Categories
мэдээ

Загасаар “бороо” оров

Шри-Ланкийн
Чилау хотын ойролцоох жижиг тосгонä çàãàñààð “áîðîî” îðæýý. Íутгийн эргэн
тойронд буюу зам харгуй, өвс ногоо, ойд амьд, үхсэн загас èõ õýìæýýãýýð òàðñàí
áàéíà. Оршин суугчид 50 кг загас цуглуулж авсан àæ.

Äýýðõ
õà÷èðõàëòàé ¿çýãäýë íü далайн хар салхитай холбоотой байна. Ийнхүү Шри-Ланкад
далайн амьтдаар “бороо” орсон тохиолдол эхнийх биш аж. Одоогоос хоёр жилийн
өмнө арлын өмнөд хэсэгт хүчтэй шуурга шуурч, улмаар тэнгэрээс сам хорхой бүхий
“аадар” орж áàéñàí þì.

Categories
мэдээ соёл-урлаг

VII зууны дайчин баатрын ятгыг 1400 жилийн дараа дахин дуурьсгана


1400 жилийн өмнө Монгол баатруудын
тоглож байсан “Алтай ятга” хөгжмийг эх олдворт судалгаа хийж дахин сэргээн
бүтээжээ. Алтай ятгыг сэргээснээр монголчууд бид нэгэн шинэ төрлийн хөгжимтэй
болж байгаа бөгөөд дэлхийн хөгжмийн түүхэнд нэн ховор хөгжмийн зэмсэг болж
байгаа юм. Алтай ятга нь 1400 жилийн өмнөх дайчин баатрын хадны булшнаас олджээ.
Бүхэл бүтэн мянга гаруй жил хадгалагдсан уг зэмсэгийн цар нь хоёр мм нимгэн,
тээг нь салаагүй байдалтай олдсон бөгөөд тухайн үед хөгжим урлах өндөр
технологитой байсныг илтгэнэ.

Уг хөгжмийг дахин сэргээж Монголын
язгуур өв соёлоо дэлхий дахин таниулах, соёлын брэнд бүтээгдэхүүн болгож хөгжүүлэх
зорилготой ажлыг Монгол угсаатны хөгжмийн товчооны хамт олон эхлүүлээд байна.
Энэ ажлын эхлэл болгож Алтай ятгыг монгол түмэндээ танилцуулж эгшиг аялгууг нь
сонсгох, дэлхий дахинд зарлах “АЛТАЙ ЯТГЫГ ДУУРЬСГАХ ИХ ЁСЛОЛ”-ыг “Монгол
бахархалын төлөө нэгдэцгээе” уриатайгаар 2014 оны энэ сарын 16-нд АСА циркэнд
зохион байгуулахаар болжээ. Ёслолын ажиллагааны уран сайхны удирдаачаар
Д.Ганпүрэв, зөвлөхөөр Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров,
найруулагчаар Натур даанс продакшний найруулагч Д.Энхбаяр, хөгжмийн
найруулагчаар Бро’с рекордсын продюсер М.Болд /Томоо/, нэрт ятгачин Ч.Мөнх-
Эрдэнэ, Бөртэ хамтлаг, Алтай хамтлаг, АСА Циркийн жүжигчид, БЦЭДБЧ-ын найрал
хөгжим, найрал дуучид зэрэг 100 орчим уран бүтээлчтэй баг бүрэлдэхүүн ажиллаж
байгаа гэнэ.

Уг ёслолын ажиллагааны тасалбарын орлого нь
цаашид Алтай ятгыг хөгжүүлж, түгээн дэлгэрүүлэх, дэлхий дахинд брэнд болгох
“Алтай ятга” төсөлд зориулагдах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Зарим автобусны буудлыг нүүлгэнэ


Улаанбаатар
хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, нийтийн тээврийн үйлчилгээг
сайжруулах зорилгоор автобусны àðàâ ãàðóé буудлыг шилжүүлэхээр болжээ.
“Улаанбаатар хотын авто замын хэт ачааллыг зохицуулах арга хэмжээг зохион
байгуулах, нэгдсэн удирдлагаар хангах ажлын хэсэг”-ээс ийн шийдвэрлэсэн байна.
Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замаас Зүүн дөрвөн замын хооронд 18-22
чиглэлийн 260-300 их багтаамжийн автобус зорчдог аж. Зарим автобусны маршрут
давхардсанаас хотын төвийн замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэж, автобусууд
буудал руу гүйцэд оролгүй зорчигчоо буулгах зэрэг зөрчил байнга гардаг учраас
зогсоолуудыг ээлжлэн зогсоох маягаар зохион байгуулахаар болжээ.  Тиймээс
эхний 11 зогсоолыг шилжүүлэхээр болсон бөгөөд эхний ээлжинд дөрвөн зогсоолыг
шилжүүлэх аж.

Categories
гадаад мэдээ

Билл Клинтонтой хайр сэтгэлийн харилцаатай байсан тухайгаа Моника Левинский бичжээ


АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл
Клинтонтой хайр сэтгэлийн харилцаатай байсан тухайгаа Цагаан ордны залуу
мэргэжилтэн асан Моника Левински бичжээ.
АНУ-ын нэг сэтгүүл өнгөрсөн мягмар гарагт түүний нийтлэлээс иш татан мэдээлсэн
байна.

Өдгөө 40 настай М.Левински тухайн
үед болсон зүйлд маш харамсдаг гэжээ. Билл Клинтонтой янаг амрагийн холбоотой
байсан нь нийтэд ил болсны дараа амиа хорлох тухай нэг бус удаа тэрбээр бодож
байсан аж.

“Клинтон албан тушаалаараа
далайлган намайг дарамталж байгаагүй. Бидний харилцаа харилцан хүлээн
зөвшөөрсөн харилцаа байсан” гэж тэрбээр цааш нь үргэлжлүүлжээ. Тэдний
харилцаа 1998 онд нийтэд ил болсон юм. Тэр жил АНУ-ын төлөөлөгчдийн танхимын
хууль тогтоогчид Клинтоныг албан тушаалаас нь буулгахаар санал хурааж байжээ.

Тэргүүн хатагтай асан Хиллари
Клинтон 2016 онд хоёр дахь удаагаа ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй
гэсэн таамаглал гарсантай холбоотойгоор АНУ-ын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд
Моника Левинскигийн нийтлэлийн тухай ихээхэн мэдээлж байна.

Categories
мэдээ улс-төр

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэхээр боллоо

Уул
уурхайн сайд Д.Ганхуяг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-д өргөн барьсан билээ. У хуулийн төслийг
хэлэлцэх эсэхийг өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанаар шийдлээ. Hууль
санаачлагчийн илтгэлийг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Эдийн засгийн байнгын
хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Зоригт нар танилцууллаа. Нийтдээ зургаан зүйлтэй энэ хуулийн төсөлд улсын төсвийн
хөрөнгөөр эрэл, хайгуул хийсэн стратегийн ач холбогдол бүхий ордод төрийн
эзэмшлийн хувь хэмжээг улсын төсөвт ачаалалгүйгээр эдийн засгийн үр өгөөж,
ашгийн түвшинг харгалзан тооцоонд үндэслэн тогтоох, хариуцлагатай уул уурхайг
хөгжүүлэхийг боломжит бүх хувилбараар дэмжих, тусгай зөвшөөрлийн төлбөр,
нутгийн захиргааны байгууллагатай харилцах, мэдээ тайлан гаргах, төрийн
захиргааны төв байгууллагын бүрэн эрх, мэдээ, тайлан гаргах, хүлээлгэх
хариуцлага зэрэг хуулийн хэсэг, заалтыг өөрчлөн найруулах, хуулийн зарим нэр
томъёог өөрчлөхөөр тусгажээ. Түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль
орчин, нөхөн сэргээлт, уурхайн хаалттай холбоотой үйл ажиллагаандаа үүрэг,
хариуцлагаа гүйцэтгэхэд эдгээр асуудлаар холбогдох төрийн
захиргааны байгууллагад тогтмол мэдээлэл хүргэх ажилтантай байх, хуульд
зааснаас бусад тодорхой бус шалтгаанаар уурхайн бүтээн байгуулалт, уулын болон
баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг холбогдох төрийн байгуулагад
урьдчилан мэдэгдэлгүйгээр зогсоож олон хүнийг ажилгүй, цалингүй болгох
нийгмийн хариуцлагагүй үйлдэл гаргасан тохиолдолд хуулийн хариуцлага
хүлээлгэдэг байх зэрэг зохицуулалт хийхээр тусгажээ.

Хууль батлагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны
хөтөлбөр, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт
тусгагдсан геологи, уул уурхайн салбарын зорилтууд хэрэгжих эрх зүйн үндэс
бүрдэж, улмаар улс орны нийгэм, эдийн засагт эерэг үр дүн гарна гэж үзэж
байгааг сайд онцолсон юм. Энэ хуулийн төслийг дагалдаж Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр
олгохыг хориглох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай, Тусгай
хамгаалттай газар нутгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг
боловсруулсан байна.

Ийнхүү
хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсэний
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох
хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн байр сууринд гишүүд нэгдлээ. Хуулийн
төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Categories
гадаад мэдээ

Террористууд 300 гаруй хүнийг амьдаар нь шатаажээ

Нигер улсад ñóðãóóëèéí íàñíû 200
гаруй охиíыг хулгайлсан хэрэг өнгөрөгч дөрөвдүгээр сард гарсан билээ. Эдгээр
алга болсон охидыг аврах ажиллагааг хангалтгүй, муу зохион байгуулж байна
хэмээн олон улсын зүгээс Нигер улсыг шүүмжлээд буй.  Òóс улсын Ерөнхийлөгч Goodluck Jonathan олон
нийтэд хандаж мэдэгдэл хийжээ. Нигерт болж буй Олон улсын эдийн засгийн
чуулганы нээлтэнд тэрбээр “Сургуулийн охидыг хулгайлсан нь Боко Харам бүлэглэл
өөрсдийн төгсгөлөө эрсэн хэрэг болсон. Бурхан тэнгэрийн ивээлээр бид тэдгээр
террористуудыг ялан дийлж охидыг аврах болно” гэв.

Нигер улсын хойд нутгаас алдагдсан
охидыг аврах ажиллагаанд АНУ, Их Британи, БНХАУ, Франц зэрэг улсуудын
туслалцааг аваад байгаагаа мөн Ерөнхийлөгч Goodluck Jonathan мэдэгдсэн юм. АНУ
арми болон хууль сахиулах байгууллагын мэргэлжтэнүүдээс бүрдсэн багаа илгээсэн
байна. Их Британи хиймэл дагуулуудаараа эрлийн ажиллагаанд  туслалцаа
үзүүлж байгаа áèëýý.

 Хулгайлагдсан 276 охиíыг
салган хил дамнуулсан хэмээн АНУ-ын тагнуулын албаныхан үзэж байгаа бөгөөд
охидыг Нигерт төдийгүй Чад, Камерон зэрэг улсуудад хайх хэрэгтэй гэжээ.  

Боко Харамын удирдагч Абубакар Шэкау
өнгөрсөн сард хулгайлагдсан охидыг зарна гэж сүрдүүлсэн мэдэгдэл хийсэн нь
интернетээр цацагдсан бөгөөд энэ сарын 4-нд дахин хоёр тосгон руу дайрч, 12-15
насны 11 охиныг  хулгайлсан аж.
 Нигер Камероны хилийн ойролцоох Ганбору-Нгара хэмээх хот руу өчигдөр буюу
Пүрэв гараг Боко Харам бүлгийнхэн дайрч 300 гаруй хүнийг амьдаар нь шатаасан
хэрэг гарчээ. Тус хотод охидыг аврахаар цэрэг арми төвлөрүүлээд байсан талаар
албаныхан мэдээлж байна.

Боко Харам бүлэглэлийнхэн “охидыг
Чад нуурын ойролцоо байна” гэсэн худал цуурхал тарааж Ганбору-Нгара хотод
төвлөрөөд байсан цэргүүд худал мэдээлэлд төөрөгдөн хотоос явсан хойгуур орон
нутгийн цагаар шөнийн 1.30 үед хот руу халджээ. Зэвсэгт этгээдүүд 
томоохон захуудыг гар хийцийн бөмбөг шидэн дэлбэлж 300 гаруй хүнийг амьдаар нь
шатаасан бөгөөд амь үрэгдэгсэдийн тоо цаашид өсөхөөр байна. 

Хотыг хамгаалж үлдсэн цэргүүд дайралтыг
зогсоож чадалгүй хотын иргэдтэй хамт дүрвэн нийт 2000 гаруй хүн Камероны нутаг
руу оржээ.

 АНУ Боко Харамыг террорист
бүлэглэл хэмээн зарлан удирдагч Абубакар Шэкаугийн толгойд долоон сая
ам.долларын шагнал амлаад байгаа аж. Мөн Нигерийн цагдаагийн газар 310 мянган
ам.долларын шагналыг охидын талаарх үнэн бодит мэдээлэл өгсөн хүнд амлаад
байна.

Categories
мэдээ улс-төр

С.Эрдэнэ сайд Кувейтын Эмирт бараалхав

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн
амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд, Монгол-Кувейтын парламентын бүлгийн
дарга Содномзундуйн Эрдэнэ, УИХ-ын гишүүн, Монгол-Кувейтын парламентын бүлгийн
гишүүн Сундуйн Батболд нар Кувейтын Эмир Амир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жаберт
/2014.05.07/ бараалхав.

Кувейтын Эмир Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзах
үеэрээ, “Хоёр орны хамтын ажиллагаа зөвхөн улс төр, эдийн засгийн хүрээнд бус
бусад салбаруудад ч эрчимтэй хөгжиж буйд сэтгэл хангалуун байдгаа илэрхийлээд,
хоёр орны парламентын бүлэг хоорондын өрнүүлж буй ажлууд хоёр улсын хамтын
ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулсаар ирсэн” хэмээн онцлон тэмдэглэв.

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн
амын хөгжил нийгмийн хамгааллын сайд, Монгол-Кувейтын парламентын бүлгийн дарга
Содномзундуйн Эрдэнэ, УИХ -ын гишүүн, Монгол-Кувейтын парламентын бүлгийн
гишүүн Сундуйн Батболд нар Кувейтын Эмир Амир Шейх Сабах Аль-Ахмад Аль-Жаберт
бараалхах үеэр уулзалтанд Кувейт-Монголын парламентын бүлгийн гишүүн Сауд Нашми
Аль-Херайж болон албаны бусад төлөөлөгчид байлцав хэмээн
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Цас орном, “мөнхийн ус” урснам



 “Гэртээ харих зам үргэлж гэгээн байдаг” хэмээн Төрийн шагналт, Соёлын гавьяат
зүтгэлтэн, Ардын уран зохиолч, яруу найрагч Д.Цоодол гуйа
нэгэнтэй хэлсэн билээ. Тиймээ, гэртээ харих зам үргэлж гэнээн байдаг, цасан
бударсан шөнөөр харих тэр тусмаа…

 Урин цагийн уур
орж хүмүүс хувцсаа нимгэлээд байсан тавдуаар сарын эхээр өвөл нь ороогүй их цас
малгайлах юм гэж хэн санах вэ. Их хотын гудамж тайлбайгаар мөр, тэргүүнийхээ
цасыг унагах завгүй гэр гэрийн зүг яаран тэмүүлэх хүмүүс юутай гэгээн сайхнаар
хөглөгдөнө гээ. Замаар яваа машинууд аваарын гэрлээ анивчуулан болгоомжтой
гэлдэрнэ. Жолооч нар аль хэдийнэ зуны дугуйгаа сольж тавьсан цаг болохоор
харльтиргаа гулгаа үүсч болзошгүй аж. Цонх мөргөн лавсан нойтон цастай тулалдах
машин бүрийн шил арчигч нэгэн хэмээр наашаа цаашаа найгана. Гэвч дээвэр үгүй
орчлонгоос дэвэрсэн мэт их цасан малгайлан малгайлсаар шил толь бүгдийг бүрхэн
авахад бэлэн байлаа. Шөнийн хотыг цас 
ашгин зуур хучин аваад анир гүм болохуй гудамжны дэнлүүн дор хөөрүү цас
бужиггалдсаар л байв.


Гэргий, хүүхдүүд минь гэрийнхээ цонхоор цас
уламширүүсэн бударч буйг сэтгэл түгшин харж, харьж ирэх больж буй эсэхийг минь
лавлан байн байн утасдана. Тэр болгонд нь олон хоног гэртээ хариагүй хүн шиг
гэрийн зүг яаран догдолно. Цас ч бас гэртээ харих гэж яваа хүний сэтгэл шиг
яаран додолж, адган хөөрөх мэт бужигналдсаар л.

Урт удаан аялалдаа цэг хатгасан мэт гэрийнхээ гадаа
буухад хаашааны банхар цасан дороос ухас хийн босч хөв хөв хуцах нь үнэхээр л
олон он өргөрсөн мэт содон мэдрэмж төрүүлнэ. Банхар маань гинжээ сажигнуулсаар
өөдөөс ирэхэд танихгүй хазчих вий дээ гэсэн шүү юм бодон айдас төрж ч байх шиг.
Гэтэл харин хөлийг минь үнэрлэн сүүлээ шарвалзуулж байснаар том хар биеийг нь
цагаан болтол өвч бүрсэх нотон цасыг ганцхан сэгсэрч биеэ шилгээгээд эргэлээ.
Эзэнтэйгээ мэдлэх зуурт хэвтрийг нь цас дарчихсан тул банхар маань  хөлөөшөө цас малтаж, дороо эргэн
тээнэгэлзсээр  хоцров.

Өглөө сэрэхэд өнөөх их цасан зугуу зугуухнаар хайлж
газрын хэвгий даган чимээгүйн урсаж байлаа. Гудамж талбай нэг л зутруу
байдалтай харагдах авч энэ бол байгал дэлхий, хөрс шорооны амыг тэтгэх “мөнхийн
ус” юм шүү гэж бодогдоно. Энэ зун ч дэлгэр болох нь дээ…     

Г.Лхагвадорж      

Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засгийн хямралаас ойрын хугацаанд гаргах зургаан шинэ хууль төрнө

Эдийн засгийн идэвхжлийг
нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын  тогтоолын төслийг өчигдрийн
чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан билээ. Энэ талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын
хорооны дарга Б.Гарамгайбаатар, Монголбанкны захирал Н.Золжаргал, УИХ-ын гишүүн
Д.Зоригт нар Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг баталснаар эдийн
засагт ямар ахиж, гарц бий болох талаар мэдээлэл хийлээ.

Нийт
26 заалт бүхийн тогтоолын төслийн 18 нь эдийн засгийн хүндрэлээс ойрын
хугацаанд гарах арга хэмжээ бол үлдсэн найман төсөл нь тогтолцооны шинэчлэл
хийхэд чиглэгдсэн байна. Тогтоолын төсөл батлагдсанаар гадаад валютын урсгалыг
сайжруулах, санхүү эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх аж. Мөн бизнес, хөрөнгө
оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэхжлийг нэмэгдүүлэх, хувийн
хэвшлийг дэмжих, хөгжлийн бодлого, хөгжлийн зээл, санхүүжилтийг тодорхой болгох
юм. Түүнчлэн төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх үндсэн дөрвөн чиглэл
тусгагасан гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар тодотголоо.
Тухайлбал, “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг
түргэтгэж, “Тавантолгой”-н ордоос олборлож байгаа бүтээгдэхүүний
өрсөдөх чадварыг сайжруулах юм байна. Жишээлбэл, “Тавантолгой”-н ордын
нэмэлт хөрөнгө оруулалтыг ойрын 3-5 жилийн хугацаанд 3-5 тэрбум төгрөгөөр
нэмэгдүүлэхээр тогтоолын төсөлд тусгажээ. Мөн бизнесийн орчинг сайжруулах,
бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг дэмжих зорилгоор хувийн
хэвшлийн үйл ажиллагаанд тавьдаг олон хяналт, шалгалтын тоог цөөрүүлнэ гэсэн. Төрийн
байгууллагын хүнд сурталыг багасгах, тусгай зөвшөөрлийн тоог цөөлөх чиглэлээр
зарим хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газар ажиллаж байгаа гэнэ. Тухайлбал,
тусгай зөвшөөрлийн тоо 900 орчим байгааг 400 болгож бууруулах, хяналт
шалгалтуудын тоог эрс бууруулах арга хэмжээнүүдийг тогтоолд тусгасан гэж УИХ-ын
гишүүн Д.Зоригт онцолсон.

Тогтоолд
тусгагдсан чиглэл, зарим арга хэмжээнүүдийг УИХ-ын 2014 оны хаврын чуулганы
хугацаанд багтаан хэрэгжүүлэхийг Засгийн газар болон холбогдох байгууллагуудад
УИХ-аас үүрэг болгожээ. Мөн тогтоолын хүрээнд зургаан хууль шинээр батлах,
зургаан багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төлөвлөгөө боловсруулжээ. Хуулийн
төслүүдээ ирэх сарын 1-ээс өмнө УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа аж.

 

Categories
мэдээ нийгэм

Өмнөд монгол залууг улсаас гаргах шийдвэрийг түр хойшлуулжээ

БНХАУ-ын
иргэн Вэнь Шинь буюу Н.Алхаа нь Монгол Улсад гэр бүлийн шалтгаанаар оршин суух
зөвшөөрлийг сунгахаас татгалзан, сайн дураар гарах сануулга өгсөнтэй
холбогдуулан Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас дараахь мэдээллийг
өглөө.

Вэнь
Шинь нь 1968 оны наймдугаар сарын 8-нд БНХАУ-д төрсөн бөгөөд Монгол Улсад 1992
онд суралцахаар ирсэн байна. МУИС-ийн ОУХДС-д 1992-1997 онд суралцаж төгсчээ. Тэрбээр
1999 оноос гэр бүлээсээ тусдаа амьдарч байгаа боловч түүнээс хойш Монгол Улсад
хувийн хэргээр оршин суух хугацаагаа сунгуулахаар удаа дараа хандахдаа зөвхөн
гэр бүлийн шалтгаанд үндэслэж байжээ.

“Монгол
Улсад сурч боловсрох, ажил хийх, аж ахуй эрхлэх, хөрөнгө оруулах,
хувийн хэргээр оршин суух зэрэг олон талын
боломж хуулиар бүрэн нээлттэй байдаг боловч дээрх БНХАУ-ын
иргэн нь 1999 оноос хойшхи 15 жилийн хугацаанд тэр бүх бололцоог ашиглаагүй,
олон төрлийн сонголт, хувилбарт үндэслэсэн өргөдөл хүсэлтээ гаргаагүй” гэж Иргэний
харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас мэдээлэв. Гэр бүлийн шалтгаанаар
оршин суухаа больсон, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль зөрчин
худал мэдүүлэг өгсөн нь сайн дураар гарахыг сануулах, улмаар хууль хэрэгжүүлэх
бусад бодит шаардлагыг үүсгэчээ. Улмаар өнгөрсөн хугацаанд Монгол Улсын харьяат
болох болон
цагаачлах хүсэлт өргөдлөө албан ёсоор нэг ч
удаа гаргаж хандаагүй байна.

“Вэнь
Шин өргөдөлдөө хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой тодорхой мөнгө
төгрөгний асуудлыг дурдсан тул энэхүү мэдээллийг шалган тогтоох зорилгоор
Монгол Улсаас сайн дураар гарах шийдвэрийг түр хойшлуулж байна” гэж Иргэний
харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газраас тайлбарлалаа. Албан ёсны бичиг
баримтын бүртгэлээр БНХАУ-ын иргэн Вэнь Шин Норовцэрэнгийн Алхаа гэх албан бус
овог, нэрээр харилцах, шийдвэр гаргах хууль эрх зүйн боломжгүй гэв.