Categories
мэдээ соёл-урлаг

Английн гитарчин Монголд тоглоно

Английн алдарт гитарчин, дуучин Жон Гомм ирэх сарын хоёрны өдөр Улаанбаатар хотноо “The IVY”-д тоглолтоо хийх гэж байгаа талаар өнөөдөр мэдээллээ.

Жон Гомм нь 2004 оноос хойш уран бүтээлээ туурвижээ. Түүний хувьд виртуозо стилиэр акустик гитарыг тоглодог юм байна. Гол нь тэрбээр гитар тоглохын зэрэгцээ бөмбөрийн цохилт, басс, аялгууг хослуулж дуулдгаараа онцлог аж.

Тоглолтын зохион байгуулагчаар “Амантун энтертайнмент”, “The IVY”-гийн хамт олон зохион байгуулахаар болжээ. Түүний тоглолт ирэх сарын хоёрны өдөр “The IVY”-д болох юм. Тоглолтод урилгаар “Шөнийн галт тэрэг” хамтлаг оролцохоор болжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Бодлын хулгайч” уран сайхны кино Азийн кино наадмаас шагнал хүртэв

Холливуд болон Азийн киноны уран бүтээлчдийн хамтын ажиллагааг хөгжүүлж, уран бүтээлчдийн бүтээлийг дэлхийд таниулах, гаргах зорилго бүхий “Азийн дэлхийн шилдэг кино наадам” АНУ-ын Лос Анжелес хотноо анх удаа зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ кино наадамд “Нэтфлекс” компанийн бүтээж байгаа “Хубилай” хаан киноны Аригбөхийн дүрээр Холливудад танигдсан жүжигчин Б.Амарсайхан өөрийн гол дүрд нь тоглож, ерөнхий продюсерээр нь ажилласан “Бодлын хулгайч” киногоо оролцуулсан юм.

Лос Анжелест зохион байгуулагдсан энэхүү кино наадамд Азийн 50 гаруй орны кино бүтээл өрсөлдсөний ихэнх нь “Алтан бөмбөрцөг”, “Эмми” болон “Оскар”-т нэр дэвшиж шагнал хүртэж байжээ.

Кино наадамд оролцсон бүтээлүүдийг 7 төрлөөр шалгаруулан шагнал гардуулснаас “Бодлын хулгайч” кино “Үзэгчдийн таашаал хүртсэн кино”-оор шалгарсан байна.

Түүнээс гадна Б.Амарсайхан нь Лос Анжелес дэх “Hollywood School house”-ыг үндэслэгч Лос Анжелесын хотын дарга Феррис Веб болон Оскарын продюсер Андре Морганы хамт “Азийн дэлхийн кино наадам”-ын ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна.

Categories
мэдээ соёл-урлаг

“Цөмөөхэй” бүжгэн жүжиг ирэх сарын 12-27-ны өдрүүдэд тоглогдоно

Тун удахгүй шинэ жил айлчлан ирэх гэж
байна. Энэ жил уламжлал ёсоор “Монголын балетын хөгжил сан” НЗДТГазартай
хамтран хоёр дахь жилдээ “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг 2015 оны 12-р сарын
12 -27 ны өдрүүдэд УДБЭТ-ын тайзнаа тавих гэж байна.

Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг
даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл,
“Цөмөөхэй” балетын найруулагч, Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Алтанхуяг
нар мэдээлэл өглөө.

Дэлхийн таван тивийн улсад зэрэг
тоглогддог энэхүү алдарт бүжгэн жүжгийг Монгол Улсын Гавъяат жүжигчин
Д.Алтанхуягийн найруулгаар өнгөрсөн жилээс эхлэн шинэчлэн тоглосон юм.
2014 онд “Цөмөөхэй” балетын тайз, декорац, хувцас хэрэглэлийг АНУ-ын
“Бостон балет” компаниас авчирч 180 орчим хүүхдийг оролцуулан тоглосон
бөгөөд энэ жил таван Клара охиныг шалгаруулж, 200 гаруй авьяаслаг хүүхэд
дүр бүтээхээр тоглолтынхоо бэлтгэл ажлыг хангаж байна. Өмнөх жил
“Монголын балетын хөгжил сан” зохион байгуулсан тоглолт бүрээ хөгжлийн
бэрхшээлтэй иргэд, ахмад настан, оюутнуудад хөнгөлттэй болон үнэ
төлбөргүй үзүүлсэн бол энэ жил “Цөмөөхэй” балет тоглолтыг тархины
саажилттай 10 хүүхдэд онцлон үзүүлэхээр урилга явуулжээ. Тус тоглолтын
орлогоос саажилттай хүүхдүүдийн хөдөлгөөнийг дэмжихэд тустай “Spider
cage” бүсийг авахад хандивлах юм.

“Цөмөөхэй” балетын түүхээс дурдвал,
Германы нэгэн жижигхэн хотхонд илбэчин Просселмейр хүүхдүүдэд илбэ
үзүүлэн гайхшруулж байгаагаар эхлэх энэ балет дэлхийн олон хүүхдүүдийг
балетын урлагт хөтөлж, анхных нь балетын дүр бүтээсэн бүжгэн жүжиг
байсан юм. Тэртээ 1892 онд анх тайзнаа амилж байсан бол өнөөдрийг хүртэл
120 жилийн түүхэн хугацаанд тив алхсан тархсаар шинэ оны баяраар үзэх
ёстой нэгэн гэр бүлийн уламжлал болтлоо үзэгчдэд хүрч чадсан сонгодог
балет болжээ.

Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Ринчений есөн боть номын нээлт болж байна

Билгүүн номч, академич Бямбын Ринчений эрдэм шинжилгээний бүтээлийн чуулган есөн боть номын нээлт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд болж байна. Тодруулбал, Монгол судлалын үндэсний зөвлөлөөс “Монгол судлалын шилдэг өв” цувралыг бий болгохоор зорьж тэргүүн дугаарт академич Бямбын Ринчений эрдэм шинжилгээний бүтээлийг эмхэтгэн хэвлүүлсэн байна. Учир нь их эрдэмтний мэндэлсний 110 жилийн ой тохиож байгаа юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Б.Амарсайхан Азийн кино фестивалийн Удирдах зөвлөлийн хүндэт гишүүнээр сонгогдлоо

Энэ сарын эхээр АНУ-ын Лос-Анжелес хотноо “Asian World Film Festival” амжилттай болж өнгөрлөө. Ази, Холливудын кино уран бүтээлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Азийн шилдэг бүтээлүүдийг дэлхийн кино наадмуудад танилцуулах зорилготой энэ наадам анх удаагаа зохион байгуулагдсан нь энэ юм.

Азийн 50 гаруй улсын кино уран бүтээлчид “Golden Globe”, Emmy”, “Oscar” зэрэг нэр хүнд бүхий дэлхийн томоохон кино наадам, шагнал гардуулах ёслолуудад нэр дэвшээд байгаа кинонуудаа түмний хүртээл болголоо.

Тус наадамд жүжигчин Б.Амарсайханы гол дүрд нь тоглож, продюсерээр ажилласан “Бодлын Хулгайч” киног наадмын гол гурван үзвэрийн нэгээр сонгожээ. Нийт 30 кино бүтээл өрсөлдөж долоон бүтээл нь шагнал хүртсэн энэхүү наадмаас “Бодлын хулгайч” кино шүүмжлэгч, уран бүтээлчид болон үзэгчдээс өндөр үнэлэлт авч, “Үзэгчдийн таашаалд нийцсэн бүтээл” шагналыг хүртсэн байна.

Үүнтэй зэрэгцэн жүжигчин Б.Амарсайханыг тус кино наадмын Удирдах Зөвлөлийн Хүндэт гишүүнээрээ санал нэгтэй сонгож, батламж гардуулжээ. “Oscar”-ын шагналт, нэрт продюсер Андре Морган, “Hollywood School house”-ийг үүсгэн байгуулагч Феррис Вебе, Лос Анжелес хотын дарга зэрэг олон улсад нэр хүндтэй уран бүтээлчид, нийгмийн зүтгэлтнүүд хүндэт гишүүнээр сонгогджээ.

Олон улсын хэмжээний, нэр хүнд бүхий энэхүү фестивалийн зөвлөлд монгол хүнд багтсанаар Монголын кино уран бүтээлчдийн бүтээлийг гадаад зах зээлд танилцуулах, бусад орны шилдэг бүтээлүүдтэй эн зэрэгцэн олон улсын нэр хүнд бүхий наадмуудад оролцох, өөрсдийн чадвар, чадамжийг шалгах томоохон боломж, үүд хаалгыг нээж буй юм.

Categories
мэдээ нийгэм соёл-урлаг

Монголын урлагийн музей нээлтээ хийлээ

Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт та бидний ярьдагаар Сансарт байрлах “Барилга мега стор”-д Монголын урлагийн музейн нээлтээ хийлээ. Урлагийн бүтээлийг дээдлэгч, цуглуулагч Должидийн Батбаярын санаачлан байгуулсан уг музейн нь манай улсын урлагийн түүхэнд бас нэгэн шинэ хуудсыг нээсэн юм. Музей Монголын орчин үеийн урлагийн , хүрэл зэвсэгийн үеийн гээд үндсэн дөрөв болон дэд танхимтай. Эхний танхимд манай орчин үеийн зураачдын шилдэг бүтээлүүдийг тавьжээ. XVII-XIX үеийн угсаатны зүй танхимд хүрэл зэвсгийн үед хэрэглэж байсан ховор эд зүйлс, сархинаган тоонотой эртний монгол гэрийн үүд хэсэг, тухайн үед уран бүтээлээ туурвиж байсан өндөр гэгээн Занабазарын бүтээсэн ногоон Дарь эх, танка зураг болон бурхдын цутгамал зэрэг ховорт тооцогдог эртний урлагийн бүтээлүүд зэрэг олон сонирхолтой үзмэрүүд тус музейд тавигдсан байна.

Монголын урлагийн музейн нь “Од” галерейтэй. Музейн энэ хэсэг нь Монголын болон гадаадын зураачид, цуглуулагчдад бүтээлээ олны хүртээл болгох сайхан боломжийг олгох юм. Үзэгчдэд үнэгүй үйлчлэх энэ танхимд уран бүтээлчид цугларч, үзэгчид ая тухтай саатан урлагийн талаар ном товхимолыг үзэж, уулзалт, лекц зохион байгуулж болно. Монгол урлагийн түүхийн толь болсон тус музейд морилон саатсан хэн бүхэн урьд өмнө нь олны хүртээл болж байгаагүй сонирхолтой үзмэрүүдтэй танилцах юм.

Categories
мэдээ соёл-урлаг

МУГЖ Д.Алтанхуяг балетын сургуулиа нээнэ

МУГЖ Д.Алтанхуяг сангийнхаа дэргэд “Монголын шинэ балет” нэртэй сургууль байгуулахаар болжээ. Түүний ажилладаг Бостоны балетын сургууль нь Хойд Америкийн хамгийн шилдэг сургуульд тооцогддог тул туршлага судлан эх орондоо олон улсад үнэлэгдэхүйц бүжигчдийг бэлтгэх сургууль нээхээр шийдсэн аж. Тэрээр “Цөмөөхэй” бүжгэн жүжгийг өнгөрөгч онд шинэчлэн АНУ-ын “Бостон балет” компаний тайзнаа тоглогддог тайз чимэглэл, хувцас хэрэглэлийг авчирч, дэлхийн стандартад хүрсэн тоглолтыг Монголын үзэгчиддээ хүргэсэн бол энэ жилийн “Цөмөөхэй” ч мөн олон онцлогтойгоор тавигдах гэнэ. Хамгийн том шинэчлэлт бол гол дүрийн Клара охины дүрд сонгон шалгаруулалт явуулж байгаа бөгөөд 260 гаруй хүүхэд үүнд оролцжээ. Өнгөрсөн долоо хоногт эх орондоо хөл тавьсан тэрээр энэ удаа Клара охин болоод бусад дүрүүдээ сонгон шалгаруулах зорилготой иржээ.

Энэ жил гол дүрийн шалгаруулалтад тэнцсэн хүүхдүүдэд сургуульдаа бүтэн жил үнэгүй сурах тэтгэлгийг олгох гэнэ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Элэг нэгтэн” олон улсын кино наадмаас шагнал хүртжээ

“ДОЗ” энтертайментийн бүтээл болох “Элэг нэгтэн” уран сайхны кино Энэтхэг улсын Дели хотод болсон “Нойда” олон улсын кино наадмаас шагнал хүртсэн байна. Энэ талаар жүжигчин А.Мөнгөнзул “Энэтхэгийн Дэли хотын “Нойда” олон улсын кино наадамд 21 улс орны кино оролцож бидний хийсэн /найруулагч Ш.Доржсүрэн/ “Элэг нэгтэн” (МУСК) шагнал авлаа. “Элэг нэгтэн” киноны олон улсын хоёр дахь шагнал боллоо. Энэ бол бидний жинхэнэ хөдөлмөрийн амт. Энэхүү киноны төлөө хөлсөө урсгаж, сэтгэлээ өгсөнд хүн бүхэнд “ДОЗ ПЛАС” энтертайнментын өмнөөс баярлаж байна. Удахгүй цомоо аваад очлоо шүү манайхан. Монголын кино урлагийн зам үргэлж гэрэлтэх болтугай” гэжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“Нюанс” тоглолтын орлогоо хандивлана

Попера урсгалаар уран бүтээлээ туурвидаг “Нюанс” хамтлагийнхан Өвөрхангай аймгийг өнөө өглөө зорилоо. Тэд Өвөрхангай аймгийн төвд хоёр удаа тоглох гэнэ. Тус хамтлагийнхан тоглолтын орлогоо хүнд өвчинд нэрвэгдээд байгаа Хархорин сумын харьяат Л.Дамдинсүрэнгийн эмчилгээний зардал, эм тарианд хандивлахаар болжээ. Тйимээс тус хамтлагийн зүгээс энэхүү хандивын үйл ажиллагаанд дэмжлэг болгож Монгол ахан дүүсээ халуун сэтгэлээр тусалж дэмжихийг уриалж байгаа аж. “Нюанс” хамтлаг тоглолтын орлогоо хандивлаж байсан нь ганц энэ удаагийнх биш. Тус хамтлагийнхан урьд нь элэг нэгтэй Монгол угсаатай Буриад, Халимаг улсуудад тоглолт хийх явцдаа амьдралын түвшин доогуур, өвчин зовлонд нэрвэгдсэн болон өнчин хүүхдүүдэд сайн санааны үүднээс тоглолтын орлогоосоо хандивлан туслан дэмжсээр ирсэн юм.

Categories
мэдээ соёл-урлаг

Электроник хөгжмийн клуб 20 цагт нээлтээ хийнэ

Улаанбаатарын залууст электроник хөгжмийн ертөнцөөр аялж, орчин үеийн хөгжмийн урсгалыг мэдрэх боломжийг олгох “Castle Club” өнөөдөр нээлтээ хийх гэж байна. Бээжин хотын номер нэг Underground клуб болох “Lantern Club”-д DJ хийдэг Билигүүдэй хэмээх залуу эх орондоо орчин үеийн хөгжмийн урсгалыг хөгжүүлэх хүсэлдээ хөтлөгдөн Үндэсний соёл амралтын хүрээлэнд ийнхүү “Castle Club”-ээ нээж буй нь энэ юм.

Улаанбаатарын залууст орчин үеийн хөгжмийг мэдрүүлэх, “Castle Club”-ын нээлт өнөөдөр 20.00 цагт болох юм байна.