Categories
мэдээ улс-төр

​“Буян”-гийн Б.Жаргалсайхан АН-аас Ерөнхийлөгчид өрсөлдөхөөр бүртгүүлжээ

Ардчилсан намаас өнөөдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших гишүүдээ бүртгэж, үнэмлэхийг нь гардуулан өглөө. Эхний үнэмлэхийг УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргал, түүний араас УИХ-ын гишүүн Л.Болд авсан юм. Мөн Х.Баттулга, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав нарын нэр дэвших үнэмлэхээ аваад байна. Тэдэн дээр нэмээд “Буян” компанийн захирал, Үйлдвэр худалдааны сайд асан Б.Жаргалсайхан нэр дэвшиж өрсөлдөхөөр бүртгүүлжээ.

“Буян”-гийн Б.Жаргалсайхан нэр дэвших хүсэлтээ өгсний дараа “Би Ардчилсан намын гишүүн байсан. 1990 онд анх Ардчилсан намын гишүүн байсан хүн чинь энд сууж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхийн тулд гишүүнчлэлээ есдүгээр сард сэргээлгэсэн. Өнөөдөр нийгмийн амьдралд гол үгүйлэгдэж байгаа юм нь хариуцлага, шударга ёс. Үнэхээр маш олон төрийн албан хаагчид зөвхөн төрөөс цалин авдаг мөртөө асар их хэмжээний мөнгийг офшор дансанд аваачаад хийчихсэн байх жишээтэй. Энэ асуудлыг шийдэхийн тулд Ерөнхийлөгчийн сонгуульд чөтгөртэй ч хамаагүй нийлж өрсөлдөх ажлыг сонгож явна” гэжээ.
АН-ын Ерөнхийлөгчид нэр дэвших бүртгэлийн ажиллагаа өнөөдөр дуусч, маргааш нийт гишүүдийн дунд санал асуулга явуулах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *