Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Эрдэнэхүү: Хорт хавдарт анх удаа дархлаа эмчилгээг ашиглахаар ажиллаж байна DNN.mn

Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүүтэй ярилцлаа.

-“Хавдрын тулгамдсан асуудал” зөвлөгөөн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Зөвлөгөөнөөр ямар асуудал хөндөж байна вэ?

-Бид шинэ технологи оруулахаар оролдож байна. Энэ маань зөв байна уу, хийж байгаа эмчилгээ маань дангаараа ямар үр дүнтэй байна, хавсарч хийвэл үр дүн гардаг юм гэх мэтчилэн туршлагаасаа хуваалцаж байна.

Мэс засалчид л гэхэд мэс заслын эмээ дангаар нь ярихаа больсон. Мэс заслаа хийхийн хажуугаар ийм хоол хүнс хэрэглэж, тийм асаргаа хийж, ийм хяналт явуулахад амьдрах хугацаа нь ийм байна гэх мэтээр хийж байгаа ажил дээрээ дүгнэлт хийж, хийсэн судалгаануудаа харьцуулж байна. Зөвлөгөөнд Япон, ОХУ, Швейцарь зэрэг улсын эмч нар ирж оролцлоо.

-Тэд ямар туршлага хуваалцаж байх юм.

-Олон улсаас ирсэн зочид Монгол Улсын эмч, мэргэжилтнүүд, эмнэлгийн тусламж үйлчилгээнд үнэлгээ өгөхөөс гадна Монголын эмч, мэргэжилтнүүд тэднээс суралцах боломж нээгдлээ. Өөрөөр хэлбэл, олон улсын эмч, мэргэжилтнүүдийн хийж байгаа хагалгааны үеийн үйл явцыг цахимаар шууд дамжуулж эмч, мэргэжилтнүүддээ харилцан туршлага судлах боломж нөхцөлийг бүрдүүллээ. Түүнчлэн элэг, цөс, нойр булчирхайн хавдрын чиглэлээр орчин үед ямар эм, эмчилгээ, мэс засал, эмнэлгийн ямар шинэ арга барил нэвтрүүлж байгааг судлах, суралцах боломж бүрдэж байна. Тэд төрөл бүрийн л туршлага хэлж байна. Тайваниас ирсэн элэгний эмчийн ярьж байгаагаар хүмүүсээ хооронд нь өндөр эрсдэлтэй, бага эрсдэлтэй гээд хуваадаг гэнэ. Хавдрын хэмжээ нь ийм байгаад биеийн байдал нь ийм байвал эхлээд химийн эмчилгээ хийнэ.

Хими эмчилгээ хийхдээ энэ эмчилгээг дангаар нь хийвэл үр дүн нь ялгаагүй байна. Жишээ нь бай эмчилгээг дархлаа эмчилгээтэй хавсраад хийсний дараа хагалж болохгүй байсан хагалгаа амжилттай болох боломжтой талаар ярьж байна. Чухал нь мэс засал хийх биш. Тухайн мэс засал хийсний дараа хүний биеийн байдал сайжирсан ч тодорхой хугацааны дараа хавдар дахих магадлалтай байдаг. Хавдар дахиулахгүйн тулд мэс засал хийхийн өмнө хими туяа юм уу, дархлаа эмчилгээгээ хийгээд аль нь ямар хүндээ үр дүнтэйг тодорхойлсон судалгаа харуулж байгаа юм. Үүний дараа тайрч болохгүй байсан хавдрууд хэмжээгээрээ жижгэрдэг юм уу, нэг бол тайрч авсны дараа дахин хавдар үүсэх магадлал нь багасч байгаа юм. Хавдар гэдэг тусламж үйлчилгээ өөрөө нэг чиглэлийн тусламж үйлчилгээ биш олон мэргэжилтэн хамтдаа оролцож шийдвэрээ гаргадаг. Энэ шийдвэрийн дагуу явдаг тусламж үйлчилгээ. Нэг хүний асуудлыг нэг хүн шийддэггүй. Олон хүн сууж нэг хүний асуудлыг зөвлөж шийддэг. Зөвхөн эмийн эмчилгээ хийгээд байхаас гадна шийдвэр гаргалтдаа бид юуг анхаарах ёстой вэ. Шийдвэр гаргалтыг ганцаараа хийхэд юу анхаарах вэ гэх мэтчилэн туршлага харж байна.

-Хавдрын нөхцөл байдал ямар байна вэ?

-2021 онд жилд 6000 гаруй иргэн хавдраар өвчилж байсан бол 2022 онд 6882 иргэн хавдраар өвчилсөн дүн мэдээтэй байна. Энэ тоо цаашид 7000 давах магадлалтай байна. Өвчлөлийн тоо нэмэгдэж байна. Өвчлөлийн хэрээр нас баралт нэмэгдсэн эсэхийг аваад үзэхэд багассан байна. 2021 онтой 2022 оны дүн мэдээг харьцуулахад 200 гаруй тохиолдлоор буурсан. Хавдрын тоо өсөхөд Монгол Улсын Засгийн газраас эрт илрүүлэг үзлэг оношилгоонд орон даяар бүх иргэнийг хамруулах ажил зохион байгуулж байгаа нь нөлөөлсөн. Хэдийгээр хавдраар өвдсөн ч гэсэн таваас дээш жил амьдарч байгаа иргэдийн тоо жил бүр хоёр хувиар нэмэгдэж байгаа нь сайн хэрэг. Гэсэн хэдий ч хожуу шатанд илэрч байгаа тохиолдлын тоо буурахгүй байна. Хавдар дотроо ходоодны хорт хавдрын тохиолдол нэмэгдсэн.

-Хавдрын эмчилгээнд шинээр ямар зүйл нэвтрүүлээд байна вэ?

-Шинжлэх ухаан цаг тутам хөгжиж байна. Шинээр нэвтрүүлэх зүйл олон байна л даа. Санхүүгийн асуудалтай холбоотойгоор тэр бүрийг нэвтрүүлж чадахгүй юм. Манайх нэвтэрсэн эмчилгээний араас хөөж яваа улс. Жишээ нь бидний яриад байгаа дархлаа эмчилгээ 1998 онд нэвтэрсэн. Одоо л бид дархлаа эмчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Дархлаа эмчилгээг нэвтрүүлж чадвал хожуу үеийн хавдрууд болон элэгний хавдарт хийж чадахгүй байсан эмийн эмчилгээг хийх боломжтой болно.

Мөн 2019 онд Австри улсын Засгийн газрын тусламжтайгаар туяа эмчилгээний шугаман хурдасгуур аппаратыг манай улсад анх оруулж ирж байсан. Шугаман хурдасгуур хоёр аппаратын тусламжтайгаар орчин үеийн туяа эмчилгээний шинэ цаг үе рүү шилжсэн байдаг. Улмаар гурван хэмжээст конформал туяа эмчилгээ хийж байв. Туяа эмчилгээний чанарыг улам сайжруулж шинэ технологиор нэмж баяжуулаад тухайн аппарат дээр IMRT, VMAT технологийг нэвтрүүлсэн. Ингэснээр өвчтөнийхөө цагийг хэмнэхээс гадна туяа эмчилгээний тунг оновчтой хүргэх ач холбогдолтой болж байгаа юм.

Уг төхөөрөмжийн тусламжтайгаар асар өндөр энергитэй цацрагийг гаргаж, хүний биеийг нэвтлэн дамжуулах байдлаар цацрагийн эмчилгээг хийх боломж бүрдсэн. Цацраг нь хавдрын бай дээр очиж тусах ёстой. Энэ туссан цацраг маань эсийн түвшинд үйлчлээд хавдрын эд эсийг устгаж үгүй болгодог. Гэхдээ цацраг хүний биеийг нэвтлэх замдаа таарсан эд эс бүхнийг гэмтээдэг байсан. Өөрөөр хэлбэл, хавдар эсхүл эрүүл эрхтэн үү гэдгийг ялгах боломж байгаагүй.

Шинэ нэвтрүүлсэн технологиор хавдрыг бүрэн устгаж эмчлэхдээ туяаны хор нөлөөгүй байх боломжийг олгож байгаа. VMAT эмчилгээний хувьд туяаны цацрагийг илүү гаргахгүй эмчилгээ хийх боломжтой. Эдгээрийг нэвтрүүлснээр туяа эмчилгээний дараагийн дэвшилтийг авчирч байна. Илүү үр дүнтэй, аюулгүй болж байна гэсэн үг. Бид ийм шинэ технологийг нэвтрүүлээд байна. Үүний цаана дэмжсэн санхүүжилт нь бэлэн байх ёстой. Энэ тусламж үйлчилгээг иргэдэд хүргэхэд үүнийг даатгал даахгүй л шинэ технологи нэвтрүүлээд ямар ч үр дүнгүй. Гол анхаарал зүйл нь санхүүжилт.

-Тоног төхөөрөмжийн хүртээмж ямар байна вэ. Зайлшгүй мэс ажилбарт орох хүн хэдэн сар хүлээдэг тохиолдол бий шүү дээ.

-Ямар мэс ажилбарт орохоос шалтгаална. Манайд элэг, ходоодны хавдар тэргүүлдэг. Элэг ходоодны мэс заслын эмчилгээ л урт дараалалтай байдаг. Бусад хавдрууд харьцангуй гайгүй. Бид мэс заслын хүлээлтийг хоёр долоо хоногийн дотор барих зорилготой ажиллаж байна. Зөвхөн элэгний мэс ажилбарт л ингэж барьж чадахгүй байна.

-Та дархлаа эмчилгээг нэвтрүүлэх талаараа онцолж байсан. Энэ талаараа тодруулахгүй юу?

-Монгол Улсад энэ жилээс дархлаа эмчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр Монгол хүнд дархлаа эмчилгээ нэвтрэх боломжтой болно. Дархлаа эмчилгээ гэдэг нь хүний биеийн дархлаа эсүүдийг идэвхжүүлж, тэр эсүүдээр дамжуулан хавдрыг устгах шинэ эмчилгээний технологи гэж ойлгож болно. Энэ эмчилгээ өндөр үнэтэй байсан учраас бид хэрэглэж чаддаггүй байсан юм. Одоо оруулж ирэхээр Эрүүл мэндийн яам олон улсын Швейцарийн компанитай гэрээ байгуулж ажиллаж байгаа. Энэ нь амжилттай болбол Монголд хавдрын эмчилгээнд орж байгаа хүмүүст хэрэглэгдэх боломж бүрдэн, амьдрах хугацаа уртсах боломжтой болох юм.

-Монголчууд эмчилгээний аялал жуулчлалд их мөнгө зарцуулдаг. Энэ их урсгалыг дотоодод үлдээх боломж байна уу?

-Хавдар бол олон эрхтний өвчлөл. Манайд нойр булчирхай, ходоод, элэг, умайн хүзүү, бүдүүн гэдэсний хавдар зонхилон тохиолддог. Эдгээр хавдрын асуудлуудыг бид тодорхой хэмжээнд шийдэж байна. Гэхдээ бүрэн төгс шийдвэрлэж чадаж байна уу гэвэл үгүй. Тоног төхөөрөмж болон тухайн мэргэжлээр мэргэшсэн мэргэжилтэн дутагдалтай байна. Шинэ технологийг тухай бүрд нь оруулж чадахгүй байгаатай холбоотойгоор орхигдсон тусламж үйлчилгээ бий. Гэхдээ ХСҮТ хавдрын тусламж үйлчилгээг цогцоор нь хийх зорилго тавиад ажиллаж байна. Улмаар манайд хийгддэггүй байсан туяа эмчилгээ болон бусад эмчилгээг нэвтрүүлэхийг зорьж байгаа. Түүний нэг нь тархины хавдрын мэс засал юм. Мөн бөөр шээсний замын хавдар болон цусны хавдрын эмчилгээг хийдэг болсон. Түүнчлэн бай эмчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх дээр гол бодлогоо барьж байна.

-Дотоодод эмчлүүлэх, гадаадад эмчлүүлэх зардал хоорондоо ялгаатай байдаг шиг санагддаг.

-Манайд элэг шилжүүлэн суулгах хагалгааны өртгийг 100 хувь Эрүүл мэндийн даатгалын сангаас төлдөг. Харин гадны улсад энэ төрлийн эмчилгээ нь хамгийн багадаа 33 мянган ам.долларын өртөгтэй. Тиймээс Нэгдүгээр эмнэлэг болон ХСҮТ-д элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийдэг болсноор олон хүний санхүүгийн асуудлыг хөнгөвчилж байгаа юм. Эх орондоо, ямар нэг төлбөр төлөхгүйгээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч байгаа нь монгол хүнд маш том боломж. Энэ том боломжийг бүх чиглэл дээр бий болгох хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Малчид бэлчээр, хадлангийн талбайгаа хамгаалан буу үүрч явдаг болсон гэв DNN.mn

Монголын хөдөөд малчид хоорондоо, Газар тариалангийн аж ахуйн нэгж болон малчин хоорондын хэрүүл тэсэрч нэгэн рүүгээ буу шагайх нь хэвийн үзэгдэл болжээ. Намар хадлангийн үе, хавар тариалалтын цагаар энэ үзэгдэл гаарч байна. Хадлангаа булаалдсан малчид нэгнийгээ шууд л газар дээр нь буудаад унагадаг болж. Тарвага бууддагтай ижил нэгэн рүүгээ шууд гох дардаг болсон байна. Нэгнийхээ гэдэс гүзээг зэрлэгээр хүү татах нь наад захын үзэгдэл болж. Энэ нь өнөөх л бэлчээрийн маргаантай холбоотой. Тэр бүү хэл тариалангийн компанийн захирлууд малчдыг араас нь бандгар жийпээр элдэж амь насанд нь заналхийлдэг болсон байна. Ийм үзэгдэл Монголын хөдөөд хавтгайрчээ. Энд сүүлийн хэдхэн жишээг л онцолъё.

Хэнтий аймгийн Биндэр болон Дадал сумын зааг нутагт бэлчээрээ булаацалдсан малчид нэгнийгээ буудаж газар дээр нь хөнөөсөн хэрэг есдүгээр сарын эхээр гарсан байна. Алга дарам газрын төлөөх маргаан даамжирч 20 хэдэн жил саахалт явсан дүүгээ суурин дээр нь нам буудсан байна. Иргэн “З” нь хадлангаа авахдаа хөршийнхөө эзэмшлийн гэх аман гэрээтэй газарт техниктэйгээ орсноор маргааны суурь тавигдаж. Хадлангийн талбайгаа харамласан иргэн “Ш” очиж бага хэмжээний маргаан хийгээд буцахаар эргэхдээ л тархиндаа сум зоолгуулаад босч ирээгүй байна. Мотоцикльдоо мордоод хөдөлмөгц нь л гох дарсан байгаа юм. Болсон явдал товчхондоо ийм. Талийгаачийн ард бага насны гурван ч хүүхэд өнчирч хоцров. Харин нутаг усандаа нэр хүндтэй, бэл бэнчинтэй нас тогтсон эр үлдсэн насаа “хар нүхэнд” өнгөрөөх нь.

Архангай аймгийн Чулуут суманд энэ оны наймдугаар сард иргэн Л мөн л бэлчээрээ харамлаж хөршийгөө газар дээр нь нам буудсан байна. Нутгийн улсын хэлж байгаагаар хөршийгөө хөнөөсөн буугаа 10 сая төгрөгөөр худалдаж аваад удаагүй байсан гэх.

Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд “Гачуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбат мал туулаа гэх үндэслэлээр малчдыг “ланд 200” маркийн тээврийн хэрэгслээр элдэн хөөж амь насанд нь заналхийлсэн хэрэг 2023 оны зургадугаар сарын 15-нд гарав. Эл хэргийг мөрдөн байцаах ажил үргэлжилж байна.

Хэнтий аймгийн Батноров суманд бэлчээрийн маргаанаас үүдэж нэгнийгээ буудаж хөнөөсөн хэрэг 2022 оны гуравдугаар сард гарч байв.

Хөвсгөл аймагт нэг голд хамтдаа өссөн найзаасаа бог малын бэлчээр харамлаж буудаж алсан хэрэг хоёр жилийн өмнө гарч байв.

Завхан аймгийн Идэр суманд бэлчээрийн асуудлаар хоорондоо маргалдаж нэгнийгээ долоон удаа хутгалж, аманд нь тонгорог эргүүлж яргалсан хэрэг өнгөрсөн хавар гарсан.

Өмнөговь аймгийн Манлай суманд мал услах худгаа харамласан малчин саахалтын залууг буудаж алсан хэрэг 2020 онд гарч байв.

Булган аймгийн Могод суманд иргэн Э-г зөвшөөрөлгүй малаа бэлчээлээ гэх үндэслэлээр сайга маркийн буугаар шүршсэн явдал 2022 оны зургадугаар сард гарч байв. Аз тохиоход хүний аминаас холуур өнгөрсөн байна.

Ил болсон жишээнээс хэдхэнийг нь онцлоход ийм байна. Зарим сумын хэсгийн төлөөлөгчдийн онцолж байгаагаар бол малчид малынх нь бэлчээр рүү зүглэсэн хэний ч тархинд сум зооход бэлэн, буу үүрээд шогшдог болсон гэдгийг онцолж байв. Буу нь сумгүй бол хутга бариад л малын бэлчээрт нь халдсан хэний ч гэдсийг хүү татахад бэлэн явж байдаг болж.

Малчид ийн улангасч бэлчээрээ манадаг болжээ.

Түүнчлэн улстөрч болон компанийн захирлууд, замнал дууссан бөхчүүд мал аж ахуйн салбарт хүч үзэх болж. Тэд хамгийн багадаа л 4000-5000 мянган бод малтай. Үүнийг нь туслах малчид нь хариуцдаг. Тэр олон мал нь нутгийн уугуул иргэдийн хадланг сүйтгэснээр тэдний хооронд асуудал үүснэ. Хөлсний малчдын ард эзэд нь туслахуудаа турхираад сууж байдаг гэх. Ингээд л буу шийдэмдээ тулж нэгнийгээ хөнөөх тохиолдол түгээмэл гарах болж.

Бэлчээрийн хууль эрх зүйн зохицуулалтын талаар хуульч Э.Энхцэцэгээс тодруулга авлаа.

-Бэлчээрийн тухай хуулийн эрх зүйн зохицуулалтын талаар танаас тодруулах гэсэн юм. Бэлчээрийн талбай болон хадлангийн талбайд гэрчилгээ олгож байна уу?

-Малчин өрх бүр өвөлжөө, хаваржааны доорх газрыг эзэмших эрхийн гэрчилгээ авна гэж Бэлчээрийн тухай хуульд тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл 0.7 га газар олгодогтой яг ижилхэн. Үүнийгээ тухайн сум орон нутгийн удирдлагадаа уламжилж авдаг. Бэлчээрийн тухайд бол аман гэрээтэй л явдаг. Яг энэ хэсэг нь Батынх, тэр хэсэг нь Доржийн малын бэлчээр гэх ялгаа зааг байдаггүй.

-Бэлчээрийн маргаан түгээмэл гарах болжээ. Хадлангаа булаацалдаж нэгнийгээ буудсан тохиолдол гарсан байх юм. Энэ нь ялгаа зааг байхгүйтэй холбоотой юу?

-Олонх кэйс бэлчээрийн маргаанаас л болж гардаг. Хөдөөд бол амьжиргааны их үүсвэр нь мал. Өвс, тэжээл, бэлчээртэй байж л малаа тэжээнэ. Үүнийхээ тулд бэлчээртээ амь шигээ хайртай. Айл өрхүүд хоорондоо энэ тэднийх, тэр эднийх гэх аман гэрээтэй л байдаг. Яг цаасан дээр буусан баримт байхгүй. Ялгаа зааг нь тодорхой биш. Гамнаж байгаа бэлчээрт хэн нэгний мал ороод маргаан гарч янз бүрийн асуудал үүсдэг. Энэ нь даамжраад нэг, нэгнийгээ хөнөөх дээрээ тулсан тохиолдол түгээмэл байна.

-Та ийм хэрэгт ажилласан шүү дээ. Тухайн кэйсийн талаар тодруулж ярих боломжтой юу?

-Олон жилийн турш хамт нутаглаж саахалт явж ирсэн хөршийгөө буудсан хэрэг дээр ажилласан. Сэрэмжлүүлээд хэлэхэд бэлчээрээ харамласнаас л асуудлын суурь тавигдаж дээрх нөхцөл байдалд хүрсэн байгаа юм. Ерөөсөө хадлангийн талбай руу малаа оруулж бэлчээгээд байхад нь л буудчихсан байгаа юм. Хэдэн үеэрээ нутаглаж ирснээрээ энэ манайх гэх явцуу ойлголт нь л үүнд хүргэсэн нь харагддаг.

-Бэлчээрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт хэрэгтэй байна уу. Бэлчээрийг өмчлөх талаар зарим улс хэлдэг шүү дээ.

-Бэлчээр нийтийн өмч гэх ойлголтыг малчдын тархинд суулгах хэрэгтэй. Хувьчлаад өгчихвөл илүү ноцтой үр дагавар гарч болно. Мал тэрний энэний бэлчээр гэж ялгахгүй. Ингэснээр малчид хооронд дайн болж мэднэ. Анхаарах зүйл нь бэлчээрийн талбай бол нийтийн өмч” гэв.

Буу агссан малчид бэлчээртээ халдсан хэний ч тархинд сум зооход бэлэн явж байгааг халуун цэгт нь ажиллаж буй хэсгийн төлөөлөгч залуу хэлж байна. Малчин хоорондын асуудал Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрч очсоныг ар араасаа шил шилээ дараад гарсан жигшүүрт хэргүүд харууллаа. Үүнд бодлогоор арга хэмжээ авахгүй бол хэдхэн малчдын хэсэг нь шоронд, нөгөө хэсэг нь шороонд булагдаад дуусах нь.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Бямбасүрэн: Төрийн удирдах албан тушаалтны ёс зүйн алдаа, ашиг сонирхлын зөрчлийн талаар шүгэл үлээснийхээ төлөө би хохирогч боллоо DNN.mn

“Өдрийн сонин”-ы “Шүгэл үлээгч” буланд Архангай аймгийн Чулуут сумын иргэн Б.Бямбасүрэн хандлаа. Тэрбээр орон нутгийнхаа удирдлага болон байгууллагатай холбоотой ноцтой асуудлын талаар шүгэл үлээж байна.


-Та эхлээд өөрийгөө танилцуулахгүй юу. Ямар ажил хийдэг хүн бэ?

-Миний бие Архангай аймгийн Чулуут сумын хүүхдийн цэцэрлэгт найм дахь жилдээ ажиллаж байна. Одоо тус цэцэрлэгт жижүүр-үйлчлэгчээр ажилладаг. Энэ ажлыг хийхдээ давхар цэцэрлэгийнхээ зургаан бүлгийн цагаан хэрэглэлийг угаадаг. Миний ажил үүргийн хуваарьт ийм зүйл байхгүй. Угаалгын ажилтны орон тоон дээр тусдаа хүн ажиллах ёстой. Гэтэл тэр хүн нь манай сумын Халуун-Ус багийн салбар цэцэрлэгт тогоочоор ажилладаг. Ингээд би хоёр хүний хийх ёстой ажлыг ганцаараа гүйцэтгэж байгаа гэсэн үг.

Та ямар асуудлаар шүгэл үлээж байна вэ?

-Чулуут сумын Засаг дарга болон цэцэрлэгийн эрхлэгч нарын ашиг сонирхол хэрээс хэтэрсэн. Тэд төрийн албыг улс төрийн зорилгоор ашиглаж байна. Үүгээр зогсохгүй төрөл садангийн алба болгосон.

-Танд тодорхой баримт байна уу?

-Манай Засаг дарга Э.Анхбаяр нь АН-ын хүн. Тэрбээр өнгөрсөн хавар томилогдсон. Ингэхдээ намын бүлгээсээ дэмжлэг авч чадаагүй. Харин МАН-ын дэмжлэгтэйгээр Засаг дарга болсон. Түүнийг Засаг дарга болсноос хойш сумын МАН-ын тодорхой нэр бүхий хүмүүс төрийн албанд томилогдохоор санаархаж байна. Энэ асуудлыг сум, орон нутаг даяар хүн бүр мэдэж байгаа. Засаг даргын МАН-тай үгсэн тохиролцсоны тод жишээ гэвэл сумын цэцэрлэгт хүмүүс ажилд оруулахаар шахаж байна. Орон нутгийн удирдлагууд болон цэцэрлэгийн эрхлэгчийн ашиг сонирхол ноёлсноос болж иргэн миний эрх ноцтой зөрчигдлөө. Уг нь би туслах багшаар ажиллах эрхтэй. Харамсалтай нь миний хийх ёстой ажлын байранд цэцэрлэгийн эрхлэгч танил тал, хамаатан садангуудаа дүүргэсэн. Энэ бол төрийн алба. Хувийн хэвшил биш.

Дээрээс нь цэцэрлэгийн удирдлагатай холбоотой өөр нэг ноцтой асуудал бий. Тэр нь юу вэ гэвэл хүүхдийн хоолны мөнгийг төсвөөс илүү тооцож авдаг. Тодруулбал, тухайн өдөр ирсэн хүүхдийн ирцийг үнэн бодитоор мэдээлдэггүй гэсэн үг. Хорин хүүхэдтэй ангид 10 хүүхэд ирлээ гэхэд цаашаа тоогоо өгөхдөө 15 хүүхэд ирсэнээр давуулж өгч байх жишээтэй. Халуун-Ус багийн салбар цэцэрлэг цөөхөн хүүхэдтэй. Заримдаа ганц хүүхэд ирэх үе байна. Энэ тохиолдолд 12 хүүхэд ирсэн гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар хүүхдийн хоолны мөнгийг төсвөөс илүү бодож авдаг. Үүнээс гадна цэцэрлэгийн ажилтнуудын цалинг дандаа дутуу бодож өгдөг. Надаас гадна дөрөв, таван хүний цалин дээр акт тогтоосон. Юунаас болж ингэж дутуу бодоод байгааг асуухаар удирдлага маань өөдөөс загнаад тодорхой тайлбар өгдөггүй. Заримдаа дараа нөхнө гэчихээд бас л дутуу олгодог. Энэ талаар би Засгийн газрын 11-11 төвд хандсан. Цэцэрлэгийн энэ зөрчил аймгаас ирсэн аудитын шалгалтаар ч илэрсэн.

-Цэцэрлэгийн эрхлэгч нар хамаатан садангуудаа ажилд авдаг гэлээ. Энэ тухай дэлгэрүүлэхгүй юу?

-Манай цэцэрлэг 25 хүнтэй. Үүний бараг 50 хувь нь цэцэрлэгийн эрхлэгчтэй төрөл садан. Цэцэрлэгийн эрхлэгч Бүжинлхам гэдэг хүн тэтгэвэртээ гарчихсан хэрнээ өнөөг хүртэл ажилласаар байгаа. Тэрбээр Архангай аймгийн Тамгын газрын дарга Д.Алтангэрэлтэй төрсөн ах дүүсийн хүүхдүүд. Халуун-Ус багийн цэцэрлэгийн галч Н гэдэг хүн бас Д.Алтангэрэлийн төрсөн ах нь. Мөн манай цэцэрлэгийн багш М, туслах багш Э нар Д.Алтангэрэл даргатай ойрын хамаатнууд. Тэд төрсөн ахан дүүсийн хүүхдүүд. Цэцэрлэгийн галч Ш, Ц нар эрхлэгч Бүжинлхамын хүргэнүүд. Дээрээс нь бүлгийн багш Н, ахлах тогооч С нар мөн л эрхлэгчтэй төрсөн ах дүүсийн хүүхдүүд. Бас бичээч О хүртэл Бүжинлхамтай ойрын хамаатан садангийн улс. Энэ бол албан тушаалаа урвуулан ашиглаж, төрийн албыг төрлийн алба болгосон бодит үнэн. Мэдээж ажилд авах багшийн орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлах ёстой. Дээр дурдсан Д.Алтангэрэл даргын хамаатан Э, бүлгийн багш Д нарыг манай эрхлэгч шууд ажилд авах гэхэд Э.Анхбаяр Засаг даргад томилогдохоосоо өмнө “Наадах чинь ашиг сонирхолын зөрчилтэй байна” гээд АТГ-т өгч байсан. Ингээд сонгон шалгаруулалт зарласан. Тэгэхэд шууд ажилд орох гэж байсан хоёр хүн сонгон шалгаруулалтад орсон. Цэцэрлэгийн эрхлэгч Бүжинлхам, бичээч О нар сонгон шалгаруулалт зарлаж байгаа нэрийдлээр тестийг урьдчилж аваад тэдэнд өгсөн гэдэг яриа гарсан. Энэ тухай хамт олны хурал дээр хэд хэдэн удаа яригдсан суудал. Би үүнийг үнэний ортой гэж хардаж байгаа. Яагаад гэвэл тухайн үед сонгон шалгаруулалтад тэр хоёроос өөр хүн ороогүй. Би хүртэл сонгон шалгаруулалтад орох хүсэлтээ даргад тавьж байсан. Тэгэхэд “Чи хэрэггүй. Энэ удаа хүлээж бай” гээд зөвшөөрөөгүй. Ер нь бол асуудал тодорхой болсон байсан болохоор ингэж намайг оруулаагүй гэж бодсон.

Ер нь бол цэцэрлэгт явж байгаа хүүхдийн тооноос хамаарч багш, ажилчдын орон тоо уялддаг. Тиймээс цэцэрлэгийн удирдлага ах дүү, хамаатан садан, намын нөхдөө ажилтай байлгахын тулд хүүхдийн тоог зориудаар нэмдэг гэж хардаж байна. Тухайлбал, Халуун-Ус багийн цэцэрлэг аль хэдийнэ татан буугдах хэмжээнд хүрсэн. Заримдаа ганцхан хүүхэд, бүр хүүхэд ирэхгүй үе ч байна. Гэтэл хүүхдийнхээ тоог нэмж өгөөд л, ажилд хүн аваад л байдаг. Тэгсэн хэрнээ намын дэмжлэггүй, танил талгүй над мэтийн хүмүүс үндсэн ажлаа хийж чаддаггүй. Би туслах багшийн эрхтэй мөртлөө жижүүр хийж байна. Гэтэл хамаатан садангууд нь болохоор угаагчийн орон тоон дээр орчихоод тогооч хийж байх жишээний.

-Та сум орон нутгийн удирдлага болон байгууллагынхаа талаар шүгэл үлээснээс болж ямар нэгэн дарамт шахалтад өртөж байна уу?

-Над дээр маш их гал ирж байгаа. УИХ-аас Шүгэл үлээгчийн тухай хуулийг баталсан. Би хуулиа биелүүлж, нийтийн ашиг сонирхлыг хохироосон асуудлыг хөндөж байна. Харамсалтай нь миний эрх маш ихээр зөрчигдөж байгаа. Манай цэцэрлэг дээр таван ажлын байрны орон тоо яригдаж байгаа юм. Бүлгийн хоёр багш. Багшийн туслах хоёр, тогооч гэсэн ажлын байрууд. Миний бие туслах багшийн орон тоон дээр яригдаж байсан. Байгууллагын хурал есдүгээр сарын нэгэнд болсон. Хурал дээр сумын Засаг дарга улс төрийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэхийг завдсан. МАН-ын дэмжлэгтэйгээр гарч ирсэн учраас хоёр хүн ажилд оруулна гэж шахсан. Үүнээс үүдэж байгууллагын хурал дээр маргаан үүсч, асуудал шийдэгдэж чадалгүй тарсан. Маргааш нь ажилдаа иртэл ”Засаг дарга цагдаатай ирж, драйвер үлээлгэж ажилтнуудыг шалгасан. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн илрүүлсэн” тухай дуулсан. Ингэхдээ Засаг дарга нь иргэн Б.Бямбасүрэн буюу миний дуудлага мэдээллээр ирсэн гэдгийг манай хамт олонд хэлсэн байгаа юм. Энэ бол миний нэр төрд халдсан ноцтой асуудал. Засаг дарга өөрийнхөө эрх мэдлийг давуулан ашиглаж, улстөржиж хүний нэр төрд санаатайгаар халдлаа. Тэрбээр төрийн удирдах албан тушаалтан хүн байж ёс зүйн алдаа гаргаад зогсохгүй, ашиг сонирхлын зөрчлөө гүйцэлдүүлэхийн тулд намайг буланд шахаж байна. Өөрөөр хэлбэл, МАН-ын дэмжлэгтэйгээр Засаг дарга болчихоод хариуд нь хоёр хүн ажилд оруулах гэж улайран дайраад байгаа хэрэг. Энэ үйлдлээрээ миний ажлын байрыг булааж байна.

-Та цагдаад дуудлага өгсөн юм уу?

-Би албан ёсоор хаана ч дуудлага өгөөгүй. Энэ хүн анх Засаг дарга болонгуутаа манай байгууллага дээр ирсэн. Болох бүтэхгүй асуудлыг цэвэрлэнэ. Хов живээр ажил хийхгүй гэж сүрхий уриа лоозонтой орж ирж байв. Тухайн үед би “Манай байгууллага дээр шударга зүйл байдаггүй. Ёс зүйн хороо гэж байдаг хэрнээ асуудлыг шийддэггүй. Манайд эрх зүй, ёс суртахууны талаар лекц сургалт явуулах хэрэгтэй” гэж хэлсэн. Сүүлд байгууллагын хурал дээр үүссэн асуудал өөртэй нь хамааралтай байсан болохоор утсаар залгаж хэлсэн төдий. Анх шударга үнэний төлөө ажиллана гэж байсан хүн яагаад миний ажлын байрыг булааж байгаа юм бэ гэдэг агуулгаар. Мань хүн намайг ажлаа тараад явсны дараа цагдаатай хүрч ирээд драйвер үлээлгээд согтуу хүн илрүүлсэн юм билээ. Тэгээд “Танай ажилтан Бямбасүрэнгийн дуудлагаар ирсэн шүү” гэж хэлчихээд гараад явсан байгаа юм. Албаар байгууллага дотор хагарал үүсгэж, намайг нохойд барьдаг мод шиг л шидчихлээ. Энэ бол санаатайгаар миний ажлын байрыг ганхуулах гэсэн үйлдэл гэж харагдаж байна. Засаг даргыг ингэж хэлснээс болж намайг манай ажлынхан гадуурхаж байна. Үүнээс үүдэн миний сэтгэл санаа, эрүүл мэндийн байдал доройтлоо. Би нойргүйдэлд орж, зүрх өвдөж, даралт ихэсч байна. Энэ байдал давхар үр хүүхдүүд, гэр бүлд маань нөлөөлж байна. Тэд маань сэтгэл санаагаар хямарч, эрүүл мэндээрээ хохирч байна. Төрийн удирдах албан тушаалтны ёс зүйн алдаа, ашиг сонирхлын зөрчлийн талаар шүгэл үлээснийхээ төлөө би байгууллагадаа гадуурхагдаж, хохирогч боллоо.

-Та хуулийн байгууллагад хандсан уу?

-Сумын Иргэдийн хурал, цагдаагийн хэлтэст өргөдөл гаргасан. Цагдаад өргөдөл өгөөд долоо, найм хонож байхад асуудал огт шийдэгдэхгүй байна. Сум орон нутаг намын харьяалал, ах дүүсийн хэлхээ холбоо, бүлэрхэг байдал хэрээс хэтэрсэний жишээ энэ юм. Уг нь Засгийн газраас ард түмнээ хөдөө очиж амьдрахыг уриалаад байгаа биш билүү. Гэтэл хөрсөн дээрээ нөхцөл байдал ийм байна. Гадуурхал, намчирхдаг байдал орон нутагт очиж амьдрах хүсэлтэй иргэдийг үргээгээд байна шүү дээ. Ийм байхад төр засгаас мянган сайхан бодлого гаргаад нэмэр байна уу.

М.МӨНХ

 

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмгөөлөгч Д.Нямдорж: Шинэчлэл хөгжлийн хороо бол намын байгууллага. Б.Ганхуяг гэмт бүлэглэл байгуулаагүй DNN.mn

УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, Эрдэнэс Тавантолгой компанийн захирал асан Б.Ганхуяг, Т.Түвшинбаатар, Х.Батхишиг, О.Данзанлувсантүдэв, Б.Отгонжаргал, Г.Гантөмөр, О.Дагвадорж, И.Дагвадорж, П.Бадамханд, Б.Эрдэнэбаяр нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өчигдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт товлогдоод байв.

Шүүх хурал эхлэхэд шүүгдэгчдийн өмгөөлөгчид “Урьдчилсан хэлэлцүүлгийн товыг хуулийн хугацаат гурван хоногийн өмнө мэдэгдэх ёстой, гэвч урьд өдөр нь мэдэгдлээ. 22-ны өдөр хүртэл хугацааг сунгаж өгнө үү” гэсэн хүсэлт гаргасан. Гэвч шүүх бүрэлдэхүүн шаардлагагүй гэж үзэн урьдчилсан хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.

Хурлын эхэнд шүүгдэгчид болон өмгөөлөгчид өмнө нь шүүхэд гаргасан урьдчилсан хэлэлцүүлгийг хийх шаардлагатай гэсэн байр сууриа өмгөөлөн үг хэлцгээсэн юм. Тухайлбал, Т.Аюурсайханы өмгөөлөгч Н.Цэцэгмаа “Миний үйлчлүүлэгч Т.Аюурсайханыг Б.Ганхуяг, О.Дагвадорж, Б.Отгонжаргал нартай хамтран гэмт бүлэглэл зохион байгуулсан гэж үзсэн.

Гэвч энэ нь тогтоогдоогүй” гэсэн бол өмгөөлөгч Баасанжав “Прокурор миний үйлчлүүлэгчийн гэмт үйлдлийг эцэслэн тогтоож чадаагүй. Ялангуяа жүчээтэй холбоотой шинжээчийн дүгнэлт буруу гарсан. Шүүх шинжилгээний тухай хуулиа ноцтой зөрчсөн. Түүнээс гадна улс төрийн дэмжлэг авсан гэдгийг тогтоож чадаагүй. Ганц л хүний мэдүүлгээр ингэж буруутгасан. Тэр нь Т.Бадамжунай гэдэг хүний мэдүүлэг. Т.Бадамжунай мэдүүлэг өгөхдөө “2018 оны хавар “Эрдэнэс Тавантолгой”-н захирал томилогдох үеэр Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар манай оффис дээр ирж уулзсан. Б.Ганхуяг “Дүүгээ дэмжээрэй” гэж байсан. Бас тэр хоёрын хэнийг хэлснийг санахгүй байна. Нэг нь “Энэ саналыг Ерөнхий сайдад хэлж өгөөрэй” гэж байсан” гэдэг мэдүүлгээр явуулчихсан. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлчлүүлэгч 2007-2014 онд гадаадаас эрэгтэй хослол оруулж ирж худалдаалан 50 мянган ам.долларын хадгаламжтай болсон. Мөн ааваасаа өвлөж авсан маркны цуглуулгатай. 2017-2021 онд ОХУ, Польш улс руу явж марк худалдаалан 44 мянган ам.доллар, 34 мянган евро олсон байдаг. Монгол Улсад ч хоёр удаа 40, 40 сая төгрөгийн марк худалдаалж орлого олсон. 2017 онд УИХ-ын гишүүн байхдаа Перу улсаас том, жижиг номин чулууг оруулж ирсэн. Жижгээр нь хөөрөг хийж, томыг нь БНХАУ-ын иргэнд 30 мянган ам.доллараар зарсан. Турк улсаас өөрийнх нь ажил хэргийн найз 110 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Энэ мэтээр хууль ёсны дагуу олсон орлогыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэсэн агуулгатай тайлбарыг хийв.

Б.Ганхуягийн өмгөөлөгч Д.Нямдорж “Миний үйлчлүүлэгчийг үйлчлүүлэгч МАН-ын Шинэчлэл хөгжлийн хороогоор дамжуулан Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, О.Дагвадорж нарыг гэмт бүлэгт элсүүлсэн гэж буруутгадаг. Гэвч хавтаст хэрэгт энэ талаарх нотлох баримт авагдаагүй. Мөн Хишиг арвин индустрал компаниас авлига авсан гэдэг. Тэгвэл үүнийг батлах санхүүгийн баримт, тендерийн материалыг авч үзээгүй. Нүхт дэх цогцолборын барилгыг Б.Ганхуягийнх гэдэг. Гэвч улсын бүртгэл дээр энэ хүний нэр дээр энэ үл хөдлөх хөрөнгө байдаггүй. Үүнийг нотлоогүй. Тиймээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах хүсэлтэй байна” гэв.

Бусад өмгөөлөгчдийн зүгээс ч ийм тайлбарыг хийсэн юм. Төгсгөлд Б.Ганхуяг үг хэлсэн. Тэрбээр “Нөгөө 40 их наяд, нүүрсний хэрэг, гэрээ, хил гаалиас 12 тэрбум төгрөгийн хохирол үүссэн асуудал дахиад л алга байна. Анх 68 хүнийг хорьсон. Өнөөдөр би ганцаараа байна. Худлаа бухал хараад ганц зүүний тухай л яриад байна. Намайг анх 2022 оны арванхоёрдугаар сарын 8-нд жагсаал зохион байгуулсан хэргээр хорьсон. Өнгөрсөн хугацаанд нэг ч удаа энэ талаар тайлбар мэдүүлэг аваагүй. Би нүүрстэй холбоотой маш олон мэдүүлэг өгсөн. УИХ дээр энэ тухай яагаад яригдахгүй байгаа юм бэ, намайг яагаад тэнд яриулахгүй байна вэ. Намайг буруутгасан үйлдлүүд нотлогдохгүй, жижигдээд байгаа учраас Т.Аюурсайханыг татаж ирээд гэмт бүлэглэл байгуулсан гээд худлаа томруулж харагдуулж байна. Маш муу найруулсан жүжиг болж өнгөрч байна. Би энэ нүүрсний хэргийн талаар баримт ярьж, нүүрсний хэргийг илрүүлэхэд туслалцаа үзүүлмээр байна. Намайг болон ар гэрийг маань хамгаалалтад авч өгнө үү” гэсэн агуулга ярьсан юм.

Түүний дараа улсын яллагч Ц.Шагдар болон Д.Даваадорж нар тайлбар өгсөн. Тэд “Бүх зүйл хөдөлшгүй нотлох баримтаар тогтоогдсон. Б.Ганхуяг гэхэд зургаан хэрэгт буруутгагдаж байгаа. Үндэслэлгүй хөрөнгөжих дөрөв, авлига авах нэг, бусдад давуу байдал олгосон нэг хэрэг бий. Үүнд нийт 50 орчим тэрбум төгрөгийн хохирол яригдаж байгаа. Нүхт дэх цогцолбор Б.Ганхуягийн нэр дээр байхгүй байна гэж өмгөөлөгч ярьж байна. Тэр асуудал ач холбогдолгүй. Б.Ганхуяг бусдаас авсан авлигын мөнгөө хувиргаж, Нүхтэд цогцолбор барихад хөрөнгө оруулсан нь тогтоогдсон. Тэнд өөрийнхөө нэр дээр болгох шаардлагагүй. Тиймээс хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй” гэсэн юм.

Энэ үеэр Б.Ганхуягийн өмгөөлөгч Д.Нямдоржтой ярилцсан юм.

-Өмгөөлөгчид нотлох баримт дутуу гэж тайлбарлалаа. Жишээ нь гэмт бүлэглэл гэж үзсэнийг бүгд эсэргүүцэж байна. Үүнийг тайлбарлахгүй юу?

-МАН-ны Шинэчлэл хөгжлийн хорооны үүсгэн байгуулагчид гэмт бүлэглэл байгуулсан гээд л явчихаж байгаа. Болохгүй шүү дээ. Гэмт хэрэг үйлдэхийн тулд жишээ нь би тантай хамтраад цаг хугацаа товлоод эхэлнэ гэсэн үг байх нь. Дөрвүүлээ нийлээд ингэе, би чамайг гүйцэтгэх захирлаар томилъё, чи түүний дараа тэр хүнийг Шинэчлэл хөгжлийн хорооны даргаар тавиарай, энэ тендерийг энэ компанид өгнө, давуу байдал бий болгоно шүү гэдэг зохион байгуулалтад орохыг хэлнэ. Хэрэв мөнгө орж ирлээ гэж бодоход бид дундаа хувааж байнгын эх үүсвэр болгох ёстой. Тийм зүйл байхгүй.

Тэгээд ч тэр гэмт бүлэглэл нь хэзээ байгуулагдсан нь ойлгомжгүй. Улсын яллагчид Б.Ганхуягийг Шинэчлэл хөгжлийн хороонд байсан гэдгээр ойлгуулаад, хэзээ дууссан бэ гэхээр бүлэг байхгүй юм чинь энэ тухай ярих боломжгүй болчихдог. Уг нь хугацаатай байх ёстой.

Хоёрт, улсын яллагчийн бас нэг ноцтой зүйл нь улс төрийн, МАН-ын Шинэчлэл хөгжлийн хороонд байсан хүмүүсийг нэгтгэж авчихаад л, “Энэ хороо чинь гэмт бүлэглэл юм аа” гээд дайраад байгаа. Энэ чинь нам шүү дээ. Би та нар тэгж үзэж байгаа юм бол санхүүжилтийг нь тогтоо гэж яриад байгаа нь тийм учиртай.

-Улсын яллагчийн зүгээс Б.Ганхуягийн үйлдлүүдийг тайлбарлаж байгаа. Харин та бүхэн гэмт үйлдэл тогтоогдоогүй гэж үзэж байгаа нь ямар учиртай юм бэ?

-Гэмт үйлдэл байхгүй. Ямар ч үйлдэл байхгүй. Нэгд, ТУЗ-ийн 11 гишүүнтэй хувьцаат компани. Тэр нь нээлттэй. ТУЗ нь шийдвэр гаргаад Б.Ганхуягийг гүйцэтгэх захирлаар томилж байгаа болохоос Т.Аюурсайхан томилоогүй, Ерөнхий сайд томилоогүй. Гэтэл тэр 11 гишүүний хэнийг ч байцаагаагүй. Ганцхан Т.Аюурсайхан л ингэсэн гээд зүтгээд байгаа. Энэ бол маш буруу зүйл.

-Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарыг хамаарлаар нь буруутгаад байгаа тухай та ямар байр суурь хэлэх вэ?

-Энэ хүмүүс 2013 оноос танилцаж найзалж нөхөрлөсөн. Тийм харилцаатай хүн бүрийг гэмт хэрэгт татах юм уу.

-Б.Ганхуягийг батлан даалтад гаргах хүсэлтийг гаргасан. Өөрөө ч хэлж байна. Хууль зүйн талаас тайлбарлахгүй юу?

-Прокурор хэргийг шүүхэд шилжүүлье, одоо ямар ч нотлох баримт шаардлагагүй гэсэн. Тэгэхээр хэргийн ээдрээ төвөгтэй нөхцөл байдал арилчихсан гэсэн. Үүнийгээ хүлээн зөвшөөрчихлөө. Гэтэл эргээд хэргийн ээдрээ төвөгтэй нөхцөл байдал арилаагүй гэж байгаа нь маш ноцтой үйлдэл. Одоо бол батлан даалтад гарах нөхцөл бүрдчихсэн.

-Есөн сарын хугацаанд хоригдлоо. Өөрийнх нь нөхцөл байдал, ар гэр нь ямар байгаа вэ?

-Мэдээж сайнгүй л байгаа шүү дээ гэсэн юм.

Шүүх бүрэлдэхүүн яллагдагчдын өмгөөлөгчид болон улсын яллагчдын байр суурийг сонссоны дараа зөвлөлдөж, өчигдөр 19:00 цагийн үед шийдвэрээ танилцуулсан юм. Ингэхдээ Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлж, энэ сарын 28-ны 14:00 цагт шүүх хуралдааныг товлолоо.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Мөнх-Эрдэнийн эгч Д.Аюурзана: Сөрөг хүчингүй засаг ганц залууд эр бяраа гаргасан. Улсын дээд шүүх хуулиа сахин, зарчимч хандана гэж итгэж байна DNN.mn

Консул асан Д.Мөнх-Эрдэнийн эгч Д.Аюурзанатай ярилцлаа.

-Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал болоод хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна. Анхан шатны шүүхээс гурван жил 10 сарын хорих ял оноож, давж заалдах шатны шүүхээс хоёр жилээр бууруулж шийдвэрлэж байсан. Одоо нөхцөл байдал ямар байна вэ гэдгийг сонирхож байна. Хоёулаа энэ талаар ярьж эхлэх үү?

-Манайх ах дүү дөрвүүлээ. Би айлын том нь, хоёр эрэгтэй, нэг эмэгтэй дүүтэй. Нэгэнт зулай дээр нь гишгэж төрсөн эгчийн хувьд дүүгийнхээ төлөө дуугарахаас аргагүй. Яагаад гэвэл аав, ээж хоёр маань өндөр настай. Дүүг хоригдсоноос хойш аав маань гурван удаа хагалгаанд орсон. Сая наймдугаар сард элэг тайрах хагалгаанд орсон. Ээж маань бас зургадугаар сард тулгуур эрхтний хагалгаанд орсон. Мэдээж настай хүмүүст ямар олиг байх вэ. Настнууд маань яагаад нөхцөл байдалтай эвлэрч чадахгүй байгаа вэ гэхээр “Миний хүү хүн алж, хүрээ талаагүй.

Эх орноо худалдсан, баялгаа завшсан хүнд гэмт хэрэгтэн биш. Миний хүүхэд ингээгүй” гээд энэ бүхэнтэй эвлэрч чадахгүй байгаа учраас сэтгэл санаагаа дагаад биеийн байдал нь таагүй байгаа.

Өнгөрсөн хугацаанд бидэнд маш олон хэвлэл хандаж, ярилцлага авъя гэсэн. Бидэнд Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгчид хууль шүүхийн байгууллагад хүндэтгэлтэй хандъя гэж зөвлөж байсан учраас дуугүй явж ирсэн. Гэвч эцэст нь тэвчээрийн хязгаар тасарна гэгчээр би эгч хүнийхээ хувьд дуугарахгүй байхын аргагүй болоод таны хүсэлтийг зөвшөөрч, ярилцаж байна.

Дүүг маань 2022 оны арванхоёрдугаар сарын 18-нд ажил дээрээс нь хүчээр баривчлаад явсан. Түүнээс хойш хоёр шатны шүүх хурал болж өнгөрлөө. Шүүх хурлыг нээлттэй нэртэй ч хэвлэлийнхэн, олон нийтэд хаалттай явуулж ирсэн. Бүр шүүхийн хашааны гадна цагдаагийн хамгаалалт авч байсан. Ингээд анхан болон давж заалдах шатны шүүх хурлууд өнгөрсөн хугацаанд болж өнгөрлөө. Дүү болон өмгөөлөгчдийн зүгээс Улсын дээд шүүхэд гомдол гаргаснаар хяналтын шатны шүүх хурал маргааш буюу баасан гаригт товлогдоод байна. Монгол Улсын шүүхийн дээд байгууллага, Монголын хуульчдын ноён оргил болсон Улсын дээд шүүхэд миний дүү гэм буруутай байна уу үгүй юу, үнэхээр тийм бол тэр хүнд тохирсон ял шийтгэл өгсөн юм уу, хууль хэрэглээ нь ном журмаараа явсан эсэхийг хянаж шалгах сүүлийн шатанд ирсэн учраас жаахан ч хонгилын үзүүрт гэрэл гялтайх гэгчээр шүүгчид энэ асуудлыг гагцхүү хуульд захирагдан үнэн зөвөөр шүүн тунгаагаасай гэж харж байна.

-Олон нийт ч бас ийм үзэл бодлыг сошиал орчинд түгээж харагддаг. Та эгчийнх нь хувьд Д.Мөнх-Эрдэнийн олон нийтэд үзэл бодлоо илэрхийлдэг үйлдэлд нь ямар байр суурьтай байдаг байв?

-Дүү маань дээд боловсролтой, төрд ажил эрхэлж байсан. Сүүлийн жилүүдэд нийгмээ эрүүл болгохын төлөө улс төрд орж, АН-ын ҮБХ-ны гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн даргын зөвлөхийн албан тушаалыг хашиж байсан. Мөн хажуугаар нь Үндсэн хуульд олгогдсон эрхийнхээ дагуу олон нийтийн сүлжээнд лайв хийж байсныг ард түмэн мэднэ. Д.Мөнх-Эрдэнэ бол хүний сайн хань, хүүхдүүдийн сайн эцэг хүн. Өрөвч зөөлөн, цайлган цагаан сэтгэлтэй. Надад туслаач гэсэн болгонд чадлаараа тусалж явдаг. Чи энийг лайвдаад өгөөч, түүнийг хэлээд өгөөч гэхэд нь зөвшөөрөөд очиж байсан юм байхыг үгүйсгэхгүй. Миний дүүг ашиглаж байсан олон хүн байгаа. Тэгж дуугарах хэрэгтэй, ингэж хэлэх ёстой гэж байсан хүмүүс энэ хүнд хэцүү үед хичнээн нь анхаарал тавьж байгааг бид харж л сууна.

Миний дүү үг хэлэх, хэвлэн нийтлэх Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо илэрхийлэх эрхээ эдэлж нийгэмд гарч ирсэн. Мэдээж шударга ёс, тэгш эрх, нийгмийн баялгийг завшиж байгаа этгээдүүдийн эсрэг баримт нотолгоотой ярьдаг байсан. Буруу зүйл ярьж байсан бол би зогсооно. Гэвч дүүгээ буруу зүйл хийж байсан гэж бодохгүй байна. Бүх зүйл нь баримттай, олны дунд яригдаж байдаг асуудлуудыг ярьж, тод өнгө болж гарч ирсэн. Харин ч ярьж хэлж байсан шүүмжлэлийнх нь хүрээнд өчнөөн олон асуудал эмхэрч цэгцэрч, төрийн бодлогын шийдвэрт тусч байсныг хүмүүс мэднэ. Дээрээс нь ардчилал хүний эрх чөлөөг дээдэлсэн нийгэмд хүн үзэл бодлоо илэрхийлэх ёстой. Яагаад ч сайд дарга, албан тушаалтнаас айж эмээх ёсгүй. Магадгүй зарим нэг зүйлийг хэтрүүлсэн байхыг үгүйсгэхгүй. Тэглээ гээд дүү маань огт баримтгүй, бусдыг гэмт хэрэгтэн мэтээр гүтгэж эрх зүйн байдлыг нь харлуулж байсан зүйл байхгүй болов уу.

-Нэгэнт нээлттэй шүүх хурлууд болж өнгөрсөн гэсэн учраас Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлын талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

-Үзэл бодлоо илэрхийлэхтэй холбоотойгоор миний дүү хуулийн байгууллагад дуудагдаж ирсэн. Ингээд дүүг маань өмнөх ажилтай нь холбогдуулан “Энэ хүн ер нь ямар замналаар явсан юм бэ” гэдэг асуудлыг хуулийн байгууллага шалгаж, кампанит ажил өрнүүлсэн юм билээ. Бүр автомашинд нь камер суурилуулж, зургаан сарын турш гүйцэтгэх ажиллагаа явуулсан байдаг. Одоо л бид учир холбогдлыг нь мэдэж байна. Давж заалдах шатны шүүхэд 30 гаруй хүн ажиглагчаар суусан. Бид бүгд чихээрээ сонссон. Миний дүүг Хөх хотод консул байсантай холбогдуулан тухайн үед Гадаад харилцааны яамнаас хуваарилж өгсөн зардлыг яаж зарцуулж байсан юм бэ гэдгийг эргэж шалгаснаар эрүүгийн гэмт хэрэгт холбож эхэлсэн юм билээ.

Уг нь 2016-2019 онд жил бүр аудитын шалгалт орсон байдаг. Тухайн 2017, 2018 онд зөрчилгүй сайн, 2019 онд зориуд зөрчилтэй болгож гаргасан гэж харагддаг. Би нягтлан бодогч хүн. ҮАГ-ын зөрчилтэй гэсэн дүгнэлт захиргааны арга хэмжээ авагддаг гэдгийг мэднэ. ҮАГ гаргасан дүгнэлтээ дүүд маань мэдэгдээгүй, тайлбар аваагүй. Гэтэл миний дүүд Эрүүгийн хуулиар хариуцлага тооцсон. Аудитын дүгнэлтийг Үндэсний аудитын газрын дэд дарга хуурамчаар гаргачихлаа гэж лайв хийснийг нь иргэний маргааныг эрүүгийн хэрэг гэж зориуд шийдвэрлэн нэг сая төгрөгөөр торгосон юм байна лээ.

Шүүх шинжилгээний мөн л хоёр дүгнэлттэй. Тэр нь өвөл зун хоёр шиг ялгаатай. Гайхалтай нь мөн л нэг хүн тэр дүгнэлтүүдийг гаргасан байдаг. Би энд нэг сонин зүйл хэлмээр байна. Энэ үед ажиллаж байсан Дэд консул Б.Батзориг 740 мянган төгрөгийг, атташе Д.Бямбаа 300 мянган төгрөгийг илүү ашиглаж, галт тэргээр биш онгоцоор зөрчиж улсад хохирол учруулсан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх хүмүүсийг хохирлоо төл гэж төлүүлээд энэ хэргээс сугалчихсан. Харин дүүд маань үүсгэсэн 551 мянган төгрөгийг хэтрүүлэн ашигласан гэдэг асуудлыг үргэлжлүүлсээр яллалаа. Гурван хүн байхад хоёрыг нь мөрдөн шалгах ажиллагааны явцад чимээгүй сугалаад явуулчихдаг. Яагаад миний дүүг болохоор зууж явсаар бүх шатны шүүхээр оруулах болчихов. Адилхан иргэний хувьд Б.Батзориг, Д.Бямбаа нар шиг төлөх боломжийг яагаад олгоогүй юм бол гэдгээс эхлээд бидний хувьд гомдлын гогцоо эхэлсэн.

Давж заалдах шатны шүүх арай өөр түвшний шүүх байна, бид зарим нэг зүйлд талархалтай хандаж байгаа. Мэдлэг боловсрол, асуудлыг харах өнцөг өөр, дараагийн шатны шүүх гэсэндээ нягт нямбай хандсан зүйл харагдсан. Энэ асуудал дээр гэхэд гэм хорыг арилгуулахдаа Иргэний хуульд зааснаар шийдвэрлүүлэх боломжтой байсан гэдэг дүгнэлт хийсэн. ЭХХШТХ 34-ийн 34.19.1-д заасны дагуу төлбөр гарсан гэж үзэж байгаа бол иргэний журмаар нэхэмжлэх эрх нь нээлттэй юм билээ. Үүнийг давж заалдах шатны шүүхээс онцлон дурдаж, магадлалдаа тэмдэглэсэн байсан. Гэхдээ хохирол гэж үзсэн 80 гаруй сая төгрөгийг төлчихөөд хохиролгүй болгоод байхад давхар яллаж байгаа юм шиг хориод байгаа.

-Анхан шатны шүүхээр Д.Мөнх-Эрдэнийг авлига авсан гэж буруутгасан шүү дээ. Мөн Консул байх үедээ төсвийн мөнгийг хэтрүүлэн зарцуулсан гэж үзсэн байдаг. Үүнийг та судалсан байх?

-Эрүүгийн хуулийн буюу авлига хээл хахуультай холбоотой асуудалд буруутгасан юм билээ. Хүн ёсны харилцаа байсан. Нэг танил ах нь “Газрын зөвшөөрлийг хүчингүй болгосон, нутгийн дүү УИХ-ын хэвлэл мэдээллийн албанд ажигладаг юм байна, чи дамжуулаад хэлээд өгөөч” гэж гуйсан. Нэг ёсондоо төрд ажиллаж байгаа хүний хувьд анхаарал хандуулаад өгөөч гэсэн юм билээ. Нөгөөх нь хөөцөлдсөн. Гэтэл хөөцөлдсөн цаг хугацаа, тэр газрын бичгийг сунгасан цаг хугацаны хувьд өмнө нь аль эрт ном журмын дагуу шийдвэрлэгдчихсэн байдаг. Гэвч буруутгагдсан. Энэ хэрэг дээр өөртэй нь хамааралтай авлига өгсөн, авсан гээд байгаа хүмүүс болох Э, Г гэх хоёр хүний хувьд шүүхээс торгуулийн ял өгөөд явуулчихсан. Гэтэл ганцхан дүүд маань нэг жил дөрвөн сарын хорих ял оногдуулсан. Д.Мөнх-Эрдэнэд торгуулийн ял өгөх боломжтой л байсан байх.

Би нэг зүйлийг тод санаж байна. УИХ-ын чуулган байсан билүү дээ, нэлээд хэдэн жилийн өмнө Ц.Нямдорж гишүүний хүү Анхбаярын тендер төслийн талаар хөндөгдөж, УИХ-ын гишүүд асуулт асуухад Ц.Нямдорж гуай “Хүн ёсны л харилцаа шүү дээ. Эцэг хүний хувьд тендер төслийг нь дэмжчихээч” гээд хэлж байсныг олон нийт санаж байгаа байх. Түүн шиг л юм болсон.

Дараагийн хэрэг гээд байгаа зүйл бол дүүг маань Хөх хотод байхдаа хүүхдүүдийн сургалтын зардалд 1000 юанийг зарцуулсан гэх хэрэгт буруутгадаг. Бодит байдал дээрээ Консулд ажиллаж байсан бүх ажилтны хүүхдүүд дэмжлэг авдаг байсан юм билээ. Түүнийг дүүгийн маань өмгөөлөгчид тодорхой гаргаж ирсэн. Бид ч энд хүүхдээ сургуульд суралцуулахад нэмэлт сургалт, хоол хүнсний зардалд мөнгө гаргадагтай адил. Үүнийг тодруулъя гээд өмгөөлөгчид хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй шүүх шийдвэрээ гаргасан. Ингээд миний дүүгийн буруутгагдаад байгаа нөхцөл байдлыг эргээд харахад ерөөсөө тэр хүний сүүлийн 5-6 жил явсан зам мөр бүрийг эргэж хараад дахин хяналт шалгалт зохион байгуулж хэрэг нялзаажээ л гэж харагддаг.

-Төрийн тусгай албан хаагчдын биед халдсан, бусдын нэр хүндийг гутаасан гэсэн зүйл анги ч байдаг байх аа?

-Эрүүгийн хуульд зааснаар худал мэдээлэл тараасан гэж бас буруутгасан. Үндсэн хуульд заасан иргэн хүний итгэл үнэмшил, үзэл бодлоороо чөлөөтэй байж хуулийн хүрээнд үзэл бодлоо илэрхийлнэ гэсэн зарчмынхаа хүрээнд миний дүү байр сууриа илэрхийлж байсан. Лайв бол нэг талаасаа түүний цэвэр үзэл бодол байсан. Бас итгэл үнэмшил, шүүмжлэл хандлага нь ч байсан. Худал мэдээлэл тараасан гэж буруутгасан зүйл ангид шал өөрөөр тайлбарласан байдаг юм билээ. Тэнд “Тус гэмт хэргийн субъектив тал нь шууд санаатай бөгөөд илт худал гүжирдлэгийг өөрөө тараасан байвал худал мэдээлэл тараах гэмт хэрэгт оруулна” гэж заасан. Д.Мөнх-Эрдэнийн хувьд тодорхой баримттай, факттай ярьж байсан хүн.

Мөн Гадаад харилцааны яаманд очиж тусгай албан хаагчдын бие махбодид халдсан гэдэг. Тэр лайвыг үзсэн Монголын ард түмэн мэднэ. Миний дүү тэнд очоод гаран гартлаа лайваа хийсээр байсан. Хэзээ ч тэр хажуудаа байсан хүмүүсийг зодоод, үс гэзгийг нь зулгаагаагүй. Дипломат алба нь тухайн үед Төрийн албаны тухай хуульд хамаардаг байсныг Нийтийн албан тушаалтны хуульд хамруулсан. Түүнээс гадна Гадаад харилцааны яаманд 2022 оны арванхоёрдугаар сарын 13-нд лайв хийхэд төрийн тусгай хамгаалалтын ажилчид гомдол гаргасан юм билээ. Гэтэл төрийн тусгай албан хаагчдыг 2022 оны арванхоёрдугаар сарын 26-ны шинэ хуулиар “хууль сахиулагч” гэх статустай болгосон. Бас л хууль урвуулан хэрэглээд 2.7 сая төгрөгөөр торгосон гэх мэт асуудал бий.

-Улсын дээд шүүхэд чухам ямар гомдол гаргав?

-Улсын дээд шүүх шүүхийн шинэчилсэн хууль болон ЭХХШТХ-ийнхаа хүрээнд ямар тохиолдолд гомдлыг хүлээж авдаг юм бэ гэдэг хуулийн зохицуулалт байдаг юм билээ. Тус хуулийн 40.1-д заасан анхан болон давж заалдах шатны шүүх хууль хэрэглээний зөрүүг арилгах зорилгоор хуулийг өөр өөрөөр тайлбарласан, тухайн хүнийг гэм буруутай гэж үзвэл оногдуулж байгаа ял эрүүгийн хариуцлагад ялгамжтай байдлаар хандсан тохиолдолд шүүх эцсийн байдлаар дээд шатны шүүхийн шүүгчид хянах хуулийн зохицуулалттай юм байна. Тиймээс дүү маань болон өмгөөлөгч Булгамаа, Оросоо, Дамбажийжин нар гомдол гаргасан. Улсын дээд шүүхийн хурал болохоос өмнө нийт шүүгчдийн хурлаар Дээд шүүхээр авч хэлэлцэх үү, үгүй юу гэдгийг магадлан хэлэлцдэг юм байна. Тэр хурал нь маргааш буюу баасан гаригт товлогдсон.

-Д.Мөнх-Эрдэнийн давж заалдах шатны шүүх хурлаас хойш хоёр сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Та байнга уулзаж байгаа байх аа. Өөрийнх нь байр байдал ямар байна, юу ярьж байх юм бэ?

-Давж заалдах шатны шүүх хурлын дараа бид дүүгээ эргэхээр 461 дүгээр ангид очиход байгаагүй. Ар гэрт нь болон өмгөөлөгчдөд нь мэдэгдэхгүйгээр Зүүнхараа дахь нээлттэй 413 дугаар хорих анги руу шилжүүлсэн байсан. Одоо тэнд дүүгийн маань эрх зүйн байдал зөрчигдсөөр байна гэж үзэж байна. Нээлттэй хорих ангид хоригдож байгаа иргэн гэр бүл рүүгээ утсаар ярих эрхтэй. Үүний дагуу дүү маань гэр бүл рүүгээ утсаар ярихаар хорих ангиас утсаа чанга яригч дээр тавь, бидний хяналтад байх ёстой гээд бичлэгийг нь хийж авдаг гэсэн.

Мөн хуулийн хүрээнд хоригдож байгаа хүмүүс нийтэд тустай ажил хийж, хоног тооцуулж хорих хугацаагаа хасуулдаг юм билээ. Дүү маань тэр дагуу ажил хийе гэхэд өнөөдөр хүртэл энэ эрхийг нь эдлүүлэхгүй байна.

Эцэст нь хэлэхэд миний дүүгийн хоёр шатны шүүхийн шийдвэр ялгамжтай байна гэдгийг Давж заалдах шатны магадалалд дурдсан учраас шударга ёсны, хууль хэрэглээний зарчмаар Улсын дээд шүүхийн шүүгчид эргэж харж нягтална гэдэгт эргэлзэхгүй байна. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл бид хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагаанд хүндэтгэлтэй хандаж ирсэн. Бүх зүйл цаг хугацаатай байдаг. Сөрөг хүчингүй засаг ганц залууд эр бяраа гаргасан. Улсын дээд шүүх хуулиа сахин, зарчимч хандана гэж итгэж байна. Үүнийг Монголын ард түмэн ч харж байгаа.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Нүүрснээс хулгайлсан 40 их наяд төгрөгийн дэргэд 40 тэрбумын хэрэг бол шар будаа л юм даа” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаар 8 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын г ишүүн
Н.Ганибал”Дарга төвтэй тогтолцоо руу гулсан орж байгаа
энэ байдлыг АН-аас өөр ямар ч нам таслан зогсоохгүй”
гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Хуульч Г.Жалбуу “Яллагдагчаар татагдсан Б.Ганхуяг “Нүүрсний хэргийг илрүүлэхэд хамжилцъя” гэсэн нь боломжгүй юм” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Нүүрснээс хулгайлсан 40 их наяд төгрөгийн дэргэд 40 тэрбумын хэрэг бол шар будаа л юм даа” хэмээн өгүүллээ .

“Өдрийн сонин”-ы “Шүгэл үлээгч” буланд Архангай аймгийн Чулуут сумын иргэн Б.Бямбасүрэн “Төрийн удирдах албан тушаалтны ёс зүйн алдаа, ашиг сонирхлын зөрчлийн талаар шүгэл үлээснийхээ төлөө би хохирогч боллоо”  гэлээ.

Малчид бэлчээр, хадлангийн талбайгаа хамгаалан
буу үүрч явдаг болсон гэв

Олимпын сайд Б.Бат-Эрдэнэ “Цагаан тугандаа
тулсныг мэдээгүй” гэж мэлзэв

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы баасан гаригийн дугаараас уншаарай. Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugi ns/news/login Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно. Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. “Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Х.Мөнгөн-Өлзий: Өнөөдөр Монголд дасгал хийдэг хүн маш ховор байна. Тиймээс зүрхний дасгалжилт нь алдагдчихсан хүмүүс их ирдэг DNN.mn

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн Зүрх судасны үндэсний төвийн дарга, зүрхний хэм судлалын их эмч Х.Мөнгөн-Өлзийтэй ярилцлаа


– Зүрхний хэм алдалт олон төрөл байдаг гэсэн. Олдмол болон төрмөлөөс гадна ямар байдлаар зүрхний хэм алдалт үүсэж болох вэ?

– Зүрхний хэм алдалтыг дотор нь гурав ангилж болно. Төрөлхийн, удамшлын, олдмол гэж.

Удамшлын гэдэг нь генийн өөрчлөлтийн улмаас үүсдэг. Зарим хүмүүс төрөхөөсөө зүрхний хэм алдагдалтай байдаг. Тэр нь зүрхний хөгжлийнхөө явцад гарсан зарим нэг алдаанаас болж үүсдэг.

Олдмол нь тухайн хүний амьдралын хэв маягаас хамаарна. Үүнд эрүүл амьдралын хэв маягийг сахиж байсан уу, үгүй юу гэдэг асуудал яригдана. Удамшлын хэм алдагдлын үед урьдчилан сэргийлэх боломжгүй. Генийн өөрчлөлтөөс үүсэж байгаа учраас тэр. Тухайн өвчлөлийг эрт илрүүлэх, хэм алдагдал нь амь насанд нь заналхийлж байна уу гэдгийг оношлох шаардлагатай. Ингээд зохих эмчилгээ хийх асуудал яригдана.

Төрөлхийн гэдэг нь удамшлаасаа өөр. Зөвхөн тухайн хүн л өвддөг. Анх зүрх нэг бүхэл булчинлаг эд байгаад тэр нь салаад, хавхлагууд үүсээд, судасжилтууд үүсээд, хөндийнүүд үүсээд явдаг өвчлөл. Энэ нь явцын дунд нэг ширхэг булчин нь тасрах ёстой байсан бол тасрахгүй үлдчихдэг. Тэр нь хэм алдагдах өвчлөлийг үүсгэж болно.

– Олдмол зүрхний хэм алдалт яагаад үүсээд байна вэ?

– Бидний амьдралын хэв маягаас шууд хамааралтай. Тамхи татах. жин ихтэй байх, дасгал хөдөлгөөн хийхгүй байх. буруу хооллох, өөх тос ихтэй хоол идэх гэх мэтчилэн.

Энэ бүхнээс болоод зүрхэн дэх өвчлөл үүснэ гэсэн үг. Тэр нь хэм алдагдлыг үүсгэх гол эрсдэл болдог.

– Энэ өвчлөлийн үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

– Зүрх дэлсэх, зүрхний цохилтын тоо цөөрөх, амьсгаадах, янз бүрийн зовууриуд илэрч болдог.

– Зүрхний хэм алдагдалттай гэдгээ хүн яаж мэдэх вэ. Үүнийг яаж оношлох вэ?

– Дээрх шинж тэмдгүүд илэрвэл яаралтай эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй. Яаж оношлох вэ гэхээр гол хүндрэлтэй тал нь зүрхний хэм алдагдаж байх үедээ л хэм алдагдах өвчин оношлогддог. Тийм учраас бид эмчлүүлэгчдээ үзээд энэ хүн яг ямар төрлийн зүрхний хэм алдагдал байж болох вэ гэдгийг хараад, түүнээс нь шалтгаалаад оношилгоонуудыг зөвлөдөг.

Зарим хүнд 24 цагийн эмчилгээ хийдэг. Хэрвээ өдөр болгоны хэм алдагдалттай өвчтөн бол 24 цагийн дотор илэрдэг. Хэрвээ өдөр болгон зүрхний хэм алдагддаггүй бол 24 цагийн бичлэг нь тухайн хэм алдалтыг илрүүлэх магадлал буураад явчихдаг. Тэр тохиолдолд бид хэр их давтамжтай байна гэдгийг нь ерөнхийдөө хардаг. 5, 7, 9 хоногоор хэм алддаг байж болно.

Цаашлаад арьсан дор суулгацууд суулгадаг. Тэр нь 2-4 жилийн турш буюу өөрийнхөө батарейг дуусах хүртэл тухайн хүний зүрхний хэмийг хянаж байна гэсэн үг. Зарим эмчлүүлэгчид жилдээ нэг удаа хянуулдаг. Бусад үед нь зүгээр явж байдаг. Зүрхний хэм алдаагүй үедээ бүх төрлийн шинжилгээ өгөхөд ямар нэгэн өөрчлөлт илрэхгүй. Тэгэхээр жилдээ нэг л удаа зүрхний хэм алдагдаж байгаа тэр мөчийг л бичиж авах асуудал яригддаг.

– Тэгэхээр байнга бичээд байх боломжгүй биз дээ. Яаж жилд ганцхан удаа зүрхний хэм алдаж байгааг бичиж авах вэ?

– Бидэнд олон төрлийн шинжилгээний сонголтууд гарч ирсэн. 24 цагийн бичлэг. 5-9 хоногийн фолдерууд, 14 хоногоор бичих фолдер. Түүний дараа суулгацууд байна. Мөн энгийнээр хэлбэл хүмүүс халааслаад явж байдаг жижиг зүрхний бичлэгийн аппаратууд байдаг. Одоо Монголд ороод ирчихсэн. Тэрхүү аппаратууд их чухал үүрэг гүйцэтгэдэг. Эмчлүүлэгчид өөрийнхөө зүрхний хэм алдаж зовууриласан үедээ тухайн аппаратаа гаргаж ирээд зүрхний бичлэгээ хийнэ гэсэн үг.

Ихэнхдээ хүмүүст нийтлэг тохиолддог алдаа нь зүрхний хэм алдагдаад эхлэхээр шууд эмнэлэг рүү явдаг. Очиход нь нөгөө хэм алдагдалт нь зогсчихсон байдаг. Ингээд бичлэгээр гарч ирдэггүй. Хуучин ийм байдал маш олон давтагддаг байсан. Одоо олон төрлийн технологиуд гарч ирснээр оношлох боломжтой болсон.

– Зүрхний хэм алдагдал нь янз бүр байдаг уу. Хурдсах, удаашрах гэх мэт?

– Зүрхний хэм алдагдал дотроо зүрх цөөрдөг 20-30 төрлийн хэм алдагдал байдаг. Зүрх нь олон цохидог 20-30 төрлийн хэм алдагдал байна.

Нарийвчлаад аваад үзвэл маш олон төрлийн хэм алдагдлууд бий. Яг аль нь вэ гэдгээс хамаараад эмчилгээний сонголтууд нь бас өөр өөр. Зүрх цөөрдөг үеийн хэм алдагдалд бидний гол хардаг зүйл нь зүрх зогсолт байна уу, хориг байна уу, ажиллах ёстой зүрхний хэсгүүд дэс дарааллынхаа дагуу ажиллаж байна уу, үгүй юу, эсвэл тэр дотор ямар нэгэн саад байна уу гэдгийг харна. Тэгэнгүүтээ ачаалал даах чадвар буюу хүн дасгал хөдөлгөөн хийхэд зүрхний зогсолтын тоо өсөх, тайван үед нь буцаад байна уу, үгүй юу гэдгийг үзнэ.

Зарим хэм алдагдлын үед дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Дасгалжуулах хэрэгтэй. Ачаалал даах чадварыг сайжруулах ёстой байдаг

Тэгэхгүй алхаад явж байсан ч зүрх цөөрөөд, гүйж байсан ч цөөрөөд байвал болохгүй гэсэн үг. Иймэрхүү тохиолдлууд аюултай гэж үзнэ. Энэ тохиолдолд суулгац эмчилгээнүүдийг их хийдэг. Зүрхний цохилтын тоог дээш нь өсгөж өгдөг. Зүрх нь ажиллахгүй цөөрсөн үед түүнийг нь өсгөж өгдөг. Бусад үед нь хянаж байдаг суулгац бий. Үүнийг фэйсмэйкер гэж нэрлээд байгаа.

– Энэ төрлийн өвчний тохиолдол нэмэгдсэн үү. Ямар эмчилгээнүүд хийдэг вэ?

– Манай эмнэлгээр жилдээ 250-300 хүнд энэ төрлийн өвчний мэс заслыг хийж байна. Бусад эмнэлгүүдээр жилдээ 20-30 тохиолдол хагалгаанд ордог гэж сонссон. Эдгээр нь зүрх цөөрдөг хэм алдалтын үед хийдэг эмчилгээ.

Нөгөө талд зүрхний цохилтын тоо олширдог хэм алдагдлууд байгаа. Олон цохилдог гэсэн үг. Олон цохилдог хэм алдагдлын үед ихэвчлэн электрофизиологи оношилгоо, эмчилгээ хийдэг. Электрофизиологи оношилгоо, эмчилгээнд цавины венийн судсуудыг ашигладаг. Цавины венийн судас руу уян зүү хатгаад, жижигхэн гуурснууд тавьчихдаг. Түүн дотроо нарийхан цахилгаан мэдрэгч гуурснуудыг гүйлгэж зүрхэнд нь оруулаад, зүрхэн дотор болж байгаа цахилгааных нь үйл ажиллагааг шинжилдэг. Хаана нь цахилгаан ирж байна. Хаашаа тархаж байна. Хаана нь очиж байна. Яг явах ёстой замуудаараа явж байна уу. Эсвэл цахилгаан үүсэх ёсгүй газраа цахилгаан цэнэг үүсээд байна уу. Явах ёсгүй газраар цахилгаан цэнэг дамжаад байна уу. Түүнээсээ болоод хэм алдаад байна уу гэдэг байршлыг нь олоод, тэрүүхэн тэнд нь голомтыг нь түлдэг.

Тусгай долгион ашиглаж халалт үүсгээд, тэрүүхэн хэсэгт нь түлээд сорвижуулах эмчилгээг хийнэ. Түлээд сорвижуулах эмчилгээ хийсний дараа түлсэн хэсэг сорви болчихвол тухайн хэм алдагдал эмчлэгдэнэ гэсэн үг. Хүн гараа зүсэхээр заримдаа сорвитой, заримдаа сорвигүй эдгэдэг шүү дээ. Түүн шиг сорвигүй эдгэчих юм бол тухайн хэм алдагдал давтагдах боломжтой.

Олон улс болон манай эмнэлгийн өөрсдийн хийсэн судалгаагаар ойролцоогоор 7-15 хувь нь дахидаг гэсэн судалгаа гарсан. Дахисан тохиолдолд бид эргээд түрүүнийхээ үйлдлийг дахин хийнэ гэсэн үг. Үүний дараа дахих магадлал нэг хувиас доош буурч ирдэг. Энэ эмчилгээг хийхгүй бол тухайн зүрх дэлсдэг хэм алдагдал нь эмийн эмчилгээгээр эдгэдэггүй.

– Зүрх олон цохилдог хэм алдагдлын үед бас энэ эмчилгээг хийх үү?

– Бүх төрлийн хэм алдагдалд биш. Зарим хэм алдагдлын үед дасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй. Дасгалжуулах хэрэгтэй. Ачаалал даах чадварыг сайжруулах ёстой байдаг. Манай амбулаториор эмчлүүлэгчдийн 60-аад хувь нь дасгал хөдөлгөөн хийх шаардлагатай, зүрхний суурь дасгалжилт алдагдсан хүмүүс байдаг.

Өнөөдөр Монголд дасгал хийдэг хүн маш ховор байна. Тиймээс зүрхний дасгалжилт нь алдагдчихсан хүмүүс их ирдэг. Энэ үед ерөөсөө л дасгал хий гэдэг. 2-3 cap дасгал хийгээд, зүрх нь дасгалжаад үйл ажиллагаа нь сайжраад, хэм алдагдал нь арилдаг. Зарим хүмүүстээ бид эм уулгадаг. Дэмжих төрлийн эмийг уулгаад, зүрхний үйл ажиллагааг буцаагаад жигдрүүлэхээр оролддог. Үнэхээр эмгэг голомтууд байгаа тохиолдолд хэм алдагдлыг үүсгээд байгаа, тусгай биеэ даасан хэм алдагдлын өвчнүүд үүсгэгч байгаа тохиолдолд бид электрофизиологи оношилгоо, эмчилгээг хийнэ.

Энэ дотор нэг өвөрмөц хэм алдагдлын тухай бас ярих ёстой тэр нь тосгуурын жирвэгнээ гэх хэм алдагдалт. Тосгуурын жирвэгнээ ихэвчлэн амьдралын хэв маягаас шалтгаалдаг өвчин. Таргалалт, тамхи татах маш их нөлөөлдөг. Мэдээж нас хүйс нөлөөлнө. Түүнийг бид өөрчилж чадахгүй. Гэхдээ тамхи, таргалалт, хооллолт, дасгал хөдөлгөөн гэдэг зүйлийг хүн бүр өөрчлөх боломжтой. Эдгээрийн буруу хэвшилтэй байснаас болоод зүрхэн дотор жижиг сорвижилтууд үүсдэг. Түүнээсээ болоод тосгуурын жирвэгнээ гэдэг хэм алдагдалт үүсэх эрсдэлтэй.

– Энэ төрлийн зүрхний хэм алдагдалт хэр аюултай вэ?

– Тосгуурын жирвэгнээ өвчин нь ямар аюултай гэхээр цус шахах үйл ажиллагаагаа алдчихдаг. Шахах үйл ажиллагаа нь алдагдчихаар цусны урсгал удаашраад хуйлраад эхэлдэг.

Жижиг хөндийнүүдэд нь бөглөм үүсдэг. Цусны гүйж байсан хорууд цусны эсэд наалддаг. Тэр нь тасраад явчихвал зүрхнээс гараад хамгийн эхэнд очдог гурван том судсанд наалдана. Энэ гурван том судас бүгдээрээ тархи руу явж байдаг. Түүнээс болж харвалт үүснэ. Тухайн хэм алдагдал нь өөрт онцлох зовуурьгүй яваад байж болно. Тийм учраас хүмүүс мэдэхгүй явж байснаа гэнэтхэн харвачихдаг. Ийм тохиолдлууд сүүлийн үед нэмэгдэж байгаа.

– Одоо залуу хүмүүс гэнэт зуурдаар нас барах боллоо гээд байгаа нь үүнтэй холбоотой байж болох уу?

– Зүв зүгээр байж байснаа гэнэт харвачихлаа гэж яригдаад байгаа шүү дээ. Гэх мэтчилэнгээр цаанаа суурь байх магадлал өндөр байдаг. Энэ хэм алдагдлын үед яах ёстой гэхээр цусны бүлэгнэлтийн эсрэг эм уулгадаг. Иргэд цус шингэлэх эм гэж ойлгоод уугаад байна. Гэтэл цусыг шингэлэх гэдэг ойлголт нэг өөр. Цусны бүлэгнэлт, бөглөм үүсэхээс сэргийлэх гэдэг ойлголт нэг өөр. Зарим эмнүүд эсүүд хоорондоо наалдахаас сэргийлж, бөглөмөөс хамгаалж байдаг.

Зарим нь цусны бүлэгнэх тогтолцоонд нь нөлөөлж бөглөмөөс сэргийлж байдаг. Тэгэхээр эмч ямар эм бичиж өгсөн түүнийг маш сайн зөв уух ёстой. Зүгээр л эмнэлэг ороод цус шингэлэх эм уух гэсэн юмаа гээд л буруу ойлголцоод, буруу эм уугаад байдаг. Нэгдүгээрт, цусны бүлэгнэлийн эсрэг тусгай эмнүүдийг уудаг.

Хоёрдугаарт, бидний хийж эхэлсэн хөлдөөх эмчилгээ гэдэг зүйл орж ирдэг. Эдгээр эмчилгээг эхэн үед нь хийлгэвэл өндөр ач холбогдолтой. Хэрвээ зүрхний хэм алдагдал нь удаан байнгын болчихсон байгаа тохиолдолд үр дүн бага. Дээрээс нь энэхүү хэм алдагдлын үед зүрхний хөндийнүүд тэлээд томрох гээд байдаг.

Долоохон минут алх. Тэгээд амар. Долоо долоон хоногоор энэ хугацааг хоёр, хоёр минутаар нэм гэдэг. Энэ бол олон улсын зөвлөмж

Хэт томорчих юм бол бас үр дүн багатай болчихдог. Тийм учраас иргэд аль болох зовиуртай байсан ч, зовуурьгүй байсан ч 40 болон түүнээс дээш насандаа жилдээ нэг удаа зүрхний бичлэгээ хийлгэчихдэг, зүрхний ЭХО хийлгэдэг, суурь шинжилгээнүүдээ хийлгээд хянаж байх ёстой. Эрт оношилчихвол тосгуурын жирвэгнээ өвчний эмчилгээ буюу түлэх эмчилгээг хийж болно. Хөлдөөж ч болдог.

Түлэх эмчилгээний үед нийт ажилбарын цаг их удаантай. 4-5 цаг болдог. Хүн хөдөлгөөнгүй хэвтэх хэрэгтэй. Тэгэхээр бүрэн унтуулгад оруулдаг. Ихэнх тохиолдолд унтуулна. Дээрээс нь эмгэг голомтыг түлэх процесс нь өөрөө 2-3 цагийн турш явагддаг. Тэгэхээр нэлээд удааширсан процесс өрнөнө.

– Та бүхний шинээр нэвтрүүлсэн хөлдөөх эмчилгээ түлэх эмчилгээнээсээ давуу талтай юу?

– Одоогийн бидний шинээр нэвтрүүлсэн эмчилгээ нь хөлдөөх төрлийнх. Энэ нь катетр гээд зүрхэнд ордог хэсгийн урд талд баллон буюу шаар хэлбэрийн зүйл байж байдаг. Түүнийг голомт дээрээ аваачиж нааж байгаад хөлдөөх процессыг явуулдаг. Азотын хийг түүнд ашигладаг. Хөргөх процесс явуулаад, эдийг нь хөлдөөж сорвижуулдаг гэсэн үг. Процетурын хувьд 1-1.5 цаг орчим болдог. Ихдээ л 2 цаг орчим үргэлжилдэг. Хөлдөөх процесс нь өөрөө 20-30 минут хийгддэг. Тэгэхээр нөгөө мэс заслаа бодвол хамаагүй цаг хугацааны хувьд хурдан.

Эмчлүүлэгч унтуулгад орох шаардлагагүй болчихдог. Хөнгөн тайвшруулах эмчилгээ хийж байгаад. тухайн эмчилгээгээ хийчихнэ. Дээрээс нь процедур хурдан хийгдэнэ гэдэг нь хагалгааны өрөөнүүд хурдан ашиглагдах боломжтой. Тэр хэрээр олон хүнд хүрнэ. Ийм давуу талуудтай гэсэн үг.

– Зүрхийг хөлдөөнө гэхээр тэр хооронд цусаа яаж шахах вэ. Хиймэл аппарат ашиглах уу?

– Зүрх зүгээр ажиллаж л байна. Бид жижигхэн голомтыг л түлж байгаа юм. Тэрхүү жижигхэн голомт хэсгээ л хөлдөөнө. Зүрхээ тэр чигт нь хөлдөөгөөд байгаа асуудал байхгүй. Тэнд байгаа жижигхэн хэм алдагдал үүсгэгч судсуудын булчинлаг хэсгийг л жаахан хөлдөөдөг. Тэгэхээр зүрхийг зогсоогоод, цусны эргэлтийг зогсоох зүйл байхгүй. Хүн өөрөө сэрүүн хагалгаанд ордог. Нөгөө түлэх эмчилгээний аргаасаа цаг хэмнэсэн, өвчтөнд илүү таатай, мэргэжилтнүүдийн хувьд дадлагажих боломж нь илүү өндөр. Цөөхөн тохиолдолд ороход бүрэн туршлагажаад, цаашид хийгээд явах боломжтой ажилбар.

– КОВИД цар тахлаас хойш вакцин хийлгэснээс болж цус өтгөрөөд, залуу хүмүүс гэнэт нас бараад байна гэсэн ойлголтууд яваад байгаа. Үүнийг эмч мэргэжилтнүүд хэрхэн харж байна вэ?

– Бидний харж байгаагаар вакцин хийлгэнэ гэдэг нь өвчин тусахаасаа ялгаатай. Адилхан зүйлийг ашиглаж, дархлалыг өрнүүлж байгаа. Хүний биед өвчилсөн юм шиг процессыг үүсгэдэг. Гэхдээ өвчин үүсгэхгүй. Халдварлагдвал өвдөнө гэсэн үг. Өвдвөл тэр өвчний цаанаас эдгэрч гарах уу гэдэг асуудал яригдана.

Вакцин хийлгээд өвдсөн юм шиг дархлалын урвалыг өрнүүлэх болохоос биш өвчлөлийг үүсгэхгүй. Нэг адилхан зүйл нь юу гэхээр энэ бол хүнд хэлбэрийн халдвар. Тиймээс түүний эсрэг бие тэмцэхэд маш их энерги хүч зарцуулдаг. Үүнээсээ болоод зүрхний суурь дасгалжилт, зүрхний үйл ажиллагаа алдагддаг. Зүрх нь олон цохилдог. Ядарчихдаг. Спортын тамирчдад энэ байдал их анзаарагддаг.

Дасгал хий гэхээр маргааш нь фитнест оччихдог. Иог хийдэг, заалны дасгалуудыг гэнэт хийдэг. Гэнэт сагс тоглодог, гэнэт бүжгэнд явдаг. Угаасаа дасгалжилт алдагдчихсан зүрх тиймэрхүү хэмжээний ачааллыг авч дийлэхгүй

Олимп дэлхий аваргад оролцож байсан өндөр зэрэглэлийн тамирчид гүйж чадахаа болиод суугаа болчихдог. Анхан шатны тамирчин шиг дасгалаа эхнээс нь хийж эхэлдэг. Иймэрхүү байдал маш их ажиглагдсан. Өвдсөний дараа бүр их ажиглагдсан. Вакцины дараа зарим тохиолдолд иймэрхүү зүйлүүд байсан. Энэ нь цусаа өтгөрүүлээд байгаа гэхээсээ илүү ерөнхийдөө бие махбод энэ өвчний эсрэг тэмцэж байхдаа маш их туйлдаж ядарсны улмаас зүрх дасгалжилтаа алдаж байгаа нь илүү харагдсан. Үүнийг эдгээх ямар арга байна гэхээр буцаагаад зүрхнийхээ дасгалжилтыг сайжруулах. Өөрөөр хэлбэл ямар нэгэн эм уух биш эсрэгээрээ дасгал хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй гэсэн үг.

– Дасгал нь ямар байх вэ. Хэт өндөр ачаалал гэнэт авч болохгүй байх?

– Тухайн хүнийхээ биеийн байдал хэр их дасгалжилт алдсан бэ гэдгээсээ хамаарч хийнэ. Зарим хүмүүс алхаж чаддаггүй. Тийм хүмүүст олон улсын эрүүл мэндийн байгууллагаас зөвлөхдөө өдөр бүр долоон минут тасралтгүй алхах. Долоохон минут алх. Тэгээд амар. Долоо долоон хоногоор энэ хугацааг хоёр, хоёр минутаар нэм гэдэг. Энэ бол олон улсын зөвлөмж. Тэгэхээр маш бага багаар ачаалуулж байгаа юм.

Бидний хувьд ажиглагддаг зүйл нь дасгал хий гэхээр маргааш нь фитнест оччихдог. Иог хийдэг, заалны дасгалуудыг гэнэт хийдэг. Гэнэт сагс тоглодог, гэнэт бүжигт явдаг. Угаасаа дасгалжилт алдагдчихсан зүрх тиймэрхүү хэмжээний ачааллыг авч дийлэхгүй. Тийм учраас бид зөвлөхдөө ядаж эхний нэг cap зөвхөн кардио дасгал хий.

Кардио дасгалыг буюу зүрхний цохилтыг өсгөх бууруулах, өсгөх бууруулах дасгал хий. Тэр нь юу байх вэ гэхээр алхах, дугуй унах, жаахан хурдан алхах, хэрвээ чадаж байвал хөнгөн гүйх. Гол нь үүнийгээ өдөр болгон тогтмол хугацаатай хийх. Тэгээд дор хаяж нэг сарын туршид хийх ёстой. Ингээд суурь дасгалжилт, кардио дасгалжилт сайжирсны дараа заалны дасгал гэх мэтээ нэм гэдэг асуудал яригдаж байгаа.

– Хүн өөрөө зүрхний хэм алдагдалтай гэдгээ мэдэхгүй, хааяа хааяа нэг зүрхний бичлэг хийлгэчихдэг. Ингэхдээ өөр өөр газарт очдог. Түүгээр нь хэм алдагдал нь үнэн зөв гарах уу. Та түрүүн хэлсэн. Жилд нэг удаа хэм алдагдах ч тохиолдол байдаг гэж. Энэ тохиолдолд онош үнэн зөв тогтоогдох уу?

– Олон давтамжтай үзүүлбэл эргээд илрэх боломжийг ихэсгэнэ. Ганцхан удаа үзүүлээд тэр нь зүгээр гарчихдаг. Түүгээр нь хэм алдагдал оношлогдохгүй. Т эгвэл хоёр удаа үзүүл бэл арай илүү. Гурван удаа үзүүлбэл бүр л магадлал ихэснэ. Гэхдээ бидний хувьд удаашруулсан байдлаар заавал эмнэлэгт ханд гэдгээсээ илүү хүмүүс анзаарч байгаа бол кино, гадны нэвтрүүлгүүдээр их гардаг болсон.

Зүрх дэлссэнээсээ, олон цохилсноосоо болоод өвчин хүндрэх биш эсрэгээрээ хэрэглэсэн эмнээсээ болоод хүндрэх тохиолдол их байдаг

Хүмүүс өөр өөртөө 24 цагийн эмчилгээ хийдэг болчихсон. Цээжиндээ 24 цагийнхаа аппаратыг зүүгээд гараад гүйдэг. Гараад алхдаг. Өөрсдөө зүрхний цохилтынхоо тоог хянадаг. Биедээ хэр хэмжээний ачаалал авах вэ, хэдэн минут дасгал хийх вэ. зүрхнийхээ цохилтын тоог тэдэнд хүргэх ёстой гээд хүргэдэг. Энэ бүгдээ яаж хянаад байна гэхээр өөрсдөд нь хувийн хяналтын аппаратууд байдаг. Зүрхний цохилтын тоог хянадаг. Бичлэгээ хийчихдэг. Халааслаад явж байдаг. Тийм аппаратаар өөрийгөө хянаад, зүрхнийхээ суурь цохилтын тоогоо зохицуулаад, ачааллаа тааруулаад хянаад явж байдаг. Тэгэхээр энэ нөхцөл байдал уг нь Монголд үүсэх хэрэгтэй л байгаа юм.

– Монголд энэ төрлийн аппаратууд хэр элбэг вэ. Хүмүүс худалдаанаас авч болох вэ?

– Элбэг байгаа. Монголд оношилгооны зүйлүүд хангалттай ороод ирсэн. 24 цагийн эмчилгээг маш олон эмнэлэг хийж байна. 2-4 жилээр ажилладаг суулгацыг олон эмнэлгүүд хийдэг болсон. Улсаас дийлэнх мөнгийг дааж байна. Мөн зүрхний цахилгаан бичлэг хийдэг гар аппаратууд бий. Иргэд өөрсдөө тодорхой хэмжээгээр санаачлаад өөрөө яаж эрүүл байх вэ гэдгээ бодоод, өөрийгөө хянаад дасгал хийгээд явах бүрэн боломжтой.

– Зарим эмчилгээний үед эм зөвлөдөг гэсэн. Эмийг заавал эмчийн заавраар уух уу?

– Хэм алдагдлын өвчний үед зайлшгүй 100 хувь эмчийн хяналтаар эм уух ёстой. Яагаад гэхээр хэм алдагдлын эсрэг ууж байгаа эм болгон эргээд хэм алдагдал үүсгэх боломжтой. Өөрөөр хэлбэл зүрхнийхээ цохилтын тоог цөөлөх гээд ууж байгаа эм зүрхний цохилтыг тоог унагаах цөөрүүлэх боломжтой. Хэт цөөрүүлэх тохиолдол байдаг. Ингээд эрсдэлд өртөх магадлалтай. Эмнүүдээ мэдэхгүй нэг төрлийн эмийг өөр өөр нэршлээр үйлдвэрлэгдсэнийг давхар уух, хослуулж хэрэглэх, хавсарч уух зэргээр эсрэг хэрэглээд байдаг.

Ялангуяа зүрх дэлсэх хэм алдагдлын үед хүмүүс их эм уудаг. Зүрх дэлссэнээсээ, олон цохилсноосоо болоод өвчин хүндрэх биш эсрэгээрээ хэрэглэсэн эмнээсээ болоод хүндрэх тохиолдол их байдаг. Сандраад нэг эмийг давхар уудаг. Олноор нь уучихдаг тохиолдлууд их гардаг. Иймээс эмийн эмчилгээний үед заавал эмчийн хяналтаар уух ёстой.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл улс-төр

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрүүдэд АНУ-ын Нью-Йорк хотноо болж байгаа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд оролцож байна.

”Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх ньТогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь сэдвийн дор болж байгаа чуулганд дэлхийн 100 гаруй орны төрийн тэргүүн биечлэн оролцож байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд дээрх сэдвээр үг хэлж, Монгол Улсын байр суурийг илэрхийллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:

“Эрхэм хүндэт чуулганы дарга аа,

Эрхэм Ерөнхий нарийн бичгийн дарга аа,

Хүндэт зочид, төлөөлөгчид өө,

Хатагтай, ноёд оо,

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы дарга Деннис Фрэнсис Танд чин сэтгэлийн талархал илэрхийлж, чуулганы үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Таны удирдлага дор Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган дэлхий нийтийн өмнө тулгарч буй олон асуудлаар өргөн хэлэлцүүлэг өрнүүлж, энх тайван, хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлын асуудлаар бодит шийдлүүдийг гаргана гэдэгт итгэл төгс байна.  

Дэлхий нийтээрээ энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн төлөө хүсэл тэмүүлэлтэй байж, эл байдлыг тэтгэгч улс төр, эдийн засаг, байгаль орчин, нийгэм соёлын хөрс суурийг бататган бэхжүүлж, хүч, хөрөнгө зарцуулснаар бид амар амгалан аж төрөх төдийгүй ирээдүй хойч үедээ энх тайван, хөгжил цэцэглэлтийг цогцлоосон дэлхий ертөнцийг үлдээж чадна.      

Эрхэм чуулганы дарга  аа,

Дэлхийн улс орнууд цар тахлын аюулыг даван гарсан хэдий ч геостратеги, геополитикийн сөргөлдөөн, нийгэм-эдийн засгийн хямрал, уур амьсгалын өөрчлөлт, технологийн хурдацтай дэвшил зэргээс үүдсэн хүндрэл, бэрхшээлүүд тулгарсан хэвээр байна.

Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний дүрэм, олон улсын эрх зүйн тогтолцоо нь дэлхийн энх тайван, аюулгүй байдал, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж ирсэн.

Өнөөгийн дэлхий ертөнцийн өмнө тулгараад буй аливаа хүндрэл бэрхшээл, зөрчил мөргөлдөөн, дайн тулаан, үл итгэлцлийг хамтын хүчээр даван туулахын төлөө дэлхийн улс орнууд улам бүр нэгдэн нягтарч, итгэлцэл, хүндлэл, нөхөрлөлийг эрхэмлэн дээдэлж, хүн төрөлхтний эв санааны хамтын нийгэмлэг болох НҮБ-ын үүрэг оролцоо, байр суурийг улам бүр бэхжүүлэх явдал чухал байна.  

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан “Бидний нийтлэг зорилго” илтгэлийн санаачилгууд, түүний дотор саяхан танилцуулсан “Энх тайвны шинэ хөтөлбөр”-т олон улсын харилцаанд тулгамдаж буй асуудлыг урьдчилан сэргийлэх дипломат ажиллагааг эрчимжүүлж, олон талт хамтын ажиллагаа, яриа хэлэлцээг сэргээх замаар шийдвэрлэхийг уриалсныг Монгол Улс талархан дэмжиж байна.

Цахим технологийн хурдацтай хөгжил нь дэлхий нийтийн хөгжил дэвшилд шинэ боломжуудыг нээж байгаа боловч нөгөө талаараа террорист халдлага үйлдэх, түүнийг санхүүжүүлэх, мөнгө угаах, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх зэрэг дэлхийн энх тайван, аюулгүй байдалд аюул занал учруулдаг гэмт үйлдлүүдийг хувьсган өөрчилж байна.

Иймээс дэлхийн улс орнууд болон олон улсын хамтын нийгэмлэг эдгээр гэмт хэрэгтэй үр дүнтэй тэмцэхийн тулд бүх талаар хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцож, олон улсын эрх зүйн орчныг тодорхой болгох шаардлагатай байна.

Эл чиглэлд Монгол Улс НҮБ болон түүний системийн байгууллагуудын санаачилга, үйл ажиллагааг бүрэн дэмжиж, “Мэдээлэл, харилцаа холбооны технологийг гэмт хэргийн зорилгоор ашиглахтай тэмцэх олон улсын иж бүрэн конвенц”-ыг боловсруулахад идэвхтэй оролцож байна.

Эрхэм чуулганы дарга аа,

Геополитикийн хурцадмал, ээдрээтэй нөхцөл байдал нь дэлхий нийт, бүс нутгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөн, улс хоорондын үл ойлголцлыг сэдрээж байгаа энэ цаг үед аливаа асуудлыг зөвхөн эвийг эрхэмлэсэн, энхтайванч яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх нь хамгийн оновчтой шийдэл мөн. 

Монгол Улс өөрийн нутаг дэвсгэрийн цөмийн зэвсэггүй статусыг зарлаад 30 гаруй жил болж байгаа бөгөөд цөмийн зэвсгийг хураах, үл дэлгэрүүлэхийн төлөөх олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг бүх талаар дэмжсээр ирсэн.  

Монгол Улс бүс нутгийнхаа энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулах үүднээс энэ оны зургаадугаар сард Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх “Улаанбаатарын яриа хэлэлцээ” олон улсын бага хурлыг найм дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Тус хуралд оролцсон НҮБ-ын Зэвсэг хураах асуудал эрхэлсэн орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга Изуми Накамицу “Зүүн хойд Ази дахь бүс нутагт энх тайван, аюулгүй байдлыг тогтоохитгэлцлийг бэхжүүлэхэд “Улаанбаатарын яриа хэлэлцээ” механизм онцгой чухал талбар болж байна” хэмээн онцлон дурдсан билээ.    

Энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд бүс нутаг дахь аюулгүй байдлын чиглэлээр гаргаж буй Монгол Улсын энэхүү хүчин чармайлт жилээс жилд өргөжин бэхжиж, эл санаачилгыг урагшлуулахад улс орнуудын оролцоо нэмэгдэж байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Өнгөрсөн жил НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш манай улсад айлчлахдаа Монгол Улс бол зөрчил тэмцэлтэй дэлхий ертөнцөд энхтайвны бэлгэ тэмдэг болсон улс” хэмээн үнэлсэн бол саяхан Монгол Улсад айлчилсан Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис “Оюун санаа, сүсэг бишрэлийн торгон мэдрэмж танай соёлын мөн чанарын эд эс бүхэнд гүн гүнзгий оршдог учраас Монгол Улс шашин шүтлэгийн эрх чөлөөний бэлгэ тэмдэг болсон орон юм” хэмээн хэлснийг энд дурдан хэлэхэд таатай байна.

Тэрбээр “Зөрчил мөргөлдөөнд нэрвэгдээд байгаа энэ дэлхий ертөнцөд Монголын их амар амгалан дахин цогцолжаливаа зөрчил тэмцэлгүй болсон байсан тэртээх цаг үе шиг олон улсын хууль эрх зүйхэм хэмжээг хүндэтгэн дээдэлж байх болтугай” хэмээн дэлхий нийтэд уриалсан.

Эрхэм чуулганы дарга  аа,

НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаа нь дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг хамгаалах чухал арга замын нэг бөгөөд зэвсэгт мөргөлдөөнийг зогсоох, хязгаарлах, хүмүүнлэгийн гамшгийг шийдвэрлэх, хүн төрөлхтний нийгмийн хөгжлийг ахиулах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсээр байна.

Энэ ч үүднээс бид НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааг НҮБ болон олон талт хамтын ажиллагаан дахь энхийн төлөөх хүчин чармайлтын амин чухал хэсэг гэж үздэг бөгөөд өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд Монгол Улс өөрийн 20 мянга гаруй энхийг сахиулагчдаа дэлхийн халуун цэгүүдэд илгээж, хүн төрөлхтний энхтайван аюулгүй байдлыг сахин хамгаалахын төлөө дэлхийн хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж ирлээ.  

Монгол Улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэйчүүдийн үр дүнтэй оролцоог чухалчилж, бүх түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх нь энх тайван, аюулгүй байдлыг хангахад томоохон өөрчлөлт авчирч, мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэхэд дорвитой нөлөө үзүүлнэ гэж үздэг.

Манай улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” тогтоолыг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс 2022 оны зургаадугаар сард “НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд эмэгтэй цэргийн алба хаагчийн оролцоо” олон улсын бага хурлыг эх орондоо амжилттай зохион байгуулж, эл талбар дахь сорилт, бэрхшээлийг даван туулах сайн туршлага, шилдэг арга замын талаар санал солилцсон.

Мөн бид жендэрийн эрх тэгш байдлыг хангах бодлого, үйл ажиллагаагаа НҮБ-ын “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдал хөтөлбөр”-тэй уялдуулан хэрэгжүүлэхийг зорьдог.    

Эрхэм чуулганы дарга  аа,

Улс үндэстнүүд бид үндэс угсаа, арьс өнгө, нас, хүйс, шашин шүтлэг, соёлын ялгаанаас үл хамааран эх дэлхийдээ бүгд эрх тэгш, амар амгалан амьдрах учиртай.

Гэвч бидний дэвшүүлсэн “хөгжлөөс хэнийг ч үл орхигдуулах” зарчим өнөөг хүртэл бүрэн биеллээ олж чадалгүй, улс орнуудын хөгжлийн түвшин, хүмүүсийн амьдрах орчин, нөхцөл байдал харилцан адилгүй хэвээр байна.  

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахал, уур амьсгалын өөрчлөлт, геополитикийн зөрчил, санхүү болон өрийн асуудал, ядуурал, өлсгөлөн зэрэг хөгжлийн хурдыг сааруулсан сорилтбэрхшээлүүд нь нэн ялангуяа хөгжиж буй улс орнуудад илүү хүндээр тусч байгаа бөгөөд эдгээр улс орнуудад тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт хамгийн сул байна.

Дэлхий нийтийн итгэлцэл, эв нэгдэл, хөгжил дэвшлийн замын зураглал болсон тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжих хугацааны тал нь өнгөрөөд байхад бидний дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилт 12 хувь нь хангалттай, 50 хувь нь сул, 30 хувь нь хэрэгжээгүй талаар НҮБ-ын 2023 оны тайлан илтгэлд дурджээ.

Хэрвээ бид дэвшүүлсэн зорилтоо хэрэгжүүлж эс чадах аваас хүн төрөлхтний хөгжил дэвшлийн цаашдын замнал дардан байхгүй нь тодорхой юм.

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн хэлснээр Тогтвортой хөгжлийн зорилгуудыг зэрэглээ болгох эсэх нь бидний өнөөгийн хүч чармайлтаас хамаарах хариуцлагатай цаг нэгэнт тулж иржээ.  

Тогтвортой хөгжлийн зорилгуудын санхүүжилт цар тахлын өмнө жилд 2.5 орчим их наяд ам.доллароор тасарч байсан бол өнөөдөр 4.2 их наяд ам.доллар болж нэмэгдэн, буурай хөгжилтэй 52 улс өрийн дефолт зарлахад ойрхон болжээ.

Иймээс Тогтвортой хөгжлийн зорилгуудыг санхүүжүүлэх дэлхийн хэмжээний төлөвлөгөөг яаралтай боловсруулах шаардлагатай байна.

Монгол Улс өнгөрсөн долоодугаар сард Нью-Йорк хотноо болсон НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Тогтвортой хөгжлийн асуудлаарх Улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтад Үндэсний сайн дурын илтгэлээ хоёр дахь удаагаа танилцуулсан.

Уг илтгэлийн судалгаагаар манай улсын Тогтвортой хөгжлийн 15 зорилгын хэрэгжилт ахицтай, нэг зорилтын хэрэгжилт бууралттай гэж үнэлэгдсэн.

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд 2030 он хүртэл жил бүр дунджаар ДНБ-ий 18 орчим хувьтай тэнцэх хэмжээний нэмэлт санхүүжилт шаардлагатай болох урьдчилсан тооцоо гарсан болно.

Эрхэм чуулганы дарга  аа,

Уур амьсгалын өөрчлөлт хүн төрөлхтний амьдралд аюулын харанга дэлдэжэх дэлхийн оршин тогтнохуйд түгшүүрийн дохио хангинуулж байна.

Хэрвээ бид эх дэлхийгээ хамгаалах эрс шийдэмгий замыг яг одоо л сонгохгүй бол эх дэлхий цаашид та бидэнгүйгээр оршин амьдрах өөрийн замаа сонгох болно.

НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Засгийн газар хоорондын зөвлөл”-ийн 2023 оны илтгэлийн дүнгээр Цаашид дэлхийн цаг агаар хагас хэмээр дулаарахад л ядуурал нэмэгдэж, хэт халалт үүсэн, далайн түвшин дээшилж, амьдрах орчин болон шүрэн хад устаж, ган гачиг нүүрлэх бөгөөд дэлхийн дулаарлын өчүүхэн хэмжээ бүхэн хэмжээлшгүй их өртөгтэй байх болно гэдгийг онцлон сануулжээ.

Иймээс дэлхийн улс орнуудын Засгийн газрууд нэн яаралтай арга хэмжээ авч Парисын гэрээг хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж, эрдэмтэн судлаачдын үгийг сонсож, олон нийтийн мэдлэг, боловсролыг сайжруулах, бүх төрлийн нөөцийн хэрэглээгээ хянаж зохицуулах, биологийн олон янз байдлыг хадгалж, нөхөн сэргээх, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашиглах зэрэг байгаль экологийн хувьд ээлтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай технологийг хөгжүүлэх, хэрэглэх, уур амьсгалын санхүүжилтийг эрс нэмэгдүүлэх  шаардлагатай байна.  

Энэ ч үүднээс Монгол Улс гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийн томоохон шинэчлэл хийснээр 2023 онд “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксаноми”-ийг баталж чадсан дэлхийн анхдагч орнуудын нэг болсон.

Манай улс “Тэрбум мод”, “Хүнсний хангамжаюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнүүдийг амжилттай хэрэгжүүлэхийн зэрэгцээ ногоон, цахим, хүртээмжтэй худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилгоор “Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт”-ыг эх орондоо амжилттай зохион байгуулсан.

Түүнчлэн дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндийд монголчуудын эртний нийслэл Хархорум хотыг байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжилд тулгуурласан ухаалаг-эко хот болгон сэргээн байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна.

Мөн Монгол Улс НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байгаагаа дуулгахад таатай байна.    

Эрхэм чуулганы дарга  аа,

Монгол Улс НҮБ-ын хүрээнд далайд гарцгүй хөгжиж байгаа орнууд (ДГХБО)-ын ашиг сонирхлыг  хамгаалах буюу тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудын онцлог байдлыг олон улсын хамтын нийгэмлэгт танилцуулах, боломжийг нээх чиглэлээр идэвхтэй ажилладаг.

Манай улс НҮБ дахь Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын бүлгийн дэд даргаар ажиллаж, Дэлхийн худалдааны байгууллага, Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагын хүрээнд ДГХБО-ын бүлгийг тус тус байгуулах санаачилгыг дэвшүүлэн хэрэгжүүлж байна.  

Тухайлбал, 2022 оны есдүгээр сард Канад Улсын Монреаль хотноо болсон Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ассамблейн 41 дэх удаагийн чуулга уулзалтын үеэр Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын иргэний нисэхийн салбарыг дэмжих тухай Ажлын баримт бичиг”-ийг санаачлан хэлэлцүүлж, гишүүн улсуудын өргөн дэмжлэгийг хүлээсэн болно.

Монгол Улс 2017 онд Улаанбаатар хотноо санаачлан байгуулсан, Засгийн газар хоорондын байгууллага болох ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийг хөгжүүлж бэхжүүлэхийг чухалчлан анхаардаг.

Ирэх 2024 онд Руанда Улсын Кигали хотноо болох ДГХБО-ын асуудлаарх НҮБ-ын Гуравдугаар бага хурал нь Венийн үйл ажиллагааны хөтөлбөрийн үнэлгээний бодит туршлага, сургамжид тулгуурлан далайд гарцгүй улсуудын хөгжлийн дараагийн 10 жилийн төлөвлөгөөг хэлэлцэн батлах чухал арга хэмжээ болно гэдэгт бид итгэж байна.

Эрхэм чуулганы дарга  аа,

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганаар эрүүл мэндийн асуудалд дэлхий нийтийн анхаарлыг хандуулж, бүх нийтийг эрүүл мэндийн даатгалд хамруулах, цар тахалд бэлэн байх, урьдчилан сэргийлэх болон хариу арга хэмжээ авах, сүрьеэгийн асуудлаар өндөр түвшний гурван уулзалт зохион байгуулан, улс төрийн тунхаглалууд баталж байгаа нь дээрх чиглэлээр гаргаж буй олон улсын хүчин чармайлтад чухал хувь нэмэр оруулна  гэдэгт итгэлтэй байна.  

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөтөлбөрт дээрх уулзалтуудаас гарах зорилтуудыг тусган хэрэгжүүлэх болно.

Монгол Улс Дэлхийн эрүүл мэндийн Ассамблейн 2 дахь тусгай чуулганаар гаргасан шийдвэрийн дагуу Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээ авах тухай Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-аас батлах олон улсын эрх зүйн баримт бичиг”-ийн төслийг боловсруулах яриа хэлэлцээг бүрэн дэмжиж, хувь нэмрээ оруулан ажиллахаа илэрхийлж байна.

Олон улсын эрх зүйн энэхүү баримт бичгийг байгуулснаар тахал өвчинтэй тэмцэхэд нэн шаардлагатай вакцин, эмчилгээ, оношилгоог дэлхийн хүн амд илүү тэгш, хүртээмжтэй хуваарилахад чухал ач холбогдолтой болно гэдэгт итгэж байна.  

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын хүнд цаг үеийг хүн төрөлхтөн хохирол багатай даван туулахад онцгой үүрэг гүйцэтгэсэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон дэлхийн өнцөг булан бүрд хүн төрөлхтний амь нас, эрүүл мэндийн төлөө өөрийн амь насаа үл хайрлан хүчин зүтгэсэн тус байгууллагын бүх ажилтан, албан хаагчдад, мөн ДЭМБ-ын Ерөнхий захирал, доктор Тедрос А.Гебрейесус танд Монголын ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Цаашид Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үүрэг оролцоо, байр суурийг бэхжүүлэх, үйл ажиллагааны цар хүрээг нь өргөжүүлэхэд бүх талаар дэмжин хамтран ажиллахыг гишүүн улс орнуудад уриалж байна.

Эрхэм чуулганы дарга аа,

Энэ жил Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсны 75 жилийн ой тохиож байна.

Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг эрхэмлэгч, ардчилсан Монгол Улс төр, нийгэм, соёл, эдийн засгийн чиглэлээр хүний эрхийг хангах, жендэрийн тэгш эрхийг баталгаажуулсан зарчмыг Үндсэн хуульдаа тунхагласан.

Жендерийн тэгш бус байдлаас ангид дэлхий ертөнцийг бий болгох нь бидний нийтлэг зорилго бөгөөд үүний төлөө хамтран ажиллах нь бидний хамтын үүрэгхариуцлага юм.

Аливаа улс үндэстний эв найрамдалхөгжил цэцэглэлтгэр бүлийн сайн сайхан бүхэнд эмэгтэйчүүдийн үүрэгоролцоо онцгой чухал байдгийнадил хүн төрөлхтний аюулгүй байдалхөгжил дэвшилд эмэгтэйчүүдэмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо асар чухал юм.

Монгол Улс өнгөрсөн зургаадугаар сард Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг эх орондоо амжилттай зохион байгуулсан бөгөөд хүн төрөлхтний өмнө болон олон улсын харилцаанд тулгамдаж буй дэлхий нийтийн энх тайван, аюулгүй байдал, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал зэрэг асуудлын шийдлийг нухацтай хэлэлцэж, Улаанбаатарын тунхаглал хэмээх төгсгөлийн баримт бичгийг баталсан.

Бид энэхүү амжилтаа ахиулж, 2024 онд Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ыг Монгол Улсад зохион байгуулах саналыг дэвшүүлэн ажиллаж байна.

Уг санаачилгыг дэмжин хамтран ажиллахыг дэлхийн улс орнуудад уриалж байна.  

Эрхэм чуулганы дарга  аа,

Олон улсын харилцааны дэг журам, хэм хэмжээ эрс өөрчлөгдөж буй энэ цаг үед олон талт хамтын ажиллагаа, олон улсын хамтын нийгэмлэгийн гүйцэтгэх үүрэг оролцоо, ач холбогдол улам бүр нэмэгдэж байна.

Иймээс НҮБ-ын шинэчлэлийг эрчимжүүлэх, ялангуяа НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн шинэчлэлийн яриа хэлэлцээг урагшлуулахад гишүүн улс орнууд идэвх санаачилгатай оролцох нь чухал хэмээн Монгол Улс үзэжбайна.  

Ирэх 2024 оны есдүгээр сард “Сайн сайхан ирээдүйн төлөөх олон талт хамтын ажиллагааны шийдлүүд” сэдвийн дор болох Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт нь НҮБ-ын Дүрмийн зарчмуудыг бататгах, олон талт хамтын ажиллагааны үзэл санааг сэргээх, авсан амлалтуудыг биелүүлэх, дэлхий нийтийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, гишүүн орнуудын дунд итгэлцлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна.

Өнөө цагт улс, үндэстнийхээ хувь заяа, хөгжил  цэцэглэлтийг чиглүүлэн залж яваа удирдагч Та бүхний ирээдүй хойч үеийнхний эрх ашигт нийцсэн, дэлхий дахины энх тайван, аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд ээлтэй, алсыг харсан ухаалаг бодлогосанал санаачилгыг хүн төрөлхтөн хүлээж байгаа нь дамжиггүй.

Хүн төрөлхтний амар амгалан, даян дэлхийн энх тайван, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө хамтдаа хүчин зүтгэцгээе.

Мөнх хөх тэнгэр хүн төрөлхтөн биднийг өнө мөнхөд ивээх болтугай.

Анхаарал хандуулсанд баярлалаа” гэлээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Яармаг, Хархориныг холбосон гүүрийн ажил 70 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Нийслэлд бүтээн байгуулалтын ажил энд тэнд л өрнөж байна. Яармагийг Хархорин руу холбосон гүүрийн ажлыг онцолж болно. Содон хорооллоос Гэмтлийн эмнэлэг хүртэлх замын хөрс хуулалтын ажил эхэлж том гүүрний ажил эхэлж байгаа. Бүтээн байгуулалтын үйл явцыг газар дээрээс нь сурвалжиллаа. Яармагийн гуравдугаар буудлаас чанх хойшоо Хархорины чиглэлд хийж буй гүүрэн байгууламж руу очиход залуус шоргоолж шиг ажиллаж байна. Тэд яг Туул голын дээгүүр гүүр тавих ажлынхаа ард үндсэндээ гарчээ. Зарим газраар голын урсацыг нь шороо овоолж байгаад ажилладаг юм байна. Өчигдрийн байдлаар хучилтын ажилдаа шамдаж байв. Энд 200 орчим залуус байрлаж ажиллаж байгаа гэнэ. Онцлог нь гэвэл энэ гүүрийн монгол инженерүүдийн ур ухаанаар монгол залуус гүйцэтгэж ажиллаж байна. Барилгын ажил төгсгөлийн шатандаа орж байгаа нь босч буй бүтээн байгуулалтаас анзаарагдаж байв.

Гүүрийн ерөнхий инженерээр П.Норовсүрэн гэх эмэгтэй ажиллаж байгаа гэнэ. Ар араасаа ундарсан их ажлынх нь чөлөөгөөр түүнтэй хөөрөлдөж зарим зүйлийг тодрууллаа.

-Ажил хэдэн хувьтай явж байна вэ?

-Бүтээн байгуулалтын ажил 2022 оны есдүгээр сард эхэлсэн. Яг жилийн ард ажлын гүйцэтгэл 74 хувьтай үргэлжилж байна. Манай төслийн хүрээнд нийт гурван гүүрийн ажил үргэлжилж байна. Хойно Дунд голд гэхэд 54.8 метр урт гүүр барьж байгаа. Тэнд “Тэргүүн саруул зам” компани ажиллаж байна. Гурван төслийн хувьд гүйцэтгэл нь 70 гаруй хувьтай явж байна.

-Та бид хоёрын зогсож байгаа энэ гүүр хэзээ ашиглалтад орохоор байна вэ?

-Энэ жилийн аравдугаар сарын 31-нд ашиглалтад оруулах гэрээтэй ажиллаж байна.

-Бүтээн байгуулалт нэлээн явжээ. Хугацаандаа ашиглалтад орж амжих нь уу?

-График төлөвлөгөөний дагуу бүх хүчин чадлаа бүрэн дайчлаад л ажиллаж байна. Яг Яармагийг Хархоринтой холбосон том гүүрний бүтээн байгуулалтын ажил 70 орчим хувьтай үргэлжилж байна.

-Энэ хаанаас эхлээд яг аль замд нийлэх гүүр вэ. Ажил хүлээлгэж өгөхөд сар гаруйн л хугацаа үлдсэн байна шүү дээ.

-Наадамчдын авто замаас Энхтайваны өргөн чөлөөг холбосон барилгын ажил л даа. Яармагаас Барсын баруун тал, 32-ын гүүрээр холбогдох бүтээн байгуулалт. Хархоринтой холбогдоно гэж хэлж болно. Энэ нь уртаараа Монголд хоёрдугаарт орно. Яг энд 200 гаруй залуус өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл тасралтгүй ажиллаж байна. Зарим тохиолдолд цаг сунгаж ажиллах нь ч бий. Үүнийг зөвхөн монгол ажилчид бүтээж байгаа. Хугацаанд нь ашиглалтад оруулахаар бүгд л зүтгэж байна. Том хэмжээний бүтээн байгуулалтаа өөрсдөө босгох чадалтай болсон гэдгээ баталж харуулахыг зорьж байна” гэв. Ийн хөөрөлдөөд тэр ажлаа үргэлжлүүлэхээр талбай руу алхав. Энэ гүүрийг босгоход шаардлагатай түүхий эдийн цөмийг нь дотоодын аж ахуйн нэгжүүд нийлүүлсэн гэдгийг тэд онцлов. Яармаг Хархориныг холбосон энэ гүүр хоёр урсгал, зургаан эгнээтэй. Энхтайваны гүүртэй харьцуулахад хоёр дахин өргөн гэсэн үг. Ар араасаа цуваад түгжрээд нам зогсчихгүй юм байна. Энэ том бүтээн байгуулалтын түүхий эдийн цөмийг нь дотоодын аж ахуйн нэгжүүд нийлүүлжээ. Энэ их байгуулалтын тэр их төсөв дотоодын зах зээлд шингэж байна гэсэн үг.

Гүүрийн ашиглалтад орох хугацаа нь аравдугаар сарын 31. Юу юугүй тулж ирчихээд байна. Залуус ч хугацаанд нь ашиглалтад оруулахаар амсхийх завгүй хөдөлж байна. Дээрх хугацаанд хараахан амжихааргүй юм уу гэж анзаарсан. Инженер эмэгтэй ч хугацаандаа ашиглалтад орох эсэх талаар баттай хариу хэлээгүй. Ашиглалтад орох хугацаа хойшоо бага зэрэг сунаж болох ч Дарханы зам шиг хэдэн он дамжиж домог болохгүй байх. Машиндаа хонох нь холгүй түгжирдэг яармагчууд энэ жилдээ биш юм аа гэхэд ирэх оны эхний хагаст багтаад сэлүүхэн замаар тааваараа давхих нь. Энэ гүүр боссоноор Нисэх, Яармагийнхан уулын зам, Яармагийн гүүр, удахгүй босох шинэ гүүр гээд гурван сувгаар хотын төв рүү “урсах” юм.

Түүнчлэн Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй буюу Гэмтлийн эмнэлгийг Содон хороололтой холбох олон түвшний огтлолцлын авто зам, гүүрэн байгууламжийн ажлын газар чөлөөлөлтийн ажил бараг дуусчээ. Нэг гудамжны 4-5 айлтай газар чөлөөлөх асуудал дээр ажил гацаад байсан бол энэ нь бараг шийдэгдсэн гэнэ. Яг зам явах газарт үйл ажиллагаа явуулж хоёр давхар барилгыг есдүгээр сарын 18-нд буулгажээ. Энэ барилгын нэгдүгээр давхарт хүнсний дэлгүүр, хоёрдугаар давхарт нь кимчиний цех үйл ажиллагаа явуулж байсан гэнэ. Хүнсний дэлгүүрийн эзэнтэй тохиролцож доод талд нь шинээр газар олгож, нүүлгэхээр болсон байна. Одоо ганц хашааг л буулгаагүй байлаа. Энэ хашаанд хоёр эсгий гэрээс өөр юу ч харагдсангүй. Хүн ч алга. Энд гүйцэтгэгчээр ажиллаж байгаа “Монгол зам” группийн инженер н.Нямдагвын онцолж байгаагаар газар чөлөөлөх асуудал үндсэндээ шийдэгдсэн гэнэ. Зөвхөн ганцхан айл дээр л торж ажил гацчихаад байгаа бололтой. Тун удахгүй ойлголцож ажлаа хэвийн үргэлжлүүлэхээр хэлэлцэж байгаа аж.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын дарга Г.Баярсайхан “Гэмтлийн эмнэлгээс Содон хороолол, Толгойт хүрэх авто зам зургаан эгнээтэй, хоёр талдаа тойрогтой, гүүрэн гарцтай. Энэ зам ашиглалтад орсноор Энхтайваны өргөн чөлөөний замын ачааллыг 50 хувь бууруулна гэж тооцоолсон. Замын ажлыг “Монгол зам групп” ХХК гүйцэтгэж байна. 2024 оны зургадугаар сард уг ажлыг хүлээлгэн өгч дуусгахаар төлөвлөсөн” гэх мэдээллийг хэлж байна. Нийслэлийн зүгээс газар чөлөөлөх асуудлыг бүрэн шийджээ. Одоогоор хөрс хуулах ажил үргэлжилж байгаа гэнэ. Ирэх оны зургадугаар сар гэхэд хотын баруун захаас төв рүү урсах том бүтээн байгуулалт ашиглалтад орох нь. Ингэснээр баруун хотын төв рүү урсах замын хөдөлгөөний ачаалал үндсэндээ шийдэгдэхийг инженерүүд онцолж байгаа юм. Дэлхийн жишиг хотууд гүүрэн байгууламж, давхар зам байгуулж түгжрэлийг давж гарсан байдаг. Улаанбаатар ч энэ жишгээр л урагшилж байна.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг-ангиллын-баннер

А.Батпүрэв: Бодит цалинг өсгөхийн тулд бүтээмжийг нэмэгдүүлэх ёстой DNN.mn

Эдийн засагч А.Батпүрэвтэй ярилцлаа

-Иргэдийн цалин үнийн өсөлтийг дийлэхгүй байгаад нийгэм бухимдалтай байна. Тэгэхээр цалингийн хэмжээг ахиулахын тулд төрийн зүгээс ямар бодлого хэрэгжүүлэх ёстой вэ?

-Цалин нь иргэдийн гол орлого болохоор амьжиргааны түвшинтэй шууд холбоотой. Үүнээс гадна иргэдийн боловсрол, ур чадвараа дээшлүүлэх хүсэл эрмэлзэлд эергээр нөлөөлдөг. Тэр утгаараа эдийн засгийн нэг чухал нөөц болох хүмүүн капиталын хөгжилд голлох үүрэгтэй. Хөдөлмөр эрхлэлт нь улс орны эдийн засгийн өсөлтийн амин чухал хөдөлгөгч хүч юм. Учир нь төрөөс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, иргэдийн хөдөлмөрийн орчныг сайжруулах, бодит цалинг нэмэгдүүлэхэд оролцох зайлшгүй шаардлага тулгардаг.

Монгол Улсын дундаж цалин сүүлийн таван жилд 60 хувь өсч 1.5 сая төгрөг болсон байна. Байршлаар нь харвал уул уурхайн дагасан Орхон ба Өмнөговь аймгууд хамгийн өндөр цалинтай байна. Гэвч энэ хугацаанд бодит цалин арван хувиар л өсчээ. Иймд ажилчдын худалдан авах чадварыг хамгаалах зорилгоор бодит цалингийн өсөлтөд анхаарах шаардлага тулгарч байна.

Том дүр зургаар нь авч үзвэл төрөөс иргэдийн цалингийн бодит орлогыг нэмэгдүүлэхийн тулд эдийн засгийн өсөлтийг бий болгох, бүтээмжийг нэмэгдүүлэх, инфляцийг нам тогтвортой байлгах ажлуудаа сайн хийх ёстой. Харин микро түвшинд шууд оролцдог үндсэн арга хэлбэр нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ, цалингийн орлогын татварыг оновчтой тогтоох юм.

-Төрийн албан хаагчдын цалин саяхан нэмэгдсэн. Энэ нь бодит цалинг өсгөхөд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Манай улсад албан ёсоор байнгын ажил хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 20 орчим хувь нь төрийн байгууллага, төрийн өмчит компаниудад ажиллаж байгаа гэдэг. Энэ бол хувийн хэвшил давамгайлсан чөлөөт эдийн засагтай орны хувьд өндөртөө орохоор тоо. Тийм ч учраас төрийн албан хаагчдын цалин нэмэгдэх нь хөдөлмөрийн зах зээл дэх нэг өрсөлдөгч гэдэг утгаараа хувийн хэвшлийн цалинд тодорхой нөлөө үзүүлж болох юм. Гэхдээ төрийн албан хаагчдын тооны гол цөмийг бүрдүүлдэг эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын хувьд угаасаа хувийн хэвшилд илүү өндөр цалинтай байдаг. Иймд орлуулах нөлөө нь бага.

-Манай улс импортлогч орон. Гэтэл цалингийн хэмжээ дэлхийн дунджаас ч доогуур байдаг. Ийм бага цалингаар дэлхийн зах зээлийн ханшаар заримдаа бүр өндөр үнээр худалдан авалт хийж байна. Тэгэхээр цалин хөлсний хэмжээгээ дэлхийн дундаж руу дөхүүлж очихын тулд хөдөлмөр эрхлэлтийг хэрхэн дэмжих вэ?

-Хөдөлмөрийн нийлүүлэлт болон бүтээмжийн өсөлт нь эдийн засгийн өсөлтийг тодорхойлдог. Гэвч манай улсын эдийн засгийн өсөлт болон ажилгүйдлийн түвшин харилцан хамаарал бага явж ирсэн. Энэ нь манай эдийн засгийн дөрөвний нэгийг бүрдүүлж буй уул уурхайн салбар нь ажиллах хүчийг бага шингээж байгаатай холбоотой юм. Уул уурхайн салбарт бүтээмж бусад салбартай харьцуулахад өндөр байдаг. Гэтэл хөдөө аж ахуйн салбарт уул уурхайгаас тав дахин их хүн ажилладаг боловч бүтээмж нь 8.6 дахин бага байгаа. Үүнээс болоод хөдөө аж ахуй, үйлчилгээний салбарт цалин бодитой өсөхгүй байгаа юм. Товчхондоо бүтээмж, цалингийн өсөлт өндөр байгаа уул уурхайн салбарт хөдөлмөрийн нийлүүлэлт нь эрэлтээсээ өндөр. Харин бусад салбарт нийлүүлэлт нь хомс буюу бүтцийн ажилгүйдэл бий болоод байна. Тиймээс хөдөлмөрийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд цалинг өсгөх шаардлагатай. Цалин өсгөхийн тулд салбарын бүтээмжийг нэмэгдүүлэх ёстой.

-Ингэхэд халамжийн бодлого хөдөлмөр эрхлэлтэд яаж нөлөөлж байна?

-Саяхан “Нээлттэй Нийгэм Форум”-ын захиалгаар манай судлаачид судалгаа хийсэн. Үр дүнгээс нь үзэхэд халамжийн бодлого хөдөлмөр эрхлэлтэд шууд нөлөөлж байна. Тодруулбал, судалгаанд авч үзсэн хөдөлмөрийн насны хүн амын хөдөлмөр эрхэлдэг болон хөдөлмөр эрхэлдэггүй байдалд нийгмийн халамжид хамрагддаг эсэх нь бодитой нөлөөтэй байгаа юм. Судалгаанаас харахад халамж авдаг иргэдийн хувьд халамж авдаггүй иргэдтэй харьцуулахад 12.1 хувиар доогуур хөдөлмөр эрхлэх магадлалтай. Эрэгтэйчүүдийн хувьд халамж авдаг байх нь хөдөлмөр эрхлэх магадлалыг 15.5 хувиар бууруулж байгаа нь эмэгтэйчүүдээс харьцангуй өндөр байна.

-Хувийн хэвшлийнхэн цалингийн өсөлтийг дэмжихийн тулд юу хийх ёстой вэ. Ямар шийдэл байна. Цаашлаад бидэнд эдийн засгаа тэлэх ямар боломжууд байгаа вэ?

-Эдийн засгийг тэлэх гэдэгт өсөлт, төрөлжилт аль алиныг нь багтаана гэж ойлгож байна. Өсөлтийг дэмжихийн тулд өнөөдөр бид төр буюу төсвөөр дамжуулан орлого хуваарилах юм уу төрийн өмчит компаниудыг улам томруулснаар сайн үр дүнд хүрэхгүй. Энэ бол онолын хувьд төдийгүй бодит амьдрал дээр одоо нэгэнт нотлогджээ. Сүүлийн 20 жилд манай улсын төсөв 30 дахин томорсон. Гэвч өрхийн орлого ердөө арав дахин нэмэгдсэн. Үр дүнд нь хувийн хэвшил шахагдаж нэг хүнд ногдох ДНБ 4000 орчим долларын хавьцаа арав гаруй жил гацлаа. Иймд эдийн засгийн өсөлтийг дорвитой томоор нь өөрчилье гэвэл эдийн засгийг нээлттэй болгоё. Гадаад, дотоодын хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг салбар бүрд татах, бас айл өрхийн санхүүгийн чадавхыг бий болгох хэрэгтэй байна. Яг орон сууц, мал хувьчилсан шиг, хилээ нээж бүх хүн гадаад паспорт аваад наймаанд явдаг болсон шиг реформын шинжтэй өөрчлөлт хиймээр байна. Үүнийг хийх боломжит гарц нь төрийн мэдэлд байгаа уул уурхайн ордууд, тэдгээрийг эзэмшиж буй ТӨК-иудыг иргэддээ эзэмшүүлэх. Мөн иргэн бүрдээ газар өмчлүүлэх явдал байж болох юм. Аль алийг нь сайтар судлаад оновчтой хэрэгжүүлж чадвал Монголын эдийн засаг үсрэнгүй хөгжинө. Мөн эдийн засаг урт хугацаанд тогтвортой хөгжих тамир тэнхээг нь бүрдүүлэхийн тулд одоо нэгэнт бий болсон “Голланд өвчин”-ий сөрөг нөлөөг анагаах орлогын зөв менежмент хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж бий болгосон үр өгөөжөөсөө уул уурхайн бус, нэн ялангуяа олон улсад өрсөлдөх боломжтой салбаруудаа хөгжүүлэх хөрөнгө оруулалт хийх шаардлагатай байна. Дахиад л улс төр, засгаас хамааралтай байдлаар хуваарилах биш жинхэнэ утгаар нь Үндэсний баялгийн санг байгуулж хараат бусаар ажиллах боломжийг нь бүрдүүлж өгөх нь чухал.

-Ер нь Монгол Улсад дундаж давхаргыг яаж нэмэгдүүлэх вэ?

-Манай орны хувьд нийгмийн хамгааллын зардал дэлхийн дунджаас өндөр. Өөрөөр хэлбэл, өндөр орлоготой улс оронтой жишихүйц хэмжээнд байна. Уг нь цалин, хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүлж, нийгмийн халамжийг бууруулах ёстой. Мөн бага орлоготой өрхийн гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлснээр нийгэм болон эдийн засагт эерэг нөлөө авчрах боломжтой. Ингэснээр хөдөлмөрийнхөө үр шимээр боломжийн амьдардаг дундаж давхаргыг бий болгох нөхцөл бүрдэнэ. Мэдээж хэрэг дундаж давхарга гэдгийг цалин гэх мэт орлогын абсолют тоогоор биш амьдралын чанараар нь тодорхойлох нь зүйтэй. Ингэж авч үзвэл дундаж давхаргыг нэмэгдүүлэх, бэхжүүлэх бодлого нь эдийн засгийн тогтвортой, олон тулгуурт өсөлт, нийгмийн цогц арга хэмжээнээс бүрдэх учиртай.