Categories
мэдээ эдийн-засаг

Махыг хамгийн хямдаар борлуулах худалдааны цогцолбор ажиллаж эхэллээ

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн бүтээн байгуулалтын хүрээнд  “Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах төсөл”-ийн санхүүжилтээр “Тэнгэр плаза” үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний цогцолбор Баянзүрх дүүрэгт нээгдсэн байна.

Тус шинэ худалдааны цогцолбор төв ашиглалтад орсноор 76 хүн ажлын байртай болжээ. Нийт 11,460 метр талбай бүхий хоёр давхар тус худалдааны цогцолбор төвийн гаднах талбайд 300 гаруй автомашин зогсох боломжтой аж. Түүнчлэн байгаль орныг дэмжигч тус байгууллага шинэ худалдааны төвийнхөө талбайд гацуур зэрэг нийт 2000 гаруй мод тарьжээ.

Онцлоход, тус худалдааны төвд мах боловсруулах үйлдвэр ажиллаж байгаа бөгөөд махыг хамгийн хямд үнээр худалдан авах боломжийг олгож байгаа юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Хас”-ын Ч.Ганхуягийн зөвлөгөө

Хятадын банк манайд салбараа нээж үйл ажиллагаагаа явуулах гэж байгаад МАН-ынхан дургүй байгаа. Тэгвэл МАН-ын залуу лидерүүдийн нэг болох “Хас”-ын Ганхуяг ингэж айлджээ. “Хятадын банк Монголд орж ирэх нь нэг талаар банк хоорондын өрсөлдөөнийг эрчимжүүлж, агаар мэт хэрэгтэй байгаа гадаад валютын урсгалыг нэмэгдүүлэн бизнес эрхлэгчдэд таатай нөхцөл байдлыг бий болгох замаар манай хүндрээд байгаа эдийн засагт сэргээш өгөх талтай. Манай банкуудын ч үйлчилгээ энэ нөлөөгөөр сайжирч, дунд хугацаанд үйл ажиллагаа нь чамбайрч, өрсөлдөх чадварыг нь нэмэгдүүлэх боломж харагдана. Харин дунд хугацаанд манай бүх өөдтэй, өнгөтэй бизнесүүдийг бага хүүтэй, үлэмж их хэмжээний зээлээр тэтгэснээр нэг талаас бид нэг банкны барьцаанд бүхлээрээ орж, тэдний бидэнд үзүүлэх нөлөө, шахалт ихсэж, нөгөө талаасаа манай үндэсний гэх банкууд сайн харилцагчгүй мухардмал байдалд орон бүхлээрээ унах эрсдэл бий. 

Тэр үед тэдний зүгээс хэрэглэж болох нэг аюултай арга бол яах аргагүй зөвхөн Хятадын оролцоотой, Хятад эзэнтэй, Хятад технологи ашигласан төслүүдийг дэмжиж манай үндэсний гэх тодотголтой бизнесүүдийн өрсөлдөх чадварыг сулруулж, улмаар үгүй хийх бодлого барих боломжтой. Иймд бид энэ асуудалд туйлын нухацтай, болгоомжтой хандах нь үндэсний эрх ашигт нийцнэ. Би энд заавал хориг тавих тухай санасангүй. Бид зөвшөөрөл өгвөл эдгээр хүчин зүйлсийг тооцоолж, анхнаасаа алсаа харсан зөв хязгаарлалт, нөхцөл бүхий, нарийн хяналтын дор үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгон ажиллулах боломжтой юм” хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Э.ЭНХ

Categories
мэдээ эдийн-засаг

Налайхчууд 4.9 сая төгрөгөөр наадам тэмдэглэнэ

Налайх дүүргийн баяр наадмыг ирэх сарын 3-5-ны өдрүүдэд зохион байгуулахаар тус дүүргийн Засаг дарга Х.Болдбаатар захирамж гаргалаа. Дүүргийн баяр наадмыг тэмдэглэх 4.987.000 төгрөгийн төсвийг Засаг даргын нөөц хөрөнгөөс гаргахыг шийдвэрлэжээ. Мөн баяр наадмыг зохион байгуулах үндсэн болон салбар комиссуудын бүрэлдэхүүнийг баталж, дүүргийн Засаг даргын эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Д.Цогоо ахлуулах аж. 

Categories
мэдээ эдийн-засаг

Харваачдын шагналыг нэмжээ

Засгийн газрын хуралдаанаар Үндэсний сурын харваачдад олгох шагналын хэмжээг үндэсний бөх, хурдан морины бай, шагналаас илт бага хэмжээгээр тогтоосныг өөрчилжээ.

 “Жишиг хэмжээ шинэчлэн тогтоох тухай” Засгийн газрын 2010 оны 271 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан Үндэсний их баяр наадамд амжилт үзүүлсэн харваачдад төсвөөс олгох бай, шагналын жишиг хэмжээг нэг дахин нэмэгдүүлж, байрны тоог 2-оор нэмэгдүүлж, 5 байранд шагнал олгохоор өөрчлөлт оруулсан байна.

Харваачдад олгох шагналын хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан 25 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Ч.Улаанд зөвшөөрсөн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Та найман хувийн орон сууцны зээлд хамрагдахын тулд яах ёстой вэ?

Та арилжааны банкнаас жилийн найман хувийн хүүтэй зээл авч орон сууцанд орохоор зэхэж байгаа бол энэхүү мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. Танай өрхийн сарын орлого болон одоо авах гэж байгаа зээлээс хамааруулан банк олгох зээлийнхээ хэмжээг урдчилсан байдлаар тооцдог. Та хэдэн төгрөгөөр байр авахаас шалтгаалж төлөх дүн нь ондоо байх нь мэдээж. Үүнийг хүснэгтээр харуулъя.  

Банкны холбоос

Банкны холбоос

Банкны холбоос

Банкны холбоос

 Банкны холбоос

 Банкны холбоос

Categories
мэдээ эдийн-засаг

Дадлага хийх оюутнуудын 70 мянгыг гурван сараар олголоо

Өнгөрсөн баасан гарагаас эхлэн оюутны тэтгэлэг 70200 төгрөг 4-р сараас хойших 5,6 сарын мөнгө  олгож байгаа юм. Зуны сард дадлага хийх оюутанууд нийт гурван сарын тэтгэмжээ авч, харин дадлага хийлгүй амарч байгаа оюутанууд хоёр сарын тэтгэмж авч байгаа юм. Энэ удаад 98 их, дээд сургуулийн 145 мянган оюутанд энэхүү тэтгэлэгийг олгож байгаа аж. Ирэх шинэ хичээлийн жилээс онц, болон сайн сурсан оюутанууд тэтгэлгээ авах юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Энэ жил 2.2 тэрбум төгрөгөөр наадна

Их Монгол Улс байгуулагдсаны 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааны нийт зардлыг 2,2 тэрбум төгрөгөөр баталлаа. Үүнээс 369,9 сая төгрөгийг баяр наадмын үйл ажиллагааны орлогоос, 500 саяыг нийслэлийн төсвөөс, 57 сая төгрөгийг өнгөрсөн оны баяр наадмын үйл ажиллагааны орлогын давалтаас санхүүжүүлж, дутагдаж буй 1,2 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар боллоо.

Наадмын нийт зардлын 921,2 сая төгрөг буюу 13,1 хувь нь бай шагналд, 946 сая төгрөг буюу 42,8 хувь нь урлаг, соёл, хүндэтгэлийн арга хэмжээнд, 494 сая төгрөг буюу 22,4 хувь нь тохижилт, үйлчилгээний зардалд, 142,5 сая төгрөг буюу 6,4 хувь нь хэв журам хангах, онцгой байдлын зардалд, 333,9 сая төгрөг буюу 15,1 хувь нь наадмыг зохион байгуулах бусад арга хэмжээний зардалд зарцуулагдах ажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

11 тэрбумын батлан даалт гаргажээ

Зээлийн батлан даалтын сангаас Нэгдсэн үндэстний байгууллага, Хөдөлмөрийн яамтай хамтран “Жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн санхүүгийн боломжийг нэмэгдүүлэхэд зээлийн даалтын үүрэг, оролцоо” сэдэвт уулзалтыг зохион байгуулж байна. Уулзалтад 120 орчим олон улсын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, банк, санхүүгийн салбарынхан оролцож буй аж. Хурлын үеэр оролцогчид уг сангийн үйл ажиллагааг тэлэх, орон нутагт салбараа байгуулах, сангийн хөрөнгийг төрөөс нэмж өгөх хэрэгтэй талаарх санал бодлоо чөлөөтэй солилцжээ.  

 Монгол Улсад одоогоор 55 мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагаас 44 мянга орчим  буюу  80 гаруй хувь нь жижиг, дунд үйлдвэрүүд юм. 

 Эдгээр  ЖДҮ эрхлэгчид банкнаас зээл авахад зээлийн барьцаа хөрөнгө хангалтгүйгээс санхүүжилт авч чадахгүй байдаг. Өнгөрсөн оноос эхлэн уг асуудлыг шийдвэрлэхийн тулд төрөөс 60 хүртэлх хувийн батлан даалт олгодог болоод буй. Энэ хугацаанд  169 аж ахуйн нэгж, иргэний 27 тэрбум төгрөгийн зээлд 11 тэрбум төгрөгийн батлан даалт гаргаад байгааг Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Ш.Алтанхуяг хэлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Валютын нөөц хангалттай байгаа гэв

Валютын нөөцийг гурван сарын өмнөх байдлаар мэдээлэх хуулийн заалт байдаг аж. Ийм шалтгаанаар валютын нөөцийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл  энэ оны хоёрдугаар сарын сүүлийн байдлаар бид хэчнээн доллартай байснаа мэдэх боломжтой. Хоёрдугаар сарын сүүлээр валютын нөөц 2.2 тэрбум ам.доллар байж. Чингис бонд босгосны дараа валютын нөөц 4.1 тэрбум ам.долларт хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт байжээ. ОХУ-ын Их өрийг төлсний дараа болон 1990-ээд онуудад валютын нөөц 160 сая ам.доллар болж, огцом буурч байж. 2.2 тэрбум долларын нөөцийг албаныхан ийм хүнд үед хангалттай нөөц хэмээн хэлж байгаа аж. 

Categories
мэдээ эдийн-засаг

Чингис бондоор байгуулсан өвлийн хүлэмжийн ногоо импортын 20 хувийг орлоно

“Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног”-т хийхээр төлөвлөсөн ажлуудад баялаг бүтээгчид, бизнес эрхлэгчдийн саналыг тусгахаар Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийн зөвлөл байгуулсан. Энэ зөвлөлөөс Засгийн газрын бодлого шийдвэрт дэвшүүлсэн санал, хийсэн ажлын талаар долоо хоног бүрийн даваа гарагт мэдээлэл хийдэг болсон.  Өнгөрсөн долоо хоногт тус зөвлөл Монголд зээлийн үйлчилгээ үзүүлэхэд гарч байгаа хүндрэлүүдийг шийдэх гарц, үйл ажиллагааны зардлыг бууруулах арга замын талаар Монголбанк, Монголын банкны холбоотой хамтарч ажиллаад, бизнес эрхлэгчдийн зүгээс хэд хэдэн чиглэлээр тодорхой санал, зөвлөмжийг Засгийн газарт хүргэсэн. Дээрх зөвлөмжүүдийн дагуу шийдвэр гарвал бизнесийн үйл ажиллагаа нь удааширсны улмаас зээлийн төлбөрөө төлж чадахгүй байгаа компаниудад үр ашиг өгнө гэж зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Бямбасайхан хэллээ.  


Мөн хүнсний ногооны импорт орлох өвлийн хүлэмжийн аж ахуйг Засгийн газраас дэмжсэний үр дүн гарч эхэлснийг тус зөвлөлөөс мэдээллээ. Энэ чиглэлээр иргэд, аж ахуйн нэгжүүдээс 88 төсөл ирсний 15-ыг нь дэмжин санхүүжүүлж, эхний хүлэмжүүд өнгөрсөн долоо хоногт ашиглалтад орсон. Чингис бондын хөрөнгөөс 23,4 тэрбум төгрөгийг өвлийн хүлэмжийн төслүүдэд зориулан байршуулснаас 70 хувийг нь гаргаж санхүүжүүлээд байна гэж ҮХААЯ-ны “Өвлийн хүлэмжийн аж ахуй” төслийн нэгжийн захирал А.Чойжамц танилцууллаа. Энэ онд 32 га талбайд өвлийн хүлэмж байгуулахаас 20 га-г нийслэлд, үлдсэнийг орон нутагт барина.
Өвлийн хүлэмжид тарих өргөст хэмх, улаан лооль, чинжүү, саладны байцаа, гүзээлзгэнэ улсын нарийн ногооны нимпортын 20 шахам хувийг орлоно гэсэн урьдчилсантооцоо бий. Хүлэмжид тариалсан ногоо зах зээлд борлогдож эхэлсэн базах зээл дэх нарийн ногооны үнийг огцом хямдруулж байна гэж бизнесийн төлөөлөл дүгнэв. Улирлын хамааралгүй ажиллаж, энэ хэрээр олон ажлын байр хадгалах нь өвлийн хүлэмжийн эдийн засагт үзүүлэх бас нэг чухал нөлөө гэлээ.