Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улсын 818 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваа болж, дууслаа.
Есийн даваанд даян аварга Н.Батсуурь, улсын арслан Б.Орхонбаяр хоёр барилдаж, даян аварга Н.Батсуурь түрүүллээ. Ингэснээр Увсын цэнхэр хязгаар нутгаас Монгол бөхийн ноён оргил ДАРХАН АВАРГА цолтон төрлөө.
Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээ, “Сүлд” спорт хороо, Хемон Констракшн ХХК-ийн бөх даян аварга Н.Батсуурь Монгол Улсын ДАРХАН АВАРГА болж байна.