Categories
мэдээ спорт

Чамд шонхор байгаа бол надад Роналду бий DNN.mn

Арабын хойгийн баячуудын дунд өрнөсөн гэх нэгэн явган яриаг уншлаа. Таг худлаа ч гэлээ бас үнэн ойролцоо нь “гүйж” байх магадлалтай тул тантай хуваалцъя.

Эцэс төгсгөл нь үл харагдах элсэн цөлд арабын баячууд цуглараад энд тэндээс авчирсан эрэмгий хурдан эдлэг шонхруудаараа зиндаа юугаа шалгаруулж бие биесдээ томроод сууж байв гэнэ. Гэтэл жилийн жилд дээгүүр эрэмбэлэгдэж тасархай хурдан шувуу авчирдаг байсан нэг нөхөр хоосон ирчихсэн бусдын шонхрыг ч тоохгүй зогсож байх гэнэ. Бусад нь “андаа чи яав ийв, шувуу олдсонгүй юу” гэхэд “аан энэ жил арай хямд үнэтэй юм гэж бодоод Роналдуг худалдаад авчихлаа. Хурд бол дутахгүй шүү” хэмээн бусдыгаа ангайлгасан гэж байгаа юм.

Саудын Арабынхан хөлбөмбөгийн ертөнц лугаа санхүүгийн дэлбэрэлт хийж эхэлсэн цаг хугацааг 2008 оноос эхлэлтэй гээд хэлчихвэл нэг их буруудахгүй. Үүнээс өмнө арабчууд Европын хөлбөмбөгийн зах зээл рүү сэм өнгийж байсан ч гэлээ Ман Ситиг худалдан авч шуудай, шуудайгаар нь мөнгө цутгаж эхэлсэн нь яалт ч үгүй анхных нь билээ.

Эзэн хааны гэр бүлийн гишүүн Мансур бэн Зайд Аль Нахайяны төсөл хэрхэн хэрэгжиж Английн Премьер Лигийн даржин баг арав гаруйхан жилийн дотор дэлхийн шилдэг баг болтлоо өөрчлөгдсөний ганц жишээ л гэхэд уг багийн бүрэлдэхүүний өнөөгийн үнэлэмж нь тэрбум фунтын хэмжээстэй болсон гэдгээр л илэрхийлэхэд хангалттай. Дараа нь ПСЖ, Ньюкасль гээд багууд дээр энэ араб баячуудын өрсөлдөөн үргэлжилж эхэлсэн. Гэтэл хоёр жилийн өмнөөс хүний нутагт биш өөрийнхөө лигт өрсөлдье гэдэг уралдаан эхэлдэг юм даа.

Дэлхийн улс орнууд өөрийнхөө нутагт том одуудыг авчирч дотоодын тэмцээнээ өрсөлдөөнтэй, сонирхолтой болгох гэсэн оролдлого арабчуудаас өмнө хэд хэдэн удаа хийгдэж байлаа. Америкчуудаас гадна Колумб, Орос, Хятад зэрэг улсуудад яг одоо Саудын Арабын нутагт болж буйтай адил асар өндөр цалингаар уруудаж яваа одуудыг авчран тоглуулсан жишээнүүд бий. Бүгд бүтэлгүйтсэн. Бүгдэд нь өөр өөрийн гэсэн шалтгаан бий. Орос, Хятадад очсон одууд зөвхөн эзнийгээ цэнгэлдэхэд байхад гайгүй тоглоно гэхээс биш цэнгэлдэхэд үзэгчид пиг дүүртэл ирэх үү үгүй юу гэдэгт падлий байхгүй ханддаг байлаа.

Америкт санхүүгийн хууль чанга тул баруун солгойгүй мөнгө цацаад байж болдоггүй бас өөрийнх нь төрөлх спортууд нь соккерыг давж гардаг тул тэгээд нэг их гавиагүй. Харин арабуудын хувьд хөлбөмбөг бол номер нэг спорт нь мөн, тэгээд ч Роналду ирснээс хойш ямар ч багтай тоглосон бай уг цэнгэлдэх үзэгчдээр дүүрэх болжээ. Гээд бодохоор цөлд зөвхөн хэдэн баячууд цуглараад шувуугаа уралдуулж байснаас өөрийн гэсэн багаараа, хөгжөөн дэмжигчидтэйгээ (ард түмэн) нийлж байгаад өрсөлдсөн нь илүү амттай, чанартай болоод хувирч байгаа биз. Ингээд л Роналдугийн дараа харьж байгаа, харих дөхөж байгаа хөлбөмбөгчдөд аймаар их цалин амлаад авч эхэллээ. Бензема, Канте, Неймар, Кулибали, Фирминьо, Жота, Менди гээд өчнөөн од хөлбөмбөгчид ганцхан жилийн дотор тийшээ зүглэв. Гэхдээ хэн нь хэнээсээ илүү баян бэ гэдгээ харуулахын тулд ийнхүү өрсөлдөж эхэллээ гэж бодвол өрөөсгөл шүү.

Саудын Арабт “Алсын хараа-2030” гэдэг том төсөл эхэлчихсэн хэрэгжээд явж байгаа гэсэн. Энэ төслийн хүрээнд ирээдүйн ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулах боломжийг бүрдүүлэх, зөвхөн нефтиэс л мөнгө олохгүй спорт ч гэлээ хөрөнгө босгох нэг арга гэдгийг зүтгүүлэх, хөлбөмбөгөө дагаад хот суурин цэнгэлдэх хүрээлэнгүүд нь өргөжиж томрох гээд бодлоготой, зорилготой алсын хараатай төсөл юм гэсэн. Ямар ч байсан дэлхийн одуудын ачаар өнөөдөртөө Саудын Арабын хөлбөмбөгийн лиг дэлхийн спортын сувгуудын оргил цагаас “хулгайлчихдаг”, хааяа нэг сураг чимээг нь сонсчихмоор хэсэг болсон юм даг.

 

Г.АМАРСАНАА

Categories
мэдээ спорт цаг-үе

Монгол залуус 2023 оны “PUBG MOBILE”-н Дэлхийн аварга боллоо DNN.mn

PUBGM тоглоомын Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) Турк улсад зохион байгуулагдлаа.

Тус тэмцээний “Grand final”-д манай улсаас “4Merical vibes”, “Stalwart esports”, “IHC esports”  гэсэн гурван баг оролцсон юм.

IHC esports баг 18 тоглолтын дараах байдлаар 142 оноо авч ДАШТ-д түрүүллээ.

Ингэснээр 400,000 ам.долларын шагнал хүртэж байна. Харин “Stalwart esports” баг 138 оноотойгоор хоёрдугаар байр эзэлж 200,000 ам.доллар, “4Merical vibes” баг гуравдугаар байрт эзэлснээр ам.долларын шагнал хүртлээ.

Энэ удаагийн ДАШТ-ий шилдэг тоглогчоор Zyol буюу Б.Золбоот тодорлоо.

Categories
мэдээ спорт цаг-үе

“Бөртэ Чоно 2023”-ын шилдэг тамирчинд нэр дэвшигчид DNN.mn

Монголын үндэсний олимпын хорооны “Бөртэ Чоно 2023” Тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 17:00 цагт  Корпорэйт зочид буудлын Концертын их танхимд зохион байгуулагдана.

“БӨРТЭ ЧОНО 2023” – Шилдэг тамирчинд нэр дэвшигч

Баатархуягийн ОТГОНБОЛД /байт харваа/

Амжилт:

“Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмын аварга

“Парис 2024” Олимпын наадамд оролцох эрх хүртсэн

Гавьяатуудын нэрэмжит олон улсын тэмцээний хүрэл медаль

Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээний IV байр

Улсын аварга шалгаруулах тэмцээний V байр

Цэнд-Очирын ЦОГТБААТАР /жюүдо/

Амжилт:

“Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмын хүрэл медаль

“Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмын багийн хүрэл медаль

“Анталья их дуулга 2023” мөнгөн медаль

Батбаярын ЭНХХҮСЛЭН /усанд сэлэлт/

Амжилт:

“Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмын шигшээ гараанд шалгарч уралдсан анхны 🇲🇳Монгол тамирчин, VIII байр

Тайландын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний 3 алтан медаль

Малайзын аварга шалгаруулах нээлттэй тэмцээний 2 мөнгөн медаль

Сайнбаярын ЖАМБАЛЖАМЦ /дугуй/

Амжилт:

“Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмын хүрэл медаль

Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль

Испани улсын “BURGOS BH” мэргэжлийн багтай гэрээ байгуулсан.

Оюунцэцэгийн ЕСҮГЭН /бокс/

Амжилт:

“Ханжоу 2022” Азийн зуны спортын XIX наадмын хүрэл медаль

“Парис 2024” Олимпын наадамд оролцох эрх хүртсэн

Categories
мэдээ спорт

М.Амилал, Б.Алтантуяа нар Зүүн Азийн залуучуудын шатрын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ DNN.mn

Малайз улсын Котакинабалу хотод арванхоёрдугаар сарын 1-9-ний өдрүүдэд шатрын Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн болж байна. Тэмцээний классик төрөлд Монгол Улсын тамирчин М.Амилал, Б.Алтантуяа нар өрсөлдөхөд хоёул мөнгөн медаль хүртлээ.

М.Амилал тус тэмцээнд дэд байрт орсноор олон улсын мастерын болзол хангасан бол Б.Алтантуяа олон улсын мастер цолны эзэн боллоо. Тэд тус тэмцээнд түрүүлсэн бол Их мастерын болзол хангах байв.

Эх сурвалж: Биеийн тамир, спортын улсын хороо

Categories
мэдээ спорт

Гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ DNN.mn

Тайланд улсын Ратчасима хотод дэлхийн хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадам энэ сарын 2-9-ний өдрүүдэд болж байна.

Тус наадмын пауэрлифтингийн 107 килограммын жинд гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор оролцсон Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртлээ. Наадамд манай улсаас пауэрлифтинг, буудлага спортын төрөлд хоёр тамирчин, хоёр дасгалжуулагч оролцож байгаа юм.

May be an image of text that says "Tá 1mm 2023 WORLD ABILITYSPORT GAMES"

Э.Содномпилжээ цээжнээс 242 килограммыг амжилттай шахсанаар төрийн дууллаа эгшиглүүлсэн бол БНХАУ-ын тамирчин мөнгө, Польшийн тамирчин хүрэл медаль хүртжээ.

Түүний хувьд 2023 онд ДАШТ-ээс мөнгө, Европын аварга шалгаруулах тэмцээнээс алт, “Ханжоу-2022” Азийн пара наадмаас мөнгөн медаль хүртсэн бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын анхдугаар наадмын уг алтан медаль нь түүний хилийн чанд дахь дөрөв дэх медаль болж байна.

Categories
мэдээ спорт

Боксын насанд хүрэгчдийн УАШТ болж байна DNN.mn

ХХ зууны манлай дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч В.Батбаярын нэрэмжит боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн арванхоёрдугаар сарын 4-9-ний өдрүүдэд болж байна.

Тэмцээнд 34 багийн нийт 156 тамирчин тулалдаж байгаа бөгөөд ДАШТ-ий мөнгөн медальт Л.Алтанцэцэг, хүрэл медальт Б.Мишээлт, М.Энхжаргал нарын шилдгүүд байгаа юм.

Тус тэмцээнд эрэгтэйчүүдээс хамгийн олон түрүүлсэн нь Азийн АШТ-ий хүрэл, Зүүн Азийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Д.Зул нийт 12 удаа түрүүлсэн бол эмэгтэйчүүдээс ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын хүрэл, дэлхийн цомын мөнгөн медальт, гавьяат тамирчин М.Нандинцэцэг бөгөөд тэрбээр тус тэмцээнд 11 удаа түрүүлжээ.

Categories
мэдээ спорт

МУГТ Ё.Басхүү Токиогийн Их дуулгаас мөнгөн медаль хүртлээ DNN.mn

 Японы нийслэл Токио хотод жүдо бөхийн энэ оны сүүлийн Их дуулга болж, 88 орны нийт 506 жүдоч хүч үзэж өрсөлдсөн юм.

Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, МУГТ Ё.Басхүү алтан медалийн төлөө Японы бөх, олимп, дэлхийн аварга Абе Хифүмид цэвэр ялагдсанаар мөнгөн медаль хүртлээ.

Тэрбээр “C” хэсгийг тэргүүлж эхний тойрогт гоц мөргөөд дараагийн тойрогт Тайванийн Ен-Мин Чен, Израйлын Матан Коколаев, Бразилын Лима Виллиан, Францын Дайдий Боуба нарыг ялж шигшээд шалгарсан юм.

Тэд өмнө нь 2019 оны ДАШТ, “Токио-2020” олимпын наадамд барилдахад мөн л Абе Хифүжи ялж байсан юм.

Categories
мэдээ спорт

“Бөртэ чоно 2023” наадам ирэх сарын 18-нд болно DNN.mn

Спортын салбарын оны шилдгүүдэд “Бөртэ чоно 2023” шагнал гардуулж өгөх ёслолын үйл ажиллагааг арванхоёрдугаар сарын 18-ны өдөр зохион байгуулахаар товложээ.

МҮОХ-ны дээд шагнал болох спортын шилдгүүдэд олгодог “Бөртэ чоно”  наадмыг 2003 оноос эхлэн олгож эхэлсэн юм.

Спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг тус наадам шилдгийн шилдэг тамирчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй тамирчин, шилдэг залуу тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг шүүгч, шилдэг холбоо гээд спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг билээ.

Өнгөрсөн жил хүндийг өргөлтийн тамирчин М.Анхцэцэг Монгол Улсын шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин болсон бол жүдо бөхийн Ц.Цогтбаатар шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар шалгарч байсан юм.

Categories
мэдээ спорт цаг-үе

“Токиогийн их дуулга”-д зодоглох тамирчид DNN.mn

“Олон Улсын жүдо бөхийн холбоо”-ны цуврал “TOKYO GRAND SLAM 2023” тэмцээн өнөөдөр эхэлнэ.

Тус тэмцээнд 88 орны нийт 539 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манай улсаас дасгалжуулагч Ч.Болдбаатар, М.Бундмаа нарын удирдлага дор 19 тамирчин зодоглоно.

Эрэгтэй тамирчид:

  • 60кг: Э.Ариунболд
  • 60кг: К.Ёолк
  • 66кг: Ё.Басхүү
  • 66кг: Б.Эрхэмбаяр
  • 73кг: Б.Эрдэнэбаяр
  • 81кг: Л.Сэргэлэн
  • 90кг: Ц.Дагвадорж
  • 100кг: Г.Алтанбагана
  • 100кг: Б.Гончигсүрэн
  • +100кг: О.Цэцэнцэнгэл
  • +100кг: Ө.Пэрэнлэйжамц

Эмэгтэй тамирчид:

  • 48кг: Б Баасанхүү
  • 52кг: Л.Сосорбарам
  • 57кг: Л.Энхрийлэн
  • 63кг: Д.Есүй
  • 63кг: М.Ичинхорлоо
  • 70кг: Б.Ням-Эрдэнэ
  • 78кг: О.Хүслэн
  • +78кг: А.Адъяасүрэн нар хүч үзэх юм.

Дашрамд сонирхуулахад, эрэгтэйчүүдийн 73кг-д барилдах байсан МУГТ Ц.Цогтбаатар бэртлийн улмаас оролцох боломжгүй болсон байна.

Categories
мэдээ спорт

Ж.Хүслэн модон барилдааны Европ тивийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртжээ DNN.mn

Бүгд Найрамдах Словак Улсын Брезно хотод энэ сарын 23-27-ны өдөр модон барилдааны Европ тивийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээнд Монгол Улсаас өсвөр, насанд хүрэгчдийн таван жинд таван тамирчин эх орноо төлөөлөн оролцсоноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын ЕБ-ын 4 дүгээр сургуулийн 9г ангийн сурагч Ж.Хүслэн мөнгөн медаль хүртэв.

Тэрбээр, өсвөр үеийн охидын +70 кг жинд оролцсон бөгөөд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай, Монгол Улсын дэд аварга юм.