Categories
мэдээ нийгэм цаг-үе

Давс, бодисын нөөцлөлт 80 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд Улаанбаатар хотын хэмжээнд давс, бодисын нөөцлөлт 80 хувьтай үргэлжилж байна.

Энэ талаар УБЗАА-ны Орчны бохирдол, хог хаягдлын, удирдлагын хэлтсийн дарга Б.Мөнх-Эрдэнэ “Өнгөрсөн онд Улаанбаатар хотын хэмжээнд 5500 тонн давс, 7000 тонн бодис хэрэглэсэн. Уг хэмжээнд тохируулан энэ оны давс, бодисын нөөцлөлтийг тооцож буй. Өнөөдрийн байдлаар 5500 тонн давс, 4000 тонн бодис нөөцөлсөн. Дараагийн шатны нөөцлөлт худалдан авалтын болон тээвэрлэлтийн шатдаа явж байна. Давсны нөөцлөлтийг дотоодоосоо бүрэн хангана. Мөн энэ онд бодисын нөөцлөлтийг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс авах бөгөөд тухайн бодис нь экологид ээлтэй, зам талбай болон байгууламжид идэмхий чанар багатай байх шаардлага тавин, худалдан авалт хийж байна ” гэв.

Түүнчлэн УБЗАА-наас өнгөрсөн долоо хоногт өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд “Өвөлд бэлэн” арга хэмжээг зохион байгуулсан. Тус арга хэмжээнд нийт 37 байгууллагын 1000 гаруй зам талбайн үйлчлэгч оролцсон бөгөөд энэ үеэр 300 гаруй машин техникийн бүрэн бүтэн байдлыг хангажээ. Өнгөрсөн онтой харьцуулахад энэ онд машин техникийн бэлэн байдал 30-40 хувь нэмэгдсэн нь хот нийтийн аж ахуйн тоног төхөөрөмжийн парк шинэчлэлт хийсэнтэй холбоотой. Мөн нийслэлийн Засаг даргын санаачилгаар тус салбарын ажилчдын цалинг 1000 ам.доллар хүртэлх хэмжээгээр нэмсэн нь тогтвор, суурьшилтай ажиллах хүний нөөцийг бүрдүүлж, машин техник нийлүүлэх аж ахуйн нэгжүүдийг тоог нэмэгдүүлсэн гэдгийг тэрбээр онцолж байлаа.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн 1137 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2024 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1137 автобус иргэдэд үйлчилж байна.

Categories
мэдээ нийгэм

Хурдны замаас Архивын ерөнхий газар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ DNN.mn

Хурдны замаас Архивын ерөнхий газар хүртэлх урдаас хойшоо чиглэлийн зүүн талын авто замыг аравдугаар сарын 11-ний 23:00 цагаас 14-ний 06:00 цагийн хооронд хэсэгчлэн хааж, шинэчилнэ. Энэ хугацаанд хойноос урагш чиглэлийн баруун хэсгийн эгнээгээр замын хөдөлгөөнд оролцох боломжтой.

Зам засварын ажлын хүрээнд авто замыг асфальт бетоноор хучиж, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулах, шинээр ус зайлуулах шугам сүлжээ суурилуулах, тэмдэг тэмдэглэгээ хийх зэрэг ажлыг гүйцэтгэнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

2024 оны өвлийн Монгол хэл, бичгийн шалгалт болон Элсэлтийн шалгалтын хуваарь DNN.mn

2024 оны өвлийн Монгол хэл, бичгийн шалгалт болон Элсэлтийн шалгалтын хуваарийг танилцуулж байна.

Шалгалтын бүртгэл 2024 оны 10-р сарын 10-наас 11-р сарын 10-ны хооронд eyesh.eec.mn цахим хуудсаар явагдана. Шалгуулагчид англи хэл, биологи, газар зүй, математик, монгол хэл, нийгэм судлал, орос хэл, түүх, физик, хими зэрэг хичээлээс хоёроос дээш хичээл сонгох бөгөөд бүртгэлийн хугацаанд хичээл сонголтоо хийж, төлбөрөө төлснөөр бүртгэл баталгаажихыг анхаарна уу.

Шалгуулагчид шалгалтын байранд ирэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлсэн байна

-Бүртгэлийн хуудас /Таны бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Бүртгэлийн хуудас” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/

-Суудлын хуваарь / Шалгуулагч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хаягийн “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч “Суудлын хуваарь” хэсгийг сонгоод “Хэвлэх” хэсэгт дарж хэвлэж авна/

-Иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг

-Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг

Шалгуулагчид шалгалтын хуваарьт заасан цагаас нэг цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба анги, танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байна.Дурдсан хугацаанаас хожимдсон шалгуулагчийг шалгалтад оруулахгүй гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрөөс нийслэлд 3 хоног согтууруулах ундаа худалдаалахгүй DNN.mn

Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн санал авах, хяналтын тооллого хийхтэй холбогдуулан нийслэлийн нутаг дэвсгэрт аравдугаар сарын 10, 11, 12-ны өдрийг дуустал согтууруулах ундаа худалдаалахгүй.

Тодруулбал, хуульд заасны дагуу санал авах өдөр согтууруулах ундаагаар үйлчлэх, худалдах, соёл урлаг, үзвэр, спортын зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглодог.

Түүнчлэн гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд ажиллахгүй.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өнөөдрийн байдлаар 47 байршилд 72.5 км авто замыг шинэчлээд байна DNN.mn

Эрдэнэтолгойн уулзвараас Газарчин дээд сургуулийн уулзвар хүртэлх 1.7 км авто замыг шинэчилж, хөдөлгөөнийг өнөөдөр нээлээ. Үргэлжлүүлэн явган хүний замыг нөхөн сэргээхээр ажиллаж байна. Энэ хүрээнд хотын дарга Х.Нямбаатар болон НЗХГ-ын дарга Б.Одбаяр нар тухайн байршилд ажиллалаа.

Тодруулбал, тус авто зам дагуу гурван байршилд усны ундарга шинээр үүсэж, ус тогтож, авто замд эвдрэл үүсээд байсан юм. Өнгөрсөн 8 дугаар сард ГУББГ-аас 188 метр урт борооны ус зайлуулах шугам, 17 байршилд ус хүлээж авах шүүрт худаг угсарсан. Ингэснээр авто замыг шинэчлэх боломжтой болсон юм. Өнөөдрийн байдлаар 47 байршилд 72,5 км авто замыг шинэчлээд байна.

Энэ талаар НЗХГ-ын дарга Б.Одбаяр “Шинэчилж байгаа бүх замуудад борооны ус зайлуулах шугам угсарч байгаа. Ус зайлуулах шугам хоолойгоо угсарч байж, авто замаа засна. Энэ онд 87 байршилд авто зам шинэчлэхээр төлөвлөсөн. Гэвч цаг агаарын нөхцөл байдал болон борооны ус зайлуулах шугамын ажилтай холбоотойгоор 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл 70 байршилд хийж дуусгахаар төлөвлөж байна. Үлдсэн 17 байршлын авто замыг ирэх онд шинэчилнэ” гэлээ.

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Энхтайваны өргөн чөлөө, Наадамчдын өргөн чөлөө,  Чингисийн өргөн чөлөө, Их, Бага тойруу, Их монголын гудамжны явган хүний замыг иж бүрнээр нь шинэчлэхээр тендер зарласан. Гэвч уг тендерт ААН-үүд оролцохгүй байна. Үүнээс шалтгаалж явган хүний замын шинэчлэлийн ажил цаг хугацааны хувьд хойшилж байна. Мөн 2025 оны 6 дугаар сард багтааж Улаанбаатар хотын нэг түвшний бүх замыг шинэчилж дуусгана. Харин хоёрдугаар түвшний авто замын ажлыг эхлүүлнэ. Одоогоор Туулын хурдны замыг барихаар ажлын зураг төслийг шинэчилж байгаа бөгөөд 2025 онд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлнэ” гэдгийг хэлж байв.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Сумъяа: Юанийн ханшийн савлагаа ирэх саруудад ихээр мэдрэгдэх болов уу DNN.mn

Судлаач, эдийн засагч Ч.Сумъяатай ярилцлаа.


-Импортын 40 орчим хувь, экспортын 92 хувь нь Хятадаас хамааралтай манай улсын эдийн засагт хувьд юанийн өсөлт хэрхэн нөлөөлөх бол?

-Хятадын худалдааны статистикаас харвал эхний найман сарын байдлаар Хятад-Монголын худалдаа 12.3 тэрбум ам.долларт хүрч 16.1 хувийн өсөлттэй, Хятадын Монголоос авах импорт 9.2 тэрбум ам.долларт хүрч есөн хувийн өсөлттэй байна.Мөн эхний найман сарын байдлаар 78.72 сая тонн коксжих нүүрс импортолсон байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 20 гаруй хувиар өссөн байна. Хятад улсын нүүрсний импортын зах зээлд, эхний найман сарын байдлаар Монгол Улс 53.8 сая тон нүүрс гаргаж зах зээлийн 15.8 хувийг, коксжих нүүрсний зах зээлд 39.3 сая тонныг гаргаж 50 хувийг эзлэж байна.

Цаашид ч зах зээл дэх байр сууриа хадгалах төлөвтэй байна. Олон жилийн ажиглалтаас харахад гадаад хүчин зүйлийн хувьд Хятад, Австрали болон Хятад Оросын харилцаа хэрхэн өрнөхөөс хамаарч Монголоос авах нүүрсний импортын хэмжээ хэлбэлзэж байдаг. Мөн Хятадын дотоодын тухайлбал, Шаньси, ШУӨЗО, ӨМӨЗО-ы нүүрсний уурхайн нөхцөл байдал, уурхайн осол зэргээс хамаарч олборлолтын хэмжээ өөрчлөгдсөнөөр Монголын нүүрсний эрэлтийг нэмэгдүүлдэг.

Хятадын эдийн засгийн нөхцөл байдлаас хэдийгээр Монгол Улс хамааралтай ч Монгол дахь юанийн ханшийн өсөлт, голдуу манай улсын төсвийн тэлэлтээс хамаардаг. Хэрэв төсвийн халалт нэмэгдэж тухайлбал, хүүхдийн халамжийн мөнгө их хэмжээгээр тараах, аж үйлдвэр, барилга бүтээн байгуулалтын төслүүд хэрэгжиж эхэлбэл валютын эрэлт нэмэгдэж, ханшийн богино савлагаанд нөлөөлдөг.

-Засгийн газраас ирэх жилийн эдийн засгийн өсөлтийг найман хувь байна гэж тооцоолсон. Хэт өндрөөр төсөөлж буй энэ бодлого нь манай улсын эдийн засагт ямар урхаг үзүүлэх бол?

-Сангийн яам болон Монголбанк хэт өөдрөгөөр төсвийн орлогыг төсөөлөх нь өөрөө төсвийн үрэлгэн зарлагыг нэмэгдүүлж, тоон дээрх эдийн засгийн өсөлтийг өндөр харагдуулж байгаа нь өөрөө эрсдэлийг дагуулна. Монгол, Хятадын харилцаа болон Хятадын нүүрс, зэсийн эрэлтээс хамаарах манай эдийн засаг нь өөрөө мэдэж тодорхойлох боломжгүй нөхцөл байдлыг огцом хүндрүүлэх, гадаад дотоод өр зээлийг нэмэгдүүлэх суурь болж байна. Өөрөөр хэлбэл, утсан дээр дугуйтай алхаж буй циркийн үзүүлбэр шиг өнөөгийн нөхцөл байдал нь тодорхойгүй байдлыг улам нэмэгдүүлж иргэдэд айдас төрүүлэх, эдийн засагт үл итгэх нөхцөл байдлыг бий болгосоор. Улам бүр данхайсан төрийн эдийн засаг, төсвийн хамаарал бүхий эдийн засгийн бүтцийг бий болгож хувийн эдийн засаг, хөрөнгө оруулалт бизнесийн нөхцөл байдлыг дордуулж байна.

-БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийг олон улсын байгууллагууд янз бүрээр л таамаглаж буй. Бодитоор Хятадын засгийн өсөлт хэдэн хувьд хүрэх боломжтой бол. Та судлаач хүний хувьд хэрхэн харж байна вэ?

-Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбар сул хэвээр байгаа нь 2024 оны жирийн иргэдийн өрхийн зарлагад сөргөөр нөлөөлжээ. Мөнгөний болон төсвийн бодлогоор дэмжсэний нөлөөгөөр хөрөнгө оруулалт нэмэгдсэн. Мөн экспорт өссөн нь өрхийн зарлагын бууралтыг тодорхой хэмжээнд нөхөж байгаа харагддаг. Азийн хоёр дахь том эдийн засаг болох Энэтхэгийн эдийн засаг өнгөрсөн дөрөвдүгээр сард тооцсончлон 2024 онд 7.0 хувиар өсөх хэвээр байгаа нь дотоодын эрэлт, тэр дундаа засгийн газрын зардал нэмэгдсэнтэй холбоотой.

АХБ-ны 2024 оны есдүгээр сарын Азийн хөгжлийн төлөв тайланд энэ оны бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг 5.0 хувь байна гэж таамагласан байна лээ. Энэ нь дөрөвдүгээр сард тооцоолж байсан 4.9 хувиас өссөн төсөөлөл л дөө. Харин ирэх оны өсөлтийн төсөөллийг 4.9 хувьд хэвээр үлдээсэн байна.

АНУ болон БНХАУ-ын хооронд худалдааны хурцадмал байдал даамжрах, БНХАУ-ын дотоодын үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн нөхцөл байдал улам дордох, геополитикийн хурцадмал байдал хүндрэх, мөн уур амьсгалын өөрчлөлт болон цаг агаарын таагүй үзэгдлүүд түүхий эдийн үнэ, хүнсний болон эрчим хүчний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх зэрэг эрсдэлүүд байна.

Хэрэв гадаад худалдаа хөрөнгө оруулалтын орчин ерөнхийдөө тогтвортой байж, макро эдийн засгийн бодлого бэхжиж, үр дүнтэй, дотоодын эрэлт сэргэлт хурдасвал энэ оны дөрөвдүгээр улиралд ДНБ 5.1 орчим хувь, бүтэн жилээр таван хувиар өсөх төлөвтэй байна. Гадаад худалдаа хөрөнгө оруулалтын эрсдэл, цочрол нэмэгдэж, тогтвортой өсөлтийн бодлогын үр нөлөө хязгаарлагдмал, дотоодын эрэлтийн сэргэлт хүлээлтээс доогуур байвал Хятадын ДНБ дөрөвдүгээр улиралд 4.7 орчим хувь, бүтэн жилээр 4.8 хувиар өсөх төлөвтэй байна.

-Аль салбартаа илүү хөрөнгө оруулах төлөвтэй байна вэ?

-14 дүгээр таван жилийн төлөвлөгөөнд судалгаа, боловсрол, санхүү, технологийн салбарт тэргүүлэх ач холбогдол өгч, дижитал дэд бүтцэд 1.4 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт хийхийг уриалсан. Энэ нь Хятадын зорилгод хүрэхийн тулд АНУ болон бусад гадаад зах зээл, технологи, хөрөнгө, судалгаанд нэвтрэх боломжийг хадгалахын зэрэгцээ бие даасан байдал, бие даасан инновацийг чухалчилдаг. Энэ нь эрчим хүч, хөдөө аж ахуй тэр дундаа биотехнологи, генетик нөөц, үрийн технологид өөрийгөө хангах боломжийг нэн тэргүүнд тавьж, Хятад улсыг дэлхийн худалдааны дүрэм, технологийн стандартыг тогтооход манлайлах үүрэг гүйцэтгэхийг уриалж байна. Энэ нь Хятадын нутаг дэвсгэрээс гадуурх нөлөөллийг хөхиүлэн дэмжиж, оюуны өмч, технологийн үнэ тогтоох тухай Хятадын шүүхийн шийдвэр, монополийн эсрэг үйл ажиллагааг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрөхийг эрмэлзэж байна.

-Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хямрал өнөөдөр ямар байгаа вэ?

-ОУВС энэ оны наймдугаар сарын 2-нд нийтэлсэн эдийн засгийн үнэлгээний тайландаа Хятадын үл хөдлөх хөрөнгийн асуудлаар зөвлөмж өгсөн байна. Барилгын ажлыг дахин эхлүүлэх, барилга угсралтын явцад хүлээлгэн өгөх асуудлыг дуусгах ажлыг түргэтгэхийн тулд төв засгийн газраас төсвийн түр урамшууллыг эхлүүлэх шаардлагатай байгааг онцолсон. Төсвийн зарлагын тодорхой цар хүрээний хувьд дөрвөн жилийн дотор шийдье гэвэл ДНБ-ий 5.5 хувьтай тэнцэх хэмжээний төсвийн зардал хэрэгтэй гэсэн үг. 2023 онд нэрлэсэн ДНБ-ээр тооцвол ойролцоогоор долоон их наяд юаньд хүрнэ. Үүнийг ам.доллараар тооцвол 1 их наяд ам.доллар гэсэн үг. Хятадын засгийн газар ОУВС-гийн зөвлөмжийг няцааж, одоо байгаа бодлого нь үл хөдлөх хөрөнгийн салбарын зах зээлд эерэг хандлагыг авчирч чадна гэж мэдэгдээд, борлуулахаас өмнө ашиглалтад орсон орон сууцны зардлыг нэмэгдүүлэх төлөвлөгөө одоогоор байхгүй байгааг онцолсон.

Хятадын засгийн газраас өнөөг хүртэл авч хэрэгжүүлсэн арга хэмжээ тийм ч дорвитой үр дүнд хүрэхгүй байна. Орон сууцны шинэ үл хөдлөх хөрөнгийн бүтээн байгуулалт буурч байгаа ч анхаарууштай нэг зүйл нь борлуулалтын бууралт илүү тод харагдаж байна. Долдугаар сарын эцсийн байдлаар шинээр баригдсан орон сууцны барилга байгууламжийн м2 талбайн хэмжээ жилийн өмнөхөөс 23 хувиар өссөн байна.

Өнөөдрийн Хятадын үл хөдлөх хөрөнгийн салбарын хамгийн том асуудал бол үл хөдлөх хөрөнгийн хөгжүүлэгчдийн санхүүжилт хангалтгүйн улмаас барилгын ажлын дундуур төслүүд тасалдсаар байгаа явдал юм. Орон сууцыг бариад хугацаандаа хүлээлгэж өгөхгүй байнга хойшилдог бөгөөд үл хөдлөх хөрөнгө оруулагчдад санаа зовнилоос болж орон сууц худалдан авах дургүй хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Борлуулалт удаашралтай байснаас удаан үргэлжилсэн үнийн бууралт нь “орон сууцны үнэ буурна гэсэн хүлээлтийг улам бэхжүүлж байна. Мөн олон орон сууцны эзэд зарах хүсэлтэй байгаа бөгөөд орон сууцны зах зээлийн талаарх гутранги хүлээлт нь үнийн уналтыг хурдасгаж байна.

-АНУ-ын Төв банк мөнгөний бодлогын хүүгээ бууруулах төлөвтэй байна. Үүнээс үүдэж АНУ-д үнэт цаас эзэмшдэг Хятадын иргэд өөрийн улсын зах рүү хөрөнгө оруулалт хийж магадгүй. Энэ нь юанийг 10 хувиар өсгөх магадлалтай хэмээн судлаачид дүгнэж байгаа шүү дээ. Үүнийг та юу гэж харж байна?

-Хятадын дотоодын зарим судлаачдын үзэж байгаагаар одоо хүлээгдэж буй өгөөж, хөрөнгийн урсгал бүхэлдээ өөрчлөгдөж, хөрөнгө буцаан урсаж эхлэх магадлалтай. Гадаадын зах зээлээс дор хаяж 400-500 тэрбум ам.доллар Хятадын зах зээлд буцаж орж ирэх боломжтой. Энэ нь юанийн ханшийг өсгөхөд чухал түлхэц үзүүлэхээр хүлээлттэй байна. Гэхдээ манай улс шиг Хятадаас болон төсвийн хөрөнгө оруулалтаас маш их хамааралтай улсад бол юанийн ханшийн савлагаа ирэх саруудад ихээр мэдрэгдэх болов уу.

Р.ХИШИГЖАРГАЛ

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Өсөхбаяр: Телеграм хаягаар даалгавар биелүүлэх нэрийдлээр 112 сая төгрөг залилсан хэрэг гарсан DNN.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяртай цахим залилангийн талаар ярилцлаа.


-Сүүлийн үед цахим залилан ямар платформоор дамжин үйлдэгдэж байна?

-Хэдэн жилийн өмнө хулгайн гэмт хэрэг улсын хэмжээнд давамгайлдаг байсан бол одоо гэмт хэргийн шинж байдал нь өөрчлөгдөж, иргэдийн цахим хэрэглээ нэмэгдэхийн хэрээр цахимаар залилах гэмт хэрэг нэмэгдэж байна. Залилах гэмт хэргийн арга илүү хүний сонирхол татах хэлбэрт шилжсэн. Телеграм, Тik Тok, We chat, Whats app зэрэг платформуудыг ашиглан “Онлайнаар цагийн ажил хийлгэнэ”, “Даалгавар биелүүлээд мөнгөө өсгөөрэй”, “Гэрээсээ ажиллаж мөнгө олох боломжтой”, “Цахимаар сурталчилгаа хийж мөнгөө өсгөөрэй” гэх мэт хуурамч зар, мэдээгээр дамжуулан залилах төрлийн гэмт хэрэг ихээр үйлдэгдэж байна. Ингэхдээ залилагч этгээдүүд бусдын итгэлийг олж авах замаар бага багаар ажилладаг. Хэрэв иргэдэд цахимаар сурталчилгааны ажил хийх, даалгавар биелүүлэн мөнгөө өсгөх зэрэг санал ирсэн тохиолдолд баталгаатай эсэхийг сайтар шалгаж дараагийн үйлдлээ хийхийг зөвлөж байна.

-Хамгийн түгээмэл цахим залилангийн талаар жишээ дурдаж болох уу?

-Садар самуун сурталчилсан зураг, бичлэг илгээнэ гээд хураамжаар мөнгө урьдчилан авдаг этгээдүүд байгаа. Цагдаагийн байгууллагаас устгуулах арга хэмжээ авахын зэрэгцээ цахим группүүд ч өөрсдөө устгаад байдаг болохоор багасчихсан. Гэхдээ байсаар л байна. Мөн хуурамч онлайн худалдаа газар авч байна. Ямар нэгэн бараа бүтээгдэхүүн зарна гэсэн зарын доор иргэд утасны дугаараа тавьчихдаг шүү дээ. Ингээд дугаар руу нь хөндлөнгөөс залилагч холбогдоод “Урьдчилгаа төлж захиалгаа баталгаажуулна уу” гэх мэтээр ятган урьдчилгаа авдаг. Энэ мэт нэг удаагийн бараа худалдан авалтаар 200-300 хүнийг залилсан тохиолдол байдаг.

Үүнийг таслан зогсоохгүй л бол 200-300 хүн 2000-3000 болж өсөх магадлалтай шүү дээ. Өнгөрсөн долоо хоногт болсон хоёр залилангийн тухай ярья л даа. Нэгэн иргэн телеграмаар бараа захиалаад 20 хувийг нь авна гэсэн зар, саналын дагуу Константин нэртэй хаягтай харилцаж нэр бүхий банкны гурван данс руу нийт 22 удаагийн гүйлгээгээр 31 сая төгрөг шилжүүлж залилуулсан. Мөн орон нутгийн нэг иргэн телеграм хаягаар даалгавар биелүүлэх нэрийдлээр нэр бүхий банкны дансууд руу олон удаагийн гүйлгээгээр нийт 112 сая төгрөгийг шилжүүлэн залилсан гэмт хэрэгт шалгалтын ажиллагаа хийж байна.

-Иргэн залилуулснаа мэдээд хамгийн түрүүнд хаана хандах ёстой байдаг вэ?

-102 гэсэн тусгай дугаар луу залгах, эсвэл өөрт хамгийн ойр цагдаагийн байгууллагад хандаж болно. Хэрэв хурдан шуурхай хандаж чадвал шилжүүлсэн мөнгөө барилт хийлгэх боломжтой. Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт Шуурхай ажиллагааны төв ажилладаг. Тэр байгууллага Монголын банкуудын холбоотой хамтран газар дээр нь гүйлгээг нь хаах, дансыг нь царцаах, хэрэг бүртгэлтийн хугацаа дуусах хүртэл мөнгийг нь битүүмжлэх гэх мэт арга хэмжээ авдаг. Банкуудтай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичиг нь харилцан адилгүй байдаг учраас зарим банкууд 24 цаг, 72 цаг барилт хийх боломжтой.

-Цагдаагийн байгууллагад хэрэг нээж, шалгуулахын тулд хохирлын хэмжээ нь хэдэн төгрөг байх ёстой вэ?

-Залилангийн хэрэгт хохирлын хэмжээг харгалзаж үзэхгүйгээр хэрэг нээн, шалгаж эхэлдэг.

-Цахим залиланг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж байгаа сүүлийн үеийн арга хэмжээнийхээ талаар мэдээлэл өгнө үү?

-Цагдаагийн байгууллагаас “Хянамгай бай” аяныг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Улсын хэмжээнд залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд цагдаагийн байгууллагын хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө бий. Үүний хүрээнд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар залилах гэмт хэргийн хохирогч болсон хүмүүсийн данс барилтын ажлуудыг хийх гэх мэт томоохон ажлууд бодлогын хэмжээнд хийгдэж байна. Хажуугаар нь мэдээлэл, сурталчилгааны ажлыг тогтмол хийж байна. Мөн ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын зүгээс нэг сард 50-иас доошгүй контент, масс мессэжийг иргэдийн гар утсанд нь хүргэдэг. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтарч ажилладаг.

Энэ мэт цахим залилангийн эсрэг ажлууд тогтмол хийгдэж байгаа боловч нийгмийн байдлаас шалтгаалаад шинэ төрлийн залилан гарч, арга техник нь улам бүр нарийсч байна. Томоохон компаниуд бараа бүтээгдэхүүнээ онлайнаар зарж борлуулдаг болсон. Үүнтэй холбогдуулан томоохон байгууллагын нэр, логог ашиглаж залилан хийх тохиолдол гарч байна. Жишээ нь, улсын хэмжээнд томоохонд тооцогдох үүрэн холбооны оператор компанийн нэр, логог ашиглан цахимд ажлын зар оруулчихдаг. Ингээд иргэн анкет бөглөх гээд холбоос дээр нь дарахаар таны дугаар луу дөрвөн оронтой код илгээлээ, кодоо оруулна уу гээд цахим хаягийг нь хакарддаг. Тиймээс бид компаниудад албан ёсны цахим хуудсаараа дамжуулж мэдэгдэл гаргаж, ажлын зараа түгээж байхыг сануулдаг. Байгууллагуудын нэр хаягийг ашигласан цахим залилангийн ихэнх нь гадаадад сервертэй төвөөс халдсан байдаг. Үүнийг устгуулахын тулд Харилцаа холбооны зохицуулах хороотой холбогддог. Гэвч тухайн мэдээллийг фэйсбүүкт оруулахдаа илүү олон хүнд хүргэхийн тулд төлбөр төлсөн байдаг учраас устгах боломжгүй, хугацаа нь дуусахаар устгаж өгье гэсэн байр суурийг Мета компаниас илэрхийлдэг. Ер нь манай үйл ажиллагааны хүрээнд илэрсэн нэг сард дунджаар 100-200 гаруй хуурамч хаягийг хаах саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлдэг. Фэйсбүүк компани зарим тохиолдолд хэрэглэгчийн нууцтай холбоотой гээд устгахгүй байх нь бий. Үүний улмаас олон хүн залилангийн хохирогч болж байна.

-Хохирогчид нь хэд орчим насны хүмүүс байдаг юм бол?

-Дийлэнх нь 24-39 насны хүмүүс байдаг. Энэ насныхан худалдан авалт хийх санхүүгийн боломж сайтай бөгөөд завгүй ажилладаг учраас хохирогч болох эрсдэл өндөр. Мөн орон нутгийн иргэд залиланд ихээр өртөж байна. Тэднийг ихэвчлэн захиалсан бараа бүтээгдэхүүнийг тань унаанд тавьж явуулна, гэрээсээ онлайнаар ажил хийх боломж байна, танилцах зар, цахим мөрийтэй тоглоом гэх мэтээр залилдаг.

-Орон нутагт цахим залилангаас сэргийлэх чиглэлээр ямар арга хэмжээ зохион байгуулдаг вэ?

-ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газраас зохион байгуулж байгаа арга хэмжээ, мэдээ мэдээллүүд орон нутагт хуваарийн дагуу хүрч байдаг. Харин сумд болон алслагдсан бүсэд амьдарч байгаа хүмүүст хүрэх хүртээмж тааруу. Хүн нэг бүртэй уулзаж зөвлөмж өгөх боломж харьцангуй бага. Тиймээс сум орон нутгийн удирдлагуудаар нь дамжуулан мэдээлэл хүргэж байгаа.

-Жилийн аль үеэр энэ төрлийн гэмт хэргийн тоо өсдөг вэ. Энэ талаар хийсэн судалгаа бий юу?

-Бүх нийтийг хамарсан баяр ёслол, олон нийтийн арга хэмжээний үеэр өсөх хандлагатай байдаг. Мартын найманд гэхэд л цэцэг хүргэлт, бэлэг хүргэлтийн хуурамч үйлчилгээ гарч ирдэг. Олон улсын худалдааны сайтуудаас бэлэг дурсгалын зүйлийн зураг татаж аваад, түүнийгээ зарна гэж зар тавьдаг. Ингэхдээ шинэ онлайн шоп нээгдлээ, та захиалахыг хүсвэл урьдчилгаа төлнө үү гэх мэтээр залилж байна. Хохирогчдын дийлэнх нь цагдаагийн байгууллагад ханддаггүй. Хэдэн төгрөг залилуулсан ч заавал цагдаагийн байгууллагад мэдэгдэж байгаарай гэж иргэддээ уриалмаар байна.

-Цахим гэмт хэргийн өнөөгийн түвшин ямар байна?

-Он гарснаас хойш улсын хэмжээнд 10027 залилах гэмт хэрэг бүртгэгдсэн. Энэ нь сард 1000 гаруй хэрэг бүртгэгдэж байна гэсэн үг шүү дээ. Энэ нь нийт гэмт хэргийн 30 хувийг эзэлж байгаа бөгөөд нийт залилангийн 60 хувь цахимд үйлдэгдэж байна. Залилангийн улмаас иргэн, хуулийн этгээдэд учирсан хохирол 318.4 тэрбум болж өмнөх оноос 70 гаруй хувиар өссөн.

-Цахим залилангийн хэдэн хувь нь илэрдэг вэ?

-Улсын хэмжээнд залилах гэмт хэргийн илрүүлэлт 34.5 хувьтай байна, урьд оны мөн үетэй харьцуулбал 831 нэгжээр буюу 9.3 хувиар буурсан үзүүлэлттэй байна

-Залилсан этгээдэд ямар хариуцлага оноодог вэ?

-Гэмт этгээд эрүүгийн хариуцлага хүлээдэг. Хэрэв буруутай этгээд байнга бусдыг залилж олсон орлогоо амьдралынхаа эх үүсвэр болгосон, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын арга буюу гишүүн элсүүлэх замаар залилан хийсэн мөн энэ үйлдлийг зохион байгуулалтад орсон гэмт бүлэг үйлдсэн нь тогтоогдвол таван жилээс арван хоёр жил хүртэлх хугацаагаар хорино. Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол 450 мянган төгрөгөөс 4 сая хүртэлх төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.

-Энэ төрлийн гэмт хэрэг цаашдаа багасах болов уу. Үүний талаар хийсэн судалгаа байдаг уу?

-Дэлхий нийтээрээ цахим гэмт хэрэгтэй тэмцэж байна. Иргэдийн цахим хэрэглээ нэмэгдэх тусам залилагчдын үйлдлийн арга нь улам нарийсах магадлалтай. Энэ гэмт хэрэг дэлхий нийтээр байгаа болохоор бид дийлэхгүй, тэмцэхгүй гэсэн ойлголт байхгүй. Бид залилагчдын шинэ аргуудын талаар мэдээ мэдээллийг иргэдэд шуурхай хүргэж, нэг хүнийг ч болов сэрэмжлүүлэхийг хичээж ажиллана.

-Цахим залилангаас сэргийлэх зөвлөгөө мэдээлэл өгнө үү?

-Цахим ертөнцөд хянамгай болгоомжтой байхгүй бол залилах гэмт хэрэг өдөр өдрөөр өнгөө өөрчилж байна. Ямар нэгэн цахим хаягны ард хэн байгааг мэдэх боломжгүй учраас цахим орчинд түгээгдэж буй аливаа зар мэдээлэлд шүүлтүүртэй хандаж нягталж судлах, урьдчилж ямар нэгэн төлбөр мөнгө шилжүүлэхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Өөрийнхөө цахим платформуудад хоёр шатлалт нууцлал бүхий тохиргоог хийх гэх мэт нууцлалын аргуудыг заавал хэрэглэх нь зүйтэй. Хэн нэгэн мөнгө зээлье гэсэн бол заавал утсаар нь холбогдож тодруулж асууж байгаарай гэдгийг хэлмээр байна.

Ө.АНХЗАЯА

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ТОЙМ: Нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн “Ардын” баатар үхсэн (I)” нийтлэл хэвлэгдлээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Ц.Баатар “Сая НҮБ-аас гаргасан “Ирээдүйн төлөөх гэрээ” нь дэлхийн өнцөг булан бүрд хяналтаас гарахад дөхөж очсон олон хямрал, дайны нөхцөл байдлыг шийдвэрлэх зорилготой” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай.

Ц.Элбэгдоржийн өдрийн тэмдэглэл нийтлэгдлээ.

  • УИХ-ын гишүүн П.Сайнзориг “Дампуурлын тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг цогц байдлаар нь шинэчлэхээр ажлын хэсэг ажиллаж байна” гэв.
  • ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Яармагийн ачааллыг 20 хувь бууруулах тооцоололтой баригдсан шинэ гүүр эсрэгээрээ түгжрэлийг нэмэгдүүлсэнд иргэд бухимдаж байна
  • ЗГ: Түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах цогцолборуудыг байгуулна

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт нэрт нийтлэлч Б.Цэнддоогийн  “Ардын” баатар үхсэн (I)” нийтлэл хэвлэгдлээ.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Энэ оны физикийн салбарын Нобелийн шагналтнууд

АРЫН НҮҮР: Өөх тос муу хүнс биш

 


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн 600 автобусанд өндөр хурдны үнэгүй “WiFi” суурилуулав DNN.mn

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Улаанбаатар хотын хөгжлийн корпораци” болон “Лариско медиа групп” компани хамтран Улаанбаатар хотын нийтийн тээврийн 600 автобусанд өндөр хурдны утасгүй интернэт буюу WiFi-ийг өнгөрсөн есдүгээр сард суурилуулсан.

Ингэснээр Улаанбаатар хот нийтийн тээврээ үнэ төлбөргүй WiFi-аар бүрэн хангаж эхэлсэн дэлхийн цөөн нийслэлийн нэг болсон юм. Тухайлбал, Нью-Йорк хотын нийт автобусны зөвхөн 3 хувь л үнэгүй интернэттэй бол Лондонд нийт автобусны 20 орчим хувь интернэттэй гэсэн судалгаа бий. Харин Улаанбаатар хотын нийт автобусны 50 гаруй хувь үнэгүй интернэттэй болсон юм. Нийтийн тээврийн автобусанд дижитал стандарт нэвтрүүлсэн дараагийн ажил бол автобуснуудыг дижитал медиа дэлгэцтэй болгож, цаг үеийн болон хэрэгцээт мэдээллийг иргэдэд хүргэж байгаа билээ.