Categories
мэдээ цаг-үе

ЗУРХАЙ: Өнөөдөр хар бич өдөр DNN.mn

Аргын тооллын арваннэгдүгээр сарын 4, Сумъяа гариг. Билгийн тооллын 3, Эрхтэний тэнгэрт одтой, хар бич өдөр. Өдрийн наран 07:42 цагт мандаж 17:30 цагт жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр эе эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай баялаг төгс болно

Categories
мэдээ цаг-үе

ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн байна DNN.mn

Хур тунадас: Нутгийн өмнөд болон зүүн хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нийт нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр -22…-27 градус, Идэр, Эг, Үүр, Орхон, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр -16…-21 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Тэс, Туул, Онон голын хөндийгөөр -11…-16 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -1…-6 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн, өдөртөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр -3…-8 градус, Хангайн уулархаг нутаг Ерөө, Туул, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар +2…-3 градус хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +7…+12 градус, бусад нутгаар +1…+6 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18…-20 градус, бусад хэсгээр -14…-16 градус, өдөртөө -1…-3 градус  хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -18…-20 градус, өдөртөө -3…-5 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр.Шөнөдөө -19…-21 градус, өдөртөө -4…-6 градус хүйтэн байна.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Томхон жорлон дээр хүртэл тууз хайчилдаг төр, засгийн томчууд нефтийн цооног нээхэд яагаад очсонгүй вэ” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы даваа  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы Олон улсад өрнөж буй анхаарал татсан үйл явдлуудын талаар Хүмүүнлэгийн Их сургуулийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцлаа. Тэрбээр “Олон улсын харилцаанд туйлшрах хандлага эрчимжиж, хуваагдмал байдал газар авч байна “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн

“Шинэ сэргэлтийн бодлогын Хурдасгуур төв” УТҮГ-ын Дэд бүтцийн хөгжлийн бодлогын газрын дарга Н.Батдоржтой ярилцлаа. Тэрбээр цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөр, өртөгтэй холбоотой суурь судалгаа хийсэн судлаачдын нэг юм.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Томхон жорлон дээр хүртэл туузхайчилдаг төр, засгийн томчууд нефтийн
цооног нээхэд яагаад очсонгүй вэ” хэмээн өгүүллээ.

“Батглостер” ХХК-ийн захирал, авто замын мэргэшсэн инженер, мэргэшсэн төсөвчин Э.Ганболд “Түгжрэлийг шийдэх ганц гарц бол давхар зам барих юм” гэлээ.

Д.Амарбаясгалан: УИХ-ын гишүүд чуулганы хуралдааны үеэр яагаад горимын санал гаргасан бэ гэдэг тайлбараа сонин,
хэвлэлд заавал өгч байгаарай

Хоморголсон баривчилгаа, их хэлмэгдүүлэлт, сэргээгдээгүй эрх

Арын нүүр: Зураг дурсамж өгүүлдэг


 

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаараас уншаарай.

 

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

 

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

 

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

 

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

 

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

 

 

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ цаг-үе

Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд зочлов DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртсэн НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн “Чингис хаан” үндэсний музейд зочилжээ. Тэрбээр нүүдэлчдийн анхны төрт улс Хүннүгийн эзэнт улсаас ХХ зууны эхэн хүртэлх Монголын хаад, төрт улс хүртэлх түүхтэй танилцсан хэмээн Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэв.

 

Categories
мэдээ нийгэм

ГССҮТ-ийн эмч нар үений гадаргуу мөгөөрсийг шилжүүлэх технологийг нэвтрүүллээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эмч нар дунд чөмөгний булуу шаант ясны тавцанд нэг моментоор үений гадаргуу мөгөөрс шилжүүлэн суулгах мэс засал эмчилгээг анх удаа хийлээ.

Тус тасгийн хамт 2020 оноос үений гадаргуу мөгөөрс шилжүүлэн суулгах мэс заслыг хийж эхэлсэн бөгөөд өдгөө эмчилгээний аргыг улам боловсронгуй болгон цогц байдлаар хийж, эмнэлгийн тусламж үйлчилгээнд шинэ технологийг нэвтрүүлж байна.

Энэхүү шинээр нэвтрүүлсэн мэс засал эмчилгээ нь үений мөгөөрсний элэгдэл /ОА II-IV зэрэгтэй/ болон үхжилт үүссэн хэсгийг авч, шилжүүлэн суулгах буюу тромбинатор /үений гадаргуу мөгөөрсийг хусаж аван үүдэл эстэй хольж, үений гадаргууг нөхөх/-ийг ашиглан сэргээснээрээ хиймэл үе суулгах мэс заслыг 5-10 жилээр хойшлуулах чухал ач холбогдолтой юм.

Мэс заслын баг бүрэлдэхүүнд ГССҮТ-ийн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн эмч, ЭМЯ-ны дэргэдэх салбар зөвлөлийн мэргэжилтэн, Төрийн соёрхолт эмч С.Сүхбат, мөн Насанд хүрэгсдийн мэс заслын тасгийн их эмч Б.Оргил болон Мэдээгүйжүүлгийн эмч, Төрийн соёрхолт эмч Ж.Түмэн-Өлзий, мэдээгүйжүүлгийн сувилагч П.Хулан, мэс заслын сувилагч Ө.Оюунчимэг, Г.Баасанжаргал нар багтсан байна.

Categories
мэдээ цаг-үе

2025 онд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжих цогц төв байгуулна DNN.mn

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв үүдээ нээгээд таван жил болж, 42 мянган хүүхдэд нийгмийн хамгаалал, сэтгэлзүйн засал, протез, туслах хэрэгсэл үйлдвэрлэл, эрүүл мэндийн сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлжээ. Төвийн ойн арга хэмжээнд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Минь Жуан, НҮБ-ын Суурин төлөөлөгч ноён Тапан Мишра болон холбогдох албаныхан оролцлоо.

2025 оны хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асаргаа, сувилгаа, эрүүл мэнд, боловсрол зэрэг нийгмийн үйлчилгээг цогцоор нь үзүүлэх ДЭМЖИХ ТӨВ-ийг байгуулахаар 24 тэрбум төгрөгийг улсын төсөвт тусгуулаад байна. Мөн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүл, эцэг эх, асран хамгаалагчдын ТЭТГЭМЖИЙГ 36 ХУВИАР нэмэгдүүлж, 500 мянган төгрөг хүртэлх живхний зардлыг ТӨРӨӨС хариуцдаг болно. Дэмжих төвүүдийн үйл ажиллагааг төрийн бус байгууллагуудтай хамтран явуулахаа сайд онцоллоо.

Categories
мэдээ цаг-үе

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг анхааруулж байна DNN.mn

Өнөөдөр Дорнод, Сүхбаатарын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, зам, даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж, ихэнх нутгаар хүйтрэхийг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.

Тиймээс дээрх аймгуудыг зорих гэж байгаа иргэд, тээвэрчид, малчдыг хол, ойрын замд гарахгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ганцааранг нь үлдээхгүй, малд явуулахгүй байх, малаа ойрын бэлчээрт хариулах зэргээр болзошгүй эрсдэлээс сэргийлэхийг сануулж байна.

Categories
мэдээ цаг-үе

Алдарт эхийн одонтой 500 гаруй ээж спортын 7 төрлөөр өрсөлдөж байна DNN.mn

“Зөв гэр бүл-Зөв хүүхэд-Зөв нийгэм” уриан дор ээжүүдэд эрүүл аж төрөх зан үйлийг хэвшүүлэх, идэвхтэй хөдөлгөөн, спортоор хичээллэх боломжийг нэмэгдүүлэх, олимпизмыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алдарт Эх-2024” Спортын VI наадам 2024 оны 11-р сарын 02-17 нд

  • Багануур хот,
  • Үндэсний цэцэрлэгт хүрээлэн,
  • Уран ган спорт цогцолборт тус тус зохион байгуулагдана.

Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй тус наадам 2024 онд Багануур багийн нэрэмжит болгон зохион байгуулж байна.

Спортын VI наадам шатар, дартс, ширээний теннис, сагсан бөмбөг, волейбол, боулинг, кросс гүйлт гэсэн спортын 7 төрлөөр зохион байгуулагдах бөгөөд “Шонхорууд”, “Арга Билэг”, “Марта”, “Цоглог”, “Яргуй”, “June Angels “, “Долоон Бурхан”, “Нархан”, “Diamonds”, “ГооДаль”, “Ягаан цэцэгс”, “Super Stars” “Багахангай”, “Багануур” “Налайх” гэсэн 15 багийн 500 гаруй эмэгтэйчүүд оролцоно.

Спортын VI наадамд (-39 нас, 40+ нас) насны ангиллаар “Алдарт эх цахим нэгдэл”-ийн гишүүн эмэгтэйчүүд оролцож байна. Өнгөрсөн жил Багануур дүүргийн “Багануур” баг тэргүүлэн шилжин явах цомын эзэд болсон билээ.

Тус спортын наадмын ерөнхий зохион байгуулагчаар “Алунгоо Эх” ТББ, “Алдарт эх” цахим нэгдэл ажиллаж, Биеийн тамир, спортын улсын хороо , “Багануур” баг, Уран ган спорт цогцолбор, МХХМГХолбоо хамтран ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Бусдын сэтгэлийн илчинд дулаацна DNN.mn

Яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Арлааны Эрдэнэ-Очир ах маань өөрийгөө “Би гэгээ түүж яваа л хүн” хэмээн тодорхойлсон байдаг. Түүн лугаа энэ орчлонд бид бусад хүмүүсийн сэтгэлийн илчинд дулаацаж, үгийнх нь сайханд урамшиж явдаг ажээ. Өнөөдөр хүмүүс уур уцаартай, нэгнийгээ гэх сэтгэлгүй болсон гэх үгс өдөр тутам дуулдаж, цахим орчинд хөвөрч байдаг.

Яах вэ, амьдарч байгаа нийгмийн маань нүүр царай энэ юм чинь яалтай билээ. Түгжрэл, утаа униар, үнийн хөөрөгдөл гээд бидний бухимдлыг төрүүлэх зүйл захаас аваад үй түм байна. Гэвч муугаасаа сайн нь, муухайгаасаа сайхан нь илүү байдаг орчлон шүү дээ. Үргэлж ийм байсан. Хожим ч ийм л байх биз ээ. Хэн хэндээ хүндэтгэлтэй хандаад, урьдчилж уучлалт гуйчихад л бүх зүйл амархан болчихдог шүү дээ. Ажлаа тараад харьж явахад гал асуусан залуу баярлалаа гэх, ТҮЦ-ийн худалдагч эгч “Өдрийг сайхан өнгөрүүлээрэй” гэхэд л сэтгэл сайхан болж, өөрийн эрхгүй инээмсэглэдэг.

Дашчойлон хийдийн хашаанд өнөөдөр /өчигдөр/ өглөө нэг, хоёрдугаар л ангийн болов уу гэмээр хэдэн сөөсгөр охид нэгнийгээ хурдан яваач дээ, ямар удаан юм бэ, яг л эмгэн шиг гэх зэргээр дуудан инээлдэв. Эмэгтэй хүүхдүүдийн дуу цаанаасаа адтай байдгийг ч хэлэх үү, тэдний дуунаар хийдийн хашааны тагтаанууд дэрхийн ниснэ.

Гэтэл хүрд эргүүлж явсан хоёр эмээ тэднийг харснаа өөр хоорондоо жуумалзан “Мондинуудыг, эмгэн шиг гэнэ үү” гэв. Тэгэхэд нь охидоос илүү эмээ нарт хайр хүрсэн юм. Учир нь эмээ нар охидод уурласангүй. Харин ч өхөөрдөн инээж байна. Энэ чинь л бид нэг нэгнээсээ авч буй гэрэл гэгээ, сэтгэлийн гал шүү дээ.

 

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Нэгж бүтээгдэхүүнд хэдэн төрлийн татвар нэмэгдэж байж эцсийн хэрэглэгчид хүрдэг вэ DNN.mn

Татвар эцсийн дүндээ жирийн хэрэглэгч ард түмэн дээр тусдаг. Авсан бараа, үйлчилгээ, жишээлбэл, хайрцаг шүдэнзэд ч хүртэл бүх төрлийн татвар шингэдэг. Өнөөдөр Монгол Улсад нэг бараанд хэдэн төрлийн татвар нэмэгдэж байж эцсийн хэрэглэгчид очиж байна вэ? Энэ талаар эдийн засагчдаас тодрууллаа.

Б.Лхагважав: НӨОАТ бол эцсийн хэрэглэгч шууд төлдөг татвар


-Нэгж бүтээгдэхүүнд хэдэн төрлийн татвар нэмэгдэж байж эцсийн хэрэглэгчид хүрдэг вэ?

-Ямар нэгж бүтээгдэхүүнээс шалтгаална. Ер нь нэмэгдсэн өртгийн орлогын албан татвар (НӨОАТ), аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (ААНОАТ), хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ), гаалийн татвар, онцгой албан татвар, нийгмийн даатгал орно доо.

-Та талхан дээр жишээ болгоод тайлбарлаж өгөхгүй юү?

-Та 2200 төгрөгөөр талх авлаа. Та 2000 төгрөгийн өртөгтэй талх авангуут дэлгүүрийн касс дээр 200 төгрөгийн НӨОАТ төлж байгаа юм. НӨОАТ бол эцсийн хэрэглэгч төлдөг шууд татвар. Тухайн дэлгүүр таны төлсөн НӨАТ-ыг гурав хоногийн дотор НӨОАТ-ын сан руу шилжүүлэх үүрэгтэй. Талхны өртөг үнэ 2000 төгрөгөөс талхны үйлдвэр 300 төгрөгийн ашиг

олсон тул ААНОАТ-т 10 хувь буюу 30 төгрөг төлнө. 1700 төгрөгийн өртөг үнэнд ажлын хөлс шингэсэн тул ажилтанд олгох цалин дээрээс ХХОАТ, нийгмийн даатгалыг компани суутган авч, зохих санд 72 цагийн дотор шилжүүлсэн байна, 50-80 төгрөг. Үлдсэн өртөг үнэд гурил, чихэр, тос, дрож, савлагаа, ачилт түгээлт, хадгалалт, үндсэн талхны үйлдвэрлэлийн бүх өртөг, түүнчлэн сүлжээ дэлгүүрүүдийн 25-30 хувийн шимтгэл, банкны карт уншуулсны 1 хувийн шимтгэл, дээр нь зар сурталчилгаа, маркетингийн зардал орно. Түүнчлэн тухайн компанийн банкнаас авсан зээл, зээлийн хүү бүгд орно.

-Та НӨОАТ гээд андуураад ярьчихав уу, НӨАТ гэх бил үү?

-Ихэнх татварт орлого гэдэг үг байдаг нь тухайн орлогоос авах татвар гэсэн үг. Бид НӨАТ гээд буруу хэлээд хэвшчихсэн.

Ж.Дэлгэрсайхан: Аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүн үйлдвэрлэж зараад, эцсийн үр дүнгээсээ татвар төлдөг


Монгол Улсын татварын ачаалал хэр өндөр вэ?

-Хүмүүс татварын талаар янз бүрээр л ярьдаг. Татварын ачааллыг тооцсон олон улсын судалгааг харвал, Монгол Улс гайгүй хөгжиж байгаа орнууд дотроос хэт өндөр татварын дарамттай улс хараахан биш. Бид 2007 онд дөрвөн 10-ын систем гэдэг юм руу орсон. Орлогын, хувь хүний орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар гээд бүх татвараа 10 орчим хувь болгосон. Энэ хүрээнд харвал Монгол Улсын татварын нийт ачааллыг би нэг их өндөр гэж үздэггүй. Өндөр хөгжилтэй орнуудтай харьцуулахад бага. Хөгжиж байгаа орнууд дотроо арай жаахан өндөр татвартай улс.

-Иргэдийн дунд нэгж бүтээгдэхүүнд түгээлтийн, зар сурталчилгааны гэх мэт маш олон татвар нэмэгдэж байж эцсийн хэрэглэгчид хүрдэг гэсэн ойлголт түгээмэл. Та энэ талаар тайлбарлаж өгөхгүй юү?

-Татварын нийт ачааллыг тооцож байгаа нь заримдаа өрөөсгөл харагддаг. Өнөөдөр ХХОАТ, НӨАТ, нийгмийн даатгал гээд Монгол Улсад байгаа бүх татварыг нэмээд 40 гаруй хувийн татвартай

олсон тул ААНОАТ-т 10 хувь буюу 30 төгрөг төлнө. 1700 төгрөгийн өртөг үнэнд ажлын хөлс шингэсэн тул ажилтанд олгох цалин дээрээс ХХОАТ, нийгмийн даатгалыг компани суутган авч, зохих санд 72 цагийн дотор шилжүүлсэн байна, 50-80 төгрөг. Үлдсэн өртөг үнэд гурил, чихэр, тос, дрож, савлагаа, ачилт түгээлт, хадгалалт, үндсэн талхны үйлдвэрлэлийн бүх өртөг, түүнчлэн сүлжээ дэлгүүрүүдийн 25-30 хувийн шимтгэл, банкны карт уншуулсны 1 хувийн шимтгэл, дээр нь зар сурталчилгаа, маркетингийн зардал орно. Түүнчлэн тухайн компанийн банкнаас авсан зээл, зээлийн хүү бүгд орно.

-Та НӨОАТ гээд андуураад ярьчихав уу, НӨАТ гэх бил үү?

-Ихэнх татварт орлого гэдэг үг байдаг нь тухайн орлогоос авах татвар гэсэн үг. Бид НӨАТ гээд буруу хэлээд хэвшчихсэн.

байна гээд ярьдаг. Үүнийг шууд хэрэглэгч дээр ирж байгаа татварын дарамт гэж ойлгоход хэцүү. Аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд, зардаг. Эцсийн үр дүнгээсээ татвар төлдөг. Тэгэхээр нийт үр дүнгээр тооцогдож байгаа зүйл биш бөгөөд хэрэглэгч дээр аж ахуйн нэгжийн орлогын албан татварын дарамт тэр чигээрээ ирчихэж гэж ойлгох нь бас хэцүү. Саяны хэлсэн 10 хувийн татвараас хэрэглэгчид ногдох хувь дээр ХХОАТ, НӨАТ гарцаагүй нэмэгдэж ирж байна. Ерөнхийдөө 20 гаруй хувийн татварын дарамт байна гэсэн үг.

-Нийгмийн даатгалын шимтгэл татвар мөн, биш гэж маргах тохиолдол цөөнгүй гардаг. Нийгмийн даатгал төлөх хүсэлгүй иргэд ч олон байна. Үүний шалтгаан юунд байна вэ?

-Нийгмийн даатгалын шимтгэл гэдэг зүйл татвар хараахан биш. Түүний зүй ёсны зорилго тухайн иргэн өөрийнхөө ирээдүйн баталгааг хангахад зориулж байгаа хуримтлалын хэлбэр юм л даа. Нийгмийн даатгал бол тухайн иргэн зүй ёсны дагуу бүрэн өсгөөд, буцаагаад авах ёстой мөнгө. Гэхдээ өнөөдөр манайх хуримтлалын тогтолцоонд хараахан бүрэн шилжиж чадаагүй. Нийгмийн даатгал иргэндээ зөв үйлчилдэггүй, хүний амьдралын баталгааг хангахуйц хэрэгсэл болж бүрэн чадахгүй байгаа юм. Тиймээс иргэд бидний төлж байгаа татвар дарамт юм байна гээд, зарим нь төлөх хэрэг байна уу гэж яриад байх шиг санагддаг.

Д.ЭРДЭНЭТУЯА