Categories
мэдээ спорт цаг-үе

“Парис-2024” паралимпийн наадамд спортын зургаан төрлөөр оролцоно DNN.mn

“Парис-2024” зуны паралимпийн наадам өнөөдөр нээлтээ хийж, манай улсаас 12 тамирчин оролцоно.

Энэ удаагийн паралимпын наадамд манай улсаас:

  • Байт харваа
  • Жүдо
  • Таеквондо
  • Пауэрлифтинг
  • Хөнгөн атлетик
  • Усанд сэлэлт гэсэн зургаан төрөлд 12 тамирчин оролцоно.

Монголын тамирчид зуны паралимпын наадмаас гурван спортын төрлөөр тодруулбал, “Бээжин-2008” паралимпийн наадмаас Д.Баатаржав алт, “Рио-2016” паралимпаас Э.Содномпилжээ, Б.Ууганхүү хүрэл, “Токио-2020” паралимпаас Э.Содномпилжээ алтан медаль хүртсэн билээ.

Манай улсын пара тамирчид зуны паралимпын долоо дахь наадамдаа оролцох гэж байгаа бөгөөд анхлан “Сидней-2000” паралимпын наадамд оролцсоноос хойш тамирчдаа тасралтгүй илгээж байгааг Биеийн тамир спортын улсын хороо мэдээлжээ.

Categories
мэдээ спорт

Паралимпийн наадамд 12 тамирчин оролцоно DNN.mn

“Парис-2024” зуны XVII паралимпийн наадам энэ сарын 28 буюу лхагва гаригт Францын нийслэл Парис хотноо нээлтээ хийх гэж байна. Тус наадамд Монгол Улсаас спортын зургаан төрөлд 12 тамирчин оролцох юм. Тэдгээрийг танилцуулбал,

Пара хөнгөн атлетик. F-40 ангилал. Бөөрөнцөг түлхэлт. Ц.Баттулга.

Пара хөнгөн атлетик. T-53 ангилал. 100 метрийн тэргэнцэртэй гүйлт. П.Энхманлай.

Пара жүдо. J1 ангилал. +90 кг жин. Д.Ганбат

Пара жүдо. J1 ангилал. -90 кг жин. Т.Сувд-Эрдэнэ

Пара жүдо. J1 ангилал. -70 кг жин. Л.Туруунаа

Пара жүдо. J1 ангилал. -48 кг жин. Б.Баттөгс

Пара пауэрлифтинг. PO ангилал. Э.Содномпилжээ

Пара усанд сэлэлт. S6 ангилал. 50 метрийн чөлөөт сэлэлт. Х.Номуун

Пара байт харваа. ST ангилал. Д.Сэлэнгээ

Пара байт харваа. ST ангилал. Б.Оюун-Эрдэнэ

Пара тэеквондо. К44 ангилал. -63 кг жин. Г.Болор-Эрдэнэ

Пара тэеквондо. К44 ангилал. -52 кг жин. У.Сүрэнжав

Монголын шигшээ багийн тамирчид энэ сарын 29-нөөс есдүгээр сарын 8-ныг дуустал тэмцээн уралдаандаа өрсөлдөх юм.

Монгол Улс зуны олимпын наадмаас 30, паралимпын наадмаас 4 медаль хүртээд байгаа билээ.

Categories
мэдээ спорт

Ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг Ази тивийн хошой аварга боллоо DNN.mn

БНЭУ-ын Банглор хотноо зохион байгуулагдсан олон улсын таеквондогийн Ази, тивийн аварга шалгаруулах арав дахь удаагийн тэмцээнд ОБЕГ-ын ахлах ахлагч Ц.Дэлгэрцэцэг хувийн хоёр, багийн гурван төрөлд оролцож, таван алтан медаль хүртжээ.

Тэрээр 2018 оны Ази тивийн аварга шалгаруулах ес дэх удаагийн тэмцээнээс хатуу биет хугалах төрөлд алтан медаль хүртэж байсан байжээ. Харин энэ удаад хатуу биет хугалах төрөлд алтан медалийн эзэн болж, Ази тивийн хошой аварга болсон байна.

Наймдугаар сарын 20-25-нд болсон тус тэмцээнд манай улсаас 40 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, 25 алт, 7 мөнгө, 15 хүрэл буюу нийт 47 медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр дэд байр эзэлжээ.

Categories
мэдээ спорт

Олимпийн бус жингийн ДАШТ болно DNN.mn

Албани Улсын Тирана хотод болох чөлөөт бөхийн олимпийн бус жингийн ДАШТ болно.

Тус сорил тэмцээн  2024 оны есдүгээр сарын 16-ны өдөр Спортын төв ордонд зохион байгуулагдана. Сорил тэмцээн эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92 кг, эмэгтэйчүүдийн 55, 59, 65, 72 кг-ын жингийн ангиллаар явагдах юм байна.

Categories
мэдээ спорт

Б.Баасанхүүг 100 сая төгрөгөөр урамшуулжээ DNN.mn

“Парис 2024” зуны олимпийн наадмаас мөнгөн медаль хүртсэн жүдо бөхийн шигшээ багийн тамирчин Б. Баасанхүү болон дасгалжуулагч багш М.Бундмаа нарыг МҮОХ-ны мөнгөн түнш “Скайтел ХХК”, Имарт (Скай Хайпермаркет ХХК) болон “Баттүшиг Цэлмүүн сан”-гийн төлөөлөл хүлээн авч баяр хүргэн, хүндэтгэл үзүүллээ.

Улмаар Олимпын наадамд Монголын багийн цорын ганц медалийг хүртсэн Б.Баасанхүүд 100 сая төгрөгийн урамшуулал олгож, Скайтел компаниас шинээр гаргаж буй “6999…..”, “6969….” алтан дугаарыг “Лос Анжелес 2028” зуны олимпын наадам хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй ашиглах эрхээр шагнав.

May be an image of 4 people and text

Энэхүү арга хэмжээнд МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Скайтел ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Амарчингүн, Скай Хайпермаркет ХХК-ийн маркетинг эрхэлсэн захирал Т.Алтанхундага нар оролцов.

МҮОХ-ны мөнгөн түнш эдгээр компаниуд нь спорт олимпизмыг дэмжих, Монголын баг тамирчдыг Азийн наадам болон Олимпын наадамд оролцоход төрөл бүрийн дэмжлэг үзүүлж хамтран ажилласаар ирсэн бөгөөд энэ зун Парис хотноо байгуулагдсан “Mongolia House” төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлж, ивээн тэтгэгчээр ажилласан билээ.

Categories
мэдээ спорт

“Бангкок-Чонбури” Азийн танхимын болон тулааны спортын наадам цуцлагдлаа DNN.mn

“Бангкок – Чонбури” Азийн танхимын болон тулааны спортын VI наадам цар тахлын улмаас болон “Парис 2024” Олимпын бэлтгэл ажлаас шалтгаалан гурван удаа хойшилж, ирэх 11 дүгээр сарын 21-нээс 30-ны өдрүүдэд өрнөх товтой байсан билээ.

Гэвч тус наадмыг Зохион байгуулах хороо нь Азийн олимпын зөвлөлтэй байгуулсан гэрээний дагуу тодорхой шаардлагуудыг биелүүлээгүйн улмаас хотын барилга байгууламж, санхүү, төсвийн хүрэлцээгүй байдлыг харгалзан наадмыг цуцлах шийдвэр гаргаснаа АОЗ-өөс зарлав.

Дараагийн Азийн танхимын болон тулааны спортын наадам нь Саудын Арабын нийслэл Рияд хотноо зохиогдох бөгөөд товыг ойрын хугацаанд мэдэгдэнэ хэмээн мэдээллээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл спорт

Олимпизмын сайдын 114 тэрбум төгрөгийн төсөв нь ганц мөнгөн медаль болж байна уу DNN.mn

Ерэн онд нийгэм огт өөр нийгмээр солигдох он жилүүдэд Монгол Улс доройтсон. Тийм хэдүй ч Монгол Улс дэлхийн 200 гаруй орны нэг мөн учир олимпод чадах ядахаараа оролцож байлаа. Өрөвдмөөр хэдэн тамирчин, дасгалжуулагч явдаг, зарим үед ганц нэг шагналт байр төдийхөнтэй. Тэр үед Монгол даяарын баяр болсон 1996 оны Атлантагийн олимпоос жүдо бөхийн төрөлд Нармандах хүрэл медаль хүртэж монголчуудыг сэргээж билээ. Олимп байтугай дэлхийн аваргад ч манайх сураггүй. О.Пүрэвбаатар гэнэт цоорч дэлхийн аваргын мөнгөн медалийн төлөө Канадын бөх Сиссауритай барилдахыг монголчууд шөнөжингөө хүлээн байж үзэж билээ. Олимп, дэлхийн аварга гэдэг тийм л үнэ цэнэтэй ганц медальтай байлаа. Энэ бол шууд утгаараа ядуу орны олон улс дахь дүр зураг байсан юм. Хүн төрөлхтний тал хувь нь дурлан үздэгээрээ Олимп гэдэг бол гайхамшиг. Монгол Улсаа даян дэлхийд тунхаглан харуулж буй нэг боломж бол олимп. Болж өгвөл медалийн тоо, аварга төрүүлж чадвал тэр нь хөгжин дээшилж байгаа улс орон шүү гэдгээ дэлхийд зарлаж буй үйл явц юм.

Бээжингийн олимп бол монголчуудын хувьд гайхамшиг байлаа. Долдугаар сарын 1-ний үндэстний хэмжээний үймээн самууныг намжаасан зүйл бол олимпийн аваргууд төрөн гарсан үзэгдэл. Тэрнээс хойш Монголын тамирчид олимпод сэргэсэн. Олимпоос юун ганц медаль горьдох. “Манай тамирчид хэдэн медальтай, бүр хэдэн аваргатай ирэх вэ” гэсэн бат итгэлтэйгээр олимпоо шимтэн үздэг болсон билээ.

Гэвч энэ удаагийн Парисын олимп Монголыг ямар улс болон хувирч, доошоо орж, ерэн оны эхэн үеийн шилжилтийн үедээ эргэн ирж байгааг харуулсан үйл явц боллоо. 1996 оны олимпод Монгол Улс ганц медалиар 200 улсаас 71-д орж орж байсан бол энэ удаад бүр 74-т оров бололтой. Шулуухан хэлэхэд, Монгол Улс өнөөдөр уруудан доройтож байгаагаа хүн төрөлхтний их баяр Олимпийн наадмаар харууллаа. Ганц мөнгөн медальтай яг л ерэн оны эхэн үеийн гунигт түүх давтагдлаа.

Уг нь улс орон бүрт байдаггүй Олимпизмын сайдтай болж тэрбум тэрбумын төсөв батлан өгч онцгойлон харж үзлээ. Гэвч “Сахил хүртээд шал дордов” гээч боллоо. Олимпизмын сайдтай, яамтай Монгол Улс ичгэвтэр байдалд орлоо.

Парисын олимпод оролцсон бүх тамирчид маань байгалиас заяасан өгөгдөл, авьяас, унаган бяр, мэдрэмжээрээ өрсөлдлөө. Тэрнээс тэдний хэнд нь ч Шинжлэх ухаанч бэлтгэл сургуулилт, судалгаа тооцоолол, сэтгэл зүйн хийгээд биеийн хүчний бэлтгэл, хоол ундны дэглэм, эрдэс, нөхөн сэргээлтийн албан ёсны витамин, тэжээл, сэргэлт байсангүй. Зүгээр л хөдөө сумын адуучин залуу наадамд ногт ганзагалан ирж адуутай ноцолдсон эв дүй, бяр чадлаараа зодоглож байгаатай зүйрлэхээр олимпод оролцсоныг та ч харлаа, би ч харлаа, Монгол даяараа харлаа, харамслаа. Энэ нь монголчууд түүхэндээ анх удаа Олимпийн яамтай, сайдтай болсны “гайхамшигт” үр дүн юм. Монгол Улс олимпод оролцож ирсэн бүх цаг үеийн түүхэндээ ийм өндөр төсөвтэй яам, тусгайлсан Үндэсний хороотой оролцож байгаагүй. Бод доо, 114 тэрбум төгрөгийн төсөвтэй олимпод бэлдлээ. Тус Үндэсний хороо нь 180 ажилтантай байлаа шүү дээ.

Парисын олимпод 34 тамирчин оролцсон бол дагаж очсон дарга нарын тоо 120 байлаа. Тэд зүгээр үзэгчид, аялан зугаалагчид байлаа. Гэтэл бусад орны тамирчдын багт явсан олон хүн ямар үүрэгтэй хүмүүс байсан гээч. Манайтай ойролцоо хөгжиж буй гэхээр улс орнууд, тухайлбал станы орнууд гэхэд өөрийн тамирчдын өрсөлдөгчдийн судалгааг бие бялдрын хөгжил, булчингийн массын нарийвчлал, өндөр намын хэмжээ, мэхний хурдны тооцоолол, гаргах алдаа, амжилт олж мэдэх мэхний тэсрэлт, сэтгэл зүйн төлөв байдал зэргийг нэг бүрээр нь компьютер дээр тооцоолох үүрэгтэй том багтай очсон байх юм. Дэвжээнд гарах тамирчдадаа тултал ойлгуулаад, дасгалжуулж байсныг манай олимпийн багийн тэр олон хүн дотор мэдэж байсан нь бий болов уу.

Бүр тэгж ярьвал Монголоос ганц мөнгөн медаль хүртсэн Баасанхүүгийн бүх талын судалгаан дээр Японы талаас долоон мэргэжилтнээс бүрдсэн баг ажилласан байх жишээтэй. Аваргын төлөөх барилдаанд манай Баасанхүүтэй барилдах Японы тамирчин тэдгээр мэргэжилтнүүдийн байрласан тусгай өрөөнөөс дэвжээ рүү шууд гарсан. Бүх судалгааг япончууд хэдийнэ хийчихсэн, сэтгэл зүйн хувьд Японы тэр тамирчин Олимпийн аварга хэдийнээ болчихсон дэвжээнд гарч ирснийг сүүлд бид мэдлээ.

Бусад орны тамирчид ийм бэлтгэлтэй олимпод оролцож байхад манайх өрөвдөм байлаа. Хөлсний байр дамжин амьдарч, хөдөөнөөс ээжийнхээ явуулсан хонины махнаас өөр хоолгүй, бэртэл гэмтэл дунд шүд зуун бэлтгэл хийж, олимпод дэлхийн томчуудтай яс тас үзэлцэж, цусаа гартал тэмцэлдэн шагналт тавдугаар байранд шалгарч байгаа чөлөөт бөхийн тамирчин Отгонжаргал гэж тэр охиныг хүндлэхгүй байхын арга алга. Үүнээс илүү тэгээд яаж барилд гэж хэлэх юм бэ. Ийм амьдрал ахуйтай, орчин нөхцөлтэй, байгалиасаа заяасан бяр чадал, авьяас билгээрээ дэлхийн томчуудыг айлгаад дэвжээнээс буусан Отгонжаргал шиг олон сайхан охид, хөвгүүд минь олимпийн медалийн төлөө барилдаж мултарлаа. Тэд Монголоос өөр газар төрсөн бол бүгд олимпийн аваргууд.

Мэргэжлийн сэтгэл зүйчгүй олимпийн тамирчин гэж өнөөдөр хаана байгаа юм бэ. Монгол л байна шүү дээ. Ингэж бодохоор тэрхүү олимпийн яам, олимпод бэлдэх Үндэсний хорооны удирдлага, олон тэрбум төгрөгийн төсөв дээр шалгалт оруулах хэрэгтэй. Хуулийн хариуцлага тооцох цаг нэгэнт болж. Яагаад гэвэл ямар үр дүн гарсныг монголчууд бүгд харлаа.

Зөвхөн нэг л барьц, нэг л мэхний сонголттой дэвжээнд гарч ирж зуурч зогссоор торгуулиар ялагдаж байгаа жүдогийн дасгалжуулалт гэж байх ёсгүй. Авсан оноогоо ахиулж барилдах бус хамгаалж, халирч барилдах тактикаар бөхчүүдээ дэвжээнд гаргаж байгаа чөлөөт бөхийн дасгалжуулалт байх ёсгүй. Эцсийн мөч хүртэл ажиллах, тэсрэлт, хурд, мэдрэмж, орон зайн онцгой баримжаа… монголын бөхчүүдээс хаачив. Монгол хүн бүр үзэх дуртай бөхийн төрлүүд сэтгэлд огт хүрсэнгүй. Гэтэл бусад орны бөхчүүдийг хар. Тэдэнд техник, тэсрэлт, сэтгэл зүйн хат, тэвчээр байна. Манайханд өчүүхэн ч алга. Үүнийг мөнөөх л 114 тэрбумаар мэргэжилтнүүд хийх ёстой. Тамирчдаа бэлдэх ёстой. Монголын бөхчүүдээс барилдааны гайхамшигтай төгсгөл харагдсангүй. Газар дээрээсээ галзуу юм тасарч хөдлөөд хоёр км-ийн дараа нам суудаг морь шиг юмнууд байж болохгүй. Ингэж олимпод тамирчдаа бэлдэхгүй ээ. Яг энэ хэвээрээ 2028 онд Лос-Анжелесын олимпод оролцоно гэвэл онигоо. Үргүй зардал, үндэстнээ доромжилсон үйл явц болно. Хамгийн гол нь Монгол Улс хөгжлийн ямар түвшинд яваагаа харуулсан, муугаа мэдрүүлсэн хэрэг явдал болно.

Парисын олимпийг дахин давтахгүйн тулд одоо Монгол Улсын Засгийн газраас олимпийн баг тамирчдын алдаа, оноог онцгойлон дүгнэж цэгнэсэн нээлттэй хурал даруй хийх хэрэгтэй. 114 тэрбумын төсөвтэй Олимпийн сайд, Олимпод бэлдэх Үндэсний хорооны ажлыг шалгах ёстой. Хариуцлагын тооцоог хуулийн хүрээнд хийх ёстой. Ингэхийг монголчууд шаардаж байна. Бид ерэн оны эхэн үеийн шилжилтийн хүнд хэцүү үедээ эргэн очсоноо энэ удаагийн Парисын олимпоор харлаа. Олимпизмын сайдын 114 тэрбум төгрөгийн төсөв нь эцсийн дүндээ ганц мөнгөн медаль болж байгаа нь энэ үү!

 

Б.Нямаа

Categories
мэдээ спорт

Т.Тулга өнөөдөр хүрэл медалийн төлөө барилдана DNN.mn

“Парис-2024” зуны олимпийн эрэгтэйчүүдийн 65 кг-ийн жинд хагас шигшээд шалгарсан Т.Тулга Японы бөх Киёока Котарод 1:5-аар ялагдсанаар өнөөдөр /2024.08.11/ хүрэл медалийн төлөө барилдана.

Медалийн төлөөх барилдаан Улаанбаатарын цагаар 18:00 цагт эхэлнэ.

Categories
мэдээ спорт цаг-үе

ПАРИС-2024: МУГТ П.Орхон шагналт 5 дугаар байрт шалгарлаа DNN.mn

МУГТ П.Орхон шагналт 5 дугаар байрт шалгарлаа.

“Парис 2024” зуны XXXIII Олимпийн наадамд Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд өрсөлдсөн П.Орхон хүрэл медалийн төлөөх барилдаанд ялагдсанаар шагналт 5 дугаар байр эзэллээ.

Categories
мэдээ спорт цаг-үе

ПАРИС-2024: МУГТ М.Анхцэцэг бэртлийн улмаас 125 кг-ийг амжилттай өргөсөн үзүүлэлтээ хадгаллаа DNN.mn

МУГТ М.Анхцэцэг 10 дугаар байрт шалгарлаа.

Тэрбээр олимпийн наадамд бэртэлтэй оролцсон ч огцом өргөлтөөр 100 кг, түлхэлттэй өргөлтөөр 125 кг-ийг амжилттай өргөлөө. Нийт 225 оноогоор олимпийн наадмын 81 кг-ийн жинд 10 дугаар байр эзэллээ.

Манай тамирчинд дахин нэг оролдлого байсан ч бэртлийн улмаас 125 кг-ийг амжилттай өргөсөн үзүүлэлтээ хадгаллаа