Category: спорт
“Mongolian hummer club”-ээс санаачлан “Арвайн үндэс” компанитай хамтран зохион байгуулсан “Hummer trophy 2014” спорт аялал тав дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. “Hummer Trophy 2014” аяллын багийнхан энэ жил Дорнод аймгийн түүх дурсгалын газрууд болох алдарт Мэнэнгийн тал, түүхт Халх голын дайн болж байсан газрууд, тэдгээрийн түүх дурсгалууд, Дархан цаазат Нөмрөг, үзэсгэлэнт Буйр нуур гэсэн чиглэлээр долоон шөнө, найман өдөр аялаад ирлээ. Тус аялал долдугаар сарын 14-20-нд үргэлжилсэн юм.
Хэдхэн хоногийн өмнө Эммануэль Мюдай хэмээх Америкийн Соутэрн Методист их сургуулийн нэгдүгээр дамжааны оюутан Хятадын сагсан бөмбөгийн холбоотой гэрээ хийжээ. Тодруулбал Гуандо мужийн сагсан бөмбөгийн шигшээ багт хүчин зүтгэхээр жилийн 1.2 сая ам.долларын гэрээ байгуулжээ. Энэ нь 19-хөн настай залуу тоглогч ийм өндөр цалинтайгаар сагсан бөмбөг хилийн чанадад тоглохоор болсон анхны тохиолдол юм байна.
Гэрээгээ дуусмагц буюу ирэх онд NBA-ийн драфт шалгаруулалтад оролцох болов уу хэмээн зарим эх сурвалжууд мэдээлж байна.
М.Эрдэнэ
Канадын Монреал хотод сарын дундуур зохион байгуулагдсан тус улсын шатрын аварга шалгаруулах тэмцээний 16-18 насны охидын ангилалд өрсөлдсөн Нямдоржийн Уранчимэг 5.5 оноотойгоор аваргалжээ.
Манай тамирчин 2008 рейтингтэй Гиблон Ребеккагийн дараа 1810 рейтингтэйгээр тэмцээнд оролцсон байна. Н.Уранчимэг долоон тойрог тогложээ.
Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Гуам улсад болж буй 2015 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцож байна. Өнөөдөр Монголын хөлбөмбөгчид талбайн эзэн Гуамын багтай тоглож, 0:2-ийн харьцаагаар ялагдал хүлээлээ.
Долдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тэмцээнд Гуам, Умард Марианы арлууд болон Монгол, Макао улсын багууд өрсөлдөж байгаа юм. Эдгээр дөрвөн баг тойргоор тоглож, нэгдүгээр байраар шалгарсан баг урьдчилсан шатны хоёрдугаар тойрогт Тайвань, Хонгконг, БНАСАУ-тай тоглох эрхийг авна.
Монголын шигшээ баг тэмцээний эхний өдөр буюу энэ сарын 21-нд Умард Марианы арлуудын багтай тоглож, 4:0-ийн харьцаагаар ялалт байгуулсан. Хоёр дахь тоглолтоо өнөөдөр Гуамын шигшээ багтай хийж, 0:2-ийн харьцаагаар ялагдлаа. Мөн энэ өдөр Умард Марианы арлуудын баг ялалт байгууллаа. Тэд Макаогийн багийг 2:1-ээр буулган авчээ.
М.Ууган
Энэ жилийн “Tiger” брэндийн нэрэмжит гудамны хөлбөмбөгийн тэмцээн Сингапур, Монгол, Камбож зэрэг гурван улс дамнан зохион байгуулагдах юм. Уламжлал ёсоор тоглолтын дүрэмд шинээр оруулах шинэлэг саналуудыг тэмцээний өмнө авах бөгөөд шилдэг саналыг тэмцээний дүрэмд тусгах аж. Хуваарийн дагуу эхний тоглолт ирэх наймдугаар сарын 9-нд Замбожид, 23-нд Монголд, есдүгээр сарын 6-нд Сингапурт зохиогдоно.
Гудамжны хөлбөмбөгийн уг тэмцээний хүрээнд манай улсад 2006 онд шилдэг хөлбөмбөгчийн Ф.Каннаворо айлчилж байсан бол энэ жил Португалийн алдарт тамирчин Деко ирэхээр болжээ. Түүнийг Барселона, Порто багуудад хүчин зүтгэж байснаар нь фенүүд нь андахгүй мэднэ. Энэ жилийн тэмцээнийг FOX суваг газар дээрээс нь шууд дамжуулах гэнэ.
Монгол Улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг Гуам улсад болж буй 2015 оны Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны тоглолтод оролцож байна. Өнөөдөр Монголын хөлбөмбөгчид талбайн эзэн Гуамын багтай тоглоно.
Долдугаар сарын 21-25-ны өдрүүдэд болж буй тус тэмцээнд Гуам, Умард Марианы арлууд болон Монгол, Макао улсын багууд өрсөлдөж буй. Эдгээр дөрвөн баг тойргоор тоглож, нэгдүгээр байраар шалгарсан баг урьдчилсан шатны хоёрдугаар тойрогт Тайвань, Хонгконг, БНАСАУ-тай тоглох эрхийг авах юм.
Монголын шигшээ баг тэмцээний эхний өдөр буюу энэ сарын 21-нд Умард Марианы арлуудын багтай тоглож, 4:0-ийн харьцаагаар ялалт байгуулсан. Энэ өдөр болсон Гуам, Макаогийн тоглолт 0:0-ийн харьцаагаар өндөрлөжээ. Ингэснээр манай баг хэсгээ гурван оноотой тэргүүлж байгаа бол Гуам, Макао нэг оноотой удаалж байна.
Үндэсний их баяр наадмын тухай хуулиар бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авдаг. Хуулийн дагуу наадам дуусангуут сэргээшийн шинжилгээг авч, нарийн лабораторид шинжлүүлэхээр БНСУ руу илгээсэн байна.
Шинжилгээний хариу 21 хоногт багтаан ирнэ гэж Монголын үндэсний бөхийн холбооноос мэдэгдлээ. Тэгэхээр одоо арав хоног үлдэж байна.
Шинжилгээний хариу ирснээс хойш хуулийн дагуу 14 хоногт багтаан олон нийтэд мэдээлэх үүргийг Монголын үндэсний бөхийн холбоо хүлээдэг.
NBA-ын “Cleveland Cavaliers”- багийн хүүхдийн ОУ-ын “Континентал Кап-2014” тэмцээнд амжилттай Монголын баг тамирчид амжилттай оролцож гуравдугаар байрт шалгарсан байна. Тэд оролцсон тэмцээн, гаргасан амжилтынхаа талаар өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлгэхээр болжээ. Хэвлэлийн хурал Спортын Бэлтгэлийн төвийн дөрвөн давхарт 12.00 цагаас болох юм байна.
Өвөрхангай аймгийн есөн сумын 90 жилийн ойн баяр наадам өчигдөр эхэллээ. Сум сумын ойн наадам сонин содон зүйлээр дүүрэн болж байгаа аж. Үүний нэг жишээ нь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж Өвөрхангай аймгийн Хужирт сумынхаа 90 жилийн ойд зодогложээ. Тэрээр нутгийнхаа зон олонд ийнхүү хүндэтгэл илэрхийлсэн бол дархан аварга А.Сүхбат Сэргэлэн сумынхаа их ойд мөн барилджээ.