Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Д.Мөрөн өнгөрсөн оны үйл ажиллагааны тайлангаа танилцуулж, мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.
“Сэнтрал Тауэр”-т гадаадын иргэн тэсрэх бөмбөг дэлбэлнэ хэмээн заналхийлсэн хэрэг энэ сард гарч, тус барилгыг цагдаа, онцгойгийнхон хамгаалалтад авахад хүргээсэн. Сүрдүүлэгч этгээдийг хууль хяналтынхан шалгаж, энэ сарын 10-нд Монголоос албадан гаргасан хэмээн мэдээллээ. Мөнөөх АНУ-ын иргэн, 1965 онд төрсөн, өмнө нь Монголд ОХУ-аар дамжин таван удаа ирж байжээ. Ингэхдээ ямар нэг зөрчил гаргаж байгаагүй гэнэ.
Тэрбээр “Сэнтрал Тауэр”-ын XV давхарт байрлах Дани улсын өргөмжит консул, “М-Си-Эс” группийн ерөнхийлөгч Ж.Оджаргал нартай уулзах хүсэлт тавьсан аж. Татгалзсан хариу сонссоныхоо дараа бөмбөгөөр сүрдүүлсэнийг Тагнуулын байгууллага шалгаж тогтоосон байна.