Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 2081 төгрөгтэй тэнцлээ

Энэ оны зургаадугаар сарын сүүлээр 1965 төгрөгтэй тэнцэж байсан долларын ханш долоодугаар сараас эрчимтэй үргэжилсэн өсөлт үзүүлж, өнөөдрийн байдлаар арилжааны банкууд нэг ам.долларыг 2080-2081 төгрөгөөр зарж байна. Харин “Найман шарга” дээр нэг ам.доллар 2078 төгрөгтэй тэнцлээ. Долларын ханшийн өсөлтийн шалтгаан нь нийлүүлэлтийн хомсдол гэдгийг эдийн засагчид өмнө нь хэлж байсан. Цаашдаа ч энэхүү өсөлд явагдах магдлалтай хэмээн мэргэжлийн шинжээчид хэлж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.доллар 2070 төгрөгтэй тэнцлээ

Өнгөрсөн зургаадугаар сард нэг ам. доллар 1965 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдрийн байдлаар буюу долдугаар сарын 27-ны байдлаар нэг ам.доллар 2070 төгрөгтэй тэнцлээ.Тодруулбал, арилжааны банкуудын зарж байгаа доллар 2068-2070 төгрөгт хүрээд байна. Харин “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 2066 төгрөг. Долларын ханш цаашид ч өснө гэдгийг эдийн засагчид хэлж байна. Учир нь долларын нийлүүлэлт нэмэгдээгүй, дээр нь төсвийн алдагдал нэг их наяд давсан нь ханшийн өсөлтийг эрчимжүүлж байна гэж мэргэжлийн шинжээчид үзжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Доллар 2056 төгрөг боллоо

Денежные купюры, архивное фото

Тав, зургадугаар сард буураад байсан долларын ханш зургадугаар сараас өсч
эхэлснээр нэг ам.доллар 2056 төгрөгтэй тэнцээд байна. “Найман шарга” зах дээр нэг ам долларыг
2056 төгрөгөөр зарж байгаа бол арилжааны банкууд 2057-2058 төгрөгөөр зарж
байна. Долларын ханшийн улсын төсөвт 2030 төгрөгөөр тооцож суутгасан бөгөөд эдийн засагчдын зүгээс төсвийн тодотголыг яаралтай хийх ёстой гэсэн байр сууриа илэрхийлж
байгаа аж.

Categories
мэдээ эдийн-засаг

“Тийсс”, “Хишиг арвин” компани далд уурхайн бүтээн байгуулалтыг гүйцэтгэхээр болжээ

“Оюу толгой” компани “Тийсс”, “Хишиг арвин”-ы хамтарсан компанитай гүний уурхайн бүтээн байгуулалтын гэрээг өчигдөр байгууллаа.Гүний уурхайн налуу ам, үйлчилгээний портал барих энэхүү гэрээг “Тийсс” болон “Хишиг Арвин”-ны хамтарсан компанитай байгуулав. “Хишиг Арвин” нь барилга, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Монголын үндэсний компани юм. “Оюу толгой” компанийн Гүний уурхайн төслийн захирал Марко Пирэс “Энэхүү гэрээ нь гүний уурхайн төсөлд чухал ач холбогдолтой. Олон улсын тэргүүн туршлага, үндэсний компанийн хамтын ажиллагаа Монгол Улсад шинэ технологи, ур чадвар, мэдлэг туршлагыг хөгжүүлж байгаа нь Оюу толгойд төдийгүй үндэсний уул уурхайн салбарт үр өгөөжөө өгнө” гэв.

Categories
мэдээ эдийн-засаг

Ам.долларын ханш өссөөр байна

Долдугаар сар эхнээс ам.долларын ханш хурдацтай өссөн. Өчигдөрийн байдлаар ам.долларыг 2030 төгрөгөөр худалдан авч, 2033 төгрөгөөр арилжиж байсан бол өнөөдөр нэг ам.долларыг 2041 төгрөгөөр худалдан авч, 2044 төгрөгөөр худалдаж байна. Одоогоос яг нэг сарын өмнө ам.долларын ханш 1980 төгрөгтэй тэнцэж байсан ба өнөөдрийн ханшаас даруй 60 төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байна. Өнгөрөгч зургадугаар сард ам.долларын ханш тогтмол бууралттай байсан боловч 7-р сар гарснаас хойш ам.долларын ханш хоногт дунджаар 9 төгрөгөөр нэмэгдсээр байгаа аж

Categories
мэдээ эдийн-засаг

“Оюутолгой” компани хоёрдугаар улирлын тайлангаа гаргалаа

oyu tolgoiБаяжуулах үйлдвэрт боловсруулсан хүдрийн хэмжээ улирлын дүнгээр өдөрт дунджаар 105 мянга орчим тонн байсан нь өмнөх улирлын дүнтэй дүйцсэн байна. Харин тус компанийн баяжмал дахь зэсийн үйлдвэрлэл өмнөх улирлаас 10.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх зэсийн агуулга буурч, 6 дугаар үе шатны олборлолтын металл авалт доогуур байсантай холбоотой аж. Баяжмал дахь алтны үйлдвэрлэл өмнөх улирлаас 52 хувиар буурсан нь ил уурхайн 2 дугаар үе шатны олборлолтын хэмжээ, хүдэр дэх алтны агуулга буурснаас шалтгаалжээ. Харин энэ улиралд борлуулсан баяжмалын хэмжээ өмнөх улирлаас 6.7 хувиар өссөн дүнтэй гарчээ. “Туркойз хилл” компани “Оюу толгой”-гоос 175 000–195 000 тонн баяжмал дахь зэс, 255 000–285 000 унци баяжмал дахь алт энэ онд үйлдвэрлэх төлвөө хэвээр хадгалжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк валютын дуудлага худалдаа зохион байгууллаа

Банкууд ам.доллар, юань худалдан авах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк 2035.00 төгрөгийн нэг ханшаар 21.0 сая ам.доллар, 304.00 төгрөгийн хаалтын ханштайгаар 42.0 сая юанийг тус тус нийлүүлэв. Монголбанк саналыг 100% биелүүлж валютын захад 117.5 сая ам.доллар нийлүүллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Төсвийн алдагдал 1.1 их наяд төгрөгт хүрчээ

Монгол Улсын нэгдсэн төсвийн өнгөрсөн сарын гүйцэтгэлийн мэдээгээр нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлогын бүрдүүлэлт 82.6 хувийн, нийт зарлага 75.2 хувийн гүйцэтгэлтэй, төсвийн нийт тэнцэл 1,123.89 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 671.1 тэрбум төгрөгөөр бага байгаа талаар Сангийн яамны тайланд тусгасан байна.

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт орлого өнгөрсөн сарын гүйцэтгэлээр 2,541.3 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 17.4 хувиар буюу 535.7 тэрбум төгрөгөөр дутуу биелж, өмнөх оны мөн үеийнхээс 3.8 хувиар буюу 98.9 тэрбум төгрөгөөр бага байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Ноён долларын ханш өссөөр байна

Долларын өсөлт уруудалтаар монголчуудын амьдрал шийдэгддэг гэхэд хилсдэхгүй. Өнөөдөр монголын бүхий л гадаад дотоод худалдаа арилжаа эрхэмсэг ноён доллараар дамждаг .

Тэгвэл сонгуулийн өмнө бага зэрэг буурч байсан долларын ханш наадмын дараанаас эргээд өсөж эхэллээ. Ам долларын ханш 1950 болон уруудаж байгааг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүртэл ам уралдан тэмдэглэж байсан цаг ард өнгөрч ноён доллар өдөр ирэх тусам хурдаа авсаар өнөөдрийн байдлаар 2038-д хүрчээ.

Шинэ засгийн газар энэхүү долларын ханшийг хазаарлах шинэ бодлого хэрэгжүүлнэ гэдэгт л найдаж суухаас даа.

Монгол банкны авах үнэ

Монгол банкны зарах үнэ

Америк доллар

2.20.00

2.035.00

Евро

2.204.00

2.308.00

Германы франк

2.644.00

2.764.00

Оросын рубль

30.27

34.99

Хятадын юань

302.50

306.50

Японы иень

18.70

19.68

Солонгосын вон

1.71

1.88

О.Өнөр

Categories
мэдээ эдийн-засаг

Эгийн голын УЦС барих зээлийг Хятадын тал түдгэлзүүлсэн тухай мэдээлжээ

Монгол улс ОХУ-аас хамааралтай эрчим хүчний салбараа бие даалгахын тулд Эгийн голын усан цахилгаан станцыг ашиглалтад оруулах төслийг санаачилж, энэ хавраас дэд бүтэц, талбай чөлөөлөх ажлуудаа эрчимтэй эхлүүлээд байсан. Гэвч геополитикийн хувьд хоёр их гүрний дунд оршдог Монгол улс “хаданд хавчуулагдсан халиуны зулзага хөөрхий” гэдэг шиг нөхцөл байдалд оров бололтой. Учир нь монголчуудын байгуулахаар төлөвлөж байгаа усан цахилгаан станц нь Сэлэнгэ мөрний нэг цутгал болох Эгийн гол дээр баригдах бөгөөд Сэлэнгэ нь Байгаль нуурын гол усан хангамжид тооцогддог тул ОХУ-аас бидэнд хориг тавиад байгаа юм. Үүнээс болоод Монголд байгуулах Эгийн голын усан цахилгаан станцын нэг тэрбумын зээлийг Хятадын тал түдгэлзүүлж байгаа тухай мэдээллийг өнөөдөр Блүүмберг суваг мэдээлжээ. Блүүмбергийн мэдээлж байгаагаар Монгол улс хэрвээ Хятадаас зээл авч чадахгүй бол Япон, Өмнөд Солонгосоос санхүүжилт хайж магадгүй гэжээ.

Харин Москвагийн талаас Улаанбаатартай тохиролцоо хийх арга замыг хайж байгаа. Хэрвээ Монголын тал уг төслийг орхивол Орос улс хямдралтай үнээр эрчим хүч нийлүүлэх санал тавих боломжтой гэж Оросын Байгалийн Нөөц, Хүрээлэн байгаа Орчны яамны эх сурвалж мэдээлсэн байна.

Б.НАРАН