Categories
мэдээ нийгэм цаг-үе

Цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна DNN.mn

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Аравдугаар сарын 24-25-нд шилжих шөнө Архангайн нутаг, Булганы өмнөд, Төв аймгийн баруун хэсгээр, 25-ны өдөр Төв, Сэлэнгийн нутгаар нойтон цас, цас орох тул зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэхийг анхааруулж байна.


2024 оны 10-р сарын 24-ний 20 цагаас 10-р сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ…

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр.

Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 12-17 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Онон, Улз голын хөндийгөөр 5-10 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 3-8 хэм дулаан, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, өдөртөө ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 1 хэмийн хүйтнээс 4 хэмийн дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 10-15 хэм, бусад нутгаар 3-8 хэм дулаан байна.


2024 оны 10-р сарын 26-наас 2024 оны 10-р сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 26-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар, 28-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 29-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 29-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 0-5 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Улз, Халх голын хөндийгөөр 8-13 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 10-15 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Үерийн хамгаалалтын нурж эвдэрсэн байгууламжийг засжээ DNN.mn

Нурж эвдэрсэн үерийн хамгаалалтын байгууламжийг засжээ.

Тодруулбал:

  • Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо, Сүнжингранд зочид буудлын хойд хэсэгт Зүүн Уулын үерийн хамгаалалтын сувгийн нурж, эвдэрсэн 70м хэсэг
  • Баянгол дүүрэг 2 дугаар хороо, Баруун Уулын үерийн хамгаалалтын сувгийн нурж, эвдэрсэн 30м хэсэг;
  • Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо, Энхтайвны гүүрний зүүн талын нүхэн гарцын замын гүүрний хэсэгт, Дунд голын эргийн хамгаалалтын 60м барилгын өргөтгөл шинэчлэл, засварын ажлыг тус тус гүйцэтгэжээ.
Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зогсоол дээрээс автомашинаа хулгайд алджээ DNN.mn

Өчигдөр буюу аравдугаар сарын 23-ны өдөр зогсоол дээрээс автомашинаа хулгайд алдсан гэх 2 дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Тодруулбал “Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд байрлах орон сууцны хорооллын зогсоол дээрээс Toyota Рrius-10 маркийн автомашин хулгайд алдагдсан”, “Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байх хотхоны зогсоол дээрээс Toyota Grand mark-2 маркийн автомашин алдагдсан” гэх дуудлага, мэдээллийг авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Хов живээр хоолоо олдог цаг болж дээ DNN.mn

Ойрын өдрүүдэд цахим сүлжээнд “Өөрийнхөө тухай ямар хов сонсож байв” гэсэн зүйлийг хүмүүс хуваалцаж, янз бүрийн л зүйл бичсэн байна.

Зарим нь бүр ухаан санаанд нь багтахааргүй ховыг бусад хүмүүс ярьсан байсан тухай ч бичжээ. Мөн энэ бүхнийг ихэнхдээ ойр тойрны хүрээллийн, таньдаг найз нөхөд нь анх ярьсан гэдгийг ч дурджээ. Ёстой л нөгөө “Хулгай дотроосоо” гэдэг шиг болчихсон бололтой юм.

Уг нь монголчууд хэдийнээсээ хов живээс хол байхыг үр хүүхдэдээ аминчлан захиж, бусдын тухай элдэв хов ярьдаг хүмүүсийг жигшин зэвүүцдэг ард түмэн байлаа. Ардын аман сургаал билэгтээ хүртэл “Шиврээ бороо хувцас норгоно. Шивнээ үг сэтгэл эвдэнэ” зэргээр сургаж, өөр хоорондоо ярилцдаг байв. Гэтэл цаг үеэ дагаад ч тэр үү, хүмүүсийн хүн чанар муудсантай ч холбоотой юм уу “Шивнээ үг”-ийг сэтгэл өвдөлгүй ярьцгаадаг болжээ. Хэн нэгэнд тал тохой татах гэсэндээ сайн найзынхаа бүү хэл эцэг эхийнхээ талаар ч элдэв хов хэлж, хоолоо олж иддэг цаг болж байгаа нь дэндүү харамсалтай.

Сонирхуулахад, Англид хийсэн нэгэн судалгаанд 5000 хүн хамрагдсанаас эрэгтэйчүүд өдөрт дунджаар 76 минут, эмэгтэйчүүд дунджаар 56 минутыг жов живэнд зарцуулдаг байна.

Эрэгтэйчүүдийн хов живний гол сэдэв хамт ажилладаг халуухан бүсгүй, арван жил, их сургуулийн найзууд, эсвэл согтуудаа хийсэн үйлдлүүд зэрэг байдаг бол эмэгтэйчүүдийнх эргэн тойрны хүмүүсийнх нь секс амьдрал, найз нөхөд, танилынх нь илүүдэл жин зэрэг сэдэв байдаг ажээ.

Categories
мэдээ нийгэм

“MONSTER ВАУЧЕР” BSB-д ирлээ!

Монголын хамгийн том электрон бараа, компьютер, гар утасны дэлгүүр BSB-д Halloween буюу сүнсний баярыг тохиолдуулан өнөөдрөөс эхлэн“MONSTER ВАУЧЕР”худалдаа зарлагдлаа!

ТаBSB-с электрон бараа, компьютер, гар утас худалдан аваад 300,000₮ хүртэлх MONSTERВАУЧЕР-ыг бэлгэнд аваарай. Мөн дижитал хүрд эргүүлээд энэхүү ваучераа 10 дахин үржүүлээрэй.

Хэрэв та зээлээр авахыг хүсвэл урьдчилгаа төлбөргүй зээлийггазар дээр нь 10-хан минутанд авах боломжтой бөгөөд дээр нь нэмээд танд УХААЛАГ ЦАГбэлэглэнэ.

MONSTER ВАУЧЕР худалдаа нь 10-р сарын31-нийг дуустал7-хон өдөр явагдах тул та өөрт ойрхон BSB-гийн салбар дэлгүүрээр заавал зочлоорой.

Харилцах утас: 7722-0272

 

MONSTER ВАУЧЕР”

Зөвхөн BSB

Categories
мэдээ нийгэм цаг-үе

ГССҮТ болон салбар эмнэлэгт нийт 543 хүн яаралтай тусламж авчээ DNN.mn

Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нийт 543 хүн тусламж үйлчилгээ авчээ.

No description available.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Халтиргаа, гулгаатай үед өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцохыг анхаарууллаа DNN.mn

Ойрын өдрүүдэд цас орж, цаг агаар хүйтэрсэн учраас Тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа эсэх асуудлаар хяналт шалгалтыг хийсэн юм. 10 гаруй тээврийн хэрэгслийг шалгахад жолооч нар зөвхөн урд хоёр дугуйгаа өвлийн дугуйгаар сольсон эсвэл гулгаатай үед зуны дугуйтай хөдөлгөөнд оролцож буй зөрчлүүдийг илрүүлэв. ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир цас орсон үед зайлшгүй өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцохыг иргэд болон аж ахуйн нэгжийн түгээлтийн жолооч нарт анхаарууллаа. Учир нь өвлийн дугуй нь арзгар хээ, ховилтой тул зуны дугуйтай харьцуулахад цас, мөстэй замд барьцалдах чадвар сайн. Халтиргаатай замд автомашины зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг. Өвлийн цаг агаарын нөхцөлд зориулагдсан тул дулаанд амархан халалт үүсдэг зэрэг онцлогтой. Тиймээс цас орсон үед иргэд зайлшгүй зуны дугуйг өвлийн дугуйгаар сольж, урьдчилан бэлтгэх хэрэгтэйг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүллээ.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Жолооч нар тээврийн хэрэгслийг өвөлд бэлтгэх ажлыг есдүгээр сарын сүүл, аравдугаар сарын эхээр урьдчилан бэлдэх ёстой. Ялангуяа алслагдсан гэр хорооллын гудамж, замууд цас орсны дараа амархан мөстдөг. Налуу, эгц замууд ч байдаг шүү дээ. Жолооч та өвлийн дугуйгаа эрт солихгүй бол аль ч замаар зорчиж болно. Тиймээс жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, цас орсон болон гулгаатай үед зайлшгүй өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Ингэснээр өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаалж, болзошгүй эрсдэлээс сэргийлнэ.

Авто зам дээр шалгалт хийх үед түгээлтийн автомашинууд хүртэл тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй хөдөлгөөнд оролцож байна. Үүнд аж ахуйн нэгжүүд, удирдлагууд нь анхаарах хэрэгтэй. Удаа дараа зөрчил гаргасан тохиолдолд тухайн байгууллагыг Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцуулдаг. Иргэд өвлийн дугуйгүй байгаадаа олон тайлбар хэлж байгаа ч энэ бол эцэст нь таны болон бусдын амь нас, эд хөрөнгийг эрсдэлд оруулж болзошгүй чухал асуудал. Цаг агаарын нөхцөлөөс шалтгаалан цас орсон үед зогсоох арга хэмжээ авахад хамгийн чухал зүйл бол өвлийн дугуй. Мөн жолооч нар маань тээврийн хэрэгслийн гэрэл дохио зэрэг бусад бүрэн байдлыг ч хангах шаардлагатай” гэдгийг хэллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Сэтгүүлч Э.Ганхуягийн амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал хойшиллоо DNN.mn

Согтуугаар жолоо барьж, зам тээврийн ноцтой осол гаргаж, сэтгүүлч Э.Ганхуягийн амь насыг хөнөөсөн “И”цахимаар хуралд оролцож байна.

Шүүгдэгчийн зүгээс “Шүүх хуралд хоёр өмгөөлөгчтэй оролцох хүсэлтэй байгаа тул шүүх хурлыг хойшлуулж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан бол мөн түүний өмгөөлөгч шүүх хуралд биечлэн оролцох хүсэлт гаргасан.

Шүүх бүрэлдэхүүн дээрх хүсэлтийг хэлэлцээд ирэх 11-р сарын 8-ны 09:00 цаг хүртэл шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргалаа.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Б.Болдбаатар: Дорноговь аймгийн Хатанбулаг суманд бүртгэгдсэн ямааны годрон өвчин урд хөршөөс орж ирсэн нь батлагдаад байна DNN.mn

Дорноговь аймгийн Хатанбулаг суманд өнгөрсөн долдугаар сард малын цусан суулга өвчин хэмээн оношлогдож хязгаарлалтын дэглэм тогтоосон ч малын өвчлөл буурахгүй байсан талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Улмаар есдүгээр сарын 28-нд Улсын Мал эмнэлгийн ерөнхий газраас ажлын хэсэг гарч ямааны гоц халдварт годрон өвчин болохыг аравдугаар сарын 10-ны өдрийн шинжилгээгээр тогтоожээ. Тус өвчний үүсвэр нь Монголын хилээс 20 гаруй километрийн зайд орших БНХАУ-ын нутгаас гаралтай нь батлагдаад байгаа талаар эх сурвалж мэдээлсэн юм. Энэхүү өвчин 1950-иад оноос хойш манай улсад нэг ч удаа бүртгэгдээгүй, устсан гэж үзэж байсан ч дахин тархжээ. Эх сурвалжийн мэдээлснээр 70 орчим өрхийн 10 гаруй мянган ямааг устгалд оруулж болзошгүй гэсэн мэдээг өгсөн юм.

Албаны зүгээс голомтыг тархахаас өмнө тухайн нутаг дэвсгэрт байгаа малыг устгалд оруулахаас өөр аргагүй гэдгийг мэдээлсэн. Орон нутагт ажиллаж буй малын эмчээс уг өвчний талаар тодруулахад “Ямааны годрон өвчин бол агаар дуслын замаар халдварладаг өвчин. Энэ өвчнөөр зөвхөн ямаа өвчлөх бөгөөд өөр төрлийн мал өвчлөхгүй. Бэлчээр, ус нэгтэй газарт агаар дуслын замаар халдварладаг өвчин амархан тархдаг. Мал ядарч доройтох, тэжээлээр дутагдах, хол тууварлагдах болон бог малын мялзан өвчний вирусээр халдварласан тохиолдолд годронгоор давхар өвчилж болно. Манай улсад энэ өвчний вакцин байхгүй учраас голомтыг тархахаас нь өмнө устгалд оруулж арга хэмжээ авах нь зөв. Мөн устгал хийсэн газрыг ариутгаж, цэвэрлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх хэрэгтэй” гэв.

Энэ тухай МЭЕГ-ын мал, амьтны эрүүл мэндийн газрын дарга Б.Болдбаатар “Зөвхөн агаар дуслаар өвчлөөд явдаг ийм өвчин. Нууц хугацаа нь 45 хоног ба түүнээс ч их байдаг. Тэгэхээр бид хавьтлуудаар нь хөөгөөд явна. Энэ тал дээр манай тандалтын баг ажиллаж байна. Малчдын хэлж байгаагаар “Манайх бол хавьтсан, гэхдээ өвчлөөгүй” гээд байгаа нь өрөөсгөл ойлголт. Шинж тэмдэг үзүүлэх хугацаа болоогүй байж болно. Дээр нь малчид малдаа өргөн хүрээний антибиотик хэрэглэсэн байдаг. Уг өвчин урд хөршөөс орж ирсэн нь батлагдаад байна. Манайд ямар замаар ороод ирэв гэдэг нь анхаарал татаад байгаа юм. Булшилж устгах, шатааж устгах гээд янз бүрийн аргууд байна. Монголын өөрийн эдийн засгийн нөхцөл нь булшлах аргыг хэрэглэдэг” гэсэн мэдээллийг өглөө.

Улсын мал эмнэлгийн газраас ямааны годрон өвчин нь хавьтлын замаар дамждаг тул малчид мал сүргээ байнгын хариулга маллагаатай байлгах, хоорондоо нийлүүлэхгүй отор нүүдэл хийхгүй байхыг анхааруулж байна. Тиймээс тухайн бүс нутгаас малын шилжилт хөдөлгөөн хийх болон зорчихгүй байхыг онцгойлон анхаарууллаа.

 

Г.Балгармаа

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дараах байршлуудад зам засварын ажил үргэлжилж байна DNN.mn

Цаг агаар хүйтэрснээс болж зогсоогоод байсан нийслэлийн зам засварын ажлууд зарим байршилд дахин үргэлжлэх болсон. Өнөөдөр /2024.10.24/ хааж, завсарлах замуудын мэдээллийг хүргэж байна.

  • Нийслэлийн Хан-Уул дүүрэг Петровис ШТС-аас 120-н автобусны буудал хүртэлх авто замыг аравдугаар сарын 23-ний өдрийн 23:00 цагаас аравдугаар сарын 25-ний өдрийн 06:00 цаг хүртэл хааж шинэчилнэ.
May be an image of map and text
  • Архивын ерөнхий газраас нисэхийн тойрог хүртэлх авто замыг аравдугаар сарын 23-ны өдрийн 23:00 цагаас аравдугаар сарын 25-ны өдрийн 06:00 цаг хүртэл хаана.
May be an image of map and text
  • Дүнжингарав худалдааны төвийн баруун урд уулзвараас 133 дугаар сургууль хүртэлх авто замыг аравдугаар сарын 23-ны өдрийн 23:00 цагаас аравдугаар сарын 26-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж зам засварын ажлыг үргэлжлүүлнэ.

May be an image of map and text