Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн хэмжээнд II ээлжийн цэрэг татлага эхэллээ DNN.mn

Нийслэлийн хэмжээнд II ээлжийн цэрэг татлага өнөөдрөөс /2024.10.18/ эхэллээ.

Нийслэлийн цэрэг татлага энэ сарын 20-ныг хүртэл үргэлжлэх юм. Зарлан дуудах хуудас тараах ажил 72 хувьтай үргэлжилж байгаа аж. Өнгөрсөн жилүүдэд цэргийн төв дамжин дээр давтан үзэж онош тавьдаг байсан. Тэгвэл энэ жилээс эхлэн дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдсэн  үзлэгийн дараа шууд цэргийн ангид хүргэхээр төлөвлөжээ. Хугацаат цэргийн албан хаагчдыг алба хаах хугацаанд нь англи хэл болон компьютерын мэдлэг дээшлүүлэх хөтөлбөрийг оруулж өгсөн байна.

Нийслэлийн есөн  дүүргийн цэрэг татлагын байрууд:

Баянгол дүүрэг 96 дугаар сургууль

Баянзүрх дүүрэг 14 дүгээр сургууль

Сүхбаатар дүүрэг 3 дугаар сургууль

Сонгинохайрхан дүүрэг 83 дугаар сургууль

Чингэлтэй дүүрэг 5 дугаар сургууль

Хан-Уул дүүрэг 34 дүгээр сургууль

Налайх дүүрэг Политехник коллеж

Багануур дүүрэг Гүн галуутай цогцолбор сургууль

Багахангай дүүрэг “Хангай” цогцолбор сургууль дээр тус тус цэрэг татлагыг зохион байгуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Он гарснаас хойш улсын хэмжээнд хойш 8 сая толгой мал хорогджээ DNN.mn

Улсын хэмжээнд 2023 оны эцэст төллөх насны нийт 30.0 сая хээлтэгч мал байна хэмээн тоологдож байсан.

Үүнээс 17.0 сая буюу 56.8 хувь нь 2024 оны эхний есөн сард төллөсөн байгаа юм. Тодруулбал, Эм хонины 60.6, эм ямааны 54.1, ингэний 32.3, үнээний 55.0, гүүний 49.0 хувь нь төллөжээ.

Одоогоор гарсан төлийн 90.9 хувь буюу 15.5 сая нь бойжиж байна. Гэвч бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 14.4 хувь буюу 2.6 саяар буурсан үзүүлэлттэй харагдаж байгаа юм.

Хорогдлын тухайд, 2024 оны эхний есдүгээр сарын байдлаар 8.1 сая толгой мал малын зүй бусаар хорогдсон аж. Энэ нь өмнөх оны мөн үеэс 4.2 сая буюу хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна.

Малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл,

  • Хонь 4.4 сая,
  • Ямаа 2.6 сая,
  • Үхэр 701.6 мянга,
  • Адуу 459.8 мянга,
  • Тэмээ 5.9 мянган толгой мал тус тус хорогдсон байна.
Categories
мэдээ нийгэм цаг-үе

Бүх нийтийн их цэвэрлэгээг 14 хоног зохион байгуулна DNN.mn

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх, аж ахуйн нэгж, байгууллагуудыг цэвэрлэгээний үйл ажиллагаанд идэвхжүүлэх оролцуулах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Бүх нийтийн их цэвэрлэгээ” арга хэмжээг зохион байгуулж буй. “Цэвэрлэгээг хэвшил болгоё” уриатай бүх нийтийн цэвэрлэгээг  10 дугаар сарын 15-ны өдрөөс 11 дүгээр сарын 1-ний өдрийг дуустал нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд зохион байгуулна.

Аж ахуй нэгж байгууллага бүр орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэх, байгууллагынхаа хайс хашлага, хогийн сав, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжийг угааж өнгө үзэмжийг сайжруулах ажлыг гүйцэтгэнэ.

Энэ удаагийн их цэвэрлэгээгээр дүүрэг, хороо бүр гудамж, зам талбайн хог хаягдал, хатсан шарилж ургамлын цэвэрлэгээг хийж, хотхон бүрийн хог ачилтыг эрчимжүүлэх, үүсмэл хогийн цэгүүдийг ачиж цэвэрлэх, нийтийн эзэмшлийн гудамж зам талбайд байршуулсан өнгө үзэмжгүй хаяг самбарын өнгө үзэмжийг сайжруулах ажлуудыг зохион байгуулна.  Иргэн, аж ахуй нэгжийг бүх нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцохыг уриалж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нарны хороололд гарсан галыг бүрэн унтраажээ DNN.mn

Өчигдөр /2024.10.17/ Баянгол дүүргийн 26 дугаар хороо Нарны хорооллын орон сууцанд гал гарсан. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 10, 14 дүгээр анги ажиллаж 7, 8, 9 давхарт айлын тагтны хэсэг шатсан галын тархалтыг 23:26 цагт зогсоожээ. 9 дүгээр давхрын эзэнгүй айлыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст хүлээлгээн өгсөн байна.

Гал түймрийг 23:38 цагт бүрэн унтраасан байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн зарим чиглэлийг өөрчилжээ DNN.mn

Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Чингисийн өргөн чөлөөнд хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхтэй холбоотой Энхтайваны гүүрнээс урагш Тэмээтэй хөшөөтэй уулзвар хүтэлх авто замыг 2024 оны 10 дугаар сарын 18-ны 23:00 цагаас 10 дугаар сарын 21-ний 06:00 цагийн хооронд хаана.

Энэ үеэр нийтийн тээврийн М:3, Ч:7, Ч:10, Ч:18А, Ч:18Б, Ч32Б, Ч:34, Ч:42, Ч:44, Ч:50, Ч:52, Ч:53, Ч:55, Ч:58, Ч:61, Ч:65, Ч:69Б, Ч:71, Ч:72, Ү:31, Х:19, ШҮ:2 чиглэлүүд ЭНЭ зураглалын дагуу зорчино гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

ТОЙМ: “Дуртай нь таксинд явж хүчин хийдэг, харагдсан эм тангаа чихэр шиг иддэгийг нь болиулах гэсэн шиг байгаа юм, уг нь…” хэмээн өгүүллээ DNN.mn

“Өдрийн сонин”-ы  баасан гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. 

“Өдрийн сонин”-ы тэргүүн нүүрт Улс төр судлаач, эрх зүйч Г.Ариунболортой Засгийн газраас дэвшүүлсэн 14 мега төслийн хүрээнд ярилцлаа. Тэрбээр “Манайх шиг улс төрийн мөчлөг богинотой оронд мега төслүүд бүрэн хэрэгжих нь баталгаагүй” гэснийг “Улс төр” нүүрээс үргэлжлүүлэн уншаарай

Сонгууль өгч яваад осолдсон оюутнуудыг М.Насанбат даргатай холбоотой юу гэдгийг цагдаагаас шалгасан гэв

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог “Баримт, үзэл бодол” нүүрт “Дуртай нь таксинд явж хүчин хийдэг, харагдсан эм тангаа чихэр шиг иддэгийг нь болиулах гэсэн шиг байгаа юм, уг нь…” хэмээн өгүүллээ

“Ногоон автобус”-ны хэргээр шалгагдсан “Тэнүүн-Огоо” компанийн захирал А.Ганхуягийн ярилцлагаас онцлох 15 эшлэл

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Э.Гандуулгатай “Ногоон бүс” төслийн талаар ярилцлаа.

ДЭЛХИЙН МЭДЭЭ: Дэлхий нийтийн өрийн төлөв байдал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Шагдарын Дулмаагийн гурван боть


Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаараас уншаарай.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://tsahim.dnn.mn/login

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн(77078975) нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас(70115015) болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу.

Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88111375 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 1900-1987-гоос лавлана уу

 

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮР ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

2024 оны III улиралд гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг буурчээ DNN.mn

Прокурорын байгууллагаас 2024 оны III улиралд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодох, харгис хэрцгий харьцах зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 863 хэрэгт хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 1.1 хувиар буурсан байна.

Энэ төрлийн гэмт хэрэгт нийт 364 хүнийг эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 240 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.

Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь 31-44 насныхан байна. Тодруулбал, энэ төрлийн хэрэгт шалгагдсан 364 хүний 1.4 хувь нь 18 хүртэлх, 17.6 хувь нь 18-30, 23.9 хувь нь 45-аас дээш, 58.2 хувь нь 31-44 насныхан байгаа бол 41.4 хувь нь согтуугаар энэ гэмт хэргийг үйлджээ.

Хүйсийн хувьд 94 хувь нь эрэгтэй, 56.6 хувь нь тодорхой эрхэлсэн ажилгүй иргэд байна.

2024 он гарснаас хойш гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх 526 гэмт хэрэг шинээр бүртгэгдэн шалгагдсан бөгөөд Нийслэлд 47.1 хувь нь, орон нутагт 52.9 хувь нь бүртгэгджээ.

Categories
мэдээ нийгэм

Төмөр замын дээд сургуулийн хойно үерийн хамгаалалтын далангийн ажил 90 хувьтай үргэлжилж байна DNN.mn

Баянгол дүүргийн 2 дугаар хороо, Төмөр замын дээд сургуулийн хойд талын Баруун уулын сувгийн үерийн хамгаалалтын далангийн засвар, шинэчлэлтийн ажил 90 хувьтай үргэлжилж байна. Энэ талаар ГУББГ-ын Далан сувгийн ашиглалт, засварын инженер Д.Ариунбаатараас тодрууллаа.

Тэрбээр “Баруун уулын сувгийн үерийн хамгаалалтын далан нь 32-ын тойргоос Дунд гол хүртэл нийт 12.4 км үргэлжилдэг. Өнгөрсөн жилийн үргэлжилсэн хур борооны улмаас эвдрэл үүсэж 30 метр газар нурсныг засаж, мөн босоо түшиц хана барьж байна. Үерийн хамгаалалтын далан нурсанд хажуугийн орон сууцны тохижилтын ажил буюу талбайн бетон цутгалтын ажил нөлөөлсөн. Барилгын талбайн ус босоо түшиц хана руу цутгагдаж хөндийлсөн нь даланг нураах нэг шалтгаан болсон. Засвар, шинэчлэлтийн ажил 90 хувьтай явж байна. Энэ долоо хоногт ажлыг дуусгана” гэв.

Categories
мэдээ нийгэм

Өвөл, хаврын бэлчээрийн даац нийт нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байна DNN.mn

Цаг уур орчны шинжилгээний газраас Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2024-2025 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ болон бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэлд үндэслэн багийн нутгаар тооцоолон гаргасан байна.

Зуншлагын байдал өнгөрсөн наймдугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 70 гаруй хувьд сайн, 20 гаруй хувьд дунд зэрэг, цөөн сумдын нутгаар муу гэж үнэлэгдсэн.

Бэлчээрийн даацыг тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нийт нутгийн:

47% – Бэлчээрийн нөөцтэй
20% – Бэлчээр хүрэлцээтэй
21% – Даац 1-3 дахин хэтэрсэн
4% – Даац 3-5 дахин хэтэрсэн
8% – Даац олон дахин хэтэрсэн байна.

Өөрөөр хэлбэл, өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 70 орчим хувьд хүрэлцээтэй байхаар, харин 30 гаруй хувьд хэтэрч гарлаа.

Аймгийн дүнгээр авч үзвэл, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай аймгуудын зарим сум, багийн нутгаар даац хэтэрч гарсан. Бэлчээрийн даац олон дахин хэтэрч (улаан) гарсан сумдад Баян-Өлгийн Сагсай, Увсын Завхан, Ховдын Мөст, Мянгад, Буянт, Говь-Алтайн Алтай, Баянхонгорын Галуут, Баянговь, Баянлиг, Хөвсгөлийн Төмөрбулаг, Цагаан-Уул, Өвөрхангайн Нарийнтээл, Уянга, Гучин-Ус сумд хамрагдаж байна. Харин Баян-Өлгийн Ногооннуур, Цэнгэл, Баяннуур, Алтай, Увсын Зүүнхангай, Түргэн, Ховдын Чандмань, Манхан, Дөргөн, Говь-Алтайн Тайшир, Төгрөг, Цээл, Халиун, Есөнбулаг, Дэлгэр, Бигэр, Завханы Баянтэс, Баянхонгорын Баацагаан, Бөмбөгөр, Архангайн Цэцэрлэг, Ихтамир, Цэнхэр, Булган, Хөвсгөлийн Бүрэнтогтох, Галт, Тосонцэнгэл сумдын нутгаар 3-5 дахин хэтэрч (улбар шар) гарлаа. Мөн нутгийн 21 хувьд даац 1-3 дахин хэтэрч (шар) гарсан.

Бэлчээрийн даац нь тухайн газар нутгийн бэлчээрт бэлчээж болох эсвэл бэлчээрийн нөөцөөс хэтэрсэн малын тоог илтгэх бөгөөд энэ жилийн хувьд зуншлага харьцангуй сайн байсан бүс нутгаар бэлчээр хүрэлцээтэй, нөөцтэй байна.

Хүйтний улиралд цас их орох, өнгөн хэсэг нягтарч хатуурах, цагаан болон мөсөн зудын нөхцөл үүсэх тул бэлчээр хомсдоход хүрдэг. Иймд ирэх өвөл, хаврын бэлчээрийн даац хэтэрч гарсан аймаг, сумдын нутагт өвс хадлан, нэмэгдэл тэжээл олж нөөцлөх, отор нүүдэл хийх, малаа борлуулах, тоог бууруулах зэрэг арга хэмжээг эртнээс авч хэрэгжүүлж, өвөлжилт хаваржилтанд бэлтгэх шаардлагатай байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Аравдугаар сарын 18-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.


2024 оны 10-р сарын 17-ны 20 цагаас 10-р сарын 18-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд хэсгээр нойтон цас, цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Баруун аймгуудын нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч, шөнөдөө Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 12-17 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 6-11 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 0-5 хэм дулаан, бусад нутгаар 1-6 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 0-5 хэм дулаан байна.


2024 оны 10-р сарын 19-нөөс 2024 оны 10-р сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 19-нд нутгийн баруун хагаст, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, говь, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 21-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20-нд говь, тал, хээрийн нутгаар, 21-нд Дорнод-Монголын тал нутгаар зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан байна. Аравд