БНХАУ-ын Бээжин хотод өчигдөр эхэлсэн “Бүс ба зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалт өнөөдөр төлөөлөгчдийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтаар үргэлжилж байна.
Энэхүү уулзалтад оролцохоор ирсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Яньчи нуур” олон улсын хурлын төвийн Ханьчюэ талбайд угтаж, төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хамт зураг авахуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр дугуй ширээний уулзалтын үеэр үг хэлэхээр төлөвлөж байна.