Categories
гадаад мэдээ

Бразилийн Ерөнхийлөгч Дильма Русеф огцорлоо

Бразилийн Ерөнхийлөгч Дильма Русеф төрийн өмчит газрын тосны “Петробрас” корпорацийн авлигын хэрэгт холбогдсоноор түүнийг цаашид төрийн тэргүүн хэвээр үлдээх эсэх дээр Конгрессын доод танхим болон Сенат өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш хэлэлцсэн ч тодорхой шийдэлд хүрээгүй байсан билээ.

Тэгвэл өчигдөр орой тус улсын Сенат санал хураалт явуулж Ерөнхийлөгч ДильмаРусефийг авлигын хэрэгт холбогдож, төсвийн мөнгө завшсан шалтгаанаар суудлаас нь огцруулах шийдвэрт хүрчээ.

Сенатын 61 нь Русефийг огцруулахыг дэмжиж, 20 нь татгалзсанаар ерөнхийлөгчийг огцруулахад шаардлагатай гуравны хоёрын босгыг давсантухай BBC агентлаг дурдсан байна.

Харин Дильма Русеф тус шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсээр байгаа юм. Түүнийхээр энэ нь албан тушаалд нь шунасан зарим нэг улстөрчдийн санаатайгаар зохион байгуулж буй хэрэг гэжээ.

Бразилийн Ерөхийлөгчийн үүргийг дэд Ерөнхийлөгч Мишель Темер гүйцэтгэхээр боллоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *