Categories
мэдээ спорт

Бостон Сэлтикс дорнод бүсийг итгэл төгс тэргүүлж байна

minesato timberwolves boston celtics 1 5 зурган илэрцүүд

Өнөөдөр NBA-гийн талбайд Минесато Тимбэрволвэс, Бостон Сэлтикс багууд туллаа. Бостон Сэлтиксийн ТД гардэнд болсон тус тоглолтонд 91-84-ийн харьцаатай талбайн эзэд ялалт байгуулсан юм. Сэлтиксээс холбон тоглогч Кайри Ирвинг багаа тэргүүлэн 16 оноо, 9 самбараас бөмбөг авалт, 8 оновчтой дамжуулалт өгсөн бол түүнд сэлгээнээс Маркус Смарт 18 оноогоор туслав. Харин чононуудаас төвийн тоглогч Карл Энтони Таунс 25 оноо, 23 самбар гэсэн азарга үзүүлэлт үзүүлсэн ч баг нь ялагдал хүлээлээ. Багийн тулгуур жигүүрийн тоглогчид болох Жимми Батлэр, Андрью Виггинс нар тус тоглолтод хангалтгүй тоглож нийлээд 24 оноо авсан юм. Ийнхүү Бостон Сэлтикс хожсоноор 32-10 амжилттай дорнод бүсийг тэргүүлж байна. Харин Минщсато Тимбэрволвэс 24-16 амжилттай өрнөд бүсийн дөрөвдүгээр байранд бичигдэж байна.

Б.АМАРТҮВШИН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *