Categories
мэдээ нийгэм

Буянт-Ухаа 2″ хороололд орон сууц түрээслэх иргэдийн нэрс тодорчээ

“Буянт-Ухаа 2” хорооллын түрээсийн орон сууцанд орох иргэдийг тодруулах цахим сугалаа өчигдөр “Авто тээврийн үндэсний төв”-ийн танхимд боллоо.

Түрээсийн орон сууц хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хот “Буянт-Ухаа 2 хороолол”-д 350 орон сууцны түрээслэх бөгөөд түрээсэнд хамрагдах хүсэлтэй иргэдийг Төрийн орон сууцны корпорацийн байранд өнгөрсөн гуравдугаар сарын 21-нээс дөрөвдүгээр сар 1-ний өдрийг дуустал ангилал тус бүр дээр бүртгэсэн.

Нийт 2407 иргэд бүртгүүлснээс “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын шаардлага хангасан 2374 иргэн Цахим сугалаанд оролцсон байна.

Үүнээс “Буянт-Ухаа 2” хорооллын “ТТОС”-нд шилжсэн 350 байрны түрээслэгчдийн нэрс тодорчээ. Түрээслэх эрхтэй болсон иргэдийн нэрсийн жагсаалтыг ТОСК-ын цахим хуудаснаас үзнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *