Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш бага зэрэг буусан нь түр зуурын үзэгдэл

доллар өслөө зурган илэрцүүдЭнэ долоо хоногийн эхээр 2296 төгрөгтэй
тэнцсэн долларын ханш бага зэрэг суларсан байна. Тодруулбал, “Найман
шарга” валютын захад 2265 төгрөгийн ханшаар
худалдан авч, 2280 төгрөгөөр худалдаж байна.

Харин банкуудын хувьд 2274-2276 төгрөгийн ханшаар
авч, 2286-2288 төгрөгөөр худалдаж байна.

Өнөөдөр мөрдөж буй Монголбанкны албан ханш
2289,67 төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд өмнөх өдрөөс бага зэрэг буурсан
байна. Гэхдээ энэхүү бууралтыг түр зуурын үзэгдэл гэж эдийн засагчид хэлж
байгаа юм.

Учир нь Монголд доллар орж ирэх сувгуудынх нь
амсар хаалттай, экспортын хэмжээ өссөн нь орлого буурсан, гадаадын цэвэр
хөрөнгө оруулалт хасахтай хэвээр байгаа тул доллар буурлаа гэхэд энэ нь түр
зуурын үзэгдэл гэдгийг эдийн засагчид ярьж буй.

Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн банк болон ОУВС-ын ээлжит уулзалт болно

Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн болон манай төлөөлөгчид АНУ-ын Вашингтон хотноо болох Дэлхийн банк болон ОУВС-ын ээлжит уулзалтад оролцохоор мордлоо. Дэлхийн санхүүгийн бодлого, төлвийг хэлэлцдэг тус уулзалт энэ сарын 11-ний өдөр хүртэл үргэлжлэх юм.

Уулзалтын үеэр Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн Дэлхийн банк, ОУВС-гийн удирдлагууд, бүс нутаг хариуцсан захирлууд, мэргэжилтнүүд болон хөрөнгө оруулагчидтай уулзаж, Монгол Улсын санхүүгийн салбарт хэрэгжүүлэх хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцах ажээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Улс санхүүгийн тусламж хүссэн талаар ОУВС өнгөрсөн баасан гаригт мэдэгджээ

Монгол Улс санхүүгийн тусламж хүссэн талаар ОУВС-гаас өнгөрсөн баасан гаригт мэдэгдсэнийг “Reuters”, “Bloomberg”, “Financial times” уламжилжээ. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан болон бусад төлөөлөгчтэй хийх хэлэлцээ Вашингтонд болох ОУВС, Дэлхийн банкны жилийн уулзалтын үеэр, энэ долоо хоногт эхлэх тухай дээрх байгууллагын мэдэгдэлд дурдаад, хэдий хэмжээний зээл хүсэж буй талаар тэмдэглээгүй аж.

ОУВС-гийн хэвлэлийн төлөөлөгч Герри Райс “Монгол Улсын удирдлагууд эдийн засгаа тогтворжуулах, төлбөрийн тэнцлийн дарамтыг бууруулахаар санхүүгийн дэмжлэг хүссэн” хэмээн и-мэйлдээ бичсэн байна. Түүнчлэн тэрбээр ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матайгийн тэргүүлсэн баг хэлэлцээг үргэлжлүүлэхээр энэ сарын эцсээр Улаанбаатарт ажиллахыг тэмдэглэжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнгөрсөн сарын 26-нд ОУВС-гийн суурин төлөөлөгч Нейл Сакерыг хүлээн авч уулзах үеэрээ эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд тус сантай хамтран ажиллах, ажлын хэсгийнхэнтэй хэлцэл хийж эхлэхэд бэлэн гэдгээ мэдэгдсэн билээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр манай улс “Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд 1-1.5 тэрбум ам.долларын зээл авах хүсэлтэй буй аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Нэг ам. доллар 2290 төгрөгтэй тэнцлээ

доллар ханш зурган илэрцүүдЭнэ сарын эхээр тогтвортой байсан ам.долларын ханш есдүгээр сарын сүүлээр дахин өсч эхэллээ. Өнөөдрийн байдлаар “Найман шарга” валют арилжааны төв ам.долларын ханш 2290 төгрөгтэй тэнцэж байна. Харин арилжааны банкууд 2282 төгрөгөөр авч, 2293 төгрөгөөр худалдаалж байгаа юм. Валютын ханш тасралтгүй өсч байгаа ийм үед Монголбанк ямар арга хэмжээ авч ажиллах талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Батсайхан мэдэгдэл гаргасан. Тэрээр “Төв банк /МонголБанк/-ны тухай хуульд төгрөгийн тогтвортой байдлыг хангах нь тус банкны нэг үндсэн чиг үүрэг болохыг заасан байдаг. Үүнд ханшийн тогтвортой байдал ч тодорхой хэмжээгээр багтдаг. Тиймээс төгрөгийн тогтвортой байдлыг хангахын тулд Монголбанк анхаарч ажиллана. Валютын ханш замбараагүй өсөх нь импортын барааны үнэ ханшид шууд нөлөөлж, түүнийгээ дагаад ард иргэдийн амьдралд хүндрэл үүсгэдэг. Нөгөө талаар арилжааны банкуудын зээлийн бодлогод нөлөөлдөг. Ихэнх зээлдэгч нар валютын зээлтэй байдаг учраас бид энэ асуудалд анхаарал хандуулж байгаа” гэлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаадын хөрөнгө оруулалтыг татахгүй бол байдал хэцүүднэ гэв

Хөрөнгө оруулалт зурган илэрцүүдӨнгөрсөн долоо хоногоос чангарч эхэлсэн ам.долларын ханш буурах янзгүй байна. Валют арилжааны “Найман шарга” зах дээр уржигдар ам.долларыг 2273 төгрөгөөр авч 2279 төгрөгөөр зарж байсан бол өчигдөр 2280 төгрөгөөр авч, 2285 төгрөгөөр зарсан юм. Гадаадын хөрөнгө оруулалт огцом татарсан, экспортын орлогын ихэнх хувийг эзэлдэг уул уурхайн бүтээгдэхүүний үнийн уналт үргэлжилсэн хэвээр, том төслүүд хөдлөөгүй гэх мэт бодит шалтгаан ам.долларын ханшийн өсөлтөд нөлөөлж буй гэж шинжээчид онцолж байна. Ам.долларын ханшийн өсөлтийн шалтгаан, ногоон валютын ханшийг тогтворжуулах, барих боломжийн талаар эдийн засагчийн байр суурийг хүргэе.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми: Ам.долларын ханш өнгөрсөн зун нэг хэсэг тогтворжиж, буурсан нь жуулчлал гэх мэт тодорхой салбарын хүрээнд гаднаас валют орж ирж байсантай холбоотой. Ер нь жил жилийн өдийд ам.долларын ханш өсдөг. Оюутан сурагчдын хичээл сургууль эхлэх, намар, өвлийн хувцсаа бэлдэх зэргээр хэрэглээ огцом нэмэгддэг нь долларын ханш өсөхөд хүргэдэг. Учир нь бид үйлдвэрлэгч биш импортлогч улс. Ихэнх хэрэглээгээ гаднаас доллараар авч хэрэглэдэг болохоор байгаа хэдээ барчихаад байна л даа. Валютын нөөц байхгүй, гадаадын хөрөнгө оруулалт сэргээгүй, гадагшаа зарж доллар олдог уул уурхайн бүтээгдэхүүний үнэ сул хэвээр гэсэн шалтгаануудыг харахаар долларын ханш тогтворжино гэж найдахад хэцүү. Монголбанкны бодлогын хүүг огцом нэмэгдүүлсэн мөнгөний хатуу бодлого ам.долларын ханшид тодорхой хэмжээнд нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Бодлогын хүү өсчихөөр банкуудын зээлийн хүртээмж багасч таарна. Зээлийн хүртээмж багасчихаар зах зээл хумигдаад ирж байгаа юм. Зах зээлээ хумих бодлого барихаар эргэлт удаашрах нь гарцаагүй үзэгдэл. Ханшид сөргөөр нөлөөлж буй шалтгааны нэг гэж хэлж болно. Ам.долларын ханшийг тогтворжуулах хамгийн бодитой гарц бол гадаадын хөрөнгө оруулалтыг татах. Гадаадын хөрөнгө оруулалтыг богино хугацаанд татах арга бол Таван толгой, Тавдугаар цахилгаан станц зэрэг том төслүүдээ цаг алдалгүй ажил болгож эхлэх. Тэгж байж бид долларын хомсдолоос гарна. Энэ талаарх дэлгэрэнгүйг “Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаараас хүлээн авч уншаарай.

Categories
мэдээ эдийн-засаг

“Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирлыг томиллоо

Засгийн эрх АН-аас МАН-д шилжсэнтэй холбоотойгоор төрийн байгууллага болон төрийн өмчит компаниуд дунд халаа сэлгээ үргэлжилсээр байгаа билээ. Энэхүү халаа сэлгээнд “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан өртөж, албан тушаалаа өглөө.

Тодруулбал, “Эрдэнэс Монгол” компанийн ТУЗ-ийн хурал өнөөдөр болж байгаа бөгөөд уг хуралдаанаас тус компанийн гүйцэтгэх захирлаар Ц.Түмэнцогтыг томилох шийдвэр гаргажээ.

Ц.Түмэнцогт нь эрчим хүч, электроникийн инженер мэргэжилтэй, Түлш, эрчим хүчний сайдын зөвлөх, Дэд бүтцийн яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан аж. Мөн 2011 оны тавдугаар сараас “GE” компанийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Иран улс Монголоос мах импортлохоор болжээ

Ираны эрх баригчид хөрш орнуудаас болон Монгол улсаас малын мах импортлох төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгджээ. Өчигдөр буюу Лхагва гарагт Ираны хөдөө аж ахуйн дэд сайд Али Акбар Мехрфард мэдээлэхдээ тус улс Монгол болон Армени зэрэг хэд хэдэн хөрш орнуудаас мах импортлох шийдвэр гаргасныг мэдээлсэн байна.

Мөн Бразилаас хөлдөөсөн үхрийн мах авах хэмжээгээ нэмэгдүүлэхээр болжээ. Ингэх болсон шалтгаан нь Исламын шашны Мухаррам сарын мөргөлийн үед үүсдэг махны эрэлтийг хангахад чиглэгджээ. Мухаррам мөргөлийн үед Ираны Шийт муслимууд буяны хоол хийж хөршүүд, хамаатнууд болон ядууст тараадаг уламжлалтай.

Энэ үеэр өсдөг улаан махны эрэлтийг Ираны эрх баригчид хангаж дийлдэггүй юм байна. Жил бүр 100,000 тонн улаан махны хомсдол үүсдэг гэж албаныхан мэдээлж байжээ. Иран улс дотооддоо 950,000 тонн улаан мах болон 1.75 сая тонн шувууны мах жил бүр нийлүүлдэг ба үүн дээр нэмээд гадаадаас 100,000 тонн улаан болон шувууны мах импортлох хэрэгцээ гардаг юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш түүхэн дээд цэгтээ хүрлээ

Долларын ханш түүхэн дээд цэгтээ хүрлээ зурган илэрцүүдМонголбанкнаас зарласнаар долларын ханш 2272 төгрөг, 82 мөнгөтэй тэнцлээ. Харин ажилжааны банкууд ам.долларыг 2268 төгрөгөөр авч, 2280-2283 төгрөгөөр зарж байна. Өнөөдрийн байдлаар валют арилжааны “Найман шарга” зах дээр нэг ам.долларыг 2270 төгрөгөөр зарж, 2282 төгрөгөөр борлуулж байна.

Өнгөрсөн сард долларын ханш 2265 төгрөг 28 төгрөгтэй тэнцэж түүхэн дээд цэгт хүрч байсан бол одоогийн ханш энэ үзүүлэлтийг илт давжээ. Долларын ханш чангарч байгаа энэ үед хяналт, зохицуулалт дутмаг байгааг эдийн засагчид шүүмжилж байна.

О.ӨНӨР

Categories
мэдээ эдийн-засаг

Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийг үргэлжлүүлнэ

Нийслэлийн ИТХ-аас “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах Нийслэлийн
хөтөлбөр”-ийг баталж, 152 хороонд бичил бизнес эрхэлж байгаа барьцаа хөрөнгө
дутмаг, бизнесийн туршлага багатай, банк, санхүүгийн үйлчилгээ авч чаддаггүй
иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Бичил
бизнесийг дэмжих Нийслэлийн сан” байгуулан ажиллаж байгаа юм. Өнгөрсөн долоо
хоногт энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэгчид болон хөтөлбөрт хамрагдсан бичил
бизнес эрхлэгчид хамтран зөвлөлдөх уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад нийслэлийн Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан
төслүүдийн удирдагч, Нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр, Санхүүгийн
зохицуулах хорооны дэд дарга Д.Баярсайхан, Монголын хадгаламж зээлийн хоршоодын
үндэсний холбоо, Хадгаламж зээлийн хоршоодын гүйцэтгэх удирдлагууд оролцож
хөтөлбөрийг хэрэгжүүлж буй Хадгаламж зээлийн хоршоодын үйл ажиллагааны үр дүнг
хэлэлцэн, цаашид хэрэгжүүлэх ажлаа тодорхойлсон байна.

Хөтөлбөрийг Санхүүгийн зохицуулах Хорооноос бодлогоор дэмжин 116 Хадгаламж
зээлийн хоршоонд шинээр хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай
зөвшөөрөл бөгөөд урьд нь үйл ажиллагаа эрхэлж байсан 6 Хадгаламж, зээлийн
хоршоонд тус хөтөлбөрийг дамжуулан хэрэгжүүлэх зөвшөөрөл олгожээ. “Бичил
бизнесийг дэмжих Нийслэлийн сангаас 15,2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор
төлөвлөснөөс хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангасан Хадгаламж зээлийн хоршоонд
жилийн нэг хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээл олгож, хоршоо нь тухайн
хорооны өөрийн гишүүдэд сарын 1,2 хувь буюу жилийн 14,4 хувийн хүүтэйгээр
дамжуулан олгож байгаа юм. Энэ оны 9 дүгээр сарын байдлаар хөтөлбөрийн
хүрээнд 150 хороонд 14,3 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдож 3479 төсөл
хэрэгжиж шинээр 1772 ажлын байр нэмэгдсэн бол 3213 ажлын байр хадгалагдаж
үлдсэн гэсэн мэдээллийг Нийслэлийн Хөдөлмөрийн газраас өглөө.

Уулзалтын үеэр нийслэлийн Ядуурлыг бууруулах, хөдөлмөр эрхлэлтийн асуудал
хариуцсан төслүүдийн удирдагч, нийслэлийн Засаг даргын орлогч Д.Энхтөр,
ядуурлыг бууруулах, бичил бизнес эрхлэгчидээ дэмжих энэ хөтөлбөрийг
нийслэлийн удирдлагын шинэ баг үргэжлүүлэх болно. Нийслэлийн Засаг даргын ирэх
дөрвөн жил хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт энэ асуудлыг илүү дэвшилттэй
хэлбэрээр, илүү үр дүнтэй байдлаар хэрэгжүүлэхээр тусгасан. Гэхдээ бид энэ зээл
жинхэнэ эзэддээ хүрч чадаж байна уу үгүй юу гэдэг дээр хяналт тавьж, хэрэгтэй
хүндээ хүрдэг байхад нь анхаарч ажиллана гэдгийг онцлон тэмдэглэлээ гэж Нийслэлийн
ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголын хөрөнгийн бирж өдөрт дунджаар гурван тэрбум төгрөгийн гүйлгээ хийж байна

хөрөнгийн бирж зурган илэрцүүд

Монголын Хөрөнгийн бирж өнгөрсөн долоо хоногт буюу есдүгээр сарын 19-23-ний өдрүүдэд зохион байгуулсан үнэт цаасны арилжааны мэдээг багцлан гаргажээ. Үүгээр дээрх өдрүүдэд таван удаагийн үнэт цаасны арилжаа зохион байгуулахад нийт 15, 212, 389, 975.00 төгрөгийн арилжаа хийж, өдөрт дунджаар 3.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийсэн байна.

ИДЭВХТЭЙ АРИЛЖИГДСАН ХУВЬЦАА

Үнэт цаасны нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

DAH

“Дархан хөвөн” ХК

40,040,000

2

APU

“Апу” ХК

29,955,774

3

GOV

“Говь” ХК

19,260,840

4

HGN

“Хөх Ган”ХК

9,828,659

5

TCK

“Талх чихэр” ХК

9,281,150

ИДЭВХТЭЙ ХУВЬЦААНЫ АРИЛЖАА ЯВУУЛСАН ҮНЭТ ЦААСНЫ КОМПАНИУД

ҮЦК-ийн нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

TCHB

“Тулгат чандмань баян ҮЦК” ХХК

64,451,600

2

STIN

“Стандарт инвестмент ҮЦК” ХХК

63,081,999

3

BDSC

“Би Ди Сек ҮЦК” ХК

60,212,663

4

GNDX

“Гендекс ҮЦК” ХХК

21,118,431

5

DRBR

“Дархан брокер ҮЦК” ХХК

20,020,000

Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа:

ЗГҮЦ-ны анхдагч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 150,000 ширхэг үнэт цаасыг 15,000,000,000.00 төгрөгөөр арилжлаа.

ЗГҮЦ-НЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД

ҮЦК-ийн нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

NOVL

“Новел инвестмент ҮЦК” ХХК

9,023,400,000

2

TDB

“Ти ди би капитал ҮЦК” ХХК

2,689,800,000

3

GLMT

“Голомт секюритиз ҮЦК” ХХК

1,348,000,000

4

BDSC

“Би Ди Сек ҮЦК” ХК

776,600,000

5

STIN

“Стандарт инвестмент ҮЦК” ХХК

574,500,000

ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн 1 удаагийн арилжаагаар 504 ширхэг үнэт цаасыг 50,384,880.00 төгрөгөөр арилжлаа.

ЗГҮЦ-НЫ ХОЁРДОГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНД ИДЭВХТЭЙ ОРОЛЦСОН КОМПАНИУД

ҮЦК-ийн нэр

Үнийн дүн /төгрөгөөр/

1

NOVL

“Новел инвестмент ҮЦК” ХХК

50,384,880

2

BZIN

“Дэү Секьюритис ҮЦК” ХХК

50,384,880

2016 оны есдүгээр сарын 23-ны байдлаар зах зээлийн үнэлгээ 1,370,246,662,822.74 төгрөг болж өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.50% буурсан ба “MSE ALL” индекс 814.08 нэгж болж 0.72%-иар буурсан үзүүлэлттэй байна.