Categories
мэдээ спорт

Азийн АШТ-ээс Ц.Уранзаяа мөнгөн медаль хүртжээ DNN.mn

Бөхийн төрлүүдийн U17, U23 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-30-ны өдрүүдэд Йордан улсын нийслэл Амман хотод зохион байгуулагдаж байна. Өчигдөр чөлөөт бөхийн U17 насны эмэгтэйчүүдийн 43, 49, 57, 65, 73 кг-ын барилдаан болж, шилдгүүд тодорлоо.

Манай тамирчдаас 73 кг-д оролцсон Ц.Уранзаяа мөнгөн медаль хүртжээ. Түүний жинд есөн тамирчин өрсөлдсөн бөгөөд манай тамирчин ¼ шигшээд Тайванийн тамирчныг 10-0, хагас шигшээд Казахстаны тамирчныг 4-1 харьцаатай ялж финалд Энэтхэгийн Кажал Кажалд 0-10 харьцаатай ялагдсан байна

Categories
мэдээ спорт

U17 насны ААШТ-д оролцох тамирчид Йорданыг зорилоо DNN.mn

Дэлхийн бөхийн нэгдэн холбооны календарчилсан төлөвлөгөөнд тусгасан бөхийн төрлүүдийн U17 насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн хоёр хоногийн дараа Йорданы Амман хотод эхэлнэ.

Найман өдөр үргэлжлэх тус тэмцээнд 19 тамирчин Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр, “Алдар” спорт хорооны дасгалжуулагч, гавьяат тамирчин Г.Мандахнаран, сонгомол бөхийн шигшээ багийн дасгалжуулагч С.Мөнхсүх нарын удирдлага дор оролцох юм. Энэ жилийн нас насны УАШТ-д багийн дүнгээр тэргүүлсэн дасгалжуулагч нар ААШТ-д оролцох баг тамирчдаа удирдаж байгаа нь энэ юм.

Энэ удаагийн тэмцээнд манай улсаас анх удаа сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 65 кг-д Т.Боргил оролцоно.

Categories
мэдээ спорт цаг-үе

Д.Энхтүвшин “BRICS-2024″ наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ DNN.mn

ОХУ-ын Казань хотноо зохион байгуулагдаж буй “BRICS-2024″ наадамд 27 спортын төрлөөр 89 орны 4751 тамирчид өрсөлдөж байна. Энэхүү наадмын гимнастикийн төрөлд 17 орны 70 гаруй тамирчин өрсөлдсөн бөгөөд Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин Д.Энхтүвшин хоёр хүрэл медаль хүртжээ. Тэрээр бариултай модон морь, турникийн төрөлд тус бүр гуравдугаар байр эзэлжээ.

Дээрх төрлүүдэд олимп, дэлхийн аварга Сергей Найдин, Никита Нагорный алт, мөнгөн медаль хүртсэн байна.

Categories
мэдээ спорт

Монгол Улс Азийн бүсийн биологийн олимпиадаас мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Узбекистан улсын Бухара хотод энэ сарын 8-14-ний хооронд зохион байгуулагдсан Авиценнагийн нэрэмжит Азийн бүсийн Биологийн олимпиадад Шинэ-Үе сургуулийн багш Д.Чинзориг, бэлтгэсэн хоёр сурагчийн хамт оролцжээ.

Тус сургуулийн 12-р ангийн сурагч Г.Мишээл мөнгөн медаль, 9-р ангийн сурагч У.Должинсүрэн шагналт байр эзэллээ. Азийн бүсийн Биологийн олимпиад анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 19 орны 100 гаруй сурагчид өрсөлджээ.

 

Categories
мэдээ нийгэм спорт

СОНИНЫ АРЫН НҮҮР: Монгол тамирчид ялаад уйлах биш, инээж сурмаар юм DNN.mn

Манай монгол тамирчид энд тэнд тэмцээн уралдаанд орж ялаад алтан медаль юм хум авч, аварга энэ тэр болж байгаа нь харагддаг. Бид ч ялж байгааг нь хараад сэтгэл хөдлөөд өөрийн үндэстнээрээ бахархаад омогшоод явчихдаг. Сайхан байдаг нуух юу байхав.

Харин ялалт байгуулсан тамирчид маань ялалт аваад баярлаж хөөрөхийн оронд гэнэт нугасхийгээд л нугалраад уйлаад унадаг. Нөгөө омогшиж хөөрч зориг орж байсан сэтгэл палхийгээд л хулчийгаад л явчих юм. Та нар тэгдэггүй ч байж магадгүй. Би лав үндэстнээ ийм дорой нялцгар байхыг харж чадахгүй нүд халтирдаг. Ялсан баатар омогтой хөөрүү, инээд ханиад нүүрэндээ тодруулсан тэвхгэр бардам байгууштай санагддаг. Дараагийн удаа ч би ялна, та нар надтай тэмцэлдээд үзээрэй. Үнс нурамд чинь хутгаад өнгөрнө гэж мэд гэсэн хэлэмж бүх биед нь тодорч байдаг байлгүй дээ. Тэгвэл манай тамирчид ийм байж чаддаггүй. Уйлаад л, азаар ялчихлаа гэдэг ч юм уу, дахиад би барахгүй, ёстой шонгүй юм байна гээд ч байгаа юм уу. Яагаад бүх ялалт байгуулсан тамирчид уйлж орилолдоод байна вэ. Эр нь ч тэр, эмэгтэйчүүд нь бол бүүр ч ярих юм байхгүй. Хагацал үзсэн амьтад, зовлонд уначихсан хүмүүс мэт орилолдоод унадаг. Энэ сонин, юм үзээгүй нялуун зангаа одоо боль оо, тамирчид аа. Та нар хатуу хөтүүг давж ялалт байгуулсан хүмүүс биш юм уу. Та нар хаттай, шулуун, гүдэсхэн, баатарлаг зан авиртай бол оо. Ийм нялцгай хүмүүс яаж тэмцэлддэг юм. Яаж бид хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхсэн ертөнцөд ноён нуруу гудайхгүй амьдрах юм бэ. Ялалт байгуулсан хүн уйлах биш, инээдэг юм шүү дээ. Ялаад уйлах бол ялалтын баяр гэж юм байхгүй гэсэн үг үү.

Ж.Сандагдорж

 

Categories
мэдээ спорт

Төв Азийн АШТ-д амжилт үзүүлсэн бадминтоны тамирчдыг хүлээн авч уулзав DNN.mn

Казахстан улсад зохион байгуулагдсан Бадминтоны Төв Азийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож ирсэн баг тамирчдыг МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн, Монголын Бадминтон сонирхогчдын холбооны ерөнхийлөгч Б.Баттүшиг хүлээн авч баяр хүргэлээ.

Манай тамирчдын хувьд энэхүү тэмцээнд U15, U17 насанд Тажикстан, Киргизстаны багийг хожиж хүрэл медаль хүртсэн бол, U17, насанд Ү.Өсөх-Ирээдүй, О.Түвшин эрэгтэй хосын төрөлд хүрэл, U15 насанд холимог хосын төрөлд Ц.Энхлэн, Х.Дөлгөөн нар хүрэл медаль хүртсэн юм гэж МҮОХ-ноос мэдээллээ. 

Categories
мэдээ спорт

Монгол Улсын U23 насны эрэгтэй шигшээ баг “FIBA 3×3 Nations League-2” тэмцээнд дахин түрүүлжээ DNN.mn

БНХАУ-д зохион байгуулагдаж буй “FIBA 3×3 Nations League, Stop-1” тэмцээн уржигдар өндөрлөсөн.

Тэгвэл уг тэмцээнд Монгол Улсын U23 насны эрэгтэй шигшээ багийн тамирчид хүчирхэг Хятадын шигшээ багийн эсрэг жигд гайхалтай тоглолтыг үзүүлж, тэмцээний аваргаар тодорсон билээ. Тэгвэл Монгол Улсын U23 насны эрэгтэй шигшээ баг БНХАУ-д зохион байгуулагдаж буй “FIBA 3×3 Nations League-2” тэмцээнд хоёр дараалан түрүүлжээ.

Categories
мэдээ спорт

Олон улсын тавцанд монгол шүүгч ажиллаж байна DNN.mn

БНХАУ-д зохион байгуулагдаж буй Азийн Оюутны аварга шалгаруулах 3х3 сагсан бөмбөгийн тэмцээнийг Монгол Улсын шүүгч Б.Бурмаа шүүж байна.

Тэрээр 3х3 сагсан бөмбөгийн олон улсын шүүгч юм.

 

Эх сурвалж: Mongolian 3×3 Basketball Association/MGL3x3 холбоо

Categories
мэдээ спорт цаг-үе

Монгол Улсын шигшээ баг түүхэндээ анх удаа “Эмэгтэйчүүдийн Дэлхийн Цуврал” тэмцээнд түрүүллээ DNN.mn

Нийслэлийн ЗДТГ, Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбоо хамтран “Ulaanbaatar Urban Festival”-ын хүрээнд “Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” болон “Улаанбаатар дэлхийн их дуулга” тэмцээнийг зохион байгуулж буй.

“Эмэгтэйчүүдийн дэлхийн гранпри” тэмцээнд манай шигшээ баг хасагдах шатанд Тайландын шигшээ багтай учраа таарч 21:13  харьцаатайгаар хожиж, хагас шигшээд шалгарлаа. Хагас шигшээд БНХАУ-ын U24 насны шигшээ багтай тоглож 15:14 харьцаатайгаар хожиж финалд шалгарлаа.

Categories
мэдээ спорт

Э.Содномпилжээ “Парис-2024” паралимпийн наадамд өрсөлдөх эрх нь баталгаажлаа DNN.mn

Олон улсын пауэрлифтингийн холбооноос “Парис-2024” зуны паралимпийн наадмын пауэрлифтингийн төрөлд өрсөлдөх зарим жингийн тамирчдын нэрсийг зарлалаа.

Энэ талаар Биеийн тамир, спортын улсын хорооноос “Тус наадмын эрэгтэйчүүдийн 107 кг-ын жинд дэлхийн чансааны оноогоор паралимпын алт, хүрэл медальт, ДАШТ-ий гурван алт, дөрвөн мөнгөн медальт, Дэлхийн цомын зургаан удаагийн аварга, Ази тивийн хошой аварга, дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Энхбаярын Содномпилжээ оролцох бөгөөд тэрбээр дэлхийн чансааны дэд байрт эрэмбэлэгдсэн амжилтаар зуны паралимпын наадамд оролцох эрх нь баталгаажиж байна.

Дэлхийн чансааны эхэнд Э.Содномпилжээгийн гол өрсөлдөгч болох Ираны тамирчин, дэлхийн аварга, “Ханжоу-2022” Азийн наадмын алтан медальт Гарибши Алиакбар бичигджээ. Э.Содномпилжээ анх “Рио-2016” паралимпын наадмаас хүрэл хүртсэн бол “Токио-2020” паралимпын наадмаас алтан медаль хүртсэн ба “Парис-2024” бол түүний гурав дахь паралимпын наадам” гэж мэдээллээ.