Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

“Эгч”-ийг баригдсан чинь хотын орлогчдын нэг нь хүртэл хэвлэл мэдээллийг “галзуурцгаагаад байгаарай” гэж загнадаг боллоо DNN.mn

Монголын хэвлэл мэдээллийн тэргүүлэх сайтуудын нэг “Zarig.mn”ийн эрхлэгч Н.Өнөрцэцэгийг баривчилчихлаа.

Нийгэмд сүрхий дуулиан тарьсан энэ үйл явдалд хүмүүсийн бах тав их ханаж байгаа харагдав. Ялангуяа өөрсдийгөө инфлүүнсэр гэж нэрлэсэн сошиалд олон мянган дагагчтай улсууд хамгийн ихээр шүлсээ үсчүүлж байна. Ганц ч контент хийж үзээгүй, хов хөөцөлдөж, хэрүүл хийж гөлийж хэвтэхээс өөр шидгүй тэд баяраа нууж ядан уралдаж бичицгээнэ.

Хийе гэсэн ч санаа оноо төрөхгүй, авьяас билэг байхгүй, Н.Өнөрцэцэгийн чигчий хурууны хумсанд нь ч хүрэхгүй тэд түүнийг өөрсдийнхөө өрсөлдөгч зайллаа гээд бодчихсон бололтой юм.

Н.Өнөрцэцэгийг хоригдсонд хуучин уламжлалт хэвлэл мэдээллийнхэн ч бас бах нь ханаад сууцгааж байгаа. Телевиз, сонин, радиогийнхон чинь. Өөрсдийг нь ч зүгээр суулгахгүй, өөрөө ч зүгээр суухгүй юм чинь тэгнэ биз дээ. Аль гоё контент, аль гоё мэдээ, аль л гоё эх сурвалжийг олоод, аваад хийчихдэг байсан юм чинь одоо атаархах юмгүй болоод амарч байх шиг байна аа.

Сэтгүүлчид, сайтууд бас ний нуугүй хэлэхэд дэмжихээсээ дэмжихгүй нь их байгаа. Өөрсдийгөө zarig.mn-тэй дээр, дороо ордог бараг л илүү гэж үздэг. Бас заригийн хаана ч хүрэхгүй байж “Өрсөлдөгчөө далд хийлээ” гэж ихэд баяртай ханцуйдаа нууж инээцгээсээр амгалан налайж байна.

Ийм үед төр засаг хэвлэл мэдээллийг дуугүй болгож авлаа гээд бөөн баяр болж байгаа нь илэрхий. Баяраа нууж чадахгүй байгаа нь ойрмогхоны нэг үйл явдлаас та бид харлаа. Хэвлэл мэдээллийн том “Эгч” Н.Өнөрцэцэгийг баригдсан чинь хотын орлогчдын нэг П.Сайнзориг сэтгүүлчдийг загнаж зандраад чухам сүйд. Цаашаа явж байснаа “битгий галзуурцгаагаад бай” гээд эргэж ирээд загнаж байх нь эрэмгий бөгөөд түрэмгий харагдаж байв. Түүний далд ухамсрыг илэрхийлэх биеийн хэлэмжийг нь харахад “Хэвлэлийнхэн та нар ер нь яах юм. Яаж чадах юм. Яаж л бол яаж та нарыг өөрсдийнхөө дураар нохойн гөлөг шиг байлгаж чадна. Дургүй хүргээд байвал шоронд хийчихдгийг мэдэж байна уу” гэдгийн хэлбэр. Хуучин цаг сайхан “Том эгч” хүчтэй байхад П.Сайнзориг яаж нахилзаж юү ч асууж байсан уйгагүй тайлбарлан таниулдаг эелдэг нэгэн байв. Тэгвэл монголын хэвлэл мэдээлэл үүнээс айж, бууж өгнө ч гэж юу байх вэ. Ичиж эмээх юм ч байхгүй. Яагаад гэвэл дэлхийн ардчилсан орны хэвлэлүүд бүгд л ийм зарчмаар ажилладаг. Төр засгийн булхайг илрүүлдэг, мэдээлдэг. Иймдээ л тэд хүчтэй байдаг. “Манайхан бүдүүлэг, араас нь ингээд л микрофоноо бариад элдээд байдаг нь ичмээр” гэх зэргээр сэтгүүлзүйг гутаах гэдэг. Энэ бол ардчилсан тогтолцоотой бүх оронд байдаг л зүйл. Дэлхийн ардчилсан орны хэвлэлүүдийг та нар хараарай. Бүгд ийм байдаг юм. Хаана л зай завсар байна, хаана л боломж байна тэр бүгд рүү микрофоноо бариад л дайраад байдаг.

Манай “Шогшдог эгч” бол харин ч даруухандаа орно. Харин орос, хойд солонгос мэтийн дарангуйлалтай орныхон араас нь гүйж барих, бэлдээгүй хүн нь асуулт энэ тэр асуувал шоронд аваачаад хийчихдэг байх. Тэгэхээр хэвлэл мэдэллийнхэн маань асуултаа асуугаад, араас нь хөөцөлдөөд, ард түмэндээ мэдэх эрхийг нь хангаж, үзэж тарж өгөх хэрэгтэй байна. Тэр зэрэгтээ шантрахгүй байх ёстой юм шүү. Тэгж байж энэ оронд ардчилал гээч зүйлийг нь тогтоон барьж байх юм.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

ЗГ: “PISA-2022” үнэлгээний үр дүн, бодлогын зөвлөмжийн хүрээнд цаашид авах арга хэмжээний санал боловсруулна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арванхоёрдугаар сарын 06-нд болж дараах шийдвэрүүдийг гаргалаа.

Хуралдаанаар Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулсан суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын “PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүнг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

“PISA-2022” үнэлгээний Монгол Улсын үр дүн, бодлогын зөвлөмжийн хүрээнд цаашид авах арга хэмжээний санал боловсруулан Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг сайд Л.Энх-Амгаланд даалгалаа.

Хот, хөдөөгийн сурагчдын сурлагын чанарын зөрүү, тэгш бус байдлыг багасгах,  сумын сургуулийн чанар, багшийн чадварт онцгойлон анхаарах, багш мэргэжлээр суралцах оюутнуудад тэтгэлгийн бодлого, холбогдох журмыг Засгийн газрын хуралдаанд энэ онд багтаж танилцуулан шийдвэрлүүлэхийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үүрэг болголоо.
PISA-2022 олон улсын сурлагын амжилтын үнэлгээнд дэлхийн 81 орны 15 настай 690 мянган суралцагч хамрагдлаа. Манай улс анх удаа хамрагдаж, 196 сургуулийн 7300 сурагч сонгогдон оролцлоо.
Үнэлгээг математик, унших чадвар, байгалийн ухаан гэсэн гурван төрлөөр тогтмол зохион байгуулдаг. 2022 оны тухайд бүтээлч сэтгэлгээний сорилууд нэмэлтээр багтжээ.

Үнэлгээний дүнг өчигдөр зарлалаа.
Монгол Улс 81 орноос
Математик 47 дугаар байр
Унших чадвар 65 дугаар байр
Байгалийн ухаан 53 дугаар байрт эрэмбэлэгджээ.

Categories
мэдээ улс-төр

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалттай холбоотой 8 асуудлыг хэлэлцэнэ DNN.mn

Өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг ”Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаарх ерөнхий танилцуулгаар эхлэж, найман асуудлыг хэлэлцэх бөгөөд энэ хүрээнд 87 гэрчийг дуудсан байна.

  1. “Ти ти жи ви си өү” ХХК;
  2. Цанхийн хэсгийн ашиглалтын хайгуулын өрөмдлөгийн 13000 тууш метр ажлыг хийж гүйцэтгэх /Эрдэнэдрийлэнг ХХК/;
  3. Оффисын байр түрээслүүлэгчийг шалгаруулах;
  4. Автогрейдер (CAT14M) дүйцэхүйц худалдан авах /Барловорлд монголиа ХХК/;
  5. Micromine эсхүл түүнтэй дүйцэх программ нийлүүлэх, 2018 оны update хийх;
  6. Тавантолгой ордын Цанхийн баруун уурхайд уулын ажил гүйцэтгэх үйлчилгээ үзүүлэх Багц 1 Уулсын ажил, өрөмдлөг тэсэлгээ /Хишигарвин индустрал ХХК, Олборлолт ХХК/;
  7. Харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлэх /Чин хутаг өндөр ХХК шалгарсан/ 2019;
  8. Цанхын баруун уурхайн нүүрс ачилт хийх гүйцэтгэгчийг шалгаруулах /“Мултипак” ХХК/

Хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний өдөр буюу 2023 оны арван хоёрдугаар сарын 04-ний өдөр “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаатай холбоотой 4 сэдвийн хүрээнд нотлох баримтыг шинжлэн судалсан юм. Хоёр дахь өдөр буюу 2023 оны арван хоёрдугаар сарын 05-ны өдөр Өмнөговь аймаг дахь газар олголтын асуудал, “Тавантолгой” ХК-ийн нүүрсний борлуулалтын үйл ажиллагаа болон “Тавантолгой” ХК-д хийсэн эрх бүхий байгууллагуудын хяналт, шалгалтууд, тэдгээрийн үр дүнд авсан арга хэмжээтэй холбоотой 3 багц асуудлаар сонсголыг зохион байгуулсан. Сонсголд Хянан шалгах түр хорооны гишүүд, хянан шалгагч, шинжээч, уригдсан албан тушаалтан болон гэрчүүд оролцжээ. Түүнчлэн 159 гэрч оролцуулахаар мэдэгдэх хуудас хүргүүлсэнээс 91 гэрч хүрэлцэн ирсэн байна.

“Нүүрсний” гэх тодотголтой энэ удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа юм. Эхний үе шат 2023 оны арван хоёрдугаар сарын 04-08-ны өдрүүдэд, хоёр дахь үе шат энэ сарын 18-22-ны өдрүүдэд болно гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна.

Өнөөдөр: – Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас зохион байгуулсан суралцагчийн сурлагын амжилтыг үнэлэх олон улсын PISA-2022 үнэлгээний Монгол Улсын үр дүнгийн талаар, – Ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хэрэгжилтийг эрчимжүүлэх арга хэмжээний саналын талаар, – Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн талаар, – Монгол Улс дахь томуу, томуу төст өвчний өнөөгийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар, – Дипломат төлөөлөгчийн газруудын цалин тогтоох нэгжийн тухай Засгийн газрын тогтоолын төсөл, – “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн өөрийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй төсөл, арга хэмжээний саналын талаар, – Үндэсний баялгийн сангийн хуулийн төслийн талаар зэрэг 26 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Categories
мэдээ улс-төр

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Гэрчээр дуудагдсан Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж ирсэнгүй DNN.mn

УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хорооноос “Нүүрсний сонсгол”-ыг өнөөдөр /2023.12.05/ хоёр дахь өдрөө зохион байгуулж байна.

“Нүүрсний сонсгол”-д гэрчээр дуудагдсан 175 хүн дотор Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж багтсан байдаг. Тэрбээр эхний хоёр өдрийн сонсголд гэрчээр дуудагдсан ч ирсэнгүй.

Тэрбээр “гадаадад байгаа” хэмээн мэдэгдсэн байна.

Харин Улсын Ерөнхий прокурор асан Д.Дорлигжав нар хүрэлцэн ирж оролцож байгаа юм.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь ажлын хэсгүүдийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд DNN.mn

Монгол Улсын Их Хурлын ажлын хэсгүүдийн өнөөдрийн /2023.12.05/ хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна.

Д/Д ХУРАЛДААН ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ ЦАГ ТАНХИМ
1 Нийгмийн бодлогын байнгын хороо Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын  хэсгийн хуралдаан 10.00 334 тоот
2 Нийгмийн бодлогын байнгын хороо Хүүхэд хамгааллын тухай хуулийн  шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 12.00 334 тоот
3 Нийгмийн бодлогын байнгын хороо Монгол Улсын Засгийн газраас 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр  өргөн мэдүүлсэн Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 5 гишүүнээс 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн Хувийн тэтгэврийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгтгэн хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 334 тоот
4 Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 “Их засаг”
5 Инновац, цахим бодлогын байнгын хороо Төрийн үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлэхтэй холбоотойгоор хууль хоорондын давхардал, хийдэл, зөрчлийг арилгах зорилгоор Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай болон бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 16.00 “Их засаг”
Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа хөрсний ажил гүйцэтгэлээр 92.4 саяыг авчээ DNN.mn

Нотлон баримтыг шинжлэн судлах түр хорооны хуралдаан үргэлжилж байна.

Шинжээч Тавантолгой ХК-иас хөрсний ажил гүйцэтгэсэн компанитай холбоотой мэдээллийг танилцууллаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Н.Амарзаяа тодорхой санхүүжилт авсан тухай дурдагдав.

Тухайлбал, “Уужим Од” ХХК 2014 онд 12.8 мянган куб хөрсний ажил гүйцэтгэж, 92.4 сая төгрөгийн санхүүжилт авчээ. Тус компанийн нэгдмэл сонирхолтой этгээдээр УИХ-ын гишүүн асан, ИТХ-ын төлөөлөгч асан Н.Амарзаяа болон ИТХ-ын төлөөлөгч, ТУЗ-ийн гишүүн байсан Б.Эрдэнэ-очир, В.Мөнхбат, Х.Түмэнбаяр нар байна.

Categories
мэдээ улс-төр

“Хүний эрхийн түгээмэл тунхаглал” батлагдсаны 75 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно DNN.mn

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн тогтоолоор батлагдсан “Хүний эрхийн түгээмэл тунхаглал”-ын 75 жилийн ой 2023 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тохиох юм.

Монгол Улсын Их Хурлын дарга  Г.Занданшатар 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 196 тоот захирамж гарган, энэхүү ойд зориулсан Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 09-ний өдөр зарлан хуралдуулахаар боллоо.

Улсын Их Хурлын хүндэтгэлийн хуралдаан энэ долоо хоногийн бямба гарагт Төрийн ордны “Их Хуралдай” танхимд 11 цаг 40 минутад эхэлнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

МОНГОЛ УЛСЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЭ

1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр

ХҮНИЙ ЭРХИЙН ТҮГЭЭМЭЛ ТУНХАГЛАЛ

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 217/А/III/

тогтоолоор 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр баталж,

түүний бүх заалтыг дагаж мөрдөхийг гишүүн улсуудад уриалжээ.

УДИРТГАЛ

Хүн төрөлхтний ам бүлийн гишүүн бүхэнд угаас заяасан нэр төр болон тэдний адил тэгш, салшгүй эрхийг хүлээн зөвшөөрөх нь эрх чөлөө, шударга ёс, бүх нийтийн энх тайвны үндэс мөнийг иш үндэс болгон;

хүний эрхийг үл тоомсорлох, басамжлах нь зон олны ариун сэтгэлийг сэвтээн жигшээсэн балмад үйлдэлд хүргэж байсан бөгөөд хүмүүс үгээ хэлэх, итгэл үнэмшилтэй байх эрх чөлөөтэй түүнчлэн айх аюулгүй, гачигдах зовлонгүй дэлхий ертөнцийг бий болгох нь хүн ардын эрхэм дээд эрмэлзэл мөн хэмээн үзэж;

хүмүүс эзэрхэг засаглал, дарлалын эсрэг өөрийн эрхгүй эцсийн арга болгон зэвсэглэн босоход хүргэхгүйн тулд хүний эрхийг хуулиар хамгаалах нь нэн чухал гэдгийг анхааран;

улс түмний хооронд найрсаг харилцаа хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэх нь нэн чухлыг харгалзан;

хүн үндсэн эрхтэй, хувь хүн нэр төр, үнэ цэнэтэй, эрэгтэй, эмэгтэйчүүд тэгш эрхтэй гэдэгт Нэгдсэн Үндэстний улс түмэн итгэл төгс байгаагаа дүрмээрээ нотлохын хамт, илүү эрх чөлөөтэй байдалд нийгмийн дэвшлийг урагшлуулах, амьдралын нөхцлийг сайжруулахад дөхөм үзүүлэхээр шийдвэрлэснийг харгалзан;

гишүүн улсууд Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтран хүний эрх, үндсэн эрх чөлөөг нийтээр хүндлэн сахихад тус дөхөм үзүүлэх үүрэг авсныг үндэслэн;

энэхүү үүргийг бүрэн биелүүлэхэд хүний эрх, эрх чөлөөг нийтээр нэг мөр ойлгох явдал нэн чухал ач холбогдолтойг харгалзан;

тийнхүү, үүний учир,

Ерөнхий Ассамблей,

Энэхүү хүний эрхийн түгээмэл тунхаглалыг дэлхийн бүх улс түмэн, бүх улс гүрэн хэрэгжүүлэхийг эрмэлзвэл зохих нийтлэг зорилт болгон дэвшүүлж, энэ зорилтын үүднээс хүн бүр, нийгмийн нэгж байгууллага бүхэн эл Тунхаглалыг байнга бодолцон гэгээрч боловсрох замаар хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн сахихад дөхөм үзүүлэхийг эрмэлзэх ёстойг, түүнчлэн үндэсний болон олон улсын хэмжээний дэвшилтэт арга хэмжээ авах замаар эдгээр эрх, эрх чөлөөг Нэгдсэн Үндэстний гишүүн улсын ард түмэн, тэдгээр улсын эрх мэдлийн нутаг дэвсгэр дээр оршин суудаг ард түмний аль алинаар нь бүх нийтээр үр нөлөөтэй хүлээн зөвшөөрүүлж, дагаж мөрдөх явдлыг хангахад тус дөхөм үзүүлэхийг эрмэлзэх ёстойг зарлан тунхаглаж байна.

1 дүгээр зүйл

Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүгийн ёсоор харилцах ёстой.

2 дугаар зүйл

Хүн бүр энэ Тунхаглалд заасан бүхий л эрх, эрх чөлөөг арьс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, улс төрийн болон бусад үзэл бодол, үндэсний буюу нийгмийн гарал, эд хөрөнгө, язгуур угсаа болон бусад байдлын ялгааг эс харгалзан ямар ч гадуурхалгүйгээр эдлэх ёстой. Мөн түүнчлэн тухайн хүнийг харьяалдаг улс буюу нутаг дэвсгэрийн улс төр, эрх зүй болон олон улсын статус ямар ч байлаа гэсэн, тухайлбал, тусгаар тогтносон буюу асрамжинд байгаа, өөрөө эс удирдах зэрэг бүрэн эрхт байдал нь ямар ч байдлаар хязгаарлагдмал байсан тэр нь ялгаварлах үндэс болох ёсгүй.

3 дугаар зүйл

Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй.

4 дүгээр зүйл

Хэнийг ч боолчлох буюу бусдын эрхшээлд байлгах ёсгүй. Аливаа төрлийн боолчлол болон боолын худалдааг хориглоно.

5 дугаар зүйл

Хэнд ч эрүү шүүлт тулган эсхүл хэнтэй ч хэрцгийгээр, хүний ёсноос гадуур буюу нэр төрийг нь доромжлон харьцах, шийтгэх ёсгүй.

6 дугаар зүйл

Хүн бүр хаана ч байсан эрх зүйн чадвартай байх эрхээ хүлээн зөвшөөрүүлэх эрхтэй.

7 дугаар зүйл

Хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилалгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү Тунхаглалд харшлах аливаа алагчилалаас болон тийнхүү алагчилахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй.

8 дугаар зүйл

Үндсэн хууль болон бусад хуулиар олгосон үндсэн эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй.

9 дүгээр зүйл

Хэнийг ч дур мэдэн баривчлах, саатуулах буюу хөөн зайлуулах ёсгүй.

10 дугаар зүйл

Хүн бүр тулгасан аливаа эрүүгийн ял болон эрх үүргээ тодорхойлуулахдаа хараат бус, тал хардаггүй шүүхээр бүрэн адил тэгш үндсэн дээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй.

11 дүгээр зүйл

  1. Гэмт хэрэгт буруутгагдаж буй хэн боловч өмгөөлөх бүх боломжоор хангагдсан нээлттэй шүүх хурлаар гэм буруутайг нь хуулийн дагуу тогтоох хүртэл гэм буруугүй гэж тооцогдох эрхтэй.
  2. Тухайн үед үндэсний буюу олон улсын хуулийн дагуу гэмт хэрэгт эс тооцож байсан аливаа үйлдэл буюу эс үйлдлийг үндэслэж, хэнийг ч гэмт хэрэгт яллан шийтгэх ёсгүй. Түүнчлэн гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял тохоож болохгүй.

12 дугаар зүйл

Хэний ч хувийн болон гэр бүлийн амьдралд хөндлөнгөөс дур мэдэн оролцох, орон байрны халдашгүй байдал, захидал харилцааных нь нууц болон нэр төр, алдар хүндэд нь халдах ёсгүй. Тийм оролцоо халдлагын эсрэг хэн ч бай хуулиар хамгаалуулах эрхтэй.

13 дугаар зүйл

  1. Хэн боловч улсынхаа дотор чөлөөтэй зорчих, оршин суух газраа чөлөөтэй сонгох эрхтэй.
  2. Хэн боловч аливаа улс орныг, түүний дотроо эх орноо орхин явах, эх орондоо эргэж очих эрхтэй.

14 дүгээр зүйл

  1. Хэн боловч мөрдөлт мөшгөлтөөс зугтаж, өөр улсад орогнох боломжийг эрэлхийлэх болон орогнох эрхтэй.
  2. Улс төрийн бус гэмт хэргийн улмаас буюу Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилго, зарчимд харш хэрэг үйлдсэний улмаас зайлшгүй мөрдөгдөж буй тохиолдолд дээрх эрхийг эдлэж үл болно.

15 дугаар зүйл

  1. Хүн бүр иргэний харьяалалтай байх эрхтэй.
  2. Аливаа хүний иргэний харьяалал болон харьяаллаа өөрчлөх эрхийг дур мэдэн цуцлах ёсгүй.

16 дугаар зүйл

  1. Насанд хүрсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүс арьс үндэс, яс үндэс, шашин шүтлэгтэй холбогдсон аливаа хязгаарлалтгүйгээр гэрлэх, өрх тусгаарлах эрхтэй. Тэд гэрлэхдээ, гэрлэсний дараа болон гэрлэлтээ цуцлуулах үед тэгш эрх эдлэнэ.
  2. Нөхөр, эхнэр болох хоёр хүн чөлөөтэй, харилцан бүрэн зөвшөөрсөн нөхцөлд гэрлэж болно.
  3. Гэр бүл бол нийгмийн жам ёсны үндсэн нэгж мөн бөгөөд нийгэм, төрөөр хамгаалуулах эрхтэй.

17 дугаар зүйл

  1. Хүн бүр эд хөрөнгийг ганцаараа буюу бусадтай хамтарч өмчлөх эрхтэй.
  2. Хэний ч өмч хөрөнгийг дураар хураан авч болохгүй.

18 дугаар зүйл

Хүн бүр чөлөөтэй бодож сэтгэх, шашин шүтэх, эс шүтэх эрхтэй. Энэхүү эрхэнд шашин буюу шүтлэгээ өөрчлөх эрх чөлөө, бие даан буюу бусадтай хамтран нийтийн өмнө болон хувийн журмаар хичээл заах, хурал мөргөл хийх, шашны хийгээд зан үйлийн ёслол үйлдэх зэргээр шашин буюу шүтлэгээ номлох эрх чөлөө багтана.

19 дүгээр зүйл

Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана.

20 дугаар зүйл

  1. Хүн бүр чөлөөтэй, тайван хуран цуглах, эвлэлдэн нэгдэх эрхтэй.
  2. Хэнийг ч аливаа эвлэл холбоонд албадан оруулах ёсгүй.

21 дүгээр зүйл

  1. Хүн бүр улсаа удирдахад шууд буюу чөлөөтэй сонгосон төлөөлөгчдөөрөө уламжлан оролцох эрхтэй.
  2. Хүн бүр улсдаа төрийн алба хаших тэгш эрхтэй.
  3. Ард түмний хүсэл зориг бол засгийн эрх мэдлийн үндэс байх ёстой. Энэ хүсэл зориг нь сонгуулийн бүх нийтийн тэгш эрхийн үндсэн дээр саналыг нууцаар хураах буюу саналаа чөлөөтэй гаргах явдлыг хангахуйц өөр адил чанартай хэлбэрийг ашиглах замаар явуулж байвал зохих тогтмол, хуурамч бус сонгуулиар илрэлээ олно.

22 дугаар зүйл

Хүн бүр нийгмийн гишүүний хувьд нийгмийн хангамж эдлэх, түүнчлэн нэр төрөө хадгалах, биеэ боловсруулж хөгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай эдийн засаг, нийгэм, соёлын эрхээ улс бүрийн бүтэц, нөөц бололцоотой уялдуулан үндэсний хүч чармайлт хийгээд олон улсын хамтын ажиллагааны замаар хэрэгжүүлэх эрхтэй.

23 дугаар зүйл

  1. Хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга, аятай нөхцлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй.
  2. Хүн бүр ямар ч алагчилалгүйгээр адил хэмжээний хөдөлмөрт адил хэмжээний шан хөлс авах эрхтэй.
  3. Ажил хөдөлмөр эрхэлж байгаа хэн боловч хувийн болон ам бүлийнхээ ахуй амьжиргааг хүний зэрэгтэй авч явахад хүрэлцэхүйц бөгөөд зайлшгүй тохиолдолд нийгмийн хангамжийн эх үүсвэрээр нэмэн арвижуулсан, хийсэндээ таарсан, хүртээмжтэй шан хөлс авах эрхтэй.
  4. Хүн бүр эрх ашгаа хамгаалах зорилгоор үйлдвэрчний эвлэл байгуулах буюу үйлдвэрчний эвлэлд нэгдэх эрхтэй.

24 дүгээр зүйл

Хүн бүр ажлын цагаа зохистойгоор хязгаарлуулах, цалинтай ээлжийн амралт эдлэх эрхийг оролцуулан амрах, зав чөлөөтэй байх эрхтэй.

25 дугаар зүйл

  1. Хүн бүр хоол хүнс, хувцас хунар, орон байр, эмчилгээ сувилгаа, нийгэм ахуйн зайлшгүй шаардлагатай үйлчилгээг оролцуулаад өөрийн болон ам бүлийнхээ эрүүл мэнд, аж амьдралыг тэтгэхэд хүрэлцэхүйц амьжиргаатай байх эрхтэй. Ажилгүйдэх, өвчлөх, тахир дутуу болох, бэлэвсрэх, өтлөх, эсхүл өөрөөс үл хамаарах бусад шалтгаанаар амь зуулгагүй болох нөхцөлд тэтгэмж авах эрхтэй.
  2. Эх нялхас онцгой асрамж, туслалцаа авах эрхтэй. Баталгаатай гэр бүлээс гарсан буюу бутач гэдгээс үл хамааран бүх хүүхэд нийгмээс адилхан хамгаалалт эдлэх ёстой.

26 дугаар зүйл

  1. Хүн бүр сурч боловсрох эрхтэй. Наад зах нь анхан шатны болон ерөнхий боловсрол үнэ төлбөргүй байвал зохино. Анхан шатны боловсролыг заавал эзэмшүүлэх ёстой. Техникийн болон тусгай мэргэжлийн боловсрол нийтэд хүртээлтэй байх ёстой. Авъяас чадвартай нь уялдан хүн бүрт дээд боловсрол эзэмших боломж адилхан хүртээлтэй олгох ёстой.
  2. Боловсрол нь бие хүнийг өв тэгш хөгжүүлэх, хүний эрх, үндсэн эрх чөлөөг улам бүр хүндэтгэдэг болоход чиглэх ёстой. Боловсрол нь аливаа улс түмэн, янз бүрийн арьстан хийгээд шашны бүлгүүд бие биеэ харилцан ойлгох, хүлцэн тэвчих, эвсэн найрамдах, мөн түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагаас энх тайвныг сахиулах талаар явуулж буй үйл ажиллагаанд дөхөм үзүүлэх ёстой.
  3. Хүүхэддээ олгох боловсролын чиглэлийг сонгоход эцэг эх давуу эрх эдлэнэ.

27 дугаар зүйл

  1. Хүн бүр нийгмийнхээ соёлын амьдралд чөлөөтэй оролцох, урлагийн цэнгэлийг эдлэх, шинжлэх ухааны дэвшилд оролцож үр шимийг нь хүртэх эрхтэй.
  2. Хүн бүр өөрийн туурвисан шинжлэх ухаан, утга зохиол, уран сайхны бүтээлийн материаллаг болон ёс суртахууны эрх ашгаа хамгаалуулах эрхтэй.

28 дугаар зүйл

Хүн бүр энэхүү Тунхаглалд заасан эрх, эрх чөлөөг бүрэн эдлэж болохуйц нийгмийн болон олон улсын дэг журамд аж төрөх эрхтэй.

29 дүгээр зүйл

  1. Хүн бүр нийгмийнхээ өмнө тодорхой үүрэг хүлээх бөгөөд гагцхүү нийгэм л бие хүний чөлөөтэй, өв тэгш хөгжлийг хангана.
  2. Хүн бүр эрх, эрх чөлөөгөө эдлэхдээ гагцхүү бусдын эрх, эрх чөлөөг зохих ёсоор хүлээн зөвшөөрч хүндлэх, мөн ардчилсан нийгмийн ёс суртахууны шударга шаардлага, нийгмийн хэв журам, ерөнхий сайн сайхан байдлыг хангах үүднээс хуульчлан тогтоосноос өөр хязгаарлалтад өртөгдөх ёсгүй.
  3. Эдгээр эрх, эрх чөлөөг хэрэгжүүлэхдээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын зорилго, зарчимтай хэрхэвч зөрчилдүүлж болохгүй.

30 дугаар зүйл

Энэхүү Тунхаглалын ямар ч зүйлийг аль нэг улс, бүлэг буюу бие хүний зүгээс энд тунхагласан эрх, эрх чөлөөг устгахад чиглэсэн аливаа үйл ажиллагаа явуулах буюу тийм үйлдэл хийх эрх олгож байгаа мэтээр мушгин тайлбарлаж болохгүй.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

“Тавантолгой” ХК ТУЗ-ийн гишүүдэд 2014-2021 оны хооронд 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ DNN.mn

УИХ-аас томилогдсон хянан шалгах түр хорооны “нүүрсний” гэх сонсгол Төрийн ордонд өнөөдөр болж байна.

Энэ үеэр хянан шалгах түр хорооны шинжээчийн “Тавантолгой” ХК-ийн ерөнхий танилцуулгыг хүргэж байна.

ШИНЖЭЭЧ: “Тавантолгой” ХК-ийн ашиглаж буй бүлэг ордыг 1966 оноос ашиглаж эхэлсэн. УИХ-ын 1999 оны тавдугаар сарын 13-ны өдрийн “Аймаг нийслэлийн өмчлөлд шилжүүлэх тухай” 29 дүгэр тогтоолоор орон нутгийн өмч давамгайлсан хувьцаат компани болсон байна.

Тус компанийн эзэмшиж буй тусгай зөвшөөрлийн талбай нь нийт 218 сая тонны нөөцтэй. Үүнээс баттай буюу А зэргийн 36.3 сая тонн, бодитой 101.6 сая тонн, С буюу боломжит 80 сая тонны нөөцтэй.

“Тавантолгой” ХК  2011-2021 од 25.3-472.9 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, 22.7-233.8 тэрбум төгрөгийн олборлолтын зардалтайгаар ажиллаж, 2.6-194.2 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

2022 оны жилийн эсийн байдлаар 2.53 сая тонн нүүрс олборлож, аудитлагдаагүй тайлангаар 762.4 тэрбум төгрөгийн борлуулалтын орлого, 358.6 тэрбум төгрөгийн олборлолтын зардалтай ажилласан байна. Мөн тус онд 331 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.

2014-2022 онд хувьцаа эзэмшигчдэдээ нийт 170.5 тэрбум төгрөгийн ногдол ашиг шилжүүлсэн. Үүнээс 2018 онд 54.8 тэрбум төгрөг шилжүүлсэн нь хамгийн өндөр мөнгөн дүн байна.

2022 оны жилийн эцсийн байдлаар 456 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй. Мөн тус онд 323 тэрбум төгрөгийн хуримтлагдсан ашигтай ажиллажээ.

“Тавантолгой” ХК-ийн 2009 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн нэгдүгээр тогтоолоор ТУЗ-ийн даргаар Д.Бат-Эрдэнийг сонгосон. Дараа нь 2011 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдрийн 120 дугаар тогтоолоор орон нутгийн төлөөлөл болон даргын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Энэ нь жижиг хувьцаа эзэмшигчийг орон нутгийн өмчийн төлөөлөгчөөр томилсон нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгийн тухай хуулийн 18 болон 21 дүгээр зүйлийг хэрэгжүүлэхтэй холбоотой Төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд төрийн өмчийн төлөөлөл хэрэгжүүлэх түр журам”-ын 10.3-т “Төрийн өмчийн төлөөлөгч нь хувийн өмчлөгчдөөс сонгогдсон ТУЗ, ХШЗ-ийн гишүүнийг ойрын төрөл буюу нэгдмэл сонирхолтой байж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Тус компанийн ТУЗ-ийн дарга болон гүйцэтгэх захирлыг томилох асуудлыг 51 хувийн хувьцаа эзэмшигч буюу Өмнөговь аймгийн ИТХ-ын саналаар шийдвэрлэх ёстой хэдий ч 2009 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс 49 хувийн хувьцаа эзэмшигч тал шийдвэрлэж иржээ.

ТУЗ-ийн тогтоол, мөнгөн гүйлгээний журналыг хянаж үзэхэд ТУЗ-ийн гишүүдэд 2014-2021 оны хугацаанд нийт 1.7 тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байна. Үүнд:

ТУЗ-ийн гишүүн болон ерөнхий нягтлан бодогчид дараах буцалтгүй тусламж дэмжлэгийг олгосон байна. ТУЗ-ийн гишүүн Г.Цог-Өрнөхд буцалтгүй тусламжид 32.4 мянган ам.доллар, А.Жаргалсайханд 31.5 мянган ам.доллар, С.Сумьяагийн эмчилгээний зардалд 43.6 сая төгрөг, Д.Ганболдод 35 сая төгрөг, А.Идэрцогтод 25 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг тус тус олгожээ.

Мөн ерөнхий нягтлан бодогч Г.Шүрэнхишигт буцалтгүй тусламжаар 35 сая төгрөг, ТУЗ-ийн дарга Б.Түвшинбаярт Lexus-570 автомашиныг олгосон байна.

Хянан шалгагч, шинжээч нар “Тавантолгой” ХК-д томилолтоор ажилласан боловч архивын сан хөмрөгийн бүртгэл хангалтгүй, анхан шатны нотлох баримтууд иж бүрэн бус, архив болон цахим системийн дата бүрэн хангагдаагүй, баримт материалаа хүлээлцээгүй зэрэг хүндрэл байв.

Мөн тус компанид ажилласан байсан зарим албан тушаалтнууд хууль, хяналтын байгууллагад шалгагдаж байгаатай холбогдуулан 72 хадгаламжийн нэгжтэй танилцах боломжгүй байсан.

2011-2014 оны ашиглалтын үйл ажиллагааны тайлан Ашигт малтмалын газар, Үндэсний геологийн албанд хадгалагдаагүй байв” хэмээн танилцуулав.

Categories
мэдээ улс-төр

Ардчиллын анхны ялалт, анхны суурь Эрдэнэтээс эхтэй DNN.mn

Монгол Улсад одоогоос 33 жилийн өмнө нэг намын тогтолцоог халж олон намын тогтолцоотой анхны ардчилсан сонгууль болж байсан билээ. Дангаар ноёрхож байсан намыг анхны ардчилсан сонгуулиар хоёрхон газарт шинэ хүчнүүд ялалт байгуулж байсан түүхтэй. Энэ үед хамгийн анхаарал татсан зүйл нь Нийслэл Улаанбаатар хот биш Эрдэнэтээс хамгийн их санал буюу 65,0 хувиар шинэ хүчин үнэмлэхүй ялалт байгуулсан явдал юм. Харин удаалж Улаанбаатар хот 61,4 хувийн санал авч байсан. Хэдийгээр хүн ам төвлөрсөн, мэдээ мэдээлэл ихтэй газар Монгол Улсын Нийслэл Улаанбаатар хот мөн ч Эрдэнэт хотод шинэ ардчилсан хүчнүүд үнэмлэхүй ялалт байгуулсан нь түүхэн үнэн билээ. Иймээс л Эрдэнэтийн ардчилагчдыг “Алтан хараацай” хэмээж харин Улаанбаатарчуудыг “Мөнгөн хараацай” гэж нэрийддэг аж.

1990 оны анхны ардчилсан сонгуулиар ардчилсан хүчин Эрдэнэтэд 65,0 хувиар ялж, “гайхамшигт” ялалт байгуулав. 70 жил дангаараа ноёрхсон МАХН-ыг орон нутагт анх ялсан болохоор “гайхамшигт” ялалт гэж нэрлэхээс өөр яахав. Энэ ялалт Эрдэнэтийн Ардчилсан холбоо, Ардчилсан намын үйл ажиллагаатай шууд холбоотой.

Эрдэнэтийн ардчиллын анх-ны хараацайнууд, ардчиллын партизануудын олонхи нь түмний зүрх сэтгэлийг байлдан дагуулдаг, урлагийнхан, соёлын ордны театрын уран бүтээлчид, яруу найрагчид, хөгжмийн зохиолчид, зураачид байсан.

Эдгээр залуус Эв нэгтний холбоо буюу “ЭНХ” нэртэй маш хүчирхэг улс төрийн нууц бүлгэм байгуулж, ухуулга сурталчилгаа их хүчтэй явуулж байлаа. Тэд ухуулах хуудас наах, уулзалт хийх ажлаа 1989 оны эхээр эхэлсэн. Дашрамд сонирхуулахад “Энх” бүлгэмийн нэрийг Эрдэнэтийн Ардчилсан холбооны анхны дарга Д.Энхтайваны нэртэй холбоотой гэсэн ойлголт байдаг нь, ерээд онд Д.Энхтайван ардчиллыг эхлүүлэх, бэхжүүлэх үйлст их зүтгэж, нөлөөтэй байсан нь тодорхой. “ЭНХ” бүлгэмээс гадна нэг хүчтэй байгууллага нь Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн Засвар механикийн заводын дэргэдэх ЗХУ-д төлөх өрийг барагдуулах хөдөлгөөн нэртэй, До.Ганболд тэргүүтэй залуучуудын бүлгэм. Үүний хажуугаар “Шударга ёс” бүлгэм гэхчлэн хөдөлгөөнүүд их байсан. Хамгийн гол нь эднийг нэгтгэж, нэгдсэн зохион байгуулалтад оруулах ажил байсан, тэд ч нэгдэж чадсан. Тухайн үед “Эрдэнэт” үйлдвэрт ажиллагсдын цалин өндөр, сэхээтнүүдийн бөөгнөрөл Эрдэнэтэд байлаа. Сонгогчид нь мэдээлэл сайтай, ардчилсан үйл явцыг сайн мэдэж, Оростой хамтарсан байгууллагад ажиллаж байсан учраас хойно болж байсан Престройкаг оросуудын түвшинд хүлээж авч ойлгодог байв. Тийм учраас 1990 оны ардчилсан сонгууль болохоос өмнө Эрдэнэтийн хувьд давуу нөхцөл бүрдчихсэн байв. Бусад газар, хөдөө орон нутагт ардчилсан хүчин сайндаа л 5-10 хувийн санал авч байхад Эрдэнэтэд 65,0 хувийн санал авсан нь үүнтэй холбоотой. Эрдэнэтэд тухайн үеийн МАХН хүчирхэг нөлөөтэй, санхүүжилт, тоног төхөөрөмжөөрөө хүчирхэг намын байгууллагатай, дээр нь Ш.Отгонбилэг тэргүүтэй МАХН-ын хамгийн шилдэг боловсон хүчнүүд нь Эрдэнэтэд байсан. Энэ намын өнгө зүс, ирээдүй болсон шинэ боловсон хүчнүүдтэй намыг ялах хөрс суурь нь бэлтгэгдсэн байсан. Эрдэнэтийн Ардчилсан холбоо 1989 оны арван хоёрдугаар сарын 10-нд хүний эрхийн өдрөөр тайван жагсаал хийж, ардчиллын үйл явц Улаанбаатар хотоос хамаагүй түрүүнд явсан гэдэг. Ардчилсан хувьсгалын түүх гэрчлэх нэгэн хуудас бол 1989 оны арван хоёрдугаар сарын 3-нд “Ил тод” бүлгэмийнхэн Эрдэнэтэд улс төрийн тайван жагсаал зохион байгуулж, улмаар НҮБ-аас Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргасан 10-ны өдөр ардчилсан хүчний залуус олон нийтийг хамарсан анхны томоохон цуглаан хийсэн юм. Тус цуглаанаас МАХН-ын Төв Хорооны V бүгд хуралд гурван зүйлт өргөх бичиг хүргүүлэв. Үүнд нэгдүгээрт, улс орныг удирдан жолоодох чадваргүй болсон МАХН- ын Төв Хорооны Улс төрийн Товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох, хоёрдугаарт Эрдэнэт, Мардай, Заамар зэрэг уул уурхайн орд газрыг зөвхөн монголчууд эзэмшиж ашиглах, гуравдугаарт Монголоос Зөвлөлтийн цэргийг гаргах. 1990 оны гуравдугаар сарын МоАХ-ны өлсгөлөнгөөс өмнө тавьсан эдгээр шаардлага хэдхэн сарын дараа хэрэгжсэнийг түүх гэрчилнэ. Эрдэнэтийнхэн илүү эрт ардчиллын хөрс суурь нь бэлтгэгдсэн, тийм учраас 1990 оны анхны ардчилсан сонгуульд Эрдэнэтийнхэн 65,0 хувийн өндөр амжилт үзүүлсэн юм. Тухайн үеийн сонгуульд хоёр хуудас дугуйлдаг, нэг нь нэр дэвшигчийг, нөгөө нь намыг дугуйлна. Улс төрийн шинэ ардчилсан хүчнийг эрдэнэтийнхэн 65,0 хувь дэмжиж хуучин 70 жил эрх барьсан МАХН буюу өнөөгийн МАН-ыг ялж байсан. Тэр үед Эрдэнэтийн Ардчилсан холбооны анхны даргаар Данзанбалжирын Энхтайван, Ардчилсан намын дарга нь Луузангийн Лувсан-Очир ажиллаж байлаа. Анхны намуудын төлөөх санал хураалтаар 65,0 хувийн санал аваад ялчихсан мөртлөө дахин сонгууль явах тойрог байсан юм. Тухайлбал 57 дугаар тойрог. Улаанбаатарчууд ардчиллыг ойлгох, хүлээж авах, масс дэмжих талаараа Эрдэнэтийг гүйцэхгүй байсан. Тиймдээ ч тухайн үед ардчиллаас нэр дэвшсэн лидерүүд анхны ардчилсан сонгуульд нийслэлд ялагдаж байжээ. Эрдэнэтэд дахин сонгууль болох тойрог байсан, тэнд хамгийн гол нь хэн ч ирсэн ялахаар сайн суурьтай. Тэр тойргуудад дахин сонгууль болж, Ардчилсан холбооны дарга Д.Энхтайван Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг зориуд авчран нэр дэвшүүлжээ. Эрдэнэтийн залуус “Бид сонгуульд гармаар байна. Энэ бидний хөдөлмөрийн үр шим” гэсэн яриа гаргахад “За яахав ээ, би ажиглаж байгаад улс төрд тууштай явах, Монголын ардчилалд хэрэгтэй гэж үзэж Ц.Элбэгдорж гэдэг энэ залууг сонгуульд оруулна” гээд Ц.Элбэгдоржийн гурван үеийн түүхийг аваад Эрдэнэтийн хивсний үйлдвэрийн Цэцэгмаа гэдэг эмэгтэйд өгч “Танайх маргааш 11 цагаас өмнө хурлаа хийгээд энэ хүнийг дэмжээч” гэж захиж байжээ. Энэ бол Эрдэнэтийн онцлог. Тэд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг анх сонгуулиар гаргаж ирж байсан түүхтэй. Бусад газар сонгуульд оролцоод ялах найдваргүй, сураггүй хол байхад Эрдэнэтэд яагаад Ардчилсан хүчин ялчихав? Үүнд хэдэн хүчин зүйл байгаа. Нэгдүгээрт Эрдэнэтийн Ардчилсан холбооныхон маш эв нэгдэлтэй байсан. Одоогийнхоос эрс ялгаатай байсан. Одоо эрх мэдлийн төлөө байлдаж байгаа нь нууц биш. Эрдэнэтийн Ардчилсан холбооны анхны дарга Д.Энхтайван “Хэн энэ нийгмийг өөрчилж чадах вэ, хэн ардчилал, шударга ёсыг бий болгож чадах вэ, тийм хүмүүсийг ямар ч нам хамаагүй дэмжинэ” гэж олны өмнө хэлж байсан. Тиймээс ч шүүх прокурорын тухай асуудал дэвшүүлсэн баримтат кино хийсэн сэтгүүлч Жаргалын Барамсайг МАН- аас нэр дэвшсэн ч дэмжиж байж. Эрдэнэтэд анхны тайван жагсаал, залуу уран бүтээлчдийн зөвлөгөөнд дэмжиж үг хэлсэн. Арван хоёрдугаар сарын 10-нд УТТ, Намын төв хороог огцруулъя гэсэн жагсаалыг дэмжиж зөвшөөрөл олгосон аймгийн АДХ-ны Гүйцэтгэх захиргааны дарга Тогооч нэр дэвшсэн. Засвар механикийн заводын Эвлэлийн хорооны дарга байсан До.Ганболд МАН-аас нэр дэвшсэн “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ш.Отгонбилэгийг ялж, Ц.Элбэгдоржтой цуг АИХ-ын депутат болж байжээ. Эрдэнэтэд 1990 оны анхны ардчилсан сонгууль болоход ялах хөрс суурийг 1989 онд анхны партизанууд бэлдчихсэн байлаа. Уран бүтээлчид аливаа зүйлд сэтгэлээсээ ханддаг. Тэд зөв сайхан, шударга нийгмийг хүсч байв. Тийм учраас залуучуудын эх орноо гэсэн дэврүүн хүсэл мөрөөдлөөр шударга ёсыг тогтоож чадах хүнийг олж гаргая, үүний төлөө сөхөрч унатлаа зүтгэе гээд тэмцэж энэ хүмүүсийг гаргаж ирж чадсан. Анхны ардчилсан сонгууль одоогийнхоос өөр. Сонгогчид нь өөр, нам нь өөр, сонгуулийг удирдан зохион байгуулж байсан хүмүүсийн сэтгэхүй нь өөр, өөрийгөө гэхээсээ илүү Монгол Улсынхаа төлөө хэн биднээс илүү юм хийж чадах вэ гэсэн хүнийг сонгохыг зорьж байсан. Д.Энхтайван нь 1996-2000 онд УИХ-ын гишүүнээр сонгогдон Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар ажиллаж байсан юм. Д.Энхтайван гишүүний сэтгэлийг өмнөд хөршийг зорьсон “Ой ачсан оршуулгын цуваа” юунаас ч илүү эмзэглүүлж, модны экспортыг таслан зогсоох хуулийн төсөл боловсруулан УИХ-д гурвантаа өргөн барьсан ч далд эдийн засгийн лобби бүлгийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байлаа. Энэ хооронд Туж, Дух нарс хожуулын тал болж, Монгол эх орны газар нутгийн аравхан хувийг эзэлдэг ногоон хүрэм таван хувь болтлоо сэглэгджээ. Эрхэм гишүүн эцэст нь Хүүхдийн парламент зохион байгуулан “Ой модгүй бол бид яах вэ” хэлэлцүүлэг явуулж, сэтгүүлчдийн дэмжсэн дуу хоолой олон улсын байгууллагад хүрэв. Дараалсан тэмцлийн үр дүнд Монголын парламент модны экспортыг таслан зогсоох хууль баталсан нь одоо ч хэвээр байна. Энэ бол Д.Энхтайваны гавьяа. Тиймээс ч ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсан түүний тухай “Лус савдаг баярлуулсан хүн” хэмээн бичсэн нь бий. Тэр үед ямар газрын баялгаа олборлож эхэлсэн биш, модоор хөлжих гэсэн наймаачид түүнийг элдвээр дайрч давшилж, нэгэнт огтолсон мод төмөр зам дагуу хөглөрч байлаа. Чухам л “Их санасан газар ес хоног хоосон” гэгч болсон ч аажимдаа мод боловсруулах үйлдвэрүүд шинээр байгуулагдаж, хуванцар ширээ сандал модоор солигдож, хувийн байшингууд хаа сайгүй босч эхлэв. Наяад оны дундуур нам, засгаас дэвшүүлсэн Хувийн орон сууц, Зээлийн орон сууц хөтөлбөр ийнхүү хэний ч шахалт шаардлагагүй амилах нь тэр. О.Дашбалбар агсны нэрлэснээр “Эвслийн лантуу” тэрсүүд гишүүний санаачилсан хууль монголчуудад давхар хожоо авчирсныг хожим тэрээр тэнгэрийн таалал хэмээдэг. Ардчиллын анхны сонгуулиар гайхамшигтай ялалт байгуулсан Эрдэнэт хот буюу одоогийн Орхон аймагт Ардчилсан намын үйл ажиллагаа тааруухан байх шиг. 2012 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам олонхи болж, АН- аас нэр дэвшигчид нэлэнхүйдээ ялж байхад, анхны ардчилсан сонгуулиар цэнхэртэж байсан Эрдэнэт хотод Ардчилсан намын хоёр нэр дэвшигч хоёулаа өвдөг шороодсон. Ардчиллын суурь хөрс сайтай Эрдэнэтэд “Улаан” намаас нэр дэвшигч улс төрд анх хөл тавьж байгаа 30 гаруйхан насны залуу, шинэ тутам байгуулагдсан МАН, “Шударга ёс” бүлгээс нэр дэвшсэн нэгэн ялчихлаа. Иймд анхны ардчилсан сонгуулиар 65,0 хувийн санал авч, бүх орон нутаг Эрдэнэт шиг байгаасай хэмээн төв намын лидерүүдээ санаа алдуулж байсан ардчиллын анхны ялалт авч, анхны суурь болсон Эрдэнэтийн ардчилагчид нэгийг бодох цаг болжээ.

 

Б.ДОРЖ