Categories
мэдээ эдийн-засаг

Голомт банк ипотекийн зээл олгохгүй

Голомт банк зурган илэрцүүд

Ипотекийн найман хувийн хүүтэй зээлийн санхүүжилтийг төв банкнаас зогсоогоод буй.Төвбанкны зүгээс таван хувийн хүүтэй ипотекийн зээлийг санхүүжүүлэх боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Мөн Монголбанкнаас ипотекийн зээлийн санхүүжилт авсан арилжааны банкнууд санхүүжилтээ зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй гэж үзэн шалгалт оруулжээ. Тиймээс Монгол банк найман хувийн зээлийн санхүүжилтийг түр хугацаагаар зогсоосон.

Цаашлаад ипотекийн зээлийн санхүүжилтийг олгох эсэхээ энэ долоо хоногт эцсийн байдлаар шийдвэрлэхээр болсон. Монголбанкны зүгээс ипотекийн зээлийг 80 ам.метрээс дээш талбайтай байр болон хуучин орон сууцанд олгохгүй байх зэрэг нөхцөлийг тавих болон цаашлаад ипотекийн зээл олгохдоо ямар шаардлага тавих талаар хэлэлцэж байгаа.

Одоогийн байдлаар 3000 гаруй айл өрхөд 200 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн эх үүсвэр шаардлагатай байна гэсэн судалгаа Монголын ипотекийн корпорацид байна.

Хэдийгээр Төв банкнаас санхүүжилт олгохгүй байгаа ч заримарилжааны банк өөрсдийн эх үүсвэрээр орон сууцны зээл олгож байгаа аж.

Хаан банк ипотекийн зээлийн материал хүлээн авч байгаа ч санхүүжилтгүй учир олгохгүй байгаа.

Голомт банк ипотекийн зээлийг олгохгүй, материал хүлээн авахгүй байгаа бөгөөд банкны зүгээс ямар нэгэн орон сууцны зээл олгохгүй байгаа.

Капитал банк ипотекийн зээлээр зөвхөн тус банкны хөрөнгөөр баригдсан орон сууцны материалыг хүлээн авч байсан.

Төрийн банк ипотекийн зээлийн материалыг нийслэлийн дөрвөн салбарт хүлээн авч байгаа. Банкны зүгээс орон сууцны зээлийн хөтөлбөр хэрэгжүүлээгүй.

Хас банк ипотекийн зээл олгохгүй.

Худалдаа хөгжлийн банк ипотекийн зээлийн материалыг хүлээн авч судалж байгаа ч олгохгүй.

Categories
мэдээ эдийн-засаг

“Кожеговь” ХХК ураны хайгуулаа зогсоохоо мэдэгджээ

Сүхбаатар аймгийн зургаан сумын 11 хэсэгт ураны хайгуул хийх зөвшөөрөл авсан “Кожеговь” ХХК 2016 оны хайгуулын өрөмдлөгийн үйл ажиллагаагаа зогсоох шийдвэр гаргасан талаараа албан ёсоор мэдэгджээ.

Ухаа овоо талбайд эхлүүлэн өрөмдсөн цооногийн ажилаа есдүгээр сарын 9-ний өдөр дуусгасан бөгөөд нөхөн сэргээлтийг цаг алдалгүй хийж, хүлээлгэн өгөхөө тус аймагт ирүүлсэн албан бичигтээ дурдсан байна.

Хайгуулын хээрийн ангийг буулган, нүүдлийн ажлыг зохион байгуулсан бөгөөд өөрсдийн судалгаа болон иргэдийн хүсэлтэд тулгуурлан эхлүүлсэн малчны худгийн засварын ажлаа үргэлжлүүлэн гүйцэтгэх аж.

Categories
мэдээ эдийн-засаг

“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ

“Оюутолгой” компанийн ТУЗ-ийн Монголын талын гурван гишүүнийг томилсон байна. Тухайлбал, ТУЗ-ийн гишүүдээр “Эрдэнэс Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Мөнхбаатар, Н.Багабанди болон Ч.Алтаннар томилогджээ. Н.Багабанди нь “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн анхны гишүүдийн нэг байсан билээ. Харин Ч.Алтаннар нь Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн захирлаар ажиллаж байсан, хэрэглээний математикч мэргэжилтэй нэгэн аж. Мөн “Оюутолгой” компанид ч тодорхой хугацаанд ажиллаж байжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 2.249 төгрөгт хүрэв

“Найман шарга” валютын захын ханшийн мэдээллийг энэ сарын 19-ны өдөр буюу өчигдрийн байдлаар хүргэж байна.

Авах Зарах

Доллар 2,246 2,249

Евро 2,500 2,515

Фунт 2,900 2,990

Юань 338.00 339.00

Вон 1.96 1.98

Рубль 34.70 35.20

Иень 21.95 22.15

Гонконг доллар 280 295

Австрал доллар 1650 1700

Сингапур доллар 1625 1670

Categories
мэдээ эдийн-засаг

Хөрөнгийн биржийг Х.Алтай удирдана

“Монголын хөрөнгийн бирж” ТӨХК-ийн Төлөөлөн
удирдах зөвлөлийн өчигдрийн 2016/03 тоот тогтоолоор М.Болорыг үүрэгт
ажлаас чөлөөлж, 2016/04 тоот тогтоолоор Х.Алтайг Гүйцэтгэх захирлын үүрэг
гүйцэтгэгчээр томиллоо.

Х.Алтай нь “Монголын хөрөнгийн бирж”
ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар 2011-2014 оны хооронд ажиллаж байсан бөгөөд
ажиллаж байх хугацаандаа “Үнэт цаасны зах зээлийн тухай хууль”, зах зээлийн дэд
бүтцийг шинэчлэн олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх ажлыг хэрэгжүүлж
ажилласан туршлагатай юм.

Categories
мэдээ эдийн-засаг

Эдийн засгийн реформыг хэрхэн хийх вэ?

Голомт банкны гүйцэтгэх захирал Ө.Ганзоригийн хөрөнгө оруулалтын чуулган дээр тавьсан илтгэлээс хүргэе.

Яаж улс орон хөгждөг вэ гэсэн онолууд байдаггүй. Харвардын профессор Жефри Сак: Төрийн өмчийг хувьчилж шууд хувийн хэвшилд өгөх хэрэгтэй гэж үздэг. Гэхдээ би үүний эсрэг байдаг. Монголын нийт хүн амын 5 хувь нь орлогын 89 хувийг эзэлж байна. Үүнийг хадгаламжийн төвлөрлөөр гаргасан. 196 компанийг цөөн хэдэн бизнес эрхлэгчид эзэмшиж байна. Монгол Улс төлөвлөгөөтэй өндөр хөгжсөн орнуудын араас довтолгох хэрэгтэй. Төлөвлөгөөт эдийн засгаас зах зээлийн нийгэмд шилжлээ гээд бид төлөвлөхөө больсон. Энэ бол алдаа байсан. Монголын боловсрол дэлхийн глобал зах зээлд өрсөлдөхүйц байх хэрэгтэй байна. Тиймээс бид оюун ухаандаа реформ хийх цаг нь болжээ. Хоёр шинэ санаа гаргасан залуу дэлхийн зах зээл дээр ажиллахад оюутолгойтой адил мөнгө олох боломжтой байна. Өнөөдөр Шведийн хоёр залуу өөрсдийн бүтээсэн “Candy crush” тоглоомоо 6 тэрбум доллараар зарлаа. Энэ нь манай Оюутолгой компаний хөрөнгө оруулалттай тэнцэж байх жишээтэй. Гэтэл төр маань оюутолгой, таван толгойг л хөгжүүлчих юм бол та нарыг тэжээчихнэ, та нар байж бай гээд байга юм шиг ойлголт нийгэмд бий болчихоод байна.

Бас нэг сонирхолтой статистикийг хүргэе. Дэлхийд алдартай Харвардын их сургуулиас хийсэн судалгаанаас үзэхэд гэр бүлийн бизнесийн 70 хувь нь 2 дугаар үедээ, 90 хувь нь 3 дугаар үедээ хаалгаа барьдаг гэжээ. Энэ бол Америкийн статистик. Харин хэдэн жилийн өмнө Монголд ирсэн Тайванийн доктор, азид 3 дугаар үедээ гэр бүлийн бизнесийн 80 гаруй хувь нь дампуурсан байдаг хэмээн итгэлтэйгээр хэлж байсан. Тэгвэл 5-10 жилийн дараа 1990 оны үед эхэлсэн манай нэгдүгээр үеийн бизнесмэнүүд тэтгэвэрт гарснаар тэдний хоёрдугаар үеийнхэн нь тэдний бизнесийг үргэлжлүүлэхнээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Засгийн газар ирэх долоо хоногоос үнэт цаас арилжина

12 долоо хоног буюу 3 сарын хугацаатай, жилийн 15.70%-ийн хүүтэй, 28 долоо хоног буюу 6 сарын хугацаатай, жилийн 16.40%-ийн хүүтэй Засгийн газрын богино хугацаат үнэт цаасыг анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг Монголын хөрөнгийн биржийн гишүүн үнэт цаасны компаниудаар дамжуулан авч байгаа билээ. Ирэх долоо хоногт буюу есдүгээр сарын 20-ны өдөр дээрх арилжаа явагдах ажээ.

Засгийн газрын үнэт цаасны товч мэдээлэл:

1. Үнэт цаас гаргагчийн нэр: Монгол Улсын Сангийн яам

2. Үнэт цаас гаргах зорилго: Төрийн сангийн мөнгөн хөрөнгийн удирдлага

3. Үнэт цаасны санал болгох хүрээ: Олон нийтэд санал болгох

4. Үнэт цаасны төрөл: Засгийн газрын энгийн үнэт цаас

5. Нэрлэсэн үнэ: 100,000

6. Хямдруулсан үнэ: 96,513.00

7. Нийт гаргах тоо: 50,000 ширхэг

Хүүгийн хувь хэмжээ: Долоо хоног бүр арилжигдах Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны хүүгийн хувь хэмжээг зах зээлийн жишиг хүүг үндэслэн Сангийн яам тогтооно.

Захиалга авах хугацаа: Монголын хөрөнгийн бирж нь тус арилжааны саналыг хуанлийн 6 хоногийн турш авах бөгөөд 6 дах хоногийн 11 цагт арилжааг хаана.

Захиалга хүлээн авах цаг: Баасан гарагаас Мягмар гарагийн 10:00 цаг хүртэл

Арилжаа хийгдэх: Монголын хөрөнгийн биржийн арилжааны системд нийт захиалгыг хүлээн авсны дараа нийт ирсэн саналыг Сангийн яаманд цахим хэлбэрээр хүргүүлэх бөгөөд Сангийн яамнаас баталгаажуулсны үндсэн дээр хуваарилалтыг хийх ажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Есдүгээр сарын 20-ны өдөр арилжигдах засгийн газрын үнэт цаасны мэдээлэл

12 долоо хоног буюу
3 сарын хугацаатай, жилийн 15.70%-ийн хүүтэй, 28 долоо хоног буюу 6 сарын
хугацаатай, жилийн 16.40%-ийн хүүтэй ЗГ-ын богино хугацаат үнэт цаасыг анхдагч
зах зээлийн арилжааны захиалгыг МХБ-ийн гишүүн үнэт цаасны компаниудаар
дамжуулан авч байгаа бөгөөд 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр арилжаа
явагдана.

3 хугацаатай ЗГҮЦ-ны мэдээллийг энд
дарж харна уу.

6 хугацаатай ЗГҮЦ-ны мэдээллийг энд
дарж харна уу.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улс Чех рүү хагас жилийн байдлаар 140 сая ам.долларын экспорт хийжээ

Монгол Улсаас БНЧУ руу 2016 оны эхний хагас жилийн байдлаар 140 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолсон байна. Харин импортын дүн тайлант хугацаанд 44 сая ам.доллар байсан гэж МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг Монгол, Чехийн бизнес форумын үеэр мэдээллээ. Энэхүү бизнес форумд БНЧУ-аас 20 гаруй харин Монголын талаас 70 бизнес эрхлэгч оролцож хамтран ажиллах ямар боломж, бололцоо байгаа талаар ярилцлаа. Монгол Улсын хувьд Чех рүү гол төлөв ноос, ноолуур, сүлжмэл хувцас зэрэг бараа бүтээгдэхүүн экспортолдог байна. Цаашид газар тариалан, мал аж ахуйн салбар болон аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахад Чехийн талаас байгальд ээлтэй тоног төхөөрөмж, ноу хауг нэвтрүүлэх шаардлагатай байгааг МҮХАҮТ онцолсон. Өнгөрсөн хугацаанд Чехийн Засгийн газрын тусламжийн хүрээнд Монголд 50 гаруй сая еврогийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Чехийн бизнес эрхлэгчдийн хувьд Монгол Улсад хэрэгжих томоохон төслүүдэд оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн.

Мөн Монгол хоёр том улстай хиллэн оршдог нь эдийн засгийн хувьд томоохон боломж гэж харж байгаагаа хэлсэн. Өөрөөр хэлбэл Монголд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, ОХУ болон Хятадын зах зээлд гаргах сонирхолтой байгаа гэсэн юм. Үүнээс гадна Монгол, Чехийн бизнес форумын үеэр хоёр улсын Худалдааны танхим хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

Categories
мэдээ эдийн-засаг

Нүүрсний үнэ өссөн ч зэсийн үнэ буурчээ

Нүүрс зэс зурган илэрцүүд

Өнгөрсөн долоо
хоногийн байдлаар Австралийн коксжих нүүрсний тонн тутмын үнэ 180 ам.долларт
хүрчээ. Харин аж үйлдвэрийн голлох металын нэг зэсийн хувьд өчигдрийн байдлаар
Лондоны металын бирж дээр нэг тонн нь 4.550 ам.доллартай тэнцсэн байна. Энэ нь
сүүлийн гурван сарын хугацаан дахь хамгийн доогуур үнэд хүрсэн явдал байв. Австралийн
Macquarie банк коксжих нүүрсний үнэ оны сүүлийн улиралд эргээд буурах нь
дамжиггүй гэж үзэж байгаа бөгөөд зах зээлд үүсээд буй одоогийн үнийн савлагаа
нь нүүрс худалдан авагч талуудын түр зуурын сандралаас үүдэлтэй гэж
тайлбарлажээ. Гэхдээ тус банк үнэ өснө гэж таамаглаж байгаагаа илэрхийлжээ.
Коксжих нүүрсний үнэ ийнхүү өсч байгаа нь Хятадын дотоодын нүүрсний уурхайгаа
хаах Засгийн газрынх нь бодлого болон ажиллах өдрийн тоог эрс цөөлсөн арга
хэмжээтэй холбоотой гэж шинжээчид тайлбарлаж байна. Үүнтэй холбоотой импортын
хэмжээ нь өсч наймдугаар сард Хятад 26,6 сая тонн нүүрс импортолсон нь өмнөх
оны мөн үеийнхээс 50 хувиар өсчээ.