Categories
бөхийн-удам-судар нийгэм цаг-үе

“Элсэлтийн шалгалт”-ын суудлын хуваарь гарлаа DNN.mn

2024 оны өвлийн “Элсэлтийн шалгалт”-ын суудлын хуваарь гарлаа.

Шалгуулагчид eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан нэвтэрч хэвлэж аваарай гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. 

Categories
бөхийн-удам-судар нийгэм цаг-үе

Улс тунхагласны баяраар зарим хилийн боомтууд амарна DNN.mn

Маргааш буюу арваннэгдүгээр сарын 26-ны мягмар гаригт Улс тунхагласны баяр тохиож буй.

Энэ өдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал, Алтанбулаг, Сүхбаатар, Эрээнцавын боомтууд, Булган, Замын-Үүдийн төмөр замын боомт цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин Цагааннуур, Ханх, Ульхан, Арцсуурь, Боршоо, Тэс, Хавирга, Hанги, Гашуунсухайт, Шивээхүрэн, Бургастай, Бичигт, Сүмбэр, Баянхошуу зэрэг боомт амарна.

Categories
бөхийн-удам-судар нийгэм цаг-үе

Зулын 25-ны их дүйчэн өдөр DNN.mn

Зулын 25-ны их дүйчэн өдөр өнөөдөр тохиож байна.

Жил бүрийн өвлийн тэргүүн сарын 25 ны энэ өдөр Богд Зонхова муу сэтгэлийг ялан дийлж улмаар нууц тарнийн онцгой эрдмийг олж нийтийн үзэгдэл нирваан дүр үзүүлсэн юм.

 

Categories
бөхийн-удам-судар нийгэм цаг-үе

Мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна DNN.mn

Гол, нуурын мөсний зузаан харилцан адилгүй байгаа тул мөсөн дээгүүр зорчихгүй байж, мөс цөмрөх эрсдэлээс өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалахыг анхааруулж байна

Categories
бөхийн-удам-судар нийгэм цаг-үе

Нийтийн тээврийн 1122 автобус иргэдэд үйлчилж байна DNN.mn

2024 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдрийн 09:00 цагийн байдлаар нийтийн тээврийн 1122 автобус иргэдэд үйлчилж байна.

Categories
бөхийн-удам-судар нийгэм цаг-үе

ХӨСҮТ-д хоногт 80-90 хүүхэд томуу, томуу төст өвчний тусламж үйлчилгээ авч байна DNN.mn

Өнөөдөр томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс мэдээлэл өгөв.

ХӨСҮТ “Өнгөрсөн долоо хоногийн хэмжээнд томуугийн хүлээн авах яаралтай тусламжийн тасагт томуу өвчний улмаас 254 хүн үйлчлүүлж, томуугийн эмчилгээ тусламж авсан. Үүнээс нийт эмчилгээ үйлчилгээ авсан хүмүүсийн 50 хувь нь 2 хүртлэх насны хүүхэд эзэлж байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ-д нийт 442 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаагаас 196 нь томуу, томуу төст өвчний улмаас хандаж үйлчилгээ авсан байна. Хоногт 80-90 хүүхдэд томуу, томуу төст өвчний тусламж үйлчилгээ үзүүлж, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай тохиолдлыг тасагт шилжүүлж байна” гэлээ

Categories
бөхийн-удам-судар нийгэм цаг-үе

Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа DNN.mn

Баянзүрх дүүргийн 21, 27 дугаар хороо, Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд өнгөрсөн зун эвдэрсэн 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийн засвар, нөхөн сэргээлтийн ажил дууссан. Үерийн хамгаалалтын далангийн бетон цутгалтын ажлыг ирэх оны хавар эхлүүлнэ. Энэ талаар ГУББГ-ын Ерөнхий инженер С.Батсайханаас тодрууллаа.

Тэрбээр “Ганц худгийн ам орчимд нийт 80 мянган метр куб газар шорооны ажлыг арваннэгдүгээр сард багтаан хийж дуусгана. Үргэлжлүүлэн гурван шаталсан ус хуримтлуулах сан, 150 метр үерийн хамгаалалтын даланг хавтанжуулах, боомтын барилгыг сэргээн засварлах ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Энэ хүрээнд эхний ээлжид өнгөрсөн зуны борооноор эвдэрсэн 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн сэргээн засварлаж дууссан. Мөн 11 тусгай зориулалтын машин механизм, 20 гаруй инженер, техникийн ажилчдын бүрэлдэхүүнтэйгээр ус хуримтлуулах сангийн байршлын талбайг гаргаж авах газар шорооны ажлыг арваннэгдүгээр сард багтаан хийхээр эрчимтэй ажиллаж байна. Инженерийн хийцлэлтэй барилгуудыг барих ажлыг ирэх оны хавар эхлүүлнэ” гэв.

Ташрамд, Улаанбаатар хотод орсон усархаг борооны улмаас 2023 оны зун Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд үер бууж, дөрвөн хүний амь эрсдэж, айл өрхүүдийн хашаа, байшин, автомашин үерт автаж их хэмжээний хохирол учруулж байсан. Мөн 2018, 2021, 2022 онд ч Дарь-Эхийн үерийн улмаас хохирол үүсэж, Ганц худгийн урссан замыг дахин барьсан ч тохиолдол байдаг. Тиймээс ГУББГ-аас тухайн хэсгийн үерийн байгууламжийг сэргээн засварлах, дээд хэсэгт шаталсан байдлаар гурван ус хуримтлуулах сан үүсгэхээр зураг төслийг боловсруулсан юм.

Categories
америкийн-монголчууд амьдралын-өнгө ардын-цолтон арслан булангууд видео-мэдээ жинлүүр загас зурхай ихэр матар мэдээ мэлхий нийтлэл нийтлэл нийтлэлийн-баннер нум нэг-ангийнхан онцлох-нийтлэлийн-баннер охин өд-бэх сав-шимийн-ертөнц спорт сурталчилгаа танайд-өнжье удам-судар үхэр хилэнц хонь хумх энгийн-нийтлэлийн-баннер эх-орон-сумаас-эхэлнэ

Монголын шигшээ баг ням гаригт БНХАУ-ын шигшээтэй тоглоно DNN.mn

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ баг “FIBA Asia Cup 2025 Qualifiers” тэмцээний хэсгийн тоглолтоо өчигдөр арваннэгдүгээр сарын 21-нд Японы шигшээ багийн эсрэг хийж, 75:93 харьцаатай ялагдал хүлээсэн. Тэгвэл тэдний дараагийн тоглолт Улаанбаатар хотод “UG Arena”-д болно. Тэд энэ сарын 24-нд буюу ням гарагт БНХАУ-ын шигшээ багтай тоглох юм.

Categories
америкийн-монголчууд амьдралын-өнгө ардын-цолтон арслан арын-нүүр баннер булангууд видео-мэдээ жинлүүр загас зурхай их-уншсан ихэр матар мэдээ мэлхий нийтлэл нийтлэл нум нүүр-хуудасны-баннер-1 онцлох-нийтлэл охин өд-бэх сав-шимийн-ертөнц танайд-өнжье томилолт туслах-ангилал удам-судар улс-төр үхэр хилэнц хонь хумх эрэн-сурвалжлах эх-орон-сумаас-эхэлнэ ярилцлага

ХЗБХ: Монгол Улсын 2025 оны төсөв, холбогдох хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжив DNN.mn

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2024.11.22) хуралдаан 13 цаг 17 минутад гишүүдийн 59.1 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэв.

Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг эхлээд хэлэлцсэн бөгөөд энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатар танилцууллаа.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьсан гэв.

Гадаад зах зээлийн төлөв байдал, түүхий эдийн үнийн хэлбэлзлийг харгалзан, гадаад валютын улсын нөөц, төсвийн хуримтлалыг нэмэгдүүлэх, өрийг бууруулах зэрэг суурь зарчмуудыг анхаарч мөчлөг сөрсөн төсвийн бодлого хэрэгжүүлж алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй гэжээ. Олон улсын геополитик, гео-стратегийн нөхцөл байдлаас шалтгаалж, гадаад эдийн засгийн төлөв байдал урьдчилан таамаглах боломжгүйгээр хувьсан өөрчлөгдөж, түүхий эдийн дэлхийн зах зээлийн үнэ ханш өндөр хэлбэлзэлтэй байгааг дурдсан. Энэхүү эгзэгтэй цаг үед мөчлөг сөрсөн эдийн засгийн бодлого хэрэгжүүлж, үр ашигтай, хэмнэлттэй, алдагдалгүй, хөгжилд хөтөлсөн төсөв төлөвлөж, батлах нь нийт иргэн, улсын ашиг сонирхолд бүрэн нийцнэ хэмээн тэрбээр танилцуулав. Энэ нь эдийн засгийн болзошгүй хүндрэл, бэрхшээлийг хохирол багатай даван туулах нөөц боломж, хуримтлалыг нэмэгдүүлэх, үнэ, ханшийн өсөлтийг хязгаарлах, эдийн засгийн тогтвортой байдал, ард иргэд, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн хэвийн үйл ажиллагааг хангах баталгаа болно гэж үзсэн гэлээ.

Эдийн засгийн тогтвортой байдал, өсөлтийг хангах нь хөгжлийн бодлого, тэргүүлэх зорилт, төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж, улсын аюулгүй байдал, тогтвортой хөгжил, ард иргэдийн амьдралын чанарыг сайжруулах үндэс суурь болохыг ямагт санах учиртай хэмээгээд “Монгол Улсын Их Хурал 2025 оны улсын төсвийг хэлэлцэн батлахдаа Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6 4.1-д заасан “төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, мөн хуулийн 6.5.1-д заасан “төсөв хэлэлцэх, батлах үйл ажиллагааг нийтэд нээлттэй байлгаж, төсвийн төлөвлөгөө, гүйцэтгэл, тайлагналын талаар тогтоосон хугацаанд нийтэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэх”, мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-д заасан “төсвийн бодлого, стратегийн зорилт нь макро эдийн засгийн болон татварын тогтвортой орчныг бүрдүүлэх, инфляцийг хязгаарлахад чиглэсэн байх”, 5.1.6-д заасан “төсвийн хөрөнгийн хуваарилалт, байршуулалт, хэрэглээ нь эдийн засгийн үр ашигтай, нийгмийн ач холбогдолтой байх” гэсэн заалтуудыг бүрэн хангаагүй бөгөөд энэ байдал нь хууль дээдлэх Үндсэн хуулийн зарчимд нийцэхгүй байна” гэжээ. Үүний зэрэгцээ Улсын Их Хурлаар саяхан баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан “Төсвийн урсгал зардлын тэлэлтийг хязгаарлаж, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн тусгай шаардлагыг хангана” гэсэн зорилтоо бодитой хэрэгжүүлж ажиллахыг Ерөнхийлөгч сануулжээ.

Мөн ард иргэд, баялаг бүтээгч, татвар төлөгчид болон мэргэжлийн байгууллагуудын зүгээс төсвийн сахилга батыг чангатгах, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчимд нийцүүлэн төсвийн зардлыг бууруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, улс төрийн нам, эвслүүд сонгуулийн амлалтаа биелүүлэх зэрэг санал, шүүмжийг илэрхийлж байгаа нь зүй ёсны шаардлага хэмээн үзсэн байна.

Түүнчлэн Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль тогтоомжууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэсэн заалтыг зөрчих нөхцөлийг бий болгосон байна. Улсын Их Хурал 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай 41 дүгээр тогтоолыг баталсан. Энэхүү тогтоолоор Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль нь Төсвийн болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан зарчмуудыг бүрэн хангаагүй, төрийн мөнгөний бодлоготой нийцээгүй, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж чадаагүй болохоо хүлээн зөвшөөрч, батлагдсан төсвийг тодотгож, дахин засаж сайжруулах шаардлагатай гэсэн агуулгыг илэрхийлсэн байна. Мөн Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Засгийн газар дараах тохиолдолд тухайн жилийн төсвийн тодотголын төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан.

Гэтэл Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль хүчин төгөлдөр болж, дагаж мөрдөж эхлээгүй, Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д заасан тохиолдол үүсээгүй байхад Улсын Их Хурал төсөвт тодотгол хийхээр тогтоол баталж, чиглэл болгож байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “. . . хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” хэмээх заалтыг зөрчих нөхцөлийг бүрдүүлсэн гэдгийг Г.Занданшатар танилцууллаа.

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Дав.Цогтбаатар хоригт дурдсан “мөчлөг сөрсөн төсвийн бодлого” хэмээх агуулгын талаар тодруулж хариулт авсан бол Ц.Сандаг-Очир гишүүн Ерөнхийлөгч хориг тавьсан шалтгаан нь төсвийн алдагдлыг бууруулах уу, эсхүл алдагдалгүй байх уу гэдгийг лавлав. Ерөнхийлөгч Монгол Улсын 2025 оны төсвийг алдагдалгүй төсөв батлах нь зүйтэй хэмээн үзсэн болохыг Г.Занданшатар дарга тодотгоод, холбогдох тайлбарыг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, Б.Заяабал, Д.Ганбат нар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн бол П.Сайнзориг гишүүн улсын төсвийг дагаад засаг, захиргааны нэгжүүд дагалдан төсвөө батлахаар хүлээж байгааг дурдав. Улсын төсөвтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавьж байгаа нь анхны тохиолдол биш гэдгийг тэрбээр дурдаад Монгол Улсын 2025 оны төсвийн тухай болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг хангалтгүй ажилласан хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Дараа нь хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Дараа нь Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв. Төслийн талаар Байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулж, гишүүд холбогдуулан асуулт асууж, үг хэлэх шаардлагагүй хэмээн үзсэн юм. Иймд санал хураалт явуулахад гишүүдийн олонх дэмжин баталлаа. Ингэснээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголын товыг өөрчилж, 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлийн газраас мэдээлэв.

Categories
бөхийн-удам-судар нийгэм цаг-үе

Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байхыг анхааруулж байна DNN.mn

2024 оны 11 дүгээр сарын 22-ноос 12 дугаар сарын 01-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, салхи шуургатай байна.

Хур тунадас: Арваннэгдүгээр сарын 22-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 23-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 24-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 26-нд Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар, 27-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд нутгийн зарим газраар, 29-нд Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Арваннэгдүгээр сарын 22-нд Алтайн уулархаг нутгаар, 23-нд нутгийн баруун хагаст, 24-нд нутгийн зүүн хагаст, 25-нд нутгийн зарим газраар, 26-28-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.

Агаарын температур: Арваннэгдүгээр сарын 23-наас ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 17-22 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 26-31 хэм, өдөртөө 13-18 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 9-14 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.


Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: Арваннэгдүгээр сарын 23-24-нд цас, 26-нд ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 24-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Арваннэгдүгээр сарын 23-наас хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-25 хэм, бусад хэсгээр 16-21 хэм, өдөртөө бүх хэсгээр 9-14 хэм хүйтэн байна.