Categories
мэдээ нийгэм сурталчилгаа

“Бразил-2014” хөлбөмбөгийн ДАШТ-д зочлох алдартнууд

Энэ удаагийн “ДАШТ-д оролцох олны танил эрхмүүдийг сонирхуулж байна.

Ханхүү Харри

 Их Британий Ханхүү Харри энэ сарын 2-нд Английн шилдэг залуу тамирчидтай хөлбөмбөг тоглох үеэрээ “ДАШТ”-д оролцохоо мэдэгдсэн юм. Тэрбээр зургадугаар сарын 12-14 өдрүүдэд Бразил улсад айчлах аж. Ханхүү энэ үеэр шигшээ багийнхаа тоглолтыг үзэх гэнэ.

Диего Марадона

 Домогт хөлбөмбөгчин Диего Марадона “Аргентин энэ удаад аварга авахгүй бол дэмий зүйл болно шүү. Би удахгүй та нартай уулзах болно” гэж жиргэжээ.

Дэвид Бэкхам 

 Хөлбөмбөгчин Дэвид Бэкхам гэр бүлийн хамтаар  “ДАШТ”-ийг үзэхээр болжээ. Тэрбээр энэ сарын 14-нд Италийн шигшээ багтай тоглох Английн шигшээ багийн тоглолтыг үзэх тасалбарынхаа зургийг “Twitter” хуудастаа байрлуулж “Англи аварга болох болтугай” хэмээн жиргэжээ.

Яо Мин

Хятадын сагсан бөмбөгийн од тамирчин Яо Мин Бразиль улсад хэдхэн хоногийн дараа эхлэх “ДАШТ”-ийг үзэх болсоноо блогтоо бичжээ. Яо “Харамсалтай ч дараагийн дэлхийн аваргат Хятадын хөлбөмбөгчид оролцох болно. Сайн уу Бразилчуудаа тун удахгүй уулзацгаая” гэж бичжээ.

Пол Маккартни

Домогт Битлез хамтлагын дуучин Пол Маккартни нээлтэд оролцож “Let it be” дуугаа дуулахаар болжээ.

Женнифер Лопез, Питбулл

“ДАШТ”-ий сүлд дууг АНУ-ын реппер Питбулл болон дуучин Женнифер Лопез нар дуулсан юм. Дууны нэр нь “We are  One (Ola ola)” буюу “Бид бүгд нэг” гэсэн нэртэй аж.

Шакира 

Дуучин Шакира 2010 онд Өмнөд Африкт зохион байгууллагдсан “ДАШТ”-д “Waka Waka” хэмээх дуу гаргаж, хөлбөмбөгийн фанатуудыг жинхэнэ утгаар нь байлдан дагуулсан билээ. Тэгвэл энэ жил дуучин бүсгүй уламжлалаа дагаж  “La la la” гэх дуу гаргасан юм. Бразилийн хөлбөмбөгийн холбоо Шакирад санал тавьсанаар тэрбээр ирэх сарын 13-нд Арена цэнгэлдэх хүрээлэнд болох хаалтын ажиллагаанд оролцохоор болжээ.

 Эмма Уотсон

Харри Потер цувралын од жүжигчин Эмма Уотсон “ДАШТ”-ий нээлтийг үзэхээр болжээ. Тэрбээр энэ сарын 10-нд Рео де Женейро хотод очих гэнэ.

Бейонси 

Дуучин Бейонси охин Блюегийн хамтаар Бразил улсад иржээ. Тэрбээр “АНУ-ын шигшээ багийг дэмжиж байна. Аваргын цомийг гэртээ аваад ир” гэж жиргэжээ.

Эва Лонгория

Яахаас буцахгүй киноны од жүжигчин Эва Лонгория “Амжилт Америк. Удахгүй уулзацгаая халуун цуст Бразилчуудаа” хэмээн жиргэжээ.

Том Круз 

Холливуудын нэрт жүжигчин Том Круз “ДАШТ”-ийг үзэхээр Бразилд ирсэн тухай гэрчүүд мэдээлжээ. “Brazil” сонины зургадугаар сарын 1-ны дугаарт “Од Том Круз Рео хотод ирж, АНУ-ын шигшээ багтай уулзлаа” гэж бичжээ.

Рассел Кроу

“Гладиатор” киноны гол дүр нэрт жүжигчин Рассел Кроу Бразил улсад очиж Аргентины домог Лионель Мессиг дэмжихээ амласан байна.  Кроу  “Месси бол бурхан. Энэ удаагийн дэлхийн үзэхгүй байна гэдэг тэнэг хэрэг” гэжээ.

Опра Унфри 

Нэрт хөтлөгч Опра Унфри “ДАШТ” оролцох бүх өнгөт арьстай тамирчинг дэмжихээ мэдэгдэж Бразилийн ард түмэнийг тайвширч, эсэргүүцлийн жагсаалаа зогсоохыг хүссэн байна.

Ирина Шейк 

Оросын супер модель Ирани Шейк найз залуу “Реал” Мадрид багийн супер од Криштиану Роналдуг дэмжихээр Бразил улсад иржээ. Тэрбээр Португал улс аварга болно. “Роналду ялалтын гоол оруулах болно” гэж жиргэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *