Categories
мэдээ эдийн-засаг

Ипотекийн зээлийн 0.7 хувь нь чанаргүйд тооцогджээ

Банкууд өнгөрсөн аравдугаар сард нийт 1395 зээлдэгчид 80.4 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосноор ипотекийн зээлийн үлдэгдэл 3370.5 тэрбум төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 75877-д хүрчээ.

Зээлийн үлдэгдлийг харахад 98.4 хувь нь төгрөгийн зээл, 1.6 хувь нь гадаад валютын зээл байна. Хугацаа хэтэрсэн зээл нийт зээлийн 2.4 хувийг, чанаргүй зээл нь 0.7 хувийг эзэлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 1995 төгрөгтэй тэнцэж байна

Ам.долларын ханш өнөөдрийн байдлаар Найман шарга валют арилжааны төв дээр 1994 төгрөгөөр авч, 1995 төгрөгөөр арилжиж байна. Харин арилжааны банкууд нэг ам долларыг 1990 төгрөгөөр авч, 1999 төгрөгөөр арилжиж байна. Цаашид ч ам.долларын ханш буурах төлөвтэй байгааг эдийн засагчид онцолжээ.

Ирэх оны эхэн үед Оюутолгойн 4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын асуудалд шийдэгдвэл энэ нь ам.долларын ханшид эерэгээр нөлөөлөх юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Энэ сард ХААБ-ийн арилжаа буурчээ

Энэ
арваннэгдүгээр сард Хөдөө аж ахуйн биржид харьцангуй цөөн тооны арилжаа
явагдсан байна. Тодруубал, өнөөдрийн байдлаар авч үзвэл найман удаа нийт 4.5
тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Энэ нь өнгөрсөн сарынхаас хоёр дахин бага
байгаа юм. Өнгөрсөн аравдугаар сард Хөдөө аж ахуйн бирж дээр 9.1 тэрбум
төгрөгийн арилжаа хийгдэж байсан юм. Ийн арилжаа буурахад хэд хэдэн хүчин зүйл
нөлөөлжээ. Арилжааны үнийн дүнгийн гол хэсгийг бүрдүүлдэг ноолуурын арилжаа
арваннэгдүгээр сарын 4, 5, 24-ний өдөр хийгдсэн байна. Бусад өдөр гол төлөв
ноосны арилжаа хийгджээ. Мөн биржээр арилжаалдаг бүтээгдэхүүний нэр төрөл
харьцангуй цөөрч, ноос, ноолуурын арилжаа давамгайлах болжээ. Мөн Санхүүгийн
зохицуулах хорооноос Хөдөө аж ахуйн байнгын гишүүн брокерийн 17 компани
арилжаанд огт оролцохгүй байгааг анхааруулсан тогтоол гаргажээ. Энэ нь байнгын
гишүүдийн талаас илүү нь арилжаанд огт оролцохгүй байгаа гэсэн үг юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Үнэт цаасны бүртгэл шинэчлэгдлээ

Санхүүгийн зохицуулах хорооноос Үнэт цаасны
бүртгэлийн тухай журмыг шинэчиллээ. Ингэснээр үйл явцыг цаг хугацааны хувьд
түргэвчлэх, чиг үүргийн давхардал арилгах зэрэг давуу талтайн дээр үнэт цаасны
компаниудад олон боломж нээж байгаа юм. Тодруулбал, бүртгэлийн материалыг
Санхүүгийн зохицуулах хороо болон Хөрөнгийн биржид нэгэн зэрэг авч, Үнэт цаасны
компани танилцуулгаа хуульд заасны дагуу боловсруулсан эсэхэд Хөрөнгийн бирж,
тухайн үнэт цаас бүртгэхтэй холбоотой ажиллагааг хэрхэн хийсэн бэ гэдгийг
Санхүүгийн зохицуулах хороо хянаж бүртгэхээр боллоо. Энэ журмаар тухайн
байгууллага үнэт цаас гаргахтай холбоотой танилцуулгыг өөрөө хянадаг болно. Мөн
үнэт цаас гаргагч нь Хороонд бүртгүүлснээс хойш зургаан сарын дотор арилжаагаа
явуулж дуусгадаг байсныг нэг сар болгон өөрчиллөө. Ингэснээр андеррайтерын
үүрэг хариуцлага нэмэгдэж, анхны захиалгаар орсон хөрөнгө оруулагчдын хувьцаа
түгжигдэхгүй байх давуу талтай юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Валютын дуудлага худалдаа зохион байгууллаа

Монголбанк өнөөдөр гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Дуудлага худалдаанд оролцсон банкууд 1992-1994.01 төгрөгний ханшаар 27,4 сая ам.доллар худалдан авах, мөн 310.10-310.90 төгрөгийн ханшаар 29,2 сая юань худалдан авах санал тус тус ирүүлсэн байна. Харин төв банк 1993.70 төгрөгийн хаалтын ханшаар 10 сая ам.доллар, 311.40 төгрөгийн ханшаар 9 сая юань нийлүүлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

ЕСБХБ-тай 70 сая ам.долларын зээлийн гэрээг байгуулжээ

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (EСБХБ)-аас Жижиг дунд бизнес /ЖДБ/ эрхлэгчдийг дэмжих, худалдааны санхүүжилтийг нэмэгдүүлэх зорилгоор 70 сая ам.долларын зээлийн багц гэрээг ХААН Банктай байгуулжээ.

Зээлийн багц гэрээнд гарын үсэг зурах ёслолд ХААН Банк болон EСБХБ-ны удирдлагын төлөөлөл оролцож , EСБХБ-ны төлөөлж Монгол дахь Суурин төлөөлөгч Матю Дэ Лэ Блан болон ХААН Банкыг төлөөлж Гүйцэтгэх захирал Норихико Като нар гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

Энэхүү багц гэрээнд ЖДБ эрхлэгчдэд урт хугацааны санхүүжилт олгох, Нэмүү өртөгийн сүлжээг сайжруулах зориулалттай 30 сая ам.долларын гэрээ, Тогтвортой эрчим хүчний төслийг санхүүжүүлэх 10 сая ам.долларын гэрээ, ЖДБ эрхлэгчдийн зээлийн эрсдэлийг хуваалцах, эх үүсвэрийг олгох зориулалттай 10сая ам.долларын зээлийн гэрээ болон худалдааны санхүүжилтын бизнесийг өргөжүүлэх зээлийн эрхийг 20 сая ам.доллараар нэмэгдүүлсэн хэлцлүүд багтаж байгаа юм.

Зээлийн гэрээнд гарын үсэг зурах ёслолын үер ХААН Банкны Гүйцэтгэх захирал Норихико Като хэлэхдээ ”Бид харилцагчдынхаа бизнесийг дэмжих урт хугацааны санхүүжилт EСБХБ-аас авч байгаагаас гадна нэмүү өртөгийн сүлжээнд хамрагдаж буй харилцагчдад шаардлагатай санхүүжилтыг олгох, эрчим хүчний хэмнэлтийг зохистой хэрэглээг дэмжих, зээлийн эрсдэлийг хуваалцах замаар харилцагчдыг хэрэгцээ шаардлагыг хангасан шинэлэг санхүүжилтын чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлж байгаадаа баяртай байна.” гэж онцлов.

EСБХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Матю Дэ Лэ Блан “ЖДБ эрхлэгчдийг дэмжих зээл болон Нэмүү өртөгийн сүлжээг өргөжүүлэх зээл нь зөвхөн Улаанбаатар хот төдийгүй орон нутгийн ЖДБ-ийг өргөжүүлэхэд бизнес эрхлэгчдэд урт хугацаатай санхүүжилт олгох боломжийг бий болгох юм. Харин тогтвортой эрчим хүчний төсөл санхүүжүүлэх эх үүсвэр нь эрчим хүчний хэмнэлт гаргах хөрөнгө оруулалтыг дэмжих шинэлэг бүтээгдэхүүнийг нэвтрүүлэх, түүнчлэн ХААН Банкны эрчим хүчний төслийг судлах чадамжийг нэмэгдүүлэх болно.

Зээлийн эрсдэлийг хуваалцах, санхүүжүүлэх хөтөлбөр нь ХААН Банкны томоохон бизнес эрхлэгчдийн урт хугацааны ссанхүүгийн хэрэгцээг хангах боломжийг олгож байгаагаараа банкны зах зээлд өрсөлдөхүйц давуу талыг олгох юм. Мөн түүнчлэн худалдааны санхүүжилтын эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлснээр банк өөрийн гадаад худалдаа эрхлэгч харилцагчдынхаа санхүүгийн хэрэгцээг хангах, өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээг өргөжүүлэх зэрэг ач холбогдолтой юм.

Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурч, эдийн засгийн хөгжил удааширсан энэ цаг үест олон улсын нэр хүнд бүхий банк санхүүгийн байгууллагаас ийнхүү томоохон дүнтэй санхүүжилтийг авсанаар ХААН Банк харилцагч бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгжүүдэд урт хугацаат зээлийн бүтээгдэхүүнийг үргэлжлүүлэн олгох мөн бусад олон талт үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжтой боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 1989 төгрөгтэй тэнцэж байна

Аравдугаар сарын сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд зэсийн ханш багагүй өсөлттэй байсан хэдий ч тогтворгүй хэвээр байна. Сүүлийн дөрвөн сарын хугацаанд ам.долларын ханш 1998-2001 төгрөгийн хооронд хэлбэлзэлтэй байсан бол өнгөрөгч долоо хоногоос эхлэн ам.долларын ханш бага зэрэг суларч байна. Амралтын өдрүүдэд ам.доллар 1991 төгрөгтэй тэнцжээ. Өнөөдрийн байдлаар ам.доллар арилжааны банкуудад 1989-1994 төгрөгөөр арилжиж байгаа бол “Найман шарга” арилжааны төвд 1988-1991 төгрөгөөр арилжиж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Улсаа “Тасын сан”-д бариулахгүйгээр авч үлдэх боломжийг ярилцав

-Дэлхийн орнуудын Өрийг худалдаж авдаг тасын сангууд Монголд орж ирэх эрсдэл өндөр байна-

Манайх шиг гадаад өр ихтэй орнуудад “Тасын сан” орж ирэх эрсдэл өндөр байдаг гэнэ. Улс орнуудын өрийг худалдаж авдаг тусгай сангуудыг ингэж нэрлэдэг юм байна. Тас шувуу үхдэл иддэг амьтан. Тэр утгаар нь дэлхийд ийм нэршил гарчээ. “Тасын сан”-гуудыг оруулж ирэхгүйн тулд мөнгө олж өрөө төлөх боломжтой цорын ганц салбарынхаа засаглалыг сайжруулах хэрэгтэй гэсэн санааг Монгол Улсын сайд М.Энхсайхан хэлэв. Засаглал сайжруулах олон аргын нэг нь иргэд, шийдвэр гаргагчдыг зөв мэдээллээр хангах юм, сэтгүүлчид энэ утгаараа уул уурхайн засаглалд гол үүрэгтэй гэсэн гаргалгаа нь анхаарал татав. Том орд дээр гэрээ, хэлэлцээрийг хэр ашигтай хийх нь мэдлэгээс хамаардаг, мэдээлэл бага тал нь молигодуулахад амархан байдаг, Оюу толгой дээр гэхэд л “Рио”-той ижил түвшний мэдээлэлтэй байж амжилттай хэлэлцээр хийнэ гэх мэт тогтож сонсохоор жишээнүүд цөөнгүй дуулдав.

М.Энхсайхан сайд өчигдөр “Мэдээлэл бүхий иргэд ба уул уурхайн засаглал” сэдвээр сонирхолтой лекц уншсан юм. “Блю скай”-д болсон Хойд, баруун, өмнөд бүсийн сэтгүүлчдийн нэгдсэн уулзалтын үеэр лекцээ уншсан нь ийм учиртай аж. Уул уурхайн салбарын мэргэжилтэн, судлаачид оролцсон уг арга хэмжээний зохион байгуулагчид нь “The Mongolian Mining Journal” сэтгүүлийн редакцийнхан. Өнгөрсөн хавраас аймаг, сумдын сэтгүүлчдийг хамруулан хэрэгжүүлж эхэлсэн “Орон нутгийн мэдээллийн сүлжээ” төслийнх нь хүрээний ажил юм байна. Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-тэй хамтран хэрэгжүүлж буй төсөл аж. Ирэх жилээс Канадын UBC Их сургуулийн Уул уурхайн сургуультай хамтран орон нутгийн сэтгүүлчдийг уул уурхайн чиглэлээр мэргэшүүлэх сургалтаа үргэлжлүүлэх юм байна.

М.Энхсайхан сайд лекцэндээ өмнө нь хэд хэдэн удаа ярьсан супер циклээ бас онцлов. Сүүлийн 200 жилийн циклийг харахад уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр үе дунджаар арваад жил үргэлжилдэг аж. Сүүлийн супер цикл 2000-2012 онд дуусчээ. Тэгэхээр ирэх арван жилдээ лав өнгөрсөн жилүүдийнх шиг азтай үе Монголд тохиохгүй нь. Өөдрөгөөр төсөөлөхөд л 10-15 жил баялгийн үнэ гялалзтал өсөхгүй нь тодорхой болж. Улстөрчид өмнө нь иргэдэд өчнөөн гоё зүйл амлаад сонгуульд ялсныхаа дараа амлалтаа биелүүлж чаддаг байсан нь супер циклтэй холбоотой, одоо супер цикл дууссан учраас ирэх онд халамж амлах аргагүй, амлалаа ч бүтэх магадлал тэг хувь гэсэн санаа нь анхаарал татав.

Нэг талаас сэтгүүлчид Монгол ийм тийм баялагтай, төчнөөн тонн алт, зэстэй гэсэн мэдээлэл цацдаг, нөгөө талаас хөрөнгө оруулагчид хувьцаагаа өсгөхийн тулд дэвэргэсэн тоо хэлдгээс үүдсэн ташаа ойлголт популизмын амьдрах хөрс нь болдог гэж судлаач, эрдэмтэд үздэг юм байна. “Бид баян улс, баялгийнхаа мөнгөөр иргэдээ тэжээнэ, баялгийг минь ухаж аваад гарах нь” гэсэн популизм эндээс эхлэлтэй аж.

Нэг метр кв газрын доор байгаа байгалийн баялгийг үнэлгээнд оруулсан байдгийг илтгэгч сонирхуулав. Хөгжингүй орнуудын нэг метр кв газрын доорх байгалийн баялаг 125 мянган ам.доллар, хөгжиж буй орнуудынх 25 мянган ам.доллараар үнэлэгддэг байна. Харин Монголынх нэг ам.доллар. Нэлээд дээш татсан үнэлгээ гэнэ. Хайгуулаа сайжруулж, баялгаа баталгаажуулсан орнуудын л газрын доорх баялгийн үнэ цэн өсдөг байна.

Супер циклийн үе буюу 2012 он хүртэлх арав гаруй жилд нефть, хий худалдсан улсууд хамгийн их мөнгө олжээ. Орлогоороо тэргүүлсэн нь Ботсвани юм байна. Ботсвани улс дэлхийд алдартай компанитай сайн харилцаа үүсгэж алмазаа ашиглажээ. Ингээд нэг хүнд ногдох ДНБ нь 8000 ам.долларт хүрчээ. Энэ улсын иргэд манайхаас хоёр дахин илүү амьдралын боломжтой гэсэн үг. Ботсванитай адил алмазтай Угандад харин сүйрэл болжээ. Уул уурхайн менежмэнт буруу, буруу засаглалтай учраас тэнд юун их орлого, иргэний дайн л дэгджээ.

Манайх шиг байдалд орсон улс хэвтрийн эдийн засаг гэсэн нэр томъёонд багтдаг аж. Колумбийн их сургуулийн профессор Жефри Загсын гаргасан томъёолол бий. Ийм эдийн засгийн өвдсөн шалтгаан нь олон учраас онош тавихад хэцүү байдаг гэнэ. Тийм учраас эмнэлгийн нэр томъёо ашигладаг байна. Хэвтрийн эдийн засагтай орнуудын хувь заяанд эмчийн жор, зөвлөгөөнөөс гадна өөрсдийнх нь эмчлүүлэх сонирхол нөлөөлдөг юм байна. Өвчтөн асуудлаа зөв ойлгох ёстой, тэр асуудлын тайлбар нь сэтгүүлчдээр дамждаг гэсэн судлаачдын дүгнэлт байдаг аж. Бас системтэйгээр эмчлэхгүй бол бүрэн эдгэдэггүй байна.

Хөрөнгө оруулагчдын Монголыг орхисон том шалтгаан нь Стратегийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах хууль баталсан явдал. Стратегийн орддоо төр хувь эзэмшинэ гэх хандлага ч хөрөнгө оруулагчдын эргэлзээний нэг нь. Баялгаа буруу ашиглаж хаширсан Африкийн орнууд стратеги гэдэг үгнээс татгалзаж эхэлсэн, Орос манай хоёроос бусад улсад стратегийн гэсэн ойлголт байхгүй, Америкт л стратегийн түүхий эд гэж бий гэх мэт стратегитай холбоотой жишээнүүд “Блю скай”-д болсон арга хэмжээний үеэр яригдав. Манай стратеги гадаадын хөрөнгө оруулагчдын стратегитай эвцэлдэхгүй байгаа учраас хөрөнгө оруулалт тасарсан, стратегиа эвцэлдүүлж байж гадаадаас мөнгө татна гэсэн хэрэгтэй санаа дуулдав. Уул уурхайд төрийн компани байгуулж илүү зардал гаргахын оронд компаниудаас авах татвар хураамжиндаа анхаарвал баялгаасаа дажгүй мөнгө олж бусад салбарыг хөгжүүлэх боломжтой гэж олон улсын судлаачид үздэг аж.

Чили улс зэсийн үнэ өссөн хэдэн жилд илүү олсон мөнгөө баялгийн санд хуримтлуулсан учраас өнөөдөр манайх шиг хямрахгүй байгаа. Уул уурхайн баялгаа ингэж бодлоготой ашигла цаг ирсэн гэж илтгэгч ярив. М.Энхсайхан сайд анх баялгаасаа хурааж хуримтлуулах санг “Зовох цагийн сан” гэж нэрлэх санааг гаргаж байж. Ингээд нэрлэчихээр Хүний хөгжил сан шиг авч үрээд байхгүй гэсэн гаргалгааг уулзалтад оролцогчид дэмжиж байв.

Үнэ нь хэзээ яаж өөрчлөгдөх нь мэдэгдэхгүй савлагаатай уул уурхайн зах зээл дээр тогтож үлдэх аргыг нэг бүрчлэн заагаад өгчихсөн “Байгалийн нөөцийн харти”-г орчуулсан гэсэн мэдээг илтгэгч энэ үеэр дуулгасан юм. 12 зарчимтай хартиг зөв ойлгоод бодлогодоо тусгачихвал уул уурхайгаа зөв хөгжүүлэх боломж байгаа гэнэ.

Ц.Сүрэн

Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн банкнаас манай улсад хандан дараах зөвлөмжийг гаргажээ

Дэлхийн банкнаас Монголын эдийн засгийн тойм тайлангаа гаргажээ. Энэ удаагийн тайландаа Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний жилийн өсөлт 2.3 хувьд хүрнэ гэж тэмдэглэжээ. Харин төсөөлөл буурсан шалтгааныг энэ намар тариаланчид ургацынхаа багагүй хувийг алдсан. Дээрээс нь аж үйлдвэрийн салбараас олох ашиг таамагласнаас бага байсан зэрэг нөлөөлсөн хэмээн тайлбарлалаа. Гол нь ирэх онд Монгол Улсын эдийн засгийн өсөлт саарах магадлалтай гэв. Ялангуяа уул уурхайн салбарын бууралт ирэх оны эдийн засагт томоохон дарамт болно гэдгийг санууллаа. Ирэх онд зөвхөн дотоодын нөхцөл байдлаас гадна, гаднын нөлөөлөл багагүй бий гэв. Ялангуяа экспортын гол зах зээл болсон БНХАУ эдийн засгийн өсөлтийн цаашдын чиг хандлага тодорхойгүй энэ үед байдал хаашаа ч эргэж мэдэхийг сануулж буй юм.

Дэлхийн банкнаас дараах зөвлөмжүүдийг гаргажээ.

1.Төсвийн нэгдмэл байдлыг бэхжүүлэх бодлогоо үргэлжлүүлж, төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн шаардлагыг биелүүлэх

2.Хөгжлийн банкны арилжааны шинжтэй зээлүүдийг төсөвт нэгтгэх нь төсвийн нэгдмэл байдлын төлөвлөгөөний үр дүн, түүнд итгэх итгэлийг дээшлүүлнэ

3.Төв банкнаас хэрэгжүүлж буй зарим талаар төсвийн шинжтэй хөтөлбөрүүдийг зогсоож, тэдгээрийг Засгийн газарт шилжүүлэх шаардлагатай

4.Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх нь эдийн засагт гадаад секторын тэнцвэргүй байдал болон шокын эсрэг тохиргоо хийгдэх, валютын нөөцийг хамгаалахад дэмжлэг болно

5.Банкны системийн болзошгүй эрсдэлд бэлэн байх чадварыг улам сайжруулах шаардлагатай

6.Эдийн засгийн идэвхжил саарсан нөхцөлд нийгмийн халамжийн хөтөлбөрүүдийг зорилтот бүлэгт илүү оновчтой чиглүүлснээр нийгмийн халамжийг сайжруулна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголын хамгийн том эрсдэлийн форум болно

Энэ сарын 11-нд Туушин зочид буудлын Соёмбо танхимд Голомт банк, “Мандал Женерал Даатгал” ХХК, Монголын бизнесийн зөвлөл хамтран “Монгол улсын Эрсдэлийн удирдлагын форум-2015” үйл ажиллагааг зургаа дахь жилдээ зохион байгуулах гэж байна.

Уг үйл ажиллагаа нь Монгол Улсын эдийн засгийн салбар, бизнесийн салбарын эрсдэлийн эргэн тойрон дох асуудал, түүнийг даван туулах арга зам зэрэг чухал сэдвүүдийг хөндөн хэлэлцдэг нэр хүндтэй үйл ажиллагаа юм.

Форумын зорилго нь улсын хэмжээнд тулгараад буй эрсдэлүүдийг судлан шинжилж, илрүүлэх, тэдгээрийг удирдах арга замуудыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцэн боловсруулах замаар нийгмийн эрсдэлийг бууруулахад тодорхой хувь нэмэр оруулах явдал юм.

Форумын үйл ажиллагаа доор цар хүрээг хамран өрнөх аж:

  • 2016 оны Макро эдийн засгийн төлөв байдал, голлон анхаарах эрсдэлүүд
  • Хямралын үед бизнесийг тогтвортой үргэлжлүүлэх эрсдэлийн удирдлага
  • Байгалийн гамшгийн эрсдэл, гамшгийн бэлтгэл

“Монгол Улсын Эрсдэлийн удирдлагын форум-2015” форумд Бизнес эрхлэгчдийн санааг чилээж буй ирэх оны макро эдийн засгийн төлөв байдал, хямралыг дагасан эрсдэлийн асуудлуудад мэргэжлийн хүмүүсийн гаргасан тооцоо, таамаг зэрэг сэдвийг хамарсан найман илтгэл тавигдна гэдгийг зохион байгуулагчдын зүгээс мэдэгдээд байна.