Categories
мэдээ үндэсний-бөx

Улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан болно DNN.mn

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ой, Ерөнхийлөгчийн цомын төлөөх улс, аймгийн алдар цолтой шилдэг 128 бөхийн барилдаан 13:00 цагаас эхэлнэ.

Чансаа өндөр 128 бөхийн барилдаанд улсын аварга хоёр, улсын арслан нэг, улсын гарьд нэг, улсын заан тав, улсын харцага 10 барилдахаар бүртгүүлжээ.

1. у.ав Пүрэвийн Бүрэнтөгс

2. у.ав Оргихын Хангай

3. у.ар Рэнцэнбямбын Пүрэвдагва

4. у.г Цэдэнсодномын Бямба-Отгон

5. у.з Баатархүүгийн Пүрэвсайхан

6. у.з Нэгдэлийн Жаргалбаяр

7. у.з Баярхүүгийн Бат-Өлзий

8. у.з Цэдэнбазарын Одбаяр

9. у.з Мөнхтөрийн Лхагвагэрэл

10. у.х Нацагсүрэнгийн Золбоо

11. у.х Төрөөгийн Баасанхүү

12. у.х Шархүүгийн Пүрэвгарьд

13. у.х Лхагваагийн Лха-Очир

14. у.х Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ

15. у.х Ганцогтын Бадрах

16. у.х Хүрэл-Очирын Гантулга

17. у.х Баянзулын Цэдэнсодном

18. у.х Сүхбаатарын Сүхбат

19. у.х Ганбаатарын Ганхуяг

20. у.н Болдын Эрдэнэхүү

21. у.н Чинчулууны Батчулуун

22. у.н Болдпүрэвийн Сугаржаргал

23. у.н Дэлгэрсайханы Амарсайхан

24. у.н Батцэнгэлийн Чимэдвандан

25. у.н Балганы Хишигбаатар

26. у.н Галсан-Очирын Ганжад

27. у.н Шоовдорын Дарханбат

28. у.н Дашзэвэгийн Амаржаргал

29. у.н Батбаярын Даваа-Очир

30. у.н Жамсрангийн Ням-Эрдэнэ

31. у.н Доржхандын Хүдэрбулга

32. у.н Өлзийсайханы Батзул

33. у.н Бэгзийн Мижидсүрэн

34. у.н Батжаргалын Лхагвадорж

35. у.н Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл

36. у.н Эрдэнэбатын Нямаа

37. у.н Хүрэлбаатарын Оргилболд

38. у.н Эрдэнэбилэгийн Энх-Амгалан

39. у.н Очирбатын Түмэн

40. у.н Бямбадоржийн Түвшинтөгс

41. у.н Эрдэнэбилэгийн Ууганбаяр

42. у.н Лхагвасүрэнгийн Отгонбаатар

43. а.а Даваадоржийн Төрболд /5/

44. а.а Энхтөрийн Мөнхбаатар /163/

45. а.а Мальшийн Еркебулан /55/

46. а.а Оюунгэрэлийн Наранбаатар /89/

47. а.а Бүрнээгийн Баянмөнх /34/

48. а.а Баарангийн Отгонбаатар

49. а.а Мөнхбатын Даваасүрэн /61/

50. а.а Ганболдын Төрмөнх /6/

51. а.а Төрмөнхийн Төгсдөлгөөн /49/

52. а.а Ганпүрэвийн Ганбаатар /8/

53. а.а Шаравдоржийн Отгонтөгс /1/

54. а.а Баттөрийн Ганбаяр /18/

55. а.а Пүрвээгийн Өсөхбаатар /43/

56. а.а Баасандоржийн Бадрал /44/

57. ц.а Ганзоригийн Жамбалдорж /59/

58. а.а Энхтөрийн Баасанжав /48/

59. а.а Бат-Очирын Гончигтавхай /68/

60. а.а Теликийн Эрболат /163/

61. а.а Балжиннямын Мөнх-Эрдэнэ /73/

62. а.а Пүрэвдоржийн Эрхэмжаргал /46/

63. а.а Цэвээнпүрэвийн Төмөрцоож /7/

64. а.а Галбадрахын Дармаажанцан /29/

65. а.а Алтанхуягийн Нармандах /66/

66. а.а Лхагваагийн Батсайхан /126/

67. а.а Бат-Эрдэнийн Түвшинтөгс /72/

68. а.а Болдбаатарын Доржсүрэн /78/

69. а.а Баянжаргалын Төмөрбаатар /36/

70. а.а Тулгаагийн Сүрэнжав /191/

71. а.а Ядамсүрэнгийн Бумбаяр /37/

72. а.а Нэргүйн Дашдаваа /95/

73. а.а Цэвээнпүрэвийн Адъяа /12/

74. а.а Чинбатын Алтангэрэл /10/

75. а.а Балдиржамцын Тайван /39/

76. а.а Тогтохмэндийн Сайханжаргал

77. а.а Доржсүрэнгийн Батсүх /57/

78. а.а Даваасүрэнгийн Алтанцоож /13/

79. а.а Будаагийн Батсайхан /85/

80. а.а Нямсүрэнгийн Амгаланбаатар /21/

81. а.а Батжаргалын Чинбат /134/

82. а.а Насан-Очирын Намнансүрэн /47/

83. а.а Сандагдоржийн Галданцогт /105/

84. а.а Хүрэлбаатарын Болдбаатар /163/

85. а.а Жаргалсайханы Алтаншагай /119/

86. а.а Усныкагийн Батгэрэл /154/

87. а.а Лхагвасүрэнгийн Энхсаруул /26/

88. а.а Эрдэнэбатын Мөнх-Эрдэнэ /28/

89. а.а Элбэгийн Батсуурь /51/

90. а.а Лхамсүрэнгийн Энхтүвшин

91. а.а Сампилын Цогтбаатар /32/

92. а.а Ганзоригийн Мөнх-Эрдэнэ /98/

93. а.а Мягмардоржийн Баяржавхлан /2/

94. а.а Уламбаярын Батцоож /31/

95. а.а Пүрэвдоржийн Хүрэлбаатар /113/

96. а.а Жаалаагийн Наранбаатар /144/

97. а.а Даваадоржийн Эрдэнэтулга /154/

98. а.а Доржийн Ням-Очир /41/

99. а.а Мөнхбадрахын Буяндэлгэр /100/

100. а.а Мягмаржаргалын Эрхэмбаяр /42/

101. а.а Төмөрбаатарын Баттогтох /105/

102. а.а Болоржавын Отгонбаатар /144/

103. а.а Энхжаргалын Дашдэмбэрэл /20/

104. а.а Мөнхбатын Цэрэн /66/

105. а.а Баасангийн Шаравдорж /30/

106. а.з Батцэнгэлийн Эрдэнэбаяр

107. а.з Ерболатын Көптилек /35/

108. а.з Эрдэнэбаатарын Түмэндэмбэрэл /62/

109. а.з Оюунбаатарын Мөнх-Ирээдүй /105/

110. ц.з Хангайн Наранбаяр /16/

111. а.з Жавзандуламын Хатанзоригт /15/

112. а.з Тодсайханы Төгсжаргал /191/

113. ц.з Өнөрбаянгийн Батсуурь /4/

114. а.з Болдын Түвшинтулга

115. а.з Галбадрахын Мөнхбаяр /77/

116. а.з Мягмарын Тэгшбаяр /81/

117. а.з Дэлгэрдалайн Пүрэвдорж /119/

118. а.з Мишигдоржийн Лувсандорж /163/

119. а.з Батбаярын Мандалбат

120. а.з Жаргалсайханы Жавхлан /40/

121. а.з Цогтбазарын Заяатүшиг /68/

122. а.з Энх-Амгалангийн Өлзийбаяр /119/

123. а.з Цогтбаярын Хашбат /163/

124. а.з Даваамөнхийн Баатархүү /117/

125. а.з Баттөмөрийн Батбаян /51/

126. а.з Мөнхбатын Санжмятав

127. а.з Насан-Очирын Намнан-Эрдэнэ /134/

128. а.з Батболдын Тожил /91/

129. а.з Баянмөнхийн Гаажадамба /144/

130. а.з Содбилэгийн Ган-Эрдэнэ /33/

131. а.з Батсайханы Адъяасүрэн /163/

132. а.з Энхболдын Төмөрсүх /58/

133. а.з Отгонбатын Баяржаргал /49/

134. а.х Галбадрахын Гантулга /56/

135. а.х Эрдэнэцогтын Шийравнямбуу /154/

136. а.х Жаргалсайханы Дэлгэрсайхан /87/

137. а.х Болдбаатарын Одсүрэн /163/

138. а.х Нямжавын Ширчинхүү /75/

139. а.х Бүүвэйбаатарын Анхтөр /191/

140. а.х Хуанышийн Танирберген /86/

141. а.н Батаагийн Даваадорж

142. а.н Тодсайханы Мөнх-Эрдэнэ /163/

143. а.н Баасанхүүгийн Өнөрбаатар /117/

144. а.н Батсүхийн Баатарболд /191/

145. а.н Гармаагийн Бат-Эрдэнэ /79/

146. а.н Дашийн Төрбаяр /83/

147. а.н Мөнхбатын Балжинням

148. а.н Батмөнхийн Лхагва-Очир /105/

149. а.н Ганбатын Ганзориг /134/

150. а.н Отгонбатын Баярбаасан /59/

Categories
мэдээ үндэсний-бөx

Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдаан болно DNN.mn

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан энэ сарын 29-ний өдөр Монгол бөхийн өргөөнд болно.

Монгол бөхийн өргөө барилдах бөхчүүдийн бүртгэлийг авч эхэлжээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Д.Мягмарын нэрэмжит барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв DNN.mn

“Ховд” бөхийн дэвжээнээс ивээн тэтгэн, зохион байгуулж буй Ховд аймгийн Буянт сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, 20 дугаар зууны манлай заан Дасрангийн Мягмарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” Сан, “Эм Жи Ө” транс ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Увс аймгийн Тэс сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Увснуур” дэвжээний бөх, улсын начин Жамсрангийн Ням-Эрдэнэ үзүүрлэв.

Дөрөвт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Нью Прогресс ХХК, Хос Алтайн Хүчтэн ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын заан Б.Пүрэвсайхан, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, Заамар Өгөөмөр Хайрхан ХХК, Дорнын Өртөө ХХК, Нью План ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Д.Хүдэрбулга нар шалгарлаа.

Наймд улсын заан Б.Бат-Өлзий, улсын заан Д.Анар, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын харцага Б.Цэдэнсодном нар үлдэв.

“Эм Жи Ө транс” ХХК-аас Уран барилдааны шагналыг аймгийн арслан Э.Буянтогтоход, уран дархан н.Гансүх Өсөх ирээдүйтэй бөхийн шагналыг аймгийн арслан Ц.Төмөрцоожид тус тус гардуулсан юм.

Нэрэмжит барилдааныг нь тохиолдуулан улсын манлай заан Д.Мягмарт МҮБХ болон Ховд дэвжээ, Ховд аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл, шавь нар, үе тэнгийн бөхчүүд, гэр бүл үр хүүхдүүд, ах дүү, төрөл төрөгсөд, найз нөхөд, нутаг усныхан нь хүндэтгэл үзүүллээ.

Тус барилдааны зохион байгуулагчдын зүгээс барилдсан бүх бөхчүүдэд гарын бэлэг гардуулж, үзэгчдийн дундаас 9 азтай үзэгч тодруулан тус бүр 1.000.000 төгрөг гардуулсан юм.
Мөн түрүү бөх 7.0 сая, үзүүр бөх 5.0 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд 3.0 сая, наймд үлдсэн бөхчүүд тус бүр 1.0 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.

 

Categories
мэдээ үндэсний-бөx

Д.Мягмарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан болно DNN.mn

“Ховд” бөхийн дэвжээнээс ивээн тэтгэн, зохион байгуулж буй Ховд аймгийн Буянт сумын харьяат, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, 20 дугаар зууны манлай заан Дасрангийн Мягмарын нэрэмжит Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болох гэж байна. Барилдаан 12 дугаар сарын 23-ны Бямба гарагийн 13:00 цагт болно.  Барилдах бөхчүүдийг 12 дугаар сарын 21-22-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.
Уг барилдааны түрүү бөх 7,000,000, үзүүр бөх 5,000,000, дөрөвт шалгарсан бөх тус бүр 3,000,000, наймд шалгарсан бөх тус бүр 1,000,000 төгрөг гардана.
Мөн барилдсан бөх бүрд гарын бэлэгтэй. Үзэгчдээс 1,000,000 төгрөгийн 9 азтан тодруулан гэж зохион байгуулагчдаас мэдээлж байна.
Монголын Үндэсний Бөхийн Холбоо
Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Бөхчүүдийн барилдах эрхийг хасаж шийтгэдэг нь тэдний амьдралын эх үүсвэрийг таслах гэсэн хорлогчин санаа юм DNN.mn

Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан саяхан болов. Барилдааны үеэр зохисгүй үйлдэл гаргасан гэж улсын заан Б.Серик, сумын заан Г.Ганбат нарын барилдах эрхийг нэг жилээр хаслаа. Тэд учраа бөхөө давсны дараа ёс зүйгүй авирласан нь камерын дуранд тод бичигдэн үлдсэн юм билээ. Ингээд дүрэмд заасны дагуу энэ хоёр залуу бүтэн нэг жилийн турш зодоглох эрхгүй болж байна. Монголын үндэсний бөхийн холбооноос гаргасан уг шийдвэрийг нийгэм буруутгахдаа “Б.Серик зааныг казах болохоор нь ингэж гадуурхаж, арьс өнгөний үзэл гаргалаа” гэж байх юм. Тэр худал гэдэг нь түүнтэй хамт барилдсан сумын заан Г.Ганбат яг адилхан хугацаатай барилдах эрхээ хасуулчихсанаар харагдах болов уу. Дүрэм бол дүрэм л байдаг юм байна. Бөхийн холбоо нутаг ус, арьс өнгөний үзлийг ярих хүртэлээ доошоо ороогүй байлгүй дээ. Гэхдээ Монголын үндэсний бөхийн энэ дүрэм дэндүү харгис юм.

Бөх хүн юу хийж, яаж амьдардаг юм бэ. Мэдээж бөхөө барилдаж л амьдралаа залгуулна биз дээ. Тэгвэл тэдний барилдах эрхийг нэг жилээр хасаад байгаа шийдвэр чинь бөхчүүдийг амьдрах аргаас нь салгаж байна. Мөнгө олж, хоолоо олж иддэг амьжиргааг нь яг ингэж зогсоож хорлох нь амьдрах эрхийг нь хасч байгаа хэрэг биш гэж үү. Барилдахаас гадна ивээн тэтгэдэг компаныхаа рекламаар мөнгө олдог нь байхгүй болно. Улсын заан Б.Серикийн хувьд жудо бөхийн тамирчин юм билээ. Нэг хэсэг “Bek Traivel” компанийн нэр дээр барилддаг байсан. Сүүлд хэд хэдэн удаагийн барилдаануудад “Онлайн ложистикс” компанийн бөх гэж дуудуулж байсан гэсэн. Тэрбээр барилдах хугацаандаа спонсоруудаа олонд зарлуулж байсан бол таван төгрөг олох байсан байлгүй дээ.Бүтэн жилийн хугацаанд тэднийг юугаараа, яаж амьдар гэж ийм дүрэм зохиодог байна аа. Хүч чадалтай юм болохоор дээрэм хий гэж ингэж шийтгэдэг юм уу. Үнэхээр монголчууд бидний бие биедээ хандаж байгаа байдал үнэн харгис цаанаасаа яг голыг нь олж хорлож байгаа нь харагдах юм.Эсвэл суурин иргэншилд төвхнөх гэж ядаж буй үндэстний онцлог ийм байдаг юм уу. Гэтэл хөгжилд хүрсэн улс орнууд, том гүрнүүд яаж хүнээ дээдэлж, нэг нэгэндээ хүндэтгэлтэй ханддаг билээ дээ. Нэгэн танилд маань тохиолдсон явдлыг хуваалцмаар санагдлаа.

АНУ-д амьдардаг тэр нөхөр халамцуу жолоо барьж яваад цагдаад баригдчихав. Архи уусан хүн ямар араншин гаргах нь ойлгомжтой шүү дээ. Цагдаа нарын өөдөөс нь агсамнаад галзуурч өгчээ. Ингээд уг асуудал шүүх рүү шилжив ээ. Шүүхээс түүний жолоо барих эрхийг нь тодорхой хугацаагаар хасах шийдвэр гаргах нь тэр. Шүүх энэ монгол залуугийн жолоодох эрхийг нь хасахдаа яаж тогтоосон гээч. “Чи ажил, гэр хоёрын хооронд л зөвхөн машинтайгаа явж болно. Бусад үед нь жолооны ард сууж болохгүй” гэсэн шийтгэл өгч байсан юм. Америк бол олон үндэстнээс бүрдсэн том улс. Тэнд машингүй бол амьдралгүй. Тэр танил маань ажлаа хийж амьдралаа залгуулах ёстой. Түүний амьдралыг нь таслахгүйн тулд АНУ-ын шүүх ийм шийдвэр гаргасан байгаа юм. Үнэхээр хүнлэг, мэдрэмжтэй байгаа биз дээ. Гэтэл манайд яаж байна. Монгол бөхийн дүрэм гээч нь хүртэл хаашаа янзын харгис юм бэ. Өнөө хэдэн бөхчүүдийнхээ амьдралыг нь таслахгүйгээр шийтгэж болдоггүй л юм байх даа. Дэндүү аминчхан, хүнлэг бус шийдвэрүүдийг харахаар гол зурах юм. Би эмэгтэй хүн болохоор бөхийн талаарх нарийн ширийнийг мэдэхгүй, үнэнээ л хэлье. Яалт ч үгүй дүрмээ зөрчсөн бөхчүүдийн барилдах эрхийг нь ийм урт хугацаагаар хасахаас өөр шийтгэл яагаад оноож болохгүй гэж.

Миний бодлоор Серикийг бүтэн жил орлогогүй болгож шийтгэхийн оронд улсын заан цолыг нь гурван сарын хугацаатай харцага цол руу буулгаад барилдуулчихаж яагаад болохгүй гэж. Нэг бол начин цолоор таван сараар барилдуулчих л даа. Ингээд ярихаар олон хүн эсэргүүцэж, бэлэн тайлбар тавихыг нь мэдэж л байна. Бөхийн цол

олгоход Ерөнхийлөгчийн зарлиг гардаг. Тэгэхээр цол хураахад бас Ерөнхийлөгч зарлиг гаргаж таарна. Дүрэм зөрчсөн бөхчүүдийн цолыг бууруулж барилдуулах тоолонд Төрийн тэргүүн зарлиг гаргаад явна гэж юу байсан юм хэмээн олон хүн дургүйлхэх нь тодорхой. Тэгвэл Ерөнхийлөгч зарлиг гаргаж бүх юманд оролцохоо больчих л доо. Монгол Улсын баатар, гавьяатын цолыг Ерөнхийлөгч өгөхөд болж байна. Болсон болоогүй цол, гуншин болгонд Ерөнхийлөгчөөр зарлиг гаргуулаад байгаа нь амьдралд нийцэхгүй байна шүү дээ. Үүнийг бөхчүүдийн барилдах эрхийг хасдаг дүрэм гээч чинь хэлээд өгч байна. Тэгээд ч бөхчүүдэд цол өгөөд суух нь Ерөнхийлөгчийг хэтэрхий доош нь хийсэн үзэгдэл биш юм уу. Тэрний оронд Монголын үндэсний бөхийн холбоо нь хуралдаад шийддэг болох хэрэгтэй. Ер нь спортын цол зэргийг спортын холбоо нь мэддэг. Тийм амжилт гаргасан тамирчинд ийм зэрэг цол өгнө гээд бүх юм нь тодорхой байдаг даа. Үүнтэй адилхан Үндэсний бөхийн холбоо нь бөхчүүдийнхээ цол, хэргэмийг нь ямар журмаар олгож, яавал хураах асуудлыг дүрмээрээ зохицуулж, бие даан шийддэг болчихвол хэн хэндээ амар байхсан.

Бас байнга хэл ам дагуулдаг допингийн асуудлаас болж олон сайхан бөхчүүд амьдралаасаа салж байна. Өнөө жил улсын наадамд түрүүлсэн М.Бадарч гэж залуу бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хасч орхисон. Ид сайхан зодоглож, эр бяраа гайхуулдаг насан дээрээ барилдах эрхээ хасуулна гэхээр тэр хүнд ямар их харамсалтай вэ. Гол нь энэ хүн бөх барилдаж амьжиргаагаа залгуулсаар ирсэн байх. Гэтэл допинг уусан байна гээд барилдах эрхээ бүхэл бүтэн дөрвөн жилээр хасуулчихаар ямар их боломжоо алдаж байгаа бол. Гэтэл шийдвэр гаргагчид нь үүнийг огтхон ч бодолцож үзсэнгүй. Уг нь Монголын үндэсний бөхийн холбоо энэ допингоо байнга шалгаад байвал ийм асуудал гарахгүй дээ. Бөхчүүдээсээ тогтмол допингийн шинжилгээ авч, илэрсэн хүмүүсийг нь ингэж заавал дөрвөн жилээр “яллаж” байхаар доогуур цолтой барилдуулбал хүнлэг болох юм биш үү. Монголчууд бид нэг нэгэндээ үнэхээр хайргүй байна. Нутаг ус, намаараа талцаж байна. Цаашлаад дарга цэргээрээ ялгарч, хөгшин залуугаараа нэг нэгнээ үзэн ядацгаах юм. Өстөн дайснаа нам дарж, дахиж өндийхөөргүй болгох гэж байгаа юм шиг л хоорондоо хонзогноцгоохоо одоо болих хэрэгтэй. Уг нь Монгол хэмээх туган дор багтаж байгаа нэг үндэстнүүд чинь бие биедээ хүнлэг, хайртай, хоорондоо ойлголцож байж эв түнжинтэй байна шүү дээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал үндэсний-бөx

Улсын харцага О.Бахыт: Түвдэндорж аварга намайг улсын цолонд хүрнэ гэж анх итгэл төрүүлж билээ DNN.mn

ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС………………..

Монгол Улсын гавьяат тамирчин, казах түмний домогт бөх, улсын харцага О.Бахыттай ярилцлаа. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын харьяат, чөлөөт бөх, үндэсний бөхөөр амжилт гаргасан тэрээр “Хоршоолол” нийгэмлэгт олон жил дасгалжуулагчын алба хашсан билээ. Казах түмний хүчит бөх О.Бахыт гуайн амжилтыг төр засаг өндрөөр үнэлэн 2006 онд Монгол Улсын гавьяат тамирчин цол олгож, Монголын үндэсний олимпийн хорооны “Алтан очир”, “Олимпийн алдар” одонгоор тус тус шагнаж байжээ.


-Энэ жил Баян-Өлгий аймгийн бөхчүүд нэг гал болон бэлтгэлээ базаасан. Үүний үр дүн гарч шинэ начинтай боллоо?

-Манай аймаг “Өлгийн хүчтэн” дэвжээтэй болсон. Дэвжээний тэргүүнээр аймгийн арслан Х.Айдос, тэргүүлэгч гишүүдийн бүрэлдэхүүнд улсын начин болсон Б.Баатарцол, аймгийн арслан Х.Асен, Мамбет, Нямхүү, Тилеухан нар ажилладаг. Тус дэвжээ нь Баян-Өлгий аймгийн уугуул бөхчүүдээс Улсын цолтой бөх төрүүлэх зорилготой юм. Би “Өлгийн хүчтэн” бөхийн дэвжээг ахлан анх удаагаа нэгдсэн гал болон наадмын бэлтгэлд гарсан. Үндэсний бөхийн спортоор хичээллүүлэх тал дээр анхаарч бага ч гэсэн хувь нэмэр оруулж л явна даа. Бөхийн галд 30 гаруй бөх гарч баяр наадамдаа бэлдлээ. Бэлтгэлийн үр дүн гарч Б.Баатарцол маань начин цол хүртэн А.Б.Серык дөрөв, М.Еркебулан маань гурав давж сайхан наадлаа. Мөн У.Берек маань Баян-Өлгийн баяр наадамдаа түрүүлж аймгийн харцага цол авсан. Хамгийн сүүлд би 1981 онд Үндэсний бөхийн улсын аварга шалгаруулах тойргийн барилдаанд 22 даван начин цол хүртэж байсан юм. Тэгэхэд Д.Амгаа заан түрүүлж, Х.Баянмөнх аварга хүрэл медаль хүртсэн.Тэр үеэс хойш 35 жилийн дараа Баян-өлгийн зон олон минь улсын цолтой бөхтэй болж байна, их баяртай байна даа.

-Б.Баатарцолыг начин болно гэж бодож байв уу. Энэ жил бөх сонирхогчдын тааварт түрүүлэх бөхөд нэрлэгдэж байсан уран барилдаант Ө.Даваабаатараар начин цолны болзол хангалаа…

-Мэдээж юм дуулгах бөхчүүдийн минь нэг. Олон ч жил барилдсан учраас бөхчүүд маань бүгд л улсын цол горилж барилдсан. Бөхчүүд бэлтгэл сургуулилтаа ч сайн базаасан.

-Та нэг ярилцлагадаа “Баян-Өлгийгөөс минь улсын начин төрвөл онгоц өгсөн ч яадаг юм” гэсэн байсан. Нутгийн зон олон нь шинэхэн начнаа хүлээж авсан байлгүй?

-Одоохондоо засаг, захиргаа солигдоод хүлээж аваагүй л байна. Би 2000 онд Баян-өлгий аймгийн “Биеийн тамир спорт хороо”-ны даргаар ажиллаж байсан юм. Тэр үед улсын цол авсан хүнд мотоцикль өгнө гэснийг нь “УАЗ-469” машин болгосон. Бүр онгоц өгнө ч гэж бичсэн яадаг юм гэж хэлж байсан удаатай. Яг өгнө гээгүй өгсөн ч яадаг юм гэж хэлсэн. Хүмүүс ташаа ойлгоод байдаг юм.

-Баян-Өлгийгөөс улсын цолонд хүрэх бөхчүүдийг нэрлэвэл…

-Сайхан залуус их байна. Энэ жилийн үндэсний баяр наадамд өнгөрсөн жилийн түрүү бөх Улсын арслан Э.Оюунболдод тавын даваанд унасан аймгийн арслан Б.Серык байна. Баян-Өлгий аймгийн баяр наадамд түрүүлж арслан болсон У.Береке мөн М.Еркебулан, Н.Мустафа гээд улсын цолонд ойрхон залуучууд байна. Цаашдаа хэн нь их хөдөлмөрлөж, бэлтгэл сургуулилт хийж бөхийн төлөө чин үнэнчээр зүтгэнэ тэр хүнд амжилт ирэх нь мэдээж. Үндсэндээ өөрсдөөс нь шалтгаална даа.

-Та бол казах түмний домог болсон бөх. Баяр наадамд барилдаж байсан тухайгаа яриач?

-Би цол авсныхаа дараа жил буюу Ардын хувьсгалын 61 жилийн ойн улсын их баяр наадамд зодоглож зургаа давж байсан. Дөрвийн даваанд Өмнөговийн Д.Багахүүтэй барилдсан. Улсын начин Д.Багахүү гурвын даваанд О.Балжинням аваргыг хаясан байсан юм. Харин тавын даваанд Адуучийн Баатархүүтэй тунаж мөн зургаагийн даваанд Д.Дашжамцтай тунаж өвдөг шороодуулан Монгол Улсын харцага цолны болзол хангаж байсан түүхтэй. Харин долоогийн даваанд М.Мөнгөн арсланд унасан. Мөн 1983 онд тав даван бас л тунаж байлаа.

Ө.Тулгаа заан, Ж.Чулуун, Ц.Улаанхүү, Б.Батхуяг нарын начингуудын хамт. Урд эгнээнд зүүн гар талых нь О.Бахыт харцага

Тунааны барилдаан их сайхан шүү дээ. Яриа хөөрөө юу байв гэж, харгүй сайхан барилддаг юм. Намайг тэр болгон үндэсний баяр наадмаар амлаж байгаагүй. Тунааны л бөх байлаа. Сонирхуулахад, 1978 онд Б.Түвдэндорж аварга намайг наадмаар улсын цол хүртэх бөхчүүдийн нэгэнд оруулсан тухай дуулаад сэтгэл хөөрөөд Отгонтэнгэрт Дэлхийн аваргын бэлтгэлд гарч байснаа орхиод наашаа давхиад ирсэн юм. “Түвдэн аварга начин болно гэсэн юм чинь начин бололгүй яах вэ” гэж бодогдоод. Гэтэл начин ч болж чадаагүй өвдөг шороодсон доо.

-Наадмын бэлтгэлд хэн хэнтэй гардаг байв?

-Би тэр үед Монгол Улсын чөлөөт бөхийн шигшээ багт байсан. Д.Амгаа заан, Л.Сосорбурам арслан, Х.Баянмөнх аварга гэсэн сайхан бөхчүүдтэй гал болж бэлтгэл сургуулилтаа базааж байлаа. Бас Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтох аваргын галд ч гарч байсан. Их олуулаа ч гардаггүй байждээ. Галаас минь сайхан цолтнууд ч төрж байж. Улсын аварга О.Балжиннямтай нэг галд гарсан тэр жил начин цол хүртэж байсныг тод санаж байна. Би “Хоршоолол” спорт хороонд харьяалагдаж байхдаа О.Балжинням аварга, С.Хүрэлбаатар заан тэргүүтэй бөхчүүдтэй гал байгуулж Баруунхараад гарч байлаа. Тэр үед нэг майхан бариад өөрсдөө хоол ундаа бэлдэж бэлтгэл, сургуулилтаа хийдэг байсан. Одоо үе чинь хачин сайхан болжээ. Олимпийн наадамд бэлдэж байгаа юм шиг амралтын газар, хоол хүнс нь бэлэн.

-Та тухайн үеийн олон сайхан бөхчүүдтэй найзалж нөхөрлөж явсан. Тэр үеийнхээ тухай дурсаач?

-Тухайн үеийн сайхан бөхчүүдтэй барилдаж, найзалж нөхөрлөж л явсан даа. Ард түмний хайртай бөх Д.Хадбаатар аваргатай заалны барилдаанд их барилдаж байлаа. Унаж, давж явсан удаа бий. Харин Улсын наадамд бол таарч байгаагүй юм байна. Зэвэгийн Дүвчин бид хоёр чинь багын найзууд, хөдөөнөөс ирээд л танилцаж ойр дотно явсан. Төрийн наадмын тавын даваанд хоёр ч удаа З.Дүвчин заанд унаж байлаа. Ө.Тулгаа, Р.Давааням, Д.Түвшин заан, Өмнөговийн Д.Багахүү, Дундговийн Ц.Улаанхүү, Ховдын А.Баатархүү, Сүхбаатарын Ж.Чулуун начин гээд сайхан бөхчүүд бүгд миний үеийнх. Их л барилдаж байлаа. Харин би бөхчүүдийн дундах найраа гэж мэдэхгүй. Өөрийнхөө бор зүрхээр л явдаг байсан. Энэ талаар минь надаас илүү миний үеийн бөхчүүд хэлэх байх.

-Та хэзээ үндэсний баяр наадмын торгон ногоон дэвжээн дээрээ зодоглов?

-Сүүлд 2000 онд Баян-өлгий аймгийнхаа 60 жилээр зодоглож арав дахь удаагаа түрүүлсэн. Одоо нас 60 гараад л явж байна.

-К.Канат, Ш.Мурат гээд Өлгий нутгийн сайхан арслангууд байдаг. Улсын цолонд яагаад хүрсэнгүй вэ. Энэ талаар таны бодож, санаж явдаг зүйл байдаг уу?

-Улсын цолонд хүртлээ бэлтгэл л хийхгүй байгаа юм. Улсын цол гэдэг цол зүгээр сууж байгаад авчихдаг амар зүйл биш. Маш их хөлс, хөдөлмөр зарцуулж уйгагүй л хичээх хэрэгтэй. Одоо ч гэсэн бөхчүүдэд хөдөлмөрч, тэмцэлтэй байхыг илүүтэй заадаг.

-Монгол бөх бол монгол соёлын дархлаа байдаг. Ахмад бөхийн хувьд бөхийн жудаг гэж юуг хэлэх вэ?

-Үндэсний бөх ёс жаягийн дагуу, номоороо явдаг л зүйл. Ахмад цолтой ч бай бага цолтой ч бай хэн хэнийгээ хүндэлж явах учиртай юм. Хүндэлж дээдлэхээс эхлээд эв зүйгээ олох нь хүртэл жудаг юм шүү дээ. Би бөх хүний хувьд ёс жаягаа бодож жудагтай байхыг эрхэмлэдэг. Залуу халаа болсон шинэхэн хүчтэнүүддээ их хэлж, ойлгуулж байдаг юм. Энэ спортод амьдралаа зориулчихсан учраас заах зүйл бишгүй л их байна.

-Бөхийн спортод орсон түүхээсээ ярихгүй юу? Хэн таныг бөх рүү залж, чиглүүлсэн бэ?

-Би анх Улаанбаатар хотод Барилгын техникумд суралцаж байсан. Тухайн үед волейбол тоглодог. Залуучуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль ч авч байлаа. Харин бөхийн спорт руу оруулсан хүн бол жүдо бөхийн дасгалжуулагч, спортын мастер “Буурал” хэмээх Д.Гансүх гэж хүн байсан юм. Д.Гансүх гуай “Чи волейбол тоглосноос илүү бөхийн спортод орвол ирээдүйтэй юм байна” гэсэн юм. Тэр хүн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Л.Ням, Зэвэгийн Дүвчинтэй танилцуулж чөлөөт бөхийн спортод оруулж байлаа. Их олон жил өнгөрчээ. 1974, 1976 оны үе шүү дээ. Би 1978-1986 оны хооронд чөлөөт бөхийн шигшээ багт байсан. Тэр үед Москвагийн олимпийн их наадамд +100 кг-ын жинд оролцож байлаа. Дэлхийн цомын тэмцээнд 1981 онд хүрэл медаль хүртсэн. Мөн гурван удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байлаа. Үүнээс гадна Москва хотод болсон “Сайн санааны тоглолт”-нд оролцож шагналт дөрөвдүгээр байр, “Интернациональ” тэмцээнд хошой алт, нэг мөнгө, Найрамдалд ах дүү армиудын тэмцээнд алт, мөнгө, хүрэл медаль хүртэж байсан юм. УАШТ-д дөрвөн алт, 10 мөнгө, дөрвөн хүрэл хүртэж байсан даа.

-Таны хүүхдүүдээс бөхийн спортоор хичээллэдэг үү?

-Миний хүүг Б.Бегжан гэдэг. Аймгийн харцага, спортын мастер казах кураш бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний гурван удаагийн хүрэл медальтай. Одоо аймагтай бөхийн дасгалжуулагч хийдэг.

-Энэ жилийн наадам их сайхан болсон. Гэхдээ наймын даваанд улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва хоёрын барилдаан нэлээд маргаан дагуулж халх, дөрвөдөөрөө талцлаа. Энэ талаарх таны бодол?

-Сайхан наадам боллоо. Бидний үед 1024 бөх ингэж барилдаж байгаагүй юм. Дандаа 512 бөх барилддаг байлаа. Ингэж аймаг, сумдын бөхчүүдээ Үндэсний баяр наадамдаа хамруулж байгаа нь сайхан юм. Ч.Санжаадамба маань түрүүллээ. Аргагүй л Үндэсний баяр наадмын түрүү болохоор бөхийн нэг. Ард түмэн ч их баяртай байгаа нь мэдэгдэж байсан. Тэр барилдааны тухайд бөхийн ёс жаягаа бодвол үндэс, угсаагаараа талцах нь дэмий л зүйл. Бид чинь Монгол гэсэн нэгэн дээвэр дор байгаа хүмүүс шүү дээ. Удахгүй олимпийн наадам болно. Энэ удаагийн олимпийн наадмаас монголчууд их зүйл хүлээж байна. Би чөлөөт бөхийн хүн учраас жүдо, чөлөөтөөрөө монголчууд дэлхийг ноёлж байна гэж харж байгаа. Улсын наадмын түрүү бөх Ч.Санжаадамба аваргын багш нь манай Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Зэвэгийн Дүвчин шүү дээ. Тиймээс олимпоос ч гэсэн амжилт дүүрэн ирнэ байх. Би хааяа залгаж бэлтгэл сургуулилт ямар байгаа талаар асуудаг юм. Ямар ч байсан олимпод оролцох чөлөөт бөхийн тамирчдын бэлтгэл сургуулилт маш сайн байгаа талаар хэлсэн.

-Саяхан Баян-Өлгий аймагт үер бууж нэлээд гарз хохирол амслаа. Хүмүүс хэр их тусалж, дэмжиж байна вэ?

-Баян-Өлгийд минь үер ус болж айлын хашаа, хороо унасан аюул гарсан. Гэхдээ халуун сэтгэлт хүмүүс эрвийх дэрвийхээрээ тусалж л байна. Гэр оронгүй болсон хүмүүст гэр орон, газар өгөөд залуучууд нь очиж хашаа хорооноос нь барилцаж байгаа. Очиж чадахгүй хүмүүс нь мөнгөн тусламж үзүүлээд хүн бүр л нэмэр болж байна. Казахстанаас ч гэсэн тум дэм болж байгаа.

Categories
мэдээ үндэсний-бөx

“Алтан цом”-ын төлөөх барилдаанд Өвөрхангай аймгийн баг хоёр дахь ялалтаа авлаа DNN.mn

Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-Алтан цом”-ын төлөөх хагас шигшээ барилдааны“D” хэсгийн хоёрдугаар тойргийн барилдаан Өвөрхангай-Сэлэнгэ аймгуудын дунд өрнөж, Өвөрхангай аймгийн баг 16:9-өөр хоёр дахь ялалтаа авав.

Өвөрхангай аймгийн багт улсын гарди Ц.Бямба-Отгон /1/, гуравдугаар тойргоос сэлгээнд сууж, түүний оронд орж барилдсан аймгийн арслан Т.Довчинсэмбээ /1/, улсын харцага Х.Гантулга /4/, улсын харцага Б.Цэдэнсодном /3/ улсын начин Б.Лхагвадорж /5/, аймгийн хурц арслан О.Наранбаатар /2/ нийт 16 даваа авсан бол Сэлэнгэ аймгийн багт улсын заан Н.Жаргалбаяр /3/, улсын начин Н.Баярбаатар /1/, аймгийн хурц арслан Д.Төрболд /2/, аймгийн арслан Д.Ганбаяр /2/, аймгийн заан С.Оргилбаатар /1/ нийт 9 даваа авлаа. Сэлэнгэ аймгийн баг сэлгээгүй барилдав.
Өвөрхангай аймгийн багийн дасгалжуулагчаар улсын начин Да.Батбаяр, Сэлэнгэ аймгийн багийн дасгалжуулагчаар улсын харцага Б.Одгэрэл нар ажилласан юм.
Ялсан баг шагналын 5.000.000 төгрөг болон бөхчүүд давааны мөнгөө тус тус гардлаа.
Ийнхүү Монголын Үндэсний Бөхийн Холбооны “PEPSI-АЛТАН ЦОМ”-ын төлөөх хагас шигшээ барилдаанууд түр завсарлаж, 2024 оны 02-р сард гуравдугаар тойргийн барилдаануудаар үргэлжилнэ.
Ирэх амралтын өдөр буюу 12 дугаар сарын 16-ны Бямба гарагийн 13:00 цагаас улсын арслан “Босоо” хэмээх Сосорын Шагдарын нэрэмжит Завхан аймгийн Баянхайрхан сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаан Монгол Бөхийн Өргөөнд болно. Барилдах бөхчүүдийг 12 дугаар сарын 14-15-ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд цахимаар бүртгэнэ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ үндэсний-бөx

“Жанрайсаг бурханы хишиг” барилдаанд улсын аварга О.Хангай түрүүллээ DNN.mn

Ардчилсан хүчний холбооноос зохион байгуулсан Олон Улсын хүний эрхийн өдөр, Жанрайсаг бурхны хишиг Улс, аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, Ховд аймгийн Буянт сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол” Сан, “Эм Жи Ө” транс ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга Оргихын Хангай түрүүлж, Архангай аймгийн Хайрхан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Вайт лайк” ХХК, “Молор трейд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага Оюунбаатарын Мөнх-Эрдэнэ үзүүрлэв.

Дөрөвт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Нью Майнд” групп, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Д.Амарсайхан, Ховд аймгийн Мөст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Бүрдэн говь” ХХК, “Ховд” дэвжээний бөх, аймгийн арслан Ц.Адъяа нар шалгарлаа.
Наймд улсын харцага С.Сүхбат, аймгийн хурц арслан Х.Энхчулуун, аймгийн арслан Ч.Алтангэрэл, Н.Амгаланбаатар нар үлдэв.
Өнөөдөр Алтан цомын төлөөх хагас шигшээ барилдаанууд үргэлжилж, орой 19:45 цагаас Ховд-Төв аймгууд барилдана.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ үндэсний-бөx

МҮБХ: Б.Серикийг нэг жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглов DNN.mn

МҮБХ-ны ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал боллоо. Тус хурлаар МҮБХ-ны “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1, 4.17 дахь хэсгүүд, “Ёс зүйн дүрэм”-ийн 6.1, 7.1, 7.5 дахь хэсгүүдийг тус тус үндэслэн:

А. Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Улсын заан цолтой Бердимуратын Серик нь 2023 оны 12 сарын 7-ны өдөр зохион байгуулагдсан “Ургацын Баяр – 2023” барилдаанд барилдахдаа өрсөлдөгч бөх А.Тодмагнайд гаргасан үйлдэл, мөн энэ үйлдлээс өмнө болон дараа нь гаргасан удаа дараагийн зохисгүй зан авир, үйлдлүүдийг тэмдэглэн, тогтоосон нь:
1.Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат Улсын заан цолтой Бердимуратын Серикийг “МҮБХ-ны Ёс зүйн дүрэм”-ийн:
-3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,
-3.4.3 дахь хэсэг буюу Олон нийт, бөх сонирхогчид, хүүхэд залуучуудад Монгол Үндэсний бөхөөр дамжуулан ёс суртахууны зөв төлөвшил, хүмүүжлийн үлгэр дууриал үзүүлэх,
-3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх;
заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.
2.Зөрчил гаргагч Б.Серикийг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.3.1-т заасны дагуу энэхүү тогтоол гарсан өдрөөс хойш 1 жилийн хугацаанд бүх шатны барилдаанд барилдахыг хориглов.
3.Энэхүү тогтоолын хэрэгжилтийг хангаж, зохих арга хэмжээ авахыг МҮБХ-ны Ажлын албанд даалгав.
Categories
мэдээ үндэсний-бөx

“Увс нуур” цомын барилдаан болж байна DNN.mn

Увс аймгаас төрсөн Үндэсний бөхийн аваргуудын нэрэмжит “Увс нуур” цомын барилдаан  /2023.12.08/ Улаангом хотын бөхийн өргөөнд болж байна. Тус барилдааныг “Увс нуур” галын 25 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байна.