Гал команд, цагдаа, түргэн тусламж шиг л хүүхдийн тусламжийн 108 дугаар бий болох нь. Үндэсний хэмжээний үнэ төлбөргүй энэ утас тавдугаар сарын 30-наас нээлтээ хийх юм. Хүүхдийн тусламжийн утас бий болгоход Мобиком, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллага, Хүүхдийн төлөө үндэсний газар хамтран ажиллахаар болжээ. 18 хүртэлх бүх л насны хүүхдэд шаардлага гарсан, эрсдэл учирсан тохиолдолд тусламж дэмжлэгийг орон даяар тархсан салаа мөчрөөрөө дамжуулан үзүүлэх юм байна. Хүүхэд 108 дугаар руу залгахад 24 цагийн турш тусламж, зөвлөгөө өгөх аж.
Дэлхийн зөн Монгол байгууллага мэдээллийн технологийн дэвшилтэт тоног төхөөрөмж болон программыг нийлүүлж, хүмүүсээ сургахад тусалжээ. Өнөөдрөөс эхлэн Хүүхдийн төлөө үндэсний газарт утасны үйлчилгээ үзүүлэх зөвлөхүүдийг сургаж эхэлсэн аж. Зөвлөхүүд нь сэтгэл зүйч мэргэжилтэй, хүүхэдтэй хоёроос доошгүй жил ажилласан хүн байх гэнэ. Хүүхдийн утас нь хүүхдийн дуудлагыг хүлээн авч, оновчтой арга хэмжээг зохион байгуулж, цагдаа эмч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтантай холбож өгнө. 108 утасны гол үүрэг нь хүүхдийг хэрэгцээтэй мэдээллээр хангах, эрсдэлд учирсан хүүхдэд туслах юм.
Category: нийгэм
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх, иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчуулах боломжийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай НИТХ-ын тогтоол, нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу 2012 оны наймдугаар сараас эхлэн Таван шараас Офицеруудын ордон хүртэлх замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын болон хүүхдийн автобус зорчдог болсон. Энэхүү шийдвэр гарснаар нийтийн тээврийн их багтаамжийн автобусны эргэлтийн хугацаа ойртож, 40-45 минут зорчдог байсан газарт 30-35 минутад зорчих боломжтой болсон гэж нийслэлийн Тээврийн газраас мэдээлж байна.
Тиймээс нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр зорчуулах замуудын хамрах хүрээг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга 2014 оны 5 дугаар сарын 16-нд А/395 дугаар захирамж гаргалаа. Ингэснээр энэ сарын 23-наас эхлэн Чингисийн өргөн чөлөө 120 мянгатын 4 замын уулзвараас Эрэлийн уулзвар хооронд, Энэбишийн өргөн чөлөөний Эх нялхасын баруун урд уулзвараас Их тойруугаар Доржийн гудамж Цайз захын уулзвар, Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн уулзвараас Самбуугийн гудамж Гэсэрийн уулзвар хүртэлх автозамын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээврийн үйлчилгээний их багтаамжийн автобус, троллейбус, стандартын шаардлага хангасан такси, ажилчдын болон хүүхдийн автобусыг зорчуулахаар боллоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Лондон хотноо төвтэй “OwnFone” фирм харааны бэрхшээлтэй хүмүүст зориулсан дэлхийн хамгийн анхны брайль гар утсыг бүтээжээ. Энэ талаар BBC мэдээлсэн байна. Анхны брайль гар утас ар болон нүүрэн талдаа брайль үсэгтэй аж. Өмнө нь энэ утастай ижил төрлийн гар утас бүтээж байсан ч худалдаанд гаргаагүй гэнэ. Энэ утас нь брайль үсэг мэдэхгүй хүмүүст зориулж, энгийн текстийг ч товгороор хэвлэж өгснөөрөө онцлог юм байна. Гар утсыг Англи улсад худлдаанд гаргаж эхэлжээ. Үнийг нь 60 фунт стерлингээр тогтоожээ.
Дэлхийн өндөр хөгжилтэй олон оронд иргэд гарцгүй газраар зам хөндлөн гараад байвал маргааш нь тухайн цэгт явган хүний гарам хийчихдэг. Харин манайд…
Монголын Залуучуудын Холбооноос 2012 оноос хойш залуучуудын дунд өрнүүлж байгаа “Спирт үү, спорт уу” аяныг орон нутаг дахь залуучууд дэмжиж бүгд нэгдэж байгаа аж. Өнгөрсөн долоо хоногт Дорнод, Баян-Өлгий аймагт нээлтээ хийсэн “Спирт үү, спорт уу” аянд Ховд аймгийн залуучууд нэгдлээ. Ховд аймгийн Залуучуудын Холбооноос санаачлан өглөө бүрийн гүйлт, дасгал хөдөлгөөнийг тогтмол болгох, “И биш О”-г, “Баар луу биш заал руу” уриаг хэвшил болгох зорилгоор “Спирт үү, спорт уу” аяныг нутагтаа брэнд болгон хэрэгжүүлж байгаа юм байна. Энэхүү аяныг орон нутгийн залуус идэвхтэй дэмжиж, зөвхөн залуучууд гэлтгүй бүх насныхныг хамруулах, зөвхөн төв суурин газартаа бус хөдөөд өрнүүлэхээр зорьж байгаа ажээ. Ховд аймгийн залуус долоо хоног бүрийн мягмар, пүрэв, бямба гаригийн 06.00 цагаас аймгийнхаа төв талбайд гүйж байгаа гэнэ.
Засгийн газрын “11-11 төв”-д өнгөрсөн долоо хоногт 900 орчим санал хүсэлт иржээ. Түгээмэл ирсэн асуултуудад холбогдох төрийн байгууллагуудаас дараах хариултуудыг өгч байна.
-Ажилласан жилийг нөхөн тооцох хуулийн хүрээнд бүртгүүлж амжаагүй иргэн олон байгаа тул хугацааг сунгах уу?
-2014.06.01 хүртэл сунгасан. Энэ хугацаанд бүртгүүлээгүй иргэд бүртгүүлэх боломжтой.
-Буянт-Ухаа 1 хороололын сугалааны тохиролд тэнцсэн иргэд нэрсээ хаанаас харах боломжтой вэ?
-Төрийн орон сууцны корпорацийн Tosk.gov.mn цахим хуудсанд “Буянт-Ухаа-1” хорооллын сугалаанд хожсон иргэдийн овог нэр, бүртгэлийн болон регистрийн дугаар тавигдсан байгаа. Эндээс мэдээлэл авч болно.
-Зам ашигласны хураамж 20,000 төгрөг тушаадаг. Хөдөө орон нутгийн замд явахдаа энэ хураамж хүчинтэй юу?
-Нийслэлийн авто зам, замын байгууламжаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс авто зам ашигласны төлбөр болох 20,000 төгрөг авдаг бөгөөд хөдөө орон нутагт зорчихдоо олон улс болон улсын чанартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс төлбөр авах журамын дагуу 500 төгрөгийн хураамж төлнө гэж хариуллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
Нийслэлийн Аялал жуулчлалын газар, нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар хамтран маргааш “Корпорейт-3” зочид буудалд гамшиг, аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослоос урьдчилан сэргийлэх үзүүлэх сургалтыг зохион байгуулах гэж байна. Сүүлийн жилүүдэд нийслэл хотод олон давхар барилга бүхий зочид буудал, үйлчилгээний газрууд цөөнгүй баригдах болсонтой холбогдуулан иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гал түймрээс урьдчилан сэргийлэх, байгалийн гамшгийн үед аврах ажиллагааг зохион байгуулах мэдлэг, мэдээллийг олгох зорилгоор уг сургалтыг зохион байгуулах юм байна. Байгалийн гамшиг, гал түймрийн ослын үед зочид, жуулчдад шаардлагатай заавар, зөвлөгөө, туслалцааг хэрхэн үзүүлэх, авран хамгаалах ажлыг бодитоор үзүүлэх уг сургалтад эхний ээлжинд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг одны зэрэглэлтэй зочид буудлын захирал, менежер, инженер техникийн ажилтнууд хамрагдах гэнэ. Цаашид нийслэлийн Аялал жуулчлалын газраас жуулчдын аюулгүй байдлыг хангах, ая тухтай жуулчлахад чиглэсэн олон ажлыг хийхээр төлөвлөжээ.
Улсын их дэлгүүрт гал гарсныг өчигдөр унтраасан байна. Тус дэлгүүрийн дөрвөн давхарт гал гарч, утаа нь дээд давхарт уугисан байна. Нийслэлийн онцгой байдлын газрын гал сөнөөгчид ирж, галыг бүрэн унтраажээ. Галын шалтгаан одоогоор тодорхойгүй байна. Гэмтсэн бэртсэн хүн байхгүй гэнэ.
Гэр-ажил, ажил-гэр гэсэн орчин цагийн завгүй хэмнэлд стрессдэлгүй алжаалаа тайлах долоон аргыг хүргэж байна. Энгийн, хялбархан учраас та өөрт тохирохоор аль нэг аргыг нь заавал туршиж үзээрэй.
1.Гүнзгий амьсгалах арга
Сандал дээр тав тухтай суугаад, нуруугаа цэхлэнэ, чангалж хэрэггүй. Хоёр гараа өвдгөн дээрээ чөлөөтэй сул тавина. Амьсгаагаа тайвшруулна. Одоо, маш гүнзгий амьсгаа ав. Агаар уушигны бүх булан тохойд очиж цээж хэрхэн тэнийж байгааг мэдэр. Амьсгаа авахдаа “Би аз жаргалыг авч байна” эсвэл “Би эрүүл мэндийг авч байна” гэж бодоорой. Амьсгаагаа гаргахдаа “Би хайр энэрэлийг гаргаж байна”. Ийм маягаар 5 – 10 минут амьсгална.
2.Цэвэр агаарт алхах
Бидний эргэн тойрон дахь байгаль амьдралд маань тайвширал болон зохицолыг авчирдаг. Өдөрт ядаж 15 – 20 минут алхаж байгаарай. Ялангуяа цэцэрлэг дотор алхах сайн. Мод бут хүний биенээс хуримтлагдсан сөрөг энергийг зайлуулан өөртөө татдаг. Тиймээс амралтын өдрүүдээ хотоос гарч, байгаль дэлхийдээ ойр байхыг хичээж байгаарай.
3.Сэтгэл бодлоо төвлөрүүлэх арга
Энэ арга бол хамгийн шалгарсан арга бөгөөд алжаалыг 100 хувь тайлдаг. Сандал дээр нуруугаа цэхлэн сууна. Эсвэл шалан дээр завилж сууна. Хоёр гараа чөлөөтэй, сул, өвдгөн дээрээ, алгаа дээш харуулан тавина. Нүдээ анина. Амьсгалаа тайвшруулаад, элдэв бодлыг сэтгэлээсээ хөөнө. Тайван, зөөлөн, гүнзгий бусаар амьсгална. Хамаг анхаарлаа амьсгалалтандаа хандуулна. Анхаарал сарниад байвал дотроо тоо тоол. Эсвэл, энэтхэг “ом” гэдэг үгийг шивнэн давтана. Өдөрт 5 – 10 минутаас эхлээд, аажмаар хугацааг уртасгаж 20 – 30 минут болгоно.
4.Хөдөлгөөнт төвлөрүүлэлт
Намуухан хөгжим тавиад суух, эсвэл зогсоно. Нүдээ аниад хөгжимд шингэхийг хичээнэ. Хөгжмийн хэмнэлээр өөрийн эрхгүй хөдөлгөөн хиймээр санагдана, биеийнхээ “хэлж өгч” байгаа хөдөлгөөнийг хий. Хугацаа дээрхтэй ижил.
5.Сэтгэлдээ өнгө дүрслэх арга
Тав тухтай байдлаар суугаад, бүх булчингаа суллаад, нүдээ анина. Өөрийгөө ямар нэгэн тааламжтай орчинд байгаагаар төсөөлнө. Тэр орчныхоо өнгүүдийг сэтгэлдээ харна. Жишээ нь, гүн цэнхэр устай нуурын эрэг дээр, эсвэл цэцэг алагласан ойн цоорхойд сууж байна гэх мэтээр. Алгуур болон гүнээр нуурын цэнхэр өнгийг амьсгал. Амьсгаагаа гаргахдаа өөр өнгийг төсөөлнө. Эсвэл ойн цоорхойн ногоон өнгөөр амьсгаа аваад, цэцэгний улбар шар өнгийг гаргах гэх мэтээр сэтгэлдээ дүрслэн амьсгална. Нэг өнгийг оруулаад нөгөө өнгийг гаргана гэсэн үг.
6.Ургамлаар алжаал тайлах арга
Орой ажлаасаа ирээд алтан товч буюу хамба шарилж( ромашка), гаа зэрэг ургамлын цай найруулж ууна. Хоёр цайны халбагыг нэг стакан буцламгай усанд хандална. Хэсэг байлгаад шүүгээд уудаг. Эмийн санд ийм бэлэн цайнууд ч байдаг.
7.Алжаал тайлах ванн
Ваннадаа биеийн температураас арай илүү бүлээн ус хийнэ. Халуун ус хэрэггүй. Усандаа хөөс, эфирийн тос зэрэг тайвшруулах үйлчилгээтэй бодис хийвэл сайн. Усан дотроо хэвтээд биеэ сул тавь. Элдэв юм бодож болохгүй. Яг одоо ямар сайхан тааламжтай байгаагаа л мэдрэн таашаал авах ёстой. 20 – 30 минут хэвтээд уснаас гарч зөөлөн алчуураар биеээ үрж арчина. Дараа нь бүх биендээ анхилуун үнэртэй биеийн тос түрхэн бас нэгэн таашаал авна.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/81 дүгээр захирамжаар батлагдсан нийслэл хотын гол болон туслах гудамж, замуудын техник ашиглалтын түвшин тогтоох, паспортжуулах ажлын хүрээнд дөрвөн гүүрийн техник ашиглалтын ажлын судалгаа, туршилт хийж байгаа ажээ. Гүүрийн хөдөлгөөнийг бүтэн хааж, динамик ба статик туршилт явуулахын тулд тавдугаар сарын 18-ны 04:00-05:00 цагийн хооронд Толгойтын замд Нарангийн голын гүүрийг хаасан байна. Ингэхдээ нэг цагийн турш гүүрийг хааж туршилт хийжээ.
Харин цаашид Шаргаморьтын гүүр буюу Шаргаморьт-Жигжидийн уулзварын зүүн талын гүүрийг энэ сарын 25-ны 06:00-07:00 цаг хүртэл,Дамбадаржаагийн гүүр буюу 58 дугаар дунд сургуулийн баруун талын гүүрийг энэ сарын 25-ны 04:00-05:00 цаг хүртэл хаах бол Баянзүрхийн авто замын гүүр буюу Баянзүрхийн товчооны баруун хойд талын гүүрийг 2014 оны ирэх сарын 01-ний 04:00-05:00 цаг хүртэл тус тус хаах юм байна.