Categories
мэдээ спорт

Буудлага спортын ДЗАШТ үргэлжилж байна

ЗурагГерман улсын Зуль хотод залуучуудын буудлагын ДАШТ энэ сарын 24-нд эхэлж манай таван тамирчин оролцож байна.

Тус тэмцээнд Техник спорт төвийн /ТСТ/-ийн тамирчин Спортын мастер Э.Энхмаа, Ц.Анударь, Снайпер клубын тамирчин СМ Ө.Төгөлдөр, СМ О.Есүгэн, Орхон аймгийн тамирчин ОУХМ Т.Золжаргал нар оролцож байна.

Монголын баг тамирчид энэ удаагийн ДАШТ-ий 50 метрийн хэвтээгээс 60 сум буудах эмэгтэй дасгалд нийт 66 тамирчин өрсөлдсөнөөс СМ О.Есүгэн 619,9 оноогоор 10-т, СМ Э.Энхмаа 608,649 оноогоор 56-д, ОУХМ Т.Золжаргал 605,6 оноо авч багийн дүнгээр 20 багаас 14-р байр эзэллээ. Мөн 50 метрийн 3-н байдлаас 120 сум буудах эмэгтэй дасгалд нийт 73 тамирчнаас СМ Э.Энхмаа 569 оноогоор 44-д, СМ О.Есүгэн 568 оноогоор 49-д, ОУХМ Т.Золжаргал 561 оноогоор 64-д орж багийн дүнгээр нийт 20 багаас 16-р байр эзэлжээ.

Хийн урт бууны эмэгтэй дасгалд нийт 131 тамирчнаас СМ О.Есүгэн 416,4 оноогоор есд, СМ Э.Энхмаа 413,5 оноогоор 30-д, ОУХМ Т.Золжаргал 413,2-оор 34-д орж багийн дүнгээр нийт 36 багаас 5-р байрт шалгарлаа. Харин 50 метрийн хэвтээгээс 60 сум буудах эрэгтэй дасгалд нийт 72 тамирчнаас СМ Ө.Төгөлдөр 614,1 оноогоор 36-д шалгарчээ.

Хийн урт бууны эрэгтэй дасгалд нийт 102 тамирчнаас СМ Ө.Төгөлдөр 607,9 оноогоор 88-д, Хийн гар бууны эмэгтэй дасгалд нийт 106 тамирчнаас, СМ Ц.Анударь 374 онооггоор 20-д бичигдлээ. Тэмцээн өнөөдөр хоёр дасгалыг зохион байгуулаад өндөрлөх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *