Categories
мэдээ соёл-урлаг

”Марко поло” киноны зураг авалт Унгарт үргэлжилж байна

АНУ-ын “Netflix” компанийн бүтээл “Марко поло” киноны зураг авалт Унгарт үргэлжилж байна.

Уг кинонд манай жүжигчид болох СТА А.Цэгмэд, УДЭТ-ын жүжигчин Ц.Цэрэнболд, ХБНГУ-д буй “Хөх тэнгэр” хамтлаг, манай кино урлагт алтан каскадиорууд хэмээгддэг “Тэнгэрийн чоно” Монголын орлон тоглогчдын холбоо, тулааны урлагийн багийнхан тоглож байгаа юм:

Дашрамд дурдахад, энэхүү олон ангит киноны эхний улирлын нээлт өнгөрсөн 12 дугаар сард Нью-Йоркийн алдарт “Broadway” дэх “AMC Loews” театрт болсон. Тус киноны Аригбөхийн дүрд жүжигчин Б.Амарсайхан тоглож Холливудад мөрөө гаргасан юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Бурундийн Ерөнхийлөгч дахин ялалт байгуулжээ

Бурунди улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өнөөгийн төрийн тэргүүн Пьиер Нкурунзиза нэр дэвшин өрсөлдөхөөр болсон нь иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, эмх замбараагүй байдал газар авч байсан юм. Гэвч Ерөнхийлөгч ард иргэдийнхээ эсэргүүцлийг үл тоон сонгуульд өрсөлдөж ялалт байгуулаад байна.

Энэ долоо хоногийн мягмар гаригт буюу 21-ний өдөр Бурунди улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж өнгөрсөн юм. Энэ удаагийн сонгуульд Ерөнхийлөгч Пьиер Нкурунзиза дахин өрсөлдөхөөр болсон нь эмх замбараагүй байдал үүсгэж байсан ч Ерөнхийлөгч ялалт байгуулж 3 дахь удаагаа төрийн эрх барихаар боллоо. Долоо хоногийн эхэнд болсон санал хураалтын үеэр сөрөг хүчнийхэн сонгуулийг эсэргүүцсэн юм. Гэвч Ерөнхийлөгч Пьиер өрсөлдөгчдөөсөө хол тасархай саналын илүүтэйгээр ялсан байна. Сонгуулийн хорооны өгсөн мэдээллээр Пьиер Нкурунзиза 69 хувийн саналаар ялжээ. Харин түүнтэй хамгийн ойр санал авсан өрсөлдөгч Агатон Руаса 19 хувийн санал авсан байна. АНУ, Их Британи зэрэг барууны орнууд Бурундигийн Ерөнхийлөгчийн сонгуулийг буруушааж байгаа юм. Учир нь сонгуулийн санал хураалт хэвлэл мэдээллийнхэнд хаалттай, Пьиер Нкурунзиза дахин өрсөлдөх нь хууль бус, хүчирхийлэл сүрдүүлгийн шинжтэй болсон гэж үзжээ. Сонгуулийнэ дүн гарсны дараа нийслэл Бужумбура хотод баяр хөөр аль эсвэл эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөний аль нь ч болоогүй байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Олон өдрийн дугуйн уралдаан эхэллээ

Монголын дугуйн холбооноос зохион байгуулж буй холын зайн дугуйн уралдаан өнөөдөр эхэллээ. Энэ жил 18 дахь удаагаа зохиогдож буй уралдаанд 11 багийн 42 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. “Монголын олон өдөр” буюу “Tour de Mongolie” тэмцээний нээлт өнөөдөр 10.00 цагаас Баянзүрх дүүрэгт байрлах Дүнжингарав худалдааны төвийн зүүн урд талбай дээр болох юм. Тамирчид Улаанбаатар –Налайх-Багануур – Зуунмод –Улаанбаатар гэсэн маршрутаар найман этап уралдаан хийх бөгөөд наймдугаар сарын 1-ний өдөр Улаанбаатар хотноо бариагаа хийнэ.

Өнгөрсөн жил 11 багийн 40 гаруй тамирчин оролцсоноос “Авто зам” клубийн тамирчин Б.Марал-Эрдэнэ ялагчаар тодорчээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Амралтын өдрүүдэд юу үзэх вэ?

Ирэх амралтын өдрүүдэд ямар үзвэр байгаа талаар мэдээллийг хүргэж байна. Энэ өдрүүдэд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын 52 дахь улирлын сүүлийн үзвэрүүд болох юм байна. Аравдугаар сараас долдугаар сарыг дуустал бямба, ням гариг бүрт тоглолттой байдаг нь Монголын цорын ганц театр нь ДБЭТ билээ. Тус театрын уран бүтээлчид өчигдөр “Сонгодог пүрэв гариг” хөтөлбөрөө өндөрлүүлсэн. Тэгвэл ирэх амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 26-27-ны өдрүүдэд 52 дахь улирлын хаалтын тоглолтууд болох гэж байна.

“Балетын үдэш” өвөрмөц гала тоглолтыг ирэх бямба гаригт буюу долдугаар сарын 25-ны өдрийн 17.00 цагаас тоглоно. Харин ням гаригт Ж.Мэнд-Амарын “Үйлийн гурван толгой” балетаар хөшгөө хаах гэж байна.

52 дахь улирлын хаалтын тоглолт болох “Үйлийн гурван толгой” үндэсний балетыг Нансалмаад О.Анужин, Юндэнд Б.Пүрэв-Очир, Балганд Х.Мөнгөнхөлөг, Хоролмаад М.Мөнхтуяа бүжиглэж, симфони найрал хөгжмийг урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдана.

Д.Нацагдоржийн алдарт бүтээлийг балетын цомнол болгон хөрвүүлж дэлгэсэн хүн нь Хөдөлмөрийн баатар, төрийн шагналт ардын жүжигчин Б.Жамъяндагва. Энэ балет 1987 оноос хойш Монголын үзэгчдийн мэлмийг баясгаж байгаа юм.

Үзэгч та бүхэн ирэх амралтын өдрүүдэд театрт ирж, “Балетын үдэш” өвөрмөц гала тоглолтыг бямбын 17.00 цагаас, “Үйлийн гурван толгой” үндэсний балетыг ням гаригийн 17.00 цагаас театрт үзээрэй.

Categories
мэдээ соёл-урлаг

Улсын филармони Увсад тоглоно

Увс аймгийн түүхт 90 жилийн ойн баяр наадам өчигдөр эхэлсэн. Тэгвэл уг ойг угтаж, Улсын Филоармонийн хамт олон бүрэн бүрэлдхүүнээрээ тоглолт хийхээр болжээ.

Тодруулбал, өнөөдөр Увс аймгийн бөхийн өргөөнд “Увс нутагт өргөх эгшгэн цацал” хүндэтгэлийн тоглолт болох аж.

Тоглолтонд улсын Филармони бүрэн бүрэлдхүүн, Филармонийн удирдаачид, Морин хуурын чуулга, Симфони найрал хөгжим, Баянмонгол чуулга оролцох бол дуучин С.Баттулга /МУСТА/, Д.Бурмаа /МУСТА/, Н.Наранбаатар /МУСТА/, Ц.Хулан /МУСТА/, Т.Амина /МУСТА/, П.Өнөржаргал /МУСТА/, Л.Насанбуян /МУСТА/, Б.Долгормаа /МУСТА/, Б.Дэлгэрбаяр, Б.Номин-Эрдэнэ, С.Нямбаяр, Т.Отгонбаяр нар ая дууны эгшгэн хадаг өргөх юм.

Концертын ерөнхий найруулагчаар Төрийн Соёрхолт, МУ-ын УГЗ Сэвжидийн Сүхбаатар, ерөнхий удирдаачаар МУУГЗ Намсрайжавын Бүтэнбаяр нар ажиллаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Тайга уран сайхны кино ирэх сарын 5-нд нээлтээ хийнэ

Шунаг сэтгэлдээ автан үйлийн үрээ үүрч яваа булш ухагчдын түүхийг өгүүлэх “Тайга” Монголын уран сайхны кино ирэх сарын 5-нд үзэгчдийн хүртээл болох гэж байна. Тус бүтээл нь нууцлагдмал тайга, хүний мөн чанар хийгээд үйлийн үрийн талаар сонирхолтойгоор өгүүлэх аж. Киноны гол дүрд МУСТА Н.Ялалт, МУСТА Н.Төмөрбат, дүрүүдэд МУСТА А.Цэгмид, МУСТА Л.Баярсайхан, Р.Баттогтох, Б.Дамдинсүрэн нар тоглосон бол зохиолыг Д.Ууганбаяр, Б.Цэвээндулам бичжээ.

М.Эрдэнэ

Categories
мэдээ соёл-урлаг

Амралтын өдөр юу үзэх вэ?

Ирэх амралтын өдрүүдэд буюу долдугаар сарын 18-19-ний өдрүүдэд та ямар үзвэр үзэхээ төлөвлөсөн үү. УДБЭТ, Түмэн эх чуулга, ҮДБЭЧуулгын тоглолтын хуваарийг хүргэж байна.

Монгол оронд ирсэн жуулчид, монголчууддаа ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж зан заншил, ардын урлагаа сурталчилах, Монголын түүхийг харуулсан “Wonder of Mongolian Art” тоглолтыг ҮДБЭЧ-ын тайзнаа тоглож байна. Энэхүү тоглолт ирэх аравдугаар сарыг хүртэл өдөр бүр тоглогдох аж.

Бямба гариг: (VII.18)

  • УДБЭТеатрт 17.00 цагт Б.Шарав “Чингис хаан” дуурь.
  • Түмэн эх чуулга 18.00 цагт Ардын урлагийн тоглолт
  • ҮДБЭЧуулга 18.00 цагт ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагийн тоглолт.
  • “Crocus event hall”-д “Хип хоп цэнэг” тоглолт.

Ням гариг: (VII.19)

  • УДБЭТ-т 17.00 цагаас “Хөхөө Намжил” дуурь
  • Түмэн эх чуулга 18.00 цагт Ардын урлагийн тоглолт
  • ҮДБЭЧуулга 18.00 цагт ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагийн тоглолт тус тус тоглогдох нээ.

Мөн Монголын уран зургийн галерейд энэ сарын 24-ны өдрийг хүртэл “Монголын сайхан орон” Уран зургийн үзэсгэлэн 10.00-22.00 цагийн хооронд сонирхож болно.

Categories
мэдээ соёл-урлаг

“Цогт тайж” 70 жилийн дараа “Full HD” форматаар дэлгэцнээ

Зууны манлай бүтээл “Цогт тайж” МУСК-г Франц улсын “Кино сэргээх төв”-д тоон системд хөрвүүлэн, дуу дүрсний өндөр чанартай болгон шинэчиллээ. Энэ нь Монгол-Франц улсын соёлын харилцааны хүрээнд хийгдэж буй ажлын нэг бөгөөд Монгол улсад кино урлаг үүсч хөгжсөний 80 жил, “Цогт тайж” киноны 70 жил тохиож байгаагаараа онцлог юм.

Долдугаар сарын 9-ний өдөр Францын талаас “Цогт тайж” киноны эх хувь болон тоон хувилбарыг Монголын талд хүлээлгэн өгөх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо. Ёслолын ажиллагааны үеэр Франц улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ив Дэлунэ хэлэхдээ: “Нийт 15 бүлэг дүрс, 15 бүлэг дууны хальс нийт 30 бүлэг хальсыг сэргээн засварлах ажил тэр дундаа хальс сэргээхэд нэлээд цаг хугацаа шаардсан учраас 3 жилийн дараа бэлэн боллоо” гэсэн юм. Одоогоос 70 жилийн өмнө тус кинонд ажиллаж байсан ахмад уран бүтээлчид, тэдний гэр бүлийнхэн ёслолын ажиллагаанд урилгаар оролцлоо.

Сонирхуулахад, Монголын “Үндэсний Төв Архив”-т “Цогт тайж” кино нь негатив, контратив, лаванд, дуу дүрсний гэсэн таван төрлөөр хадгалагддаг бөгөөд ямар ч тохиолдолд анхны хувилбар болох негатив хальсыг гадагш гаргахыг хориглодог юм байна. Тиймээс хоёр улсын хамтын ажиллагааны гэрээний дагуу “Цогт тайж” киног сэргээн засварлаж, тоон системд хувиргах ажлыг гүйцэтгүүлэхээр киноны хоёр дахь хувилбарыг Франц руу илгээсэн байна. Францын “Кино Урлагийн Үндэсний Төв” нэг ангийн 8, хоёр ангийн 7 бүлэг нийт 15 бүлгийг Full HD, LCD зурагтаар гаргахад шаардлага хангахуйц болгон засварлажээ.

1945 онд “Цогт тайж” киног бүтээхэд тэр үеийн Монгол улсын жилийн төсвийн гуравны нэгтэй тэнцэх хөрөнгийг зарцуулсан байна. “Цогт тайж” кино нь Монголын кино урлагийн түүхэнд “Алтан үеийнхэн” хэмээн мөнхөрсөн мэргэжлийн уран бүтээлчдийн ур чадварыг сорьсон, нөр их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө зарцуулсан гайхамшигт бүтээл юм.

Эрхэм уншигч, үзэгч та “Цогт тайж” киног “Full HD” форматаар албан ёсны эрхтэйгээр “Боловсрол суваг” телевизээр долдугаар сарын 13-ны 21:00 цагаас хүлээн авч үзээрэй. Та бүхэн сайхан наадаарай.

Categories
мэдээ соёл-урлаг

“Хөсөгтөн” Чойжин ламын музейд тоглоно

“Авъяаслаг Азичууд” (Asian’s got talent) тэмцээнд оролцож дэлхий дахинаа монгол ардын урлагаа болоод эх орныхоо нэрийг цуурайтуулж шүүгчид, үзэгчдийг бишрүүлж чадсан “Хөсөгтөн” хамтлагийн залуус Чойжин ламын сүм музейтэй хамтран “Шөнийн музейд-Хөсөгтөн” үдшийн цэнгүүнийг өнөөдөр зохион байгуулах гэж байна.“Шөнийн сүм музейд Хөсөгтөн” үдшийн цэнгүүний тасалбарын үнэ 80,000 төгрөг аж. 21:00-22:00 цагийн хооронд Чойжин ламын сүм музейтэй танилцах бол 22:00-23:30 цагт “Хөсөгтөн” хамтлагийн ардын урлагийн тоглолт болох гэнэ. 23:30-01:00 цагт шөнийн сүм музей үзнэ гэж хөтөлбөртөө тусгажээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Учиртай гурван толгой” дуурийг анх удаа задгай талбайд тоглоно

“Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд анх удаа “Учиртай гурван толгой” дуурийг анх удаа задгай талбайд тоглоно. Үндэсний, ууган сонгодог бүтээл “Учиртай гурван толгой” дуурь 65 дахь жилдээ үзэгч түмэндээ хүрч байгаа бөгөөд анх 1934 онд драмын жүжиг, 1942 онд хөгжимт жүжиг, 1950 онд дуурь болсноосоо хойш 2415 дахь удаагаа тоглогдох гэж байна.

“Чингисийн талбайд” тоглох “Учиртай гурван толгой” дуурийн гол дүрүүдийн сонгон шалгаруулалтыг НЗДТГ-ын санаачлагаар 2015 оны 06-р сарын 24, 25-ны өдрүүдэд УДБЭТ-ын тайзнаа нээлтэй зохион байгуулсан. Сонгон шалгаруулалтаар Б.Дамдинсүрэн Б.Смирнов нарын “Учиртай гурван толгой” дуурийн Юндэнд: УДБЭТ-ын гоцлол дуучин МУГЖ Э.Амартүвшин, Нансалмаад: СТА Ш.Наранчимэг, Хоролмаад: МУГЖ С.Мөнгөнцэцэг, Балганд: СТА Ж.Бямбажав нар тоглож, симфони найрал хөгжмийг МУГЗ Ж.Бүрэнбэх удирдахаар болжээ. Тайзны уран бүтээлийг задгай талбайд тоглох хүндтэй бөгөөд хэцүү үүргийг биелүүлэхээр УДБЭТ-ын хамт олон бэлтгэл ажилдаа шамдан ороод байна.

Зохион байгуулагчдын зүгээс Үндэсний их баяр наадмын үеэр тоглох тус тоглолтод оролцогчид болон үзэгчид нь үндэсний хувцас монгол дээлтэй, гадаадын иргэн бол Монголын үндэсний хувцасны хэрэглэгдэхүүн орсон хувцастай, эсвэл өөрийн орны үндэсний хувцастай хүрэлцэх ирэхийг уриалж байгаа юм. Тоглолт 2015 оны 07-р сарын 10-ны өдрийн 21:00 цагт “Чингисийн талбайд” болно. Энэ үеэр Чингисийн талбай орчмын байгууллагуудын өмнөх авто зогсоолуудыг үнэ төлбөргүй болгож чөлөөлнө гэж Нийслэлийн Соёл урлагийн газраас мэдээллээ.