Өнгөрөгч баасан гарагт буюу 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр арилжаалагдсан нүүрсний хэмжээ 10 сая тонн давлаа гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Биржээр арилжаалсан нүүрсний 7.6 сая тонныг “Эрдэнэс Тавантолгой” ХК арилжаалав.
Өнгөрөгч баасан гарагт буюу 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр арилжаалагдсан нүүрсний хэмжээ 10 сая тонн давлаа гэж Монголын хөрөнгийн биржээс мэдээллээ.
Биржээр арилжаалсан нүүрсний 7.6 сая тонныг “Эрдэнэс Тавантолгой” ХК арилжаалав.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 10 дугаар сард нийт 428 иргэн хандсанаас 115 утсанд 385, чатботод 18, и-баримт аппликейшнд 9, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 16 гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс 374 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 25 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 1 иргэний гомдлыг өргөдлөөр оруулан, 2 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, 26 иргэний 22.908.300 төгрөгийн мөнгөн хохирол барагдууллаа.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын “Хэрэглэгчийн мэдээллийн 115 төв”-д өнгөрөгч 10 дугаар сард нийт 428 иргэн хандсанаас 115 утсанд 385, чатботод 18, и-баримт аппликейшнд 9, Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах “11-11” төвөөс 16 гомдол мэдээлэл ирсэн байна. Үүнээс 374 иргэнд зөвлөгөө мэдээлэл өгч, 25 иргэний гомдол, мэдээлэл судлагдаж хариу өгөхөөр хүлээгдэж, 1 иргэний гомдлыг өргөдлөөр оруулан, 2 иргэний гомдлыг санал, хүсэлтээр хүлээн авч, 26 иргэний 22.908.300 төгрөгийн мөнгөн хохирол барагдууллаа.
Эрчим хүчний системийн 2023 оны 10 дугаар сарын 30-наас 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 7 хоногийн оргил ачааллаас харвал хамгийн их оргил ачаалал 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 21:00 цагт 1295 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 88 МВт-аар өссөн байна.
Хэрэглэгч та гэр ахуйн болон оффисын цахилгаан хэрэгсэл шинээр худалдан авахдаа эрчим хүчний үр ашигтай А, А+, А++ тэмдэглэгээ бүхий тоног төхөөрөмж, хэрэгсэл сонгосноор цахилгааны зардлаа 15-30 хувь хэмнэх боломжтой.
Эрчим хүчний үр ашигтай бүтээгдэхүүн сонгож эрчим хүчээ хэмнэхийг Эрчим хүчний зохицуулах хорооноос уриаллаа.
Монголбанк 2023 оны эхний 10 сард алт, мөнгө худалдан авахад 2.189 их наяд төгрөг төлснөөс есдүгээр сард хамгийн өндөр дүнтэй худалдан авалт хийжээ. Эхний 10 сарын байдлаар 14.2 тонн үнэт металл худалдан авчээ. Үүнээс 10.4 тонныг аж ахуйн нэгжүүд, 3.78 тонныг иргэд тушаасан байна.
Зөвхөн аравдугаар сард худалдан авсан үнэт металлын хэмжээ 0.86 тонн байсан бөгөөд үүнийг оруулан тооцсоноор оны эхнээс 14.2 тонн үнэт металл худалдан авчээ. Нийт худалдан авалтын 2.57 тонныг Баянхонгор болон Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтсийн тушаалт бүрдүүлэв.
Тайлант хугацаанд худалдан авсан үнэт металлыг сүүлийн дөрвөн жилийн мөн үетэй харьцуулахад хамгийн бага хэмжээнд тооцогдож байна. Оны эцэс гэхэд Төв банк 20-22 орчим тонн, 2024 онд ойролцоо хэмжээний үнэт металл худалдан авах төсөөлөлтэй байгаагаа мэдээлж байв.
Аравдугаар сард олон улсын зах зээлийн ханшаар тооцсон алт худалдан авах дундаж ханш 211511 төгрөг байсан байна. Өнгөрсөн сард олон улсын зах зээлд алтны спот ханш ес орчим хувиар өссөн бол мөнгөний ханш 8.24 хувиар өсжээ. Дэлхийн алтны зөвлөлөөс гаргасан төсөөллөөс харахад Төв банкуудын 24 хувь нь энэ онд алтны нөөцөө дунджаар 10 хувиар нэмэгдүүлэх стратегитай байна. Энэхүү төсөөлөл нь 2019 он буюу цар тахлын үеийн өмнөх түвшнээс гурав дахин илүү байх зорилт юм.
Аравдугаар сарын 20-26-ны өдрүүдэд нүүрс экспортын 13.236 автомашин, 499 чингэлэг тээвэр, 1.201 AGV тээвэр хийгдсэн байна. Тайлант хугацаанд 1.675.5 мян.тн нүүрс, оны эхнээс нийт 53.037.0 мян.тн нүүрс экспортолсноор нүүрс экспортын төлөвлөгөө давж биеллээ.
Мөн цайр, хайлуур жоншны экспорт төлөвлөгөөт дүнг давсан байна. Харин 248 автомашин, 158 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Оны эхнээс нийт 1.246.3 мян.тн зэсийн баяжмал экспортод гарчээ.Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 99 автомашин, 1.616 чингэлэг тээвэр хил нэвтэрсэн. Оны эхнээс нийт 4.634.0 мян.тн-ыг экспортолсон байна. Төв банк оны эхнээс аравдугаар сарын 26-ны өдрийн байдлаар 13.44 тонн алт худалдан авчээ
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт УИХ-ын чуулганы хуралдаанд Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан зам, тээврийн салбарын төсөл арга хэмжээний талаар мэдээлэл хийхдээ Монгол Улс 2023 онд Дэлхийн банкнаас гаргасан логистикийн индексээр 30 байр урагшилж 97 дугаар байрт орсон.
Цаашид илүү урагшлах, илүү дэвшихийг зорьж байна гэдгийг онцоллоо.
Манай улс Ази, Европыг холбосон транзит улс болно
Манай улс нийт 14 улстай автотээврийн хэлэлцээрийг байгуулан олон улсын тээвэрлэлт хийх суурь нөхцөлийг бүрдүүлээд байна.
2023 оны эхний найман сард 47.6 сая.тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлээ
ЗТХ-ийн сайд С.Бямбацогт “Mongolian Mining Week 2023” арга хэмжээнд танилцуулсан илтгэлдээ “2023 оны эхний найман сарын байдлаар нийт 47.6 сая.тонн уул уурхайн бүтээгдэхүүнийг Гашуунсухайт, Ханги, Шивээхүрэн, Замын-Үүд, Бичигт боомтоор тус тус тээвэрлэснийг онцлов.
2023 оны эхний 10 сард 115 сая зорчигч, 79.1 сая.тонн ачааг бүх төрлийн тээврээр тээвэрлэлээ
Монгол-Беларусийн хамтарсан ажлын хэсгийн протоколд гарын үсэг зурлаа
ЗТХЯ-ны АТБЗГ-ын дарга Э.Мөнхнасан Бүгд Найрамдах Беларусь Улсын Тээвэр, харилцаа холбооны яамны Автотээврийн болон хотын зорчигч тээврийг удирдах газрын орлогч дарга Александров Антон Александровичтай уулзаж, хоёр улсын тээвэрлэлтийг нэмэгдүүлэх, 2024 оны зөвшөөрлийн бичгийн тоог тохиролцож ажлын хэсгийн протоколд гарын үсэг зурлаа
Автотээврээр 52 сая.тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэлээ
БНХАУ-тай хиллэдэг авто замын хилийн боомтоор нийт 52 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 62 хувь өссөн үзүүлэлттэй байна. Үүнээс нүүрс 50 сая тонн, газрын тос 428 мянган.тонн, зэсийн баяжмал 535 мянган тонн, төмрийн хүдэр 142 мянган.тонн, жонш 973 тонн тээвэрлэсэн.
Эх сурвалж: ЗТХЯ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Хөгжлийн банкны нийт зээлийн багцын 55 хувь буюу нийт 67 зээлдэгчийн зээлээс 40 зээлдэгчийн 1.8 их наяд төгрөгийн зээл “чанаргүй” болсныг олон нийтэд ил болгож, цаашид хэвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болоод байсан.
Тэгвэл өнгөрсөн хугацаанд Монгол Улсын Засгийн газар, түүнийг төлөөлж хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлэгч Сангийн яамны зүгээс тус банкны үйл ажиллагааг зөвхөн чанаргүй зээлийн эргэн төлөлтийг хангуулахад бүрэн чиглүүлж, шинээр нэг ч зээл олгуулаагүй бөгөөд 2023 оны аравдугаар сарын байдлаар нийт 1.5 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний зээлийн эргэн төлөлтийг хангуулсан байна.
Хөгжлийн банк 2023 онд 500.0 сая ам.долларын бонд болон 30.0 тэрбум иений бонд буюу гадаад хоёр бондын нийт 750.0 орчим сая ам.долларын дүн бүхий гадаад өрийг төлөх хатуу сорилттой тулгараад байсан.
Засгийн газар нүүрсний хулгайтай амжилттай тэмцсэний үр дүнд нүүрсний экспорт нэмэгдэж, төлбөрийн тэнцэл 800 сая ам.долларын ашигтай гарч, Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4.0 тэрбум ам.долларт хүрсэн.
Засгийн газрын зүгээс бодлогын зөв арга хэмжээ авч хэрэгжүүлснээр 10 сарын 23-ны өдөр Хөгжлийн банк 500.0 сая ам.долларын бондын төлбөрийг өөрийн эх үүсвэрээс төлж барагдуулснаар олон улсын хөрөнгө оруулагчид болон Монгол Улсын Засгийн газрын өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлсэн талаар Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газар гадаад бондуудын эргэн төлөлтийг өрийн зохицуулалт хийх замаар өмнө нь авсан зээл, бондын өр төлбөрийг эдийн засагт дарамт учруулахгүйгээр төлөх бодлого баримталж байгаа энэ үед Хөгжлийн банк өөрийн гадаад өр төлбөрөө зээлийн эргэн төлөлтөөрөө барагдуулж байгаа нь цаашид тус банкны үйл ажиллагаа хэвийн явагдах итгэлийг дээшлүүлж байна.
Агаарын тээврээр орон нутагт зорчигчдын тоо 2023 оны эхний 9 сард 311.8 мянгад хүрчээ. Түүнийг 2022 оны мөн үетэй харьцуулахад 66.4 мянган хүн буюу 27.1 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд:
Агаарын тээврээр олон улсад зорчигчдын тоо 2023 оны эхний 9 сард 1.0 саяд хүрчээ. Түүнийг 2022 оны мөн үетэй харьцуулахад 586.1 мянган хүн буюу 2.4 дахин нэмэгдсэн байна. Энэхүү өсөлтөд:
Агаарын үндэсний тээвэрлэгчдийн орлого 2023 оны эхний 9 сард 705.9 тэрбум төгрөгт хүрчээ. Түүнийг 2022 оны мөн үетэй харьцуулахад 364.8 тэрбум төгрөг буюу 2.1 дахин өссөн байна.
Үндэсний статистикийн хороо /ҮСХ/ “Улсын хэмжээнд бүх төрлийн тээврээр 2023 оны эхний 9 сард 72.5 сая тонн ачаа тээвэрлэжээ” гэж мэдээлсэн байна.
Энэхүү тоон үзүүлэлтийг 2022 оны эхний 9 сартай харьцуулахад 32.5 сая тн буюу 81.3 өсөлттэй гарчээ. Энэхүү өсөлтөд:
Бүх төрлийн тээврийн орлого 2023 оны эхний 9 сард 4.5 их наяд төгрөгт хүрчээ. Түүнийг 2022 оны эхний 9 сартай харьцуулахад 1.9 их наяд төгрөг буюу 69.6 хувиар өссөн байна. Энэхүү өсөлтөд:
ЗАМЫН-ҮҮДЭД БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЛАБОРАТОРИ НЭЭГДЭЖ БАЙГАА
“Импортын барилгын материалын стандарт” хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн үеэр Стандарт хэмжил зүйн газрын дарга Б.Ууганбаяртай ярилцав.
-Хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжүүдийг нэгтгэж, Засгийн газарт өргөн барина гэсэн. Голцуу ямар саналууд ирж байна вэ?
-Хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжүүдийг нэгтгэж Шадар сайдад танилцуулна. Тэгээд холбогдох арга хэмжээ, шийдвэрүүдийг гаргахаар болсон. Хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтүүдийг нэгтгэж байна. Холбогдох байгууллагууд санал хүсэлт, дүгнэлтээ бичгээр өгсөн. Тэр асуудлуудыг бид нэгтгээд, нэгдсэн зохион байгуултад оруулаад төрийн байгууллага нь ийм ийм чиг үүргийг хэрэгжүүлье, хувийн хэвшил нь үүн дээр анхаарч ажиллая гэдэг дээр нэгдсэн санал дүгнэлтүүд гарна.
-Монголд барилгын материалын стандарт ямар баталгаажилтаар явдаг вэ. Муу материалууд орж ирдэг гэж хүмүүс их ярьдаг шүү дээ?
-Барилгын салбарт нийт 618 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Үүнээс барилгын материалын стандарт 155 байна. Стандарт нь байгаад байна. Хэрэгжилтийн түвшинд нь анхаарах асуудлууд бий. Заавал баталгаажуулалтад хамруулах бүтээгдэхүүн үйлчилгээний жагсаалт гэж байдаг. Хүний эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөө үзүүлэхэд заавал стандартын шаардлага хангуулсан байна гэдэг. Үүний хүрээнд 644 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс 230 нь барилгын материалтай холбоотой асуудлууд байдаг. Үүний хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай. Үүнд тодорхой хэмжээгээр хамрагдаад явж байна. Гэхдээ гаалийн хяналтын байгууллагаар магадгүй баталгаагүй оруулж ирж байгаа асуудлууд бий. Тэр чиглэл рүү нэлээд ач холбогдол өгч анхаарч ажиллахаар болж байгаа.
-Үүний хэрэгжилтийг хаанаас хянаж ажиллах вэ. Одоо Мэргэжлийн хяналтын газар гэж байхгүй болчихсон шүү дээ?
-Барилгын материалын стандартын шаардлага хангахыг хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага нь гаалийн байгууллага. Барилгын материалыг стандартын шаардлага хангасныг хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага нь гаалийн байгууллага гэсэн үг.
-Дотоод орчны агаарын чанарт барилгын материал маш их нөлөөлдөг гэсэн. Үүнийг шинжилж судлах хангалттай хэмжээний лаборатори, мэргэжлийн шинжээч Монголд бий юу?
-Хэд хэдэн тохирлын үнэлгээний байгууллагууд байдаг. Барилгын хөгжлийн төв, Барилга архитектор корпораци, Барилгын хөгжлийн нэгдсэн төв гэх мэт. Эдгээр байгууллагууд тодорхой төрлийн үнэлгээг хийгээд явж байгаа.
-600 гаруй нэр төрлийн барилгын материал гаалийн байгууллагаар л дамжиж орж ирж байгаа. Гаалийн байгууллага тэдгээр бараа материалд бүрэн хяналт тавьж чаддаг болов уу?
-Түүнийг гаалийн байгууллагаас нь л тодруулах байх. Өөр байгууллагын өмнөөс би хариулт өгөх боломжгүй. Ер нь тохирлын гэрчилгээ буюу тохирлын үнэлгээний үр дүнг үндэслээд бараа материалыг оруулж ирж байх ёстой. Үүн дээр зохих хэмжээний зүйлүүд байгаа талаар Гаалийн ерөнхий газар, холбогдох албан тушаалтнууд нь тодорхой тайлбар мэдээллүүдийг өгч байгаа. Энэ тал дээр анхаарал хандуулж ажиллая гээд мэдэгдсэн. Нөгөө талаар барилгын материал оруулж ирж байгаа имспортлогчид стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг л оруулж ирэх хандлагын өөрчлөлтүүд хийх хэрэгтэй. Түүнээс бид чанаргүй бараа бүтээгдэхүүн оруулж ирэхэд та нар өөрсдөө хяналтаа тавьж чадахгүй байж гэдэг хандлага байж болохгүй. Тэгэхээр аль аль тал нь үүн дээр анхаарах ёстой. Гаалийн байгууллага ч хяналтаа сайжруулах ёстой. Нөгөө талаас бараа материалаа импортоор оруулж ирж байгаа аж ахуйн нэгж байгууллага ч гэсэн чанартай бараа бүтээгдэхүүн оруулж ирэх ёстой. Ингэж байж эрүүл аюулгүй орчин хангагдах нөхцөл нь бүрдэнэ. Нөгөө талаас стандартын байгууллага шаардлагатай стандартыг батлах чиглэлээр холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллана.
-Барилгын материал импортын хувьд хамгийн их тулгамддаг асуудлууд юу байна вэ?
-Чанаргүй бараа бүтээгдэхүүн орж ирж байгаа л асуудал байна. Үүн дээр хамгийн нэгдүгээрт анхаарах зүйл нь дотоод орчны агаарын бохирдолд шатамхай дэгдэмхий бодисууд нэн тэргүүнд стандартын шаардлага хангасан байх ёстой. Стандарт гэдэг нь аюулгүй байдлыг л хангуулах гээд байгаа юм. Шаардлагатай стандартуудыг баталдаг байх ёстой. Замын-Үүдэд барилгын материалын лаборатори нээгдэж байгаа. Тэгэхээр нэлээд цэгцрэх байх.
ЧАНАРГҮЙ БАРИЛГЫН МАТЕРИАЛААС БОЛЖ ЧАНАР МУУТАЙ БАРИЛГА БАРИГДАЖ, БАРИЛГУУД НУРАХ, НАСЖИЛТ НЬ БОГИНОСОХ, УРСГАЛ ЗАСВАРЫН ЗАРДЛУУД ИХ ГАРДАГ БОЛЛОО
Мөн энэ үеэр Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл ТББ-ын тэргүүн Г.Батсүхтэй ярилцлаа.
-Хэлэлцүүлгээс гарсан ямар санал зөвлөмжүүдийг Засгийн газарт өргөн барина гэсэн. Хамгийн их хөндөгдсөн асуудлууд юу байв?
-Голцуу барилгын материал нь хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж байна. Чанаргүй барилгын материалаас болж чанар муутай барилга баригдаж, үүнээсээ болоод барилгууд нурах, насжилт нь богиносох, урсгал засварын зардлууд их болж байна.
-Монголд импортоор хэчнээн төрлийн барилгын материал орж ирдэг юм бэ?
-10 мянга гаруй нэр төрлийн барилгын бараа материал орж ирдэг.
-Эдгээр 10 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг шинжилж судлах боломж нь хэр байдаг вэ. Лабораториудын хүчин чадал нь хүрдэг үү?
-Тодорхой хэмжээг нь шинжлэн судлах боломжтой. Одоо бол заавал бүгдийг нь шинжлэн судлах шаардлагагүй болсон. Монгол олон улсын конвенцид нэгдчихсэн. Тэгэхээр тухайн улс орнуудын шинжилсэн лабораторийн дүгнэлт, тохирлын гэрчилгээг Монгол Улс хүлээн зөвшөөрдөг болчихсон гэсэн үг. Тиймээс заавал Монголдоо нарийн лаборатори байгуулаад байх шаардлагагүйгээр тухайн улсын лабораторийн дүгнэлтийг үнэн зөв гэж үзээд, түүнийг нь бид үнэн зөв гэж хүлээн зөвшөөрч импортоор оруулж болно.
-10 мянга гаруй нэр төрлийн бараа материалаас хэчнээн нь стандартын шаардлага хангахгүй, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн импортоор орж ирж байна вэ?
-Зах зээл дээр импортоор орж ирж байгаа барилгын материалын 40 хувь орчим нь чанарын шаардлага хангахгүй байна.
-Чанарын шаардлага хангахгүй бараа материал оруулж ирж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжид хараа хяналтыг хаанаас тавьж байна вэ. Ямар арга хэмжээ авдаг вэ?
-Хараа хяналтыг хэн ч тавихгүй байна. Ямар ч хариуцлага байхгүй.
-Үүнийг яаж таслан зогсоох вэ?
-Хуулиа хэрэгжүүлээд л явах шаардлагатай. Үүний дагуу дагаж мөрдөх дүрэм журам баталж гаргах хэрэгтэй байгаа.
-Мэргэжлийн хяналтын газар нь татан буугдчихсан. Үүнийг хянах тусгай чиг үүргийг хаанаас хангах вэ?
-Үүний эрх нь Барилга хот байгуулалтын яам руу шилжчихсэн. Түүнийг нь хийх боловсон хүчин байхгүй юм билээ.
-Дотоод орчны агаарын чанарт барилгын материал их нөлөөлдөг гэдэг. Барилгын материалыг чанаржуулахын тулд та бүхний хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжүүд, саналууд юу байна вэ?
-Хэн дуртай нь барилгын материал зөөдөг биш аж ахуйн нэгж зөөдөг болгоё гэж байгаа. Одоогоор дийлэнх нь Зуун айлын барилгын материалын худалдаа явуулдаг иргэдийн нэрээр буюу гааль бүрдүүлэлт хийлгүй, бараа материалаа мэдүүлэлгүй шууд оруулж ирээд байгаа. Тиймээс нэгдүгээрт, тохирлын гэрчилгээтэй, хоёрдугаарт, аж ахуйн нэгж барилгын материал оруулдаг болъё гэж байгаа юм.
С.ОТГОНБАЯР