Categories
мэдээ улс-төр

Төсвийн тодотголыг халтуурдсан гэв

Засгийн газар алдаатай төсвийн тодотголоо татаж авах ёстой гэж МАН-ын бүлгээс өчигдөр мэдэгдлээ. Сөрөг хүчний бүлэг өчигдөр хуралдаж, энэ долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар байр сууриа нэгтгэхдээ ийм дүгнэлтэд хүрсэн байна.  Тус бүлэг Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл, 2014 оны Төсвийн тодотголын төсөл болон бусад асуудлаар хуралджээ.
“Өнөөдөр нэг ам.доллар 1820 төгрөгт хүрчихлээ. Гэтэл төсвийн хуулинд 1384  байхаар тооцож суулгасан байгаа. Тиймээс бодит байдалтай нийцүүлж үнэн зөв тооцоон дээр үндэслэн улсынхаа төсвийн орлого зарлагыг тооцож яваач гэсэн шаардлагыг МАН-ын бүлэг тавьсан. Гэтэл энэ шаардлагуудын аль нь ч төсвийн тодотголоор орж ирсэнгүй. Мөн Чингис бонд, Самурай бонд, Хөгжлийн банкны өрийг төсвийн тодотголд суулгасангүй. 30 хувийн алдаатай төсөв тодотголоор орж ирсэн. Тиймээс ханшаа зөв тооц, царцаасан 273 обьектуудын санхүүжилтийг ил тод болго, урсгал зардлаа бодитой бууруул” гэж бүлгийн дарга С.Бямбацогт хэллээ.
Эдийн засгийн хямралыг даван туулахын тулд сүүлийн дөрвөн жилийн турш хориг тавьж байсан хайгуулын тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн олгох санаачилгыг Засгийн газар гаргаад байгаа. Уг асуудлыг МАН-ын бүлэг ил тод, олон нийтэд нээлттэйгээр хэлэлцэх ёстой гэв. Мөн тус бүлэг Ашигт малтмалын тухай хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтөөр хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдийг торгох замаар аливаа асуудлыг шийдвэрлэх гэж байгааг шүүмжлэв. Уг хуулийн төслийн талаар тодорхой шаардлагыг МАН-ын бүлгээс Засгийн газарт өгөхөөр тогтжээ.

М.МӨНХ

Categories
мэдээ улс-төр

Шүүгчид зарлиг гардуулах ёслолын ажиллагаа боллоо

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2014 оны 8, 24 дүгээр тушаалаар давж заалдах шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласны дагуу сонгон шалгаруулалт явуулж Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2014 оны тавдугаар сарын 9-ний өдрийн 53, 54 дүгээр зарлигаар давж заалдах шатны шүүхийн 11 шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн 61 Ерөнхий шүүгчийг тус тус томилсон билээ.

Эдгээр шүүгчдээс Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхийн шүүгч, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, анхан шатны Ерөнхий шүүгчийн албан тушаалд шинээр томилогдсон 20 шүүгчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо.

Зарлиг гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн С.Нямжав, Шүүхийн мэргэшлийн хорооны дарга, Улсын дээд шүүхийн шүүгч Т.Уранцэцэг, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, Улсын дээд шүүхийн шүүгч Д.Тунгалаг, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун, Д.Дамдин-Од, Ж.Эрдэнэчимэг, Б.Сарантуяа, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын орлогч М.Туяа болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны үндсэн болон бүтцийн нэгжийн дарга нар, ажлын албаны ажилтнууд оролцлоо. 

Categories
мэдээ улс-төр

“Бүтээн байгуулалтын цаг”-т Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцлоо

Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоногийн хүрээнд шийдвэрлэсэн эхний ажлуудын талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Бүтээн байгуулалтын цаг”-аар танилцууллаа

5 дугаар сарын 10-ны Засгийн газрын хуралдаанаар жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортлож буй тоног, төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг Гаалийн албан татвар, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийг дахин сэргээж, үйлчлэх хугацааг сунган, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгох нь зүйтэй гэж шийдвэрлэж, хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.  

Жижиг, дунд үйлдвэрлэлийн НӨАТ-ын босго нь 10 сая төгрөг байгааг 50 сая болгох, борлуулалтын орлого нь 1,5 тэрбум төгрөг хүртлэх  аж ахуйн нэгжүүдийн төлсөн орлогын НӨАТ-ын орлогын 90 хувийг буцааж олгохоор НӨАТ-ын татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөлд тусгасан, УИХ энэ долоо хоногт хэлэлцэнэ

Дорноговь аймагт жилд 2 сая 240 мянган тн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрүүд ашиглалтад орох гэж байна. Бизнес эрхлэгчидтэй уулзахад ийм том хэмжээний үйлдвэр байгуулахад тоног төхөөрөмж шинэчлэх, үйлдвэрээ өргөтгөх шаардлагатай байна. НӨАТ-ын татвар өндөр төлдөг, энэ асуудалд  Засгийн газар зохицуулалт хийж өгөөч гэсэн хүсэлт тавьсан.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор томоохон төсөл хөтөлбөрүүдийн бүтээн байгуулалт хийх тодорхой хугацаанд импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийналбан татвараас аж ахуйн нэгжийг түр чөлөөлөх буюу татвар төлөх хугацааг 2 жил хүртлэх хугацаагаар хойшлуулах нөхцөлийг бүрдүүлэх нь зүйтэй гэж Засгийн газар үзсэн. Ингэснээр бүтээн байгуулалт, барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд, хуваарийн дагуу хүлээлгэн өгөх, техник тоног төхөөрөмжөөс хамаарсан саатал доголдол гарахаас сэргийлэх, мөн бүтээн байгуулалтын хугацаанд гарах зардлын 15.5 хувийг хэмнэх боломжтой юм гэж Ерөнхий сайд хэллээ.

Мөн албан татвар төлөгчийн төлсөн НӨАТ-ын 2 хувийг буцааж олгох тухай хуулийн төслийг УИХ-д энэ долоо хоногт өргөн барихаар шийдвэрлэсэн гэлээ.

Засгийн газар Өрийн удирдлагын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд өрийн эзлэх хувь 70 орчим хувь байхаар хуулийн төсөлд тусгажээ. 

Төсвийн зардлыг хэмнэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол гарсан. Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын менежментийг зөв хэлбэрт оруулж, төрийн үйлчилгээнд хувийн хэвшлийнхэн ижил тэгш эрхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх, орон нутгийн төсвийн хувьд цалин, хөлснөөс бусад бараа, үйлчилгээний зардлыг 20-иос доошгүй хувь бууруулах, орон тоо нэмэх шийдвэр гаргахгүй байх, сул чөлөөтэй орон тоонд томилгоо хийхгүй байх, гадаад албан томилолтын зардлыг тэвчих, зайлшгүй тохиолдолд зорчих төлөөлөгчийн тоог хязгаарлах, төсвийн хөрөнгөөр бизнес ангиллын нислэгээр зорчихгүй байх, дүрэмт хувцсыг гамтай хэрэглэж, эдэлгээний хугацааг уртасгах замаар хэмнэлт бий болгох, дүрэмт хувцасны загварыг 10 жилийн дотор өөрчлөхгүй байх зэргийг Засгийн газрын тогтоолд тусгажээ.

Аймаг, сумын төвд дэд бүтцийн шийдэлтэй амины орон сууц барьж буй иргэд ипотекийн зээл авах боломжтой болсон бөгөөд орон нутагт ипотекийн зээлийн хүү  зээлийн хүү 7 хувь байхаар шийдвэрлэлээ гэж Ерөнхий сайд мэдэгдлээ.

Хувийн хэвшлийг дэмжих зорилгоор “Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийн концессийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн байна. 400 гаруй км энэ зам ашиглалтад орвол нүүрс, бусад түүхий эдийн хилээр нэвтрэлт нэмэгдэж, экспорт нэмэгдэнэ. Түүхий эдийн үнийн өрсөлдөх чадвар сайжрах зэрэг ач холбогдолтой.

Австри улсын 40 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийг эрүүл мэндийн салбарт, тухайлбал, Хавдар судлалын үндэсний төв, Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх,  Оношилгоо, шинжилгээний хөдөлгөөнт эмнэлэг байгуулах, УБ хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологи, гал унтраах техник, тоног төхөөрөмж, Төрийн тусгай албаны эмнэлэгийн шинэчлэлд зориулж орчин үеийн лаборатори, дүрс оношилгоо, мэс засал, яаралтай тусламж эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж тус тус худалдан авахад зарцуулахаар шийдвэрлэсэн байна.

Эдийн засгийг идэвхжүүлэх ажлын хүрээнд 2014 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлууд

№ Шийдвэрлэсэн асуудал Гарах үр дүн, ач холбогдол

1 Гаалийн албан татвараас, Нэмэгдсэн өртөгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл Манай Улсад 66500 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж байгаагаас 92 хувь нь 20 хүртэлх ажиллагсадтай жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид ба үүний 80 орчим хувь нь тоног төхөөрөмжөө шинэчлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх шаардлагатай гэсэн судалгаа байна. Иймд жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээ болон өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх цаашлаад импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тус хуулийг дахин сэргээж үйлчлэх хугацааг 2.5 жилийн хугацаагаар сунгаж 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгох нь зүйтэй гэж үзсэн.

2 Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 11.2 дахь хэсэгт “барилгын материал, газрын тос, хөдөө аж ахуйн боловсруулах болон экспортын бүтээгдэхүүний үйлдвэр барих, нано, био болон инновацийн технологи агуулсан бүтгээгдэхүүний үйлдвэр барих, эрчим хүчний үйлдвэр болон төмөр зам барих тохиолдолд импортолсон техник, тоног төхөөрөмжийг барилга угсралтын ажлын хугацаанд гаалийн албан татвараас чөлөөлж болно” гэж заасан боловч Татварын ерөнхий хуулийн 3.2-т “татварыг зөвхөн татварын хуулиар зохицуулна” гэсний дагуу холбогдох татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай байна.

Иймд Хөрөнгө оруулалтын тухай хуулийг хэрэгжүүлэх зорилгоор томоохон төсөл хөтөлбөрүүдийн бүтээн байгуулалт хийх тодорхой хугацаанд импортын гаалийн болон нэмэгдсэн өртгийналбан татвараас аж ахуйн нэгжийг түр чөлөөлөх буюу татвар төлөх хугацааг 2 жил хүртлэх хугацаагаар хойшлуулах нөхцлийг бүрдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Ингэснээр аливаа бүтээн байгуулалт, барилгын ажлыг төлөвлөсөн хугацаанд, хуваарийн дагуу хүлээлгэн өгөх, техник тоног төхөөрөмжөөс хамаарсан саатал доголдол гарахаас сэргийлэх, мөн бүтээн байгуулалтын хугацаанд гарах зардлын 15.5 хувийг хэмнэх боломжтой байна.

 3 Төсвийн зардал хэмнэх зарим арга хэмжээний тухай Төсвийн урсгал зардлыг 10-30 хувиар багасгана. Төсвийн албан хаагч, ажилчдын цалин хөлс хасагдахгүй.

 4 Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл Монгол Улсын Шинэчлэлийн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх замаар татварын 2 дахь үе шатны шинэчлэлийн хүрээнд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг  боловсруулсан.

1.     Албан татвар төлөгчийн төлсөн 2 хувийн татварыг буцаан олгох; 

2.     Албан татвар төлөгчөөр бүртгэгдэх босгын хэмжээг инфляци, эдийн засгийн өсөлттэй уялдуулан өөрчлөх;

3.     Нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг электрон хэлбэрт оруулах;

4.     Хариуцлагатай холбоотой зохицуулалтыг олон улсын жишигт нийцүүлэх;

5.     Татварын энгийн ойлгомжтой байх зарчмын хүрээнд хоёрдмол агуулга бүхий зарим нэр томъёо, тухайлбал, албан татвар төлөгч, суутгагч, бараа, ажил, үйлчилгээ зэргийг нэг мөр оновчтой тодорхойлсон.

5 Төр, засгийн үйлчилгээг эрхлэх газрын талаар авах зарим арга хэмжээний тухай Төсвийн зардал багасна. Менежментийн зөв хэлбэрт орно. Төрийн үйлчилгээнд хувийн хэвшлийнхэн ижил эрхтэй оролцох нөхцөл бүрдэнэ.

6 “Засгийн газрын автобааз” улсын төсөвт үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төсөл Төсвийн зардал багасна. Менежментийн зөв хэлбэрт орно. Төрийн үйлчилгээнд хувийн хэвшлийнхэн ижил эрхтэй оролцох нөхцөл бүрдэнэ.

7 Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл Аймаг, сумын төвд дэд бүтцийн шийдэлтэй амины орон сууц барьж буй иргэд ипотекийн зээл авах боломжтой болно. Аймаг, сумын төвийн ипотекийн зээлийн хүү 7 хувь болно.

  8 Төрийн өмчийг 2014-2016 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл Төрийн өмч эзэнтэй болно.

  9 Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх түр журам батлах тухай Засгийн газрын тогтоолын төсөл Алтанбулаг худалдааны төвийн үйл ажиллагааг эхлэнэ.

  10 “Тавантолгой-Ханбогд-Ханги чиглэлийн авто зам төсөл”-ийн концессийн гэрээ байгуулах зөвшөөрөл авах тухай Нүүрс, бусад түүхий эдийн хилээр нэвтрэлт нэмэгдэж, экспорт нэмэгдэнэ. Түүхий эдийн үнийн өрсөлдөх чадвар сайжирна.

  11 “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл Үнийн зөрүү гэдэг асуудал байхгүй болно. Нэмэлт ажил хийнэ гэдэг асуудал арилна. Хугацаа сунжирч үргэлжилдэг асуудал байхгүй болно.  Ажлын гүйцэтгэлийн чанар сайжирна.

 12 Эдийн засгийн өршөөлийн тухай хууль Далд эдийн засгийн нөлөө буурна. Хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.

  13 ТӨХ-Лондонгийн хөрөнгийн бирж групп хоорондын байгуулсан гэрээнд тусгагдсан 2012 оны 1,5 сая ам.долларын төлбөрийн асуудал Монголын хөрөнгийн биржийн үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх

  14 Виз хөнгөвчлөх тухай Монгол улс руу визгүй зорчих орны тоо нэмэгдэнэ. Жуулчны тоо нэмэгдэнэ.

  15 Монгол улсын Засгийн газар, Австри улсын Засгийн газар хооронд байгуулсан “Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн тухай Австри улсын 40 сая еврогийн хөнгөлттэй зээлийг доорх чиглэлд зарцуулна. Хавдар судлалын үндэсний төвийн эд, эс шинжилгээний лабораторийн тоног төхөөрөмж; Оношилгоо, шинжилгээний хөдөлгөөнт эмнэлэг; Эх нялхсын эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмж; УБ хотын цэвэр, бохир усны хоолойг шуудуу ухалгүйгээр шинэчлэх технологи, Гал унтраах техник, тоног төхөөрөмж; Төрийн тусгай албаны эмнэлэгийн шинэчлэлд зориулж орчин үеийн лаборатори, дүрс оношилгоо, мэс засал, яаралтай тусламж эрчимт эмчилгээний тоног төхөөрөмж тус тус худалдан авах

  16 БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн тухай Төслийн нэр:Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарцын төсөл

Төслийн нэр:”Гудамж” төслийн хүрээнд хэрэгжүүлэх дэд төслүүд, Туулын хурдны зам (урьдчилсан байдлаар дөрвөн дэд төсөл, Яармагийн гүүр орсон)

      

Categories
мэдээ улс-төр

МАН төсвийн тодотголыг халтуурдсан гэж үзэв

УИХ дахь МАН-ын бүлэг  Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөл, 2014 оны Төсвийн тодотголын асуудлаар хуралдсан байна. Бүлгийн хуралдааны талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт болон Ч.Хүрэлбаатар, Я.Содбаатар  мэдээлэл хийлээ.

“2014 оны Төсвийн тодотгол халтуурдсан  тодотгол болсон” гэж МАН-ын бүлэг үзсэн байна. Өнгөрсөн долоо хоногт 2014 оны Төсвийн тодотголын төсөл болон түүнийг дагалдах хуулийн төслүүдийг хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайд Ч.Улаан ирэх зургадугаар сард төсөвт дахин сайжруулсан тодотгол хийнэ гэж хэлсэн билээ.

МАН-ын бүлгийн хуралдаанаар мөн Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэлцсэн аж.  Ашигт малтмалын тухай хуулийг сайжруулсан хэрэг биш, одоогийн мөрдөгдөж байгаа хуулийг муу болгосон төсөл гэж МАН-ын бүлэг үзжээ. Бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөөсөө эсрэг хууль оруулж ирж байна. Тиймээс сонгуулийн мөрийн хөтөлбөрөөсөө уучлалт гуйж, одоогийн хуулиа хэрэгжүүлэх ёстой.  Ер нь  хөрөнгө оруулагчид тогтвортой, тодорхой орчин хүсч байгаа. 34 хүртэл, 51 хувь хүртэлх гэдэг нь хэд ч байж болох, наймаалцахаар оруулж ирсэн нь хөрөнгө оруулагчдад таалагдахгүй байгаа учраас энэ асуудлыг тодорхой болгох ёстой” гэлээ.

2014 оны Төсвийн тодотголын талаар УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Өнөөдөр Монголд тулгамдаж байгаа асуудал бол эдийн засгийн хямралаас хурдан гарах гарц юм. Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг баталсан. Энэ тогтоолыг баталсны дараа хамгийн их хүлээж байсан зүйл бол бизнесийн орчинг сайжруулж, ард түмний амьдрал сайжруулна гэсэн хүлээлт байсан.  Гэтэл өнгөрсөн хугацаанд ярьж байсан эдийн засгийн хямралаас гарах арга хэмжээнүүдээс нэг нь ч Төсвийн тодотголд суугаагүй байна. Өнөөдөр бид нэг өдөр алдвал нэг улирлаар хойшлохоор байна. Тиймээс Засгийн газар эдийн засгийг эрчимжүүлэхээс гадна өөрсдөө бас идэвхжих хэрэгтэй байна. 2014 оны Төсвийн тодотголд эдийн засгийн хямралаас гарах гарцаа суулгахыг сануулсан. Жишээлбэл, төрийн данхайсан бүтэц орж ирсэнгүй. Уг нь данхайсан бүтэцдээ өөрчлөлт оруулах боломж байсан. Тиймээс Засгийн газрын өргөн барьсан алдаатай  төсвийн тодотголын төслөө эргүүлэн татахыг санал болгож байна” гэсэн юм. Харин АН-ын бүлгийнхэн хуралдааны мэдээллээ маргааш хийнэ гэв.

Categories
мэдээ улс-төр

Гаалийн татвар, НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Гаалийн албан татвараас чөлөөлөх, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
УИХ-аас 2009 онд жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2012 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хууль баталсан. Хуульд заасны дагуу батлагдсан Засгийн газрын 2009 оны 316, 2011 оны 100 дугаар тогтоолын дагуу жижиг, дунд үйлдвэрлэлийн зориулалт бүхий 33 чиглэлийн 789 төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлж ирсэн. Ингэж жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид техник технологийн шинэчлэл хийж, бүтээгдэхүүнийхээ чанар, стандартыг сайжруулах, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд бодлогын хувьд дэмжсэн нь энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүдэд төрөөс үзүүлсэн бодит дэмжлэг болсон юм. Жижиг, дунд үйлдвэрийн үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног, төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн гааль, нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийг дахин сэргээж, үйлчлэх хугацааг сунган, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөр дуусгавар болгох нь зүйтэй гэж үзэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн тоног төхөөрөмжийн шинэчлэлд дэвшил гарч, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чанар, тоо хэмжээ нэмэгдэж, дотоодын үйлдвэрлэлд өсөлт гарах ач холбогдолтой. Түүнчлэн импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх нөхцөл боломжийг бүрдүүлж, гадагшаа урсах валютын урсгалыг багасгах юм.

Categories
мэдээ улс-төр

Хоёр триллион ам.доллартай тэнцэх орлого орж ирнэ гэж тооцоолж байна

Баасан гаригийн УИХ-ын үдээс өмнөх чуулганы хуралдаанаар Эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг баталсан. Уг тогтоол батлагдсантай холбоотойгоор УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн Д.Зоригт, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал нар мэдээлэл хийсэн юм. Оюутолгой төслийн далд уурхайн  бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэж, Тавантолгойн ордоос олборлож байгаа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг сайжруулан нэмүү өртөг шингээж, экспортын  нэг цонхны бодлогын хүрээнд олон улсын зах зээлд  борлуулах, дэд бүтцийн асуудлыг эдийн засгийн үр ашигтай, улсын төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх хувилбараар, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар цогцоор нь шийдвэрлэснээр  Монгол Улсад орох  гадаад валютын  урсгал нэмэгдэнэ гэсэн юм. 

Мөн Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын царигийн асуудлыг  УИХ-аар ойрын хугацаанд шийдвэрлүүлж, тус төмөр замыг  барьж байгуулснаар  нүүрсний тээврийн зардал 2-3 дахин буурч, нүүрсний өрсөлдөх чадвар нэмэгдэх боломжтойг дуулгасан юм.  

Төсвийн тодотголыг хийхээр УИХ-д өргөн барьсан байгаа. Төсвийн урсгал зардлыг 20 орчим хувиар бууруулах зорилт тавьж байгаа бол төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг 1384 гэж тогтоосныг өөрчлөхөөр зорьж байна. Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуулийг батална. Энэ салбарын хууль эрхззүйн орчныг тогтвортой болгоно. Хайгуулын үйл ажиллагаа сэргэнэ. Дунджаар 300-400 сая цаашлаад нэг тэрбумын хөрөнгө оруулалт нээгдэнэ. Хүчингүй болсон 300 гаруй лицензийн асуудлыг цэгцэлснээр 100 гаруй ААН-ын үйл ажиллагаа сэргэнэ. Оюутолгой төслийн хувьд байгуулсан гэрээнийхээ дагуу  ажлаа түргэтгэх юм бол хоёр триллион ам.доллартай тэнцэх орлого орж ирнэ гэж тооцоолж байна. Тавантолгойн хувьд ойрын 3-5 жилд 3-5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах нөхцөлийг бүрдүүлнэ.  Нүүрсний экспортыг 30 сая тонн-д хүргэхээр тооцож байна гэлээ. Аялал жуулчлалын салбарт манай улс жилд дунджаар  300 гаруй сая долларын орлого орж байгаа бол нэг тэрбум ам.долларт хүрэхээр тооцоолж байгаа гэлээ. 

Э.БОЛД

Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайдад уриалга гардууллаа

Ерөнхий
сайдын ивээл дор  “Монгол малчин” мэдээллийн агентлаг зохион байгуулж
байгаа “Баялаг бүтээгч залуу малчин” улсын анхдугаар зөвлөгөөнөөс уриалга
гаргаж, Ерөнхий сайд Н.Алтанхуягт гардууллаа.

Уг
уриалгад:

-Малын
чанар, үүлдэр угсааг сайжруулахад төрөөс дэмжлэг үзүүлэх

-Малын
хулгайтай тэмцэх хуулийг чангатгах

-Малын
эмнэлэг, үржлийн үйлчилгээний чанарыг сайжруулахад онцгой

анхаарах

-Малчдад
зориулсан эрүүл мэндийн явуулын үйлчилгээг бий болгох

-Сурагчдын
сурах орчин, дотуур байрны нөхцлийг сайжруулах

-Малчид
нийгмийн даатгалын шимтгэлийг  жилд 1-2 удаа төлдөг болгох

-Малчны
хоршоог дэмжих

-Малчин-туслах
малчны хөдөлмөрийн харилцааг зохицуулах

-Малчдад
мэдлэг түгээх телевизийн тогтмол нэвтрүүлэгтэй болох зэрэг заалт îðæýý.

Categories
мэдээ улс-төр

Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөмж гаргалаа

Монгол Улсын
Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны 5 дугаар сарын 6-ны хурлаар Засгийн
газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн хөрөнгийн зарцуулалтын тухай дараах
зөвлөмжийг гаргалаа.

 

Categories
мэдээ улс-төр

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхээр боллоо

Уул
уурхайн сайд Д.Ганхуяг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан билээ. У хуулийн төслийг
хэлэлцэх эсэхийг өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар шийдлээ. Hууль
санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн байнгын
хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт нар танилцууллаа. Нийтдээ зургаан зүйлтэй энэ хуулийн төсөлд улсын төсвийн
хөрөнгөөр эрэл, хайгуул хийсэн стратегийн ач холбогдол бүхий ордод төрийн
эзэмшлийн хувь хэмжээг улсын төсөвт ачаалалгүйгээр эдийн засгийн үр өгөөж,
ашгийн түвшинг харгалзан тооцоонд үндэслэн тогтоох, хариуцлагатай уул уурхайг
хөгжүүлэхийг боломжит бүх хувилбараар дэмжих, тусгай зөвшөөрлийн төлбөр,
нутгийн захиргааны байгууллагатай харилцах, мэдээ тайлан гаргах, төрийн
захиргааны төв байгууллагын бүрэн эрх, мэдээ, тайлан гаргах, хүлээлгэх
хариуцлага зэрэг хуулийн хэсэг, заалтыг өөрчлөн найруулах, хуулийн зарим нэр
томъёог өөрчлөхөөр тусгажээ. Түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль
орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагаандаа үүрэг,
хариуцлагаа гүйцэтгэхэд эдгээр асуудлаар холбогдох төрийн
захиргааны байгууллагад тогтмол мэдээлэл хүргэх ажилтантай байх, хуульд
зааснаас бусад тодорхой бус шалтгаанаар уурхайн бүтээн байгуулалт, уулын болон
баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг холбогдох төрийн байгуулагад
урьдчилан мэдэгдэлгүйгээр зогсоож олон хүнийг ажилгүй, цалингүй болгох
нийгмийн хариуцлагагүй үйлдэл гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага
хүлээлгэдэг байх зэрэг зохицуулалт хийхээр тусгажээ.

Хууль батлагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны
хөтөлбөр, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт
тусгагдсан геологи, уул уурхайн салбарын зорилтууд хэрэгжих эрх зүйн үндэс
бүрдэж, улмаар улс орны нийгэм, эдийн засагт эерэг үр дүн гарна гэж үзэж
байгааг сайд онцолсон юм. Энэ хуулийн төслийг дагалдаж Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр
олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Тусгай
хамгаалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг
боловсруулсан байна.

Ийнхүү
хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсэний
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох
хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр сууринд гишүүд нэгдлээ. Хуулийн
төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ сайд Кувейтын Эмирт бараалхав

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн
амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Монгол-Кувейтын парламентын бүлгийн
дарга Содномзундуйн Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монгол-Кувейтын парламентын бүлгийн
гишүүн Сундуйн Батболд нар Кувейтын Эмир Амир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жаберт
/2014.05.07/ бараалхав.

Кувейтын Эмир Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах
үеэрээ, “Хоёр орны хамтын ажиллагаа зөвхөн улс төр, эдийн засгийн хүрээнд бус
бусад салбаруудад ч эрчимтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд,
хоёр орны парламентын бүлэг хоорондын өрнүүлж буй ажлууд хоёр улсын хамтын
ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн” хэмээн онцлон тэмдэглэв.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн
амын хөгжил нийгмийн хамгааллын сайд, Монгол-Кувейтын парламентын бүлгийн дарга
Содномзундуйн Эрдэнэ, УИХ -ын гишүүн, Монгол-Кувейтын парламентын бүлгийн
гишүүн Сундуйн Батболд нар Кувейтын Эмир Амир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жаберт
бараалхах үеэр уулзалтанд Кувейт-Монголын парламентын бүлгийн гишүүн Сауд Нашми
Аль-Херайж болон албаны бусад төлөөлөгчид байлцав хэмээн
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.