Сүхбаатар
аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Дарьганга сумын Засаг даргын тамгын
газар, Засаг даргын нөөц сан, Орон нутгийн хөгжлийн сан болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2013 оны санхүүгийн үйл
ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар байгууллагын данс бүртгэлд
байгаа үндсэн хөрөнгийг холбогдох дээд байгууллагын шийдвэргүйгээр
бусдад шилжүүлсэн, үрэгдүүлж, дутагдуулсан, Төсвийн байгууллагын удирдлага, нягтлан бодогч нарт олгох
урамшуулал, ур чадварын нэмэгдлийг удирдлагын шийдвэргүй олгосон,
сургуулийн нягтлан бодогч нь илүү цалин тооцож авсан зэрэг зөрчлүүд илэрсэн байна.
Category: эдийн-засаг
Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар төрийн үйлчилгээг шуурхай, хялбар хүргэх, аж ахуйн нэгжүүд, тендерт оролцогчдийн цаг, хөрөнгө мөнгийг хэмнэх зорилгоор хэд хэдэн төрлийн зохион байгуулалтыг хийж байна. Эхний ээлжинд татвар, нийгмийн даатгал, шүүхийн тодорхойлолтыг тендерт оролцогчоос шаардахгүйгээр зохион байгуулахаар шийдвэрлэж байна. Үүнээс гадна боловсон хүчний мэдээлэл, тусгай зөвшөөрлийн эзэмшил зэрэг бусад мэдээллийг ахин дахин шаардахгүй байхаар зохион байгуулахаар болжээ. Ингэснээр аж ахуйн нэгж тендерт оролцох бүртээ нэг төрлийн тодорхойлолт, нотлох баримтыг бусад байгууллагуудаас авч ирүүлэх шаардлагагүй болох юм. Мөн нөгөө талаас нотлох баримт дутуу болон хуурамч бичиг баримт ирүүлсэн шалтгаанаар тендерт унах тохиолдол үүсэхгүй болно гэж Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас мэдээллээ.
Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний
хүрээнд Засгийн газар УИХ-аар 34 дүгээр тогтоолыг батлуулж, нийт 70 чиглэлийн
ажил гүйцэтгэхээр даалгавар авсан ч 36 ажлыг огт хийгээгүй, үлдсэн 34 ажлын
зарим нь хагас дутуу биелэлттэйгээр “Эзэн-100” хөтөлбөрийг хэрэгжүүлэх 100
хоногийн хугацааг дуусгалаа гэж УИХ дахь МАН-ын бүлгээс дүгнэснээ өнөөдөр
сэтгүүлчдэд мэдээллээ.
Эдийн засгийг идэвхижүүлэх зарим арга хэмжээний
тухай УИХ-ын 34 дүгээр тогтоолыг УИХ-аас өнгөрсөн тавдугаар сарын 8-нд баталсан
юм. Үүнтэй холбоотойгоор Засгийн газар “Эзэн 100” хөтөлбөрийг санаачлан 100
хоногийн хугацаанд эдийн засгийг идэвхижүүлэхээр болсон. Харин 100 хоногийн
хугацаа дуусч, ажил дүгнэх үед эдийн засгийн үзүүлэлт сайжраагүй унасан гэж тус
бүлэг үзжээ. Тухайлбал, “Эзэн-100” хөтөлбөр эхлэн хэрэгжих үед “Атар” талхны
үнэ 850 төгрөг байсан бол 1150 төгрөг болж үнэ 35.3 хувиар, “Алтан тариа”-н
нэгдүгээр зэргийн гурилын үнэ 800 төгрөгөөс 1180 төгрөгт хүрч үнэ 47.5 хувиар,
цагаан будаа 2200 төгрөгөөс 2650 төгрөгт хүрч 20.5 хувиар, элсэн чихэр 1840
төгрөгөөс 2950 төгрөгт хүрч 60.3 хувиар тус тус өссөн гэнэ.
Мөн бүтээн байгуулалтын ажлууд зогссон. Төсвийн
хөрөнгө оруулалтаар энэ жил 1266.6 тэрбум төгрөгийн ажил гүйцэтгэхээс дөнгөж 37
хувийг нь хийж, 792.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгээгүй.
Төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт 49.5 тэрбум төгрөгийг төлж чадаагүй байгаа
нь авсан зээлийнхээ хүүний үйлчилгээг цаг тухайд нь хийж чадахаа байсны
нотолгоо гэж үзэж байгаагаа МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд хэллээ.
Банк санхүүгийн салбарт мөн эрсдэл үүссэн байна.
Тухайлбал, энэ оны долдугаар сарын эцэст банкны системийн чанаргүй зээлийн
хэмжээ 599.7 тэрбум төгрөг, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ 550.1 тэрбум төгрөг
болж өссөн. Гэтэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд чанаргүй зээлийн хэмжээ 96.7
хувь буюу 294 тэрбум төгрөгөөр, хугацаа хэтэрсэн зээл 6.4 дахин их буюу 465
тэрбум төгрөгөөр нэмэгдсэн юм байна.
Чанаргүй зээл, хугацаа хэтэрсэн зээлийн хэмжээ
1.15 их наяд төгрөгт хүрч, нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.4 хувийг давсан
байгаа нь банкны систем дэх эрсдлийг нэмэгдүүлж байна гэлээ.
Түүнчлэн “Эзэн 100” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэнээс
хойшхи хугацаанд 2706 аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа зогсоосон бол ажилгүй
иргэдийн тоо энэ оны эхний долоон сарын байдлаар өмнөх оны мөн үеийнхээс 14.1
хувиар нэмэгдсэн талаар Үндэсний статистикийн хорооны тайланд туссан байгааг
МАН-ын дарга онцоллоо. Мөн тэрээр нийгэм эдийн засгийн нөхцөл байдал ийн
хүндэрсэн тул УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлсэн үгэндээ
хариуцлагатай байж, Засгийн газартаа хариуцлага тооцох асуудлыг тавих ёстой
гэлээ. Энэ талаар өнөөдөр УИХ дахь Ардчилсан намын бүлэгт албан ёсоор
хандана.
Засгийн газраас “Эзэн-100” хөтөлбөрийг
хэрэгжүүлэх болсноо зарласны дараахан олонхийн бүлгийн дарга хэвлэлийнхэнд
мэдээлэл хийх үеэрээ “Эдийн засагт эерэг үр дүн гарахгүй бол олонхи өөрсдөө
Засгийн газартаа хариуцлага тооцох болно” хэмээн мэдэгдсэн байна. Тиймээс
Ардчилсан нам энэхүү байр сууринаасаа ухрахгүйгээр хариуцлагын асуудлыг
дотооддоо тавих ёстой. Хэрвээ энэ шаардлагыг биелүүлэхгүй бол УИХ дахь МАН-ын
бүлэг асуудлыг тавих юм байна.
Энэхүү хэвлэлийн бага хуралд МАН-ын дарга, УИХ-ын
дэд дарга М.Энхболд, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга
Н.Номтойбаяр, МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат нар оролцлоо.
Уул уурхайн сайд Д.Ганхуяг Англи
Улсын Англо Американ группын бизнес хөгжлийг хариуцсан тэргүүн дэд захирал
Жеймс Харман тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр Монгол
Улсын уул уурхайн салбарын хөгжлийн цаашдын төлөв байдал, хамтран ажиллах
чиглэл, боломжийн талаар санал солилцлоо.
Сайд Д.Ганхуяг Монгол Улсын Ашигт
малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан талаар болон гадаад хөрөнгө
оруулагчдад нарт хууль эрх зүйн таатай орчин бүрдсэн тухай дэлгэрэнгүй
танилцуулав.
Ноён Ж.Харман Англо Американ компани
Монгол Улсын нүүрс, зэсний салбарт хөрөнгө оруулах сонирхолтой байгаагаа
илэрхийлэв.
Англо Американ групп нь Австрали,
Ази-Номхон далай, Африк, Хойд болон Өмнөд Америк, Европ бүсүүдийн олон оронд
үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 150 мянга гаруй үндсэн болон гэрээт
ажиллагсадтай, нүүрс, зэс, төмрийн хүдэр, манган, никель, цагаан алт, очир
алмааз зэрэг ашигт малтмалын орборлолтоор дэлхийд тэргүүлэх байр эзэлдэг ажээ.
Монгол
Улс, ХБНГУ-ын Засгийн газар хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны
хэлэлцээ өчигдөр Улаанбаатар хотод боллоо. Хоёр орны Засгийн газар
хоорондын хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны энэ удаагийн хэлэлцээ Монгол
Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд зохион
байгуулагдаж буй юм. Монгол Улс, ХБНГУ-ын хоорондын хөгжлийн бодлогын хамтын
ажиллагааны тэргүүлэх чиглэл болох ашигт малтмалын нөөцийн тогтвортой
менежментийг хөхиүлэн дэмжих, эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлэх, биологийн олон
янз байдлыг хадгалах гэсэн гурван чиглэлд
болон бусад чиглэлд хэрэгжих 11 төсөл, хөтөлбөрийг Монгол Улсад хэрэгжүүлэхэд
ХБНГУ-ын Засгийн газраас 36.2 сая евро олгохоор боллоо. Энэхүү төслүүд нь
2014-2015 онд хэрэгжих юм. 1990-2013 оны хооронд ХБНГУ–ын
Засгийн газраас Монгол Улсад нийт 310 сая еврогийн хөнгөлөлттэй зээл, тусламж
олгожээ.
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны 2013
оны жилийн эцсийн санхүүгийн тайланд “PricewaterhouseCoopers” ХХК-ийн
хийсэн олон улсын аудитын тайлан, дүгнэлтийг хэлэлцээд, аудитын
дүгнэлтийг УИХ-д танилцуулахаар тогтлоо. Хөгжлийн банк санхүүгийн
тайландаа Үндэсний аудитын газраар жил бүр, олон улсын хөндлөнгийн
аудитын байгууллагаар сүүлийн 2 жил дараалан аудит хийлгэжээ.
Хөгжлийн банкны ТУЗ-ийн 2013 оны 29 тоот тогтоолоор 2013, 2014, 2015
онуудын хагас жил, жилийн эцсийн санхүүгийн болон үйл ажиллагааны
тайланд олон улсын хөндлөнгийн аудит хийх компаниар
“PricewaterhouseCoopers”-ыг сонгон шалгаруулж гэрээ байгуулсан байна.
Гэрээний дагуу эхний удаад тус байгууллага Хөгжлийн банкны 2013 оны
эхний хагас жил, жилийн эцсийн санхүүгийн тайланд аудит хийгээд
“Зөрчилгүй” гэж дүгнэжээ. Хөндлөнгийн аудитын энэ дүгнэлтийг Үндэсний
аудитын газраас давхар хянаж баталгаажуулсан байна.
Хөгжлийн банк үйл ажиллагаа явуулсан гурван жилийн хугацаанд дотоодын
болон олон улсын аудитын гурван компаниар санхүүгийн тайлангаа шалгуулж
байгаа аж.
Үндэсний статистикийн хорооноос Улаанбаатар хотын
хүнсний захуудад худалдаж буй махны үнийн мэдээллийг гаргасан байна. Наймдугаар
сарын 13-наас есдүгээр сарын 3-ны өдрийн байдлаар махны үнэ, төрлөөр гаргасан
дүнг хүргэж байна.
Ерөнхий
боловсролын сургуулиудад өнгөрөгч хичээлийн жилд хэрэгжиж байсан “School
police” хөтөлбөр энэ жил дахин хэрэгжихээр болжээ. НИТХ-аас өнгөрөгч онд
баталсан “School police” төсөл, журмын хэрэгжилтийг хангах, хичээлийн шинэ жил
эхэлж буйтай холбоотой эргүүлийн үйл ажиллагааг эхлүүлэх, идэвхижүүлэх, олон
нийтэд мэдээлэл хүргэх ажлыг нийслэлийн Цагдаагийн газрын Гэр бүлийн
хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтэс, Монголын
сурагчдын холбоо, “Тэнгэр даатгал” ХХК-тай хамтран ЕБС-иудын төлөөлөл болгож
нийслэлийн II, V сургууль болон “Монген” сургууль дээр зохион байгуулжээ.
Тэд
гэмт хэрэг, зөрчилгүй, эрсдэлгүй ерөнхий боловсролын загвар сургуулиудыг бий
болгох, эрсдэлийн дүн шинжилгээ хийж, сурагчдад ээлтэй орчинг бүрдүүлэх,
сургуулийн гадна орчинд аюулгүйн бүсийг бий болгох зорилготой “Эрсдэлгүй ээлтэй
сургууль” хөтөлбөрийг 2014-2015 онд “School police” эргүүлийн үйл ажиллагаагаар
дамжуулан хэрэгжүүлэх батламжийг уг сургуулийн захиралуудад гардуулжээ. Мөн
эцэг, эхчүүдийг уриалж “School police” эргүүл хийсэн байна.
рХууль
зүйн яам, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дэмжлэгтэйгээр “School
police” эргүүлийг гар чийдэн, шүгэл, гарын авлага зэрэг шаардлагатай
хэрэгцээний зүйлээр хангахаас гадна тэднийг идэвхижүүлэх, урамшуулах чиглэлээр
“Дэвжээ” тэмцээнийг зохион явуулах, сургалт мэдээлэл хийх зэрэг ажлыг хийхээр
төлөвлөжээ. Хүүхдүүдээ эрсдэлтэй орчноос хамгаалах үйлсэд нэгдэхийг цагдаагийн
байгууллагаас уриалж байна.
р
17 компанийн хувьцаа арилжаалагджээ
Монголын хөрөнгийн биржийн
өчигдрийн(09.03) үнэт цаасны арилжаагаар 17 хувьцаат компанийн нийт 30,239
ширхэг хувьцаа арилжигдаж, 15,915,895.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.
Энэ
өдөр “А” самбарт 13 компанийн 9,252 ширхэг хувьцаа арилжигдсан ба нийт
13,344,877.00 төгрөгийн, “Б” самбарт 4 компанийн нийт 20,987 ширхэг хувьцаа
арилжигдсан ба нийт 2,571,018.00 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна.
ТОП-20 индекс 15,710.28 нэгж буюу 1.49%-иар буурсан байгаа бол зах зээлийн
бодит чиг хандлагыг илэрхийлэх зорилгоор нэвтрүүлж буй “MSE ALL” туршилтын
индекс 997.49 нэгж болж 0.07% -иар буурсан үзүүлэлтэй байна гэж Монголын
хөрөнгийн биржээс мэдээлэв.
Ам.долларын ханш өсөлттэй байна
Тогтмол өсөлттэй байсан ам.долларын ханш өнгөрсөн долоо хоногоос эхлэн буурч эхэлсэн. Хоёр хоногийн өмнө /IX.09.01/ Монголбанкны зарласан ханшаар ам.доллар 1811 төгрөгтэй тэнцэж байсан бол “Найман шарга” валют арилжааны зах дээр ам.долларыг 1782 төгрөгөөр авч, 1786 төгрөгөөр зарж байсан юм. Харин өчигдөр /IX.02/ үдээс хойш ам.доллар төгрөгийн эсрэг чангарч 1827 төгрөг болжээ.
Яг одоогийн байдлаар “Найман шарга” зах дээр ам.долларыг 1830 төгрөгөөр худалдан авч 1835 төгрөгөөр зарж байна. Ам.долларын ханшийг дагаад өсөж байсан юанийн ханш буурч зарах нь 296 төгрөгтэй тэнцэж буй бол авах нь 296.50 төгрөг байна.