Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаан: Энэ онд хүүхдийн эрхийг зөрчсөн 2500 гэмт хэрэг бүртгэгдсэн DNN.mn

ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Д.Будзаантай ярилцлаа.


-Хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой гэмт хэргийн гаралт нэмэгдэж байна уу, буурч байна уу?

-Сүүлийн 10 жилийн хугацаанд жилд дунджаар 1300-1800 орчим хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой гэмт хэрэг бүртгэгдэж байгаа. Хүүхдийн эрх зам тээврийн осол, эд зүйлээ хулгайд алдах, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, цахим гэмт хэрэг зэргийн улмаас зөрчигдөж байна. Энэ онд хүүхдийн эрхийг зөрчсөн 2500 гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдлаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 30 хувиар өссөн үзүүлэлт юм. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах шаардлагатай байна

-Хүүхдийн эрх хаана хамгийн их зөрчигдөж байна вэ?

-Энэ онд бүртгэгдсэн хүүхдийн эрхийн эсрэг 2500 гэмт хэргийн 500 гаруйг нь халаасны хулгай эзэлж байна. 400 орчим нь хүчирхийлэл буюу бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг. Энэ гэмт хэрэг ихэвчлэн ахуйн хүрээнд бүртгэгдэж байна. Мөн бусдын эрүүл мэндэд хохирол учруулах гэмт үйлдэл болох зодох, танхайрах гэмт хэрэг нийт гэмт хэргийн 500 орчмыг нь эзэлж байна.

Үүнээс гадна зам тээврийн ослын улмаас 200-300 орчим гэмт хэрэг бүртгэгддэг. Өөрөөр хэлбэл, зам тээврийн осол, хулгай, хүүхдийн эсрэг бие махбодын хүчирхийлэл, хүчиндэх зэрэг гэмт хэрэг нийт гэмт хэргийн 60-70 хувийг эзэлж байгаа юм. Харин газарзүйн байршлаар нь ангилбал 40 хувь нь нийслэлд, 60 хувь нь орон нутагт үйлдэгдэж байна. Мөн энэ төрлийн гэмт хэргийн 40 хувь нь гэр, орон сууцанд, үлдсэн хувь нь олон нийтийн газар үйлдэгджээ.

-Улсын хэмжээнд хэдэн хамгаалах байр ажиллаж байгаа вэ?

-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд зааснаар тухайн үед нь аюулын зэргийн үнэлгээ хийдэг. Аюулын зэргийн үнэлгээ өндөр гарсан тохиолдолд хохирогчийг хамгаалалтад авах шаардлага үүсдэг. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 36 түр хамгаалах байр байдаг. Энэ хамгаалах байранд байснаараа хэрэг маргааныг олон талаас нь бодитой шийдвэрлэх боломж бүрдэнэ гэсэн үг. Яагаад гэвэл хүчирхийлэлд өртсөн хүнийг хүчирхийлсэн хүнтэй нь хамт амьдруулж байгаад хэрэг шийдвэрлэнэ гэвэл үүн шиг худлаа үлгэр байхгүй. Тусгаарлаж байгаад хэргийг шийддэг. Хуулиараа ч уулзахыг нь хориглодог. Хохирогчийг хамгаалалтад авч, сэтгэл зүйн зөвлөгөө өгч, шаардлагатай бол эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Энэ жил хүүхэд болон насанд хүрсэн 3000 гаруй хүнд хамгааллын үйлчилгээ үзүүлсэн байна.

-Хүүхдийг хүчирхийлсэн этгээдэд ямар хариуцлага оногдуулдаг вэ?

-Гэмт хэргийн хор уршгаас шалтгаалан тухайн хэргийг зөрчлийн шинжтэй байна гэж үзвэл торгох, баривчлах шийтгэл оногдуулдаг. Хүүхдийн эрхийг зөрчсөн бол 300 мянган төгрөгөөр торгодог. Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хор уршиг учирсан, гэмт хэргийн шинжийг агуулсан бол эрүүгийн хэрэг үүсгээд шалгадаг. Энэ тохиолдолд шүүхээс тухайн хүнд зургаан сараас 12 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулдаг. Хэрэв хүний амь нас хохирсон бол 25 жил хүртэлх хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилж өгсөн байдаг. Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг үйлдсэн гэмт хэрэг бол Монгол Улсын Эрүүгийн хуульд заасан хамгийн хүнд ял шийтгэлтэй гэмт хэрэгт тооцогддог. Тухайлбал, бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэг үйлдсэн бол 12 ба түүнээс дээш жилээр мөн бүх насаар нь хорих ял шийтгэгддэг. Одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа хорих ангид бүх насаараа хорих ял авсан хэд хэдэн хүн ял эдэлж байгаа.

-Хүүхдийн дэргэд архидан согтуурвал 300 мянган төгрөгөөр торгодог болно гэсэн мэдээлэл саяхан цахим орчинд байсан?

-Хүүхдийн дэргэд архидан согтуурсан бол 300 мянган төгрөгөөр торгоно гэдэг заалт 2016 онд батлагдсан Хүүхэд хамгааллын тухай хуульд тусгагдсан байдаг. Мөн Зөрчлийн тухай хуульд ч бий. Хүүхдийн соёл хүмүүжилд эцэг эх нь үлгэр жишээ болох үүрэгтэй. Гэтэл хүүхдийнхээ дэргэд архидан согтуурч, хүүхдээ архи, тамхинд явуулах нь хуулийн үндсэн зорилго зорилтыг зөрчиж байгаа асуудал мөн. Хүүхэд хамгааллын тухай хуульд шинэчилсэн найруулга хийж энэ оны есдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэллээ. Энэ хуульд олон нийтийн газар, цахим орчинд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр эцэг эх, хууль сахиулах байгууллага, төрийн байгууллагын гүйцэтгэх үүргийг тодорхой болгож, нарийвчлан зохицуулж өгсөн. Манай улс 1.4 сая хүүхэдтэй. Эдний 10 орчим хувийг 17, 18 настай хүүхэд эзэлж байна. Энэ хүүхдүүд ирээдүйд улс эх орноо авч явна. Таны хүслээр хүүхэд тань амьдрахгүй. Та хүүхдэдээ зөв үлгэр дуурайл үзүүлэхээс хүүхдийн тань ирээдүй шалтгаална.

-“Хүүхэд хамгааллын тухай” хуулийг шинэчлэн найруулахдаа үе тэнгийн дээрэлхэлтийг хуульчилсан шүү дээ. Үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхэд ямар хариуцлага хүлээдэг вэ?

-Нэг буюу хэд хэдэн хүүхэд өөр нэг буюу хэд хэдэн хүүхдийг бие махбод, сэтгэл санааны хувьд гэмтээх, зовоох, ялгаварлан гадуурхах, айлган сүрдүүлэх, заналхийлэх зорилготой түрэмгий зан үйлээ санаатайгаар, удаа дараа биеэр, амаар болон цахим орчинд үйлдэхийг үе тэнгийн дээрэлхэлт гэдэг. Жилд дунджаар 200 орчим энэ төрлийн гэмт хэрэг бүртгэгддэг. Хүчирхийлэл, үе тэнгийн дээрэлхэлт үйлдсэн хүүхдэд авах арга хэмжээний тухайд нэгдүгээрт, суралцагчид өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах, зөвлөгөө өгөх, хохирогч суралцагчаас уучлалт гуйлгуулна. Хоёрдугаарт, сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээг үзүүлж, хүүхдийн төлөвшилд нөлөөлөх сургалт, үйл ажиллагаанд эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хамт хамруулдаг.

-Хүүхдийн хүмүүжилд гэр бүлийн орчин, эцэг эхийн нөлөө их шүү дээ?

-Зарим зүйлийг ээж аав нь л хүүхдэдээ хэлж ойлгуулахгүй бол хүүхэд тань тэр бүхнийг хэнээс сурах юм бэ. Цахим орчинд хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах тал дээр эцэг эхчүүд үлгэр дуурайл үзүүлж, аюулгүй байдлыг нь хангуулж байх хэрэгтэй. Хүүхдээ өөртэйгөө адилхан хүн болгох гэсэн хүслээс хүүхдийн хүчирхийлэл үүсдэг.

Эцэг эхчүүд хүүхдээ сонсдоггүй, хүүхдийнхээ чөлөөт цаг, амьдарч, сурч боловсорч буй орчныг анхаардаггүй. Үүнээс үүдэж эцэг эх хүүхдийн хооронд зөрчил маргаан үүсч байдаг. Нөгөө талаас эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ерөөсөө ярилцахгүй яваад байдаг. Хүүхэд нь юмсыг танин мэдэх насан дээрээ явж байхад нь хүүхэдтэйгээ ярилцдаггүй. Гэтэл хүүхэд насанд хүрээд аав ээжийгээ сонсохоо больчихдог. Үүнээс үүдэж зөрчил маргаан үүсдэг. Хүүхдээ өөр шигээ хүн болгох гэж битгий тулгаж байгаарай. Таны хүүхэд өөрийгөө өөрөө бүтээх хэрэгтэй, үүнд та зөвхөн зөв үлгэр дуурайлаар нөлөөлөх нь чухал юм.

Categories
мэдээ нийгэм

“Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт боллоо DNN.mn

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй ногоон хотыг бүтээн байгуулах “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслийн уулзалт өнөөдөр боллоо. Энэхүү төслийн хүрээнд эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд байрлах Гүнжийн булгийн 1 га талбайн хамгаалалт, орчны тохижилт, 71 дүгээр сургуулийн дотоод ногоон орчныг нэмэгдүүлэх, 166 дүгээр цэцэрлэгийн гадаад ногоон орчныг тохижуулах зэрэг ажлыг хийж гүйцэтгэлээ. Төслийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, гэр хорооллын орчны чанарыг сайжруулах, хотын тоосжилтыг бууруулах, агаар дахь нүүрсхүчлийн хийг багасгах зорилгоор сул шороон хөрс бүхий гэр хорооллын айл өрхийн гудамж, талбайг зүлэгжүүлэх, гэр хорооллын гудамж талбайд амралт, зугаалгын бүс үүсгэх, цэцэрлэгт хүрээлэн байгуулахад хот бодлогоор дэмжин оролцож байна.

Тодруулбал, “Ногоон баянбүрд-хүнсний тогтолцоог хослуулсан хот” төслөөр дараах үр дүнд хүрэх зорилготой.

  • Хотын оршин суугчдад экосистемийн үйлчилгээг чанартай хүргэх зорилгоор хот, хотын ойр орчмын ой, ногоон байгууламжийн тоог нэмэгдүүлж, чанарыг сайжруулах;
  • Хот болон түүний эргэн тойронд уур амьсгалд тэсвэртэй, тогтвортой орон нутгийн хүнсний үйлдвэрлэл, нийлүүлэлтийн богино сүлжээг бий болгох, үйл ажиллагааг дэмжих;
  • Хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах;
  • Тойрог эдийн засгийн зарчмын дагуу ногоон хөдөө аж ахуйн боловсруулалт, хүнсний үр ашигтай хуваарилалт, хүнсний орчныг сайжруулах, эрчим хүч, усны нөөц, хүнсний хог хаягдлыг удирдан зохион байгуулах замаар хотын хүнсний тогтолцооны тогтвортой, хүртээмжтэй байдлыг дэмжих зорилгоор төслийг хэрэгжүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

ГИХГ: 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж байна DNN.mn

Гадаадын иргэн, харьяатын газар нь Засгийн газрын 2024 оны 96 дугаар тогтоолоор баталсан “Нээлттэй өгөгдлийн жагсаалт”-ын дагуу виз, оршин суух зөвшөөрөл, зөрчил шалган шийдвэрлэлтийн чиглэлээр 11 төрлийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгон боловсруулж, олон нийтэд ил тод мэдээлж байна.Тодруулбал, Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн тоо, олгосон виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрлийн тоо, хяналт шалгалт, зөрчил шийдвэрлэлт, албадан гаргасан иргэдийн тоо зэрэг мэдээллийг[U1]  “Мэдээлэл хариуцагчаас нээлттэй өгөгдөл бий болгох, нийтлэхэд тавигдах шаардлага, ашиглах нөхцөл журам”-ын дагуу боловсруулж, Гадаадын иргэн, харьяатын газрын immigration.gov.mn цахим хуудас, Нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал opendata.gov.mn цахим хуудаст сар бүр тогтмол байршуулж байна.

Уг нээлттэй өгөгдлүүдтэй танилцахад ямар нэгэн бүртгэл, бичиг баримт шаардахгүй бөгөөд иргэн, хуулийн этгээд, эрдэмтэн судлаачид чөлөөтэй ашиглах, судалгаа, шинжилгээ хийх, түгээх боломжтой боломжтой юм.

– Гадаадын иргэн, харьяатын газраас боловсруулсан нээлттэй өгөгдлийг https://opendata.gov.mn/data/2712253 цахим хуудаст хандаж үзнэ үү.

– Байгууллагын үйл ажиллагааны нээлттэй мэдээллийг https://immigration.gov.mn/mn/  хуудаст хандаж үзнэ үү.

 

НЭЭЛТТЭЙ ӨГӨГДЛИЙН ЖАГСААЛТ

Гадаадын иргэн, харьяатын газар Оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний тоон мэдээ /улсаар/ Харьяалах улс, оршин суух хэлбэр

Сар бүр

Түр ирэгчээр бүртгэгдсэн гадаадын иргэний тоо Олгосон, сунгасан, хассан

Сар бүр

Албан болон хувийн хэргээр оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэний тоон мэдээ Харьяалах улс, ангилал

Сар бүр

Олгосон виз, зөвшөөрлийн Харьяалах улс, ангилал, олгосон бүртгэлийн мэдээлэл

Сар бүр

Олгосон виз Харьяалах улс, ангилал, олгосон бүртгэлийн мэдээлэл

Сар бүр

Олгосон цахим виз Харьяалах улс, ангилал, олгосон бүртгэлийн мэдээлэл

Сар бүр

Олгосон оршин суух зөвшөөрөл Харьяалах улс, ангилал, олгосон бүртгэлийн мэдээлэл

Сар бүр

Хугацааг сунгасан оршин суух зөвшөөрөл Харьяалах улс, ангилал, сунгасан зөвшөөрөл

Сар бүр

Төрийн хяналт шалгалт хийсэн тоо Төлөвлөгөөт хяналт шалгалтын тоо, төлөвлөгөөт бус хяналт шалгалтын тоо, шалгалтад хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжийн тоо

Сар бүр

Зөрчил шалган шийдвэрлэлт Торгуулсан гадаадын иргэний тоо, торгуулсан уригч иргэний тоо, торгуулсан уригч аж ахуйн нэгжийн тоо, торгуулсан гадаадын иргэний харьяалах улс, гаргасан зөрчлийн зүйлчлэл

Сар бүр

Албадан гаргасан гадаадын иргэний тоон мэдээ Албадан гаргасан гадаадын иргэний харьяалах улс, албадан гаргасан үндэслэл

Сар бүр

Categories
мэдээ нийгэм

“…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?! DNN.mn

Улаанбаатарын утаа 20-иод жилийн түүхтэй. Утаатай хамт улс төрийн түүх яригдахаар болсон. Яагаад гэхээр утааны он жилүүдэд хэн дарга байна, тэр даргын найз бизнесмэний “утааны эсрэг” төсөл хэрэгжиж ирсэн. Үүнийг ойлгож цөхөх зүйлгүй, нуух ч арга байхгүй болсон. Үнэндээ, манай улс хотынхоо утаатай тэмцдэг ийм л тогтолцоотой болчихсон. Товчхондоо, улс төр, бизнес хоёр холилдоод оролцдог учраас л утаа улам өтгөрөөд байгаа юм. Тиймээс улс төрийг л Улаанбаатарын утаанаас улс төрийг холдуулах шаардлагатай. Тэгж чадвал утааны тэмцэл үр дүнтэй болно. Ядахад, утаатай тэмцсэн гэх өнгөрсөн он жилүүдэд гоё нэртэй төслүүд хэрэгжүүлж манийгаа онхолдуулсаар ирсэн. Яндантай мөртлөө утаагүй зуух гэнэ. Огт хийж үзээгүй шахмал түлшээ сайжруулсан гэж нэрлэнэ. Сонсоод л шууд итгэл төрөхөөр нэр өгнө шүү дээ. Эдгээрт л гэхэд зарцуулсан мөнгийг нь нэгтгээд сонсвол галзуурч мэдэхээр тоо гарна. Өнөөдөр “…Үе үеийн зуухнууд хэн хэний бизнес байсан бэ. Түүнд түлдэг түлш нь хэн хэнд мөнгө олж өгдөг вэ” гэдэг нь бүгд л ил болчихлоо. Удахгүй нэр, устайгаа гарч ирж булайгаа дэлгэх дээрээ л тулаад байгаа сурагтай байгаа шүү. Хамгийн гол нь тэдгээр төслүүдээс үр дүн гардаггүй. Өнөөдрийн утааны өнгө, үнэр, хор бол өнгөрсөн он жилүүдийн “тэмцэл”-ийн дүн юм.

Гэхдээ өнгөрсөн жил Засгийн газраас шийдвэр гаргаж, утааны асуудлыг Улаанбаатар хотын захиргаанд хариуцуулсан. Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар сая “…Утааг хэрхэх вэ” гэдгээ ярьж байна. Тэрээр “…Утааг багасгаж, гэр хорооллыг бууруулах, агаар, хөрсний бохирдлоос ангижрах шийдэл нь орон сууцжуулах бодлого юм байна гэж тодорхойлсон. Бид нүүрс болон утаа гаргах бусад төрлийн түлшнээс татгалзаж, дараагийн эх үүсвэрийг эрэлхийлэх цаг ирсэн” гэж мэдэгдэв. Гоё шийдэл, бас зөв. Гэхдээ энэ бүхнийг энэ өвөлдөө хэрэгжүүлж амжихгүй юм байна. Х.Нямбаатар “…Сэлбэ, Баянхошуу болон Ханын материалд 20.000 айлын цогцолбор хороолол барина. Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд жишиг Сэлбэ дэд төвийг түшиглэн 158 га талбайд 12 мянган айлын цогцолбор хороолол бүхий Сэлбэ хотыг байгуулах ажлын газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд 2000 гаруй нэгж талбар чөлөөлөхөөс өнөөдрийн байдлаар 1700 гаруй айлын газрыг чөлөөлөөд байна. Уг төслийн инженерийн дэд бүтэц бүрэн шийдэгдсэн. Барилга угсралтын тендерийг дөрвөн багцад хуваан ирэх сард зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Сонгинохайрхан дүүргийн есдүгээр хорооны нутаг дэвсгэрийн 45 га талбайг хамарч буй Баянхошуу хот төсөлд 5000 айлын орон сууцны хороолол барихаар төлөвлөсөн. Одоогоор инженерийн бүтээн байгуулалтын ажил дууссан. Эхний ээлжийн 440 айлын ногоон орон сууцын барилга угсралтын ажил үргэлжилж байна. Эдгээр төслүүд ашиглалтад орсноор жилд нүүрсхүчлийн хийг 142 мянган тонноор бууруулах боломжтой гэсэн судалгааг албаныхан гаргасан. Сонгинохайрхан дүүргийн 5, 6 дугаар хороо, Ханын материал орчмын 9.7 га талбайд 3000 айлын орон сууцны хорооллыг 2027 онд ашиглалтад оруулна. Тодруулбал “Хайрхан” хороолол “МТ” шатахуун түгээх станц хоёрын голын хошуу хэсэгт төлөвлөлт хийсэн. Жилд 72 мянган тонн нүүрсхүчлийн хий бууруулах боломжтой уг төслийн газар чөлөөлтийн явц 60 хувь буюу 135 нэгж талбарыг чөлөөлөөд байна” гэв. Мөн “…Утааг үүсгэгч эх үүсвэрийн 70 орчим хувийг гэр хорооллын 198 мянган яндангаас гарч буй утаа эзэлж байгаа гэсэн судалгаа гарсан. Тиймээс Улаанбаатар хотын яндангүй бүсийг бий болгоно. Ирэх гуравдугаар сард багтааж 20 мянган айлыг хийн түлштэй холбох ажлыг эхлүүлж, арваннэгдүгээр сард багтааж 20 мянган айлын хийн түлшинд шилжүүлнэ” гэлээ. Түүнчлэн “…Өнгөрсөн 25 жил зөвхөн цаасан дээр яригдсан V цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулах сонирхолтой аж ахуйн нэгжтэй хэлэлцээр хийсэн. Одоогоор хүчин төгөлдөр бичиг баримт үйлдэгдээгүй байгаа учраас ийм аж ахуйн нэгж гэж хараахан хэлж болохгүй байна. Бид V станцыг одоогийн “ТЭЦ II” станцын үнсэн санг түшиглэн батлагдсан бэлэн ТЭЗҮ-ийг үндэслэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хийхээр төлөвлөсөн”, “…Шинэ Зуунмод хотын 220 МВт-ийн дулааны цахилгаан станцын төсөл яригдаж байна. Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн 24 МВт дулааны цахилгаан станцын төсөлд 2, 3 аж ахуйн нэгж хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлсэн. “Эрдэнэс баянбогд” хүрэн нүүрсний ордыг түшиглэсэн 300 МВт-ын станцын ТЭЗҮ батлагдаж байгаа. Энэ төсөлд бас хөрөнгө оруулагчид сонирхлоо илэрхийлсэн”, “…Улаанбаатар хотын төвлөрсөн хоёр хогийн цэгийг түшиглэн хот шатааж, 18 МВт-ийн эрчим хүч үйлдвэрлэх үйлдвэр байгуулах ажилд урд хөршийн олон аж ахуйн нэгж хамтарч ажиллах саналаа илэрхийлээд байна. Эдгээр төслүүдийг хөдөлгөж, ойрын жилүүдэд ашиглалтад оруулж байж Улаанбаатар хот утаанаасаа салж, агаар, хөрсний бохирдлоо зэрэг шийднэ” гэв. Утааг амлаж авсан Улаанбаатар хотын захиргаанаас ийм төлөвлөгөө танилцууллаа.

Гэхдээ Улаанбаатар хотын захирагчийн амнаас “…84 мянган айлын зуухыг яаралтай шинэчил гэдэг дүгнэлт гарсан. Үүнээс болж хүмүүс угаартаж үхээд байна” гэсэн үг гарав. Дахиад л утаагүй зуух… Ерөөсөө энэ утаагүй зуухнаас бүгдээрээ залхмаар байгаа юм. Иргэд бол залхсан. Энэ нь мэдэгдэж байна. Шийдвэр гаргагчид залхах үлдэв. Ер нь бол иргэд “…Утаа их байна” гэхээр төр “…Өө, дор нь байхгүй болгоё” гэнэ. “…Яаж” гэхээр “…Утаагүй зуух тараана. Зуухандаа сайжруулсан түлш түлье” гэдэг. Утааг 20 жил ярьсан. Үүний 10 гаруйд нь энэ утаагүй зуухаар утаатай тэмцсэн. Үүн дээр түлш нь нэмэгдэнэ. Ингэхдээ утааны эсрэг шийдлийг “утаагүй зуух” гээд байдаг нэг хөшүүргийг энд ашиглаад байна. Тэр нь “…Судалгаа, шинжилгээний дүгнэлт” гэгч юм. Улаанбаатар хотын захирагч ч “…84 мянган айлын зуух” гэж ярихдаа “…Дүгнэлт” гэж байгаа биз. Тэгвэл саяхны нэг ийм дүгнэлтээр “…Улаанбаатар хотын агаарын бохирдлын 80 хувийг гэр хорооллын айл өрхийн гэрийн зуух, аж ахуйн нэгж, байгууллагын 3200 орчим халаалтын зуух ялгаруулж байна” гэчихсэн байна. Бас дээрээс нь “…Улаанбаатарт ирж суурьших хүмүүсийн тоо өсөхийн хэрээр утаа нэмэгдэж байна” гэдэг дүгнэлт бий. Энэ талаар “…НИТХ-ын 1995 оны 19 дүгээр тогтоолоор “…Нийслэл хотод шилжин суурьших, түр оршин суух, нийслэлээс шилжин явах тухай түр журам” баталж нийслэлд оршин суух хүсэлт гаргасан иргэд 1995 оны арваннэгдүгээр сарын 15-наас эхэлж нэг удаагийн төлбөр төлдөг болсон. Тогтоол хэрэгжиж эхэлсэн эхний хоёр жилд шилжих хөдөлгөөн буурсан ч 1998 оноос буцаад өссөн. Тус журмыг 2004 оны хоёрдугаар сарын 18-ны 20 дугаар тогтоолоор “…Иргэдийн шилжих хөдөлгөөнийг бүртгэх журам” гэж шинэчлэн баталсан. Энэ журмаар ямар нэг төлбөр хураамжгүй болсон. Журам батлагдсанаас хойш шилжих хөдөлгөөн хоёр дахин өссөн. 1999-2003 он хүртэл жил дараалан ган зудад 13 сая гаруй мал хорогдож, олон тооны өрх айл орлогын эх үүсвэргүй болж 2002-2004 он хүртэл жилд дунджаар 35.7 мянган хүн шилжин ирсэн. Улаанбаатар хотын захирагчийн А/17 дугаар захирамжаар 2017 оны нэгдүгээр сарын 9-нөөс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах зайлшгүй шаардлагатай болон албан томилолтоор нийслэлд зургаан сараас дээш хугацаагаар ажиллах төрийн албан хаагч, түүний гэр бүл, Улаанбаатар хотод орон сууц худалдан авснаас бусад тохиолдолд хөдөө орон нутгаас нийслэлд ирэх шилжилт хөдөлгөөнийг 2020 оны нэгдүгээр сарын 1 хүртэл түр зогсоосон. Ингэснээр шилжин ирэлт 2017 онд өмнөх оноос 2.4 дахин, 2018 онд өмнөх оноос 1.6 дахин буурсан ч 2019 оноос эргээд нэмэгдсэн” гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “…Улаанбаатарт яндан нэмэгдээд байгаа учраас зуухыг нь өгөх шаардлагатай” гэдэг логик энд үйлчилдэг байгаа юм. Чухамдаа энэ л олон жилийн туршид “…Утааны эсрэг утаагүй зуухаар л тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдвэрийн үндэс болж иржээ. Тэгэхээр “…Энэ жилийн зуух тараалт нь “…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн сүүлчийн шийдэл нь байгаасай” гэж л хүсье дээ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Categories
мэдээ нийгэм

Иргэн бүрд олгосон 135.000 төгрөгийн хадгаламжаа шалгах заавар DNN.mn

УИХ-аас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр баталсан. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд өнөөдрийн  /2024.12.20/ Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын иргэн бүрд хуримтлалын нэрийн данс үүсгэх, хөтлөх, сангаас зарцуулалт хийх журмын төслийг хэлэлцүүлж, Засгийн газрын тогтоолоор батлууллаа.

Ийнхүү Үндэсний баялгийн сангийн тухай хууль, баталсан журмын дагуу газрын хэвлийн баялгийг Монгол Улсын нийт иргэд эзэмших бодит боломж бүрдэж, өнөөдрөөс эхлэн иргэн бүрээр Хуримтлалын нэрийн дансны бүртгэл үүсгэж E-Mongolia цахим платформоор харах боломжийг бүрдүүллээ.

Ингэснээр өнөөдөр Монгол Улсын 3.5 сая иргэн Хуримтлалын нэрийн данстай болж, иргэн бүрт 135 мянган төгрөгийн ногдол ашиг бүртгэгдэж эхэллээ.

Хуримтлалын сан нь уул уурхайн ТӨХК-иудын 34 хувь хүртэлх ногдол ашгаас бүрддэг ба энэ нь ард иргэдийн эрүүл мэнд, боловсрол, орон сууцад зарцуулагдах учиртай.

АЛХАМ 1:

  • Emongolia  системд өөрийн бүртгэлээр нэвтэрнэ.

АЛХАМ 2:

  • Профайл хэсэг дахь “Чингис хаан” Үндэсний баялгийн Сан цэсийг нээнэ. Энэ хэсэгт таны болон бусад гэр бүлийн зарим гишүүний хуримтлалын нэрийн дансны бүртгэл, дансны үлдэгдлийн мэдээлэл харагдана.
Categories
мэдээ нийгэм

“CHRISTMAS SALE” ХЯМДРАЛТАЙ ХУДАЛДАА BSB-д

Хамгийн том электрон бараа, компьютер, гар утасны дэлгүүр болох BSB-гийн бүх салбар дэлгүүрүүд 12-р сарын 21-нээс 25-ныг дуустал ердөө 5-хан өдөр CHRISTMAS SALE зарлаж БҮХ БАРАА-гаа нэмж 10% хямдруулж байна.

Өөрөөр хэлбэл, BSB-д худалдаалагдаж байгаа БҮХ электрон бараа, компьютер, гар утаснууд одоо мөрдөгдөж байгаа Шинэ жилийн баярын худалдааны бэлэг, урамшуулал дээрээ нэмээд 10% хямдарч байна!

Мөн та хүссэн бараагаа хямдралтай үнээр нь урьдчилгаа төлбөргүй лизингээр газар дээр нь ердөө 10-хан минутанд шууд гаргуулаад авах боломжтой.

BSB-гийн бүх салбар дэлгүүрүүд 12-р сарын 21, 22, 23, 24, 25-ны өдрүүдэд оройн 11:00 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллах тул та өөрийн ажлаа амжуулчаад, замын түгжрэлд санаа зоволгүйгээр BSB-гийн аль нэг салбараар зочилж CHRISTMAS SALE-д
амжиж оролцоорой.

CHRISTMAS SALE хямдралтай худалдаа нь Дархан, Эрдэнэт, Даланзадгад хотууд дахь BSB-гийн салбар дэлгүүрүүдэд мөн адил явагдаж байна.

Электрон бараа үзэх: https://bsb.mn/categories/electronics Компьютерын бараа үзэх: https://bsb.mn/categories/computer

Гар утас үзэх: https://bsb.mn/categories/mobile_all
Салбар дэлгүүрүүдийн хаяг байршил харах: https://bsb.mn/help/centers/contact-us
Харилцах утас: 7722-0272

 

“CHRISTMAS SALE 10%”
Зөвхөн BSB-д

Categories
мэдээ нийгэм

Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа DNN.mn

Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр (2024.12.20) Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа.

Хууль санаачлагчийн зүгээс хөдөлмөрийн зах зээлд дотоодын ажиллах хүчний хомсдол бодитоор тулгарч, жилд дунджаар 30-40 мянган ажлын байр ажиллах хүчний дутагдалтай  байгааг дурдав. Тэрбээр үргэлжлүүлэн, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 14 мега төслийг хэрэгжүүлэхэд 280 мянган ажлын байрны хэрэгцээ байгааг тодотгоод, дотоодын ажиллах хүчний хомсдолыг нөхөх, хөрөнгө оруулалт, бизнес эрхлэлтийг нэмэгдүүлэхийн тулд уян хатан бодлого баримталж буйг онцлов. Ингэхдээ эдийн засгийн өндөр бүтээмж бүхий уул уурхай, олборлолт, мэдээлэл холбоо, банк санхүү зэрэг салбаруудад гадаад ажилтны тоо, хувь хэмжээг хязгаартай тогтоох, дотоодын ажиллах хүчнийг эдгээр салбаруудад түлхүү ажиллуулах бодлогыг дэмжинэ гэв.

Уг хуулийн төсөлд аж ахуйн нэгж, байгууллагууд гадаад ажилтан авч ажиллуулахтай холбоотой хүнд суртлыг арилгах, зарим процессыг хялбаршуулан цахимжуулах зэрэг зохицуулалтыг нэмж тусгажээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Томуугийн сорьцын 28 хувьд томуугийн А хүрээний вирус бүртгэгджээ DNN.mn

 ХӨСҮТ-өөс хамгийн сүүлд хийсэн тандалтын мэдээгээр нийт сорьцын 20-28 хувьд нь томуугийн А хүрээний вирус бүртгэгджээ.

Томуугийн А хүрээний вирус сэхээнд орох, амь насаа алдах эрсдэлд хүргэдэг бөгөөд өмнө нь бүртгэгдэж байсан томуу, томуу төст өвчний адино, рино зэрэг вирусээс ялгаатай аж.

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дийлэнх нь бага насны хүүхдүүд бол томуугийн А хүрээний вирусний эрсдэлт бүлэг нь жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан байна.

Түүнчлэн чихрийн шижинтэй, хавсарсан өвчлөлтэй иргэд А хүрээний вирусээр өвдсөн тохиолдолд хүндрэх, сэхээнд орох, амь насаа алдах эрсдэлтэй тул шаардлагагүй тохиолдолд гадуур гарахгүй байх, олон нийтийн газар бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх, халдвар хамгааллын дэглэм баримтлахыг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Л.Оюун-Эрдэнэ: “Хүннү” ухаалаг дагуул хотыг Хөшигийн хөндийд байгуулна DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэвлэлийн хурлын үеэр дараах мэдээллийг өглөө. 

“Агаарын бохирдлын асуудлаар мөн холбогдох шийдвэрүүдийг гаргалаа.

Нийслэл Улаанбаатар хотын түгжрэл, агаар хөрсний бохирдол бол олон шалтгааны үр дагавар юм. Бид асуудалд илүү углуургаар нь цогцоор нь хандах ёстой. Тиймээс ч Нийслэл Улаанбаатар хот цогц байдлаар асуудлаа шийдвэрлэх санхүү, хүний нөөц, эрх зүйн чадамжтай байх учиртай. Улсын Их Хурал, Засгийн газар шаардлагатай бүх улс төрийн дэмжлэгийг нийслэлд үзүүлэх учиртай.

Агаар хөрсний бохирдол, эрчим хүчний дутагдлыг бүх нийтийн үйлс болохыг дэмжих зорилгоор өнөөдөр аж ахуйн нэгжүүдийн борлуулалтын орлогын нэг хувийн татварын хөнгөлөлтийн 2024 оны IV улирлын дүн болон 2025 оны татварын хөнгөлөлтийг зөвхөн Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах үйл ажиллагаанд зарцуулахаар шийдвэрлэж байна.

Нийслэлд тулгамдсан суурь асуудлуудыг шийдвэрлэхийн тулд тусгай эрхзүйн орчин шаардлагатай бөгөөд Улсын Их Хуралд яаралтай горимоор энэ асуудлыг танилцуулах нь зүйтэй гэж үзлээ.
Нийт иргэн, аж ахуйн нэгжүүддээ энэхүү үйлсэд Засгийн газартай хамтран ажиллахыг уриалж байна.

Мөн өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хархорум” хотын бүтээн байгуулалтыг дэмжих хуулийн төсөл, “Хүннү” ухаалаг дагуул хотыг Хөшигийн хөндийд байгуулах тогтоолын төсөл болон нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих төслүүд, Туулын хурдны замын явц, Нийслэлийн 2040 он хүртэлх ерөнхий төлөвлөгөөг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ” гэв.

Categories
мэдээ нийгэм

Явган хүний гарцаар гарч явсан хүнийг дайрч амийг нь хохироосон ноцтой осол гарчээ DNN.mn

Явган хүний гарцаар гарч явсан хүнийг дайрч, амийг нь хохироосон осол өнөөдөр (2024.12.20) өглөө гарчээ.

Ослын талаар Тээврийн цагдаагийн албан “Нийслэлийн ХУД-ийн 5 хороо Яармагийн “Номин” худалдааны төвийн урд зам дээр хүн мөргөчихлөө гэх дуудлага мэдээлэл өнөөдөр 08.05 цагт бүртгэгдсэн байна. Ослын улмаас 1 иргэн нас барсан байна.Одоогоор шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна” гэж мэдээллээ.