Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Наадмын нээлт, хаалтын ёслолыг 2.9 тэрбум төгрөгөөр хийнэ DNN.mn

Үндэсний их баяр наадмын нээлт болон хаалтын үйл ажиллагааг 2.9 тэрбум төгрөгт багтаан зохион байгуулахаар болжээ. Түүнчлэн Тулгар төрийн 2233 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 818 жил, Үндэсний эрх чөлөө, Тугаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жил, Ардын хувьсгалын 103 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Ц.Батнайрамдал ажиллахаар сонгогдоод буй юм.

Түүний хувьд өнгөрсөн онд Төв аймгийн 100 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулж байжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн ам.доллартой харьцах ханш 15.62 төгрөгөөр чангарав DNN.mn

 Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны гуравдугаар сард 3376.22 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 148.75, өмнөх сарынхаас 15.62 төгрөгөөр чангарав.

Харин төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш дээрх сард 3668.40 төгрөг болж, өмнөх оны мөн үеийхээс 110.61 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 6.72 төгрөгөөр суларсан байна.

Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш гуравдугаар сард 36.79 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 9.47, өмнөх сарынхаас 0.23 төгрөгөөр чангарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Мөн, төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш тус сард 468.73 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 42.66, өмнөх сарынхаас 2.79 төгрөгөөр чангарсан аж.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Дөрөвдүгээр сард 850.7 кг үнэт металл худалдан авлаа DNN.mn

Монголбанк 2024 оны 4 дүгээр сард 850,7 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 4.3  тонн үнэт металл худалдан авлаа.

Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 19.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 357.5 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.

Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2024 оны  04 дүгээр сард алт худалдаж авах дундаж үнэ 252,256.24 төгрөг байв гэж Монголбанкнаас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг таван хувь болгон буурууллаа DNN.mn

Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2015 оны 332 дугаар тогтоолд өөрчлөлт оруулав.

Цементийн үйлдвэрүүд түүхий эдийн болон түлшний нөөцөө хангалтгүй бүрдүүлсэн тул энэ оны бүтээн байгуулалтын ажилд шаардагдах цементийн хомсдол үүсэх нөхцөл бий болоод байна. Иймд Засгийн газрын тогтоолд өөрчлөлт оруулж  импортын цементийн гаалийн албан татварын хувь, хэмжээг 20 хувиас таван хувь болгон буурууллаа.
 
Товч мэдээ
·      Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг олон улсын болон үндэсний эрх зүйн механизмын талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Он гарсаар 291 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ DNN.mn

Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, Засгийн газар болон банкнуудын эх үүсвэрээр нийт 8.1 их наяд төгрөгийн зээлийг 123 мянган өрхөд олгоод байна.

Ипотекийн хөтөлбөрийн хүрээнд баримталж буй баримт бичгүүд буюу “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам” болон “Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам”-ын дагуу хөтөлбөр хэвийн хэрэгжиж байгаа бөгөөд энэ оны эхнээс 4 дүгээр сарын 19-ний өдрийн эцсийн байдлаар нийт 291.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй хүүтэй ипотекийн зээлийг 2.5 мянган өрхөд Монголбанк болон банкуудын эх үүсвэрээр олгосон (Дүрслэл 1).

Үүнээс Улаанбаатар хотод 197.1 тэрбум төгрөгийг 1,555 өрхөд, орон нутагт 94.6 тэрбум төгрөгийг 939 өрхөд олгосон.

Categories
мэдээ эдийн-засаг

Биржээр арилжаалагдсан нүүрсний экспортын сарын гүйцэтгэл 1.019.299 тоннд хүрчээ DNN.mn

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржээр арилжаалагдсан нүүрсний экспортын сарын гүйцэтгэл 2024 оны 04 дүгээр сард 1,019,299 тоннд хүрснээр анхны арилжаа эхэлснээс хойших хамгийн өндөр үзүүлэлт боллоо.

Нүүрсний борлуулалт, ил тод нээлттэй болсноор биржийн тээвэр, экспорт нэмэгдэж нэг сарын дотор биржээр арилжсан нэг сая тонн нүүрсийг экспортод гаргаж компанийн түүхэнд шинэ амжилт тогтоолоо.

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 466 дугаар тогтоолоор “Экспортод гаргах нүүрсний нээлттэй цахим арилжааны журам”-ыг баталсны дагуу “Эрдэнэс Тавантолгой”” ХК, Монголын хөрөнгийн биржтэй хамтран 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн нийт 83 удаагийн цахим арилжааг амжилттай зохион байгуулж нийтдээ 17,6 сая тонн нүүрс борлуулаад байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт хэвийн явагдаж байгаа бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын байдлаар 10 сая тонн нүүрс экспортлоод байна гэж Эрдэнэс Тавантолгой ХК-иас мэдээллээ.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

2024 оны эхний улиралд 6600 хуулийн этгээд шинээр бүртгүүлжээ DNN.mn

Аж ахуйн нэгж, байгууллагын нэр, хаяг, регистрийн дугаар, хөрөнгө, үйлдвэрлэл, ажиллагчдын тоо, цалин, үйл ажиллагааны чиглэл зэрэг үндсэн үзүүлэлтийг багтаасан өгөгдлийн санг Статистикийн бизнес регистр (СБР)-ийн сан гэдэг.

Тус санд бүртгэлтэй хуулийн этгээдийг авч үзэхэд:

  • 191.4 мянга буюу 79.5 хувь нь компани,
  • 31.7мянга буюу 13.2 хувь нь төрийн бус байгууллага,
  • 5.4 мянга буюу 2.2 хувь нь нөхөрлөл,
  • 5.0 мянга буюу 2.1 хувь нь төсвийн байгууллага,
  • 4. 9 мянга буюу 2.0 хувь нь хоршоо,

Бизнес регистрийн санд бүртгэлтэй нийт хуулийн этгээдийн 180.0 мянга буюу 74.7хувь нь Улаанбаатар хотод байрладаг.

Хуулийн этгээдийг бүсээр авч үзвэл:

  • Төвийн бүсэд 21600,
  • Хангайн бүсэд 18000,
  • Баруун бүсэд 13800,
  • Зүүн бүсэд 7400,

Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Өмнөговь аймагт 4.3-5.4 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байгаа бол Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймагт бүртгэлтэй хуулийн этгээдийн тоо 0.7-1.5 мянга байна.

Статистикийн бизнес регистрийн санд 2024 оны эхний улирлын байдлаар бүртгэлтэй 240.8 мянган хуулийн этгээдийн 40.6 хувь нь үйл ажиллагаа явуулж, 59.4 хувь нь үйл ажиллагаа явуулаагүй байх юм.

Үйл ажиллагаа явуулаагүй хуулийн этгээдийн 95.4 мянга буюу 66.7 хувь нь үйл ажиллагаа түр зогсоосон. Харин үлдсэн 33.3 хувь нь үйл ажиллагаа эхлээгүй байна. Үйл ажиллагаа явуулж байгаа хуулийн этгээдийг ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд:

  • 1-9 ажиллагчидтай хуулийн этгээд 84.9 хувь,
  • 10-19 ажиллагчидтай хуулийн этгээд 7.2 хувь,
  • 20-49 ажиллагчидтай хуулийн этгээд 5.1 хувь,
  • 50 ба түүнээс дээш ажиллагчидтай хуулийн этгээд 2.8 хувь,

Энэ санд 2024 оны эхний улирлын байдлаар 240.8 мянган хуулийн этгээд бүртгэлтэй байгаагаас 6600 нь 1 дүгээр улиралд шинээр нэмэгджээ.

Статистик үр дүнг олж авахын тулд өгөгдлийг цуглуулдаг. Дараа нь дүрсэлж судалж үздэг, дүн шинжилгээ, харьцуулалт хийх, өөрчлөлтийг бий болгох зорилготой гэж мэргэжилтнүүд тайлбарласан байна.

Манай улсын хувьд статистикийг нийгэм, эдийн засгийн юмс үзэгдлийн тоон илрэлийг чанартай нь холбон тэдгээрийн хөгжлийн зүй тогтлыг тодорхой орон зай, цаг хугацаанд судлахад ашиглах болжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Гадаад валютын нөөц 5.25 тэрбум ам.долларт хүрчээ DNN.mn

Монгол Улс 2024 оны эхний гурван сард нийт 128 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 6.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 3.7 тэрбум ам.доллар, импорт 2.4 тэрбум ам.долларт хүрч, тэнцэл 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарчээ. Мөн гадаад валютын нөөц 5.25 ам.долларт хүрэв.

Экспорт 2024 оны эхний гурван сард өмнөх оны мөн үеэс 107.5 сая ам.доллароор буурахад цайрын хүдэр, баяжмал 74.4 сая ам.доллароор, нүүрс 38.7 сая ам.доллароор, адууны мах 32.6 сая ам.доллароор, лаазалсан махан бүтээгдэхүүн 31.6 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Гудамж цэвэрлэгч гурван сая төгрөгийн цалинтай боллоо. Багш, эмч нар хэдэн төгрөгийн цалинтай болох вэ, Х.Нямбаатар дарга аа! DNN.mn

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар хотын байдлыг сайжруулахаар олон арга хэмжээг хэрэгжүүлэхээр зүтгэж байх шиг байна. Үүний нэг нь хотын гудамж талбайг цэвэрлэж буй ажилчдын цалинг зургадугаар сарын 1-нээс 3.5 сая төгрөг болгохоор болсон. Мөн ТҮК-ийн ажилчдын хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс хариуцна, бас гадаадад сургана өөрөөр хэлбэл Герман улсад сургана гэж зарласан. Үүнд ТҮК-ийн ажилчид бөөн хөөр болсон. Тэднийг хараад бид ч баярласан. Нэгнийгээ хоолтой байхыг хараад баярлахгүй хэн байх вэ. Сайхан байсан.

Гэхдээ Х.Нямбаатар дарга аа, эрдэмтэн мэргэд, шинжлэх ухааны академийн судлаачид, багш, эмч нарын цалин хэзээ нэмэгдэх вэ. Сонсох нь ээ, сая гаруйхан төгрөгийн цалин авдаг гэж дуулдах юм. Суух автобусны, алхах гудамжны цэвэрлэгчийн цалин өндөр байгаад баяртай байна. Гэхдээ миний, таны, бусдын хүүхдийн харах нүд, хандах хандлага, сэтгэх сэтгэлгээнд чухал нөлөөтэй багш нарын цалинг нэммээр байна.

Ааг амьсгаагүй гүйгээд очиход тосч аваад чадах бүхнээ хийдэг эмч нарын цалинг ч мөн нэммээр байна. Нийгмийн, улс орны, дэлхий нийтийн хөгжлийг чимээгүйхэн чирч яваа бидний ирээдүйн баталгаа болсон эрдэмтдийн цалинг бас л нэммээр байна.

Учир нь аль ч нийгэмд үе давхарга гэж бий. Тэр үе давхаргын боловсролын зэрэглэлээсээ хамаарч цалингийн үечлэл нь тогтдог. Энэ бол дэлхий нийтэд жам ёсны зүйл. Тиймээс нийгмийг нийгэм шиг байлгахын тулд эмч, багш нарын цалинг дор хаяж 10 сая төгрөг болгон нэмэх хэрэгтэй байна. Тэгж байж тэдний цалин, саяны цэвэрлэгч нарын цалингийн нэмэлт мөн дэлхийн жишигт дүйцнэ. Ингэсэн тохиолдолд нийгмийн хөл нь хөлдөө, толгой нь толгойдоо байна. Хэрвээ эрдэмтэн мэргэд, багш, эмч нарын цалинг нэмэхгүй бол нийгэм хөл дээрээ биш толгой дээрээ зогсох нь. Аргагүй шүү дээ. Өчнөөн мөнгө төгрөг, цаг зарцуулж нийгмийн сэхээтэнлэг давхаргад хүрдэг, тэр нь гудамжны цэвэрлэгчийн цалинг бараадахааргүй бага байвал хэн тэгж их мөнгө төгрөг, цаг зав, энергиэ зарах вэ дээ. Багшаар ажиллаж байсан хүний хувьд та үүнийг маш сайн мэдэж байгаа байх гэж найдаж байна. Аль ч нийгэмд нийгмээ түүчээлэгчид илүү хөлс, илүү цалин авах ёстой. Нийгмийг түүчээлэгч нь гудамжны цэвэрлэгч биш эрдэмтэд, багш, эмч нар болон Монголын сэхээтнүүд билээ.

Тиймээс тэдний цалин дор хаяж 10 сая төгрөг байх ёстой. Тэр мөнгө хаана байна вэ. Та эсвэл нийгмээр тохуурхаж байна уу. Тохуурхаагүй л бол тэдний цалинг нэмэх хэрэгтэй. Хамгийн гол нь нэмлээ гээд төгрөгийн ханш унах ёсгүй. Цалинг 10 сая болгох гэж байна гээд Венесуэль шиг мөнгө хэвлээд унавал “Моносуэль” гэгч нь болно шүү. “Моносуэль” бол таны энэ цалин нэмэлтийг хараад ард түмний зүгээс танд зориулж гаргасан нэршил юм.

Венесуэль гэж баян улс байлаа. Яагаав ерээд онд Монголыг шуугиулж байсан “Халтар царайт”-ын өлгий нутаг шүү дээ. Тэр улсын удирдагч Уго Чавес төр барьж байхдаа автобусны жолооч айхтар хүнд хүчир ажил гэсээр тэдний цалинг гурав дахин нэмчихсэн. Тэд иргэдээ яг л өнөөгийн Монголынх шиг нийгмээ халамжаар угжсан. Тэгэхдээ мөнгө ихээр хэвлэсэн. Үүний дараа баяны туйл болсон тэр улс ядуугийн туйл болчихоод сууж байна.

Өөр нэг жишээ. Сири улс л гэхэд 2013 онд эдийн засгаараа дэлхийд эхний 10-т эрэмбэлэгддэг байлаа. Тэгвэл өнөөдөр сүүлийн 10-т эрэмбэлэгдэж байна. Мэдээж тэдний энэ уналтад нийгмийн сэхээтэнлэг анги давхаргаа мартсан нь нөлөөлсөн. Ийн тэдний дотоодод гарсан бослого дээр гадны улс орнууд тоглолт хийсэн. Өнөөдөр Сири босохооргүй болтлоо бусдын хөлд гишгэгдчихээд байна шүү дээ. Тиймээс дэлхийн улс орнуудын гашуун туршлагыг туулахгүйн тулд мөнгөний ханшийг унагаж болохгүй. Бас нийгмийг түүчээлж яваа анги давхаргыг гишгэлж, тохуурхаж, дооглож та нарын хийж байгаа ажил гудамж цэвэрлэгчээс доор гэж үзэж болохгүй. Уг нь эхлээд сэхээтнүүдийн цалинг нэмэх ёстой байсан юм. Тэдний цалинг дагаад нийгмийн үйлчилгээ рүү мөнгө орно. Худалдан авалт, үйлдвэрлэлд мөнгө очно. Тэр хэрээр үйлчилгээ сайжрах байлаа.

Ер нь социалистууд юм бүтээдэггүй. Танай нам бол зүүний үзэл баримтлалтай социал демократ нам гэж өөрсдийгөө зарладаг. Хэрвээ социалист зангаар ийн хандаж байгаа бол одоо даруйхан боль. Монголыг дараагийн “Моносуэль” болгох энэ хорлонт бодлогоо зогсоо.

Нийгмийн үйлчилгээний ажлыг өөр маягаар зохицуулж болдог. Тухайлбал, БНСУ гэхэд хотыг цэвэрлэх талбай, хугацаа, үнэ өртгийг нь заагаад өгчихдөг. Тэр ажлыг хэн дуртай нь хийх боломжтой. Жишээлж хэлбэл, Энхтайваны өргөн чөлөөний 200 метр гудамжийг 06-08 цагийн хооронд цэвэрлүүлнэ, тэдэн төгрөг болно гэж зарладаг. Энэхүү ажлыг ажлын бус цагаараа нэмэлт орлого олох зорилгоор хүмүүс өглөө эрт очоод хийхээр гэрээлчихдэг юм билээ. Энэ мэтчилэн чөлөөт зах зээлийн зарчмаар зөв механизм хэрэгжүүлж болоод байна.

Ямартаа ч Х.Нямбаатар даргыг мөнгөний ханш унагахгүйгээр ТҮК, жолооч нарын цалинг нэмсэн шигээ сэхээтний давхаргын цалинг нэмэх аргаа мэдэж байж л энэ ажлыг хийсэн гэж найдаж байна.

 

Categories
мэдээ эдийн-засаг

ЭМД-ын сангаас 18 сая төгрөг зарцуулсныг буруутай этгээдээр нөхөн төлүүллээ DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд заасны дагуу хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллагатай хамтран буруутай этгээдээр нөхөн төлүүлдэг.

Энэ дагуу 2024 оны дөрөвдүгээр сарын 18-наас 24-ний өдрүүдэд 49 даатгуулагч-иргэнд ЭМД-ын сангаас 18 сая 82 мянга 100 төгрөг зарцуулсныг хуулийн хүрээнд буруутай этгээдээр нөхөн төлүүлж, ЭМД-ын санг хохиролгүй болгожээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйл: Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлыг нөхөн төлүүлэх 12.1.1.гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэж заасан байдаг