Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуульд саналаа өглөө DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд саналаа өглөө.

Тэрбээр “Монголын ард түмэн бид хамтдаа  1992 оноос эхлэн нутаг дэвсгэрийн нэгжид тулгуурласан төлөөлөлтэй байсан. Үүнийг жааз болгон үлдээж байна. Салбар салбарын дуу хоолой бүхий 126 төлөөлөлтэй анхны парламентыг  бид хамтдаа энэ сонгуулиар бүрдүүлж байна. Энэ агуулгаараа сонгуулийн ирц өмнөх жилүүдээс өндөр байна гэж ажиглаж байгаа. Хилийн чанадад байгаа Монголчуудын төлөөлөл жагсаалтаар нэр дэвшиж орж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд тойргоос сонгогдож чадахгүй 34 жил явсан бол өнөөдөр анх удаа парламентад орж ирэх боломж  бүрдлээ.  Энэ утгаараа нийгэм маш их идэвхжиж байна гэж харлаа.  Иргэд, залуучууд бүгдээрээ саналаа өгөхийг уриалж байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

11 цагийн байдлаар 400 мянган сонгогч саналаа өгөөд байна DNN.mn

11:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 400 мянга гаруй сонгогч саналаа өгсөн нь нийт сонгогчдын 20 гаруй хувьд хүрчээ. 

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “УИХ-ын 2020 оны сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн ирцтэй харьцуулахад энэ удаагийн сонгуульд саналаа өгсөн сонгогчдын ирц өндөр байна. Аймаг болон сумдад иргэд идэвхтэй саналаа өгч байна. Дугаар үүссэн байдалтай байна. Энэ эрчээр санал хураалт үргэлжилбэл хуулийн хугацаанд санал хураалт амжилттай явж дуусах төлөвтэй байна гэв.

Categories
мэдээ улс-төр

16 мянга гаруй сонгогч битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгчээ DNN.mn

2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд улсын хэмжээнд 16 мянга гаруй сонгогч битүүмжилсэн саналын хайрцгаар саналаа өгчээ.

Хүсэлтийн дагуу өчигдөр /2024.06.27/ сонгуулийн хэсгийн хорооны ажилтнууд, ажиглагчдын хамт айлуудаар явж иргэдийн саналыг авчээ.

Тодруулбал, хайрцгаар санал авах ажиллагаа зургаадугаар сарын 27-ны 09:00 цагаас 20:00 цагийн хооронд үргэлжилсэн бөгөөд өнөө өглөө 07:00 цагт сонгуулийн хэсгийн хороод санал авч эхлэхэд зөөврийн хайрцгийн битүүмжлэлийг ажиглагчдын өмнө задалж, саналын хуудсыг санал тоолох машинд уншуулсан байна.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх саналаа өглөө DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуульд байрлах 8-1-1-3 дугаар хэсгийн хорооны санал авах байранд саналаа өглөө.

Тус хэсгийн хороонд 1,726 сонгогч бүртгэгдсэн бөгөөд 11.00 цагийн байдлаар санал хураалтын явц 16.28 хувьтай байлаа.

Энэ удаагийн сонгууль анхдугаар Үндсэн хууль батлагдсаны түүхт 100 жилийн ойтой давхцаж байгааг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцоллоо. Тэр бээр Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, ардчилсан сонгуульдаа идэвхтэй оролцохыг ард иргэдэд уриаллаа.

Энэ удаагийн сонгуулийн дүнгээр тойргоос 78, жагсаалтаар 48 гишүүн сонгогдоно. Нийслэлд хамаарах зургаан тойрогт 24, хөдөө, орон нутагт хамаарах долоон тойрогт 54 суудал ногдож байна.

19 нам, хоёр эвслээс болон бие даан нийт 1,341 хүн нэр дэвшсэн нь 1992 оноос хойш хамгийн их нам, эвсэл оролцож байгаа сонгууль юм.

Нэр дэвшигчдийн 61.2 хувь нь эрэгтэй, 38.8 хувь нь эмэгтэй. Хамгийн ахмад нь 79 настай, хамгийн залуу нь 25 настай.

Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2,224,233 иргэн саналаа өгөх бөгөөд 1,143,172 нь орон нутагт, 1.081,061 нь нийслэлийнх юм.

Сонгогчийн саналыг 2,198 санал авах байранд 2,943 санал тоолох төхөөрөмжөөр уншуулан, дүн гаргаж, 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийнэ.

Иргэд сонгуульдаа оролцох боломжийг бүрдүүлэхийн төлөө 25 мянга гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.

Сонгуулийг дотоодын 30 мянга, гадаадын 260 орчим ажиглагч ажиглаж, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагаас гадна олон улсын 12 агентлаг сурвалжилж байна.

Categories
мэдээ улс-төр

10:00 цагийн байдлаар улсын хэмжээнд ирц 13.9 хувьтай байна DNN.mn

Улсын хэмжээнд УИХ-ын 126 гишүүнийг сонгох санал хураалт өнөөдөр 07:00 цагт эхэлснээс хойш гурван цагийн дараа буюу 10:00 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 12.3%-д хүрчээ.

Улаанбаатарт:

  1. Багануур, Багахангай дүүрэгт 13.9%
  2. Баянгол дүүрэгт 12.3%
  3. Сүхбаатар дүүрэг, Хан-Уул дүүрэгт 12%
  4. Налайх дүүрэгт 11.9%
  5. Сонгинохайрхан дүүрэгт 11.8%
  6. Баянзүрх дүүрэгт 11.8%
  7. Чингэлтэй дүүрэгт 11.5%-тай байна.
Categories
мэдээ улс-төр

Сонгуулийн үйл ажиллагааг гадаадын 259 ажиглагч ажиглаж байна DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаа улс даяар 07:00 цагт эхэлсэн.

Энэ удаагийн сонгуулиар 40 улс, 21 байгууллагын 259 ажиглагч Сонгуулийн Ерөнхий Хороонд бүртгүүлэн ажиллаж байна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Саналын нууцлалыг хадгалж, хавтас ашиглахыг зөвлөлөө DNN.mn

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ.

Санал хураалт эхэлсэнтэй холбогдуулж Сонгуулийн ерөнхий хорооноос иргэд сонгогчдыг өөрийн саналын нууцлалыг хадгалахын тулд хавтас ашиглахыг зөвлөж байна.

Сонгогчид хоёр саналын хуудас бөглөнө. Нэг нь нам эвслийг дугуйлахаар, нөгөө нь өөрийн дэмжиж буй нэр дэвшигчийг дугуйлахаар хэвлэгдсэн. Сонгогчид илүү эсвэл дутуу тэмдэглэвэл таны санал хүчингүйд тооцогдоно.

Энэ жил улсын хэмжээнд 2.2 сая сонгогч 19 нам, 2 эвслээс нэр дэвшсэн дэмжигчдийнхээ төлөө саналаа өгнө. УИХ-ын сонгуулийн тухай хуульд заасны дагуу өчигдөр зөөврийн хайрцгаар санал авсан бол энэ сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд гадаад улсад суугаа иргэдийн саналыг авсан.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

УИХ-ын сонгуулийн санал хураалт орон даяар эхэллээ DNN.mn

УИХ-ын ес дэх удаагийн сонгуулиар 126 гишүүнийг сонгох санал хураалт өнөөдөр/2024,06.28/ улс даяар 07:00 цагаас эхэллээ.

Санал хураалт 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Бүх нийтийн амралтын өдөр, автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Энэ удаагийн сонгуульд 19 нам, хоёр эвслээс 13 тойрогт 969, бие даан нэр дэвшиж байгаа 42 хүнээс иргэд сонголтоо хийнэ.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлд сонгуулийн санал өгөх байршил DNN.mn

УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт маргааш буюу зургадугаар сарын 28-нд 07:00-22:00 цагт үргэлжилнэ.

Сонгуулийн санал өгөх байршлын мэдээллийг ЭНД ДАРЖ шалгана уу.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Хүсэлт гаргасан 16.352 иргэний саналыг зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өнөөдөр очиж авна DNN.mn

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулиар 16,352 сонгогч зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх хүсэлт гаргажээ. Эдгээр сонгогчдын 5,247 нь нийслэлд, 11,105 нь орон нутагт байна.

Хэсгийн хорооны гишүүд өнөөдөр/2024.06.27/ 09:00-20:00 цагийн хооронд зөөврийн битүүмжилсэн хайрцгаар сонгогчдын саналыг очиж авна.

  • Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч
  • Нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч
  • Албадан эмчлүүлж байгаа болон зөрчлийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан сонгогч
  • Баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчийн саналыг зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар өөрийнх нь хүсэлт, эмнэлгийн магадалгаа, холбогдох байгууллагын тодорхойлолтыг үндэслэж авах хуультай.