Нигерийн зэвсэгт хүчин нэлээд хэдэн хүнийг барьцаалаад буй “Боко Харам” лалын бүлгийн 53 дайчныг устгасан байна. Өчигдөр тус бүлгийнхэн Борно муж дахь цэргийн баазыг эзлэн авахыг завджээ. Нигерийн зэвсэгт хүчнийхэн тэдний эсрэг гал нээж дайралтыг нь зогсоосон байна. Тус улсын Батлан хамгаалахын сайдын мэдэгдсэнээр мөргөлдөөний үеэр нэлээд хэдэн цэрэг нас барсан аж.
Ю.ДЭЛГЭР