Categories
мэдээ улс-төр цаг-үе

СЕХ: Гар тооллого үргэлжилж байна DNN.mn

УИХ-ын ээлжит сонгууль өчигдөр /2024.06.28/ болж өндөрлөлөө.

Сонгуулийн хяналтын тооллогыг санал хураалт дууссаны дараа олон нийтэд танилцуулсан бол үргэлжлүүлэн гар тооллого хийгдэж эхэлсэн юм.

Энэ талаар СЕХ “Гар тооллого санал хураалт дууссанаас хойш тасралтгүй үргэлжилж байгаа ба хайрцгаас ширхэг, ширхэгээр нь гарган, саналын дүнг ажиглагчдад дуудаж танилцуулж байна” гэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүний болзол хангасан 32 эмэгтэй DNN.mn

УИХ-ын ээлжит сонгууль өчигдөр дуусаж, тойргоор 8, жагсаалтаар 24 эмэгтэй УИХ-ын гишүүний болзол хангаад байна.

Тойргоос сонгогдсон 8 эмэгтэй

  • 1-р тойрог   Б.Батцэцэг   МАН
  • 2-р тойрог   Э.Болормаа    МАН
  • 4-р тойрог    Д.Үүрийнтуяа   МАН
  • 5-р тойрог     Ч.Ундрам           МАН
  • 7-р тойрог    Д.Мөнхбаясгалан  АН
  • 8-р тойрог     Х.Булгантуяа          МАН
  • 10-р тойрог    Э.Болормаа          АН
  • 11-р тойрог      Ч.Номин              МАН

Нам, эвслийн жагсаалтаар УИХ-д орж ирэх 24 эмэгтэй

МАН

  1. О.Саранчулуун
  2. Б.Уянга
  3. О.Номинчимэг
  4. М.Энхцэцэг
  5. М.Мандхай
  6. Б.Хэрлэн
  7. Д.Ганмаа
  8. А.Ариунзаяа
  9. Х.Баасанжаргал

АН

  1. С.Одонтуяа
  2. С.Цэнгүүн
  3. Ж.Баярмаа
  4. Д.Энхтуяа
  5. Б.Пунсалмаа
  6. П.Батчимэг
  7. Б.Жаргалан
  8. Ц.Мөнхтуяа

“Хүн” нам

  1. Л.Энхнасан
  2. Г.Уянгахишиг
  3. Б.Мөнхсоёл

Үндэсний эвсэл

  • А.Ундраа
  • М.Сарнай

Иргэний зориг ногоон нам

  • М.Нарантуяа
  • С.Замира
Categories
мэдээ улс-төр цаг-үе

Жагсаалтын урьдчилсан дүнгээр МАН-18, АН-16, ХҮН-6 суудал авлаа DNN.mn

УИХ-ын сонгуулийн урьдчилсан дүн гарлаа. Эрх баригч МАН тойргоос 50 гишүүнтэй болж, АН 26, ХҮН 2 гишүүнтэй болов. Энэ удаагийн УИХ-ын сонгуульд нэг сая 448 мянга 189  сонгогч оролцлоо. Ингэснээр намууд 57928, эвслүүд 72410 хүний санал авч байж УИХ-д жагсаалтаар нэр дэвшигчдээ оруулах нь.

Өөрөөр хэлбэл, энэ саналын босгонд хүрсэн тохиолдолд жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн нэр дэвшигч нь УИХ-д сонгогдоно. МАН, АН, ХҮН, ИЗНН 57928, “Үндэсний Эвсэл” 72410 саналын босгыг давж жагсаалтаас УИХ-д суудал авах нь тодорхой болоод байна. Жагсаалтаас урьдчилсан дүнгээр 502 мянган сонгогч МАН-д саналаа өгснөөр тус намаас 22 нэр дэвшигч УИХ-д орох нь. АН 431 мянган хүний дэмжлэгтэй.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Лу.Гантөмөр: Цаашид төгс парламентыг бий болгохын төлөө ажиллах болно DNN.mn

АН-ын дарга Лу.Гантөмөр мэдээлэл хийж байна.

Тус намыг дарга Лу.Гантөмөр “Бид эв нэгдэлд Бидний хамтран зүтгэгчид намынхаа эсрэг ажиллаж, өрсөлдөгчдөдөө худалдагдсан. Өнөөдрийг хүртэл эрх баригч нам бодлогын алдаатай явж ирлээ. Монгол орныг өрнөөс гаргах хэрэгтэй. Өрийн дарамттай улс биднийг нар үзүүлэхгүй нь. Бид авилга, хээл хахуулийн эсрэг маш хүчтэй ажиллах болно. Сонгуулийн үеэр булхай их явагдлаа. АН энэ удаад асар их мөнгө, хүч чадлын эсрэг зогсож чадлаа.

Сонгуулийн сурталчилгааны үеэр МАН-ын ухуулагчийн гарт харамсалтайгаар амиа алдсан н.Баянмөнх агсны гэр бүлд АН-ын зүгээс хоёр өрөө байр авч өгнө.

Энэ холимог системийг цаашид нутагшуулах хэрэгтэй гэж харлаа. Цаашид төгс парламентыг бий болгохын төлөө ажиллах болно” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: МАН урьдчилсан байдлаар 70 суудал авах дүн гарч, ялалт байгуулж байна DNN.mn

МАН-ын сонгуулийн төв штабаас мэдээлэл хийлээ.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “АН урьдчилсан байдлаар 68-аас олон суудал авч, ялалт байгуулж байна. Биднийг дэмжсэн бүх хүмүүст чин сэтгэлийн талархал илэрхийлье. Үзэл бодлын хувьд өрсөлдсөн бүхий л нам эвсэл, бие даагчдад мөн бидэнд саналаа өгөөгүй сонгогчид та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол Улсад шинэ 30 жил, парламентын ардчиллын цоо шинэ хуудас болсон ардчиллын хоёр дахь давлагаа эхэлж байна” гэв.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

2024 оны УИХ-ын ээлжит сонгууль 69.3 хувийн ирцтэйгээр санал хураалт хаагдлаа DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 1,4 сая гаруй иргэн саналаа өгч, 69.3 хувьтай өндөрлөлөө.

Сануулахад өнгөрөгч 2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүн 73,6 хувьтайгаар өндөрлөж байсан юм.

Categories
мэдээ улс-төр

С.Цэнгүүн: Түүхэнд байгаагүй залуучуудын өндөр оролцоотой сонгууль хийе гэж уриалмаар байна DNN.mn

Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв.

АН-ын Хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга С.Цэнгүүн “Би нэр дэвшигч гэхээс илүү залуу хүний хувьд залуучуудаа уриалъя. 20-24 насны залуучуудын оролцоо улам сайжрах шаардлагатай байна. Тиймээс танай гэрт байгаа энэ насныхан эсвэл найз нөхдөдөө “Бүгдээрээ гарч саналаа өгье” гэдгийг уриалаарай.

Би өөрөө Улаанбаатар хотод төрж өссөн. Улаанбаатар хотод маш олон тулгамдсан асуудлууд байгаа. Бидэнд өнөөдөр 4 жилд нэг удаа тохиох боломж олдож байна. Түүхэнд байгаагүй залуучуудын өндөр оролцоотой сонгууль хийе гэж уриалмаар байна” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

АН: Их хэмжээний хуурамч мөнгөн тэмдэгт хэвлэсэн байж болзошгүй үйлдлийг илрүүлсэн DNN.mn

Ардчилсан намаас сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж “Эрх баригчид төрийн эрхийг дахин барихын тулд хууль бус бүхий л зүйлийг хийж байна.

Хуурамч мөнгөн тэмдэгт хэвлэж, иргэдэд тараасан байж болзошгүй зүйл байна. Ховд аймгийн Жаргалант суманд их хэмжээний мөнгөн тэмдэгт хэвлэсэн нь салхинд хийсэж буй дүр зураг баримттайгаа байна. Харахад яг л монгол мөнгөн тэмдэгт. Харин гараараа барьж үзэхэд хуурамч гэдэг нь тодорхой гэдгийг холбогдох хүмүүс хэлж байна.

Говьсүмбэр аймагт н.Билэгсүмбэрэл гэдэг хүн иргэдийн саналд нөлөөлж байна.  Баянзүрх дүүрэгт санал авах хайрцгийн дээр камер байрлуулсан байна. Энэ бол хууль бус үйлдэл.

Завхан аймагт Б.Чойжилсүрэнгийн багийнхан мөнгө тарааж байгаад газар дээрээ баригдсан байна.  Монгол төрийн эрхийг авахын тулд байж болох бүх хүнийг ашиглаж байна. Багш, эмч нарыг ч ашиглаж байна. Шударга ёсыг эрхэмлэн дээдэлдэг ард иргэдээсээ хууль бус үйлдлүүдийн эсрэг саналаа өгөхийг хүсэж байна” гэсэн юм.

АН-ын Хуулийн газрын дарга Д.Батхуяг Санал авах байранд иргэдийн сонгох эрхэнд халдаж байгаа үйлдэл хэрээс хэтэрлээ. Налайх дүүрэгт гомдол гарсан. Тус дүүргийн Засаг дарга нь “Манай намд санал өгөөрэй” гээд мөнгө тарааж байна.

Ч.Ундрам гишүүний ухуулагч мөнгө тарааж байна. Баримт нь байна.

Чингэлтэй дүүрэгт мөнгө тарааж байгаа гэх мэдээлэл ирсэн. Мөн Чингэлтэй дүүргийн нэр дэвшигч Г.Дашням сонгуулийн санал авах байранд скүүтер байрлуулсан. Чипийг нь бүгдийг нь авчихсан, хурааж болохгүй байрлуулсан. Энэ бол иргэдийн сонголтод нөлөөлөх гэж буй үйлдэл” гэсэн юм.

Түүнчлэн МАН-ынхан хэвлэлийн хурал хийж, АН-ыг мөнгө тарааж байна гэж мэдэгдсэн. Энэ бол үндэслэлгүй гүтгэлэг гэдгийг АН-ынхан хэлэв.

Categories
мэдээ улс-төр

Прогноз бүхэн хамтарсан засаг руу хөтөлсөн сонгууль DNN.mn

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураах өдөр ирлээ. СЕХ-нд бүртгүүлсэн 23 нам, хоёр эвсэл хуулийн хугацаанд сонгуулийн сурталчилгаагаа хийж, сонгогчдын саналыг авахын төлөө өрсөлдсөн ч уламжлал ёсоор хоёр том намын бодлого, мөрийн хөтөлбөр жин дарж, нэр дэвшигчид нь сонгогчдод илүү танигдсаныг судалгааны дүн хэлж байна.

Юм юмаар “зодож”, бярдсан МАН

Эрх баригч МАН-ын хувьд завсаргүй 8 жил засгийн эрх барьсан тул хөрөнгө мөнгө, хууль хүчний байгууллага, төрийн алба гээд юм юмаар “зодож”, бярдсан сонгууль хийлээ. Төрийн албанд байршуулсан намын гишүүдээ ажиллуулах, төсвийн мөнгөөр хийсэн ажлуудыг тайландаа тусгах зэргээр бусад улс төрийн хүчнүүдээс хамаагүй давуу нөхцөлд, гараанаас түрүүлж хөдөлсөн МАН уралдаанд түрүүлэх нь эхнээсээ л тодорхой байсан гэж болно. Олон намын тогтолцоонд шилжсэнээс хойших 8 удаагийн чөлөөт ардчилсан сонгуулийн 6-д нь МАН ялалт байгуулсан. 100 гаруй жилийн хугацаанд тогтсон гүн бат суурийг нь бодсон ч, сүүлийн 34 жилийн дийлэнхэд төрийн эрхэнд байхдаа бий болгосон мөнгө санхүү болон бусад хүчин зүйлийг бодсон ч МАН-тай эн тэнцэх улс төрийн нам өнөөдөр Монголд байхгүй нь үнэн юм. Үүндээ эрдсэн эзэрхэг түрэмгий үйлдлийг МАН энэ удаагийн сонгуульд нэг биш гаргалаа. Өөрийн мэдэлд буй хүчний байгууллагуудыг хөдөлгөж Ардчилсан намын сонгуулийн штабаас албан хаагчдыг нь баривчлах, Үндэсний эвслийн сонгуулийн штабыг битүүмжилж хаах гэх мэт ёс зүйгүй, бусад намын сонгуулийн ажилд саад хийж, ардчилсан улсын төрийн сонгуулийг хүндэтгээгүй үйлдлийг эрх баригч хүчний зүгээс нэг биш удаа гаргасан нь олны дургүйцлийг төрүүлсэн. Гэсэн ч энэ нь МАН-д саналаа өгөх хүмүүсийн тоог огт өөрчлөхгүй билээ. Учир нь, МАН-ын сонгогчдын санал хуваагддаггүй, харьцангуй тогтвортой байдгийн судлаачид хэлдэг. Өнгөрсөн зуунаас эхлэн үе дамжсан үнэнч гишүүд дэмжигчидтэй, үүн дээр нь төрийн албан хаагчид нэмэгдээд хэзээ ч, хаашаа ч хуваагддаггүй том цул санал МАН-ынх байдаг. Нөгөө талд нь МАН-ыг сонгохгүй гэсэн хэсгийн санал байх бөгөөд тэр нь Ардчилсан нам болон бусад намд хуваагддаг юм.

Л.Гантөмөр уул мэт тэвчээртэй байсны хүчинд Ардчилсан нам сонгуулиа амжилттай өндөрлүүлэв

Улс төрийн хоёр том нам гэдэг нэр томъёоны нөгөө эзэн нь Ардчилсан нам. Сонгуульд авсан нийт саналыг нь тоолбол МАН-аас хол дутахааргүй олон түмний дэмжлэгийг хүлээдэг улс төрийн хүчин бол Ардчилсан нам. Эрх чөлөөнд, ардчилалд хайртай монголчууд Ардчилсан намд саналаа харамгүй өгдөг боловч 1992 оны анхны ардчилсан сонгуулиас хойш Ардчилсан нам хоёр удаа л парламентад олонх болсон. Сонгогчид саналаа өгсөөр атал Ардчилсан нам ялдгүйн шалтгаан нь тус намын санал жил жилийн сонгуулиар олон хуваагддагт оршдог. МАН-ыг сонгохгүй гэсэн хэсгийн санал Ардчилсан нам ба бусад улс төрийн хүчинд хуваагддаг нь нэгэнт тодорхой болсон зүйл. Энэ удаагийн сонгуулиар ч Ардчилсан намын санал нэлээд хуваагдахаар байгаа. Үүнд Ардчилсан нам доторх уур амьсгал, эв зүйгээ олоогүй байдал багагүй нэрмээс болж буй. 2016 оны сонгуульд ялагдсанаасаа хойш л намаа шинэчилнэ гэж давхиад, эв зүйгээ нэг л олж чадахгүй явсаар 2024 онтой золгосон тус намынхны хувьд сонгуульд оролцож чадах эсэх нь ч эргэлзээтэй нөхцөл байдалд сонгуулийн жилийг эхлүүлсэн. Нэр дэвшүүлэлт, СЕХ-нд нэр дэвшигчдийн нэрсийг хүргэх хүртэл намын дотоод зодоон ил цагаан үргэлжилж, намын гишүүд, дэмжигчдээ эргэлзээнд унагасан. Сонгуулийн сурталчилгааны дундуур ч солио гажуу нөхөд нь цухалзсаар л байсан. Үе үеийн дарга нарынхаа үйлийг эдлүүлдэг шуудайд хийсэн үхрийн эвэр шиг фракцуудаа тараагаад алдчихалгүй, ямар ч байсан нэг дээвэр дор зангидан сонгуульд оролцож чадсан нь Л.Гантөмөр намын дарга болсны гавьяа байв. Яг үнэндээ энэ удаагийн сонгуульд тэр намын гаднах болон намын доторх өрсөлдөгчидтэй зэрэг тулсан. Л.Гантөмөрийг л харлуулж гутааж байвал нам нь муухай харагдах юу ч биш мэт аашилсан нөхдүүд нэгээр тогтоогүй. Тэр ч бүү хэл өрсөлдөгч намаас мөнгө авч өөрийн намын даргаа харлуулах ажлыг зохион байгуулсан хүмүүс ч байв. Энэ бүхэнд Л.Гантөмөр уул мэт тэвчээртэй байсны хүчинд Ардчилсан нам сонгуулиа амжилттай өндөрлүүлж байна. Нэг намын 8 жилийн ноёрхол хэтийдэж, ардчиллын амин үзүүлэлтүүд унасан, Ардчилсан намын орших уу, эс орших уу гэдгийг шийдэх зааг давхацсан энэ сонгуульд Ардчилсан намыг бүрэн бүтнээр нь оролцуулсан нь Л.Гантөмөрийн эхний амжилт байсан. Одоо сонгуулийн дүн хэрхэн гарахаас түүний дараагийн дүн тавигдана. Хэдхэн хоногийн өмнө, нэр дэвшигчдээ тодруулж, СЕХ-нд шийдвэрээ хүргэж байхад хүртэл хэзээ мөдгүй тарж гүйхэд бэлэн мэт харагдаж, товчхондоо уналтынхаа хамгийн ёроолд хүрээд байсан Ардчилсан нам сонгуулийн сурталчилгааны явцад рейтинг нь бага багаар өссөөр өдгөө хамтарсан Засгийн газрын нэг багана болно гэсэн хүлээлт итгэлийг олон нийтэд төрүүлээд буй нь судалгаагаар харагдаж байгаа юм. Энэ бол Л.Гантөмөр, түүний багийнхны хүлээц, тэвчээр, зөв бодлого, зөөлөн хүчний үр дүн гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Л.Гантөмөр шиг тэсэгч, тэвчигч, даван туулагч, зөөлөн хүчээр зангидагч даргатай болсон Ардчилсан нам энэ сонгуульд амжилттай оролцчихвол цаашид эмх замбараа, хөл толгойгоо олох, улс төрийн том намын байр сууриа бэхжүүлж, дотоод асуудлаа нэг мөр цэгцлэн, нам шиг нам болж цэгцрэхэд ч ойрхон биз. Үе солигдож, Ардчилсан намыг өмч шигээ боддог ах нар цөөрч, залуус хүч түрэн орж ирсэн нь ийм итгэлийн галд тос нэмж байгаа билээ. Одоо хэрүүл маргаан биш, бодлого төлөвлөгөө ярьдаг болохоор зорьж буй нь залуу гишүүдийнх нь үг үйлдлээс харагдаж байна. Бодлого тодорхойлогч институц, улс төрийн том нам болоход давах ёстой даваагаа давсаар, очих ёстой газраа дөхсөөр яваа гэдэгт нь итгэе. Бүх хөдөлгөөн хөгжлийн төлөө байдаг хойно. Удаа дараагийн судалгаагаар хоёр том нам хамтарсан засаг байгуулах прогноз гараад буй тухай дээр дурдсан. Өнөөгийн нөхцөл байдалд энэ нь ч зөв байж мэдэх юм. Учир нь хоёр том нам хамтарсан үед үндэсний хэмжээний зөвшилцөл бий болж, улс орны амьдралд бодитой ахиц авчрах том шийдлүүл гарч, мега төслүүд хөдөлдөг билээ. Сүүлийн 8 жил байрандаа гацсан, зарим талаараа ухарсан улсын хөгжил, эдийн засгийн өсөлтийг хөдөлгөж тэтгэх зоригтой алхмуудыг хийх зайлшгүй шаардлага Монгол Улсад тулгараад байгаа. Нэг нам дангаараа хийе гээд хүч хүрэхгүй, үндэсний зөвшилцлөөр урагшлуулах боломжтой стратегийн том төслүүд ч олон жил яригдаж байна. Тиймээс хамтарсан Засгийн газар гэдэг үгнээс нэг их айж цочоод байх шаардлагагүй юм. Хамтарсан Засгийн газарт зөвхөн Ардчилсан нам, МАН орох боломжтой гэсэн үг биш. Бусад намууд ч орох боломжтой. Харин олон нам орох тусам олон толгойтой болж, хүч нөлөө нь сарнидгийг бас санахад илүүдэхгүй. Бидэнд ийм туршлага бий. 2004-2008 онд Үндэсний эв нэгдлийн Засгийн газарт МАХН, Ардчилсан нам, Эх орон, БНН гэх мэт намууд орсон боловч Засгийн газраа задлах, дараагийн Засгийн газрыг байгуулах тухай ярьсаар бүрэн эрхийн хугацаагаа дуусгасан удаатай билээ. Харин 2008 онд МАН сонгуулийн дүнгээр ялалт байгуулсан ч Ардчилсан намыг Засгийн газарт урьж, тухайн үеийн МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Баярын хэлснээр “стандарт бус” Засгийн газрыг байгуулсан нь “Оюутолгой” төслийг хөдөлгөх зорилготой байв. Энэ зорилгоо ч биелүүлсэн. Өнөөдөр монголчууд сайн, муу хэлсэн ч “Оюутолгой” төсөл бодит ажил хэрэг болсны үр шимийг нийтээрээ хүртсээр суугаа билээ. Ардчиллыг дэмжигчдийн санал олон намд хуваагдан тарамдах тусам хүч нь сарнидаг талаар дээр дурдсан. Энэ удаа ч санал хуваагдаж, тарамдах нөхцөл бодитойгоор бий. Хэрэв санал хэт их хуваагдвал МАН-д үргэлжлүүлэн дангаараа засаглах боломж үүснэ. Тиймээс ардчиллыг дэмжигчид аль болох саналаа хуваагдуулж тарамдуулахгүй байхаа хүнээр хэлүүлэлтгүй мэддэг болсон биз ээ.

 

 А.Амина

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын сонгуульд саналаа өглөө DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд саналаа өглөө.

Тэрбээр “Монголын ард түмэн бид хамтдаа  1992 оноос эхлэн нутаг дэвсгэрийн нэгжид тулгуурласан төлөөлөлтэй байсан. Үүнийг жааз болгон үлдээж байна. Салбар салбарын дуу хоолой бүхий 126 төлөөлөлтэй анхны парламентыг  бид хамтдаа энэ сонгуулиар бүрдүүлж байна. Энэ агуулгаараа сонгуулийн ирц өмнөх жилүүдээс өндөр байна гэж ажиглаж байгаа. Хилийн чанадад байгаа Монголчуудын төлөөлөл жагсаалтаар нэр дэвшиж орж байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд тойргоос сонгогдож чадахгүй 34 жил явсан бол өнөөдөр анх удаа парламентад орж ирэх боломж  бүрдлээ.  Энэ утгаараа нийгэм маш их идэвхжиж байна гэж харлаа.  Иргэд, залуучууд бүгдээрээ саналаа өгөхийг уриалж байна” гэлээ.