БНАСАУ нь жилд нэг удаа цөмийн болон пуужингийн туршилт хийж байх гэнэ. Хү¬нийг үй олноор нь устгах зэвс¬гийг дэлгэрүүлэхгүй байх асуудлаарх НҮБ-ын Аюулгүйн Зөв¬лөлийн хурал дээр БНАСАУ-ын байнгын төлөөлөгч Ри Дон Иль ийнхүү мэдэгдлээ. Тэрээр уг асуудалтай холбогдуулан мэдэгдэл хийхдээ улс орныхоо аюулгүй байдлыг хангах зорилгоор ийм алхам хийж байгаа хэмээн тайлбарлажээ. Хойд Солонгос нь Иракийн дайнаас хойш цөмийн хөтөлбө¬рөө хэрэгжүүлэхээр улам эрчимтэй ажиллах болсон. НҮБ-ын Аюулгүй Зөвлөлөөс тус улсын эсрэг нэг бус удаа хориг тавьсан боловч дорвитой үр дүнд хүрээгүй юм.
Category: гадаад
Маргааш ОХУ-д Ялалтын баярыг тэмдэглэн өнгөрүүлнэ. Оросын эрх баригчид энэ өдөр Крымд Ялалтын парадыг хийхээр төлөвлөсөн гэдгээ мэдэгдсэн юм. Үүнийг ХБНГУ-ын канцлер А.Меркель шүүмжилж “Миний бодлоор зөрчилдөөн, хямралтай байгаа энэ үед ийм өдрийг ашиглан парад зохион байгуулах нь гутамшигт явдал” гэж мэдэгджээ.
Германы Засгийн газрын тэргүүн цааш нь хэлэхдээ “Ялалтын баяр оросуудын хувьд чухал өдөр. Харин Украин хямралд автаад байгаа үед Крымд ийм арга хэмжээ зохион байгуулах нь тохиромжгүй юм. Түүх бидэнд сургамж хайрласан гэдгийг харуулахын тулд би хэдэн жилийн өмнө тавдугаар сарын 9-ний өдөр Москвад очсон. Харин хямрал ид болж байгаа газар цэргийн парад хийх нь үнэхээр гунигтай явдал” гэжээ. ХБНГУ-ын канцлер хэвлэл бага хурлын үеэр ийнхүү мэдэгдсэн нь учиртай юм. Германы хэвлэлд саяхан В.Путин Севастополь хотод айлчилж магадгүй байгаа тухай бичсэн. Хэрвээ айлчлах юм бол тус хотод цэргийн парад болж, энэ нь Орост В.Путины нэр хүнд өсөх хэдий ч олон улсын байгууллагын дургүйцлийг төрүүлэх гэнэ.
Уржигдар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгу мэдэгдэл хийхдээ “Энэ жил Крым, Севастополийг фашистын Германы эзлэн түрэмгийлэгчдээс чөлөөлөгдсөний 70 жилийн ойг тэмдэглэнэ гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Үүнтэй холбогдуулан Батлан хамгаалах яам нэлээд өргөн хүрээг хамарсан баярын хөтөлбөр боловруулсан бөгөөд Севастополь, Керчи хотуудад цэргийн парад болно” гэжээ.
Тайландын Үндсэн хуулийн цэцээс тус улсын Ерөнхий сайд Йинглак Чинаватыг албан тушаалаас нь огцруулах шийдвэр гаргалаа. Түүнээс гадна түүний тэргүүлж буй Засгийн газарт ажиллаж байгаа сайд нар ч ажлаа өгөх ёстой хэмээн үзсэн байна. Тайландын парламентын гишүүд Ерөнхий сайдыг тус улсын Аюулгүйн Зөвлөлийн дарга Тхавин Плиенсийг хууль бусаар огцруулсан хэмээн буруутгаж Үндсэн хуулийн цэцэд хандсан юм. Ийнхүү Тайландын түүхэнд гурав дахь удаагаа Үндсэн хуулийн цэц нь Ерөнхий сайдыг огцруулах шийдвэр гаргалаа.
Ю.ДЭЛГЭР
АНУ-ын нийслэл Вашингтон хотын Цагаан ордонд нэгэн ер бусын явдал болсон байна. Ерөнхийлөгчийн охид Саша, Малия нарын сууж явсан цувааг “Honda Civic” маркийн машин даган Цагаан ордон руу нэвтрэхийг завдсан хэрэг гарчээ. Хамгаалалтын албаныхан гадны машин цувааг дагаж явааг тэр дор нь анзаарч Ерөнхийлөгчийн ордны үүдэнд ирэхэд нь зогсоосон байна. Хэргийн учрыг олохын тулд Цагаан Ордон руу нэвтэрдэг бүх хаалгыг түр хааж нэг ч хүн оруулж гаргаагүй гэнэ. Энэ хэргийг Холбооны татварын албаны ажилтан, 55 настай Мэтью Иван Голдштейн гэгч үйлджээ. Түүнийг бусдын газар нутаг дээр хууль бусаар нэвтэрсэн хэргээр буруутгаж шалгахаар цагдаагийн хэлтэс дээр аваачжээ. Холбооны татварын албаны ажилтан яагаад ингэх болсон нь одоогоор тогтоогдоогүй байна.
Уржигдраас өчигдөрт шилжих шөнө Украины цэргүүд Донецк мужийн Славянск хотод дахин тусгай ажиллагаа явууллаа. Энэ үеэр хотын захад хоёр удаа хүчтэй дэлбэрэлт болсон тухай оршин суугчид мэдээлэв. Бүх л шөнийн туршид бүх дүүрэгт буудалцаан болж оршин суугчид гадаа гарахаас айж ажил дээрээ хоносон байна. Украины цэргүүд хотын телевиз зэрэг стратегийн чухал ач холбогдолтой хэд хэдэн газруудыг эзлэн авахаар тэмцэж Оросын талыг дэмжигчид эсэргүүцэл үзүүлсээр байна.
Мөн Донецк мужийн Мариуполь хотод ч тусгай ажиллагааг зохион байгуулжээ. Уржигдар өглөө хар хувцастай хүмүүс хотын зөвлөлтийн байрыг эзлэн авч дотор нь байсан Оросын талыг дэмжигчдийг гаргаж төв талбай дээр байсан майхан зэргийг бульдозер машинаар зайлуулжээ. Энэ үеэр Орон нутгийн хүчний байгууллага Оросын талыг дэмжигч 11 хүнийг баривчилсан байна. Ийнхүү Украины эрх баригчид зүүн нутгийг мэдэлдээ авахаар нэлээд хэдэн хоногийн туршид цэргийн ажиллагаа явуулж байна. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл дорвитой үр дүнд хүрсэнгүй.
Ойрхи Дорнодын орнуудад MERS-CoV буюу тэмээний ханиад хэмээх аюултай өвчин газар аваад байгаа билээ. Анагаах ухааны түүхэнд урьд өмнө ийм өвчин гарч байгаагүй бөгөөд маш аюултай хэмээн ДЭМБ-аас анхааруулж буй. Гэтэл Индонезийн Хойд Суматра мужид тэмээний ханиад өвчний халдвар авсан байж болзошгүй нэг хүн нас барсан тухай мэдээллээ. Тэрээр саяхан Саудын Аравид очиж мөргөл үйлдээд ирсэн бөгөөд хэдэн хоногийн туршид халуурч, хоолой нь боож амьсгалж чадахгүй гэхчлэн тэмээний ханиад өвчний бүх л шинж тэмдэг илэрсэн аж. Түүнд нарийн шинжилгээ хийх гэсэн боловч гэр бүлийнхэн нь зөвшөөрөөгүй гэнэ. Тус эмнэлгийн эрчимт эмчилгээний тасагт мөн Саудын Арави яваад ирсэн 50 настай эмэгтэй эмчлүүлж байгаа. Түүнийг мөн тэмээний ханиадны халдвар авсан байж магадгүй хэмээн сэжиглэж байгаа юм.
1998 онд Цагаан ордонд дадлага хийж байхдаа Ерөнхийлөгч Билл Клинтонтой учир ургуулж дуулиан тарьж байсан Моника Левински хэмээх бүсгүй олон жилийн дараа ам нээлээ. Өдгөө 40 настай тэрээр Америкийн “Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тухайн үеийн дуулиант амьдралынхаа талаар дурсжээ. М.Левински “Энэ харьцаа амьдралд маань сайн зүйл авчраагүй. Ерөнхийлөгч асан Билл Клинтонтой нэр холбогдсондоо харамсч явдаг. Бид хоёрын хувьд харилцан тохиролцсоны үндэс дээр дотнын харилцаанд орсон. Учир нь аль аль нь үүнийг хүсэж байсан. Гэхдээ Б.Клинтон бид хоёрын хооронд болсон явдалд би одоо ч харамсаж явдаг” гэжээ. Уг явдлаас хойш өнөөдрийг хүртэл түүнийг гутаан доромжилж ирсэн гэнэ. Билл Клинтон өөрийгөө хамгаалахын тулд хүнлэг бус загнасан гэдгийг ч хэлжээ. Учир нь экс төрийн тэргүүний удирдлага дор ажиллаж байсан хэвлэл мэдээллийнхэн, шүүх прокурорын газраас бүх бурууг өөрт нь тохсон агаад амьдралд нь хар толбо үлдээсэн байна. М.Левински энэ явдлаас болж олон жил ажилгүй байснаас гадна гадаа гудамжинд явж байхад нь хүмүүс өөрийг нь таньж, гар хуруугаараа чичилдэг байжээ. Мөн шар хэвлэлийнхэн түүний талаар байнга бичдэг зэрэг нь өөрийнх нь амьдралд сөргөөр нөлөөлсөн гэв. Моника Левински “Vanity Fair”-т өгсөн ярилцлагадаа олон жилийн дараа Б.Клинтонтой холбогдсон явдлын талаар ярих болсноо “Над шиг ийм байдалд орж, доромжлуулсан олон хүнд энэ нь тус болж магадгүй” хэмээн тайлбарлажээ. Мөн зарим сонин энэ талаар мэдээлэл өгснийх нь төлөө 10 сая ам.доллар амлаж байсан ч татгалзаж байснаа өгүүлжээ. Мөн тэрээр Ерөнхийлөгч асантай учир ургуулсан нь олон нийтэд ил болсны дараа нэг бус удаа амиа хорлохыг завдаж байсан гэнэ.
ОХУ-ын Ерөнхийлөгч ээлжит содон
алхмаа хийж, олон нийтийн анхаарлыг татлаа. Шийтгэл нь хатуу ч гэлээ энэхүү
алхам нь цаг үеэ олсон, ашиг тустай хууль гэж зарим хэвлэл магтан сайшааж буй
юм. Владимир Путин өчигдөр хэвлэлийнхэн, зохиолчид, уран бүтээлчдийг харааж
ерөөхийг хориглож, хараалын нэг л үг хэрэглэсэн тохиолдолд өндөр хэмжээний
мөнгөн торгууль ногдуулах хараалын эсрэг шинэ хуульд гарын үсэг зуржээ. Уг
хуульд зааснаар зөрчил гаргасан аж ахуйн нэг, албан байгууллагыг 1400
ам.доллар, харин хувь хүнийг 70 ам.доллараар торгох байна.
Хэрэв давтан зөрчил гаргавал ААН болон албан байгууллагуудын үйл ажиллагааг
гурван сараар хаах, харин иргэнийг ижил хугацаанд торны цаана суух шийтгэл
онооно гэж СиЭнЭн мэдээлэв. Мөн кино, хөгжим, олон нийтийн уран бүтээлчид ч гэсэн
эл хуульд хамрагдах бөгөөд аливаа уран бүтээлд нь хараалын үг агуулсан бол
заавал анхааруулга байх ёстойг хуульчлан заасан байна. Кремлийн зүгээс шинэ
хуулийг илүү сайн боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд тун удахгүй хэлний
соёлыг хөгжүүлэх хамгаалах зорилгын төлөөх уг хуульд олон нийтийн газар болон
бусдад хэлж үл болох хараалыг үгсийг тодорхойлох аж.
Өмнөд Солонгосын
усан онгоцны осол ачааны даац хэтрүүлсэнтэй холбоотой гэж хэргийг мөрдөн шалгаж
байгаа цагдаа, прокурорын хамтарсан баг мэдэгдлээ. 300 орчим хүний амь насыг хохироосон “Sewol” хөлгийг эзэмшигч “Cheonghaejin Marine” компанийн
дөрвөн ажилтанд ял оноохоор шийдвэрлэсэн байна. Хөлөгт стандартад зааснаас хоёр
дахин их ачаа тээвэрлэж явжээ. Түүнчлэн зөөвөрлөсөн ачаагаа сайтар бэхлээгүй нь
усан онгоц хөмрөгдөхөд нөлөөлсөн хэмээн ахлах прокурор Ян Жүн Жин мэдэгдсэн
байна. “Бэхэлгээний хэрэгсэлд ачааг хөдөлгөөнгүй тогтоох ёстой. Энэ хэрэгслийг
яаж зөв ашиглахыг хөлгийн багийнхан мэддэггүй байсан” хэмээн Ян прокурор нэмж
хэлэв. Мөрдөгчид хүнд ачаа хөлөгт ачаалал үүсгэж, тэнцвэрээ алдахад нөлөөлсөн
учир осолдсон гэсэн дүгнэл гаргаад байна. “Cheonghaejin Marine” компани өмнө нь
хэд хэдэн удаа даац хэтрүүлж байсан аж.
Умард Солонгосын удирдагч Ким Чен Уны дотны нөхөр гэгддэг
Америкийн нэрт сагсан бөмбөгч Деннис Родман “DuJour” сэтгүүлд
ярилцлага өгчээ. Тэрбээр
ярилцлагадаа Ким Чен Ун хүргэн ах Чан Сун Тэкийг
цаазлаагүй гэсэн нь олныг
шуугиулаад байна. “Би Чан Сун Тэкийг нүдээр харсан. Тэр миний хажууд зогсч
байсан” гэжээ. Умард Солонгосын удирдагч Ким Чен Ун энэ оны нэгдүгээр
сард өөрийн авга эгчийн нөхөр Чан Сун Тэкийг хэрцгийгээр цаазалсан мэдээ олон
улсын хэвлэл мэдээллээр хэсэгтээ шуугиулсан билээ. Умардын Засгийн газрын мэдээллийн агентлаг ч эл мэдээллийг албан ёсоор зарласан.
Мөн түүнийг Засгийн газрын ордноос баривчлаад явж буй зургийг ч нийтэлж байсан.
Ким Чен Ун хүргэн ахаа 100 гаруй өлсгөлөн нохдод бариулсан гэдэг. Харин энэ
бүгдийг сагсан бөмбөгчин Д.Родман няцаажээ. Мөн үүний зэрэгцээ тэрээр Пхеньянд хамт очсон “NBA”-ийн тоглогчид тус бүр
30,000-35,000 ам.долларыг Хойд Солонгост төлсөн гэдгийг ч мэдээлжээ.
Э.Номин