Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ӨМНӨГОВЬ АЙМАГ, ДАЛАНЗАДГАД СУМ: Өмнөговь аймгийн 2020 оны “Онцлох хүүхэд” шагнал гардууллаа

2020 оны “ОНЦЛОХ ХҮҮХЭД” шагналд үндэсний болон олон улс, тив дэлхийн түвшинд оюун ухаан мэдээллийн технологи, спорт, байгаль хамгаалал, хүмүүнлэг, сайн үйлсийн төрөлд манлайлсан хүүхдүүдэд шагнал гардууллаа.

Үүнд: 1. Техник сэтгэлгээ шинэ санаачилга төрөлд Э.НАНДИНБОЛОР

2. Сурлагын амжилт төрөлд Цогтцэций сумын Нэгдүгээр сургуулийн сурагч Ө.Ёндонжунай

3. Урлаг уран бүтээл төрөлд Ханхонгор сумын Соёл урлагийн төрөлжсөн сургалттай сургуулийн сурагч М.Саруулбаяр

4. Оюуны спортын төрөлд Даланзадгад сумын Тавдугаар сургуулийн 5А ангийн сурагч М. Занданшагай

5. Оюуны спортын төрөлд Даланзадгад сумын Долдугаар сургуулийн сурагч Б.Дэлгэрцэцэг

6. Эх орны түүх, соёл өв уламжлалын төрөлд Даланзадгад сумын Хоёрдугаар сургуулийн 11Б ангийн сурагч Б.Энхжин

7. Оны шилдэг хурдан морь уралдаанч хүүхэд төрөлд Ханхонгор сумын хурдан морь унаач хүүхэд Т.Сандуйманлай

8. Хүүхдийн оролцооны өөрийн удирдлагын байгууллага төрөлд Даланзадгад сумын Дөрөвдүгээр сургуулийн Сурагчдын өөрийн удирдах зөвлөл

9. Багийн амжилт төрөлд Даланзадгад сумын Хоёрдугаар сургуулийн мэтгэлцээний “Мэргэн” клуб тус тус шалгарлаа.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ТӨВ АЙМАГ, ЗУУНМОД СУМ: Аймгийн ИТХ-ын дарга Ц.Жамбалсүрэн сумдад ажиллав

Аймгийн ИТХ-ын дарга бөгөөд аймгийн Гамшигийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга Ц.Жамбалсүрэнгээр ахлуулсан ажлын хэсэг сумдад ажиллалаа. Энэ үеэр сумдын өвөлжилтийн бэлтгэл бэлэн байдалтай танилцаж, зөвлөмж үүрэг чиглэл хүргүүлэв. Улс орон даяар тархаад буй шинэ төрлийн коронавируст цар тахлын үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээний талаар сургалт зохион байгуулж зөвлөгөө мэдээлэл өглөө.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ХӨВСГӨЛ АЙМАГ, МӨРӨН СУМ: Аймгийн Засаг дарга Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа

Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын үеэр аймгийн Засаг даргын зүгээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн үйл ажиллагааг иргэдэд ил тод, нээлттэй байлгах ёстойг мөн онцолж “Төрөөс иргэдэд үзүүлж буй халамж хүрэх ёстой эзэндээ хүрч, иргэдийн бодит амьдралд нийцсэн байх ёстой” гэлээ.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ХЭНТИЙ АЙМГИЙН ЦЭНХЭРМАНДАЛ СУМ: 91 литр 800 грамм цус өгч, 739 хүний амь аварсан Н.Уртбаярыг алдаршуулъя

Хэнтийн Цэнхэрмандалаас бидэнд мэдээ ирлээ. Тус суманд Монголын энэрэнгүй үйлстэн, хүндэт донор Н.Уртбаяр ажиллаж амьдарч байна. Н.Уртбаяр нь 1985 онд донорт элсэж түүнээс хойш 91 литр 800 грамм цус өгч, 739 хүний амь аварч байсан энэрэнгүй үйлстэн юм. МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан Равдан зангийн Самдандовж “Таны гавьяа хөдөлмөрийн баатрын гавьяатай эн тэнцэнэ” гэж хэлж байсан юм. Хүндэт донор тэрээр 2008 онд ходоодны цус алдалттай өвчтөнд нэг өдөрт нэг литр 800 грамм цусыг хэдхэн минутын зайтай амарч байгаад өгч байсан. Энэ тухайгаа “Өвчтэй хүний ам, хамраас цус садарч урсаад, их эвгүй байсан. 20 граммын бүдүүн зүүгээр хоёр сувилагч ээлжлээд л цус аваад нөгөө хүн рүүгээ дамжуулна. Одоо бодоход их бүдүүлэг байж дээ. Тэр өдөр өглөө 10 цагт очоод 14 цаг болоход нэг литр 800 грамм цус авчихсан байсан. Мөн миний бие Цэнхэрмандал сумын Саран гэж хөгшинд нэг литр 500 грамм цус өгч байлаа. Г.Оюунбилэг эмч “Уртаа ах аа, болих уу даа” гэж хэлж байсан. Тэгэхэд нь би “Та бол тангараг өргөсөн эмч хүн, би хүний эрүүл энхийн төлөө явж байгаа хүн, наад хүнээ цаашаа явахыг нь харах уу, эсвэл ирэхийг нь харах уу” гэсэн. Нэг литр 600 гаран цусыг шахахад нөгөө өвчтөний цус тогтоод эхэлсэн байдаг. Өдгөө тэр өвчтөн маань 80 насыг зооглож, 10 жил болоход ганц ч удаа эмнэлэгт хэвтээгүй Мөнгөнморьтод амьдарч байна” хэмээн бахдал дүүрэн хэлдэг. Ийм л хүндэт донор, 739 хүний амийг аварсан энэрэнгүй үйлстэн өдгөө “Алтан донор” цолоо ч авч чадахгүй, хөдөө суманд чимээгүйхэн аж төрж байна. 150-иас дээш хатгуулсан бол “Алтан донор” болдог, гэвч энэ хүн 176 удаа хатгуулж, 91 литр цусаа бусдад өгчээ. Мөн Дорнодын хилийн цэрэгт байсан Оросын хурандаад 550 грамм цус өгч байсан гээд түүний гавьяа барагдахгүй. Энэ сайхан эгэл баатар энэрэнгүй үйлстэн Уртбаярыг алдаршуулж, гавьяа зүтгэлийг нь төр түмэнд мэдрүүлэхийг “Өдрийн сонин”-ы хамт олноос хүсье.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ДОРНОГОВЬ АЙМГИЙН САЙНШАНД СУМ: Ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг бүртгэгдээгүй байна

Дорноговь аймгийн Цагдаагийн газрын мэдээллээр эхний 11 сарын байдлаар 382 хэрэг бүртгэгдэж, гэмт хэргийн улмаас 119 хүн гэмтэж, 15 хүн нас барсан байна. Бүртгэгдсэн гэмт хэргийн тоо өмнөх оны мөн үеэс 180-аар буюу 32 хувиар, гэмтсэн хүний тоо 96 буюу 44.6 хувиар, нас барсан хүний тоо 31 буюу 67.4 хувиар тус тус буурсан аж. Харин үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг, цэргийн албаны эсрэг гэмт хэрэг, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг бүртгэгдээгүй байна.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​СЭЛЭНГЭ АЙМГИЙН СҮХБААТАР СУМ: Хоёрдугаар ээлжийн баг ажилдаа орлоо

Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Ковидын тасагт эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн биеийн байдал хөнгөн, эмчилгээ хэвийн үргэлжилж байна. Энэ тасагт эхний ээлжийн дөрвөн эмч, ажилтнууд 14 хоног ажиллаж үүргээ гүйцэтгэлээ. Өнөөдрөөс дараагийн хоёрдугаар ээлжийн баг өвчтөнүүдэд эмчилгээ, асаргаа, тусламж үйлчилгээг үзүүлэхээр ажилдаа ороод байна. Сэлэнгэ аймагт вирусийн тохиолдол сүүлийн хэд хоногт бүртгэгдээгүй гээд тайвширч болохгүй. Гэрээсээ гарч олон хүнтэй уулзах, бусадтай нийгмийн харилцаанд орохгүй улс, аймгийн Онцгой комиссын шийдвэрийг мөрдөж ухамсартай байхыг аймгийн Онцгой комиссоос нийт иргэддээ онцгойлон сануулж, анхаарууллаа.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​УВС АЙМГИЙН УЛААНГОМ СУМ: Брэндийн зөвлөл байгууллаа

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн санаачилгаар Увс аймагт Брэндийн зөвлөл шинээр байгууллаа. Тус зөвлөл нь Увс аймгийн онцлогт тулгуурласан нэгдсэн нэг брэнд гаргаж гадаад, дотоодын зах зээлд сурталчлан таниулах, борлуулалтын нэгдсэн сүлжээг үүсгэн, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих замаар аймгийн эдийн засагт орлогын шинэ эх үүсвэрийг бий болгох зорилготой аж.

Аймгийн Засаг дарга Ч.Чимэдээр ахлуулсан уг зөвлөлийн дэргэд Ажлын алба байх бөгөөд бүрэлдэхүүнд нь аймгийн хөгжлийн тэргүүлэх салбарт харьяалагдах төрийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил, олон нийтийн байгууллагын төлөөллүүд орж ажиллах юм байна.

Увс аймаг Брэндийн зөвлөлтэй болсноор ард иргэдийн дунд ажлын байр нэмэгдэж, орлогын эх үүсвэрүүд шинээр бий болох юм.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ХӨВСГӨЛ АЙМАГ, ТОСОНЦЭНГЭЛ СУМ: Амны хаалт тогтмол зүүж хэвшлээ

Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд 2020 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн одоог хүртэл сумын хэмжээнд 126 төрийн албан хаагч хуваарийн дагуу сумын эргүүл, шуурхай штабын жижүүр, засмал зам дагуух постонд хуваарийн дагуу ажиллаж иргэдэд шаардлага хүргүүлэн хяналтыг хийж ажиллаж байна. ААН, албан байгууллагаар үйлчлүүлж буй иргэд хүн хоорондын зайг баримтлан, амны хаалтаа тогтмол зүүж хэвшлээ. Тосонцэнгэл суманд УБ /199/ Дархан /3/ Эрдэнэт /8/ Сэлэнгэ /26/ Өмнөговь /4/ тус тус нийт 240 иргэн эмнэлгийн хяналтанд гэрээр тусгаарлагдаж баг хариуцсан эмч, Засаг дарга нар заавар зөвлөгөө өгч гэрээ байгуулан хяналтыг сайжруулан ажиллаж байна. Сумын Онцгой комисс, шуурхай штаб.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ДАЛАНЗАДГАД СУМ: “Залуусын давлагаа” сайн үйлсийн аяны хүрээнд 30 өрхөд тусламж үзүүлэв

Өмнөговь аймгийн Залуучуудын холбооноос зохион байгуулсан “Залуусын давлагаа” сайн үйлсийн аян амжилттай өрнөж Даланзадгад сумын 8 багийн 30 өрхөд нэг сарын хоол хүнс, түлшний дэмжлэгийг үзүүллээ. “Залуусын давлагаа” сайн үйлсийн аянд нэгдэж хандив өгсөн Залуучуудын холбооны тэргүүлэгч, гишүүд болоод нийт хандив өгсөн иргэддээ талархал илэрхийлье.

Categories
амьдралын-өнгө мэдээ нийгэм

​ТӨВ АЙМАГ, БАЯНЖАРГАЛАН СУМ: Сумын эрүүл мэндийн төвийг магадлан итгэмжлэлд амжилттай хамрууллаа

Магадлан итгэмжлэлийн шинжээчийн баг 2020 оны арванхоёрдугаар сарын 17-18-ны өдрүүдэд Баянжаргалан сумын Эрүүл мэндийн төвд ажиллаж магадлан итгэмжлэлд хамруулах үнэлгээг цахим хэлбэрээр амжилттай зохион байгууллаа. Үнэлгээг хийхдээ эмнэлгийн гадна болон дотор обход үзлэг, бүх өрөө, тасалгаанд тойром үзлэг хийн гардан үйлдлийг амбу, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, отсас ажиллуулж үзсэн бөгөөд хувийн хамгаалах хувцас хэрэгслийг эмнэлгийн жолооч өмсөж, тайлж үзүүлсэн нь өндөр үнэлгээ авсан байна. Шинэ шалгуур, цахим хэлбэрээр магадлан итгэмжлэлийн үнэлгээг зохион байгуулж, Баянжаргалан сумын “Эрүүл мэндийн төв нь сайн зохион байгуулалттай, техникийн ямар нэгэн саадгүй ажилласан” гэж үнэлэгдлээ.