Categories
мэдээ нийгэм

Бусдын зөрчлийг илрүүлж, мэдээлсэн иргэнд мөнгөн урамшуулал олгохоор боллоо DNN.mn

Нийслэлийн нутаг дэвсгэрт Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, ААН-ийг урамшуулах тухай тогтоолыг НИТХ-ын хурлаар хэлэлцэж, баталлаа.

Ингэснээр 2025 оны гуравдугаар сарын 1-нээс иргэний өгсөн мэдээллийн дагуу зөрчилд 200 хүртэлх нэгжээр /200,000 төгрөг хүртэлх/ торгох шийтгэл оногдуулсан бол тухайн иргэнд шийтгэлийн 20%, 200-аас дээш нэгжээр торгох шийтгэл оногдуулсан 10%-тай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор боллоо.

Тогтоолыг хэрэгжүүлэх журамд зөрчлийг мэдээлсэн иргэн, ААН-ийн аюулгүй байдлыг хангаж, нууцална гэж заажээ.

2021 оны нэгдүгээр сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 43.2 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол иргэний өгсөн мэдээллийн дагуу зөрчилд 200 хүртэлх нэгжээр торгох шийтгэл оногдуулсан бол тухайн иргэнд шийтгэлийн 20 хүртэлх хувьтай, 200-аас дээш нэгжээр торгох шийтгэл оногдуулсан 10 хүртэлх хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгож болно гэж заасан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй, зөрчлийн талаар мэдээлэл өгсөн иргэнд урамшуулал олгогдоогүй байна.

Иймд тогтоолын төсөл боловсруулж, иргэнд олгох хувь хэмжээг тодорхой болгох өөрчлөлт оруулжээ.

Иргэний өгсөн мэдээллийн дагуу зөрчилд торгох шийтгэл оногдуулсан бол шийтгэлийн хувь хэмжээнээс хамаарч 10, 20%-тай тэнцэх хэмжээний урамшуулал олгох

Урамшуулал олгоход шаардагдах зардлыг нийслэлийн жил бүрийн төсөвт тусгах асуудлыг Улаанбаатар хотын захирагч хариуцна гэж тусгасан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *