Categories
мэдээ эдийн-засаг

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 246.6 тэрбум төгрөгөөр буурчээ DNN.mn

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны 4 дүгээр сарын эцэст 2.0 их наяд төгрөг болжээ. Энэ нь 2023 оныхоос 246.6 тэрбум төгрөгөөр буурсан байна. Мөн энэ төрлийн зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 6.8 хувийг эзэлсэн байх юм.

Арилжааны банк болон Монголын ипотекийн корпорацаас иргэдэд олгосон ипотекийн зээлийн үлдэгдэл 2024 оны 3 дугаар сарын эцэст 7.9 их наяд төгрөгт хүрчээ.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн хувьд:

  • 7.7 их наяд төгрөг (97.7 хувь) хэвийн зээл,
  • 99.6 тэрбум төгрөг (1.3 хувь) анхаарал хандуулах зээл,
  • 81.3 тэрбум төгрөг (1.0 хувь) чанаргүй зээл,

Арилжааны банкнаас олгож байгаа зээлийг ердийн болон ипотекийн гэж хоёр хувааж авч үзсэн байна. Эдгээрийг хооронд нь хэвийн, анхаарал хандуулсан, чанаргүй гэсэн зээлийн ангиллаар харьцуулан харвал өөр өөр өнгө төрх харагдаж байна. Тухайлбал чанаргүй зээлийн ангилалд ипотекийн зээлийн 1 хувь нь орсон байхад бусад төрлийн зээлийн 6.8 хувь нь орох жишээний. Ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хувь хэмжээ хамгийн өндөр буюу 97 хувьтай байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Улсын хэмжээнд төгрөгийн хадгаламж 18.7 их наяд төгрөгт хүрчээ DNN.mn

Улсын хэмжээнд төгрөгийн хадгаламж 2024 оны 4 дүгээр сарын эцэст 18.7 их наяд төгрөгт хүрчээ.

Энэ нь 2023 оны эхний 4 сартай харьцуулахад 5.1 их наяд төгрөгөөр нэмэгдсэн дүн юм.

Үүний 15.8 их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 2.9 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Харин иргэд, аж ахуйн нэгж байгууллагад олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2024 оны 4 дүрээр сарын эцэст 29.9 их наяд төгрөг болжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой зарим арга хэмжээний санхүүжилтийг шийдвэрлэв DNN.mn

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалттай холбоотой авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг баталлаа.

Тогтоолоор тус үйлдвэрийн түүхий тос дамжуулах хоолойн барилга угсралтын техникийн хяналт болон Дулааны цахилгаан станцын угсралтын ажлын захиалагчийн техникийн хяналтын ажилд шаардлагатай зардлыг санхүүжүүлэхийг “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагад даалгалаа.

Мөн Газрын тос боловсруулах үйлдвэрийн Технологийн бус барилга байгууламж (EPC 01) -ийн ажлын хүрээнд ашиглалтад оруулж буй дэд бүтцийн болон иргэний барилга байгууламжуудын ашиглалт, арчлалт, хамгаалалтад шаардлагатай зардлыг санхүүжүүлэхийг Сангийн сайд Б.Жавхлан, цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд ба хуваарилах станцуудын арчлалт, хамгаалалтыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн Зүүн-Өмнөд бүсийн салбараар гүйцэтгүүлэх арга хэмжээ авахыг Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд тус тус даалгав.
Өнөөдрийн байдлаар түүхий тос дамжуулах 230 км хоолойг гагнаж, чанарын шалгалт хийгээд байна.
       
Товч мэдээ
·      “Хөдөө аж ахуйн бирж” хязгаарлагдмал хариуцлагатай компанийн төрийн эзэмшлийн хувьцаа 34 хувь байх хэмжээнд нэмэлт хувьцаа гарган биржээр олон нийтэд нээлттэй худалдах арга хэмжээг холбогдох хууль тогтоомж, журамд заасны дагуу авч хэрэгжүүлж, шаардагдах эх үүсвэрийг тооцож, зохих ёсоор шийдвэрлэж ажиллахыг холбогдох хүмүүст үүрэг болгов.
·      Хүний эрх, эрх чөлөөг хангахтай холбоотой зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлоо.

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

А.Батпүрэв: Сонгуулийн дараа Монгол Улсын эдийн засагт хямрал болох эрсдэл байна DNN.mn

Эдийн засагч А.Батпүрэвтэй ярилцлаа.


-УИХ-ын сонгууль хаяанд ирлээ. Эрх баригчид том, том мөнгөн дүнтэй хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Энэ нь эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

-Ер нь ээлжит сонгууль болгоны өмнө улстөрчид, эрх баригчид “Сонгуулийн дараа улс орон чинь үлдэнэ шүү” гэдгийг мартчихаад элдэв хөтөлбөр зарлаж шоуддаг. Өнөө жилийн хувьд мөнгөн дүнгийн хэмжээ асар их өсч, хэдэн арван их наядаар яригдаж байна. Өмнөх үе үеийн Засгийн газар сонгуульд зориулж янз бүрийн хөтөлбөр зарлаж, амлалт өгөхдөө эрхбиш төсөвт суулгаж байгаад хэрэгжүүлдэг байсан. Одоо бол төсвөөс гадуур явуулж байна. Яг одоо 2024 оны төсөв байна уу гэвэл бүгд задарчихсан. Том зургаараа төсөв дотор улсын болон орон нутгийн төсөв, Ирээдүйн өв сан, Тогтвортой байдлын сан гэж бий. Гэвч Ирээдүйн өв сан болон төсвийн тогтворжуулалтын санд орох ёстой ногдол ашиг, төсвийн ашгийг Хуримтлалын сан, Хөгжлийн сан гэсэн шинэ сангуудад татаж авна гээд хууль гаргачихсан. Одоо түүнийгээ зарцуулаад эхэллээ.

Хоёрдугаарт, Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж байгаа уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлж зургаан хувийн хүүтэй зээл өгөхөөр болсон. Одоо байгаа малчны зээл дунджаар 20 хувийн хүүтэй. Банкуудыг малчдад зээл өг, зөрүүг нь төсвөөс өгнө гээд шахчихаж байгаа юм.Тэгэхээр таван их наяд төгрөгийн 13-14 хувийн хүү нь жилд 600-700 тэрбум төгрөг. Ийм их хэмжээний мөнгө төсөвт байхгүй. Төсөвт зохицуулалт хийх замаар Засгийн газар өөрөө шийднэ гэж байгаа. Түүгээр зогсохгүй дээрх хууль нь Төсвийн тухай хуультай зөрчилдөх юм бол тэр хуулиа баримтална гэсэн. Ийм онцгой нөхцөл МАН-ын засаглалын үеийн хоёр дахь удаагийн тохиолдол болж байгаа юм. Эхнийх нь ковидын үеэр төсөвгүй хоёр жил явсан. Тэр үед 20 гаруй их наяд төгрөг зарцуулсан гэж байгаа ч ямар үр ашигтай байсан, хяналт тайлан одоо хүртэл байхгүй. Яг тэр аргаараа одоо энэ малчдыг хоршоолох хуулийг хийж байна. Монгол Улсын төсөв гэж байхгүй, задарчихсан гээд байгаа маань ийм учиртай юм. Зургадугаар сард сонгууль явагдсаны дараа шинэ парламент бүрэлдээд хамгийн түрүүнд хийх ажил бол төсвийн тодотгол байх ёстой. Яагаад гэвэл орлогыг нэмэгдүүлээд зардлыг нь багасгаж чадах уу гэвэл тийм орон зай хомс. Улсын төсвийн орлогын гуравны нэг нь уул уурхайн салбар буюу нүүрс, зэсээс шууд хамааралтай.

-Нүүрсний хулгайг илрүүлснээрээ нүүрсний экспорт нэмэгдэж, эдийн засаг сэргэсэн шүү дээ. Сонгуулийн дараа манай улсын эдийн засаг ямар болно гэсэн төлөөлөлтэй байна вэ?

-Засгийн газар өнгөрсөн 2023 онд хулгай зэлгийг илрүүлснээрээ нүүрсний экспорт 70 сая тн хүрч, 15 тэрбум ам.долларын орлого оллоо гэж байгаа. Дотооддоо хулгайтай тэмцсэн асуудал бий. Үүнээс гадна хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, Хятадын зах зээлд нүүрсний үнэ өссөн. Австралид үер болсонтой холбоотой Монголын нүүрсний нийлүүлэлт нэмэгдсэн. Хоёрдугаарт, нүүрсээ биржээр арил жаалдаг болсон. Ам үнээр гээд уурхайн аман дээрээс хямд үнээр зардагаа больсон. Идэж уудаг олон шат дамжлага нь багассан. Нүүрсний борлуулалтын өнгөрсөн оны үзүүлэлт 2024 онд хадгалагдаж чадах уу гэвэл бас бүрхэг. Он гарснаар нүүрсний үнэ өнгөрсөн оныхоос буух хандлагатай байгаа. Яагаад гэвэл Хятадын эдийн засаг олигтой сэргэхгүй байна. Барилга, гангийн үйлдвэрлэл нь буурч байна. Дээрээс нь тус улс нүүрсний хамаарлаа багасгах бодлого явуулж байна. Ирэх долдугаар сард Хятадын Коммунист нам зөвхөн эдийн засгийн нөхцөл байдлаа хэлэлцэж, төлөвлөгөөгөө эргэж харна гэдгээ зарлачихсан байна. Дээрээс нь Оросын нүүрсний нийлүүлэлт нэмэгдэх хандлагатай боллоо.  Сая Хятад Австралитай нүүрсний гэрээ хийчихлээ. Өрсөлдөөн ширүүсээд ирэхээр нүүрсний үнэ унах, буурах байх. Ийм нөхцөлд бид төлөвлөсөн 78 сая тонн нүүрсээ гаргаж чадах уу, үгүй юу, зарсан ч хэдээр зарах вэ гэдэг асуудал байна. Гадаад нөхцөл байдал ийм байхад одоо дотооддоо баахан зардлаа нэмээд байх нь эрсдлийг бүр нэмэгдүүлнэ. Ерөнхийдөө сонгуулийн дараа Монгол Улсын эдийн засаг хямралын байдалд орох болов уу гэж харагдаж байна.

-Инфляци яахаар байна?

-Инфляци бол иргэдийн худалдан авах чадварыг идээд байгаа албан бус татвар. Худалдан авах чадвар багасна гэдэг бодит орлогыг бууруулж байна гэсэн үг. Мөн он гарсаар улам нэмэгдсэн энэ их халамж инфляцид очиж нөлөөлнө. Монголбанкнаас хоёр удаа ойрхон бодлогын хүүгээ буурууллаа. Уг нь төсөв ингэж тэлээд төв банкинд мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж байгаа үед эсрэгээрээ мөнгөний бодлого чангарч байх ёстой. Гэтэл сая сарын дотор 13 хувь байсан бодлогын хүүг 11 хувь болгочихлоо. Зургадугаар сард дахиад нэг хувиар буулгах байх. Сонгуульд зориулагдаад зээлийн хүү буурч байгаа нь Монголбанкны хараат бус байдал алдагджээ гэж үзэхүйц шийдвэр болов уу. Эффект нь хугацааны  хоцрогдолтой гарна. Ирэх, долоо, наймдугаар сараас инфляци нэлээд өсөх болов уу. Үүнийг дагаад валютын ханшаа барих боломж багасна.

-Бодлогын хүү буурч байгаа юм чинь зээлийн хүү багасна гэсэн үг биз дээ?

-Бодлогын хүү нэг нэгжээр доошлоход зээлийн хүү тэр дороо дагаад буурахгүй л дээ. Хугацаа хэрэгтэй. Бодлогын хүү гэдэг бол Монголбанкны хадгалж байгаа арилжааны банкуудын мөнгөний хүү. Банкууд мөнгөө Монголбанкинд 11 хувьтай хадгалуулах, эсвэл 19-20 хувиар аж ахуйн нэгжүүдэд зээлэх үү гэдэг нь тэдний сонголтын асуудал. Бодлогын хүү буураад эхлэхээр Монголбанкинд хадгалдаг мөнгө нь багасаад зээл рүү гарах ёстой болдог. Мэдээж энэ үйл явцад хугацаа орно. Хоёрдугаарт, эдийн засаг тогтворгүй байна, зээл даах найдвартай салбар ховор байна гэж үзэх юм бол буцаагаад банкууд зээлээ гаргахгүй байж болно. Дээрээс нь Засгийн газраас малчдад зээл өг гээд шахах юм бол бүр ч хэцүүднэ. Хавар, зуны улиралд эдийн засаг эрчимждэг болохоор бодитой зах зээлээ дэмжих зээл гаргадаг үе. Энэ нь хумигдах байх гэж бодож байна.

-Ам.долларын ханш сонгуулийн дараа буурах болов уу?

-Нүүрсний орлогоос шалтгаална. Түрүүн ярьсан нүүрсний экспорттой холбоотой нөхцөл байдал ямар байхаас хамаарна.

-Манай улсын валютын нөөц таван тэрбум  ам.долларт хүрсэн нь түүхэнд байхгүй үзүүлэлт гэж байгаа шүү дээ?

-Харьцуулахад тийм. Гэхдээ энэ бол маш бага мөнгө. Эдийн засгийн эргэлт хурдсаад томрохын хэрээр таван тэрбумын нөөцөөр ам.долларын ханшийг хоёрхон сар барих ч хэцүү.

-Сонгууль бизнесийн салбарт яаж нөлөөлөх бол?

-“Малчдад хөнгөлөлттэй зээл өг, зөрүүг нь төсвөөс өгнө” гээд банкуудыг шахаад их хэмжээний мөнгө зарлагадчихаар бизнесийн үр ашигт шууд нөлөөлнө. Өөрөөр хэлбэл, бусад бизнест орох ёстой байсан мөнгө малчдын хэрэглээ рүү очно. Бодит эдийн засгийн өсөлтийг дэмжих мөнгөний бодлогынх нь үүрэг хумигдаад эхэлнэ. Бүхэлд нь харах юм бол сонгуулийн дараа шинээр байгуулагдах Засгийн газар нэлээд хүндрэлтэй эдийн засаг хүлээж авах байх.

-Өнгөрсөн найман жилийн хугацаанд нэг нам дангаар засгийн эрхийг барилаа. Энэ хугацаанд Монгол Улсын эдийн засаг яаж өөрчлөгдөв. Мэргэжлийн хүний хувьд  та юу гэж дүгнэх вэ?

-Өнгөрсөн хугацаанд 15 их наяд гэж яригддаг байсан улсын төсөв 30 их наядаар хэмжигддэг болсон. Төсөв ингэж өслөө гээд чанарын ялгаа бараг гарсангүй. Хүмүүсийн бодит орлого, амьдралын чанарт өсөлт бараг гарсангүй.

-Нэг хүнд ногдох ДНБ аль 2012 онд 4500 ам.долларт хүрсэн байсан. Ингээд харахад үр дүн ойлгомжтой байна. Ахиц гараагүй. Ковидын үеийн хоёр жилийг эс тооцвол эдийн засаг дандаа өсч байгаа. Гэвч тэр өсөлт нь төр болон түүнийг дагасан эрх мэдэлтэй, өндөр хуримтлалтай баян чинээлэг хэсэгт очиж үйлчлээд байна. Тэд уул уурхай ч юм уу том орлогоос ашиг хүртэх сувгууд нь олон байна. Нөгөө талд бүр ядуу хэсэгт төсвөөр дамжаад халамж болж очиж байгаа. Ердөө амь залгуулах арга хэмжээ. Тэрнээс ядуурлын тоо хэмжээ бодитоор огт буураагүй. Харин томорч тэлэх ёстой дундаж давхаргын орлого нэмэгдсэнгүй. Тэд улам агшаад байна. Ядуу хэсэг рүүгээ уначих гээд дэнжигнэж байна. Цаашдаа эдийн засаг хүртээмжтэй болох ёстой, өрх бүрт орох ёстой гээд байгаа бодлого жинхэнэдээ ажил хөдөлмөр эрхэлж буй дундаж давхаргад очих ёстой. Эцсийн дүндээ дундаж давхарга л улс орноо авч явдаг биз дээ.

-Ингэхэд Монгол Улсын гадаад өрийн хэмжээ ямар байгаа вэ?

Нэрлэсэн дүнгээрээ Монгол Улсын гадаад өр 2023 оны эцсийн байдлаар 34.5 тэрбум ам.доллар байгаагийн 7.9 тэрбум нь Засгийн газрынх.

Бидний санаа зовох ёстой асуудал бол Засгийн газрын өр. Тэрнээс хувийн хэвшлүүдийн авсан өр харьцангуй гайгүй. 34 тэрбум ам.долларын өр дотор Оюу толгойн өр явж байгаа. Оюу толгой төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой дөрөв, таван тэрбум ам.долларыг олон улсын зах зээлээс босгосон мөнгө Монгол Улсын гадаад өр гэдэг тоон дотор яваа. Энэ бол одоохондоо бидний санаа зовох асуудал биш. Жинхэнэ санаа зовох өр бол Засгийн газрын авсан бондуудын өр. Бас улс хооронд авсан зээлүүд бий. Олон улсын байгууллагуудаас авсан хөнгөлөлттэй зээлүүд олон байгаа.

Ер нь Засгийн газрын өр дээр нэмэх нь төрийн секторын өр гэж байгаа. Засгийн газрын өр дотор төрийн өмчийн компаниудын өр хагас дутуу орж байгаа. Урт хугацаатай байх юм бол, эсвэл Засгийн газар батлан даавал гэсэн нөхцөлтэйгөөр тооцдог. Харин богино хугацаатай төрийн өмчийн компаниудын авсан зээл Засгийн газрын өрөн дээр тооцогдохгүй. Төрийн секторын өрөнд төв банкны өр орно. Монголбанк Хятадын ардын банктай своп хэлцэл хийгээд хоёроос  гурван тэрбум гаруй ам.долларын өр бичигдсэн гэх мэт.

Categories
мэдээ эдийн-засаг

Төгрөгийн ам.доллартой харьцах дундаж ханш 119.89 төгрөгөөр чангарчээ DNN.mn

Монголбанкнаас зарласан төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш энэ оны дөрөвдүгээр сард 3376.53 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 119.89 төгрөгөөр чангарч, өмнөх сарынхаас 0.30 төгрөгөөр суларчээ.

Харин төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 3623.52 төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 209.98, өмнөх сарынхаас 44.88 төгрөгөөр чангарав. Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш ч энэ оны дөрөвдүгээр сард 36.29 төгрөг болж, өмнөхоны мөн үеийнхээс 6.77, өмнөх сарынхаас 0.50 төгрөгөөр чангарсныг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.

Categories
мэдээ эдийн-засаг

ҮСХ: Өрхийн сарын орлого 2.4 сая боллоо DNN.mn

Өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар энэ оны эхний улирлын байдлаар өрхийн сарын дундаж нийт орлого оны үнээр 2.4 сая төгрөг болжээ.

Энэ нь:

  • Өмнөх оны мөн үеэс 536.4 мянган төгрөгөөр буюу 28.4 хувиар,
  • өмнөх улирлаас 137.0 мянган төгрөгөөр буюу 6.0 хувиар тус тус нэмэгджээ.

Үнийн нөлөөллийг арилган тооцвол, 2020 оны үнээр илэрхийлсэн нэг өрхийн сарын дундаж бодит нийт орлого 1.7 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 282.8 мянган төгрөгөөр буюу 19.8 хувиар, өмнөх улирлаас 62.7 мянган төгрөгөөр буюу 3.8 хувиар нэмэгджээ.

Бодит нийт орлогын хэмжээ өмнөх оны мөн үеэс 19.8 хувиар нэмэгдэхэд цалин хөлсний бодит орлого 166.3 мянган төгрөгөөр буюу 60.7 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.

Categories
мэдээ эдийн-засаг

Дотоодын нийт бүтээгдэхүүн 16.5 их наяд төгрөг болов DNN.mn

Дотоодын нийт бүтээгдэхүүн 2024 оны эхний улиралд оны үнээр 16.5 их наяд төгрөг, 2015 оны зэрэгцүүлэх үнээр 6.1 их наяд төгрөг болж, өмнөх оны 1-р улиралтай харьцуулахад 2015 оны зэрэгцүүлэх үнээр 7.8% өслөө.

May be an image of text that says "自 УНДЭСНИЙ СТАТИСТИКИЙН ТИКИЙН ХОРОО дотоодын Нийт БУΤЭЭΓДЭΧΥΥΗ Монгол Улсын Эдийн засгийн еселт 2024 оны эхний улиралд ДНБ, оны унээр 7.8% F ДНБ, 2015 оны зэрэгцуулэх γнээр 16.5 их наяд тегрег F 6.1 их наяд тегрег Эцсийн ашиглалтын аргаарх ДНБ-ий бутэц, дунд эзлэх хувиар Θрхийн ၁၁၁ 53.2% F 玉 Терийнбайгууллагын Терийн байгууллагын ၁ 19.8% Херенгийннийт гийн хуримтлал 24.8% Цэвэр экспорт 1.8%"
Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 9.7 их наяд төгрөг болжээ DNN.mn

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2024 оны эхний 4 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.2 (14.3%) их наяд төгрөгөөр өслөө.

Үүнд уул уурхай олборлолт 909.0 (15.1%) тэрбум төгрөг, боловсруулах үйлдвэрлэл 218.6 (12.9%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

May be a graphic of floor plan, map and text that says 'yHA3CHИЙ CTATИCTИKИЙH XOPoO yyЛ yyPXAЙ, OЛ6opлoЛT, T3p6ymm Terper AЖ yЙЛAB3PИЙH 6yT33rA3XyyHИЙ HийT yЙЛAB3PЛ3Л жил 6ypийH Ayr33p yлиpлblH 6aйAлaap 2977.1 4439.3 5080.9 2297.5 6OЛOBCPyyЛAX yЛAB3P, Tap6ym Tarper 2021 -III 859 20221 HII 266.7 2023 -III 866.8 392.1 2021+ -III 2021 2022 2023| 2021*1 UAXИЛrAAH, xий, yyP, ArAAPЖyyЛAЛT, T3p6ym rpor 408. 2 437.1 540. XyP33Л3H 6yЙ OP4Hblr AAXИH C3Pr C3Pr33X 33X yЙЛ AЖИЛЛArAA, Tap6ym Terper 622.0 2027 -III 2022| -II 65.3 77.4 2023 I-Il 92.6 109.3 09 2024 2021 2022 -III 2023 I-II 20221 ..--...--.- .--...-...'
Categories
мэдээ эдийн-засаг

Экспорт 148.6 сая ам.доллароор буурчээ DNN.mn

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 617.5 (8.0%) сая ам.доллар, импорт 766.1 (28.8%) сая ам.доллароор тус тус өсөж, экспорт 148.6 (2.9%) сая ам.доллароор буурчээ.

Экспорт 2024 оны эхний дөрвөн сард өмнөх оны мөн үеэс 148.6 сая ам.доллароор буурахад нүүрс 89.1 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 72.3 сая ам.доллар, лаазалсан махан бүтээгдэхүүн 41.8 сая  ам.доллар,адууны  мах  34.5 сая ам.доллароор тус тус буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алт 85.3 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 39.0 сая ам.доллароор тус тус өссөн.

Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Төгрөгийн юаньтай харьцах ханш өмнөх сараас 2.29 төгрөгөөр чангарчээ DNN.mn

Монголбанкнаас зарласан төгрөгийн америк доллартой харьцах сарын дундаж ханш 2024 оны дөрөвдүгээр сард 3,376.53 төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 119.89 төгрөгөөр чангарч, өмнөх сараас 0.30 төгрөгөөр суларсан байна.

Харин

  • төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш нь өнгөрсөн сард 3,623.52 болж, өмнөх оны мөн үеэс 209.98 төгрөгөөр, өмнөх сараас 44.88 төгрөгөөр чангарав.
  • төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 36.29 болж, өмнөх оны мөн үеэс 6.77 төгрөгөөр, өмнөх сараас 0.50 төгрөгөөр чангарсан байна.
  • төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш өнгөрсөн сард 466.44 болж, өмнөх оны мөн үеэс 41.20 төгрөгөөр, өмнөх сараас 2.29 төгрөгөөр чангарсан байна.