Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: “Үхэрт 13 тэрбум төгрөг өгөхөд тоодоггүй атлаа хүүхдэд мөнгө өгөх болсон чинь горойж үхлээ юү монголчууд аа” гэв DNN.mn

“Өдрийн сонин”-ы мягмар  гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна.


“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин “Төсвийн урсгал зардлыг ингэж өндөр батлах юм бол УИХ бараг тарчихсан нь дээр” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

  • Монгол Улсын зөвлөх инженер, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, “Ган хийц” ХК-ийн захирал М.Даваасүрэн “Хамгийн сүүлийн үеийн ноу-хау технологиудыг түшиглэсэн үйлдвэр байгуулснаар Монгол Улс хөгжинө” гэв.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Үхэрт 13 тэрбум төгрөг өгөхөд тоодоггүй атлаа хүүхдэд мөнгө өгөх болсон чинь горойж үхлээ юү монголчууд аа” гэв.

  • Эрчим хүчний зөвлөх инженер Г.Ёндонгомбо “Бүх цахилгаан станц, түгээх сүлжээнүүдийг 100 хувь олон нийтийн өмчид шилжүүлэх хэрэгтэй” хэмээн ярилаа.
  • МСНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар “Иргэдийн мэдэх эрхэд ноцтой халдаж байгаа учир Н.Өнөрцэцэгийн шүүх хурлыгнээлттэй явуулахыг хүсч байна” гэлээ.

ГАДААД МЭДЭЭ: Молдовчууд авлигалын дөнгөнөөс чөлөөлөгдөв

АРЫН НҮҮР: Хотын захын замууд болохоо байж эхэлж байна шүү


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы  мягмар гаригийн дугаараас уншаарай.


Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

“Биеийн тамир, спортын бүтээлч сар-2024” арга хэмжээний нээлт Баянзүрх дүүрэгт боллоо DNN.mn

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсын Биеийн тамир, спортын тухай хууль, Засгийн газрын 2022 оны “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, арга хэмжээ батлах тухай” 314 дүгээр тогтоолыг үндэслэн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас зарласан “Соёлын бүтээлч сар 2024” аяны хүрээнд биеийн тамир, спортын арга хэмжээг нэгдсэн агуулга, нэг өнгө төрхтэйгөөр зохион байгуулж байна.

Улс орон даяар өрнөж буй “Соёлын бүтээлч сар-2024” аян 11 дүгээр сарын 01-30-ны өдрүүдэд “Соёлын өв”, “Урлаг-уран бүтээл”, “Соён гэгээрэл”, “Спортын” чиглэлээр хүүхэд залуус, иргэдэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Баянзүрх дүүргийн “Биеийн тамир, спортын бүтээлч сар-2024”-ийн нээлтийг 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 88-р сургуулийн спорт зааланд 12 хорооны 120 гаруй иргэнийг хамруулсан Иргэдийн спортын наадмын дүүргийн аварга шалгаруулах Сагсан бөмбөгийн арга хэмжээний үеэр зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээг нээж Баянзүрх дүүргийн биеийн тамир, спортын хорооны дарга Д.Отгонсүрэн үг хэллээ.
Арга хэмжээний нээлтийн үйл ажиллагааны үеэр ОУХМ Э.Оргилмаа дасгалжуулагчтай Баянзүрх дүүргийн Засаг даргын дэргэдэх Өсвөрийн шигшээ спортын гимнастикийн баг тамирчид үзүүлэх тоглолтоо сонирхууллаа.
“БИЕИЙН ТАМИР, СПОРТЫН БҮТЭЭЛЧ САР-2024” арга хэмжээний нээлтийн хүрээнд хүрэлцэн ирсэн иргэдэд Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хорооноос 2024 онд хийж, хэрэгжүүлж буй ажлаа танилцууллаа.
Мөн арга хэмжээнд оролцож байгаа иргэдийн дунд “Хөгжөөнт бүжиг”-ийн тэмцээн зохион байгуулж, 1, 2, 3 байр эзэлсэн иргэдийг өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшууллаа

Categories
мэдээ нийгэм

“Ажлынхантай караокед суулгасангүй“ гэх шалтгаанаар нөхөр рүүгээ заазуур шидэж, ахыгаа хөнөөсөн эмэгтэйд 5.6 жилийн ял оноожээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд 28 настай эмэгтэй архи уусан үедээ “Ажлынхантай караокед суулгасангүй” гэх шалтгаанаар нөхөртэйгээ маргалдаж улмаар түүн рүү заазуур шидэж баруун ташааг нь гэмтээсэн хэрэг гарсан. Түүнчлэн дээрх маргааныг зогсоох гэж байсан төрсөн ахынхаа цээжин тус газар хутгалж, ах нь сэхээнд эмчилгээ хийлгэж байгаад нас баржээ. Шүүхээс дээрх эмэгтэйд 5.6 жилийн хорих ял оноосон байна.

Categories
мэдээ нийгэм

“Телеграм” аппликейшн ашиглаж, иргэдийг 10 тэрбум төгрөгөөр хохироожээ DNN.mn

Телеграм аппликейшн ашиглан иргэдийг залилах гэмт хэрэг өсч байгааг цагдаагийн байгууллагаас мэдээлэв.


Сүүлийн дөрвөн сарын хугацаанд энэ төрлийн 619 хохирогчтой 10 тэрбум төгрөгийн хохиролтой хэргийг шалгаж байгаа аж. Телеграм аппликейшн ашиглан үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн хохирогчдын 70 орчим хувийг 25-44 насныхан эзэлж байгаа гэнэ.

 

Тэдний 90 орчим хувь нь эрхэлсэн тодорхой ажилгүй эсвэл төрийн болон хувийн байгууллагад ажил хөдөлмөр эрхлэгч бөгөөд бүрэн дундаас дээш боловсролтой байгаа бол 67 хувийг эмэгтэйчүүд эзэлж байгаа ажээ.

 

Тус апплекейшнийг ашиглан залилах гэмт хэрэг үйлдэхдээ хэд хэдэн төрлийн аргыг ашигладаг байна. Тухайлбал бараа худалдан авч, борлуулалт нэмэгдүүлэх даалгавар өгөх. Мөн Тик Ток хаяг дагах, өгөгдсөн постод лайк дарж хандалт өсгөх даалгавар, байгууллагын үйл ажиллагаа, бүтээгдэхүүний зар сурталчилгаанд үнэлгээ өгөх даалгавар биелүүлэхийг санал болгодог аж. Үүнээс гадна өгөгдсөн дансанд мөнгө байршуулаад өсгөж авах даалгавар, зээл олгох шаардлагатай материал бүрдүүлэх даалгавар, өгөгдсөн интернэт банкаар нэвтэрч гүйлгээ хийх даалгавар биелүүлэх зэрэг аргуудаар залилан үйлдэж байгааг цагдаагийн байгууллагаас сануулж байгаа юм.

 

Түүнчлэн телеграм даалгаврыг үе шаттай биелүүлэх бөгөөд дараа, дараагийн даалгаврыг биелүүлснээр мөнгөө нэмэгдүүлж авах боломжтой гэж төөрөгдүүлдэг байна. Өөрөөр хэлбэл хэрэв даалгаврыг биелүүлээгүй эсвэл дундаас нь зогсоовол систем таны цэнэглэсэн баримтыг шалгах боломжгүй бөгөөд төлбөр тооцоо, бонус мөнгө, буцаан олголт зэргийг танд өгөх боломжгүй гэж шахалтад оруулдаг аж.

 

Иймд иргэд үл мэдэгдэх телеграм группүүдэд элсэж, ямар ч тохиолдолд мөнгө шилжүүлэхгүй байх, хэрэв мөнгө шилжүүлсэн бол дахин давтаж шилжүүлэхгүй байх, хохирсон тохиолдолд цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулав.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Ирэх арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв DNN.mn

2024 оны арваннэгдүгээр сарын 04-нөөс арваннэгдүгээр сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 07-нд баруун аймгуудийн нутгийн баруун хэсгээр, цаашдаа нутгийн хойд хэсгээр цас орж, салхи шуургатай, ихэнх нутгаар хүйтэрнэ.

Хур тунадас: 06-нд Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулсаар, 07-нд Алтайн уулархаг нутгаар, 08-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 09-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 11,12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 13-нд нутгийн зарим газраар нойтон цас, цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

Салхи: 07-нд Алтайн салбар уулсаар, 08-нд баруун аймгуудын нутгаар, 09,10-нд нутгийн зарим газраар, 12-нд Алтайн салбар уулс болон Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд говь, тал, хээрийн нутгаар   секундэд 15-17 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Ихэнх нутгаар өдөртөө дулаарч Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 13-18 хэм хүйтэн, өдөртөө -2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 9, 10, 13-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 9, 10-нд бага зэргийн цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 9, 10-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр өдөртөө дулаарч шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан байна. 9, 10-нд хүйтэрч шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна.

Categories
мэдээ нийгэм

“Ногоон автобус”-ны гэх хэргийн гэм буруугийн шүүх хурал болно DNN.mn

“Ногоон автобус”-ны гэх хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг анх энэ оны долдугаар сарын 29-ны өдөр товлосон. Гэвч өмгөөлөгчдийн хүсэлтээр хойшилсон.

Гэвч Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн шүүх аравдугаар сарын 21-нд, дараа нь арваннэгдүгээр сарын 6 болгон хойшлуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ нь орчны 50 метр хүртэлх газрын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцах үүрэгтэй DNN.mn

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ нь ойр орчны 50 метр хүртэлх газрын цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцах үүрэг хүлээсэн байдаг. Эдгээр үүргээ хэрэгжүүлж ажиллахыг НХШГ-аас анхааруулж, албан газруудад мэдэгдэл хүргэлээ. Энэ талаар НХШГ-ын Барилгын стандарт, аюулгүй байдлын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн З.Ганбатаас тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын дагуу 2024 оныг “Тохижилт, бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Энэ хүрээнд байцаагч нар чиглэл тус бүрээр хяналт шалгалтыг хийлээ. Хяналт шалгалтаар орчны аюулгүй байдал алдагдсан, ойр орчмын 50 метр хүртэлх газарт цэвэрлэгээ, үйлчилгээг хийхгүй байх зөрчил түгээмэл илэрч байна. Тиймээс НХШГ-аас нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүхий л шатны аж ахуйн нэгж, байгууллага, СӨХ-д албан мэдэгдэл хүргүүллээ. Мэдэгдлийн хүрээнд хэд хэдэн үүрэг даалгавар өглөө. Орчны аюулгүй байдлыг хангах, орчны 50 метрийн цэвэрлэгээ, үйлчилгээ, өвлийн цагт халтиргаа гулгааг арилгах, өөрийн эзэмшлийн газрын хашаа хайсны аюулгүй байдлыг хангуулах, хүүхдийн тоглоомын талбай, явган хүний зам, нийтийн эзэмшлийн зам, талбайн эвдэрсэн хэсгийг засах, орон сууцны байранд лифтний засвар, үйлчилгээг тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагаар тогтмол хийлгэх, барилгын гадна фасадын өнгө үзэмжийг сайжруулах зэрэг асуудлыг шийдвэрлэх албан мэдэгдэл хүргэлээ” гэсэн юм.

Албан байгууллагуудад өгсөн мэдэгдлийн хүрээнд хийсэн ажлыг 2025 оны төлөвлөгөөт болон урьдчилан сэргийлэх хяналт шалгалтад тусгаж, гүйцэтгэлийг шалгах юм. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолоор үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгж, байгууллагад Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авах, эрх бүхий албан тушаалтны хугацаатай үүрэг даалгавраар хэрэгжилтийг хангуулах үүрэгтэй билээ.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын сонгуулийн хос асуудал DNN.mn

Энэ долоо хоногт АНУ- ын ерөнхийлөгчийн сонгууль болно. Энэхүү сонгуулийг Европын Холбоо, Орос, Хятад, Их Британи, Украин, Израиль, Монгол гээд бүх л улсууд анхааран харж байна. Яагаад гэвэл тус сонгуулийн үр дүнгээс эдгээр улсуудын хувь заяа шууд хамаарна. Энэ нь дэлхийд олон талт бус ганц л туйл байгаа юм байна гэсэн сэтгэгдэл яах аргагүй төрүүлж байна.Европын Холбоо, Их Британи, Украин гэх мэт улсууд НАТО болон Украины тусламж суларч, Хятадтай хийх худалдааны дайн дахин эрчимжиж эдгээр улсын худалдааны экспорт, импортод аюул нүүрлэх учир Трампыг бус Харрисыг ерөнхийлөгч болоосой гэж хүсч байна. Харин Израиль мэдээж өөрийгөө дэмждэг гэж, харин Орос урьд нь Трампыг сонгогдоход бөөн баяр хөөр болж байсан ч дараа нь юу болсноо м а р т ч и х а а д Т р а м п ы г ерөнхийлөгч болоосой гэж залбирч байна. Дональд Трамп, Камала Харристай хийсэн мэтгэлцээн дээр маш олон удаа худал ярьсан нь тэр дороо илчлэгдэж жудаггүй эр гэдгээ баталсан. Харин Харрис олон мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгч өөрийгөө сурталчлах гэсэн биш сулхан бүсгүй болох нь илчлэгдэж, “Би яадаг ч байсан Трампаас дээр” хэмээн муйхарлан залуу хүн гэдгээрээ илүү явж байсан иргэдийнхээ санал асуулгын дүнг тэнцүүлж орхисон. Хэргийн учир нь Дональд Трамп, Камала Харрис хоёрт байгаа юм биш. Ерөөс өнөөдрийн ардчилсан улсуудын улстөрчдийн байгаа царай нь энэ юм.Энэ бол АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ард нуугдаж буй нэг гол асуудал юм.Өнөөдөр АНУ-ын боловсролтой олон улс төрчид энэ сонгуульд өөрийн намыг дэмжиж оролцохгүй гэж мэдэгдээд байна. Энэ бүхэн бүх ардчилсан улсын өмнө тулчихаад байгаа хэрэг. Харин боловсролтой хүн гэж өнөөдөр Их, дээд сургуулийн диплом гэхээсээ элдэв мэдээллийг шүүж, шинжлэх ухаанаар батлагдсан мэдлэг олж, үүнийгээ амьдралдаа ашиглах чадвартай байгаа нэгнийг хэлдэг болсон билээ. Учир нь хиймэл оюун ухааны ачаар шинжлэх ухааны нээлтүүд шил шилээ даран гарч, энэ хурдыг Их, дээд сургуулиуд гүйцэн өөрийн болгож, оюутнууддаа мэдлэг болгон олгож амжихгүй байна. Нөгөө нэг гол асуудал нь өнөөдрийн ардчилсан гэгдэх улстөрчдийн урдаа барьдаг бамбай болох баруун, зүүн, төв, социал демократ гэх мэт олон төрлийн үзэл болон “зм”, “ст” төгсгөлтэй хэн нэгний бодож олсон элдэв янзын бодлуудын “Чихрийн цуглуулга” юм. Учир нь судлаачид эхлээд таамаг дэвшүүлж, дараа нь энэхүү таамгаа цэгцлэн онол болгож, эцэст нь үүнийгээ баталж байж сая шинжлэх ухаан болдог.Энэ нь өнөөдрийн ардчилсан г э г д э х у л с т ө р ч д и й н өөрсдийн бамбай болгон барьдаг элдэв янзын үзэл нь ерөөс шинжлэх ухаан биш гэсэн үг. Хамгийн гол нь шинжлэх ухаанаас хол буюу бодит бус хийсвэр үзэлд итгэсэн хүмүүс өөр бодолтой б о л г о н ы г ү з э н я д а ж , тэднийг алахаас ч буцахгүй солиотнууд болчихдог. Үүний баталгааг бид энэ сонгуулийн дараа харна. Өөрөөр хэлбэл, ардчилсан улсуудын төр, засгаас бөөн дураас өөр зүйлгүй улс төрчдийг зайлуулж, шинжлэх ухаанч хүмүүсээр солих нийгмийн шинэ тогтолцоо бий болгох цаг дэлхийд тулж ирчихээд байна. Энэ бол АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ард нуугдаж буй нөгөө нэг гол асуудал юм. Харин АНУ-ын энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд Дональд Трамп, Камала Харрис хоёрын хэн ялах нь чухал бус харин Төлөөлөгчдийн болон Сенатын танхимд аль нам олонх болох вэ гэдэг нь илүү чухал асуудал. Иймээс иргэдийн эдийн засгийн асуудлыг шийдэх ямар ч баримжаагүй, өөрсдийг н ь у с т г а х з о р и л г о т о й д а р а н г у й л л ы н г о л о м т улсуудын дэглэм солигдох гэж буйг “дайн хийх гэж байна” хэмээн эсэргүүцэж байгаа Ардчилсан нам ялагдаж, Бүгд найрамдах нам энэ сонгуулиар гарах нь зөвхөн Монголд төдийгүй дэлхий нийтэд тустай. Харин дээр дурдсан хос асуудлын хувьд аль ч ардчилсан төр засаг татвараар цуглуулсан иргэдийн мөнгийг үрэх бус арвижуулах гол үүрэгтэй байх ёстой юм. Энэ нь улсын төсөв гэх татвараар цугласан мөнгөний ихэнхээр нь тив дамнасан болон хиймэл оюун ухаанд тулгуурласан ирээдүй бүхий компаниуд, мөн өөрийн улсын экспортын компаниудын хувьцааг худалдан авч, орлого гэх арвижсан валютаар инфляци гэх бас нэг луйврыг таслан зогсоож, иргэдээ орон байр, эрүүл мэнд, боловсролдоо санаа зовох зүйлгүй болгож, татварыг жилээс жилд багасгах ёстой гэсэн үг юм. Харин энэхүү алтан боломж зөвхөн ардчилсан улсуудад л байгаа билээ. Учир нь XXI зууны Аж үйлдвэрийн I V х у в ь с г а л ы н э д и й н засгийн нэр нь “Хувьцааны хувьсгал” юм. Үүнийг хийхэд төр засаг мэдээж боловсролтой хүмүүстэй байх шаардлага үүснэ. АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн ард нуугдаж буй хос асуудал бас тэдгээрийг шийдэх шинжлэх ухааны үндэслэл нь энэ билээ.

 

Бэлтгэсэн Г.АМАРСАНАА

Categories
мэдээ нийгэм

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний идэвхжил шар түвшинд байна DNN.mn

Эрүүл мэндийн яамнаас томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч Ч.Уртнасан” Томуу томуу төст өвчний тархалтын түвшнийг бид таван үед хувааж үздэг. Тэгвэл 43 дугаар долоо хоногийн байдлаар улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний идэвхжил шар түвшинд байна. Тархалтын түвшнээр авч үзвэл, ногоон түвшинд нэг аймаг, шар түвшинд нийслэл болон 17 аймаг, улбар шар түвшинд хоёр аймаг бүртгэгдсэн. Бид эдгээр аймгуудтай холбогдож арга хэмжээнүүдийг яаралтай авч хэрэгжүүлж байгаа. Насны хувьд авч үзвэл өвчлөгсдийн 46 хувийг тав хүртэлх орчим насны хүүхдүүд эзэлж байна.

Харин 15 хүртэлх насны хүүхдүүдийн хувьд 77 орчим хувийг эзэлж буй. Энэ нь өмнөх долоо хоног болон өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад томуугийн өвчлөл 5-9 насны хүүхдүүд дунд нэмэгдэх хандлагатай байгааг харуулж байна. Томуугийн өвчлөл 10 дугаар сарын сүүлээр эхэлж, 12 дугаар сарын эхээр оргил үедээ хүрдэг. Иймээс амны хаалтаа зүүж, гараа сайтар угааж хэвших хэрэгтэй. Арваннэгдүгээр сарын 3-ны байдлаар нийслэлийн хэмжээнд нийт 900 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагаас 85 орчим хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдвартай гэж оношлогдсон. Одоогоор нийслэлийн хэмжээнд 200 орчим орыг дэлгэн ажиллуулж байгаа. Орон нутгийн хувьд одоогоор орны ачаалал нэмэгдээгүй байна” гэв.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн долоо хоногт алба хаагчид 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ DNN.mn

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2024.10.28-11.03/ нийслэлийн 9 дүүрэг, 20 аймгийн 33 суманд аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 3 иргэний амь насыг авран хамгаалсан.

Нийт дуудлагын  75 нь гал түймэр,  ес нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.