Categories
мэдээ эдийн-засаг

Цалин, тэтгэвэр 10 орчим хувиар өснө

Энэ онд цалин, тэтгэврийг нэмэгдүүлэхэд зориулж улсын төсөвт 103 тэрбум төгрөг нэмж суулгах болсон байна. Тодруулбал, төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхэд 90 тэрбум, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэхэд 13 тэрбум төгрөг тус бүр суулгах аж. Ингэснээр энэ онд цалин, тэтгэвэр 10 орчим хувиар өснө. Харин хэзээ цалин, тэтгэврийг нэмэх вэ, аль салбарынхныг хамгийн тэргүүнд нэмэгдүүлэх вэ гэдгийг УИХ-аас 2015 оны төсвийн тодотголыг баталсны дараа дахин ярих юм байна.

Хөдөлмөр нийгмийн зөвшилцлийн гурван талт хэлэлцээрийн дүнд шийдсэн бас нэгэн чухал асуудал нь Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлтийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр чөлөөлж, иргэдийн бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ аж.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 192500 төгрөг байгаа, энэ нь ойролцоогоор сар бүр 12 мянган төгрөг чөлөөлөгдөх юм байна.

Гурав дахь шийдэл нь, хувийн хэвшлүүд аль болох ажлын байрыг хадгалах, хэрэв аж ахуйн нэгж татан буугдах, дампуурах, ажилтныг цөөрүүлэхтэй холбоотой шийдвэр гаргах бол өмнө нь Ажил олгогч нь ажилтны төлөөллийн байгууллагатай зөвшилцөж, ажлын байр хадгалахад чиглэсэн арга хэмжээ авах. Ингэхдээ ажилтны нийгмийн хамгааллын асуудлыг хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх ёстой гэж үзжээ. Энэ талаарх мэдээллийг өнөөдөр Хөдөлмөрийн сайд С.Чинзориг, Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны тэргүүн н.Ганбаатар нар сэтгүүлчдэд мэдээллээ.

Хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчид дараах хариултыг авлаа.

-Энэ онд 103 тэрбум төгрөгийг цалин, тэтгэврийн нэмэгдэлд зарцуулахаар хэдэн хувиар өснө гэсэн үг бэ. Үнэхээр цалин, тэтгэврийг нэмэх бодитой шаардлага үүссэн юм уу.

Хоёрдугаарт, Өмнөх Засгийн газар цалин, тэтгэвэр нэмэхэд зориулж 2015 оны төсөвт 500 тэрбум төгрөг суулгасан ч төсвийг тодотгох шатанд Шийдлийн Засгийн газар танасан. Энэ нь ямар учиртай вэ. Мөн цалин нэмэхэд хөдөлмөрийн бүтээмж чухал ч харгалзаж үзэхгүй юм. Хэзээнээс хөдөлмөрийн бүтээмжид анхаардаг болох вэ?

С.Чинзориг:-Цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх шаардлага байна уу гэвэл байна. Инфляцийнхаа өсөлтийг цалингийн өсөлт гүйцэхгүй байгаа. Монголбанкнаас авсан судалгаагаар үйлдвэрлэлийн салбарт 1.2 сая иргэн ажиллаж байна, тэдний 35 хувь нь 1.2 их наяд төгрөгийн цалингийн зээлтэй. Тэтгэвэр авагчдын 65 хувь нь тэтгэврийн зээлтэй. Тийм учраас цалингаас цалин, тэтгэврээс тэтгэврийн хооронд амьдрах шаардлагатай болдог. Инфляци өндөр байна.

Цаашдаа бид цалинг бүтээмж, үнийн өсөлттэй уялдуулан нэмдэг эрх зүйн орчинг яаралтай бий болгох шаардлага байгаа. Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар цалингийн өсөлт бүтээмжийн өсөлттэй уялддаггүй, түрүүлж байдаг. Нөгөө талдаа цалингийн өсөлт нь үнийн өсөлтөө гүйцдэггүй урвуу хамаарал бий.

Өмнөх Засгийн газар цалин, тэтгэврийн нэмэгдүүлэхэд зориулж 500 тэрбум төгрөг суулгасан байсан. Гэхдээ энэ 500 тэрбум төгрөг нь цалин, тэтгэврийг бодитой нэмэх эх үүсвэр биш гэж үзсэн. Ямар учиртай вэ гэвэл, 2014 онд Засгийн газар цалин, тэтгэврийг нэмэгдүүлсэн, энэ нэмэгдэл нь 2015 онд бүтэн жилээрээ төсөвт ирэх ачаалал нь 200 тэрбум орчим төгрөг болж байгаа. Тэгэхээр 2015 онд цалин, тэтгэвэр нэмэгдүүлэх эх үүсвэрийг 2014 оныхоос хоёр дахин нэмэгдүүллээ гэсэн нь явуургүй улстөр байсан болох нь харагдаж байгаа.

Х.Амгаланбаатар:– Цалин гэдэг хүний байнгын орлогын эх үүсвэрүүд байдаг. Харин халамжийн чиглэлийн арга хэмжээ бол хуримтлагдаж очдог. Тийм учраас цалин, тэтгэврийг 1 хувиар нэмэх алхмыг байнга хийж байх ёстой.

Categories
мэдээ эдийн-засаг

Зэсийн үнэ 8.7 хувиар уналаа

Зэсийн үнэ оны эхнээс 8.7 хувиар буугаад байна. Лондонгийн бирж дээр ирэх гуравдугаар сард нийлүүлэгдэх нэг тонн зэсийн үнэ 6000 ам.доллар болж буурчээ.

Зэсийн үнэ буурч байгааг хоёр шалтгаантай холбон тайлбарлаж байгаа юм. Нэг нь дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом унасантай холбоотой бол нөгөө нь дэлхийн эдийн засгийн өсөлт саарсантай холбоотой гэж тайлбарлаж байгаа юм.

Мөн зэсийн гол хэрэглэгч БНХАУ-д эдийн засгийн өсөлт саарсан, үүний хажуугаар ам.долларын ханш чангарч байгаа нь үнэ унахад ихээр нөлөөлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 1948 төгрөг байна

Он гарсаар долларын ханш зогсолтгүй дээшилж байна. Арилжааны банкуудын зарж байгаа доларын ханш 1944-1948 төгрөгийн хооронд байгаа бол “Найман шарга” зах дээр 1945 төгрөг байна. Төсөвт долларын ханшийг 1800 төгрөгт барихаар суулгасан. Гэсэн хэдий ч гадаадын хөрөнгө оруулалт 845 сая доллар болтлоо зургаа дахин буурсан нь долларын ханш өсөх гол шалтгаан болсон байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк мөнгөний бодлогын хүүгээ нэмжээ

Монголбанкны Мөнгөний бодлогын зөвлөл өчигдөр хуралдаж, мөнгөний бодлогын хүүг 1.0 нэгжээр өсгөж, 13.0 хувь болгон нэмжээ.Инфляцийн бүтцэд тогтвортой эерэг өөрчлөлт гарч, хэрэглээний үнийн индексээр илэрхийлсэн инфляци 2014 оны эцэст жилийн 11.0 хувь болж буурсан байна.

Гэвч төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн уналтын улмаас суурь инфляци 12.6 хувьтай байгаа юм. Мөн зах зээлд гадаад валютын урсгал сул, гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсаар байна. Иймээс Монголбанк бодлогын хүүгээ нэмснээр гадаад худалдааны нөхцөл сайжирч, богино хугацаанд нийт эрэлт, урсгал тэнцлийн алдагдлыг бууруулах, инфляцийг нам, тогтвортой түвшинд байлгах, санхүүгийн болон макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжихэд эерэгээр нөлөөлнө хэмээн үзэж байгаа ажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

ХААБ 959.9 тэрбум төгрөгийн худалдаа хийжээ

Хөдөө аж ахуйн бирж шинэ он гарсаар 315 удаагийн арилжаа зохион байгуулж, нийт 959.9 тэрбум төгрөгийн худалдаа хийгээд байна.

Үүнээс:
-Хонины ноос 8647 тонн
-Тэмээний ноос 2073.6 тонн
-Тосны ургамал 27447 тонн
-Ямааны завод ноос 1648.9 тонн
– Тэмээний болон хонины завод ноос 878.3 тонн
-12 толгой хонь зэргийг тус тус арилжсан байна.

Бирж нэгдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар 7 төрлийн ноолуур, тэмээний ноосны зургаан, хонины ноосны хоёр, тосны ургамлын хоёр, ямааны заводын хоёр төрлийн ноос, тэмээний завод болон хонины заводын нэг төрлийн ноос мөн мал нэг төрлөөр тус тус арилжаалаад байгаа юм. Мөн ямааны завод ноосны төрлөөр гурван удаагийн арилжаа зохион байгуулж, 105.2 тонн буюу 2.2 тэрбум төгрөгийн арилжаа хийсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 1930 төгрөгт хүрчээ

Оны өмнөхөн ам.долларын ханш өсөхгүй байх магадлалтай байсан ч эсрэгээрээ хэдхэн хоногийн дотор 1930 хүртлээ өсөөд байна. “Найман шарга” арилжааны төв дээр нэг ам.долларыг 1930 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 1923-1928 төгрөгийн хооронд арилжаалж байна.

Ийнхүү 2015 оны эхэнд 1928 төгрөгт хүрсэн долларын ханш тун удахгүй 2000 хүрсэн ч хэн ч гайхаж, бас хашгираа больжээ. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, нүүрсний экспортын орлого багассанаас долларын ханш жилийн хамгийн тогтвортой байх үедээ 2000 хүрэхэд ойрхон ирлээ. Харин Монголбанкны зарласан ханш 1909 төгрөг байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 1928 төгрөгтэй тэнцэв

Шинэ он гарсаар ам.долларын ханш 1896 төгрөгөөс 1928 төгрөг болж, 32 төгрөгөөр өслөө. “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 1930 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 1923-1928 төгрөгийн хооронд арилжаалж байна. Ийнхүү арван таван оны эхлэл дээр 1928 төгрөгт хүрсэн долларын ханш тун удахгүй 2000 хүрэхэд хэн ч гайхаж, бас хашгираа больжээ. Гадаадын хөрөнгө оруулалт буурч, нүүрсний экспортын орлого багассанаас долларын ханш жилийн хамгийн тогтвортой байх үедээ хоёр мянга хүрэхэд ойрхон ирлээ. Харин Монголбанкны зарласан ханш 1909 төгрөг байна.

Валют:

ХасБанк

1,908.00 8.00

1,923.00 10.00

Голомт

1,905.00 5.00

1,924.00 10.00

ХХБанк

1,902.00 6.00

1,924.00 10.00

ХААН

1,905.00 2.00

1,925.00 11.00

Капитал банк

1,905.00 15.00

1,925.00 20.00

КРЕДИТ банк

1,905.00 8.00

1,926.00 9.00

Капитрон

1,900.00

1,926.00 10.00

Төрийн банк

1,907.00 11.00

1,928.00 12.00

Categories
мэдээ эдийн-засаг

Нийт 28 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжигджээ

Монголын хөрөнгийн биржийн гаргасан тайлангаас үзэхэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 22 удаагийн үнэт цаасны арилжааг зохион байгуулж, нийт 28 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжсан байна.

Тодруулбал, нийт 51 хувьцаат компанийн 7.627.891 ширхэг хувьцааг 4.1 тэрбум төгрөгөөр арилжсан ба багцын арилжаагаар нийт 6.9 сая ширхэг хувьцааг 2.7 тэрбум төгрөгөөр арилжсан нь нийт хувьцааны арилжааны үнийн дүнгийн 65.9 хувь байгаа аж.

Харин засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны анхдагч зах зээлийн таван удаагийн арилжаагаар нийт 247.917 ширхэг үнэт цаасыг 23.9 тэрбум төгрөгөөр арилжсан бөгөөд энэ нь нийт арилжааны 85.4 хувь байна. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар зах зээлийн үнэлгээ нэг их наяд 442.6 тэрбум төгрөг болсон ба ТОП-20 индекс өмнөх өнгөрсөн сартай харьцуулахад 0.44 хувь буюу 64.95 нэгжээр буурч 14,854.24 нэгж болсон байна.

Нийт 28 тэрбум төгрөгийн үнэт цаас арилжигджээ

Categories
мэдээ эдийн-засаг

​Америк ба Иракийн танкны наймаа

Танк “Абрамс”М1А1

Америкийн цэргийн хүчний strategypage.com сайт дээр бичснийг дуулгахад тэдний засаг захиргаа энэ жил Иракийн армид 170-н ширхэг “Абрамс”М-1А1 танкийг зарахаар болжээ. Уг нь 2008 онд иракчууд энэ төрлийн танкийг 140-ийг захиалж 2010 онд захиалгаа авч байсан ч гэлээ 2014 онд лалын босогчдод дөч орчим танкаа олзлуулж явгарчихаад байгаа гэнэ.

Зөөвөрлөгч М88А1

Дээрх танкийг зөөвөрлөгч 21-н ширхэг М88А1 машины хамт захиалж байсан иракчуудын энэ удаагийн наймааны үнэ өртөгийг сайт мэдээлсэнгүй. Зургаан жилийн өмнөх наймаандаа америкчууд нэг танкыг тээвэрлэгч машинуудыг оролцуулалгүйгээр дунджаар 1.4 сая ам. доллараар зарж байжээ.

Б.Бүжин

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад валютын албан нөөц нэмэгджээ

Монголбанк гадаад валютын нөөц 2014 оны 11 сарын сүүлээр 1,352.1 сая ам доллар байжээ. Тэгвэл оны эцэст 1,650 сая ам доллар болж нэмэгдсэн байна.

Олон улсын жишиг төвшин нь гадаад валютын нөөц импортын 12 долоо хоногтой тэнцэж байх ёстой байдаг гэнэ. Манай улсын хувьд өнгөрсөн 11 сарын эцсээр 14.6 долоо хоног, 2014 оны эцсээр 21.9 долоо хоногийн хэрэгцээг хангаж байгаа аж.

Харин Монголбанкны валютын зах дахь оролцоо өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад буурч байгаа гэнэ.