Categories
мэдээ эдийн-засаг

Долларын ханш 2498 төгрөгтэй тэнцлээ

Валютын ханш өдөр ирэх тусам өсч байна. Одоогоор манай улсын голлох валют болох ам.долларын ханш 2498.00 төгрөгтэй тэнцэж байна. Харин бусад валют болох рубль 41.30, юань 359.30, вон 2.06 төгрөгтэй тэнцэж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Орон сууцны ипотекийн санхүүжилт хэвийн олгогдож байна гэв

Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаар тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд, тус журмын дагуу санхүүжилтээ хэвийн олгож байна гэж Монгол банкнаас мэдээлэв.

Одоо мөрдөгдөж буй журмын дагуу санхүүжүүлэх орон сууцны ипотекийн зээл нь дараах гол нөхцөлтэй байна:

  • Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 360 хүртэл сар;
  • Орон сууцны ипотекийн зээлийн хүү жилийн 8%,
  • Зээлийн зориулалт нь орон сууц худалдан авах;
  • Урьдчилгаа төлбөр 30%-аас доошгүй, зээл ба үнэлгээний харьцаа /ЗҮХ/ 70%-аас дээшгүй;
  • Өр, орлогын харьцаа /ӨОХ/ өрхийн татварын өмнөх орлогын 45%-аас хэтрэхгүй;
  • Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн хэмжээ 80м2-аас ихгүй;
  • Зээлийн урьдчилан төлөлт хийх боломжтой байх (гэрээнд тусгаснаар);
  • Бүрэн хорогдох, тогтмол хүүтэй байх юм.

Шинэ журам хэрэгжиж эхэлснээс хойш орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанк өөрийн өмчлөлд байгаа ипотекийн зээлээр батаалгаажсан бонд (ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлж байна.

  • 2016 оны 11 дүгээр сард 64.7 тэрбум төгрөгийг нийт 1072 зээлдэгчид олгосноос хөтөлбөрийн хүрээнд 50.7 тэрбум төгрөг, банкуудын өөрийн эх үүсвэрээр 14 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.
Categories
мэдээ эдийн-засаг

Монголбанк зах зээлд 19.0 сая ам.доллар нийлүүллээ

Өнөөдөр буюу 2017 оны нэгдүгээр сарын 03-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас ирүүлсэн 2491.45 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 39.0 сая ам.доллар, 354.81 төгрөгийн жигнэсэн дундаж ханштайгаар 82.2 сая юань худалдан авах саналыг үндэслэн, нэг ханшаар хийх арилжаагаар Монголбанк 2492.50 төгрөгийн нэг ханшаар 19.0 сая ам.долларыг, 357.50 төгрөгийн нэг ханшаар 9.0 сая юанийг нийлүүлжээ.

Энэ өнөөдөр банкууд 1.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп, 69.8 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцэл байгуулах санал ирүүлсэн бөгөөд Монголбанк ирүүлсэн саналыг биелүүлээгүй болно


ЖИЧ: Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог. Харин банк бус санхүүгийн байгууллага, бусад аж ахуйн нэгж, иргэд нь өөрийн харилцагч банкаар дамжуулан дуудлага худалдаанд оролцох боломжтой.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааны арилжааны хэлбэрийг тухайн дуудлага худалдаанаас хамаарч “ялгаатай ханшаар хийх арилжаа”, “нэг ханшаар хийх арилжаа”-ны хэлбэрээс сонгох бөгөөд арилжааны хэлбэрийг урьдчилан зарлахгүй байж болно.

• “Нэг ханшаар хийх арилжаа” нь амжилттай биелсэн банкуудын бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлэх арилжааг;
• “Ялгаатай ханшаар хийх арилжаа” нь амжилттай биелсэн банкуудын саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжааг тус тус нэрлэнэ.

Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад валютын нөөц 25.4 хувиар нэмэгджээ

Монголбанкны мэдээлснээр гадаад валютын нөөц нэмэгджээ. Тодруулбал, гадаад валютын албан нөөц өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 1303.9 сая ам.долларт хүрч, өмнөх сарынхаасаа 25.4 хувиар нэмэгдсэн байна. Өмнөх сард гадаад валютын албан нөөц 1038.7 сая ам.доллар байсан юм.

Гадаад валютын нөөц ийн нэмэгдэхэд алт тушаалт нэмэгдсэнтэй холбоотой аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Нэг ам.доллар 2495 төгрөгтэй тэнцэж байна

Төв банкны өчигдрийн зарласан ханшаар нэг ам.доллар 2489 төгрөг 53 мөнгөтэй тэнцэж байна. Харин “Найман шарга” валют арилжааны төвд нэг ам.долларыг 2490 төгрөгөөр худалдан авч 2493 төгрөгөөр арилжиж байна. Мөн арилжааны банкуудад нэг ам долларыг 2482-2486 төгрөгөөр худалдан авч, 2495-2496 төгрөгөөр арилжиж байна. Манай улсын бусад голлох валют болох ОХУ-ын рубль 43 төгрөгтэй тэнцэж байгаа бол, БНХАУ-ын юань 360 төгрөг 40 мөнгө, евро 2663 төгрөгтэй тус тус тэнцэж байна.

Categories
мэдээ эдийн-засаг

​НӨАТ-ын буцаан олголт ирэх онд хэвийн үргэлжилнэ

НӨАТ зурган илэрцүүдНӨАТ-ын энэ оны сүүлчийн тохирол энэ сарын 25-нд болсон. Тэгвэл ирэх оноос НӨАТ-ын буцаан олголт хэвийн үргэлжлэнэ гэдгийг Сангийн яамнаас мэдээллээ.

Тодруулбал, Сангийн яамны дэд сайд Х.Булгантуяа, Сангийн сайдын зөвлөх Э.Жаргалсайхан, Улсын төсөвт үйлдвэрийн газрын захирал Р.Отгонтулга нар мэдээлэл өгсөн юм. Энэ үеэр НӨАТ-ын буцаан олголтыг цаг тухайд олгох тал дээр иргэд үнэн зөв ойлголттой байх нь чухал гэдгийг салбарын сайд онцоллоо. Тэрбээр “Одоогийн байдлаар 250 мянга орчим иргэдийн мэдээлэл буруу байна гэж банкууд анхааруулсан. Өөрөөр хэлбэл овог гэдэгт өөрийн нэрээ бичээд, нэр гэдэгт хүүхдийнхээ нэрийг бичсэн байх жишээтэй. Эсвэл дансны дугаар гэдэгт картны дугаар биччихсэн байдаг. НӨАТ-ын тухай хууль 2017 онд үргэлжилнэ. Нэг гүйлгээг буцаахад 180 төгрөгийн шимтгэл төлдөг. Тэгэхээр 10 мянган иргэний данс руу гүйлгээ хийж, буцаагдвал нэг сая 800 орчим мянган төгрөгний зардал Улсын төсвөөс гарна гэсэн үг. Бид үүнийг НӨАТ-ын буцаан олголтыг 2017 оны эхний улирал буюу гуравдугаар сарын 31-нээс өмнө зохион байгуулахаар ажиллаж байна” гэлээ. Түүнчлэн ирэх оны нэгдүгээр сарын 5-наас өмнө баримтаа бүртгүүлэхийг иргэдэд уриаллаа.

Categories
мэдээ эдийн-засаг

29 компанийн 361,764 хувьцаа арилжжээ

2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр үнэт цаасны хоёрдогч зах зээл дээр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 29 хувьцаат компанийн 361,764 ширхэг хувьцаа арилжигдсанаас 13 хувьцаат компанийн хувьцаа өсч, 10 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 6 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “УБ-БҮК” компани хамгийн өндөр буюу 14.90-иар өссөн бол “Ремикон” 12.73%, “Монгол савхи” 6.91%-иар тус тус өслөө. Мөн 8,836 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 917,135,572.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

“MSE ALL” индекс 858.50 нэгж болж 0.83%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,467,972,514,429.00 төгрөг боллоо.

Энэ өдөр I ангилалд 6 компанийн нийт 67,120 ширхэг хувьцаа 24,407,433 төгрөгөөр арилжигдсан байна.

Хувьцаа

Тухайн өдрийн ханш

Захиалга

Авах

Зарах

Cимбол

Нээлт

Дээд

Доод

Сүүлийн ханш

Өмнөх өдрийн хаалт

Хаалтын ханш

Өөрчлөлт

Ширхэг

Авах Тоо

Авах Үнэ

Зарах Үнэ

Зарах Тоо

APU

395

395

380

385

382.34

382.72

0.38

0.10 %

57248

7000

367

390

1380

GOV

10290

10290

10290

10290

9955

10290

335.00

3.37 %

103

10

10100

10300

186

MIK

12200

12200

12200

12200

12270

12200

-70.00

-0.57 %

3

20

10480

12200

37

MMX

2750

2750

2750

2750

2760

2750

-10.00

-0.36 %

33

394

2750

2799

25

NEH

19500

19500

19500

19500

19100

19500

400.00

2.09 %

3

104

19100

19500

64

SUU

135

135

128

128

128.95

128.67

-0.28

-0.22 %

9730

300

127.1

130

6110

Энэ өдөр II ангилалд 18 компанийн нийт 292,563 ширхэг хувьцаа 36,704,714 төгрөгөөр арилжигдсан байна.

Хувьцаа

Тухайн өдрийн ханш

Захиалга

Авах

Зарах

Cимбол

Нээлт

Дээд

Доод

Сүүлийн ханш

Өмнөх өдрийн хаалт

Хаалтын ханш

Өөрчлөлт

Ширхэг

Авах Тоо

Авах Үнэ

Зарах Үнэ

Зарах Тоо

ADL

1799

1799

1775

1775

1750

1782

32.00

1.83 %

33

27

1705

1800

150

BDL

5700

5700

5700

5700

5900

5700

-200.00

-3.39 %

25

5

5305

6275

5

BUK

455

455

455

455

396

455

59.00

14.90 %

50

400

350

450

150

DZG

15000

15000

15000

15000

15000

15000

0.00

0.00 %

3

3

13300

17940

1

GHC

13200

13200

13200

13200

13200

13200

0.00

0.00 %

11

3

11230

13200

67

HBO

198

198

198

198

198

198

0.00

0.00 %

20

10070

175

199.9

142

HGN

67

67

67

67

68.8

67

-1.80

-2.62 %

600

11200

63

67

3009

HSR

4000

4000

4000

4000

3990

4000

10.00

0.25 %

105

0

4000

27

JTB

63

67

60

67

69

62.01

-6.99

-10.13 %

5710

2000

59

69

315

MNH

4250

4250

4250

4250

4250

4250

0.00

0.00 %

92

10

4040

4300

80

MNP

340

340

338

338

340

339.95

-0.05

-0.01 %

9919

2126

330

340

16238

MNS

1500

1500

1500

1500

1500

1500

0.00

0.00 %

2

0

1650

100

MRX

60

60

60

60

67.8

60

-7.80

-11.50 %

265038

600

52.1

75

2500

RMC

62

62

62

62

55

62

7.00

12.73 %

5100

101379

51

62

4552

SHG

2750

2750

2750

2750

2700

2750

50.00

1.85 %

20

40

2500

2730

296

TTL

2900

2900

2800

2800

2941

2801

-140.00

-4.76 %

5415

6

2761

2800

4678

UID

610

637

600

600

590.71

614

23.29

3.94 %

390

200

522

600

131

UYN

899

899

899

899

840.9

899

58.10

6.91 %

30

200

730

880

5000

Энэ өдөр III ангилалд 5 компанийн нийт 2,081 ширхэг хувьцаа 1,038,525 төгрөгөөр арилжигдсан байна.

Хувьцаа

Тухайн өдрийн ханш

Захиалга

Авах

Зарах

Cимбол

Нээлт

Дээд

Доод

Сүүлийн ханш

Өмнөх өдрийн хаалт

Хаалтын ханш

Өөрчлөлт

Ширхэг

Авах Тоо

Авах Үнэ

Зарах Үнэ

Зарах Тоо

AOI

2200

2200

1925

1925

2200

2194

-6.00

-0.27 %

88

20

1921

0

BHL

400

400

400

400

380

400

20.00

5.26 %

461

0

0

0

0

HRL

125

125

125

125

125

125

0.00

0.00 %

1197

0

125

14623

JGV

2645

3040

2645

3040

2645

2681

36.00

1.36 %

55

10

2250

0

MVO

1300

1300

1300

1300

1299

1300

1.00

0.08 %

280

30

1200

1350

120

Энэ өдөр ЗГҮЦ хоёрдогч зах зээлийн арилжаанд нийт 6,833 ширхэг үнэт цаас 654,704,930 төгрөгөөр арилжигдсан байна.

Хувьцаа

Тухайн өдрийн ханш

Захиалга

Авах

Зарах

Cимбол

Нээлт

Дээд

Доод

Сүүлийн ханш

Өмнөх өдрийн хаалт

Хаалтын ханш

Өөрчлөлт

Ширхэг

Авах Тоо

Авах Үнэ

Зарах Үнэ

Зарах Тоо

ZGEB-BL-04/04/17-A0146-0

96000

96000

95990

95990

95140

95990

850

0.89 %

6550

0

0

0

0

ZGEB-BL-04/07/17-A0186-0

91760

91760

91760

91760

100000

91760

-8,240

-8.24 %

283

0

0

0

0

Энэ өдөр багцын арилжаанд нийт 2,003 ширхэг үнэт цаас 200,279,970 төгрөгөөр арилжигдсан байна.

Симбол

Ширхэг

Дээд

Доод

Сүүлийн ханш

1

ZGEB-BL-04/04/17-A0146-0

2003

99990

99990

99990

Бүгдийг нь биелүүлэх эсвэл үл биелүүлэх /AON/ дуудлага арилжаа

Симбол

Ширхэг

Авах Үнэ

Нэгж хувьцааны үнэ

Хүчинтэй хугацаа

Categories
мэдээ эдийн-засаг

46 компанийн 54,372 хувьцаа арилжлаа

2016 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 46 хувьцаат компанийн 54,372 ширхэг хувьцаа арилжигдсанаас 20 хувьцаат компанийн хувьцаа өсч, 13 хувцаат компанийн хувьцаа буурсан бол 13 хувьцаат компанийн хувьцаа тогвортой байлаа. Үүнээс “Хөдөөгийн тээвэр” компани хамгийн өндөр буюу 15.00-иар өссөн бол “Мерекс” 13.38%, “Э-Транс ложистикс” 12.76%-иар тус тус өслөө. Мөн 17,499 ширхэг Засгийн газрын үнэт цаас хоёрдогч зах зээл дээр арилжигдаж 1,755,367,178.00 төгрөгийн гүйлгээ хийгдлээ.

Энэ өдөр “MSE ALL” индекс 851.34 нэгж болж 0.73%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,465,209,553,845.00 төгрөг боллоо.

Categories
мэдээ эдийн-засаг

Хөгжлийн банкны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ

УИХ дахь намын бүлгүүд 10.00 цагт хуралдаж, энэ долоо хоногт чуулган, байнгын хороодоор хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэнэ.

Харин маргааш Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан “Монгол Улсын Хөгжлийн банкны талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Энэ асуудлыг өнгөрсөн пүрэв гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг завсарлага авсан юм.

Түүнчлэн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх аж. Энэ хуулийн төслийгУлсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан нарын 19 гишүүн өнгөрсөн пүрэв гарагт өргөн мэдүүлсэн билээ.

Тэгвэл Хууль зүйн болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Хилийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Түүнчлэн Улсын дээд шүүхийн шүүгчийн албан тушаалд нэр дэвшигчийг танилцуулах тухай асуудал багтжээ.

Харин чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлуудыг хэлэлцэхээс гадна “Монгол Улсын зарим Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг татан буулгах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх аж.

Categories
мэдээ эдийн-засаг

Тавантолгойн хэлэлцээр үргэлжилж байна

Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар шалгарсан хөрөнгө оруулагчтай хийх гэрээний нөхцөлийг сайжруулах чиглэлээр хэлэлцээ хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр түншлэлтэй уулзлаа.

Уулзалтад Засгийн газрын ажлын хэсэг болон түншлэлийн гишүүн Монгол Улсын “Энержи Ресурс” ХХК, БНХАУ-ын “Чайна Шеньхуа Энержи” компани, Япон Улсын “Сумитомо” корпораци тус тус оролцов. Энэхүү түншлэл нь 2010 онд зарлагдаж, 2014 онд явагдсан сонгон шалгаруулалтанд шалгарсан боловч өнөөг хүртэл гэрээ, хэлэлцээ эцэслэн байгуулагдаагүй байна.

Уг сонгон шалгаруулалтад “Эрдэнэс тавантолгой” компанийн эзэмшдэг найман тусгай зөвшөөрлөөс зөвхөн зүүн, баруун Цанхи дахь дөрвөн тусгай зөвшөөрлийн талбайд хамаарах нүүрсний нөөцийг ашиглахаар Засгийн газрын 2014 оны 268 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн. Эдгээр дөрвөн тусгай зөвшөөрөлд хамаарах талбай дахь нүүрсний геологийн нөөц нь “Эрдэнэс тавантолгой” компанийн техник, эдийн засгийн үндэслэлд 2,2 тэрбум тонн гэж тооцсон байдаг.

Уулзалтын үеэр ажлын хэсгээс хэлэлцээний үндсэн нөхцөлүүд болох Тавантолгойн төслийг хэрэгжүүлэх компанийн 51-ээс доошгүй хувийг Монголын талын хөрөнгө оруулагч эзэмших, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийн компанид Монголын тал 51 хувь, Шеньхуа Энержи компани 49 хувь тус тус эзэмших зэрэг саналаа Засгийн газраас өгсөн удирдамжийн хүрээнд танилцуулав.

Мөн түүнчлэн Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээний хугацааг ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаатай уялдуулан 22 жил байх бөгөөд тодорхой шаардлагыг хангасан тохиолдолд гэрээний хугацааг сунгаж болохоор, түүнчлэн төслийн зорилтот зах зээлийг БНХАУ төдийгүй гуравдагч орон байх санал тавьжээ.

Төслийн хэрэгжилтэд Монгол компаниудын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор шаардлагатай бараа, ажил, үйлчилгээ худалдан авах, туслан гүйцэтгэгч сонгохдоо Монголын дотоодын аж ахуйн нэгжийг сонгох, тэдгээр аж ахуйн нэгжтэй 5-аас доошгүй жилийн хугацаатай гэрээ байгуулах саналыг ажлын хэсгээс тавьсан байна. Хэлэлцээний явцад тодорхой болгох шаардлагатай тээврийн тариф, хамтын ажиллагааны төлбөр зэрэг бусад үндсэн нөхцөлийн талаар санал солилцон хэлэлцээ үргэлжилж байна.