Уул уурхайн сайд Д.Ганхуяг өнөөдөр УИХ-ын даргад Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай, Ашигт малтмалын зарим ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод нэмж хамааруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг тус тус өргөн барилаа. Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг уг нь УИХ-д бараг íýã жилийн өмне өргөн барьсан. Ийм хуультай болохоор бараг 8-9 жил ярьж байгаа. Хуулийн төсөл дээр өнгөрсөн хугацаанд УИХ- ын ажлын хэсэг ажиллаж, УИХ-ын эцсийн хэлэлцүүлэг хийсэн ч зарим асуудлаар гишүүдийн байр суурины зөрүүтэй байдлаас хамааран санал хуваагдаж олонхийн санал авалгүй санал тэнцэн унасан юм. Иймд Засгийн газар маргаантай асуудлыг судалгаанд ундэслэн боловсруулж УИХ-д өргөн барьлаа. Уул уурхайн сайд Д.Ганхуяг хэлэхдээ “Газрын тосны хууль батлагдсанаар өөрийн улсад олборлож байгаа газрын тосыг дотоодод баригдах газрын тос боловсруулах үйлдвэртээ зах зээлийн унээр, тэргүүн ээлжинд нийлүүлэх боломж бүрдэнэ. Мөн олон улсын хэмжээнд шинэвтэр салбар буюу уламжлалт бус газрын тос болох нүүрсний давхарыг метан хий, битум, шатдаг занарын төрлийн ашигт малтмалыг эрх, хайх, ашиглах эрх зүйн орчин тодорхой болно” гэдгийг онцолж байлаа. Ингэснээр энэ салбарт хөрөнгө оруулалт ихээр нэмэгдэж, хулээгдэж буй төслүүд хөдөлж эхлэнэ гэж үзэж байна.
Мөн Цагаан суваргын зэс молибдений ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэх тогтоолын төслийг өргөн барилаа. Энэхүү ордын тухайд бүтээн байгуулалт нь хийгдэж ашиглахад бэлэн болсон аж.
Өнгөрсөн жилийн òàâäóãààð сарын 31-нд долоон ордыг стратегийн ордод нэмж хамруулах тогтоолын төслийг Засгийн газраас УИХ-д өргөн барьж байсан. Гэвч УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлоготой нийцүүлэн энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхээр болж тогтоолын төслийг эргүүлэн татсан.
Засгийн газраас энэ удаад хөрөнгө оруулагч нь стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамруулах хүсэлт ирүүлсэн Цайдамнуурын нүүрсний орд, Гацууртын алтны ордыг хамруулах тогтоолын төслийг өргөн барилаа.
Газрын ховор элементийн Халзанбүргэдэй, Лугийн гол, Мушгиа худаг, Хотгорын ордуудын хувьд тус ордууд нь бүрэн судлагдаж дуусаагүй, мөн баяжуулах, боловсруулах технологийн шийдэл тодорхойгүйгээс, техник-эдийн засгийн үндэслэл боловсрогдож дуусаагуй байгаа зэргийг харгалзан энэ удаагийн Улсын Их Хурлын тогтоолын төсөлд оруулахыг хойшлуулах, Хөшөөтийн нүүрсний ордын хувьд олон улсын хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй хөрөнгө оруулагчид нь уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулах тал дээр санал нэгдээгүй, орон нутгийн зүгээс хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах тохиролцоонд хүрснээр уг ордыг стратегийн ач холбогдол бүхий ордод хамруулахгүйгээр гэрээ байгуулан ажиллах саналыг ирүүлсэн тул тогтоолын төслөөс хасах үндэслэл болсон байна.
Category: улс-төр
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дөрөвдүгээр хэлэлцүүлгийг хийж, дуусган гишүүдийн 84.6 хувийн саналаар баталлаа. Мөн төсвийн тодотголтой хамт өргөн мэдүүлэгдсэн 2014 оны Нийгмийн даатгалын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг баталлаа. Эдгээр хуулиуд нь өнөөдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлээд байна.
УИХ-аас 2014 оны төсвийн тодотголыг баталснаар сайдууд дараах хөрөнгийг захиран зарцуулах эрхтэй боллоо. Үүнд
Ерөнхий сайд 106.1 тэрбум төгрөг
Шадар сайд 120.1 тэрбум
ЗГХЭГ-ын дарга 22.9 тэрбум
Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд 75.4 тэрбум
Гадаад харилцааны сайд 53.8 тэрбум
Сангийн сайд 1.8 их наяд
Хууль зүйн сайд 371.8 тэрбум
Барилга хот байгуулалтын сайд 223.2 тэрбум
Батлан хамгаалахын сайд 207.2 тэрбум
Боловсрол, шинжлэх ухааны сайд 1.2 их наяд
Зам тээврийн сайд 303.8 тэрбум
Соёл спорт, аялал жуулчлалын сайд 147.3 тэрбум
Уул уурхайн сайд 24.6 тэрбум
Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд 183.7 тэрбум
Хөдөлмөрийн сайд 237.2 тэрбум
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд 441.9 тэрбум
Эдийн засгийн хөгжлийн сайд 57.2 тэрбум төгрөг
Эрүүл мэндийн сайд 584.4 тэрбум
Эрчим хүчний сайд 199.5 тэрбум төгрөгөөр тус бүр баталлаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.
ОХУ-ын Санкт-Петербург хотод зохион байгуулагдаж буй Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож байгаа Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр өглөө “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунинтай уулзлаа.
Өмнө нь Монгол Улсад ирэхдээ Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж байсан тэрээр энэ удаа төрөлх хотдоо дахин уулзаж буйдаа таатай байгаагаа илэрхийлээд Санкт-Петербургт тавтай зочлохыг хүслээ.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг УБТЗ-ын ашиг орлогыг нэмэгдүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах талаар санал солилцож байгаадаа баяртай буйгаа онцлоод цаашдын хамтын ажиллагаагаа улам идэвхжүүлэхийг хүслээ.
Харин “Оросын төмөр зам” нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунин “Дэлхийн хоёрдугаар дайнд Монголын ард түмэн чин сэтгэлээсээ тусалсан. Бид эртний найрсаг харилцаатай ард түмэн. Өдгөө дэлхий нийтээрээ эдийн засгийн хүндхэн нөхцөлд байна. Энэ байдлаас гарахад манай улсад зохион байгуулагдаж байгаа форум чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэлтэй байна”гэлээ.
Засгийн газрын тэргүүний дараагийн хийх уулзалт нь “Ростех” корпорацийн ерөнхий захирал С.В.Чемезов юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Төсвийн тодотголын талаарх хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын шууд мэдэлд байдаг төрийн байгууллагуудын урсгал зардлыг бууруулж хэмнэсэн мөнгөөр нь “Чингис” бондын эргэн төлөгдөх хөрөнгөнд нэмэрлэнэ гэсэн зарчмын санал оруулж ирсэн нь Төсвийн байнгын хороон дээр дэмжигдээгүй аж. Энэ санал дээр УИХ-ын гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Гишүүд төсвийн урсгал зардлыг бууруулж, бондын мөнгийг төлөлцөх нь зөв ч гэсэн зарим байгууллагын урсгал зардал нэмэгдсэн тул яаж тэнцүүлж бууруулах вэ гэдэг асуулт тавьж байлаа. Хэлэлцүүлгийн үеэр зарим гишүүн “Чингис” бондын зээлийн хүүнд жилд дунджаар хэдэн төгрөг төлдөг тухай тодруулав. Сангийн сайд Ч.Улааны хэлснээр манай улс “Чингис” бондын зээлийн хүүнд жилд 114 тэрбум төгрөг төлдөг байна. Түүнчлэн 2016 болон 2017 онуудад жил бүр нэг их наяд орчим төгрөг төлөх Хөгжлийн банкны зээлийн өр байгааг ч хэллээ.
БНХАУ-ын Шанхай хотноо болсон Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх (CICA) бага хурлын дээд хэмжээний дөрөв дэх удаагийн уулзалтад оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр эх орондоо ирсэн. Харин Ерөнхий сайд Н.Алтанхуяг түүнтэй зөрөн ОХУ-г зориад байгаа юм.
Орос, Хятадын хамтын ажиллагаа идэвхижиж буй энэ үед Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрөх, түүнтэй холбоотой асуудлууд яригдаж эхэлсэн учраас ийн гэнэтийн айлчлалууд ар араасаа төлөвлөгджээ.
УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж Британийн Гадаад хэрэг, хамтын нөхөрлөлийн Төрийн сайд Хюго Свайрыг өнөөдөр /2014.05.22/ хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, ноён Хюго Свайр болон дагалдан яваа албаны бусад хүмүүсийг Монгол Улсад айлчилж буйд талархал илэрхийлээд Монгол Улс Их Британи Умард Ирландын Вант улстай 1963 онд дипломат харилцаа тогтоосон бөгөөд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг 2013 онд тэмдэглэн өнгөрүүлсэн тухай онцлов.Ноён Хюго Свайр, УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой уулзаж буйдаа талархал илэрхийлээд хоёр орны хамтын ажиллагааг цаашид боломжтой бүхий л салбарт эрчимжүүлэх боломжтой хэмээн онцлон тэмдэглэв.
УИХ-ын дарга Р.Гончигдорж Монгол Улс шүүхийн болон хууль сахиулах байгууллагын шинэчлэл /law inforcement agency/ хийж буй. Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд хамтарч ажиллах, хууль сахиулах боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлээр танай улсын туршлагаас судлах шаардлагатай байгааг тэмдэглээд Монгол Улс Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөртөө Британийн Кембрижийн боловсролын тогтолцоог нэвтрүүлэхээр болсныг дурдаж, энэхүү хамтын ажиллагааг үр дүнтэй үргэлжлүүлэн хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэв.
Уулзалтанд УИХ-ын Тамгын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Нарантунгалаг, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга О.Батханд болон албаны бусад хүмүүс байлцлаа хэмээн УИХ-ын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2014 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж эхэллээ.
Төсвийн тодотголын төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг танилцуулсан юм.
Төсвийн тодотголыг боловсруулахдаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн шалгуур үзүүлэлтийг хангах, УИХ-ын 2014 оны 30 дугаар тогтоолоор өгсөн чиглэлийг биелүүлэх, УИХ-аас шинээр батлагдсан хууль, бусад шийдвэр, Засгийн газрын тогтоолуудыг төсвийн боломж нөөцтэй уялдуулан оновчтой зохион байгуулах, Монгол Улсын 2014 оны төсвийн хуульд “0” дүнтэй тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн санхүүжилтийг шийдвэрлэх зарчмыг баримталсан байна гэж Төсвийн байнгын хороо үзжээ.
Мөн өмнөх жилүүдэд улсын төсвийн тухай хуульд тусгагдсан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүд хэрэгжих явцад ажлын гүйцэтгэл удааширсан, 2014 оны төсвийн тухай хуульд тусгагдаагүй орхигдсон эмнэлэг, сургууль, цэцэрлэг, зам, гүүр болон хөрөнгө оруулалтын бусад төсөл, арга хэмжээг нягтлан шалгаж тусгайлан хөтөлбөр хэрэгжүүлэн, Хөгжлийн банкны санхүүжилтээр бонд гаргах эрхийг Засгийн газарт үүрэг болгох тухай УИХ-ын тогтоолын төсөл гаргах нь зүйтэй гэж Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзжээ.
Түүнчлэн төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ дахь МАН-ын бүлгийн дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар уншиж сонсгосны дараа гишүүд Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авлаа.
Ингээд Төсвийн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж эхэлсэн юм.
Энэ үеэр Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын гишүүд зарим төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдэн орж ирж ирсэн учрыг тайлбарлахыг хүссэн. Тэд үнэхээр зарим арга төсөл, арга хэмжээний төсөвт өртөг нэмэгдэхээр байгаа бол уг төслийг боловсруулан оруулж ирсэн Засгийн газарт нь буцаах хэрэгтэй гэсэн саналтай байлаа.
Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэнгийн тайлбарласнаар, төсвийн тодотголд тусгагдсан 160 обьектоос 10 гаруй обьектынх нь тухай жилийн санхүүжилтийг тодотголд тусгаад төсөвт өртгийг нь орхигдуулсан байсан аж. Энэ алдааг засахдаа аудитын дүгнэлтийг үндэслэсэн гэдгийг мөн нэмж хэлсэн юм.
Ийнхүү санал хураалт эхэлсэн ч төсөвт өртөг нь нэмэгдсэн эмнэлгийн барилгын асуудлыг Эрүүл мэндийн сайдаас, Аудитын газраас тодруулах шаардлагатай гэж гишүүд үзсэн учир үдээс өмнөх хуралдааныг завсарлуулан үдээс хойшхи хуралдаанаар үргэлжлүүлэн хэлэлцэхээр тогтлоо.
УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Арбитрын тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай” маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2014 оны 04 дүгээр дүгнэлтийг сонслоо. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа танилцуулав.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны оршин суугч, иргэн С.Номынбаясгалан Арбитрын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэгт “Энэ хуулийн 15.5-15.7-д заасан маргаантай асуудлаар гаргасан давж заалдах шатны шүүхийн шийдвэр эцсийн байна.”, 20 дугаар зүйлийн 20.6 дахь хэсэгт “Талууд энэ хуулийн 20.5-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг хүлээн авснаас хойш 30 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болох ба тухайн шүүхийн шийдвэр эцсийн байна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14/ дэх заалтад “Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, … шударга шүүхээр шүүлгэх, … шүүхийн шийдвэрийг давж заалдах, … эрхтэй. …”, Дөчин наймдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “… Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно.”, Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2/ дахь заалтад “давж заалдах болон хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх;”, Тавьдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх …” гэж заасан нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрсөн хэмээн Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Үндсэн хуулийн цэц дунд суудлын хуралдаанаараа энэ маргааныг хянан хэлэлцээд Арбитрын тухай хуулийн дээрх заалтууд Үндсэн хуулийг зөрчөөгүй байна гэсэн гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Цэц маргаж байгаа асуудал Үндсэн хуульд нийцсэн гэсэн дүгнэлт гаргасан бол уг дүгнэлтийг шууд нэгдсэн хуралдаанд танилцуулах бөгөөд гишүүд Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж хариулт авах боловч санал хурааж шийдвэр гаргахгүй хэмээн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан байдаг. Цэцийн дүгнэлттэй холбогдуулан асуулт асуух гишүүн байсангүй. Тиймээс Цэцийн дүгнэлтийг сонссоноор эхний асуудлыг хэлэлцэж дуусав.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр ОХУ-ыг зорьж байна. Айлчлал тавдугаар сарын 22-25-ны хооронд үргэлжлэх бөгөөд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ОХУ-ын Ерөнхий сайд Д.Медведевтэй уулзаж хэлэлцээр хийх юм байна. Мөн Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалтад оролцох аж. Айлчлалын бүрэлдэхүүнд Засгийн газрын гишүүдээс Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр багтжээ. Санкт-Петербургийн олон улсын эдийн засгийн чуулга уулзалт нь 1997 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж иржээ. Энэ удаагийн чуулга уулзалтад 22 орны 2400 төлөөлөгч оролцохоор төлөвлөсөн байна.
Шанхай хотноо болж буй Азид хамтын ажиллагаа итгэлцлийг
бэхжүүлэх бага хурлын 4 дэх дээд уулзалтад оролцож байгаа Монгол Улсын
Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Хятадын олон улсын радиод ярилцлага өгчээ.
-Ц.ЭЛБЭГДОРЖ: ШИ ЖИНЬПИН ДАРГЫГ ЭНЭ ОНД МОНГОЛД АЙЛЧЛАХЫГ
УРЬСАН-
-Та 2010 оны Шанхайн Дэлхийн яармагийн нээлтийн ёслолд оролцож
байсан. Мөн энэ удаа Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хуралд
биечлэн оролцож байна. Ойрын жилүүдийн Хятад улсын хөгжлийн талаар та ямар
сэтгэгдэлтэй байдаг вэ?
-Би Шанхай хотод гурав дахь удаагаа ирж байна. Өмнө нь намын
дарга байхдаа 2010 онд ирж байсан. Тухайн үед БНХАУ-ын дарга Хү Жиньтао байсан.
Ши Жиньпин дэд дарга байсан. Бидэнд уулзах сайхан боломж гарч байсан юм. Шанхай
хот маш том хот юм. Ирэх бүртээ Шанхай хотын хөгжлийг гайхдаг. Манай хөрш БНХАУ
маш их хөгжиж байгаад би баярлаж явдаг.
-Азид хамтын ажиллагаа итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын 4 дэх
дээд уулзалт яг одоо болж байна. Энэ хурал бүс нутгийн аюулгүй байдалд ямар
үүрэг гүйцэтгэж байна гэж үздэг вэ? Хятад улсад анх удаа зохион байгуулж байгаа
энэ хурлаас та ямар үр дүн хүлээж байна вэ?
-Миний хувьд, энэ хуралд оролцохоор ирж байгаа бүс нутгийн
орнуудын удирдлагуудтай уулзах сайхан боломж гарна. Мөн ярьж байгаа сэдвээр
өөрийн орныхоо байр суурийг илэрхийлэх боломж гарч ирдэг. Би энд ирээд БНХАУ-ын
дарга Ши Жиньпинтэй албан ёсны уулзалт хийсэн. Өглөөний цай хамт ууж, маш
сайхан элэгсэг дотно яриа өрнүүлсэн. Манай хоёр орны хооронд шийдвэрлэх
шаардлагатай асуудал олон бий. Эдийн засгийн, дэд бүтцийн томоохон асуудлууд
байгаа. Эдгээр асуудалд Ши Жиньпин дарга маш их анхаарал хандуулж, ажиллаж
байгаа. Үүнд бид их баяртай байна. Би бас ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй
уулзах болно. Ийм элэгсэг дотно яриа уулзалт улс орнуудын найрсаг хамтын
ажиллагааг бэхжүүлэхэд их тус болдог. Мэдээж энэ хурал дээр бүс нутагт байгаа
аюулгүй байдлын асуудал, тодорхой ярилцах шаардлагатай асуудал дээр улс орны
удирдлагууд өөр өөрийн байр суурийг илэрхийлж ярих байх. Монгол улсын хувьд ч
гэсэн бид өөрийн байр суурийг ярьж идэвхтэй оролцоно.
-Энэ жил Хятад Монгол хоёр орны дипломат харилцаа тогтоосны 65
жил, Хятад Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг байгуулсны 20
жилийн ой тус тус тохиож байна. Манай хоёр орны харилцааны хөгжлийн одоогийн
байдал, алс ирээдүйн талаар та бодлоо хуваалцана уу.
-Манай хоёр орны харилцааг стратегийн хамтын ажиллагаа гэж томьёолдог.
Манай хоёр орны харилцаа хамгийн гол нь хоёр ард түмний нийтлэг эрх ашигтай
нийцдэг харилцаа учир стратегийн харилцаа юм. 2013 оны 10 сард манай хоёр орны
засгийн газар стратегийн харилцаагаа хөгжүүлэх дунд болон урт хугацааны
хөтөлбөрийг баталсан. Хоёр орны харилцааны гол гол асуудлуудыг шийдвэрлэхээр
тавигдсан байгаа. Энэ ажлуудыг хоёр талдаа анхааран хийгээд явж байгаа. Ноднин
би БНХАУ-ын дарга Ши Жиньпинтай ШХАБ-ын дээд уулзалтын үеэр Киргиз улсад
уулзсан. Түүнээс хойш манай хоёр орны албаны хүмүүсийн уулзалт олширч, үр
дүн их сайн байгаа. Би сая Ши Жиньпин даргыг энэ онд Монгол улсад төрийн
айлчлал хийхийг урьсан. Энэ жил бол Хятад Монгол хоёр орны дипломат харилцаа
тогтоосны 65 жил, Хятад Монголын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг байгуулсны
20 жилийн ой тохиож байгаа. Манай хоёр орны харилцаа маш идэвхтэй хөгжиж байгаа
учраас Ши Жиньпин даргын айлчлал цаг үеэ олсон чухал айлчлал байх болно гэж би
итгэж байна.
-Хятад Монгол хоёр орны эдийн засаг худалдааны харилцаа улам
өргөжин тэлж байна. Хоёр орон ямар салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлэх
ёстой гэж та үздэг бэ?
-Бид зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш алдаж оносон зүйл
олон бий. Ер нь сүүлийн жилүүдэд манай улсын эдийн засаг эрчимтэй хөгжиж
байгаа. Ойролцоогоор 10 хувьтай хөгжиж байна. Тийм учраас эдийн засгийн энэ
хөгжил БНХАУ-тай харилцаж байгаа харилцаатай нягт холбоотой юм. Энэ өсөлтийг
бид улам бэхжүүлэх ёстой. Бэхжүүлэхийн тулд бидний хооронд дэд бүтцийн шинжтэй
томоохон шийдвэрлэх асуудлууд байна. Дэд бүтцийн бүтээн байгуулалтууд хийх
хэрэгтэй байгаа. Мөн уул уурхай дээр томоохон төслүүд хэрэгжүүлэх хэрэгтэй.
Үүнээс гадна хөдөө аж ахуйн салбар гэж маш том уламжлалт салбар байгаа. Мөн ард
иргэдийн хоорондын харилцаа, хүмүүнлэгийн чиглэлийн харилцаанууд байгаа. Эдгээр
ажлуудыг, бид цаашид идэвхжүүлэх шаардлагатай байна. Одоо хүлээгдэж байсан олон
жилийн яригдаж байсан эдгээр асуудлыг шийдвэрлэх сайхан боломж бүрдэж байна гэж
бодож байна.
-НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс олгодог “Эх дэлхийг
хамгаалагч” цолыг 2012 онд та хүртэж байсан. Байгаль орчныг хамгаалах
талаар Монгол улс ямар бодлого хэрэгжүүлж байгаа вэ? Байгаль хамгаалах асуудал
нь Хятад улсын хувьд ч тулгамдаж байгаа чухал асуудал. Хятад Монгол хоёр орон
энэ салбарт ямар хамтын ажиллагаа өрнүүлж болох вэ? Энэ талаар таны бодлыг
сонсъё.
-Манай хоёр орны газар нутгийн нэлээд хэсэг нь цөлжиж байгаа.
Энэ талаар бид хамтарч ажиллах бүрэн боломж бий. Энэ чиглэлд БНХАУ-ын
туршлагаас Монгол улс суралцан хамтарч ажиллах сонирхолтой. Би ерөнхийлөгч
болоод Монгол улсад жилдээ мод тарих хөдөлгөөн бий болгож маш олон сая мод
тарьж байгаа. Ногоон байгууламжуудыг асар ихээр бий болгож байгаа. Шинээр
байшин барихад хажууд нь заавал ногоон байгууламж байх ёстой гэж үзэж, том
уурхай ашиглахад заавал нөхөн сэргээж байх ёстой гэсэн шаардлага тавьж байгаа.
Мөн агаарын бохирдлын асуудал манай хоёр орны төв суурин газруудад их
хүндрэлтэй асуудал болоод байна. Энэ асуудлыг хамтарч шийдвэрлэхээр бид ярилцаж
байгаа. Байгаль орчны энэ асуудлыг шийдвэрлэх нэг гол зүйл бол сэргээгдэх эрчим
хүч, манай говийн бүс нутагт нарны эрчим хүч, салхины эрчим хүчийг ашиглах
ихээхэн боломж бий. Зөвхөн нүүрсний эрчим хүчийг ашиглахаас гадна сэргээгдэх
эрчим хүчийг давхар ашиглах гэж бодож байна. БНХАУ-д эрчим хүчний том хэрэгцээ
байна. Монгол улсын нүүрсний уурхайг түшиглэн эрчим хүчээ БНХАУ-д худалдаж
болно. Үүний зэрэгцээ бас сэргээгдэх эрчим хүчийг хослуулан хөгжүүлье гэсэн
санал тавьж хамтарч ажиллаж байна. Иймэрхүү байдлаар байгаль орчны асуудлаа
шийдье. Бид өөр өөр улс боловч дэлхийн хэмжээнд авч үзвэл, дэлхий гэдэг бол нэг
гэр бүл юм. Тийм учир энд тулгамдаж байгаа байгаль орчны асуудалд хамтдаа
анхаарах ёстой. Энэ талаар БНХАУ бидний байр суурийг ойлгож дэмжиж хамтарч
ажиллаж байгаад бид баяртай байна” гэжээ.
Н.МЯГМАР
Эх сурвалж www.medee.mn