Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Шинэ сортын цэнхэр өндөг гаргаж авчээ

БНСУ-ын хүнсний бүтээгдэхүүний зах зээл дээр ирэх 2016 оны нэгдүгээр сараас эхлэн цайвар цэнхэр өнгийн холестерин багатай өндөг худалдаалахаар болжээ. Тус улсын Кёнгбүк аймгийн Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн судалгааны төв нь 2002 онд Чили улсаас зэрлэг тахиа авчирч эх орондоо суурьшуулсан байна. Улмаар 2014 онд солонгос болон чили тахиан дундаас энэхүү шинэ сортын өндгийг гаргаж авсан талаар “Mongol radio” уламжлав.

Энгийн өндөгний 100 грамм тутамд 380 миллиграмм холестерин бодис агуулагддаг бол шинэ сортын өндгөнд, холестерин түүнээс 10 хувиар бага хэмжээтэй агуулагддаг байна. Өдөрт 8000 ширхэг шинэ сортын өндөг худалдаанд гаргах боломжтой бөгөөд иргэдээс интернэтээр захиалга авах ажээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

“Жолоочгүй машин”-д зориулсан зам ашиглалтад оржээ

БНСУ-ын Кёнги дүүрэгт “жолоочгүй машин”-д зориулсан анхны зам ашиглалтад орсон байна. Тус дүүргийн захиргаа автомашины хөдөлгөөн багатай хоёр км урт, дөрвөн эгнээ замыг “жолоочгүй машин”-д зориулан засчээ. Тэдгээр зам дээр бямба, ням гаригуудад уг машиныг унаж туршилт хийж болох аж. “Жолоочгүй машин” нь жолооны ард хүн суугаагүй байсан ч машинд суурилуулсан найм ба түүнээс дээш тооны камер болон мэдрэгчийн тусламжтайгаар ажиллаж, жолоочийн өгсөн өгөгдлийн дагуу замын хөдөлгөөнд оролцох чадвартай юм байна. БНСУ 2020 он гэхэд “жолоочгүй машин”-ыг энгийн иргэдэд худалдах зорилго тавин ажиллаж байгаа аж. Тус хөдөлгөөнд оролцсоноор автозамын ослын улмаас амь насаа алдах иргэдийн тоо 50 хувиар буурна гэж тооцоолжээ.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Толгой шилжүүлэх мэс заслыг амжилттай хийжээ

Дэлхийд анх удаагаа толгой шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болсон талаар “www.apoupdate.blogspot.com” мэдээллээ. Мэс засал Өмнөд Африкийн Йоханнесбург хотын “Academic Hospital”-д болжээ. Хагалгаа 19 цаг үргэлжилсэн байна. Мэс засалд орсон 36 настай, эрэгтэй таван жилийн өмнөөс тархины хорт хавдраар шаналах болжээ.

Толгой шилжүүлэн суулгах мэс заслыг удирдсан, доктор Том Довней “CNN” агентлагт “Бид бүхий л хүчээ дайчилсан. Толгойг шинэ биед залгасан. Хагалгаа амжилттай болсон. Мөн өвчтний биеийн байдал хэвийн байгаа. Тун удахгүй дэлхий нийтээрээ ид шидийг харах болно. Хагалгааны явцад олон хүндрэлтэй асуудал гарсан. Гэхдээ бид бууж өгөөгүй” гэж ярьжээ.

Профессор Мурон Данус өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн залуугийн өвчний түүхтэй танилцаж, хагалгаа хийх боломжтой гэх дүгнэлтийг гаргасан аж. Тэрбээр “Хагалгаанд орсон өвчтөн хорт хавдартай байсан. Хагалгаа эхлэхээс өмнө бид донор хайсан. Азаар сар хагасын дараа бид донортой болсон. Авто ослоор 21 настай эрэгтэй амиа алдсан. Бид эрэгтэйн биед толгой шилжүүлэн суулгасан. Мөн ослоор амиа алдсан 20 настай эмэгтэйгээс шаардлагатай эрхтэнг нь авсан. Доноруудын гэр бүл зөвшөөрсөн учир бид хагалгаагаа эхлүүлсэн” гэж хэлжээ.

Донорууд ослын дараа ургамлан хүн буюу зөвхөн хүчилтөрөгчийн аппаратны тусламжтай амьсгалж байжээ. Хагалгааны нийт зардал 11 сая ам.доллар болсон байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Адууны яснаас гаргаж авсан бэлдмэлд “Технологийн дэвшлийн шагнал” олгожээ

Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямбын “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл” бүтээлд Шинжлэх ухааны салбарын энэ оны “Технологийн дэвшлийн шагнал”-ыг олгохоор болжээ. Улмаар шагналд шаардагдах 100 сая төгрөгийг Шинжлэх ухаан, технологийн сангаас гаргахыг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөрт зөвшөөрсөн байна.

Химийн ухааны доктор, профессор Д.Дэмбэрэлнямба нь олон жилийн судалгааны ажлын үр дүнд орчин үеийн биотехнологи, биохимийн аргыг ашиглан монгол адууны ясны биологийн үнэт чанарыг хэвээр хадгалсан “Адууны яснаас гаргаж авсан кальцийн бэлдмэл”-ийг гарган авчээ. Уг бүтээл нь хоёрдогч түүхий эд болох монгол адууны яс ашигласан экологийн цэвэр, импортыг орлох, экспортод чиглэсэн, анагаах чадвар сайтай, манай орны брэнд бүтээгдэхүүн болсон юм. Бусад кальцийн бэлдмэлүүдээс биологийн идэвхийн хувьд гурав дахин өндөр, ясны сийрэгжилтээс сэргийлэх болон нөхөн төлжүүлэх үйлчилгээтэй бөгөөд хүний биед зайлшгүй шаардлагатай олон төрлийн микроэлемент, эрдэс бодисоор давхар баяжуулсан зохистой найрлагатай болох нь лабораторийн судалгаагаар нотлогдсон байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Харийнхны бүтээсэн байгууламж илэрчээ

Харь гаригийн хачин сонин амьтан, нисдэг таваг илрүүлсэн тухай домог мэт яриа эрт үеэс гарсаар ирсэн. Энэ дагуу олон ч зөгнөл, зохиол бичигдсэн. Гэвч харь гаригийн соёл иргэншил байна гэсэн баттай баримт нотолгоог одоо хүртэл гаргаж ирээгүй. Тэгвэл олон улсын сансар судлалын НАСА агентлагийн “Кеплер” нэрт дуран сансар судлал, шинжлэх ухааны түүхэнд шинэ хуудсыг нээсэн ололт хийснийг агентлагийнхан олон нийтэд дэлгэлээ. Урт удаан судалгааныхаа явцад тус төхөөрөмж сүүн замаас асар хол зайд соёл иргэншилтэй байж болохуйц нэгэн аварга том биетийг илрүүлсэн байна. Өнгөрсөн аравдугаар сард НАСА тэргүүтэй сансар судлалын станцуудын эрдэмтэд “кеплер” дурангаар авсан мэдээлэл, зургуудад дүн шинжилгээ хийж нэгтгэсний үндсэн дээр үр дүнг тоймлон бичжээ.

“Кеплер” дурангийн илрүүлсэн асар том байгууламж нь ямар нэгэн гариг биш бөгөөд хүн төрөлхтнөөс ангид, аль нэг харь гаригийнхны бүтээсэн бодитой зүйл юм. Сансар судлаачид энэхүү байгууламжийг юу болохыг үргэлжлүүлэн судалж байгаа аж. Хэмжээний хувьд бүхэл бүтэн нэг одны аймгийг хүрээлжээ. Тодруулбал, манай нарны аймагтай ойролцоо хэмжээтэй “КIC 8462852” гэдэг оддын аймгийг тойрсон бүхэл бүтэн сансрын хэмжээний бүтээн байгуулалт юм.

Энэхүү зүйл нь дэлхийгээс 1500 гэрлийн жилийн зайд, хунгийн ордны зүгт байрладаг байна. Сансрын дурангаар авсан хэмжилтүүд дээр үндэслээд тус байгууламжийн ерөнхий зургийг нь гаргажээ. Ингэхдээ тус байгууламжийг “КIC 8462852” оддын аймгийг бүхэлд нь цагариглан тойрсон хагас зууван маягаар дүрсэлсэн байна.

Йелийн их сургуулийн доктор, судлаач Табета Бояжиан “Atlantic” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Бид энэхүү одны аймаг шиг зүйлийг өмнө нь хэзээ ч харж байсангүй. Энэ бол үнэхээр ер бусын тохиолдол” хэмээн ярьсан юм.

Хэдэн арван гариг ертөнц, хиймэл дагуулыг агуулсан энэ том байгууламжийг мах цуснаас бүрдсэн амьд амьтан бүтээсэн гэхэд итгэмгүй. Ийм хэмжээний зүйлийг босгосон бүтээгчид нь чухам ямар амьтан, хүн, магадгүй шидтэн байгаа бол гэдэг нь эрхгүй анхаарал татаж байгаа юм. Хэрвээ үнэхээр үүнийг бүтээсэн бүтээгчид байгаа бол лавтай дэлхийн хүн төрөлхтнөөс хэдэн мянга дахин жилээр илүү хөгжилтэй, соёлтой гэдэг нь тодорхой. Үүнийг эл байгууламжийн нас хэлж байна. Сансар судлалын эрдэмтэд эл биет нь 5000 гаруй жилийн соёл иргэншилтэй гэсэн таамгийг дэвшүүлж байгаа аж. Тэд “Кеплер” дурангийн авсан зураг, мэдээллүүд дээр үндэслэн энэхүү байгууламжийг нарийвчлан судалж байна.

Дашрамд дурдахад, НАСА агентлагийн “Кеплер” дуран нь дэлхийтэй төстэй, амьдрал байж болохуйц гаригийг илрүүлэх зорилгоор 2009 оноос хойш судалгаа хийж байгаа юм. Тус төхөөрөмж өнгөрсөн долдугаар сард гэхэд дэлхийн ихэр гэж хэлж болохуйц “Кеплер 452b” гэх гаригийг илрүүлж байсан.

Шинжлэх ухаан, сансар судлал хөгжихийн хэрээр хүн төрөлхтөн бид сансрын уудмын нууцад бага багаар нэвтэрсээр байна. Энэхүү нээлт нь дэлхий сансар огторгуйд байгаа ганц амьдралтай гариг биш юм гэдгийг баталж өглөө. Эрдэмтэд магадгүй 2030 он гэхэд хүн төрөлхтөн харийн соёл иргэншилтэй уулзаж, тэдэнтэй гар барина хэмээн үзэж буй.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Хөрсгүй орчинд ногоо тарьжээ

Цаг агаарын таагүй нөхцөл, байгалийн гамшиг зэрэг олон саад бэрхшээлээс ангид аргаар газар тариалан эрхлэх боломж нээгджээ. Сүүлийн үед компаниуд өндөр технологи ашиглан барилга дотор, нарны гэрэл, хөрсгүй орчинд ногоо тарих болсон байна. Тэдний нэг нь АНУ-ын АероФармс компани юм. Тус компани 20 төрлийн хүнсний ногоог барилга доторх фермд ургуулан худалдаалж байна.

Эдгээр фермд бордоог ургамлын үндсэнд шууд хүргэх тусгай тоног төхөөрөмж суурилуулснаас гадна, програм хангамжаар удирдуулсан “Led” гэрлийг нарны гэрлийн оронд ашигладаг байна. Энэ аргын үр дүнд уламжлалт аргаар тариалан эрхэлсэнтэй харьцуулахад усны хэрэглээг 95 хувиар хэмнэж байгаа юм. Мөн барилга доторх эдгээр фермд хортон шавж, мөөгөнцөр, зэрлэг ургамалтай тэмцэхийн тулд хор цацах шаардлагагүй гэнэ.

Тус компанийн эрдэмтэд удаан хугацааны ажиглалт, судалгааны дүнд ногооны амт, өнгийг сайжруулах аргууд боловсруулж байна. Ингэснээр нэг хүнсний ногооны хэд хэдэн төрлөөс хэрэглэгч хүссэнээрээ сонголт хийх боломж бүрдэж байгаа юм. Мөн барилга доторх фермд ургасан эдгээр ногоог угаалгүй хүнсэнд шууд хэрэглэх боломжтой юм байна.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Далайн хаягдлаар гутал үйлдвэрлэжээ

Спортын хувцасны герман үйлдвэрлэгч Adidas компани Parley for the Oceans байгууллагатай хамтран далайн хог хаягдлаар хийсэн гүйлтийн гутлынхаа анхдагч загварыг харуулав. Түүнийг бүтээхэд 3D-хэвлэлийн технологийг ашигласан байна.

Цаг уурын өөрчлөлтийн асуудалд зориулагдсан гутлыг COP21 бага хурал дээр үзүүлсэн юм. Дахин боловсруулагдсан пластикийг шаахайн ул болон дээд хэсэгт нь ашигласан байна. “Бид Parley for the Oceans байгууллагын хамт экологийн цэвэр материал бүтээх, шинэ технологийг нэвтрүүлэх арга хэмжээнд орж байна” хэмээн Adidas Group-ын гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Эрик Лидтке (Eric Liedtke) мэдэгдлээ.

Гутлын загварыг хувийн захиалгаар бие хүний хэмжээнд тааруулан бэлтгэхээр шийдэх гэнэ. Үйлчлүүлэгч хүн дэлгүүрийн гүйлтийн зам дэр хэдэн минут гүйсний дараа улны хэмжээний хэв хийгдэн дараа нь 3D-принтер дээр гутлын улыг бүтээх аж.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Шинэ Приус Японы зах зээлд худалдаанд гарлаа

Тоёота Мотор компаний шинэ бүтээгдэхүүн, 4 дүгээр үеийн Приус Японы зах зээл дээр худалдаанд гарч эхэллээ. Үнэ нь 2 сая 429 мянган иенээс эхэлж байгаа юм.Шинэ Приус нь 40 км 1 л бензин хэрэглэдэг ба түлшинд дээд зэргийн хэмнэлттэй машин гэдгээрээ онцлог юм. Газрын тосны үнэ сүүлийн 7 жилийн доод түвшинд хүрч баррель нь 30 ам доллар руу ороод байгаа үед 100 км–т ердөө 2.5 литер шатахуун хэрэглэдэг машиныг Тоёота компани зах зээлд нийлүүлж эхэллээ.

Тоёота Моторын хувьд хамгийн том зах зээл гэж тооцогддог АНУ-д сүүлийн үед хайбрид болон цахилгаан машины аль алиных нь эрэлт өсч байгаа гэдгийг зах зээл шинжээчид мөн онцоллоо.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Тооцоо хийж, ярих боломжтой ухаалаг бөгж бүтээжээ

Түрийвч авч явах дургүй эрхмүүдэд зориулсан нэгэн шинэ технологи бүхий бөгжийг бүтээжээ. Энэхүү бөгж нь яг л кредит карт шиг тооцоо хийж болдгоороо онцлогтой. Мөн утасны оронд ярьж болох юм. Усны хамгаалалттай, хөнгөн, зурагддаггүй гадаргуутай зэрэг олон давуу талтай энэхүү бөгжөөр тооцоо хийхэд танд ухаалаг гар утас, гарын үсэг гэх мэт илүү зүйл огт хэрэг болохгүй гэнэ.

Ижил технологиор хийгдсэн уншигч байхад л бөгжөө хүргээд тооцоогоо хийгээд байх аж.

Categories
булангууд мэдээ шинжлэх-ухаан-технологи

Цахилгаан унадаг дугуй бүтээжээ

Сербийн Ono Bikes компани классик загвартай унадаг дугуй бүтээжээ. Энэхүү унадаг дугуйны их бие нь есөн метрийн урттай, 20 кг жинтэй, зэвэрдэггүй гангаар хийгдсэн 26 болон 28 инчийн диаметр бүхий дугуйтай.

Цахилгаанаар ажилладаг боловч энгийн хөл араагаар ч ажиллуулж болох давуу талтай. Цахилгаанаар ажиллах үедээ дээд тал нь 80 км/цаг хүртэл хурдлах хүчин чадалтай аж. Одоогоор ямар үнээр худалдаанд гаргах талаар мэдээлээгүй байна.