Монголын боулингийн холбооны 2018 оны улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн энэ сарын 10-12-нд “Big bowling” төвд болно. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй, ганцаарчилсан, эрэгтэй хос, эмэгтэй хос, холимог баг /2 эрэгтэй, 1 эмэгтэй/ гэсэн төрлөөр явагдана. Хэрвээ тамирчин бүх төрөлд оролцвол нийт 16 тоглолт гүйцэтгэх юм. Төрөл тус бүрт байр эзлүүлж, цом, медаль, мөнгөн шагнал хүртээх юм байна.
Мөн хамгийн өндөр оноо авсан тамирчид “Мастерс” ангилалд өрсөлдөнө. 13 дахь удаагаа болох энэхүү тэмцээний зорилго нь боулинг сонирхогчдын тоог нэмэгдүүлэх, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх, клубуудын үйл ажиллагааг идэвхижүүлэх, тамирчдын чансааг тогтоох, Олон улсын тэмцээн, уралдаанд оролцох баг, тамирчдыг сонгон шалгаруулахад оршиж байна.