Categories
мэдээ эдийн-засаг

Долоон тэрбум долларын худалдаа хийжээ

Монгол Улсын гадаад худалдаа өнгөрсөн 11 дүгээр сарын байдлаар долоон тэрбум 737.5 сая ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оноос 22.8 хувиар буюу хоёр тэрбум 285 сая доллараар буурсан үзүүлэлт юм. Үүнд экспорт 947.5 сая ам.доллараар, импорт 1,337.5 сая ам.доллараар тус тус буурсан нь нөлөөлжээ. Хөрш орнуудтай хийсэн худалдааг авч үзвэл Монголын худалдааны гол түнш нь Хятад байна. Тодруулбал, нийт бараа эргэлтийн дөрвөн тэрбум 831.9 сая долларыг Хятад улстай, 13 хувь буюу нэг тэрбум 002.6 сая долларыг ОХУ-тай хийжээ. БНХАУ-тай хийсэн худалдаа өнгөрсөн оны мөн үеэс 21.9 хувира, ОХУ-тай хийсэн худалдаа 32.5 хувиар тус тус буурчээ.

Гадаад худалдааны тэнцэл ашигтай гарчээ

Өнгөрсөн оны мөн үеэс 390 сая ам.доллараар нэмэгдсэнээр 748.2 сая ам.долларын ашигтай гарчээ. Энэ нь экспорт 18.3 хувиар буурсан ч импорт түүнээс өндөр үнийн дүнтэй буюу 27.7 хувиар буурсантай холбоотой байна.

Нийт экспортын 87 хувийг уул уурхайн салбар бүрдүүлжээ

Ашигт малтмалын бүтээгдэхүүний нийт экспортод эзлэх хувь өнгөрсөн оны мөн үеэс хоёр хувиар буурч нийт экспортын 87 хувийг бүрдүүлэв. Тухайлбал, чулуун нүүрс, зэсийн баяжмал, төмрийн хүдэр ба баяжмал, боловсруулаагүй нефть гэсэн голлох дөрвөн түүхий эдийн экспорт ашигт малтмалын экспортын 85 хувь, нийт экспортын 74 хувийг тус тус эзэлж байна. Түүнчлэн эдгээр эрдэс балгийн экспортын ашигт малтмалын экспортод эзлэх хувь гурван хувиар, нийт экспортод эзлэх хувь дөрвөн хувиар тус тус буурсан байна.

Ашигт малтмалын үнэ буурчээ

Дэлхийн зах зээл дээрх алтны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 8.8 хувиар өмнөх үсараас 6.8 хувиар буурчээ. А зэрэглэлийн цэвэршүүлсэн зэс 4,599 ам.доллар төмрийн хүдрийн үнэ 44 амдолларт хүрч, өнгөрсөн сарын 30-ны байдлаар өнгөрсөн оны мөн үеэс зэс 10,3 хувиар, төмрийн хүдэр 12 хувиар буурчээ.

Харин өмнөх 10 дугаар сартай харьцуулахад зэс 28.3,төмрийн хүдэр 37.1 хувиар буурчээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Татварын орлого 182.7 тэрбум төгрөгөөр буурчээ

Татварын нийт орлого өмнөх оны мөн үеийнхээс 182.7 тэрбум төгрөг буюу дөрвөн хувиар буурчээ. Ингэж буурахад нэмэгдсэн өртгийн албан татварын орлого 318.6 тэрбум төгрөгөөр, орлогын албан татвар орлого 51.9 тэрбум төгрөг буюу 5.5 хувиар, гадаад үйл ажиллагааны орлого 33.2 тэрбум төгрөгөөр буурссан нь голлон нөлөөлжээ. Гэхдээ онцгой албан татварын орлого 121.7 тэрбум төгрөг буюу 29.5 хувь, нийгмийн даатгалын орлого 58 тэрбум төгрөг буюу 6.8 хувиар, бусад татвар, төлбөр хураамжийн орлого 32.6 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Төсвөөс олгосон тэтгэврийн хэмжээ 7.4 тэрбумаар өсжээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын энэ оны эхний 11 сарын тоон мэдээллийг гаргасан байна. Нийгмийн халамжийн сангаас энэ оны эхний 11 сард 192.7 мянган хүнд 135.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж олгожээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж авагчид 10.4 мянга буюу 5.1 хувиар буурч, олгосон тэтгэврийн хэмжээ 7.4 тэрбум төгрөг буюу 5.8 хувиар өссөн байна. “Хүний хөгжил” сангаас 2015 оны эхний 11 сард 18 хүртэлх насны нэг сая 27.6 мянган хүүхдэд 225.7 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөнд олгосон байх юм. Харин Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 11 сард нэг тэрбум 306.2 сая төгрөг, зарлага нэг тэрбум 417.2 сая төгрөг болж, өмнөх оны энэ үеэс орлого 104.7 тэрбумаар нэмэгджээ.

Categories
мэдээ эдийн-засаг

2.2 их наяд төгрөгийн орон сууцны ипотекийн зээл олгожээ

Монголбанк орон сууцны
зээлийн статистик мэдээг гаргажээ. Энэ
оны арванхоёрдугаар сарын 4-ний байдлаар ипотекийн зээл авсан зээлдэгчдээс
837.8 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувийн зээлийн эх үүсвэрээр дахин санхүүжүүлэх
хүсэлт өнгөрсөн хугацаанд ирсэн байна. Одоогийн
байдлаар үүнээс банкууд 19,413 зээлдэгчийн нийт 581 тэрбум төгрөгийн ипотекийн
зээлийг дахин санхүүжүүлж, 8 хувийн хүүтэй ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.

Харин орон сууц
шинээр худалдан авахыг хүссэн иргэдээс 2.2 их наяд төгрөгийн ипотекийн зээлийн
өргөдөл банкуудад ирснээс 41,055 иргэнд 2.2 их наяд төгрөгийн орон сууцны
ипотекийн зээл шинээр олгохоор шийдвэрлэсэн байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк 14 тонн алт олборложээ

Монголбанк энэ оны эхний
11 сард 14 тонн 389.2 кг алтыг дотоодын алт үйлдвэрлэгчдээс худалдан авчээ. Энэ
нь өнгөрсөн оны мөн үеэс 2.6 тонноор буюу 22%-иар өссөн дүн юм.

Алт үйлдвэрлэгчид
оны эхний хагаст 3 тонн 761.7 кг алт тушааж байсан нь өмнөх оны мөн үеэс
11%-иар буюу 335 тонноор бага байв. Тэгвэл сүүлийн 5 сард алт тушаалт огцом
нэмэгдэж, 10 тонн 627.5 кг алт тушаажээ. Дээрх хэмжээний алт нь
Монголбанкны валютын нөөцийг 600 орчим сая доллараар нэмэгдүүлж байна. Ирэх жил Монголбанкны худалдан авах
алтны хэмжээ 20-24 тоннд хүрнэ гэсэн таамаглал байгаа аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш өсөв

Амралтын өдрүүдэд долларын ханш буцаад өслөө. Арилжааны банкууд болон хар зах дээр зар байгаа долларын ханшийг харахад ам.долларын ханш хоёр төгрөгөөр өслөө.

Төрийн банк 1996 төгрөг буюу хамгийн хямдаар доллар зарж байна. Тэгвэл Кредит банк хамгийн өндөр ханшаар буюу 2001 төгрөгөөр доллар зарж байна. Харин “Найман шарга” зах дээр долларын ханш 1999 төгрөг байна. Монголбанкны хаалтын ханшаар доллар мөн л 1999 төгрөг байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүч экспортолно

Стратегийн ач холбогдол бүхий Шивээ-Овоогийн нүүрсний ордыг түшиглэн эрчим хүчний томоохон цогцолбор барих төслийг Монгол, Хятад хамтран хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэ төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 34 сая тонн нүүрсийг жил бүр тогтмол тасралтгүй нийлүүлэх үүргийг Монголын тал хүлээж байгаа. Тиймээс Шивээ-Овоогийн нүүрсний орд газарт тусгай зөвшөөрөл эзэмшигч болох “Эрдэнэс Монгол” ХХК болон “Шинэ Шивээ” ХХК-иуд хэлэлцээ хийж, тохирсон тохиолдолд дээрхи үүргийг хэрэгжүүлэх зорилго бүхий хамтарсан аж ахуйн нэгжийг энэ онд багтаан байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргаад байгаа юм.

Уг төсөл хэрэгжсэнээр Монгол Улсын эрчим хүчний хангамжийн байдал сайжрахын зэрэгцээ эрчим хүчийг экспортлох боломж бүрдэх юм. Төслийн хүрээнд байгаль орчинд нөлөөлөл багатай, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэн томоохон хөрөнгө оруулалтыг татаж, төсвийн орлогыг нэмэгдүүлж эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж үзэж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

9.5 тонн алт экспортолжээ

Энэ оны эхний арван сарын байдлаар нүүрс 18.2 сая тонн, алт 12.5 тн, газрын тос 975.8 мянган тонныг олборлоод байна. Хайлуур жоншны баяжмал 188.1 мянган тонн, зэсийн хүдрийн баяжмал 1,074.4 мянган тонн, төмрийн хүдрийн баяжмал 5.3 сая тонн, цайрын баяжмал 75.2 мянган тонныг үйлдвэрлэсэн байна.

Мөн он гарснаас хойш 1.204.5 мянган тонн зэсийн баяжмал, 4.0 сая тонн төмрийн хүдэр, алт 9.5 тн, нүүрс 11.5 сая тонн, газрын тос 902.9 мянган тонныг экспортолжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

МИК үнэт цаас гаргана

Монгол ипотекийн корпорацийн охин компани болох “МИК АКТИВ 7”-гийн орон сууцны зээлээр баталгаажсан үнэт цаас гаргах хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороо зөвшөөрчээ. Иймд тус компани ирэх долоо хоногт хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргахаар болсон байна. МИК-ийн гаргаж буй долоо дахь удаагийн бондын нийт үнэлгээ нь 300 тэрбум гаруй төгрөг байх гэнэ. Мөн тус корпорац энэ ондоо багтаагаад “МИК АКТИВ 8” тусгай зориулалтын компани байгуулж, хөрөнгөөр баталгаажсан дараагийн үнэт цаасаа гаргахаар төлөвлөж буй гэнэ. Өнөөгийн байдлаар МИК иргэдийн орон сууцны зээлийг багцлан зургаан удаагийн 1.9 орчим их наяд төгрөгийн бонд гаргаад байна. Энэ удаагийн бондын 90 хувь нь давуу эрхтэй, 10 хувь нь энгийн байх аж. Мөн хүү нь өмнөхтэйгээ адил юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс таван толгой” 203 ажилтнаа үлдээхээр болжээ

“Эрдэнэс-Таван толгой” компанийн Цанхын зүүн уурхайд ажиллаж байсан 200 гаруй хүнийг БНХАУ-ын “TTGVCo” компанид шилжүүлэх гэрээ байгуулах болсноор маргаан үүссэн билээ. Улмаар 203 ажилтны төлөөлөл болсон “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэл байгуулж удаа дараа ажил хаялт зарласан юм. Гэвч энэ нь үйлдвэрчний эвлэлийн дарга С.Эрдэнэ өөрийгөө шатааж байдал хурцадсан. Тэгвэл “Эрдэнэс-Таван толгой” компани 203 ажилтнаа эргүүлэн авахаар болсон байна. Өчигдөр “Эрдэнэс-Таван Толгой” ХК-ийн захиргаа, “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлтэйгээ харилцан ойлголцлын гэрээ байгуулжээ. Улмаар ажилтнуудаа компанидаа үлдээхээс гадна С.Эрдэнийг гадаадад эмчлүүлэхээр болсон байна. Мөн Цанхын зүүн уурхайн үйл ажиллагааг энэ сарын 12-ноос эхлүүлэхээр болжээ.