Японы нийслэл Токио хотноо мэргэжлийн сумо бөхийн тавдугаар сарын башё үргэлжилж байна. Их аварга Хакүхо М.Даваажаргалыг лхагва гаригийн барилдаанд аз тааран унагасан сэкивакэ Гоэйдо өчигдөр /V.21/ шинэхэн их аварга Какүрюү М.Анандтай барилдан бараг л унагасан гэж харагдсан юм. Гэтэл унаж яваа Какүрюүгийн магэ буюу үснийх нь орой боолтыг Гоэйдо нэг атгаснаа тавив. Энэ бол хориотой мэх. Яагаад Гоэйдо унаж яваа бөхийн үсэнд хүрчихэв ээ? Ийм тохиолдолд аль нэгэн хажуугийн шүүгч гар өргөн, бүх шүүгчид дэвжээнд дээр гарч ирэн зөвлөлдөж шийдвэр гаргадаг. Гэтэл өчигдөр шүүгчдийн хэн нь ч гар өргөсөнгүй. Харин барилдааныг харж суусан их аварга Хакүхо гар өргөснөөр шүүгчид яах ч аргагүй зөвлөлдөж, ялалтыг Какүрюүд өглөө. Энэ бол их аваргын үсэнд өрсөлдөгч нь гар хүрэн хориотой мэх хийж ялагдал хүлээж байгаа анхны тохиолдол юм байна.
Нөгөө талаар мэргэжлийн сумогийн аварга бөх барилдааны алдааг олж харан, нутгийн дүүдээ алдаж болох байсан нэг давааг нь авчирч өгсөн нь энэ дэвжээнд тэр бүр гараад байдаггүй ховор тохиол билээ.
Category: спорт
Монголын буудлагын спорт холбооны цомын төлөөх чансаа тогтоох тэмцээн өчигдөр боллоо. Уг тэмцээний дөрөвдүгээр шатанд хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, гавьяат тамирчин О.Гүндэгмаа дахин тэргүүлэв. Тэрбээр 583 оноогоор нэгдүгээр байрт шалгарсан бол 580 оноотой ОУХМ Ц.Мөнхзул хоёр, ОУХМ Т.Баярцэцэг 572 оноотой гуравдугаар байрыг тус тус эзэлжээ.
Буудлагын спортоос хэсэг хугацаанд хөндийрсөн О.Гүндэгмаа энэ сарын эхээр “Буудагч” клубийн нэрэмжит тэмцээнээс алтан медаль хүртэж өөрийн байр сууриа бататгасан. Тэрбээр ирэх есдүгээр сарын 6-20-нд Испанид болох ДАШТ-д өрсөлдөж 2016 оны олимпийн эрхийн төлөө цэц мэргэнээ сорих зорилготой бэлтгэлээ базааж байгаа юм.
Э.НОМИН
Бөхийн чөлөөт барилдааны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн тавдугаар сарын 16-18-ны өдрүүдэд Спортын төв ордонд боллоо. Тэмцээнд 20 гаруй байгууллагын 200 гаруй тамирчин өрсөлдөж, эрэгтэй, эмэгтэй болон нийт багийн дүнгээр Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны баг тэргүүлэв. Энэ удаагийн УАШТ-ийг Гавьяат тамирчин С.Батцэцэг, О.Насанбурмаа, ОУХМ Г.Наранчимэг, Б.Номин, Э.Ням-Очир нар бэртлийн улмаас өнжжээ. Тэмцээний медальтнуудыг танилцуулъя.
Эрэгтэй:
57 кг
1.Бэхбаяр. Хангарьд
2.Цогтбаатар –Алдар спорт хороо
3.Баярхүү –Хасу Мега Старс
3.Хаш-Эрдэнэ-Алдар спорт хороо
61 кг
1.Түвшинтулга– “Гацуурт Олимп”
2.Нэмэхбаяр – “Хасу Мегастарс”
3.Өсөхбаяр – “Цастын барс”
3.Лхамгармаа – “Алдар спорт хороо”
65 кг
1.Батмагнай– “Алдар спорт хороо”
2.Мандахнаран – “Алдар спорт хороо”
3.Санчир – “Харганат цамхаг”
3.Наранболд – “Хилчин спорт хороо”
70 кг
1.Анхбаяр –Харганат цамхаг
2.Батзориг– Хилчин спорт хороо
3.Алтангэрэл –Хангарьд
3.Идэрхүү – Гацуурт –Олимп
74 кг
1.Өнөрбат – “Хасу Мегастарс”
2.Мөнхжаргал – “ҮБТДС”
3.Гомбодорж
3.Баярнэмэх – “Алдартан”
86 кг
1.Өсөхбаатар – “Хилчин спорт хороо”
2.Үйтүмэн – “Аврагч спорт хороо”
3.Мэндсайхан – “Харганат цамхаг”
3.Өлзийсайхан – “Хасу Мегастарс”
97 кг
1.Хүдэрбулга –Ганьт
2.Пүрэвдорж– Харганат цамхаг
3.Сосорбарам –Аварга БТДС
3.Бэлгүүтэй –Женко
125 кг
1.Чулуунбат – “Арслан”
2.Шинэбаатар – “Алдар спорт хороо”
3.Одгэрэл – “Алдар спорт хороо”
3.Ганзориг
Эмэгтэй:
48 кг
1.Нарангэрэл –Хангарьд
2.Цэнджав –Алдартан
3.Отгонцэцэг –Орхон
3.Намуунцэцэг –Хасу Мега Старс
53 кг
1.Даваачимэг – “Хилчин спорт хороо”
2.Сайнсар – “Алдар спорт хороо”
3.Сумъяа – “Хилчин спорт хороо”
3.Мөнхтуяа – “Хасу Мегастарс”
55 кг
1.Батцэцэг – “Хасу Мегастарс”
2.Орхон – “Алдар спорт хороо”
3.Номин–Эрдэнэ – “Хангарьд спорт хороо”
58 кг
1.Шоовдор –Цастын барс
2.Бямбацэрэн –Аврагч спорт хороо
3.Оюун-Эрдэнэ –Орхон
60 кг
1.Цэрэнчимэд – “Алдар спорт хороо”
2.Мөнхтуяа – “Хангарьд спорт хороо”
3.Хулганаа – “Сэлэнгэ”
3.Болортуяа – “Орхон аймгийн Ирээдүйн ододспортын дунд сургууль”
63 кг
1.Нямгэрэл – “Хангарьд спорт хороо”
2.Оюунтуяа – “Аварга БТДС”
3.Шинэхүүхэн – “Харганат цамхаг”
3.Болортунгалаг – “Аврагч спорт хороо”
69 кг
1.Одончимэг – “Алдар спорт хороо”
2.Номин-Эрдэнэ – “Хилчин спорт хороо”
3.Түмэнцэцэг – “Хилчин спорт хороо”
3.Баяржаргал – “Хасу Мегастарс”
75 кг
1.Бурмаа –МУГТ
2.Цэвэгмэд –“Алдар спорт хороо”
3.Ганцэцэг – “Орхон аймаг”
3.Чанцалнямаа – “Хасу Мегастарс”
Аравдугаар сарын 29-ны өдөр Швейцар улс дахь Олон улсын бөхийн төрлүүдийн нэгдсэн холбоо-ФИЛА-гийн төв байранд тус холбооны Техникийн комиссийн хуралдаан болж бөхийн шинэ жингүүд, бөхийн тэмцээний дүрэмд хийх өөрчлөлтийн талаар тус холбооны Товчооны хуралд өргөн барих зөвлөмжийг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Техникийн комиссийн хурлаар энэ есдүгээр сард Унгар улсын нийслэл Будапешт хотод болсон ДАШТ-ний үеэр авсан болон дараа нь үндэсний холбоодоос ирүүлсэн санал, тэрчлэн сонгомол барилдаан болон эрэгтэй чөлөөт бөхийн жингүүдийг ялгаатай байлгах нь зүйтэй тухай ОУОХ-ны зөвлөмжийг иш үндэс болгон бөхийн жингүүдийг шинэчлэн өөрчлөх асуудлыг хэлэлцжээ. Хурлаар хамгийн түрүүнд хамгийн хөнгөн, хамгийн хүнд жингийн асуудлыг хэлэлцэж эрэгтэй чөлөөт бөхийн хувьд 57 кг-аас 125 кг, сонгомол барилдааны хувьд 60 кг-аас 130 кг, эмэгтэй чөлөөт бөхийн хувьд 48 кг-аас 75 кг байх нь зохимжтой гэж үзжээ. Тэгээд олимпийн жингүүдийн өөрчлөлтийн талаар дараахь зөвлөмжийг гаргажээ. Үүнд
Эрэгтэй чөлөөт бөх
57, 65, 75, 86, 97, 125 кг
Сонгомол барилдаан
60, 68, 77, 88, 100, 130 кг
Эмэгтэй чөлөөт бөх
48, 53, 58, 63, 69 и 75 кг
Техникийн комиссиос ДАШТ-ний хувьд жингүүдийн хоёр хувилбар боловсруулжээ. Нэг дэх хувилбараар төрөл бүрт 8 жин байхаар тухайлбал эрэгтэй чөлөөт бөх 57, 61, 65, 70, 75, 86, 97, 125 кг, сонгомол барилдаан, 60, 68,72, 77, 82, 88, 100, 130 кг, эмэгтэй чөлөөт бөх 48, 53, 55, 58, 60, 63, 69, 75 кг, хоёр дахь хувилбараар төрөл бүрт 9 жин байхаар тухайлбал эрэгтэй чөлөөт бөх 57, 61, 65, 70, 75, 80, 86, 97, 125 кг, сонгомол барилдаан 60, 64, 68, 72, 77, 82, 88, 100, 130 кг, эмэгтэй чөлөөт бөх 48, 53, 55, 58, 60, 63, 66, 69, 75 кг байх зөвлөмж гаргажээ.
Техникийн комиссиос хурлаас залуучуудын тэмцээний хувьд жингүүдийг төрөл бүрт 10 байхаар үүнд эрэгтэй чөлөөт бөх 50, 57, 61, 65, 70, 75, 80, 86, 97, 125 кг, сонгомол барилдаан 52, 60, 64, 68, 72, 77, 82, 88, 100, 130 кг, эмэгтэй чөлөөт бөх 44, 48, 53, 55, 58, 63, 66, 69, 72, 75 кг байх нь боломжтой гэж үзжээ.
Тус хурлаас шинэ жингүүдийн асуудлыг аль болох түргэн шийдвэрлэх нь шаардлагатай гэж үзжээ. 2015 онд АНУ-ын Лас-Вегас хотод болох ДАШТ-нийг шинэ жингээр явуулахаар төлөвлөж байсан ч бөхчүүдийг шинэ жингүүдэд хурдан дасгах, дасгалжуулагчдын бэлтгэл сургуулилт хийлгэх арга зүйг түргэн өөрчлөхийн тулд ирэх онд Узбек улсын нийслэл Ташкент болох ДАШТ-нийг шинэ жингээр зохиох нь зүйтэй гэсэн зөвлөмжийг өргөн дэвжүүлжээ.
Техникийн комиссийн хурлаар техникийн үнэлгээг хэрхэн өгөх асуудлыг мөн хэлэлцжээ. Үүнд дэвжээнд шахаж эргүүлэх мэхийг хоёр удаа хийхэд олгох оноо шидэх мэх хийхэд өгөх онооноос илүү байж болохгүй гэж үзэж дэвжээнд шахаж эргүүлэх мэх хийхэд хоёр оноо өгдөгийг хэвээр үлдээж гэхдээ чөлөөт бөхийн төрөлд бүх төрлийн шидэлтэнд олгох оноог 4 хүртэл нэмэгдүүлэх санал гаргажээ. Чөлөөт бөхийн төрөлд 5 хүртэлх оноо авах шидэлт ойрын үед маш цөөхөн гарч байгаа учир түүнийг больж чөлөөт бөхийн төрөлд шидэлтэнд 1, 2, 4 гэсэн оноо олгож байх нь зүйтэй, харин сонгомол барилдаанд шидэлтэнд 5 хүртэлх оноо өгдөгийг хэвээр үлдээх, бусад үнэлгээ нь чөлөөт бөхийнтэй адилхан байх зөвлөмж гаргажээ. Тэрчлэн оноогоор илт давуу ялалт олгох заалтанд өөрчлөлт оруулж урьд нь өрсөлдөгчөөсөө 7 онооны илүү авсан тохиолдолд барилдааныг зогсоож ялагчийг тодруулдаг байсныг өөрчилж өрсөлдөгчөөсөө чөлөөт бөхийн төрөлд 10 оноо, сонгомол барилдаанд 8 оноо илүү авсан тохиолдолд ялагчийг тодруулдаг байх нь тохиромжтой гэж үзжээ.
Техникийн комиссийн хурлаас тэмцээний хуваарьт зарчмын өөрчлөлт оруулж тэмцээнийг хоёр өдөрт багтаан явуулж байх, үүнд эхний өдөр хагас шигшээ барилдааныг оруулаад тойргийн болон дагах барилдааныг явуулж хоёр дахь өдөр шувтаргын болон хүрэл медалийн төлөө барилдааныг явуулж байх нь зүйтэй гэсэн зөвлөмж гаргажээ. Тэмцээнийг үдээс өмнө 11.00 цагаас эхлүүлж байх, бөхчүүдийн хоёр барилдааны хооронд дэвжээнд гарах хугацаа 15 минут байсныг 30 минут болгон сунгах болжээ.
Жин үзэлтийг урьдын адил яг тэмцээн эхлэхийн явуулж сугалааг компьютерийн программ ашиглахгүй, гараар гүйцэтгэдэг байх нь зохимжтой гэж үзсэн байна. Тэмцээний шинэ дүрэм, шинэ жингүүдийг нэвтрүүлсний дараа ДАШТ-ний шувтаргын барилдаанд шалгаран барилдсан хоёр бөхийг дараагийн ДАШТ болон Зуны олимпийн наадамд тухайн ДАШТ, Зуны олимпийн наадамд тухайн улсаас өөр бөх барилдах болсон ч хоёр өөр хэсэгт оруулж байх шаардлагатай гэжээ.
Тэмцээний үед гарсан эсэргүүцлийг хэлэлцэх журмыг өөрчилж тухайн барилдаанд үйлчилсэн шүүгчдийг тухайн эсэргүүцлийг хэлэлцэн шийдвэрлэхэд оролцуулахгүй, харин тусгай бие даасан комисс байгуулж барилдааны бичлэгийг үзүүлж эцсийн шийдвэрийг гаргуулна гэжээ.
2014 оны бөхийн чөлөөт барилдааны улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын төв ордонд эхэлсэн. Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57 кг, 70 кг, 97 кг-ын, эмэгтэйчүүдийн 48 кг, 58 кг-ын жингийн ангилалын барилдаанууд явагдсан. Тэмцээнд нийт 28 байгууллагын 200 гаруй тамирчин оролцож байгаа юм. Өнөөдөр эмэгтэй 53 кг, 60 кг, 69 кг, 55 кг, 63 кг, 75 кг, 61 кг, 74 кг, 125 кг-ийн жингийн барилдаанууд болно. Эхний өдөр медаль хүртсэн тамирчдын нэрсийг хүргэж байна.
Эрэгтэй чөлөөт бөхийн төрөл 57 Кг 1.Бэхбаяр –Хангарьд 2.Цогтбаатар –Алдар спорт хороо 3.Баярхүү –Хасу Мега Старс 3.Хаш-Эрдэнэ-Алдар спорт хороо 70Кг 1.Анхбаяр –Харганат цамхаг 2.Батзориг– Хилчин спорт хороо 3.Алтангэрэл –Хангарьд 3.Идэрхүү – Гацуурт –Олимп 97 Кг 1.Хүдэрбулга –Ганьт 2.Пүрэвдорж– Харганат цамхаг 3.Сосорбарам –Аварга БТДС 3.Бэлгүүтэй –Женко Эмэгтэй чөлөөт бөхийн төрөл 48 Кг 1.Нарангэрэл –Хангарьд 2.Цэнджав –Алдартан 3.Отгонцэцэг –Орхон 3.Намуунцэцэг –Хасу Мега Старс 58 Кг 1.Шоовдор –Цастын барс 2.Бямбацэрэн –Аврагч спорт хороо 3.Оюун-Эрдэнэ –Орхон
Өсвөр насны хүүхдийн сумо бөхийн улсын аварга шалгаруулах С.Зориг агсаны нэрэмжит “WANPAKU SUMO” тэмцээнийг энэ сарын 23, 24 нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болсноо Монголын сумо бөхийн холбооноос хэвлэлийн бага хурал хийж мэдээллээ. Монгол-Японы соёлын харилцаа үүсэн хөгжсөний 40 жилийн ойн хүрээнд энэхүү тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа аж. “JCI Улаанбаатар Централ”, “JCI Токио” зэрэг байгууллагын санаачилгаар Монголын сумо бөхийн холбоо, “Зориг” сан хамтран уг тэмцээнийг зохион байгуулж байгаа юм байна. Энэхүү тэмцээн 4-11 насны таван ангилалаар болно. Тэмцээнд оролцсон тамирчдыг насны ангилал тус бүрд 1, 2, 3-р байрт цом, өргөмжлөл, алт, мөнгө, хүрэл медаль болон сумогийн цолоор шагнах аж. Энэ сарын 1-20-ны хооронд явагдаж байна
Монгол бөхийн өргөөнд энэ сарын 16-нд болох Модон морин жилийн тэргүүн дэвжээ тодруулах “Нутгаа дуурсгана” барилдааны талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Барилдаанд аймаг бүрийн дэвжээг төлөөлсөн улсын цолтны баг, аймаг, цэргийн цолтны баг, сумын цолтон залуу бөхчүүдийн баг, нийт гурван баг оролцох гэнэ.
Үндэсний спортын V их наадам, Морин жилийн тэргүүн дэвжээ тодруулах “Нутгаа дуурсгана” хэсгийн барилдааны хуваарь
Нэгдүгээр тойрог
А. Б. В.
Улсын цолтон:
Таванхан – Булганхангайн хүчтэн Их Монголын хүчтэн – Хантайшир Увснуур – Дорнын хүчтэн
Бөхбилэгт – Хөвсгөлийн хүчтэн Дүнжингарав – Засагт ханы Завхан Ховд – Говийн хүчтэн
Аймгийн цолтон, Сумын цолтон:
Таванхан – Хутагтын хүчтэн Их Монголын хүчтэн – Жавхлант Увснуур – Таван богдын бүргэд
Бөхбилэгт – Их богд Дүнжингарав – Ажнай Ховд – Дорнод нутаг
Хөвсгөлийн хүчтэн – Булганхангайн хүчтэн Засагт ханы Завхан – Хантайшир Түшэээт ханы аварга – Хан Хэнтийн аварга
Хоёрдугаар тойрог
Улсын цолтон:
Булганхангайн хүчтэн – Хөвсгөлийн хүчтэн Хантайшир – Засагт ханы Завхан Дорнын хүчтэн – Говийн хүчтэн
Таванхан – Бөхбилэгт Их Монголын хүчтэн – Дүнжингарав Увснуур – Ховд
Аймгийн цолтон, Сумын цолтон:
Хутагтын хүчтэн – Булганхангайн хүчтэн Жавхлант – Хантайшир Таван богдын бүргэд – Хан Хэнтийн аварга
Их богд – Хөвсгөлийн хүчтэн Ажнай – Засагт ханы Завхан Дорнод нутаг – Түшээт ханы аварга
Таванхан – Бөхбилэгт Их Монголын хүчтэн – Дүнжингарав Увснуур – Ховд
Гуравдугаар тойрог
Улсын цолтон:
Бөхбилэгт – Булганхангайн хүчтэн Дүнжингарав – Хантайшир Ховд –Дорнын хүчтэн
Хөвсгөлийн хүчтэн – Таванхан Засагт ханы Захвхан – Их Монголын хүчтэн Говийн хүчтэн – Увснуур
Аймгийн цолтон, Сумын цолтон:
Бөхбилэгт – Хутагтын хүчтэн Дүнжингарав – Жавхлант Ховд – Таван богдын бүргэд
Хөвсгөлийн хүчтэн – Таванхан Засагт ханы Завхан – Их Монголын хүчтэн Түшээт ханы аварга – Увснуур
Булганхангайн хүчтэн – Их богд Хантайшир – Ажнай Хан Хэнтийн аварга – Дорнод нутаг
Дөрөвдүгээр тойрог
Аймгийн цолтон, Сумын цолтон:
Хутагтын хүчтэн – Их богд Жавхлант –Ажнай Таван богдын бүргэд -Дорнод нутаг
Таванхан – Булганхангайн хүчтэн Их Монголын хүчтэн – Хантайшир Увснуур – Хан Хэнтийн аварга
Бөхбилэгт – Хөвсгөлийн хүчтэн Дүнжингарав – Засагт ханы Завхан Ховд – Түшээт ханы аварга
Тавдугаар тойрог
Аймгийн цолтон, Сумын цолтон:
Хөвсгөлийн хүчтэн – Хутагтын хүчтэн Засагт ханы Завхан – Жавхлант Түшээт ханы аварга – Таван богдын бүргэд
Булганхангайн хүчтэн – Бөхбилэгт Хантайшир – Дүнжингарав Хан Хэнтийн аварга – Ховд
Их богд – Таванхан Ажнай – Их Монголын хүчтэн Дорнод нутаг – Увснуур
Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр биеийн тамир, спортыг дэмжих, “Автомашингүй өдөр” болгон “Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай. Монгол Улсын Засгийн газрын Олон улсын спортын тэмцээн, наадам зохион байгуулах тухай 325 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/161 дугаар захирамжийн дагуу энэ жилийн тэмцээнийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлээр ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулж байна.
Олон улсын хэмжээнд зохион байгуулагдах “Улаанбаатар-Марафон” гүйлтийн тэмцээн нь зургадугаар сарын 07-нд болох бөгөөд тэмцээнд оролцогчдыг Нийслэлийн Биеийн тамир спортын газарт бүртгэж байна. Харин тавдугаар сарын 15-наас нийслэлийн дүүргүүдийн Биеийн тамир спортын хороо, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбоон дээр бүртгэх ажил эхэлнэ.
Гүйлтийн тэмцээний үеэр марафон, сонирхогчдын гүйлт гэсэн 2 төрлийн тэмцээн болно. 18-аас дээш настай марафон гүйлтээр тогтмол хичээллэгчдийн дунд хагас марафон /21975 м/, бүтэн марафон /42195м/ гүйлтийн тэмцээн, Сонирхогчдын гүйлтийг 4 насны ангиллаар 4 зайд зохион байгуулна. Тодруулбал:
– 17 нас хүртэл 4000 м /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/
– 18-35 нас 8000 м, /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/
– 36- 49 нас 5000 м /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/
– 50-иас дээш нас 4000 м /эр, эм, зөвхөн сонирхогчдын дунд/
Харин тэмцээнд оролцогчид дараахь байдлаар бүртгүүлнэ.
• Бүртгэл 06 дугаар сарын 06-ны өдрийн 17:00 цаг хүртэл Нийслэлийн Биеийн тамир, спортын газар /Соёлын төв өргөөний 1 дүгээр давхарын 13 тоот/, Нийслэлийн Боловсролын газар, дүүргүүдийн Биеийн тамир спортын хороо, Монголын Залуучуудын холбоо, Монголын Оюутны холбооны байранд явагдана. Бүртгэлд биеэр ирж болон онлайнаар хамрагдаж болно. /www.sport.ub.gov.mn/
• Бүртгэлд хамрагдах гүйгчид иргэний үнэмлэх болон өөрийнхөө төрсөн он, сар, өдрийг баталгаажуулах бичиг баримт, тухайн тамирчны оролцох зайд гүйж болохыг зөвшөөрсөн эмчийн бичиг, гадаадын тамирчид эрүүл мэндийн даатгал зэргийг авч ирнэ.
• Хагас, бүтэн марафон гүйлтэнд оролцогчид гараанд гарахаас өмнө эмчийн хяналтад хамрагдан даралтаа хэмжсэн байна. Бусад зайд гүйгчид гүйлт болохоос 3 хоногийн дотор эмчийн үзлэгт хамрагдан зүрхний цохилт, даралтаа хэмжүүлсэн байна.
• Хөдөө, орон нутгаас оролцож байгаа тамирчдын байр, хоол, ирэх, буцах унааны зардлыг тэмцээнд оролцуулж байгаа тухайн байгууллага буюу тухайн тамирчин өөрөө хариуцна.
• Гүйлтийн 42195 м, 21975 м, 8000 м-ийн зайд уралдах гүйгчид 15000 төгрөг, 4000 м, 5000 м-ийн зайд уралдах монголын гүйгчид 2000 төгрөгийн хураамж төлнө гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Азербейжан улсын Баку хотноо жүдогийн аварга шалгаруулах “Их дуулга” гран при тэмцээн өчигдөр эхэлсэн. Энэхүү тэмцээнд манай улсын эрэгтэй тав, эмэгтэй хоёр бөх зодоглож байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд хүч үзсэн МУГТ, Дэлхийн аварга М.Уранцэцэг түрүүлж, Бакугийн “Их дуулга”-ын аварга боллоо.
Харин эмэгтэйчүүдийн 57 кг-д зодоглосон А.Цолмон өрсөлдөгчдөө цэвэр ялагдаж тэмцээнээ дуусгасан бол эрэгтэйчүүдийн 60 кг-д барилдсан Г.Хэрлэн хэсгийн аваргын төлөөх болон дагах барилдаанд мөн ялагдснаар тэмцээнээ дуусгасан.
Өнөөдөр хүнд жингийн бөхчүүд барилдах ба эрэгтэйчүүдийн 73 кг-д МУГТ Х.Цагаанбаатар, 100 кг-ийн ангилалд МУГТ Н.Түвшинбаяр нар барилдана. Энэхүү тэмцээнд 41 орны эрэгтэй, эмэгтэй 247 бөх зодоглож, хурд, хүч, авхаалж самбаагаа сорьж байгаа юм.
Д.Сүрэн
Үндэсний сурын энэ хаврын нээлтийн харваа өнөөдөр эхэлж байна. Нээлтийн ажиллагаа Төв цэнгэлдэхийн сурын талбайд болж байгаа бөгөөд энэ жилийн сурын харвааны нээлтийн харвааг Дорнод аймгийн Баян-Уул сумын 90 жилийн ойн нэрэмжит болгон хийж байгаа аж. Дорнод аймгийн Баян-Уул сумаас гарамгай мэргэн А.Цэвээн, Ц.Хүдэрчулуун, даяар дуурсах мэргэн Х.Даваажаргал, Улсын мэргэн Ц.Пүрэв, Ц.Гэнин тэргүүтэй 14 улсын мэргэн төрөн гарсан улсын рекорд амжилт гаргаж байсан юм байна.